Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

2025       01         10                                         2025/ШЦТ/

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

 

 

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч В.О,Ж.Н

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Д.О, С.Б

Өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, О.С, Н.Э нарт холбогдох эрүүгийн 2425002410*** тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. А овгийн О-н Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ****************** ***********, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ************************** **************, ам бүл 2, эмээгийн хамт, *********************** *************** оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***********/.

2. А овгийн О-н  С, Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ************ *********** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** *********** ***********, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт ****************** *********** ******* оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***********/.

3. Ц овгийн Н-н Э, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************** *********** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************** ************ **********, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт, ************ *************** оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ************/.

Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нар нь 2024 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд талд байрлах жимс ногоо худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны урд талын цонхны хамгаалалт төмрийг салган авч салхивчийг гаднаас нь цохиж онгойлгон нэвтэрч 20кг 2 хайрцаг чили усан үзэм, 2 хайрцаг бор усан үзэм, 2 кг зоосон хатаамал жимс, 2,5 кг шилэн чихэр, 3 ширхэг Punch ундаа зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлын үлдсэн хэсгийг нэхэмжлэнэ” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн “обьектын хаалганууд бүгд түгжээтэй, зүүн зүг рүү харсан цонх хаалттай, хамгаалалтын төмөр тор нь хэвийн, урд зүг рүү харсан цонхны хамгаалалтын төмөр тор байхгүй, 45*30 см хэмжээтэй салхивч нээлттэй, дотор хөшиг салхивчаар гадна талдаа гарсан, дотогш харахад жимс, ногоо хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг үйлчилгээний зориулалттай мэт харагдаж байв. Урд зүг рүү харсан цонхны гадна доод талд газар унасан усан үзэмнүүд зарим нь хагарч зарим нь хагараагүй байх бөгөөд обьектын баруун талд газар ягаан цайвар өнгийн ууттай чихэр асгарсан, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, “АОКМ” гэсэн бичиглэлтэй электрон тамхи 1 ширхэг, төмс 2 ширхэг тус тус байх тул ногоон өнгийн асаагуур, электрон тамхинаас соронзон нунтаг ашиглаж гарын мөр хайхад асаагуураас 1 ширхэг гарын мөр, электрон тамхинаас гарын мөр илрээгүй болно” гэх тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /хх-10-13-р тал/

2. Хохирогч С.М-н “Би Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багийн 6-1 дүгээр байрны урд талд байрлах жимс ногооны объектыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т.Д гэдэг хүнээс худалдаж аваад одоог хүртэл жимс ногоо, ус ундаа зэргийг иргэдэд худалдан борлуулдаг бөгөөд би өөрийн нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, ямар нэгэн компаний эзэмшил биш, мөн манай ээж Х.Н хариуцан хамтран ажиллуулдаг. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд би 6-1 дүгээр байрны урд талд объект дээрээ ирэхэд хулгай орсон юм уу гэмээр цонхны төмөр хаалт унаж цонх нь нээлттэй, цонхны түгжээ нь хөдлөж хугарсан, зүүн тал руу харсан хаалганы бариул хугарсан, цонхны гадна доод талд усан үзэм асгарч бяцарсан, объектын баруун талд шилэн чихэр газар асгарсан байдалтай байхаар нь дотогш орж үзэхэд цонхны доод талын ширээн дээр байсан нийт 20кг 2 хайрцаг чили усан үзэм 240,000 төгрөг, нийт 16 кг 2 хайрцаг бор усан үзэм 160,000 төгрөг тус тус бяцарч хэрэглэж худалдах боломжгүй болсон байсан. Мөн 37,500 төгрөгийн үнэтэй 2,5 кг жинтэй шилэн чихэр гадаа асгасан байсан. 40,000 төгрөгийн үнэтэй 2 кг зоосон хатаамал савнаас нь гаргаад бяцарч асгарсан байсан, 45,000 төгрөгийн үнэтэй 5 метрийн урттай уртасгагчин дээр гишгэж бяцлаад ажиллагаагүй болгосон байсан тул дээрх эд зүйлсийг үнэлгээний дагуу нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

