| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
2025 01 06 2025/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Гэрч Г.З
Хохирогч Ц.Э
Хохирогчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Б.Б/онлайн/
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д-д холбогдох эрүүгийн 2325001330374 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ш овгийн Л-н Д Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ************** ************ *********** төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *********, ам бүл 1, ****************** ******** ********** оршин суух хаягтай, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 11 000 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: **********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-г 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэр ************ захын ойролцоо машинаас чирж гаргах, цээж рүү нь цохиж зодсон,
-2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан,
-2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-г “гаражийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон,
-2022 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Э-г сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан,
-2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, зүүн гарын сарвууг гэмтээж зодсон,
-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Э-г заамдан хоолойг нь боож биед нь халдан зодсон,
-2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохиж байнгын шинжтэй үйлдлээр зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Дыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг догшин авирлаж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д-ын мэдүүлэхдээ “Э болон З нар худлаа мэдүүлэг өгсөн байна. Э бид хоёр эвтэй амьдарч байсан. Э-гийн охин З америкаас ирсэнээс хойш энэ асуудал үүссэн. Гэр бүл, эд хөрөнгийн маргаан шүүхээр шийдвэрлүүлэхдээ намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж гүтгэж байна. Шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э мэдүүлэхдээ “Д нь намайг байнгын дарамтанд байлгадаг. Охин маань энэ байдлыг харж тэвчилгүй Д-тай маргалдсан. Охиныг маань элдэв янзаар дарамталсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Э-д учирсан гэмтлийн гэрэл зураг. /1-р хх-ийн 31-34-р тал/
2. Ерөнхий эмч Мөнхбурам гэх эмчийн магадлагаа /1-р хх-ийн 35-37-р тал/
3. Хохирогч Ц.Э-гийн “Би гэр орондоо ахуйн хэрэглээ болон хүнс, хувцас авах, амттай юм авч идэх гэхэд Д байнга хорьж хясан боогдуулж дэлгүүрээр хамт явдаг бараа бүтээгдэхүүн сагсанд цуглуулаад касс дээр очиход бараануудыг ангилан ялгаж энэ хэнд хэрэгтэй юм чи өөрийгөө юу гэж бодоов яах гэж ийм зүйл худалдаж аваад байгаа юм бэ гэж хэлээд бараа бүтээгдэхүүн буцааж чи гараараа гэр орноо цэвэрлэхгүй юу, ус байхад болоо юм биш үү гэж олон хүний дэргэд намайг эвгүй байдалд оруулж байсан би ичээд Д-ыг орихоод гараад явчихдаг байсан. Д бол байнгын айдастай байлгаж нүднийхээ харцаар хөдөлгөдөг байнга л ална хядна гэж айлгадаг. Би Д-ыг хэзээ намайг алчих болдоо гэж боддог чамайг буудна шүү гэх зэргээр айлган сүрдүүлдэг... Миний бие, Ц.Э нь, Л.Д-д холбогдох давтан, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн (бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн) “№232500133” дугаартай хэрэгт 2010-2022 онуудад миний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулж, маш олон удаа намайг зодож, надтай харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, намайг дарамтлаж, тарчлаан зовоож, хэл амаар нэр төрийг минь гутаан доромжилж, хүсэл зоригийн минь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, намайг бусадтай харилцахыг хязгаарлаж, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд минь халдаж, орлого олох боломжийг минь хязгаарлан боогдуулж, хорьж, шаардлагатай хэрэгцээнүүдийг минь хясан боогдуулан эдийн засгийн хараат байдалд оруулсан гэх маш олон давтамжтай үйлдлүүдээс доор дурдая. Үүнд: 2022 онд
-01 сарын сүүлээр гэрт тохой, өнцөг, булан бүрт, өрөө болгонд нууц камер суулгаж охин бид хоёрын юу хийж байсан үйлдэл, хөдөлгөөн, ярьж, хэлж байгаа үг болгоныг нууцаар ажиглалт хийн тагнаж, хянаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн ашиглаж байсан.
-02 дугаар сарын 14-ны өдөр Эрдэнэт хотын “************” зах дээр осгoж. даарч үхэх шахсан өрөвдмөөр гөлөгнөөс болж охин бид хоёрыг машинаараа дайрах гэж нилээн удаан араас хөөсөн. Учир нь цагаан сарын өмнөхөн тэнд очиж үхрийн өвчүү худалдаж авах үед дөнгөж төрсөн нохой хэдэн гөлөгнүүдтэй байхаар нь би тэднийг өрөвдөж гэрээсээ муу хөнжил, хайрцаг авчран оромж барьж өгөн, хоол, ус, сүү авчран санаа тавихад Д байнга тээршааж, намайг загнаж, доромжилдог байсан. Би ямар сайндаа 13 жил тэжээсэн хайртай нохойгоо зуурдаар 2022 оны 1 сарын эхээр алдаад сэтгэл санаа тавгүй, нохойгоо санаж, сэтгэл бэтгэрч миний нохойтой маш адилхан байсан цагаан гөлөгийг үрчлэх санаатай тэвэрч аваад машинд суутал Д намайг заамдаж зуурч аваад машинаас чирж гаргаж ирэх гэхэд нь миний охин дундуур орж ээжийгээ хамгаалах гэтэл миний охиныг заамдаж аван шууд газар луу түлхэн шидсэн. Д-ын энэхүү үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлийн үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үргэлжпүүлэн хүчирхийллээ үйлдэж байгааг илтгэж байна. Тэгэнгүүтээ над дээр ирж тэвэрч байсан гөлөгийг минь надаас шүүрч аван газар луу шидэхэд гөлөг маань маш их гийнаж орилсон. Ард талын хөл нь хугарсан бололтой босоод алхаж чадахгүй хүйтэн газар дээр сууж чадахгүй хэвтээд байсан. Дараа нь намайг заамдаж аваад машинаас хүчээр гаргах гэж угзарч татахад нь би машинаас гарахгүй гэж хичээхэд миний цээж рүү хоёр удаа маш хүчтэй цохьсон. Тэгээд миний бие сулрангуут намайг машинаас аваад газар луу шидсэн. Тэгчихээд Д охин бид хоёрыг “Машинд суу!” гэж зандарахад нь бид хоёр их айсан тул суухгүй өөр тийшээ зугатаж гүйхэд араас машинаараа “Та хоёрыг дайраад алсан ч яадаг юм!” гэж дайрах шахам хөөсөн.
-02 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд 750 мл-ын шилтэй “Домч Бор” архийг ганцаараа гадаа уусны дараа хагалж ёрзгор үзүүртэй шилтэй хэсгээр нь охин бид хоёрыг “Та хоёрыг алнаа!” гэж араас гүйж алах гэж оролдоход 102 дуудаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Гэр бүлийн хүчирхийлэл хийж буруутай нь тогтоогдсон шийдвэр гаран 7 хоног баривчлагдан хоригдож байсан.
-03 дугаар сард “Smart Car” аппликейшнээр охин бид хоёрыг машин унах хүслүүдийг минь боогдуулж хориглож, хаагуур явж, юу хийж, ямар торгууль авч байсныг маань байнга хянан цагдаж байснаа хүртэл 2023 оны 1 дүгээр сарын 10-ны Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн нь тухайн шүүх хурлын камерын бичлэгээр нотлогдоно.
-04 дүгээр сарын суулээр орой 23 цаг өнгөрч байхад би өрөөндөө ороод унтах бэлтгэлээ хангаж байхад Д араас орж ирээд “Миний гаржийн түлхүүр өгөөдөх” гэж чангаар орилон дарамтлаж эхэлсэн. Би 'Өглөө өгье” гэхэд “Үгүй, одоо бушуу өгөөдөх!” гээд намайг хананд шахаж, заамдан хоолой боож эхэлсэн. Тэгэхэд нь байгаа хувцастайгаа буюу гэрийн нимгэн өмд сарфанчиктайгаа 00 орлоо гэж өрөөнөөсөө гарангуутаа айсандаа гэрээсээ юу ч авч амжилгүй зугатаасан. Дараа нь төд удалгүй миний охин над руу утсаар залгаад намайг утсаа авахгүй болохоор нь санаа нь зовоод гэрээсээ гарч нагац ах А-д очин ахтайгаа намайг шөнөжингөө машинтайгаа хайсан юм байна лээ. Би юун утсаа авч ярих манатай. Өөрийнхөө амийг л аваад бушуухан гүйж гарсан. Тэгээд би нэг гражийн мухарт даартлаа сууж мэгширтэл уйлан тайвширч чадахгүй Д маш их гомдсон. Манай охин, дүү хоёрыгоо харин дуугаар нь таниж, машинтай наашаа, цаашаа удаан яваад намайг хайн, хоорондоо ярилцаж байхад нь сонсож, очиж машиндаа суусан. Тэгээд дүү маань 'Эгээ, та хоёр манайд очоод хонох уу?” гэхэд нь гэртээ байгаа гөлөгтөө санаа зовон “Эгээ нь З-н өрөөнд хамт ороод хоночих нь, санаа зоволтгүй” гээд дүүгээ гэрт нь хүргэж өгөөд харьсан. Яагаад би Д-ын гаржийнх нь түлхүүрийг өгөөгүй гэхлээр өмнө нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болсон үйл явдлыг санаад шөнө намайг унтаж байхад Д нь өөрийнхөө гаражаар дамжаад (бид хоёрын гараж ханаар тусгаарлагдсан ч гэсэн нарийн аркаар дамжин орж болдог) миний гаражид орж машиныг минь яаж ч сүйтгэн гэмтээж миний амь нас, эрүүл мэндэд минь халдаж, хохироож магад гэж айн, сэрэмжилж шөнөдөө гаржийнх нь түлхүүрийг боломж л олдвол авдаг байсан юм.
-07 сарын сүүлээр орой 17 цаг өнгөрч байх үед Д надад Охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу? Чамайг яаж зодож, зовоож байсныг хэлээгүй биз дээ? Хэлээд үзээрэй!” гэх мэтчилэн намайг айлган сүрдүүлэхэд нь “Би хэлээгүй ээ!” гээд 1 давхрын 00 өрөөндөө ороод жорлон дээрээ суутал Д (гэрийн бүх өрөөнүүддээ дуртай үедээ орж ирж байхын тулд албаар бүх өрөөнүүдийн хаалганы цоожуудийг эвдэлж авсан) хаалга онгойлгон орж ирээд “Битгий худлаа яриад бай! Чи хэлсэн л байж таараа! Битгий хүний янз үзээд байгаарай! Чамтай ярьж дуусаагүй байна, алив босоод ир чи!” гээд намайг тайван бие засуулахгүй гаараа угз татан жорлонгийн өрөөнөөс чирч, гулдарч татаж эхлэхэд миний шээс энд тэндгүй савригдахад би “Болиоч ээ! Намайг тавиач ээ, яанаа, ээжээ! Туслаачээ!” гэхэд миний охин гаднаас гүйж орж ирэн намайг Д-ын гарнаас суллаж 00 өрөө рүү минь эргүүлэн оруулж хаалган дээр ээжийгээ хамгаалан зогссон...
-08 дугаар сарын 6-нд хагас сайн өдөр 16 цаг өнгөрч байхад охин бид хоёр гал тогоондоо хоол хийж байхад Д том өрөөнд телевизор үзэж байсан. Охин надад олон ангит адал явдалт кино ярьж өгч байхдаа тэр киноны гол дүрийн хүний хэлж байсан үгийг хэлснээр нь “Та хоёр...” гэсэн үгтэй өгүүлбэрийг шууд дамжуулахад Д нууц камераараа тандсан юмуу яасан юм, бушуухан орж ирээд миний охин руу “Яах гэж хоёр хүний дунд яс хаяад миний эсрэг комби зохиогоод байгаа юм бэ?! Одоо миний гэрээс бушуухан хамаг хог новшоо аваад зайл!" гэж хөөсөн. Миний охин киноны үйл явдал ярьж байна, таны талаар би юу ч яриагүй шүү дээ” гэхэд Д “Чамайг эр байсан бол задартал чинь нам шаагаад хаях байлаа муу өлөгчин!” гээд миний охин руу гараа далайгаад ойртоод ирэхээр нь би хоёр гарыг нь барьж дундуур орж охиноо хамгаалах гэтэл Д миний зүүн гарыг маш хүчтэй атгаж түлхэж миний зүүн гарын чигчий хурууг өвдтөл нь тулгасан. 16 цаг өнгөрч байхад эхэлсэн хэрүүл маргаан нь 22 цаг хүртэл бүтэн 6 цаг үргэлжилсний эцэст Д жижиг өрөөндөө орж унтах үед нь айж сандарсан охин бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд БОЭТ орж рентгэн зураг авахуулж бэртэл гэмтлээ журнал дээр бүртгүүлсэн. Тэр өдөртөө рентгэн зургаа авъя гэхэд эмнэлэгийн хүн нь Зурагийг чинь яаралтай түргэн тусламжийн хүлээн авах руу компьютерээр явуулчихсан, гарт нь өгдөггүй юм” гээд надад өгөөгүй. Сүүлд асуухад зентгэн зураг 30 хоног л хадгалагддаг, одоо бүгд устсан гээд би зургаа авч чадаагүй. Харин журналын бүртгэлээ аваад хавтаст хэрэгтээ хавсаргасан.
