| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
2025 01 31 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Г-н М, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** *********** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн дизейнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *************** ************ *********** оршин суудаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж улмаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж биеэр эдэлсэн, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД :**********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 4-5 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан Д.Б-н Dodge Ram загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын онгорхой цонхоор орж хар өнгийн либотикийн удирдлага, шаргал өнгийн луун дүрстэй, өлзий хээтэй даалинтай их гарын цагаан өнгийн хаш хөөрөг, шаргал өнгийн машины цэнэглэгч, Dodge Ram машины андройд систем зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15,690,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
-2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөөний 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн 6-18 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан Л.М-н эзэмшлийн **-*****улсын дугаартай Hyundai Grace загварын ногоон өнгийн тээврийн хэрэгсэл дотроос нь тасдагч, түрдэг хөрөө, баттеритай дрилл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Согтуудаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Хохирогч Д.Б, Л.М, иргэний нэхэмжлэгч нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 10-13-р тал/
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 4-5 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт байрлах 4-5 дугаар байрны хяналтын камерын 2024 оны 10 дугаар сарын 19-ний 05:48:00 секунтээс 05:58:00 секунтын бичлэгийг хуулбарлан авав. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 цаг 48 минут 13 секунтэд цайвар ногоон өнгийн бомбортой, хар өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй 4-5 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын машин замаар явж байгааг харуулж байв. 05 цаг 48 минут 32 секундэд тус цайвар ногоон өнгийн бомбортой, хар өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн 4 дугаар байрны урд зогсоолд байрлах хар өнгийн автомашины хаалгыг оролдон зогсож байгааг харуулж байв. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 цаг 48 минут 40 секундэд цайвар ногоон өнгийн бомбортой, хар өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй 4-5 дугаар байрны урд зогсоолд байрлах хар өнгийн автомашины баруун талын цонхоор орж байгааг харуулж байв 05 цаг 48 минут 40 секундэд хар өнгийн автомашин дотор орон гэрэл асч ямар нэгэн зүйл хийж байгааг харуулж байв. 05 цаг 56 минут 00 секундэд автомашинаас бууж байв. 05 цаг 56 минут 54 секундэд тус эрэгтэй 4-5 дугаар байрны гадаах хогийн савны дэргэд түр зогсож байв. 4-5 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талаар хойд зүгт явган хүний замаар явж бичлэг дуусав” гэх тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 15-19-р тал/
3. Хохирогч Д.Б-н “Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн барагцаагаар 21 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн **-***** улсын дугаартай Dodge Ram загварын тээврийн хэрэгслээ 4-5 дугаар байрны гадаа зам дагуу байрлуулчихаад гэртээ орж амарсан юм. Тэгээд өглөө сэрэхэд миний утас цэнэггүй болоод унтарчихсан байсан бөгөөд би утсаа асаатал ******** дугаараас дуудлага ирчихсэн байсан. Тэгээд би тус дугаар руу залгахад ахаа таны машины цонх онгорхой байна лээ би тань руу залгахад утас чинь холбогдохгүй байсан гэж хэлсэн. Тус дугаараас анх 2024 оны 10 дугаар сарын 18-ны 22 цаг 24 минутанд залгасан байсан. Би тэгээд гадаа гарч машинаа үзтэл жолоочийн эсрэг талын урд хаалганы цонх онгорхой байсан. Харин цоож нь түгжээтэй байсан бөгөөд би машинаа онгойлгоод үзтэл машины урд тавиур дээр байсан даалинтай хөөрөг, түүний хажууд байсан андройд системтэй болгодог төхөөрөмж урд хайрцаг дэлгээтэй байсан бөгөөд тус хайрцагт байсан липотокны удирдлага бас байхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Голын хайрцаганд байсан эд зүйлс байна, зүгээр байсан. Хөөрөг маань их гарын хаш хөөрөг бөгөөд шүр шиг харагддаг Даваа толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, цагаан өнгийн хаш хөөрөг байсан. Толгой нь улаан өнгөтэй юм, шар эрээн торгон даалинтай байсан. Би хөөргөө 10 гаран жилийн өмнө хувь хүнээс 8,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 12,000,000 төгрөгөөр үнэлнэ. Даалин маань надад бараг 30-аад жил болж байгаа бөгөөд би үнэлж мэдэхгүй байна. Андройдтай системтэй төхөөрөмжөө дөнгөж саяхан машинтайгаа хамт шинээр нь 650,000 төгрөгөөр авсан. Липотикны удирдлагыг үнэлж мэдэхгүй байна машинтайгаа хамт ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/
4. Гэрч С.А-н “Тухайн өдөр намайг ***** худалдааны төвийн хажууд шаг зарж байхад туранхай бор царайтай, сахалтай залуу ирээд шаргал өнгийн луун хээтэй даалинтай шүрэн толгойтой цагаан өнгийн хөөрөг, удирдлага шиг дөрвөлжин хар зүйл, машины утас цэнэглэгч зэрэг гаргаж ирж үзүүлээд авах уу? гэхээр нь үгүй авахгүй гэсэн чинь тэгвэл 1 шил архинд барьцаанд тавиад маргааш авъя гэхээр нь би 0,75 литрийн “Агар” архи 1 ширхэгийг өгөөд явуулсан тэгээд дахиж тэр хүн надтай уулзаагүй. Хөөрөг удирдлага шиг зүйл, гар утасны машины цэнэглэгч өгсөн. Хөөрөг, даалин утасны цэнэглэгч нь байгаа, удирдлага шиг зүйлийг нь хаана хийснээ санахгүй байна би гэртээ хайгаад олчих байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/
5. Гэрч Д.Ц-н “Миний машинд орж ирээд ахаа яриа байна гэснээ утасгүй дээр нь утас тавьдаг цэнэглэгч, удирдлага шиг зүйл, машины цэнэглэгч зэрэг эд зүйл гаргаж ирээд авах уу? гээд машины цэнэглэгчээ залгаж ажиллаж байгаа эсэхийг шалгаад байсан би тэр эд зүйлээс нь аваагүй тэгээд гэр хороолол руу ******баг руу чиглэлтэй явна гэж байгаад болиод ****** баг 1-3 дугаар байрны гадаа буусан надад бэлнээр 2000 төгрөг өгсөн тэгээд тэр хүнийг хаашаа явсаныг мэдэхгүй байна. Өмссөн хувцас нь яг мөн байна ард сууж байсан болохоор царайг нь сайн хараагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/
6. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********** дугаартай “их гарын цагаан хаш хөөрөг 12,000,000 төгрөг, хөөрөгний даалин 800,000 төгрөг, Леботикний автомат удирдлага 2,240,000 төгрөг, RАМ машины андройд систем 650,000 төгрөг нийт 15,690,000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 32-37-р тал/
7. Эд зүйл хураан авсан тухай “ RAM машины варн гэх бичигтэй хар өнгийн либотик удирдлага 1 ширхэг, шаргал өнгийн луу дүрстэй, өлзий хээ урласан даалинтай цагаан өнгийн алтан нуухтай, шүр шиг харагддаг даваа толгойтой их гарын хаш хөөрөг 1 ширхэг, шаргал өнгийн машины цэнэглэгч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээн авав” гэх тэмдэглэл. /хх-ийн 70-р тал/
8. Яллагдагч Г.М-гийн “форд загварын билүү тандер загварын хойноо ачаатай, бараан өнгийн машины буруу талын салхины шил нь онгорхой байхаар тэрүүгээр нь ороод дотор нь сууж байгаад голын хайрцаг, урд талын хайрцагийг ухаад шаргал өнгийн лууны зурагтай даалинтай хөөрөг, либотикны удирдлага, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг аваад машины хаалгыг онгойлгож гарсан. Тэгээд урт цагаан руу алхаж яваад 4-16 дугаар байрны урдаас таксинд суугаад 1-3 дугаар байрны гадаа буугаад тэндээсээ буцаж алхаад ***** орж шаг зардаг хүнд хөөрөг, удирдлага, цэнэглэгчийг өгөөд 1 шил архи аваад 5-3 дугаар байрны орцонд хоночихсон юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-р тал/
