Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2017/00599

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч. *******ын ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт тухай 132/2017/00529/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: *******ын *******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Булган аймгийн *******д 1 дүгээр багийг хариуцсан бага эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажилд авсан тушаал 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарч 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1 дүгээр багийн эмчээр үндсэн ажилтнаар томилогдсон байдаг. Ийнхүү ажиллаж байх хугацаанд ямарваа нэгэн байдлаар байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчлийг огт гаргаагүй, ажилдаа үнэнч шударгаар ажилласан. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн төвийн даргад ******* анагаах ухааны дээд сургуульд сурч мэргэжил дээшлүүлж байгаа тул 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд цалингүй чөлөө олгож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг дарга хүлээн авч 3 сарын цалингүй чөлөө олгож байгаагаа надад мэдэгдсэн. Ингээд Улаанбаатар хотод байрлах ******* анагаах ухааны дээд сургуульд ирж суралцаад хичээл, шалгалтаа өгч дуусаад чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орохоор иртэл Эрүүл мэндийн төвийн дарга солигдсон байсан бөгөөд миний оронд өөр хүнийг бага эмчийн ажлын байранд авч ажиллуулсан байсан. Энэ тухай шинэ даргатай уулзахад 1 дүгээр баг дээр өөр хүн ажилд авсан, 3 дугаар багийн эмчээр түр орон тоонд ажиллаж байгаад жирэмсний амралтаа ав гэсний дагуу Орхон сумын 3 дугаар багийг хариуцаж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл дарга дуудаад 3 дугаар багийг хариуцаж байсан эмч амралт дуусаад ажилдаа орохоор болсон тул чи ажлаа өг, чамайг түр ажилд авсан тушаалын хугацаа дууссан гэж мэдэгдээд ажлаас халж байна гэж мэдэгдсэнээр 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн би ажилгүй болсон. Үүнээс хойш 2017 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр ажлаас халсан тушаалаа гаргаж өгсөн. Энэ хууль бус үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг шууд зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байна. Мөн миний бие одоо 7 сартай жирэмсэн бөгөөд Хөдөлмөрийг тухай хуульд зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон заалтыг Эрүүл мэндийн төвийн дарга зөрчсөн шийдвэр гаргаж байна. Иймд Булган аймгийн *******ийн даргын дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож намайг Орхон сумын 1 дүгээр баг хариуцсан бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, түүнд ногдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Булган аймгийн *******д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бага эмч Г.******* 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, үргэлжлүүлэн "Шинэ-Монгол анагаах" ухааны дээд сургуульд суралцах болсон тул 03 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын цалингүй чөлөө хүссэн. Тухайн хүний хариуцаж байсан 1 дүгээр багийн 618 иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэл хүндрэл гарч, 0-5 насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эргэлт тойролт урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг хоцрогдож, тухайн багийн ард иргэдээс яаралтай эмчтэй болгож өгнө үү гэсэн санал гомдол ирсэн. Гэтэл чөлөө авсан Г.******* нь тухайн сургуульдаа сураагүй Солонгос улс руу ажил хийхээр явсныг ар гэрийнх нь хүнээс мэдэж, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа гаргаж явсныг нийт ажилчдад албан ёсоор танилцуулж байсан.