-08 дугаар сарын 8-нд Аавуудын баярын өдөр намайг эзгүй байхад, 1 дүгээр 10 жилийн сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэх ангийн уулзалтандаа 8.07-8.09-ийг хүртэл 2-хон хоног яваад ирэх хооронд зүгээр мөрөөрөөр байсан охиныг минь гэрт амар тайван байлгахгүй, хэл амаар нэр төрийг нь гутаан доромжилж, харгис хэрцгий харьцаж, гэрээс нь хөөхөд миний охин айсандаа өрөөндөө гөлөгтэйгөө нуугдахад 16 цагаас 23 цаг 30 минут хүртэл өрөөнийх нь хаалгыг эвдэж орох санаатай хүчтэй өшиглөн айлган сүрдүүлээд зогсоогүй 2 цагдаа дуудан ирүүлж цагдаагаар хөөлгүүлэх гэж оролдсон боловч санасан зорилго нь бүтээгүй. Миний охин бүтэн 7 цагийн турш бие засаж чадалгүй, давсаг нь чинэрч, айж цочин, сэтгэл санааны гүн дарамтанд орсон болохоороо энэ хэргийн дагуу гомдол гарган, шүүхээр Д-ын буруутай нь тогтоогдож, торгууль төлүүлэх шүүхийн шийтгэвэр гарсан.
-08 дугаар сарын 12-ны өдөр өглөө 6 цагийн үед би 2 давхрын 00 өрөө орж бие засах гэтэл яг миний өмнөхөн ороод гарсан Д-ын том хэмжээтэй өтгөн нь жорлонг нилэнхүйдээ бөглөж, байж суухын аргагүй үнэр танар гарч, хичнээн би өөрөө жорлонгийн усыг татаж өтгөнийг нь гүйлгэх гэж оролдсон боловч болохгүй байсан болохоор нь жижиг өрөөндөө эргэж ирэн Дыг “Жорлон засаад өг, өтгөн чинь жорлон бөглөөд 00 өрөө аймар муухай болсон байна, би бие засмаар байна” гэж гуйхад Д “Үгүй, чи өөрөө засахгүй юу. Би тийм заваан юмтай ноцолдохгүй” гэхэд нь би “Юу яариад байгаа юм бэ? Өөрийнхөө завааруулсан өтгөнөө очиж цэвэрлэ л дээ! Ингээд үмхийрээд амьдарч байх ёстой юм уу? Чи наад гэдэс, ходоодоо эмчид үзүүлвэл яасан юм? Байнга л жорлон бөглөж байх юм!” гэнгүүт Д орноос босож ирэнгүүтээ намайг заамдаж аван хананд хүчтэй шахаж, хоолой боож эхэлсэн. Тэгээд “Чи муу юу, юу хуцаад байгаа юм бэ? Очиж миний өтгөнийг цэвэрлэхгүй юу! Чамд өөр хийж чадах юм юу байдаг юм? Ингэж амьдрах чинь чиний үүрэг, мэдэв үү, үмхий гахай минь?! Харин ч цэвэрлэх жорлонтой байгаадаа баярлаж яв, балай гичий минь! Чи миний өтгөнийг цэвэрлэх заяа чинь тэр, мэдэв үү! Би гэртээ яана уу, хаанаа яаж бие засна уу, чамд ер нь ямар хамаатай юм?! Чамаар яах ийхээ хэзээ ч заалгахгүй! Хүсвэл тэр өлөн нүдэлсэн чамтай адил арчаагүй, гуйлгачин зулбасагаараа цэвэрлүүлэхгүй юу! Таалагдахгүй бол эсвэл тэрийгээ аваад миний гэрээс зайлахгүй юу!” гээд над руу чанга дуугаар орилж, дарамталж, гэрээс минь хөөж эхэлсэн. Би “Цэвэрлэхгүй, чиний өтгөнтэй зууралдах надад хүсэл алга! Дандаа гэрийн өөдтэй, өнгөтэй, олигтой болгоныг эвдэлж, сүйтгэж, устгаж байх юм! Би охиноороо чиний өтгөнтэй зууралдуулахгүй! Аав, ээжийгээ гээд холоос эрдэм, мэдлэг өвөртлөөд ирсэн охинтойгоо ингэж харьцаж болдог юм уу?!” гэсэн чинь Д “Үхсэн баас, юу ч хийж чадахгүй муу, арчаагүй, үмхий новшнууд, аятайхан хүний тааваар амьдарч чадахгүй бол миний гэрээс зайлцгаа, муу өлөгчин гичийнүүд!” гээд жижиг өрөөний хаалгыг хааснаа намайг гаргахгүй гэж хаалган дээр зогсчихоод бараг 11 цаг хүртэл намайг хэл амаар доромжилж, чихэн дээр орилж, хашгирч. тамхины үнэр авч чаддагүйг минь мэдсээр байж өрөөндөө тамхи татаж эхэлсэн. Бүтэн 5 цаг намайг хэл амаар доромжлон, сэтгэл санааны дарамт үзүүлсэний эцэст миний толгой маш хүчтэй янгинан өвдөж, тэвчихийн аргагүй болоход би “00 ормоор байна!” гэсээр байгаад арай гэж өрөөнөөсөө гарсан. Тэгсэн Д миний араас намайг даган гарч коридорт үргэлжлүүлэн хэрүүл хийж эхэлсэн. Би “Чимээгүй байгаач, хүүхэд өрөөндөө амарч байгаа! Чиний энэ хэрүүлийг сонсох ёстой юм уу?!” гэхэд Д нь “Би гэртээ яаж байхаа чамаар заалгахгүй, муу гуйлгачин минь! Алив, миний жорлонг одоо намайг харж байгаа дээр бушуухан цэвэрлээдэх, надаас хоол олж долооё гэж байвал!” гээд миний гарнаас хөхөртөл чанга зуурчихаад тавихгүй бараг 2 цаг орилж, хашгиран доромжилж, хэрүүл өдөж эхлэхэд нь би “Аяархан бай л даа, дуугүй болооч, толгой өвдөөд байна, намайг тавь л даа! Өвдөөд байна шүү дээ!” гэхээс өөр юм хэлж чадахгүй байсан. Тэгэхэд нь би ахиад зодуулах нь гэж мэдэнгүүтээ “За би доор очоод бие засаж ирчихээд цэвэрлэе” гэсээр байгаад арай гэж гарнаас нь мултран доошоо шатаар алхах гэхэд Д намайг шатнаас ойчуулж унагаах гэж, гэмтүүлж бэртээх санаа, зорилго агуулан араас минь нуруу руу маш хүчтэй гэв гэнэт түлхсэн. тэгэхэд нь би арай гэж тэнцвэрээ олох гэж шатны бариулаас зууран “Аааа, яанаа. аллаа! З, Д ээжийг нь шатнаас түлхэж алах гэж байна! аваарай!” гэж маш их айсандаа чангаар орилон охиноо бушуухан дуудсан. Охин өрөөнөөсөө гарч ирэхэд Д юу ч болоогүй царайлж “битгий худлаа яриад байгаач! Би чамайг унагааж яадаг юм!” гэсээр доошоо юу ч болоогүй мэт буугаад явсан. Дараа нь би ахиж хэрүүл дэгдэхээс сэргийлж, өөрийгөө зодуулахгүй гэсэндээ арай гэж өдөржин зууралдаж байж Дын өтгөн, шингэнийг цэвэрлэж жорлонгоо зассан.
-08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Д нь гаднаас орж ирэн "телевизор үзээд сууж байсан охиныг минь хэл амаар (янхан, гичий, банзал, өлөн нүдэлсэн, шилэн нүдэлсэн, эхийгээ дуурайсан 2 нүүртэй өлөгчин амьтан, миний гэрээс хог новшоо аваад бүр мөсөн зайл, гадаад хүний хэвтэр болж байгаад ирсэн хогийн амьтан, чамайг одоо хүн тооно гэж бодоо юу? Эм сүвээгүй амьтан гэх мэт) доромжилж “Чи миний гэрт телевизор үзэх хэн юм бэ? Чи энд байх ч ёсгүй!” гэж телевизорыг хананаас нь салгаж унтраахад охин минь босож залгуураар нь асаах гэтэл миний охиныг чулуутай хана руу хүчтэй түлхэсний улмаас баруун алганых нь гадаргуугийх нь гарны арьс зулбарч, цус гарч хөх няц болсон. Тэр үед миний охин айсандаа орилоход би өөр өрөөнөөс том өрөө рүү орж ирэхэд наад ширээн дээр байсан 1 литрийн задлаагүй шинээрээ байсан Эко устай савыг авч миний хөл рүү шидэхэд миний зүүн хөлний шагай оногдож хүчтэй цохигдсон. Тэгсний дараа миний охиныг гэдсээрээ хүчтэй хүчтэй түлхээд зүүн гарыг нь барьж авах гэхэд нь миний охин холдож амжсан. Тэгчихээд миний охины уруулыг дээр, доороос нь өвдтөл нь хүчтэй хазаад шувтарч татахад уруул нь хавдаж хөхөрсөн. Дараа нь арагшаа хараад гар утсаараа цагдаад дуудлага өгөөд зогсож байсан охины минь дагз руу 1 литрийн савтай ус аваад шидэх гэхлээр нь би охиноо хамгаалж охиноо түлхэхэд нөгөө Д-ын хаясан савтай ус нь миний охиныг онолгүй шал руу шидэгдсэн. Энэ хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4.4.2-т зааснаар “Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэх зүйл ангиар орох байтал прокурор Л.Онь буруу зүйлчилж 5.2.1.1- ээр оруулж “Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэсэн” гэх зүйл ангиар оруулахад шүүгч Г.Энхтунгалаг нь холбогдогч Л.Дыг буруугуй гэж гаргасан...