3. Гэрч Б.Б-н “Би найз Б, Б-н ах Б нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багийн 6-9-6 тоот хаягтай гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дуусахаар нь би ганцаараа гэрээсээ 2024.04.12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гарч ****** худалдааны төвийн хойд талд архи дамлан зардаг хүмүүсээс том савалгаатай 1 пиво худалдаж авчихаад ******* багийн 6-1 дүгээр байрны урд талд байдаг түцнүүдийн хойд талаар нь буюу байр түц хоёрын дундуур нь баруун зүгийг чиглэлд гараад урд зүгийг чиглэн байр луугаа ганцаараа алхаад явж байсан чинь “Жимс хүнсний ногоо” гэсэн хаягтай жижиг мухлагийн цонхоор нэг хүүхэд гарч ирээд урд зүгийн чиглэлд гүйж байхдаа газар байсан төмөр сараалжин төмрөнд бүдрээд газар унаж барьж явсан юмнуудаа газар асгахаар нь миний анхаарлыг татаж юу болоод байгаа юм бол гээд зайнаас хартал урд нь мөн хоёр хүүхэд гүйж байсан бөгөөд тэр гурван хүүхэд автомашины зогсоол дээр байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл рүү явж ороод суучихсан. Тэгэхээр нь би машин дээр очиж жолоочийн хаалганы цонхыг тогшиж хартал насанд хүрээгүй гэмээр эрэгтэй хүүхэд жолооны хүрдний ар талд сууж байсан бөгөөд машин дотор ууттай жимс, чихэр харагдахаар нь би хулгай хийждээ гэж бодоод яагаад хулгай хийгээд байгаа юм та нар гэсэн чинь 5 эрэгтэй хүүхэд машинаас бууж ирээд бүгд хулгай хийгээгүй гэж хэлмэгцээ жолооны хүрдний ар талд сууж байсан нэг эрэгтэй хүүхэд надтай зууралдаж авмагцаа хоёр эрэгтэй хүүхэд нь ууттай жимс чихэрээ авч гүйгээд нөгөө жимс ногооны мухлагийн цонхоор шидэж эргүүлж хийгээд байсан. Тэгээд намайг бариад тавихгүй байхаар нь нийлээд зодчих юм болов уу гэж бодоод та нарыг цагдаад хэлэхгүй ах нь утсаар чинь нэг ярих гэсэн юм гэж хэлээд манай гэрт байсан найз Б-г ***********, *********** дугаарын аль нэгэн рүү нь залгаж энд хэдэн хүүхдүүд хулгай хийгээд намайг зодох гээд байна гээд байршлаа хэлж гараад ир гэхэд 1 минутын дотор өөрийн ах Б-ын хамт гарч ирсэн. Ирэхээр нь яасан хурдан ирсэн юм бэ гэсэн чинь чамайг алга болчихоор нь өөдөөс чинь алхаад тосож байсан юм гэсэн. Тэгээд найзыг ирэхээр нь хүүхдүүдийг барьж байхдаа найзынхаа утсаар би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, цагдаа нарыг ирэх хүртэл хүүхдийг бариад байж байсан юм. Хятад бичигтэй гялгар ууттай чихэр, ууттай усан үзэм ямар ч байсан харагдаад байсан’’ гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21-р тал/

4. Гэрч Л.Б-н “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой болохоор ах Б-ыг авах гээд ******* багийн 6-10 дугаар байранд очоод ахтай уулзаад явах гээд байж байсан чинь Б залгаад 6-1 дүгээр байрны урд байх зогсоол дээр хүрээд ир гэхээр нь ах Б-ын хамтаар очсон чинь Б нэг хүүхэд барьчихсан миний урдаас 4 хүүхэд гүйгээд гараад ирэхээр нь 1 хүүхдийг нь бариад авсан чинь Б хулгай хийж байсан хүүхдүүдийг бариад авлаа наад хэдийгээ бариад ав гэсэн чинь нэг хүүхэд нь Б-г бариад авсан. Ингээд би барьчихсан байсан хүүхдээ аваад Б руу очих замд хоёр хүүхдийн арай өндөр 170 орчим өндөртэй хүүхэд нь намайг хавсраад унагачихсан тэгээд буцаж босоод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Гадна талд нь асгарсан байсныг бол би мэдэхгүй байна. Тухайн объёктруу дөхөж очоогүй учраас мэдэхгүй байна. Б хэлэхдээ нэг хүүхэд нь цонхоор орж гарч байхад нь хараад очсон чинь тус объёктын гадна талд авч явсан жимс нь асгарчихсан гэж ярьж байсан. Мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй улсын дугаарыг нь Б болохоор хэлээд байсан. Мөн Б хэлэхдээ та нар насанд хүрээгүй байж машин бариад явж байдаг гээд орилоод байсан. Уул нь бол Б наана чинь зогсож байгаа машин эд нарынх гэж заагаад байсан би тухайн үедээ бол машиныг хараагүй. Тухайн үед би өөрөө бага зэрэг архи согтууруулах ундааны зуйл хэрэглэчихсэн байсан. Дээрээс нь шөнө харанхуй гэрэлтүүлэг муутай байсан учраас хүүхдүүдийн царайг яг сайн санахгүй байна. Миний барьж байсан хүүхэд болохоор 165-170 орчим өндөртэй зуйван бор царайтай, Бараан өнгийн Юүдэнтэй цамцтай байсан. Өөр зүйлийг бол харж амжаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27-р тал/