9. Камерын бичлэгт үзлэг хийсэн “дээгүүрээ цайвар өнгийн хувцастай, доогуураа бараан өнгийн өмдтэй эрэгтэй микрийн баруун талын хаалга хэсэг рүү орж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 81-83-р тал/
10. Хохирогч Л.М-н “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** баг 6-18 дугаар байрны урд талын зогсоол дээр 22 цагийн үед **-*****улсын дугаартай Hyundai Grace загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг тавьж эгчийндээ орж хоночихоод өглөө 08 цаг 30 минутын орчим гарч Булган аймаг Хангал сум руу ажил руугаа явсан юм. Тэгээд ажлаа хийх гээд тээврийн хэрэгсэл дотор талаас багаж гаргаж ирээд бүртгэсэн чинь тасдагч, түрдэг хөрөө, баттеритай дрилл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд ажил дээрээ байж байгаад цагдаа дээр ирж чадахгүй өнөөдөр өргөдөл гаргаж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 87-88-р тал/
11. Гэрч Т.Б-н “******* худалдааны төвийн ард талын зогсоолд байж байсан чинь ногоон өнгийн богино куртиктэй өндөр залуу ирээд барилгын ажил дуусаад явах гэж байгаа юм өөрийн багажаа зараад буудалд орж хонох гээд байгаа юм гэж хэлээд надаа тасдагч, түрдэг хөрөө батарейтэй дрил зэрэг эд зүйлийг зарахаар болсон юм. Тэгээд би ажил дээрээ байж байгаад шөнө 4 цагийн үед буухдаа тухайн багажаа аваад таксинд сууж гэртээ хүргүүлсэн юм. Миний худалдаж авсан тасдагч, түрдэг хөрөө батарейтэй дрилл зэрэг эд зүйл манай гэрт байгаа, би цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад 100,000 төгрөгийн хохирол учраад байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 91- 92-р тал/
12. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *********дугаартай “кеп маркийн жижиг тасдагч 150,000 төгрөг, кеп түрдэг хөрөө 350,000 төгрөг, баттеритай дрилл 180,000 төгрөг, нийт 680,000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт. /хх-ийн 101-106-р тал/
13. Яллагдагч “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би архи уучихаад согтуудаа машинаас эд зүйл хулгайлсан надад нэмж яриад байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 111-р тал/
14. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Кен маркийн батерейтэй дрилл, түрдэг хөрөө, тасдагч зэргийг хохирогч Л.Мд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 119-р тал/ болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 4-5 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан Д.Б-н Dodge Ram загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын онгорхой цонхоор орж хар өнгийн либотикийн удирдлага, шаргал өнгийн луун дүрстэй, өлзий хээтэй даалинтай их гарын цагаан өнгийн хаш хөөрөг, шаргал өнгийн машины цэнэглэгч, Dodge Ram машины андройд систем зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15,690,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөөний 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн 6-18 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан Л.М-н эзэмшлийн **-*****улсын дугаартай Hyundai Grace загварын ногоон өнгийн тээврийн хэрэгсэл дотроос нь тасдагч, түрдэг хөрөө, баттеритай дрилл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан члыг эдлээгүй тул уг ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацааагаар тогтоох нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 4-5 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б-н “Би тэгээд гадаа гарч машинаа үзтэл жолоочийн эсрэг талын урд хаалганы цонх онгорхой байсан. Харин цоож нь түгжээтэй байсан бөгөөд би машинаа онгойлгоод үзтэл машины урд тавиур дээр байсан даалинтай хөөрөг, түүний хажууд байсан андройд системтэй болгодог төхөөрөмж урд хайрцаг дэлгээтэй байсан бөгөөд тус хайрцагт байсан липотокны удирдлага бас байхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч С.