-08 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг 30 минутаас өглөөний 6 цаг хүртэл охин бид хоёрыг 2022.08.13, 2022.08.15, 2022.08.17, 2022.09.18-ны орой гэртээ ирэх болгонд Д нь гэрийн үүдний хаалгыг дотроос нь биднийг оруулахгүй гэж албаар түгжиж цоожлоод үүр цайтал гэрт оруулахгүй гадаа хүйтэнд хонуулдаг байхад үүнийгээ ********** багийн байцаагч Эад мэдэгдэж (Ер нь Д дахиад ямар нэг зөрчил гаргаж та хоёр луу халдвал надад мэдэгдэж байгаарай, би арга хэмжээ авна) гэсний дагуу байнга утас руу нь ярихад нэг бол холбогдох боломжгүй болгон утсаа хааж, нэг бол биднийг зүгээр дуугүй сонсож, юу ч хийлгүй, ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрөөсөн...” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 115-116, 165-169-р тал/
4. Гэрч Г.З-н“Би Америкийн нэгдсэн улсад сурч байгаад 2020 оны 9 дүгээр сард Монголд ирсэн. Монголд ирээд Улаанбаатар хотод хэсэг хугацаанд амьдарч байгаад ээж Ц.Э, Л.Д нар Орхон аймагт ирж гэртээ амьдараач гэж хэлсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл өөрийнхөө гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын ********** багийн 11 дүгээр хорооллын 116-49 тоотод ээж Ц.Э, хойд эцэг Л.Д нарын хамтаар амьдарсан. Одоогоор Орхон аймаг Баян-Өндөр сумын ********** багийн 5-21-105 тоотод нагац ах Ц.А-н гэрт карма өрөө хөлсөлөн ээжийнхээ хамтаар амьдарч байна. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг гэрт байхад Чулуутай хана руу түлхэж миний баруун гарын алганы ар хэсэг зулгарч цус хурч, хөх няц болсон. Мөн намайг чулуутай хана руу түлхэж байхад гэдсээрээ маш хүчтэй түлхсэн. Би тэр үед өөрөө тэнцвэрээ олж газарт унаагүй. Гэхдээ миний хэвлий хэсэг хөндүүрлэж өвдсөн. Зүүн гарын шууг гараараа зуурч авах гэхээр нь гараа татаж авсан. Тэр үед надруу ойртож ирээд миний дээд доод уруулаас давхар хазаж шувтарч татсан. Тухайн үед миний уруул хөхөрсөн. Тэр үедээ цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирсэн. Тухайн үед миний уруулыг хөхөрсөн байхад Х цагдаа харсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Л.Д нь 23 цаг 10 минутын орчимд цагдаа дуудаж энэ хүнийг миний гэрээс хөөж өгнө үү? энэ хүн миний гэрт байх хэн ч биш, энэ миний ч охин биш, надад хамаагүй гэж дуудлага өгсөн. Тухайн дуудлагаар хоёр цагдаа ирсэн бөгөөд мөн Х цагдаа ирсэн. Х цагдаа болон хамт байсан цагдаад нь хандаж би П.Д-ын албан ёсны дагавар охин нь байгаа юм. Манай ээжтэй 2010 оноос хойш албан ёсны гэр бүл болоод хамт амьдарч байгаа өнөөдөр аавуудын баяр гээд гэрээ цэвэрлээд, дуртай хоолыг нь хийчихээд хүлээгээд сууж байтал 16 цагийн үед Л.Д нь баахан гялгар ууттай зүйлийг шажигнуулж орж ирсэн. Намайг гэр цэвэрлэсэн байхад гуталтайгаа орж ирсэн. Тухайн зүйлүүдийг өөрөө газарт асгасан. Тухайн хогийн зургийг нь дараад цагдаад үзүүлж байсан. Намайг зурагт үзэж байхад зурагтны залгуурыг араар нь салгаж унтраачаад намайг гэр орноо цэвэрлэхэд яадаг юм бэ? хогоо хаяаач муу ээжийгээ дуурайсан балай тэнэг хүүхэн, гадаадад худлаа сурсан сурсан гээд олон эрийн дэвсгэр болж шоудаж ирсэн, муу банзал янхан гичий, мөн п үсгээр хэлсэн п минь, чи өөрийгөө их царайлаг гэж бодоо юу, өлөн нүдэлсэн гуйлгачин юм байж эм сүвээгүй, одоо чи насаараа ганцаараа ингэж явсаар байгаад насыг ганцаараа бараарай, чамайг хэн ч тоож харахгүй, одоо хамаг хог новшоо аваад миний гэрээс зайл гэж хашхирсан. Би тухайн үед өөрийнхөө өрөө рүүгээ орох гэхэд оруулахгүй одоо чи зайл гэж хөөсөн. Би арай гэж өрөөндөө ороод дотроосоо хаалгаа түгжсэн. Тэрнээс хойш 00 орж бие засаж чадахгүй, шингэнээ барьж өөрийн тэжээдэг гөлөгтэйгөө хамт цагдаа иртэл айгаад байж байсан. Тухайн үед цагдааг Л.Д дуудсан. Над руу усны сав шидсэн асуудал байхгүй, харин ээж рүү усны сав шидсэн. Тухайн үед эхний усны савыг аваад ээжийн хөл рүү шидсэн. Хоёр дахь усны савыг над руу шидэх гэж байхад нь ээж урдуур орж болиулсан байсан. Тухайн усны сав нь 1 литрийн хэмжээтэй, дотроо устай тагыг нь онгойлгоогүй устай сав байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн асуудлаар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж буруутай нь тогтоогдож Л.Днь 100,000 төгрөгөөр торгуулсан. Мөн манай ээжийн хайртай нохой нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөд болсон юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ************ зах дээрээс мах авах гээд Л.Д, ээж Ц.Э нарын хамтаар явж байхад хашааны гадаа хөөрхөн цагаан гөлөг явж байхаар нь ээж тэвэрч аваад миний “лиля”-тай адилхан юм байна аваад явъя гээд тэвэрч аваад машиндаа суусан чинь ээжийг машинаасаа татаж унагаах гэхээр нь би машинаас бууж ээжийг салгах гэсэн чинь намайг хүзүүнээс заамдаж газарт унагаасан. Чамтай юм яриагүй, Этэй юм ярьж байна гэсэн. Ээж “миний охиныг аллаа чи” гээд орилж байсан. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд гудамжинд “Домч бор” архины 1 литрийн шилийг хагалаад хоолой хэсэгт үзүүр гаргаж тухайн үзүүрээр нь та хоёрыг ална гэж араас хөөсөн. Би цагдаад дуудлага өгч Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирээд эрүүлжүүлэх байрлуу хүргэгдсэн. Тухайн асуудлын улмаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээр орж 7 хоног баривчлуулсан. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хагас сайн өдөр байсан. Хагас сайн өдрийн 21 цагийн үед цагдаа ирсэн. Үүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт ********** багийн хэсгийн байцаагч Э нь хойд эцэг Л.Д, ээж Ц.Э бид нараас гэрт ирж мэдүүлэг авсан. Э нь дахин мэдүүлгийг өрөөндөө дуудаж авна гээд гараад явсан. Тухайн үед ээж бид хоёр ажилтай болоод гэрээсээ гарах гээд машинаа гражнаас гаргах гэж байхад Л.Д нь гаргахгүй та хоёр гэрлүүгээ ор гэсэн. Тэр үед Э байцаагчийг яваагүй байхад нь дуудаж энэ хүн ингээд байдаг юм аа, та Д-тай ярьж байгаад сануулга өгч байгаад машинд суулгаад өгөөчээ гэсэн. Э нь Д-тай уулзаад ээж бид хоёрыг машинд явуулсан. Түүнээс хойш Э нь шүүхээр оруулах гэж байна, бүх юм нь тодорхой юм чинь хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж хэлсэн. 2022 оны 8 сарын 17-ны өдөр шүүхээр оруулахыг бодно. Та хоёр шүүх эмнэлгээр орох юм уу гэхээр нь оръё гэсэн чинь өө та хоёр чинь шүүх эмнэлгээр орвол хариуг нь авах гэсээр байгаад удна шүү, дээ өнөөдөр 3 дахь өдөр гэхэд орж амжаагүй байгаа юм чинь маргааш орлоо гэхэд хариу нь ирэх 7 хоногийн 2 дахь өдөр гарна тэгэхээр шүүхээр орох асуудал чинь хойшилно гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүйгээр яаралтай шүүх хурлаар оруулъя гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Гэрт ороход хөөгөөд гэрт оруулахгүй байсан учраас хурдхан шүүх хурлаар оруулъя гэж бодсон. Л.Д нь шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж 2022 оны 08 сарын 19-ний мэдүүлэгтээ дурьдсан байсныг Э байцаагч хэлээд ээж бид хоёрыг та хоёр ч гэсэн нэг мөр шүүх эмнэлэгт үзүүлчих гэсэн. Улмаар ээж бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед миний уруул болон гарын алганы ар хэсэг эдгэж байсан учраас гэмтлийн зэрэг тогтоогүй юм. 2022 оны 08 сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ гал тогоонд хоол хийгээд сууж байхад олон ангит кино ярьж байгаад кино нь дээр гарсан утгаар нь та хоёр гээд ээжид киноны үйл явдлыг хэлж байхад Л.Д том өрөөнөөс гарч ирээд чи “бид хоёрыг, та хоёр гээд хорон муу санаа гаргаад байгаа өлөгчин минь, гичий минь гээд байхаар нь би кино л ярьж байна гэсэн чинь намайг гараараа цохих гэхэд ээж дундуур орж салгасан. Байнга л хэлж ярьж байгаа болон үйлдлийг хянаад байдаг. Хойд эцэг Л.Д, ээж Ц.Э нартай хамт 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 224 хоног хамт амьдрахдаа бараг л өдөр болгон л хэрүүл маргаан болдог байсан, цагдаа дуудъя гэхээр ээж хүний муу үзээд яахын бэ гэдэг байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 80-81-р тал/
5. Гэрч Д.Б-н“Л-н Д нь манай төрсөн аав байгаа юм. Аав маань тусдаа Орхон аймаг Баян-Өндөр сумын ********** багийн 11-6-49 тоотод одоогоор ганцаараа амьдарч байгаа гэсэн. Би тэр болгон очоод байдаггүй. Өнгөрсөн цагаан сараар л очиж золгосон. Би Л.Д-ын дээрээсээ хоёр дахь хүүхэд нь байгаа юм. Миний санаж байгаагаар манай аав Л.Д нь Ц.Э гэх эмэгтэйтэй 2010 оноос эхлэн хамт амьдарсан. Манай аав Л.Д нь хамтран амьдрагч Ц.Э-тэй суусан цагаас эхлэн хамтран амьдрагч Ц.Э-г өмөөрч бид хоёрын амьдрал та нарт хамаагүй гэж хэлдэг байсан. Бид нар ч тэр болгон очоод байдаггүй. Энд тэнд таарахаар эвтэй найртай л харагдаад байдаг. Байнга л хамт явж байдаг. Хоолны газраар л байнга явж харагддаг. Манай аав Ц.Э-г зодлоо энэ тэр л гэж дуулдаж байгаагүй. Төрсөн хүүхдүүдээсээ бараг л илүү эрхлүүлж байдаг юм шиг байгаа юм. Манай аав Л.Д нь Ц.Э-г гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байгаагүй. Энэ талаар сонсоогүй. Хааяа даа аавындаа очихоор Ц.Э нь манай хүүхдүүдэд их хөндий ханддаг. Би аавыгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж бодохгүй байна. Харин ч манай аав руу Ц.Э орилж хашхирдаг гэж байсан. Ц.Э нэг охинтой л гэж дуулдсан би уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 83-р тал/
6. Гэрч Э.Ц “Цахим бүртгэлээс харахад Ц-н Э гэх хүний гар сарвууны зургийг авсан байна. Тухайн үед манай эмнэлгийн байгууллагаар цахим систем байхгүй байсан. Иргэдийн зургийг нь аваад л шууд угааж өөрт нь өгдөг байсан. Тухайн зургийг эмчдээ үзүүлдэг. Би хугарсан эсэхийг мэдэхгүй. Манай тасагт зураг нь хадгалагдахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 85-86-р тал/
7. Мобиком корпорацийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/11029 дугаар албан бичгээр Л-н Дын ******* дугаар утасны 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт. /1-р хх-ийн 243-245-р тал/
8. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бүртгэлийн хуулбар. /2-р хх-ийн 38-39-р тал/
9. Яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэлийн хуулбар, Ц.Э гар сарвууны зураг авахуулсан тухай бүртгэл. /2-р хх-ийн 45-46-р тал/
10. Рентген зургийн журналын хуулбар. /2-р хх-ийн 47-49-р тал/
11. Л.Д-д холбогдох 2225000956 дугаартай Зөрчлийн материалын хуулбар. /2-р хх-ийн 217-250-р тал/
12. Л.Д-д холбогдох 2225000956 дугаартай Зөрчлийн материалын хуулбар. /2-р хх-ийн 1-88-р тал/