1 дүгээр багийн иргэдийн саналын дагуу тоггвор суурьшилтай ажиллуулахаар бага эмч Ц.Мягмартуяаг дарга Г.*******гийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 тоот тушаалаар авч ахиллуулсан. Г.******* нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилд орох санал тавьсан боловч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******  нь шийдвэр гаргаагүй Эрүүл  мэндийн дарга С.*******гийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны   01/383 тоот зөвлөмжид заасны дагуу Г.*******ийг орон тоондоо багтаан 3 дугаар багийн эмчээр түр авч ажиллуулсан. Жич: /Орлон гүйцэтгэгч   Ж.******* нь би шийдвэр гаргаж чадахгүй байна, та Эрүүл мэндийн газрын даргатай уулзаад ир гэсэн.Тухайн вд үед Г.******* нь Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тэй уулзаад би 9 сард хичээлдээ явна намайг 3 сар түр ажлын байраар хангаж өгөөч гэж аман яриа үүсгээд тохиролцсон/ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарах тушаалыг өөрийн хүсэлтээр жирэмсний листийг гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шалтгаанаар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл хөдөлмөрийн маргаан зохицуулах газраас Ж.******* руу утсаар ярьж, энэ хүний тушаалыг 10 дугаар сарын 02-ны өдөр болтол хойшлуулахаар харилцан зөвшилцөж 10 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан. Анх гаргасан 09 дүгээрсарын 27-ны өдрийн Б/46 дугаартай тушаал тухайн үед Г.*******т 1%-г өгсөн боловч энэ нь хүчингүй болсонг мэдсээр байж 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг ашиглан шүүхэд өгч байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй байна. Эмч Г.******* нь анх 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/36 дугаартай тушаалтай танилцахдаа тухайн үед гомдол гаргах байсан. Уг иргэн тус байгууллагад ажиллаж байх хугацаанд цалинтай болон цалингүй чөлөө авч байсан удаатай бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 03 сарын цалингүй чөлөөг авч Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллахаар яваад 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орохдоо хугацаа хэтэрч ажилдаа орсон. Г.******* нь 3 сарын цалингүй байсан хугацааны ниигмийн даатгалын шимтгэлээ байгууллагаас гаргуулсан буруутай үйлдэл нь тоггоогдож байсан. Гэвч *******т дахин иим үйлдэл гаргах байх талаар анхааруулага өгч Эрүүл Мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т заасан 1 удаагийн тэтгэмжийг олгосон. Байгууллагад ноцтой зөрчил үүсгэснийг байгууллагын дарга эелдэгээр хандаж хариуцлага тооцоогүй өнгөрөөсөн нь энэ хүнд хууран мэхлэх үйлдэл дахин гаргах, багт тогтвор суурьшилгүй ажилладаг, 1 дүгээр багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлдлийг цалгардуулж байгаа нь 2017 онд  сурах шалтгаанаар цалингүй чөлөөг авч сургуульдаа суралгүй хуурам мэхэлж, төрийн албан хаагчийн зүйгүй алдаа 2 удаа гаргасан үйлдлээр харагдаж байна.

Иимд иргэн Г.*******ийн тухайн багийн эмчээр авч ажиллуулахыг багийн иргэдийн саналаар шийдвэрлэхийг санал болгож байна.гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь Булган аймгийн *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халах тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Г.******* нь сургуульд сурах нэрийдлээр 3 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан боловч сургуульдаа суралгүй худал хэлж хууран мэхлэн Солонгос улс руу зорчиж ажилласан” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Нэхэмжлэгч Г.******* нь Булган аймгийн *******д 1 дүгээр багийг хариуцсан бага эмчийн ажлын байранд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн гэж тайлбарласан.  

Нэхэмжлэгч Г.******* нь Булган аймгийн *******ийн хооронд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож,нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ.  

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46  тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2- т зааснаар Г.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай.

Г.*******ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, *******ийн даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг баримталжээ.

Нэхэмжлэгч нь дээд сургуульд элсэн суралцахаар ажил олгогчийн зөвшөөрлөөр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан болох нь нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан хүсэлт /хх-23/, бүртгэл хяналтын карт /хх-22/, “Шинэ анагаах ухаан” дээд сургуулийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/486 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 149 дугаартай тодорхойлолтууд зэрэг баримтаар нотлогдож байна. Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бөгөөд Г.*******ийг дээрх хугацаанд удирдлагын зөвшөөрөлтэй буюу захиргааны чөлөөтэй байсан гэж үзнэ.

Ажилтаны чөлөөний хугацаа дуусч ажилдаа ороход нь ажил олгогчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б/36 дугаартай “Түр ажилд томилох тухай” тушаал гаргаж Г.*******ийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 дугаар багийн эмчээр түр хугацаанд ажиллуулах тухай шийдвэр гаргасан нь ажилтны байнгийн ажлын байрыг үндэслэлгүйгээр өөрчилсөн, улмаар дээрх тушаалыг үндэслэж Г.*******ийг ажлаас чөлөөлсөн нь ажилтаны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэл хамаарна. Мөн зүйлийн “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд ажил олгогч байгууллагад дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд

нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Г.*******ийн ажилгүй байсан хугацааны ажлын 71 өдрийн /2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1256287 : 3 сар = 418762 төгрөг, 418762 төгрөг : 21.5 ажлын өдөр= 19477 төгрөг, 19477 төгрөг х 71 өдөр = 1382867 төгрөг/ 1382867 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн *******өөс улсын тэмдэгтийн хураамжинд 37738 төгрөг гаргуулж Төрийн санд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ийг Булган аймгийн *******ийн 1 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1382867 /нэг сая гурван зуун наян хоёр мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Булган аймгийн *******д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн *******өөс 37738 /гучин долоон мянга долоон зуун гучин найм/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