А-н “Тухайн өдөр намайг ***** худалдааны төвийн хажууд шаг зарж байхад туранхай бор царайтай, сахалтай залуу ирээд шаргал өнгийн луун хээтэй даалинтай шүрэн толгойтой цагаан өнгийн хөөрөг, удирдлага шиг дөрвөлжин хар зүйл, машины утас цэнэглэгч зэрэг гаргаж ирж үзүүлээд авах уу? гэхээр нь үгүй авахгүй гэсэн чинь тэгвэл 1 шил архинд барьцаанд тавиад маргааш авъя гэхээр нь би 0,75 литрийн “Агар” архи 1 ширхэгийг өгөөд явуулсан тэгээд дахиж тэр хүн надтай уулзаагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н “Миний машинд орж ирээд ахаа яриа байна гэснээ утасгүй дээр нь утас тавьдаг цэнэглэгч, удирдлага шиг зүйл, машины цэнэглэгч зэрэг эд зүйл гаргаж ирээд авах уу? гээд машины цэнэглэгчээ залгаж ажиллаж байгаа эсэхийг шалгаад байсан би тэр эд зүйлээс нь аваагүй тэгээд гэр хороолол руу ******баг руу чиглэлтэй явна гэж байгаад болиод ****** баг 1-3 дугаар байрны гадаа буусан надад бэлнээр 2000 төгрөг өгсөн тэгээд тэр хүнийг хаашаа явсаныг мэдэхгүй байна. Өмссөн хувцас нь яг мөн байна” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********** дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, яллагдагч Г.М-гий “форд загварын билүү тандер загварын хойноо ачаатай, бараан өнгийн машины буруу талын салхины шил нь онгорхой байхаар тэрүүгээр нь ороод дотор нь сууж байгаад голын хайрцаг, урд талын хайрцагийг ухаад шаргал өнгийн лууны зурагтай даалинтай хөөрөг, либотикны удирдлага, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг аваад машины хаалгыг онгойлгож гарсан” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Л.М-н “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн *****-Өндөр сумын ***** баг 6-18 дугаар байрны урд талын зогсоол дээр 22 цагийн үед **-*****улсын дугаартай Hyundai Grace загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг тавьж эгчийндээ орж хоночихоод өглөө 08 цаг 30 минутын орчим гарч Булган аймаг Хангал сум руу ажил руугаа явсан юм. Тэгээд ажлаа хийх гээд тээврийн хэрэгсэл дотор талаас багаж гаргаж ирээд бүртгэсэн чинь тасдагч, түрдэг хөрөө, баттеритай дрилл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-н “***** худалдааны төвийн ард талын зогсоолд байж байсан чинь ногоон өнгийн богино куртиктэй өндөр залуу ирээд барилгын ажил дуусаад явах гэж байгаа юм өөрийн багажаа зараад буудалд орж хонох гээд байгаа юм гэж хэлээд надаа тасдагч, түрдэг хөрөө батарейтэй дрил зэрэг эд зүйлийг зарахаар болсон юм. Миний худалдаж авсан тасдагч, түрдэг хөрөө батарейтэй дрилл зэрэг эд зүйл манай гэрт байгаа. Надад 100,000 төгрөгийн хохирол учраад байна” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *********дугаартай дүгнэлт, яллагдагч Г.М-н“Би архи уучихаад согтуудаа машинаас эд зүйл хулгайлсан надад нэмж яриад байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн *****-Өндөр сумын ********** багийн 4-5 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан Д.Б-н Dodge Ram загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын онгорхой цонхоор орж хар өнгийн либотикийн удирдлага, шаргал өнгийн луун дүрстэй, өлзий хээтэй даалинтай их гарын цагаан өнгийн хаш хөөрөг, шаргал өнгийн машины цэнэглэгч, Dodge Ram машины андройд систем зэрэг эд зүйлсийг авч 15 690 000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөөний 04 цагийн орчим Орхон аймгийн *****-Өндөр сумын ***** багийн 6-18 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан Л.М-н эзэмшлийн **-*****улсын дугаартай Hyundai Grace загварын ногоон өнгийн тээврийн хэрэгсэл дотроос нь тасдагч, түрдэг хөрөө, баттеритай дрилл зэрэг эд зүйлсийг авч 680 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 16 370 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.М д 680 000 төгрөгийн хохирол Д.Бт 15 690 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд биет байдлаар нь хүлээлгэн өгч төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч учирсан 100 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг эдлээгүй байх тул түүнд оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А