13. Гэрч Ц. А-н“Д, Э нар нь миний санаж байгаагаар 2011 оноос хамт айл гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Дундаасаа ямар нэгэн хүүхэд төрүүлээгүй. Эгч Э-гийн зан байдлын талаар гэвэл хүнд их тусархуу цагаахан цайлган сэтгэлтэй, урлагийн өндөр мэдрэмжтэй, ямарваа нэгэн зүйлийг хүлээн авахдаа их сайн хүн байгаа юм. Ямар нэгэн муу зан араншин байхгүй. Хүргэн ах Д-ын тухайд анх эгчтэй гэр бүл болоод амьдарч эхлэхэд мэдлэг чадвартай, нүдэнд дулаахан, өөрийн гэсэн байр суурьтай хүн шиг санагдаж байсан. Тэгтэл тэтгэвэрт гарснаас хойш сүүлийн 2 жилийн хугацаанд зан ааш нь эсрэгээрээ эргэсэн, одоогийн байдлаар уур уцаар ихтэй, ямар нэгэн зүйл хэлэхээр ерөөсөө хүлээж авахгүй би л чадна гэсэн шиг их дээрэлхүү зан ааштай хүргэн ах руу сүүлийн үед гар утсаар ярих тоолонд манай эгчийг байнга муулдаг танай эгч чинь арчаагүй, та нар ер нь юу юм бэ, юу хийж бүтээсэн юм гэж хэлдэг болсон. Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын үед өдрийг санахгүй байна орой 23 цагийн үед Э эгчийн охин З манай гэрт ирээд ээж Д ах хоёр муудалцаад бөөн юм болоод ээж гэрээсээ гараад яваад өглөө ээж хаачсан үгүйг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу Збид хоёр 11 дүгээр хороолол руу гэр лүү нь алхсан. Би З-г ээжийнхээ гар утас руу залга гэхэд ээжийн гар утас болохгүй байна гэж хэлсэн. Эгчийнхээ байрны гадаа очоод З-г гэрлүүгээ ороод ээж чинь ирж үү хаана байгааг нь мэдээд ир би танай гэрлүү орохгүй нөхөртэй нь хэл амаа ойлголцохгүй муудалцах асуудал гарна гэж хэлээд З-г гэрлүү нь оруулаад би өөрөө хашааных нь гадаа хүлээгээд байж байтал Знэг их удалгүй ээжийнхээ машиныг унаад хашаанаас гараад ирсэн гэрт ээж байхгүй байна гэж хэлсэн. Эгчийгээ гэрийнх нь ойр хавиар машинтай хайсан бараг 1 цаг гаран болсон. Тэгтэл манай эгч гадаа хүйтэн байхад дээгүүрээ унтлагын бололтой нимгэн хувцастай гэрийнхээ ойролцоох гражийн хажууд байж байсан. Юу болсон талаар асуухад нөхөртэйгээ маргалдаад Д намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах архи уучихсан байгаа юм уу гэхэд үгүй ээ эрүүл байгаа гэж хэлсэн. Ер нь бол Д ах архи бол нэг их уудаггүй. Тэгээд би эгчийг охинтойгоо хамт манай гэрт очиж хоноод маргааш учир зүгээ олохгүй юу даа гэхэд миний нохой гэрт байгаа Д өмнө нохойг маань зодож байсан аягүй бол нохойг маань дахиад зодчихно би З-тэй хамт гэртээ ороод хажуу талын унтлагын өрөөндөө ороод унтчихъя хэрэг болбол залгана гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн юм. Ямар ч байсан гараараа цохисон гэж байсан. Тухайн өдөр шөнө болчихсон байсан учир харанхуйд эгчид маань гэмтэл учирсан эсэх надад сайн харагдаагүй. Манай хүргэн ах 2021 онд авлигын хэрэгт холбогдоод үүнээс хойш сэтгэл санаагаар унаад ийм асуудал гаргаад байгаа юм болов уу гэж би бодож байсан. Тэгтэл эгчийг маань ер нь бол урьд өмнө дарамталж дээрлэхдэг байсан талаар сонссон. Одоо ер нь бол эгчтэй маань хамт амьдрахгүй гэр бүлээ салгах гэж байгаа юм болов уу гэж бодож байна. Манай эгч ч бүр цөхрөнгөө бараад хүргэн ахаас салахаар шийдсэн гэж хэлсэн. 2022 онд цаг хугацааг нь сайн санахгүй байна манай эгчийг Улаанбаатар хотод байхад нь Д ах согтуу агсам тавьж архины шил барьж ална гэж дайрч байсан энэ асуудал нь Цагдаагийн байгууллагаар шалгагдсан уг үйлдлээсээ болж баривчлах шийтгэл эдэлсэн гэж дүү З надад хэлж байсан. Би сүүлд нь эгчээсээ болсон асуудлын талаар тодруулж мэдсэн тухайн үедээ Д ах ахиж ийм үйлдэл гаргахгүй уучлаарай гэж эгчээс уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 209-р тал/
14. Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэвэрийн хуулбар. / 3-р хх-ийн 75-76-р тал/
15. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2632 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Сh19-20220920-202955 сору.mр4” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах загварт ирүүлсэн “Копteiner zoogchid” нэртэй хавтсанд байх “1MG_1339.JPG, 1MG _1340. JPG, 1MG _1343. JPG, 1MG_1345. JPG, 1MG_1346 JPG, 1MG_1347 JPG, 1MG_1348. JPG, 1MG_1349. JPG, 1MG_1361 JPG нэртэй гэрэл зураг, “D.mр4, F.mр4, G.mр4, L.mр4, W.mр4” нэртэй дүрс бичлэгүүд дүр төрхийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Копteiner zoogchid” нэртэй хавтсанд байх дүрс бичлэг, гэрэл зургууд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах боломжгүй байна” гэх дүгнэлт. /3-р хх-ийн 94-100-р тал/
16. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын “Ц.Э сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон гэх шинж баримт үгүй байна” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 106-108-р тал/
17. Гэрч Б.Х-ын “би тухайн хаягт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ахлагч Түвшинтөгсийн хамтаар, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр багийн цагдаа ахлагч Доржсүрэнгийн хамтаар нийт 2 удаа очиж байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед ********** баг 116-49 тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход настай бололтой дунд зэргийн нуруутай махлагдуу ах хашааныхаа гадаа Ланд круйзер маркийн машинтай хүлээгээд сууж байсан. Юу болсон талаар асууж тодруулахад, манай дагавар охин З хэрүүл маргаан үүсгээд амраахгүй байна гэж хэлсэн. Охин чинь хаана байгаа талаар асуухад байшингийн 2 давхарт өөрийнхөө өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би өрөөг нь заалгуулаад байшингийн 2 давхарт гараад хаалга нь цоожтой байхаар нь цагдаагаас явж байна уулзах хэрэгтэй байна гэхэд хаалгаа нээж өгсөн. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад ээж ангийнхаа уулзалтад явсан аав хэл үгээр доромжилж хэрүүл маргаан хийгээд нохойг маань айлгаад байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн дуудлага өгсөн ах хажуунаас наад охин чинь хөргөгчинд дүүрэн хоол байхад иддэггүй рестораны хоол иднэ гэдэг, гэр орон цэвэрлэдэггүй гэж хэлээд өөрийнхөө өрөөний ариун цэврийн өрөөг цэвэрлэдэггүй гэж хэлээд надад харуулсан. Тэгтэл жорлон нь хуурай болон нойтон сальфеткаар дүүрчихсэн маш их муухай бохир байсан үүнийг дуудлага өгсөн ах хараад байнга стресстдэг одоо ээж нь байхгүй хойгуур над руу байнга дайрч хэрэлдэж байна гэж хэлсэн. Тухайн үед дуудлага өгсөн ах надад хандаж, ах нь зорчих эрхээ хязгаарлах ялаар шийтгүүлж бугуйн гав зүүсэн үүнийг маань далимдуулж эхнэр охин хоёр хэрүүл маргаан хийж намайг явдаг газарт чинь явуулна гэж дарамталдаг талаар хэлж байсан. Энэ асуудлыг Цагдаагийн газар дээр аваачиж шийдвэрлэнэ гэхэд охин нь ээжийг ирэхээр тухайн ах эхнэрээ ирэхээр нэг мөсөн гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн тул хууль эрх зүйн зөвлөгөө өгч өргөдөл гаргах эрх чинь нээлттэй шүү хэсгийн байцаагчтайгаа холбогдоорой гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 13-ны 21 цаг өнгөрч байхад ********** баг 116- 49 тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход өмнө дуудлага өгч байсан настай ах нэг давхрын зочны өрөөний хэсэгт эхнэр охин нарын хамтаар хэрүүл маргаан хийсэн байдалтай зогсож байсан. Настай ах нь би Зтэй хамт амьдрахад хэцүү байна гэр орон цэвэрлэдэггүй гээд нэлээн ширүүн хэрэлдээд байхаар нь төв Цагдаагийн газарт авчирсан юм. Ямар ч байсан З-н гар нь шалбарсан байсан шиг санагдаж байна мөн ээж охин хоёр айсан байдалтай байсан” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 113-р тал/
18. Нас тоолсон тухай “Ц-н Э /ТЕ65011963/ гэсэн хүний иргэний үнэмлэхний лавлагаа байна. Ц.Э нь 1965 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн байна. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 57 нас 6 сар 25 хоногтой байсан байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл. /3-р хх-ийн 170-171-р тал/
19. Яллагдагч Л.Дын “Л.Д намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж их урт удаан хугацаанд шалгаж байна. Энэ хэргийн хохирогч Ц.Э нь маш их гомдол хүсэлт гаргасан юм байна. Тэр бүгдийг эхлээд хүлээж авахаас татгалзахаар гомдол гаргаж ийш тийш бичээд ирэхээр нь хүлээж аваад хангаад байдаг юм байна. Би жил гаруй олон удаа цагдаа шүүхэд дуудагдаж асуусан асуултанд нь хариулж явсаар ирлээ. Би одоо ** настай хүн хийгээгүй хэргийнхээ төлөө байнга ингэж явах нь маш хэцүү байна. Миний бие даралт байнга ихсэж багасах, зүрхний хэмнэл алдагдах өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Одоо нэг үл мэдэгдэх өвчний улмаас онош тодруулах гэж их олон эмнэлгээр явж байна. Өвдөж зовохын хажуугаар ханилж явсан хүнийхээ гүтгэлэгээр ингэж явах нь надад маш хэцүү байна. Би арай ч ийм юм болно гэж бодоогүй учраас өдий хүртэл тэвчиж байлаа. Худал юмыг мянган удаа хэлэхээр үнэн болдог гэдэг үнэн үг байна гэдгийг энэ хэргээс мэдэж авлаа. Би Ц.Э-тэй гэрлэснээс хойш түүнийг зодож байсан явдал огт байхгүй. Би архи уудаггүй, хараал хэлдэггүй. Бидний хооронд хэрүүл маргаан гарах юм болдоггүй байсан. 2 хөгшин нэг нэгэндээ дэм болоод зүгээр л амьдарч байсан. Харин түүний охин Г.З Монголд ирээд манайд амьдарч эхэлснээс хойш 2 удаа маргаан гарсан. Маргаан гарах болсон шалтгаан нь Г.З-д шаардлага тавихаар тэр дургүйцсэнээс болсон. Ээж нь надтай адилхан л шаардлага тавьдаг байсан. Тэр шаардлага бол З-г сургууль төгссөн диплом энэ тэр чинь хаана байна, 4 сургууль төгссөн юм бол ажил хий, УБ хотод 2 ч байр байна. Аль дуртайдаа амьдар, хань ижилтэй бол үр хүүхэд төрүүл нас чинь явчихлаа гэх зэргээр бид 2 хэлдэг байсан. Үүнд тэр дургуйцэж ээжтэйгээ чи намайг төрүүлээд л эмээ өвөө дээр хаяа биз дээ чи миний эх биш гэх мэтээр хэрэлдэж эхийгээ цохиод авч байсан явдал байсан. Намайг цохиж авлаа гээд ээж нь шөнө уйлаад байхаар нь хоёулаа за яршиг юм хэлэхээ больё гэж шийдэж байсан удаатай. Г.З Эрдэнэтэд ирээд ээж бид хоёрыгоо та 2 хотод очиж амьдар. Би энэ хаусанд чинь амьдарна гэж хөөж байсан ч явдал бий. Түүнийг хотод очиж ажил хий гээд 20,000 доллар өгсөн боловч яваагүй, мөнгийг үрэн таран хийсэн байх. Энэ бүх асуудалд би уурлаж байсан удаагүй. Г.З ээжийнхээ машиныг согтуу барьж яваад эрхээ хасуулахад нь гадуур хонуутаар тэнээд алга болоод эх нь араас нь шаналж хайх явдал хэд хэдэн удаа гарахад ч би тэдний хэн хэнд нь уурлаж байгаагүй. Хотын 2 байрны түлхүүр уг нь Ц.