5. Иргэний хариуцагч Ж.Н-гийн “Н.Энь 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, хичээл номондоо маш сайн, сургуульдаа нэр хүндтэй, ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Мэс заслын эмч болох хүсэл сонирхолтой” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-р тал/

6. Иргэний хариуцагч Б.Х-н “хүү Х.Э нь ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 96 ангид сурдаг. Хүү Эын хувьд урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хичээлийн бус цагаар гэр орны ажилд тусалдаг. Зөөлөн дөлгөөн зантай, түцний эзний хохирлыг барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/

7. Иргэний хариуцагч О.О-н “Бага хүү Б маань Политехникийн коллежийн 1 дүгээр курсын гагнуурын ангид сурдаг. Миний хүү Надежда хотхонд эмээгийнхээ хамт амьдардаг, зан байдлын хувьд бага байхын жаахан түргэн уурлах гээд байдаг, бусдаар бол гайгүй, дажгүй зантай, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Энэ асуудал миний буруу гэж ойлгож байгаа, яагаад гэвэл би аав нь байж хүүхдээ шөнө оройн цагаар хаагуур юу хийж явааг нь мэдээгүй, анхаарал халамж муу тавьснаас хэрэгт холбогдсон, түцний эзний хохирлыг барагдуулна” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-р тал/

8. Иргэний хариуцагч У.М-н “С бол айлын отгон хүү байгаа юм. Миний хүү Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд сурч байгаад 2024 оны 10 сард мэргэжилтэй больё гээд Политехникийн коллежийн авто засварын анги руу шилжсэн, одоо тэндээ сурч байгаа, өмнө хэрэгт шалгагдаж байгаагүй, томоотой хичээлээ тарж гэр орны ажлаа хийдэг, ээж аавдаа тусалдаг хүү байгаа юм. Зан байдлын хувьд дуу цөөтэй, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р тал/

9. Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-ОРХ/9642 дугаартай “хаалганы цоож 72,500 төгрөг, цонхны төмөр хаалт суурилуулах 40,000 төгрөг, вакум цонхны салхивчны түгжээ 2 ширхэг 30,000 төгрөг, чили үзэм 20кг 240,000 төгрөг, бор үзэм 16кг 160,000 төгрөг, шилэн чихэр 2,5кг 37,500 төгрөг, зоосон хатаамал 30,000 төгрөг, уртасгагч 5м 40,000 төгрөг, 3 ширхэг Punch ундаа 7,500 төгрөг нийт алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 657,500 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 58-61-р тал/

10. Өсвөр насны яллагдагч Н.Э-ын “С анх жимс ногооны түц рүү явчихаад ирье гээд Бийн хамт явсан. Тэгээд буцаж ирээд Э бид хоёрыг дагуулаад явж байгаа юм. Би бол эхлээд учрыг нь олоогүй намайг дагуулж очиход нь жимс ногооны түцнээс юм авах гээд байгааг мэдсэн. Анх С санаачилж Э бид гурав л жимс ногооны түцнээс юм авч гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р тал/

