| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/01080/И |
| Дугаар | 142/ШШ2017/01186 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2017/01186
2017 оны 11 сарын 21 өдөр Дугаар 142/ШШ2017/01186 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******холбогдох 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 500 000 төгрөг буюу амбаар / түц / гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэндсүрэн овогтой Сүхбаатар би өөрийн 9.40х 7.40 харьцаатай 6 нэрийн дэлгүүр бүхий хувийн байшинг Шалбуу овогтой Мөнхтөрд 15.000.000 төгрөгөөр тохиролцон 10.000.000 төгрөгийг бэлнээр авч 3.000.000 төгрөгөнд мал буюу хонь-15, ямаа-11 авч, үлдсэн 2.000.000 төгрөгөнд 2 эр бүдүүн үхэр авахаар аман гэрээ хийж гараар бичиж тохиролцсон боловч одоо хулгана байна, обой үрчгэр байна гэх шалтаг тооцож, 2 үхрээ өгөхгүй байна. Наймааг 2017 оны 07 сард хийгээд бичиг баримтуудаа өөр дээрээ шилжүүлж авчихаад 2 үхрээ өгөхгүй худлаа үнэн шалтаг тоочиж бултаж байгаад гомдолтой байна. нь 2000 гаруй малтай бөгөөд үүнийгээ бүрэн өгөх боломжтой боловч обой, засвар энэ тэрээр шалтаг тоочин хүндрэл учруулаад байна. Одоо цаашдаа шийдвэр гаргахад зүсэлж өгсөн үхрээ ч өгөхгүй байх магадлалтай тул байшингийн 13.000.000 төгрөгийг 2 000 000 төгрөгөө бэлнээр гаргуулж авах хүсэлтэй байгаа тул энэхүү асуудлыг хянан үзэж иргэн Ж.Мөнхтөрөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 08 дугаар сарын 02-нд аас Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын 07 дугаар гудамжны 02 тоот 9.40х7.40 харьцаатай хашаа байшин түц нэртэй жижиг байшингийн хамт 15 000 0000 төгрөгөөр авсан. Эхлээд 10 000 000 төгрөг бэлнээр, 3 000 000 төгрөг нь бог мал, 2 үхэр өгөхөөр тохиролцоод улмаар 8 дугаар сарын 05-нд бид нар Завхан аймаг руу яваад 8 сарын 11-нд ирэхэд хашаанд байсан түц нэртэй жижиг байшингаа кранаар өргөөд авч явсан байсан. Үүний улмаас болж би жижиг байшингаа авчирч өгөхгүй бол 2 үхрээс зөрүү авна гэж хэлсэн нь үнэн болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие******* Баянталын 7-02 тоот дахь 9.40х7.40 харьцаатай хашаа байшин ба жижиг түц нэртэй жижиг байшингийн хамт 15 000 000 төгрөгөөр тохиролцон аваад 8 дугаар сарын 02-нд Завхан аймаг яваад 8 сарын 11-нд ирэх хооронд эзэнгүй байхад жижиг байшинг кранаар өргөөд аваад явсан байсан. Би энэ байшинг 500 000 төгрөгөөр үнэлнэ. Иймд аас жижиг түц байшингийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Мөнхтөртэй өөрийн хашаа байшинг харилцан тхоиролцож худалдаа хийсэн бөгөөд Мөнхтөр нь одоо 2 000 000 төгрөг дутуу бөгөөд миний эсрэг сөрөг нэхэмжлэл 500 000 төгрөгийг миний 76 настай ээжийн амбаарыг хашаанаа
с эзгүйд ачиж авч явсан шалтгаанаар нэхэмжилж буйг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хашаа байшинг худалдах үедээ энэхүү ээжийнхээ амбаарыг өгнө гэж тохироогүй бөгөөд Мөнхтөр нь мөнгөө өгөхгүй үнийн дүнгээс хасах зорилготой ийнхүү 500 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Бид тухайн үед холбоо барих гэж удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан ба бидний эд хогшил амбаарт цоожтой, цаашид түр хугацаагаар амбаартаа байрлах зорилготой. Өөрсдөө холбоо барих боломж байхгүй, утас нь холбогдохгүй байсан тул амбаараа өөрсдөө авч явсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан үхэрийн үнэ 2 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 500 000 төгрөг буюу амбаар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
1-рт:2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нь аас Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол Баянталын 7-2 тоот газар болон 9.40х7.40 харьцаатай 6 нэрийн дэлгүүр бүхий байшинг 15 000 000 төгрөгөөр худалдан авч 10 000 000 төгрөгийг төгрөгөөр, 5 000 000 төгрөгт мал авахаар / үүнээс 3 000 000 төгрөгт бог мал, 2 000 000 төгрөгт 2 эр үхэр / тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хашаа, байшин худалдсан гэрээгээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь хашаа байшингийн үнээс 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгт бог мал авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба одоо үлдэх 2 эр үхэрийн үнэ болох 2 000 000 төгрөгийг авахаар шаардаж байгаа.Тэрээр 2 000 000 төгрөг шаардаж байгаа үндэслэлээ ...2 эр үхрийн зах зээлийн ханш 2 000 000 төгрөгт хүрэхгүй байгаа учраас төгрөгөөр шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа.
Шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас 2 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь тэрээр хашаа байшингаа худалдах үедээ 5 000 000 төгрөгт мал авахаар, үүнээс 3 000 000 төгрөгт бог мал, 2 000 000 төгрөгт 2 эр үхэр авахаар тохиролцсон байх тул тэрээр ханшийн зөрүү гарч байгаа үндэслэлээр 2 000 000 төгрөгийг төгрөгөөр шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 эр үхэр шаардах эрхтэй.
2-рт: Хариуцагч ...аас худалдан авсан Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол Баянталын 7-2 тоот хашаанд 9.40х7.40 харьцаатай байшингаас гадна амбаар / түц / байсан.Түүнийг ачиж явсан учраас би амбаарыг эсвэр түүний үнэ 500 000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч ...би д амбаар худалдаагүй.Миний ээжийн амбаар байсан учраас ачиж явсан.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа.
Зохигчдын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээгээр нь д Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол Баянталын 7-2 тоот газар болон 9.40х7.40 харьцаатай 6 нэрийн дэлгүүр бүхий байшинг худалдахаар тохиролцсон нь тогтоогдож байгаа. Харин зохигчдын хооронд хашаанд байсан амбаарыг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс амбаар буюу түүний үнэ 500 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын хариуцагч д холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч ийн нэхэмжлэгч т холбогдуулан гаргасан амбаар буюу үнэ 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөг, хариуцагч ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16 950 төгрөгийг тус тус төрийн санд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА