Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

2025       02          11                                            2025/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ш овгийн Н-н Э, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************ ************* төрсөн, ** настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Илчит тэрэгний машинист мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ **************** ***************** ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************* ************** оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ***********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **********************************р ажиллаж байхдаа тус компаний илчит тэрэгнээс 137 литр дизель түлш, 4 литр масло нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан нийт 558 180 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г“шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 8-12-р тал/

2. Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “нийт 27 удаа дизелийн түлшийг 5 литрийн багтаамжтай хуванцар сав руу хийж, 5 литрийн савнаас 200 литрийн багтаамжтай төмөр сав руу хийхэд бага хэмжээний дизель түлш үлдэх ба үлдэгдэл дизелийн түлшийг грамм заах жижиг цагаан өнгийн хуванцар саванд хийхэд 2 литр байв. Үзлэгийн явцад хулгайд алдагдсан гэх дизелийн түлшийг хэмжиж САТ гэх бичиглэлтэй 200 литрийн багтаамжтай төмөр сав руу хийхэд нийт 137 литр дизель түлш байв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 13-19-р тал/

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н “Би ***********-г төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Яагаад гэвэл 2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө нэр бүхий ажилчид байгууллагын түлш, масло зэргийг хулгайлж байгаад Дотоодын цэргийн ангийн алба хаагч нарт үйлдэл дээрээ баригдсан. Компаний зүгээс хулгайд алдсан масло, түлш зэргийг буцааж авах юм бол гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

4. Гэрч Д.Г-н “2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө салбарын захирагч дэд хурандаа Б.Б, харуул хамгаалалтын албаны бэлэн байдал хариуцсан орлогч, хошууч Х.Г нарын өгсөн үүргийн дагуу тус өдрийн 19 цагаас 2024 оны 12 дугаар сарын 08-ны өглөөний 09 цаг хүртэл Орхон аймгийн ************************-с төмөр замын авто вокзалаас төмөр зам дагуу явганаар эргүүл хяналт шалгалт хийх үүргийг сургагч ахлагч Д.Г, ахлах ахлагч Г.Б, ахлах ахлагч Г.Ц, ахлагч Т.Г нарын алба хаагчдад үүрэг өгсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ************************-с, төмөр замын вогзалаас явах замд гүүрний хэсэгт оройны 20 цаг 10 минутын үед замын хажуугийн төмөр хоолой дотор 2 ширхэг 30 литрийн хоосон сав байршуулсан байсныг хэсэг хугацаанд холоос тандаж суутал 21 цаг 34 минутад ************************-с, төмөр замын вогзал чиглэлд явж байсан вагоны дан толгой зогсоод уг хоолой дотор байсан 2 ширхэг 30 литрийн савыг аваад төмөр замын вокзал чиглэлд явсан. Эргээд 21 цаг 55 минутад төмөр замын вогзал чиглэлээс *************чиглэл рүү 4 толгой чирээд явсан. Удалгүй 23 цаг 18 минутад ************************-с, төмөр замын вогзал чиглэлд явах замдаа тухайн төмөр хоолойны хажууд 30 секунт орчим зогсоод явсан. Бид нар хөдөлхөөр нь очоод шалгаад үзтэл 4 ширхэг нийт 100 литр дизель түлш, 4 литр савалгаатай 11 ширхэг буюу 44 литр масло тавьчихсан байсан. Тэгэхээр нь замын хажууханд хэвтээд хүлээж байтал 23 цаг 30 минутад саарал өнгийн **-*****улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгсэл ирж авахад нь саатуулан шалгахад хулгайн эд зүйлс байсан. Тухайн өдрийн машинист Н.Э гэх залуу ганцаараа тээврийн хэрэгслийн багажийг онгойлгоод ачих гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/

5. Гэрч Э.Э-н “Би ***********-н түлш дамжуулах цехэд төмөр замын инженерээр ажилладаг. Түлш дамжуулах цехийн даргыг Г.Г гэдэг. Түүний удирдлага доор ашиглалтын инженер, засварын инженер, хүнд механизмын инженер, замын мастер, төмөр замын инженер гэсэн зохион байгуулалттай ажилладаг. Дээр дурдсан инженерүүд нь чиглэл чиглэлийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэх бөгөөд удирдлага доор бас ажилчид байгаа. Мөн төмөр замын хэсгийн нүүрс тээвэрлэлтэд нийт 4 ээлжийн бригад хуваарийн дагуу ээлжилж ажилладаг. Н.Э, Ц.Б, Д.Э гурав бол нэг ээлжид гардаг буюу нэг бригадын ажилчид байгаа юм. Н.Э бол машинчаар ажилладаг. Машинч гэдэг нь тухайн илчит тэргийг жолооддог гэсэн үг, Ц.Б нь туслах машинчаар ажилладаг. Туслах машинч ажил үүргийн хувьд илчит тэрэгний эд ангийн үзлэг шалгалт, эвдрэл гэмтэл, бүрэн бүтэн байдлыг машинчдаа цаг алдалгүй мэдэгдэж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой. Нэг ёсондоо бол машинчийн туслах гэсэн үг юм. Харин Д.Э-н хувьд галт тэрэгний найруулагчаар ажилладаг. Ажил үүргийн хувьд галт тэрэгний найруулагч нь Эрдэнэт өртөөнд тээвэрлэгдэн ирсэн вагоныг илчит тэргэнд холбох, салгах үүрэгтэй. Мөн Н.Э, Ц.Б, Д.Э нар нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны орой 19:45 цагаас 20 цагийн хооронд ажлаа хүлээн авч зааварчилгаа авч ажилд гарсан. Уг нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өглөө ажлаасаа буух байсан юм. Дээрх хүмүүсийн хувьд өмнө илчит тэрэгнээс дизелийн түлш, масло зэргийг хулгайлж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/

6. “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ОРХ/911208 дугаартай “Дизель түлш 137 литр 430,180 төгрөг, М-10ЭМ тос /дизель хөдөлгүүрийн тос/ 4 литр 128,000 төгрөг, нийт 558,180 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /хх-ийн 35-41-р тал/

7. Яллагдагч Н.Э-гийн: “2024 оны 12 дугаар сарын 07-ны орой хамт ээлжинд ажиллаж байсан Б, Э, хоёроос хоосон хуванцар савнууд дизелийн түлш хийж гадаа гаргаж тавихыг шаардсан. Яагаад гэвэл маргааш ажлаасаа буугаад хөдөө явах гэж байсан учраас Ланд загварын тээврийн хэрэгсэлдээтүлш хийх шаардлагатай байсан юм. Би хоногийн ээлжээ ахалдаг бөгөөд Б, Э хоёр миний удирдлага дор хувиарлагдсан ажлыг хийж гүйцэтгэдэг юм. 12 сарын 07-ны шөнө 22-23 цагийн орчим Б, Э хоёроор төмөр зам дагуу буулгуулсан хуванцар савтай дизелийн түлш болон масло зэргээ авахаар Б-гийн Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг гуйж унаад эргээд очтол дотоодын цэргийн алба хаагч нарт баригдсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Гдүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **********************************р ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ээлжинд гарахдаа тус компаний илчит тэрэгнээс 137 литр дизель түлш, 4 литр масло зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан нийт 558 180 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ: “Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргахад шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналтай ижил байр суурьтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н “...Би ***********-г төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Яагаад гэвэл 2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө нэр бүхий ажилчид байгууллагын түлш, масло зэргийг хулгайлж байгаад Дотоодын цэргийн ангийн алба хаагч нарт үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ийн: “...20 цаг 10 минутын үед замын хажуугийн төмөр хоолой дотор 2 ширхэг 30 литрийн хоосон сав байршуулсан байсныг хэсэг хугацаанд холоос тандаж суутал 21 цаг 34 минутад ************************-с, төмөр замын вогзал чиглэлд явж байсан вагоны дан толгой зогсоод уг хоолой дотор байсан 2 ширхэг 30 литрийн савыг аваад төмөр замын вокзал чиглэлд явсан. Эргээд 21 цаг 55 минутад төмөр замын вогзал чиглэлээс *************чиглэл рүү 4 толгой чирээд явсан. Удалгүй 23 цаг 18 минутад ************************-с, төмөр замын вогзал чиглэлд явах замдаа тухайн төмөр хоолойны хажууд 30 секунт орчим зогсоод явсан. Бид нар хөдөлхөөр нь очоод шалгаад үзтэл 4 ширхэг нийт 100 литр дизель түлш, 4 литр савалгаатай 11 ширхэг буюу 44 литр масло тавьчихсан байсан. Тэгэхээр нь замын хажууханд хэвтээд хүлээж байтал 23 цаг 30 минутад саарал өнгийн **-*****улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгсэл ирж авахад нь саатуулан шалгахад хулгайн эд зүйлс байсан. Тухайн өдрийн машинист Н.Э гэх залуу ганцаараа тээврийн хэрэгслийн багажийг онгойлгоод ачих гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н“...Н.Э, Ц.Б, Д.Э нар нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны орой 19:45 цагаас 20 цагийн хооронд ажлаа хүлээн авч зааварчилгаа авч ажилд гарсан. Уг нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өглөө ажлаасаа буух байсан юм. Дээрх хүмүүсийн хувьд өмнө илчит тэрэгнээс дизелийн түлш, масло зэргийг хулгайлж байгаагүй...” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ОРХ/911208 дугаартай дүгнэлт, яллагдагч Н.Эгийн: “12 сарын 07-ны шөнө 22-23 цагийн орчим Б, Э хоёроор төмөр зам дагуу буулгуулсан хуванцар савтай дизелийн түлш болон масло зэргээ авахаар Бгийн Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг гуйж унаад эргээд очтол дотоодын цэргийн алба хаагч нарт баригдсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **********************************р ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ээлжинд гарахдаа тус компаний илчит тэрэгнээс 137 литр дизель түлш, 4 литр масло зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан нийт 558 180 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Э нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 558 180 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д 558 180 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Н-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А