11. Өсвөр насны яллагдагч О.С-ын “би өөрийн гэм буруугаа ойлгож байна. 657,500 төгрөгийн хохирлоо яаралтай төлж барагдуулах болно. Тухайн үед хамгийн анх М-н ээжийн машинд Э, Э, бид тав суусан. Ээжийнх нь машин Орхон зоог цайны газрын ойролцоох зогсоол дээр байсан. Бид нарын сууж байсан машин түц хоёрын хооронд нээх ч хол биш ойр ч биш зайтай байсан. Тэр үед Б жолоочийн хажуугийн суудал дээрээс над руу хараад хоёулаа тийшээ явчихаад ирье гэж хэлсэн. Энэ үед би Б-ийн хамт машинаас буугаад 6-1 дүгээр байрны хажуу талын Жимс ногоо зардаг шар түцний гадаа очиж зогссон. Дараа нь Б цонх нь хамгаалалтын тортой юм байна гээд хаалгыг нь онгойлгох гэж оролцож байгаад хаалганы бариул хугалсан. Дараа нь цонхны хаалтны боолтыг Б бид хоёр тайлах санаатай машин руу буцаж очоод Мөнхбатаас хумсны хутга байгаа юу гэсэн чинь байхгүй гээд эргээд Б бид хоёр шар түц рүү очсон. Ингээд боолтыг нь тайлж чадахгүй учраас Б бид хоёр цонхны төмөр хаалтыг гараараа татаж байгаад газар унагаасан. Бид төмөр хаалгыг газар тавиад М-н машин руу очиж суусан. Энэ үед Б М-н хажууд урд суудал дээр суугаад Э, Э бид гурвыг одоо та гурав яв гэж хэлсэн. Ингээд машинаас Э, Э бид гурав бууж шар түцний гадаа очсон. Энэ үед Э түцний ойролцоо газар байсан тоосгыг авч түцний цонх руу хоёр удаа хүчтэй цохиж гаднаас нь онгойлгосон. Цонх онгойсны дараа Э, Э хоёр одоо чи орчих гэхээр нт би за гээд цонхоор дотогш орсон. Дотор орсон чинь гаднаас Э усам үзэм аваарай гэхээр нь би түцний аль хэсгээс авсан гэдгээ санахгүй байна 2 ширхэг усан үзэм авч цонхоор Э-т өгсөн. Дараа нь Э ундаа аваарай гэхээр нь би цонхны хажуухан талаас жижиг савтай 3 ширхэг Punch ундаа авч Эод өгсөн. Дараа нь ууттай хатаасан чихэр авч хэнд нь өгснөө санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 120-р тал/

12. Өсвөр насны яллагдагч О.Б-ийн “Тухайн үед М-н ээжийн машинд Э, Э, Мөнхбат, С бид тав суусан. Дараа нь С бид хоёр машинаас бууж гадаа зоссон. Тэгтэл С надад хоёулаа хамт тэр жимс, ногооны түц рүү оччихоод ирье гэж хэлсэн. Түцны хажууд очсоны дараа  С вакум цонх түлхэх юм бол онгойдог гээд уг түцны 2 цонхыг гараараа түлхсэн, энэ үед цонх онгойгоогүй. Би хажууд нь С-ыг хараад зогсож байсан. Дараа нь түцны цонхны төмөр хаалтыг С гараараа татсан чинь уг төмөр хаалт хөдөлж байсан. Үүний дараа С намайг чи надтай хамт үүнийг татаадах гэхээр нь би цонхны төмөр хаалтны хажууд зогсоод С бид хоёр цонхны төмөр хаалтыг татсан чинь төмөр хаалт газар унасан. С бид хоёр төмөр хаалтыш унагаасны дараа М-н сууж байсан машин руу буцаж очсон, буцаж очсоны дараа С Эод хандаж андаа хоёулаа хамт явчихаад ирье, төмрийг нь унагачихлаа гэсэн чинь Э машинаас буусан. Машинд Мөнхбат бид хоёр үлдсэн. Хэсэг хугацааны дараа Э, Э, С гурав тортой усан үзэм, ууттай хатаасан жимс, 3 билүү 4 ширхэг жижиг савалгаатай Punch  ундаа зэргийг авч ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 136-р тал/

13. Насанд хүрээгүй Н.Э-ын төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон “Н.Энь 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 нас 02 сар 19 хоногтой байсан” гэх тэмдэглэл. /хх-ийн 143, 151-р тал/

14. Насанд хүрээгүй О.Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон “2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 нас 1 сар 12 хоногтой” гэх тэмдэглэл. /хх-ийн 149, 153-р тал/