Э бид хоёрт нэг нэгээрээ байдаг байсан юм. З-г ирэхээр нь нэг түлхүүрээ өгөөд бид 2 дундаа нэг түлхүүртэй болж яваандаа би түлхүүргүй болсон. Тэдэнтэй хамт явдаг болохоор түлхүүр ч нэг их хэрэг болохгүй болсон. Гэвч үүнээс болж би хэцүү байдалд орж байлаа. Энэ бүгдийг бичиж байгаагийн учир гэвэл Ц.Э намайг ингэж худал гүтгэж гүжирдэх ёсгүй. Охин Знь зааж өгч энэ бүгдийг хийж байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл 2022 оны 8 дугаар сарын 13-нд би З-г цагдаад өгч улмаар шүүхээр зөрчлийн хэрэг шийдэгдэх үед Ц.Э гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө тэр дор нь шүүхэд өгсөн байсан. Зөрчлийн хэрэгт намайг бас их гүтгэсэн байсан бөгөөд би тэр үед зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан болохоороо энэ хэрүүл маргаан үргэлжлээд байвал надад хэцүү гээд би тэднийг тусдаа амьдрахыг даалгах хүсэлтийг шүүхэд гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч тэднийг тусдаа амьдрахыг даалгаснаар тэр хоёр 5-21-105 тоот орон сууцанд дүү Ц.А-н хамт амьдрах болсон. Эндээс л бүх юм эхэлсэн.... Одоо намайг буруутгаж байгаа үйлдэл болгон дээр мэдүүлгээ өгье. 2022 оны 2 сарын 14-нд ************ захын ойролцоо машинаас чирж гаргаж цээж рүү нь цохиж зодсон гэжээ. Манайх нэг нохойтой байж байгаад тэр маань үхчихсан чинь Ц.Э өөр нохой авья гэхээр нь тийшээ очсон юм. Тэгээд том банхар нохойн нүдээ нээгээгүй гөлгийг авна гээд орилоод байхаар нь наадах чинь гэрт тэжээдэг нохой биш, хотод очоод хөөрхөн гөлөг авч өгье гэсэн чинь уйлаад салахгүй болохоор нь тэр гөлгийг нь булааж аваад хол аваачиж орхиод явцгаасан. Хотод очоод гөлөг авч өгсөн. Тэр үед би машинаас чирч буулгаагүй цээж рүү нь цохиогүй. Сүртэй маргалдаа ч үгүй. 2022 оны 2 сарын 11-нд УБ хотод архины хагархай шилээр ална гэж дайрч догшин авирласан гэжээ. Энэ тухай би өмнө нь дэлгэрэнгүй тайлбарласан мэдүүлэг хэрэг дотор байгаа... 2022 оны 4 сарын сүүлээр гэртээ гаржийн түлхүүр өг гэж маргалдан хананд шахаж хоолой боож биед нь халдан зодсон гэжээ. Ийм юм огт болоогүй. Манайх 2 тусдаа гаражтай. Бид 2 нэг нэгээрээ тэр 2 гаражид машинаа тавьдаг. Надад өөрийн гаржийн түлхүүр байдаг. Эд өөрийн нь гаржийн түлхүүр байдаг. Ийм маргаан зодоон цохион болоогүй. Заавал намайг эрүүгийн хэрэгт шийтгүүлэх гэж санаанаасаа зохиосон зүйл байна. Ц.Э бид 2 бол ер нь маргаад ч байдаггүй байсан даа уг нь 2022 оны 7 сард охиндоо чи миний талаар ямар нэг зүйл ярьсан уу зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй гэж сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирч гаргаж догшин авирласан гэжээ. Урьд нь зодож байгаагүй хүн яахаараа гэнэтхэн 00-ын өрөөнд ийм юм ярьдаг юм бэ. Охин нь ирээд зөндөө удсан байхад гэнэт тэр өдөр ингэж яриад байдаг. Арай дэндүү үнэмшилгүй юм биш үү. Ийм асуудал болоогүй. Охин нь 2020 оны намар ирсэн. Ирээд 2 жил болсоны дараа гэнэтхэн ийм юм яриад байх уу. 2022 оны 8 сарын 6-нд дагавар охин Зтэй маргалдах явцад Э-гийн гарын сарвууг гэмтээж зодсон гэнэ. Би тэр өдөр Зтэй маргалдаагүй дээ. Харин ч Э ангийнхаа уулзалтанд явна гээд бид 2 дэлгүүрээр явж юм хумыг нь бэлдсэн. Шинэ хувцас архи дарс чихэр жимс авсан. Би түүнээс юуч харамладаггүй бүгдийг нь бэлдэж өгсөн...2022 оны 8 сарын 12-нд жорлон засаад өг, бөглөрсөн байна гэснээс болж маргалдаж Э-г заамдаж шахаж хоолойг нь боож биед нь халдаж зодсон гэжээ. Ийм юм болоогүй. 8 сарын 13-нд хогноос болж Зтэй маргасан. 12-нд уулзалт зугаалгын тухай бид хуучилж ярилцаж өнгөрсөн. Бүүр яавал намайг олон удаа зодсон болгох вэ гээд ядчих юм даа. Хэрэв 12-нд би зодсон юм бол тэр зөрчлийн хэрэг дээрээ яагаад хэлээгүй юм бэ. 2022 оны 8 сарын 13-нд Зтэй хог хаясангүй гэдгээс болж маргасан энэ үед Э-тэй огт маргаагүй харин ч Э чи өөрөө хогоо хаяхгүй гэж над руу Зхашгирахад охиноо болиоч чи гэж зэмлэж байсан шүү. Би ууж байсан усаа тагаар нь таглаад ширээн дээр тавихдаа ширүүхэн тавьсан байх. Түүнийг гуйвуулж байна. Энэ явдал З-н хийсэн бичлэг дээр байгаа, зөрчлийн хэрэгт хавсаргагдсан байгаа. Шүүх энэ зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Ийм л мэдүүлэг өгье дөө. Үнэн зөвийг нь олж шийдээсэй гэж бодож байна. Зүгээр л нэг нэгнийхээ халамжинд найртай амьдарч явсан 2 хөгшинийг ингэж эвдрэлцүүлэх ямар шаардлага байгаа юм бол доо тэр Зд. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй ээ” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 30-34-р тал/
20. Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл. / 4-р хх-ийн 53-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-г 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэр ************ захын ойролцоо машинаас чирж гаргах, цээж рүү нь цохих зэргээр зодсон, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагалан ална гэж айлган догшин авирласан, 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-г “гаржийн түлхүүр өг” гэж маргалдан хананд шахаж хоолойг нь боож биед нь халдан зодсон, 2022 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Э-г сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирж гарган догшин авирласан, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, зүүн гарын сарвууг гэмтээн зодсон, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна...” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Э-г заамдаж шахан хоолойг нь боон биед нь халдан зодсон, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохиж байнгын шинжтэй үйлдлээр догшин авирласан, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Хохирогч Ц.Э нь Л.Д-ын хууль ёсны эхнэр. Хамтын амьдралын цаг хугацаанд хохирогч Ц.Э-гийн хувьд нөхөр Л.Д түүнтэй харилцах харилцаанд сэтгэл санааны байнгын дарамт, хүчирхийлэл маягийн үйлдлүүд урьд нь зөндөө байсан юм байна лээ. 2022 он гараад илүү хүч хэрэглэсэн хүчирхийллийн үйлдлүүдийг гаргаж байсан. Энэ нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж байна. Энэ яллах дүгнэлтэд үйлдэгдсэн 7 үйлдлийн талаар сая бид шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Энэ дээр дэлгэрэнгүй ярих зүйл алга. Улсын яллагч энэ 7 үйлдэл тогтоогдсон байдлын талаар хэллээ. Энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг гэмт хэргийг юуг үндэслэж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлох вэ гэхээр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэж байгаа. Тэр Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бие мах бодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэсэн энэ 4 төрлийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийлэл гэж оруулж ирсэн. Яг энэ хохирогч Ц.Э-гийн 2022 оны 02 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх Ц.Э-гийн биед халдаж байгаа биеийн хүчирхийлэл буюу түлхэх, зодох, ямар нэгэн зовуурь шаналгаа өгч байгаа энэ үйлдэл бол биеийн хүчирхийллийг үзүүлсэн байна гэж үзэж байгаа. Энэ 11.7 дугаар зүйлийн 1-д заасан зодсон гэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа. 11.7-д хохирогчтой хэрцгий догшин харилцах гэсэн ийм шинжийг хууль тогтоогч зүйл заалтад оруулж ирсэн. Тэгэхээр хэрцгий догшин харьцаад байгаа үйлдлүүд нь энэ хүнийг есөн шидээр хэлж байгаа, янз бүрээр түлхэж байгаа, өөрийн давуу байдлаа ашиглаж байгаа, өөрийнхөө эрхшээлд байлгах гэж байгаа, өөрийнх нь үгээр хүлцэнгүй номхон дуугуй байж чадсангүй гэдэгт харьцаж байгаа харилцааны хэв маяг орж ирнэ. Тэгэхээр энэ зөвхөн биеийн биш сэтгэл санаанд хохирогчид үзүүлээд байгаа тэр догшин, есөн шидээр нь хэлж байгаа гахай, гичий, гуйлгачин болгоно гэдэг ч юм уу, тэр удам угсаа аав, ээжийг нь хэлж ярьж байгаа асуудлууд нь энэ догшин хэрцгий хандсан нөхцөл шинжид орж байна гэж үзэж байгаа. Хохирогчийн мэдүүлэгт эдгээр байдлууд нэлээн тодорхой дурдагдсан байдаг. Ингээд Ц.Э-гийн хувьд ахмад настны тухай хуулиар ахмад настанд тооцогдож байгаа. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д өөрийгөө би ч гэсэн ахмад настай гэж байгаа боловч ахмад настай хүн ахмад настай хүнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн байх юм бол түүнийг хүчирхийлэл гэж үзэхгүй гэсэн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж оруулж ирсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй юм аа. Үндэслэл нь ер нь бол эрүүгийн хэрэгт энэ гэмт хэргийн шинжийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэсэн энэ шинжийг байнгын шинжтэй Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн биеийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийллийн аль нэгийг эсхүл хэд хэдэн хүчирхийллийг байнгын шинжтэй хийсэн байх юм бол гэмт хэрэг рүү шилжинэ гэж тайлбарлаад өгсөн. Тэгэхээр энэ гэм хэрэг рүү шилжиж байгаа нөхцөл байдлыг тооцохдоо байнгын шинжийг 3 буюу түүнээс дээш удаа гэж байгаа. Тэгэхээр яллах дүгнэлтэд оруулж ирсэн энэ 7 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг байнгын шинжтэй үйлдсэн гэдгийг хангалттай нотолж байна. Энэ дээр харгалзах юм нь зөрчлүүдийн хоорондох хөөн хэлэлцэх хугацаа буюу хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн хоорондох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тухай асуудал энэ нь дээр яригдаж байгаа. Тийм учраас 2 сар, залгуулаад 4 сар, 7 сар, 8 сард гарч байгаа энэ үйлдлүүд нь өөрөө байнгын шинж гэдгийг тодорхой тодорхойлж өгч байгаа юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Д-ын үйлдэл энэ зүйл ангиар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй байгаа юм аа. Энэ гэмт хэргийн улмаас, ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хувь хүнийг бүхэлд нь сөнөөж, сүйрүүлж байдаг. Ц.Э-гийн хувьд энэ гэмт хэргийн улмаас сая нотлох баримтыг судлахад сэтгэл санаа тогтворгүй, анхаарал төвлөрөл буурсан гээд мэргэжлийн 3 эмч нар дүгнэсэн байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүн маань байнгын сэтгэл санааны ийм байдалд байгаад байхаар тэр анхаарал, төвлөрөл, сэтгэл санааны хямрал, сэтгэл түгшилт гэсэн нөхцөл байдлууд эрүүл мэндэд нь учирдаг юм байна. Үүнээсээ болоод мартамхай болох айдаг, түгшдэг гэх мэт янз бүрийн шинж байдлууд энэ хүнд үүссэн байгаа юм. Энэ нь ч гэсэн сая шүүх хуралдаанд тайлбар өгч байгаа байдлаас бид бүхэнд харагдаж байна гэж үзэж байгаа. Ингээд Ц.Э нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогч мөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Ер нь бол би Л.Д-ыг нэгдүгээрт энэ хүнийг сайн мэддэгийн хувьд, энэ хүн чинь бас техникийн шинжлэх ухааны эрдэмтэн доктор хүн шүү дээ. Хувийн байдалтай нь холбоод таньж мэдэхийн хувьд энэ хүн уг нь их даруу хүн шүү дээ. Тийм үг хэлж, хүнийг доромжилно гэж ер нь байхгүй. Ийм зүйл байхгүй гэдгийг би өмнө нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн 2 зөрчлийн хэргийн 1-ийг Г.З, Ц.Э нарын хохирогчтой хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Мөн Г.З-г зодсон асуудал дээр 100,000 төгрөгөөр торгосон. Энэ хэрэг дотор байгаа хохирогч нарын мэдүүлэг зарим нь энэ хэрэгт авагдсан байгаа. Энэ мэдүүлгүүд цаг хугацаа явах тусам үйлдэл нэмээд, үг нэмээд явсан. Энэ байдал нь энэ хүнийг ямар нэгэн аргаар буруутгах гээд их хүч гаргаж явж байгаагийн шалтгаан нь гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгийн маргааныг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд урьдчилан бэлдсэн байна. Ингээд энэ хүнийг тухайн үед зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа дээр нь далимдуулж хэрэгт холбогдуулах гэсэн ийм санаа зорилго энэ хүмүүст байсан юм бол уу гэж би дүгнэлт хийж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг мэдхийн хувьд. Тэгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн. Яагаад зөрчсөн бэ гэхээр энэ хэргийг шалгасан бүх мөрдөгч нарыг, бүх прокуроруудыг бүгдийг нь харьяалах байгууллага болон АТГ юу байдаг юм бүх газруудад гомдол гаргаж, арга хэмжээ авагдсан хүмүүс одоогоор байхгүй юм байна лээ. Яагаад гэвэл өөрт гомдол гаргасан учраас би бас судалж үзсэн. Надад холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо өөрөө тэр баримтуудыг өгсөн, би тэндээс нь олж үзсэн юм. Ингээд үзэхээр энэ хүн бол Цагдаагийн мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхэд иргэний хэргийнхээ хувьд нөлөөлөх гэж асар их оролдсон. Тийм учраас үүнийг би нэгдүгээрт хэлж байгаа асуудал нь шүүгдэгчийн хувийн байдалтай энэ хэрэг дотор авагдсан гэм буруутайд тооцуулах гээд байгаа энэ үйлдлүүд нь огт нотлогдож тогтоогдоогүй, хууль зөрчсөн асуудал энд байгаа. Нэгдүгээрт бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох гэсэн зарчмыг мөрдөгч болон прокурор уландаа гишгэсэн. Ерөөсөө хүсэлтийг хүлээж аваагүй, дор хаяж Л.Д гэдэг хэн юм бэ, хүн ямар хүн юм бэ, гэдгийг ерөөсөө шалгаж тогтоогоогүй. Ганцхан Б гэдэг охиноос нь л мэдүүлэг авсан байгаа. Бусад ах, дүү, садан төрлөөс нь яагаад асууж болдоггүй юм. Ц.Э-гийн талаар бол дүгээс нь ч, охиноос нь ч гэрчийн мэдүүлэг аваад байдаг. Энэ хүний хувийн байдлыг яагаад тогтоохгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг, анхнаасаа бүгд ер нь айсан шүү дээ прокурор. Тийм учраас хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим бас алдагдсан. Нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулна гэсэн энэ бол зөрчлийн хэрэгт хамаарна гэж үзэж байгаа. Улаанбаатарт архины шил барьж танхайрсан гэдэг асуудал шийдвэрлэгдээд дууссан, тэр шийтгэвэр нь хүчин төгөлдөр байна. Хоёрдугаарт Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэвэр бас хүчинтэй байгаа. Тэрийг хүчингүй болгосон юм байхгүй. Өөрөөр хэлбэл түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Гэтэл шүүхийн гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн заалтыг энэ танхай биш юм бол гэр бүлийн хүчирхийлэл болгоё гээд оруулаад. Энэ хоёр асуудлын үйл баримтыг шийдвэрлэсэн байхад прокурор ингэж оруулж ирж байгаа нь шударга ёсны зарчмыг зөрсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Л.Д-ыг гэм буруугүйд тооцох боломжтой байна. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй байгаа. Үйлдэл тус бүрээр нь товчхон хэлэх юм бол нэгдүгээрт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Таван эрдэнэ захын ойролцоо машинаас нь чирч гаргаж, цээж рүү нь цохих зэргээр зодсон. Ингэж зодоогүй болох нь хохирогч Ц.Э-гийн Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан гомдолд нь намайг тэр үед зодоогүй гэсэн байгаа. Дараа нь энэ хүн мэдүүлэг өгөхдөө 2 удаа зодсон болоод явсан. Тэгээд алыг нь бид нар нар үнэмших юм. Г.З болохоор би 1 удаа цохихыг нь харсан гэж байна. Энэ 3 зөрүүтэй баримтыг 02 дугаар сарын 14-ний өдрийн энэ үйлдэлд алинаар нь энэ хүнийг шийтгэх юм. Нэг удаа цохисноор уу, хоёр удаа цохисноор нь юм уу, бүх энэ хэрэгт байгаа гомдлууд машинаар бид нарыг дайрах гэж хөөсөн гэдэг юм ерөөсөө байхгүй. Өнөөдөр шинээр гаргаж ирээд, би мартсан юм байлгүй дээ, уг нь амаар ярьж байсан гээд. Тэгэхээр энэ хүний хохирогчийн ярьсны дагуу машинаар дайрах гэж нэмж өнөөдөр ярьж байгаа шиг, анх өргөдөлдөө намайг зодоогүй гэчихээд, сүүлдээ зодсон гэдэг зодсоныг нь аваад яваад байх юм уу, одоо сүүлдээ машинаар хөөсөн гэдгийг нь нэмээд дүгнэх юм уу. Ийм учраас нотлогдохгүй байна, эхний үйлдлийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. Зодоогүй гэдгээ Цагдаагийн Ерөнхий газарт энэ хүн илэрхийлсэн байна шүү дээ. Хоёрдугаарт 02 сарын 11-ний өдөр Хүүхдийн Урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж хагална, ална гэж догшин авирласан гээд энэ дээр арга хэмжээ авагдсан. Энэ шийтгэвэр нь хүчин төгөлдөр байгаа. Өнөөдөр бол энэ хоёрын мэдүүлэг зөрж байгааг бид бүгдээрээ анзаарлаа шүү дээ. Бие засаагүй, зассан, өмдөө тайлсан, тайлаагүй, цонхоор харж байсан. Тэр үед энэ хоёр хүн байгаагүй. Цонхоор энэ хүнийг оруулж ирэх гээд хоол унд хийж байсан тухай огт өмнө нь мэдүүлж байгаагүй. Өнөөдөр бол худлаа ярьж байна. Тийм учраас энэ бол нотлогдохгүй байна, нотлогдохгүйгээс гадна шийдвэрлэгдсэн асуудал. Гуравдугаарт 2022 оны 04 сарын сүүлээр энэ нь бас Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэснийг хэлж байгаа. Энэ бол зөрчлийн хэрэг дээр мөн адил хамаарна. Грашийн түлхүүр өг гэж хананд шахаж хоолойг нь боож, биед нь халдсан, нотлогдоогүй. Г.З өнөөдөр энийг хэлж байгаа боловч ээж дараа нь хэлсэн, дуу чимээ гарсан гэж байгаа болохоос яг үнэхээр зодсон юм уу, үгүй юм уу, хоолойг нь боосон юм уу, үгүй юм уу, хоолойнд нь ямар ул мөр байсан юм, энийг ерөөсөө мэдүүлээгүй. Г.З-н мэдүүлэг өнөөдөр шүүх дээр биеэ авч явж байгаа байдлыг нь бид нар харлаа, тэгээд Ц.Э-гийн хүүхэд, мэдээж ээжийнхээ талд мэдүүлэг өгнө шүү дээ. Хохирогчийн болоод гэрчийн мэдүүлгүүдийг давхар өөр нотлох баримт байвал бас үзэж болно. Тийм учраас энэ үйлдэл бас нотлогдохгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт 2022 оны 07 дугаар сард ***********багийн 11Б-49 тоот гэртээ охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй гэж эхнэр Ц.Эг сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирч гарган догшин авирласан. Аль 1 сард Америкаас ирсэн, бүтэн 7 сарын турш хамт амьдарсан гэнэт тэр өдөр л чи хэлээгүй биз дээ гэж тэрийг хэлэх ямар хэрэгтэй юм. Яагаад хэлэх болсон юм, энэ бол худлаа зохиомол гэдэг нь илтэд харагдаж байна, энэ эргэлзээтэй. Энэ асуудал өмнө нь яригдаагүй шүү, зөрчлийн хэргүүд дээр энэ бас байхгүй шүү. Тавдугаарт нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ***********багийн 11Б тоотод эхнэр Ц.Э-тэй маргалдаж зүүн гарынх нь сарвууг гэмтээсэн зодсон, энэ бол нотлогдоогүй. Энийг бас Г.З хараагүй. Тэр түлхүүртэй холбоотой зүйл дээр түлхүүр байгаагүй, энэ хоёр чинь хоёулаа тус тусдаа машинтай, 60 сая төгрөгөөр энэ хүнд кавтер маркийн машин авч өгсөн. Ц.Э тэр машинаа унадаг, энэ хүн тусдаа гарааштай. Гараашийн түлхүүрийг авах ямарч шаардлага байхгүй. Бас энэ нь нотлогдоогүй. Зургаадугаарт 08 сарын 12-ны өдөр жорлон засаад өг, бөглөрсөн байна гэснээс болж маргалдан Ц.Эг заамдаж шахан хоолойг нь боон биед халдан зодсон. Энэ асуудал ерөөсөө болоогүй. Энэ бол Г.З-тэй холбоотой асуудал байсан. Энэ бас эргэлзээтэй, энийг Г.З шууд нотолж чадахгүй, мэдүүлэг нь зөрүүтэй. Устай сав шидсэн. Зөрчлийн хэрэг дээр устай сав шидсэн гэж байгаа боловч миний хөлийг оноод гэмтээлээ гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Энэ 13-ны өдрийн асуудал дээр Г.З дээр бас шийтгэврээр арга хэмжээ авсан байдаг. Гэхдээ энэ дээр устай сав шидээд хөлийг цохиж, ийм үйлдэл хийсэн гэж нотлогдож тогтоогдсон юм байхгүй. Тийм учраас энэ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, өнөөдөр шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлгүүдийг харьцуулан судлаасай гэсэн хүсэлтийг тавьж байгаа юм. Энэ хүүхэд нэмэх хачиртай худлаа яриад байгаа нь бид нарт маш тодорхой байна шүү дээ. Тухайлбал ахтайгаа нийлж хайгаад гараашийн хажуунаас олсон энэ тэр гээд, тийм зүйл зөрчлийн хэрэгт огт байхгүй. Тийм учраас бүхий л нотлох баримтуудыг шалгаад шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нотлох баримтууд нь Л.Д-ыг байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдсэн гэдэг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутайд тооцоход учир дутагдалтай эргэлзээтэй гэж үзэж байна. Би ганцхан жишээ хэлье, тэр зөрчлийн хэрэг дээр О.С өмгөөлөгч орсон, би ч орж байсан. Энэ дотор харамсалтай нь хурлын тэмдэглэл байхгүй. Тэр хэрэг дотор байгаа л даа, тэр нь прокурорын шатанд байгаа. Прокурор яагаад тэр хэргийг аваад дотроос нь нотлох баримтууд өгч байгаа мөртлөө нотлох баримтыг бүрдүүлэх, гэм буруутайд тооцох, цагаатгах бүх нотлох баримтыг өгөх ёстой байтал тэр архи огт уудаггүй гэдэг мэдүүлгийг яагаад хэрэг дотор авч хийгээгүй юм бэ, өнөөдөр энэ хүн архи уудаг гэж хэлж байна. Тэгээд тэрийг нь чи ингэж хэлсэн шүү дээ гэхээр би тэгэж хэлсэн, гэхдээ ингэж үзнэ шүү дээ, ингэж тайлбарлана шүү дээ гээд, мэдэн будилаад сандарч тайлбарлаж байна. Хоёрдугаарт Ц.Э бол Л.Д-ыг цоо эрүүл хүн гэж байна, охин нь тэгсэн чинь өвчтэй, бүр Америкт эмчлүүлээд явж байсан гэж байна. Тэгэхээр энэ хоёрын мэдүүлгүүдийг яг үнэн зөв ярьж байна гэж бид нар хэлж чадах юм уу, тэгэж дүгнэж болох юм уу. Тийм учраас энэ хүмүүсийн мэдүүлгийг үндэслэж Л.Д-ыг гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ: “Өнөөдрийн бид нарын шүүхээр хэлэлцэж байгаа хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан нийгэмд аюултай гэмт хэргийг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж байгаа юм аа. Тэгэхээр энд гэр бүл гэдэг ойлголт, гэр бүлийн харилцаа гэдэг ойлголт. Тэр дотроо энэ хэрэгт оролцогчдийн хооронд болсон маргаан, хэрүүл бүхий байдал, үл таарах таарамжгүй байдлууд, хоорондын тохиромжгүй энэ байдлуудын харилцаанд маш зөв дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл шүүхийн практикт ч гэсэн олонтоо хэрэглэгддэг ийм төрлийн хэрэг ээ. Би энэ дээр юу ярих гээд байна вэ гэхээр өнөөдөр эхнэр, нөхөр хоёрын хооронд, хамтран амьдрагч нарын хооронд болсон энэ хэрүүл маргаан, таарамжгүй нөхцөл байдлыг өнөөдрийн энэ хэрэг дээр нотлох гэхээр миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаж байгаа. Өөрийн гэм бурууг үгүйсгэх замаар өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонихрлыг хуулийн хүрээнд өмгөөлөгчөөрөө хамгаалуулан өөрөө дэмжиж оролцож байгаа. Нөгөө талдаа мөн өөрөөр хэлбэл хохирогч Ц.Э мөн өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгч, хохирогч нарын хооронд харилцан эсрэг сонирхол бий болсон. Гэхдээ энэний цаана энэ хоёр хүн чинь 2010 оноос 2023 он хүртэл 13 орчим жил амьдарсан эхнэр нөхөр хоёрын энэ асуудал. Хэргийн үйл баримтыг харсан, үзсэн, сонссон гэж байгаа гэрч өнөөдөр хэлэлцүүлэгт орлоо. Гэтэл энэ нь өөрөө хохирогчийн мөн түрүүн өөрөөр хэлбэл нотлох баримтыг өмгөөлөгч судлуулсан, Л.Д-ын охин Б бас гэрч. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлэгт харилцан эсрэг ашиг сонирхолтой эхнэр, нөхөр хоёр мөн тэдгээрийн үр хүүхдүүд болох ийм хоёр. Тэгэхээр бид альд нь дүгнэлт хийх юм гэхээр мэдээж Д.О өмгөөлөгч маш тодорхой хэлж байна, наадах чинь охин нь шүү дээ гээд. Мөн нөгөө талын хөндлөнгийн гэрчийг ярихдаа өөрөөр хэлбэл энэ манай аав гэсэн байр суурьтай яриад. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэний эргэлзээ бүхий нөхцөл байдал юун дээр үүсэх вэ гэхээр гэрчийн удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлэг дээр эргэлзээ бүхий байдал үүссэн. Үүнийг бол үгийн болон акцентын зөрүү гэж үзэхгүй байгаа, агуулгын хувьд зөрж байгаа нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой харагдлаа. Мөн гэрч өөрөө маргаж оролцож байгаа бусад өмгөөлөгч, оролцогч нартай мэтгэлцэж оролцож байгаа байдлууд гэрчийн байр суурь хохирогчийн талыг илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт хохирогчийн өмгөөлөгч энэ хэргийн улмаас миний үйлчлүүлэгчид сэтгэцийн өөрчлөлт, сэтгэл санааны хувьд мартамхай болсон, айдаг цочдог болсон гээд. Гэхдээ тэр хавтаст хэрэгт байгаа эмнэлэгийн баримтууд дүгнэлт биш. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу хохирогчид учирсан сэтгэл санааны гэм хор, сэтгэл зүйн бусад нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөгчөөс томилсон шинжээчийн дүгнэлтээр батлагдаагүй. Энэ нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас энэ мартамхай, санамхай болсон энэ нөхцөл байдлууд шууд тогтоогдох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Дараа нь улсын яллагчийн байр суурь дээр эрх зүйн хэрэглээний, манайхан үүнийг маш сайн ойлго. Би зөвхөн шүүгдэгчийн өмгөөлөгч гэхгүйгээр энэ хүмүүсийн хууль ёсны эрх ашиг сонирхол, бид нар адилхан мэргэжлийн хуульч нарын хувьд энд нэг зүйлийг ярих ёстой юм аа. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбар байгаа. Мөн хэрэглээний үндэслэл байгаа. Энэ дээр бид нар юуг анхаарах вэ гэхээр 13 жил болсон эхнэр, нөхөр хоёрын, айл гэрийн, гэр бүлийн, эхнэр нөхөр хоёрын хооронд болж байгаа таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан бүхий нөхцөл байдал энэ болгоныг өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй. Энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан энэ гэмт хэргийн шинжэд бас хамаарахгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ нөхцөл байдлууд мөн гэр бүлийн хүчирхийлэлд заасан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд заасан тэр сэтгэл санааны хохирол гэх мэт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжэд шууд хамааруулан төсөөтэй хэрэглэхгүй. Энэ бол хэрэглээний маш том алдаа юм шүү гэдгийг хэлэх ёстой. Би энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр үндэслэл бүхий эргэлзээ хаана үүссэн гэхээр өөрөөр хэлбэл бид нар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаад эрх тэгш талуудын мэтгэлцээн дээр үндэслээд хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд үзвэл өмгөөлөгч нараас өөрөөр хэлбэл энэ дээр юу зөрж байна гэхээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдлууд үүсчихээд байна. Энэ нь Д.О өмгөөлөгчийн яриад байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-д заасан үндэслэл бүхий эргэлзээ гэж үүнийг хэлнэ гээд мөн Улсын Дээд шүүхийн албан ёсны 24 дүгээр тогтоол тайлбарт маш тодорхой тайлбарласан байгаа юм аа. Хоёрдугаарт зөрчлийн тухай асуудал, зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай асуудлууд. Нэг зөрчлөөс нөгөө зөрчлийн хооронд 8 сард багтаагаад гээд улсын яллагч мэтгэлцэж байгаа хэдий боловч өөрөөр хэлбэл хууль зүйн үр дагавар гэж бид нарын хуулийн хэрэглээний үндэслэл болсон энэ хэрэглээ. Мөн бусад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ижил болон төсөөтэй гэмт хэргүүд дээр хэрэглэгддэг ийм зүйл байдаг. Хууль зүйн үр дагавар хаана дуусах вэ гэхээр зөрчил гаргагчийг шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд гэм буруутайд тооцоод шийтгэл оногдуулсанаар, тэгээд түүнийг шийтгэлгүйд тооцох өөрөөр хэлбэл Зөрчлийн хуульд заасан хугацаа дууссанаар энэ хүн өнөөдөр зөрчилгүйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл хууль зүйн үр дагавар алдагдана. Үйлдлийн шинж чанар нь нийгэмд аюулгүй болно. Мөн учруулсан хохирлыг шинж чанар гэж үзэх юм бол энэ нь өөрөө хууль зүйн үр дагавраа алддаг. Хууль зүйн хэрэглээний хувьд ийм. Гэтэл хууль зүйн үр дагавар нь дууссан, өөрөөр хэлбэл гомдол гаргасан хугацаагаа та хараарай улсын яллагч аа, хууль зүйн үр дагавар дуусчихаад өнөөдөр шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн байхад хууль зүйн үр дагавраа алдсан энэ эрх зүйн үр дагавар бүхий энэ шүүхийн шийдвэр өнөөдөр 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэлэлцэх, түүнийг үндэслэн шүүхийн шийдвэр гаргахад нотлох баримтын үнэт зүйл байдлыг огт хангахгүй байна шүү. Үүнийг яагаад анзаарахгүй байгаа юм бэ. Хоёрдугаарт Д.О өмгөөлөгчийн ярьж байна. Гэхдээ би энэ дээр түрүүн судлуулах байсан баримтуудаа иш татаад ярьчихъя. Тэр 188, 190, 191, 192, 193 таван удаагийн татгалзсан шийдвэр. Татгалзсан шийдвэүүдийг дотор нь харьцуулаад үзэх юм бол өнөө үйлдлүүд тэр дотор явж байгаа шүү. Тэгэхээр энэ нь зөрчлөөр биш юм чинь одоо эрүүгийн журмаар шийдвэрлэгдэнэ гэж өөрөөр хэлбэл зөрчлийн шинж үйл баримт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж рүү шилжүүлэн авч ирж яллахгүй. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн заавал байх үндсэн шинж бол байнга. Тэр зодсон тарчлаасан гэдэг чинь үйлдлийн шинж нь, хамгийн гол байх шинж нь байнга гэдэг шинж. Гэтэл байнга гэдэг шинж рүү оруулаад ирэх гэхээр өөрөөр хэлбэл гэр бүлийн хооронд болсон, 8 сард болсныг яах вэ зүгээр бид нар үзье л дээ, 8 сард болсон юм байна гэж ойлгоё. Гэтэл нэг ундааны сав шидсэн байна, тэрийг өөрөөр хэлбэл 1 үйлдэл гээд ойлгож байгаа юм байна. Дараа нь өөрөөр хэлбэл гараашийн тухай асуудал байна, хоёр дахь гээд ойлгож байгаа юм байна. Гэтэл гэр бүлийн энэ тухайн харилцаанууд нь өөрөө гэр бүлийн доторх харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд болж байгаа маргаан бүхий, өөрөөр хэлбэл үл ойлголцох нөхцөл байдал энэ нөхцөл байдал болгоныг өргөдөл гаргаад, үүнийг шалгаад үзсэн чинь 7 удаагийн үйлдлийг байнга гэж оруулж ирж байгаа нь өөрөө энэ хууль зүйн шинжэд огт хамаарахгүй асуудал юм шүү. Ийм асуудал байна, тэгээд дээрээс нь байнга гэдэг энэ асуудал нь өөрөө үүний үйл баримтыг нотолж байгаа эхнэр нөхөр хоёр, хохирогч, шүүгдэгчийг больё, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нь ороод ирэх гэхээр хэдийгээр хууль сануулсан гэж ярих боловч өөрөөр хэлбэл нотолгооны дотоод шинж чанар алибийн фиду гэж бид нар ярьдаг. Энэ алибийн фиду энд байхыг үгүйсгэхгүй учраас энэ бол эргэлзээ бүхий нотлох баримтын эх сурвалж болж байгаа юм. Тэгэхээр шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээхгүй оролцогч мөн. Гэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй оролцогч мөн хэдий болов хэргийн үйл баримтын талаар худлаа ярь гэсэн үг биш байгаа. Ийм нөхцөл байдлуудыг үзэхээр эсрэгзсэн мэдүүлгүүд, эсрэгзсэн нотлох баримтууд тэдгээрийг нотолгооны хүчин чадлаас нь үнэлье гэх гэхээр өөрөөр хэлбэл оролцогчдийн ойр дотны гэр бүлийн гишүүд ийм нөхцөл байдал үүсч байна. Хоёрдугаарт няцаах нотлох баримтуудыг шаардах гээд байх шиг байна лээ. Няцаах нотлох баримтыг маш тодорхой тайлбарласан. Тэр мэдүүлгийн зөрүүнүүд байхгүй юу, тэр зодсон, зодуулаагүй, цохисон, цохиулаагүй, эргэсэн, эргээгүй, архи уудаг уудаггүй энэ олон мэдүүлгийн зөрүүнд бид нар өнөөдөр анализ хийх цаг хүрсэнгүй. Ийм учраас гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн дунд болсон үйл явдлыг өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжэд шууд хамааруулах маргаан бүхий нөхцөл байдал болгоныг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх хууль зүйн үндэслэл энд алга. Гэхдээ хохирогчийн гаргаж байгаа байр суурь, өгч байгаа мэдүүлгийг бид нар бүрэн дүүрэн үнэлэх гэхээр энд бас үндэслэл бүхий эргэлзээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15-д заасан үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчид яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх буюу хууль зүйн инфанор зарчим гэж байгаа. Энэ зарчмын агуулгын хүрээнд гэм буруугүйд тооцох, ашигтайгаар шийдвэрлэх зарчим зэрэгцэн үйлчилнэ гэсэн хууль зүйн яг энэ алтан зарчим бол байна. Энийг одоо бид нар баримтлаад миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байр сууриа илэрхийлж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Э-д учирсан гэмтлийн гэрэл зураг, эмчийн магадлагаа, гэрч Г.З-н“Над руу усны сав шидсэн асуудал байхгүй, харин ээж рүү усны сав шидсэн. Тухайн үед эхний усны савыг аваад ээжийн хөл рүү шидсэн. Ээжийг машинаасаа татаж унагаах гэхээр нь би машинаас бууж ээжийг салгах гэсэн чинь намайг хүзүүнээс заамдаж газарт унагаасан. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд гудамжинд “Домч бор” архины 1 литрийн шилийг хагалаад хоолой хэсэгт үзүүр гаргаж тухайн үзүүрээр нь та хоёрыг ална гэж араас хөөсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н“Энд тэнд таарахаар эвтэй найртай л харагдаад байдаг. Төрсөн хүүхдүүдээсээ бараг л илүү эрхлүүлж байдаг юм шиг байгаа юм. Манай аав Л.Днь Ц.Эг гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байгаагүй” гэх мэдүүлэг, Мобиком корпорацийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/11029 дугаар албан бичгээр Л-н Д-ын ******* дугаар утасны 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бүртгэлийн хуулбар, яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэлийн хуулбар, Ц.Э гар сарвууны зураг авахуулсан тухай бүртгэл, Рентген зургийн журналын хуулбар, Л.Д-д холбогдох 2225000956 дугаартай Зөрчлийн материалын хуулбар, Л.Д-д холбогдох 2225000956 дугаартай Зөрчлийн материалын хуулбар, гэрч Ц. А-н“...сүүлийн 2 жилийн хугацаанд зан ааш нь эсрэгээрээ эргэсэн, одоогийн байдлаар уур уцаар ихтэй, ямар нэгэн зүйл хэлэхээр ерөөсөө хүлээж авахгүй би л чадна гэсэн шиг их дээрэлхүү зан ааштай хүргэн ах руу сүүлийн үед гар утсаар ярих тоолонд манай эгчийг байнга муулдаг, 2022 оны 04 дүгээр сарын үед өдрийг санахгүй байна орой 23 цагийн Д намайг зодсон гэж хэлсэн, эгчийг маань ер нь бол урьд өмнө дарамталж дээрлэхдэг байсан талаар сонссон” гэх мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэвэрийн хуулбар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2632 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлт, гэрч Б.Хын “2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед ********** баг 116-49 тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход настай бололтой дунд зэргийн нуруутай махлагдуу ах хашааныхаа гадаа Ланд круйзер маркийн машинтай хүлээгээд сууж байсан. Юу болсон талаар асууж тодруулахад, манай дагавар охин Зхэрүүл маргаан үүсгээд амраахгүй байна гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 13-ны 21 цаг өнгөрч байхад ********** баг 116- 49 тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл дээр очиход өмнө дуудлага өгч байсан настай ах нэг давхрын зочны өрөөний хэсэгт эхнэр охин нарын хамтаар хэрүүл маргаан хийсэн байдалтай зогсож байсан. Ямар ч байсан З-н гар нь шалбарсан байсан шиг санагдаж байна мөн ээж охин хоёр айсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Э-гийн “...02 дугаар сарын 14-ны өдөр намайг заамдаж аваад машинаас хүчээр гаргах гэж угзарч татахад нь би машинаас гарахгүй гэж хичээхэд миний цээж рүү хоёр удаа маш хүчтэй цохьсон. Тэгээд миний бие сулрангуут намайг машинаас аваад газар луу шидсэн. Тэгчихээд Д охин бид хоёрыг “Машинд суу!” гэж зандарахад нь бид хоёр их айсан тул суухгүй өөр тийшээ зугатаж гүйхэд араас машинаараа “Та хоёрыг дайраад алсан ч яадаг юм!” гэж дайрах шахам хөөсөн. 2 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн урд 750 мл-ын шилтэй “Домч Бор” архийг ганцаараа гадаа уусны дараа хагалж ёрзгор үзүүртэй шилтэй хэсгээр нь охин бид хоёрыг “Та хоёрыг алнаа!” гэж араас гүйж алах гэж оролдсон, 4 дүгээр сарын сүүлээр орой 23 цаг өнгөрч байхад би өрөөндөө ороод унтах бэлтгэлээ хангаж байхад намайг хананд шахаж, заамдан хоолой боож эхэлсэн. 8 дугаар сарын 6-нд хагас сайн өдөр 16 цаг өнгөрч байхад Д миний зүүн гарыг маш хүчтэй атгаж түлхэж миний зүүн гарын чигчий хурууг өвдтөл нь тулгасан. 8 дугаар сарын 12-ны өдөр өглөө 6 цагийн Д намайг шатнаас ойчуулж унагаах гэж, гэмтүүлж бэртээх санаа, зорилго агуулан араас минь нуруу руу маш хүчтэй гэв гэнэт түлхсэн. тэгэхэд нь би арай гэж тэнцвэрээ олох гэж шатны бариулаас зууран “Аааа, яанаа, аллаа! З, Д ээжийг нь шатнаас түлхэж алах гэж байна! аваарай!” гэж маш их айсандаа чангаар орилон охиноо бушуухан дуудсан. 8 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед миний охиныг чулуутай хана руу хүчтэй түлхэсний улмаас баруун алганых нь гадаргуугийх нь гарны арьс зулбарч, цус гарч хөх няц болсон, ширээн дээр байсан 1 литрийн задлаагүй шинээрээ байсан Эко устай савыг авч миний хөл рүү шидэхэд миний зүүн хөлний шагай оногдож хүчтэй цохигдсон. 8 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг 30 минутаас өглөөний 6 цаг хүртэл охин бид хоёрыг 2022.08.13, 2022.08.15, 2022.08.17, 2022.09.18-ны орой гэртээ ирэх болгонд Д нь гэрийн үүдний хаалгыг дотроос нь биднийг оруулахгүй гэж албаар түгжиж цоожлоод үүр цайтал гэрт оруулахгүй гадаа хүйтэнд хонуулдаг” гэх мэдүүлэг, Ц.Э-гийн нас тоолсон тухай тэмдэглэл, яллагдагч Л.Дын “Би Ц.Э-тэй гэрлэснээс хойш түүнийг зодож байсан явдал огт байхгүй. 2022 оны 2 сарын 14-нд ************ захын ойролцоо машинаас чирж гаргаж цээж рүү нь цохиж зодсон гэжээ. Манайх нэг нохойтой байж байгаад тэр маань үхчихсан чинь Ц.Э өөр нохой авья гэхээр нь тийшээ очсон юм. Тэгээд том банхар нохойн нүдээ нээгээгүй гөлгийг авна гээд орилоод байхаар нь наадах чинь гэрт тэжээдэг нохой биш, хотод очоод хөөрхөн гөлөг авч өгье гэсэн чинь уйлаад салахгүй болохоор нь тэр гөлгийг нь булааж аваад хол аваачиж орхиод явцгаасан. Хотод очоод гөлөг авч өгсөн. Тэр үед би машинаас чирч буулгаагүй цээж рүү нь цохиогүй. 2022 оны 2 сарын 11-нд УБ хотод архины хагархай шилээр ална гэж дайрч догшин авирласан гэжээ. Энэ тухай би өмнө нь дэлгэрэнгүй тайлбарласан мэдүүлэг хэрэг дотор байгаа... 2022 оны 4 сарын сүүлээр гэртээ гаржийн түлхүүр өг гэж маргалдан хананд шахаж хоолой боож биед нь халдан зодсон гэжээ. Ийм юм огт болоогүй. Манайх 2 тусдаа гаражтай. Бид 2 нэг нэгээрээ тэр 2 гаражид машинаа тавьдаг. Надад өөрийн гаржийн түлхүүр байдаг. Эд өөрийн нь гаржийн түлхүүр байдаг. Ийм маргаан зодоон цохион болоогүй. 2022 оны 7 сард охиндоо чи миний талаар ямар нэг зүйл ярьсан уу зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй гэж сүрдүүлэн бие засах өрөөнөөс чирч гаргаж догшин авирласан гэжээ. Урьд нь зодож байгаагүй хүн яахаараа гэнэтхэн 00-ын өрөөнд ийм юм ярьдаг юм бэ. 2022 оны 8 сарын 6-нд дагавар охин З-тэй маргалдах явцад Эгийн гарын сарвууг гэмтээж зодсон гэнэ. Би тэр өдөр Зтэй маргалдаагүй дээ. Харин ч Э ангийнхаа уулзалтанд явна гээд бид 2 дэлгүүрээр явж юм хумыг нь бэлдсэн. Шинэ хувцас архи дарс чихэр жимс авсан. Би түүнээс юуч харамладаггүй бүгдийг нь бэлдэж өгсөн... 2022 оны 8 сарын 12-нд жорлон засаад өг, бөглөрсөн байна гэснээс болж маргалдаж Э-г заамдаж шахаж хоолойг нь боож биед нь халдаж зодсон гэжээ. Ийм юм болоогүй. 8 сарын 13-нд хогноос болж Зтэй маргасан. 12-нд уулзалт зугаалгын тухай бид хуучилж ярилцаж өнгөрсөн. 2022 оны 8 сарын 13-нд Зтэй хог хаясангүй гэдгээс болж маргасан энэ үед Этзй огт маргаагүй харин ч Э чи өөрөө хогоо хаяхгүй гэж над руу Зхашгирахад охиноо болиоч чи гэж зэмлэж байсан шүү” гэх мэдүүлэг, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож, байна. Үүнд:
-Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэр ************ захын ойролцоо эхнэр Ц.Э-г машинаас чирж гарган, цээж рүү нь цохиж зодсон,
-2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо архины шил барьж, ална гэж айлгасан,
-2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй гаражийн түлхүүрээр шалтаглан маргалдаж хананд шахан хоолойг нь боож биед нь халдаж зодсон,
-2022 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “охиндоо чи миний талаар ямар нэгэн зүйл ярьсан уу, зодож зовоож байсныг хэлээгүй биз дээ, хэлээд үзээрэй” гэж эхнэр Ц.Э-г сүрдүүлэн хүч хэрэглэн бие засах өрөөнөөс чирж гаргасан,
-2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, зүүн гарын сарвууг гэмтээж зодсон,
-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ “жорлон засаад өг, бөглөрсөн байна” гэснээс болж маргалдан эхнэр Ц.Э-г заамдаж шахан хоолойг нь боож, биед нь халдан зодсон,
-2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохьсон үйл баримт тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас Л.Д нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн 11Б-49 тоот гэртээ эхнэр Ц.Э-тэй маргалдаж, устай сав шидэж хөлийг нь цохисон үйл баримтыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 670 дугаартай шийтгэвэр, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 28 дугаартай магадлалаар зөрчлийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчинтэй байх тул уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөрдөгчийн нас тоолсон баримтаар хохирогч Ц.Э нь үйл баримт болох үед 57 настай байсан болох нь тогтоогдож байх тул Ахмад настны тухай хуулийн 3.1-д зааснаар хохирогч Ц.Э-г ахмад настан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ** настай Ц.Э-г шууд санаатай, 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Дболон түүний өмгөөлөгч нар “хохирогч Ц.Э болон түүний охин Г.З нар гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор урьдчилан төлөвлөж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт гүтгэсэн. Л.Днь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үйлдээгүй” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Ц.Э, гэрч Г.З нарын мэдүүлэг нь гэрч Б.Хын мэдүүлэг гэрч Ц.Ач-Эрдэний мэдүүлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бүртгэлийн хуулбар, яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэлийн хуулбар, Ц.Э гар сарвууны зураг авахуулсан тухай бүртгэл, рентген зургийн журналын хуулбар, Л.Д-д холбогдох 2225000956 дугаартай Зөрчлийн материалын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч, гэрч худал мэдүүлэг өгсөн, бусдыг гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Л.Д-ын үйлдлийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учирч F 43.1 онош тогтоогдсон. Эмчилгээ хийлгэж байгаа. Дараа баримтаа бүрдүүлж нэхэмжлэнэ. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Л.Д-д хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD хуурцаг, хэргийн оролоцгчдоос хэрэгт хавсаргасан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д-ыг 2022 оны 8 дугаар сарын 13-ний өдөр Ц.Эг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Шарав Унзад овгийн Л-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирласан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А