15. Насанд хүрээгүй О.С-ын төрсөний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон “О.С нь 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 нас 04 сар 11 хоногтой байсан” гэх тэмдэглэл. /хх-ийн 145, 155- р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд талд байрлах жимс ногоо худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны урд талын цонхны хамгаалалт төмрийг салган авч салхивчийг гаднаас нь цохиж онгойлгон нэвтэрч 20кг 2 хайрцаг чили усан үзэм, 2 хайрцаг бор усан үзэм, 2 кг зоосон хатаамал жимс, 2,5 кг шилэн чихэр, 3 ширхэг Punch ундаа зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаа. Хохирлыг төлсөн. Хүүхдийн эрхийн конвенцэд насанд хүрээгүй хүүхдэд аль болох ял оногдуулахгүй байх зарчим баримтлахаар тусгасан. Шүүгдэгч нь 14 настай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, зөвшөөрч байгаа. Хохирол төлсөн. Насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б дүгнэлтдээ: “гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаа. Хохирлыг төлсөн, хохирол, хор уршиг арилсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч С.М-н “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд би 6-1 дүгээр байрны урд талд объект дээрээ ирэхэд хулгай орсон юм уу гэмээр цонхны төмөр хаалт унаж цонх нь нээлттэй, цонхны түгжээ нь хөдлөж хугарсан, зүүн тал руу харсан хаалганы бариул хугарсан, цонхны гадна доод талд усан үзэм асгарч бяцарсан, объектын баруун талд шилэн чихэр газар асгарсан байдалтай байхаар нь дотогш орж үзэхэд цонхны доод талын ширээн дээр байсан нийт 20кг 2 хайрцаг чили усан үзэм 240,000 төгрөг, нийт 16 кг 2 хайрцаг бор усан үзэм 160,000 төгрөг тус тус бяцарч хэрэглэж худалдах боломжгүй болсон байсан. Мөн 37,500 төгрөгийн үнэтэй 2,5 кг жинтэй шилэн чихэр гадаа асгасан байсан. 40,000 төгрөгийн үнэтэй 2 кг зоосон хатаамал савнаас нь гаргаад бяцарч асгарсан байсан, 45,000 төгрөгийн үнэтэй 5 метрийн урттай уртасгагчин дээр гишгэж бяцлаад ажиллагаагүй болгосон байсан тул дээрх эд зүйлсийг үнэлгээний дагуу нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Жимс хүнсний ногоо” гэсэн хаягтай жижиг мухлагийн цонхоор нэг хүүхэд гарч ирээд урд зүгийн чиглэлд гүйж байхдаа газар байсан төмөр сараалжин төмрөнд бүдрээд газар унаж барьж явсан юмнуудаа газар асгахаар нь миний анхаарлыг татаж юу болоод байгаа юм бол гээд зайнаас хартал урд нь мөн хоёр хүүхэд гүйж байсан бөгөөд тэр гурван хүүхэд автомашины зогсоол дээр байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл рүү явж ороод суучихсан. Тэгэхээр нь би машин дээр очиж жолоочийн хаалганы цонхыг тогшиж хартал насанд хүрээгүй гэмээр эрэгтэй хүүхэд жолооны хүрдний ар талд сууж байсан бөгөөд машин дотор ууттай жимс, чихэр харагдахаар нь би хулгай хийждээ гэж бодоод яагаад хулгай хийгээд байгаа юм та нар гэсэн чинь 5 эрэгтэй хүүхэд машинаас бууж ирээд бүгд хулгай хийгээгүй гэж хэлмэгцээ жолооны хүрдний ар талд сууж байсан нэг эрэгтэй хүүхэд надтай зууралдаж авмагцаа хоёр эрэгтэй хүүхэд нь ууттай жимс чихэрээ авч гүйгээд нөгөө жимс ногооны мухлагийн цонхоор шидэж эргүүлж хийгээд байсан. Хятад бичигтэй гялгар ууттай чихэр, ууттай усан үзэм ямар ч байсан харагдаад байсан’’ гэх мэдүүлэг, гэрч Л.Б-н “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой болохоор ах Б-ыг авах гээд ******* багийн 6-10 дугаар байранд очоод ахтай уулзаад явах гээд байж байсан чинь Б залгаад 6-1 дүгээр байрны урд байх зогсоол дээр хүрээд ир гэхээр нь ах Б-ын хамтаар очсон чинь Б нэг хүүхэд барьчихсан миний урдаас 4 хүүхэд гүйгээд гараад ирэхээр нь 1 хүүхдийг нь бариад авсан чинь Бхулгай хийж байсан хүүхдүүдийг бариад авлаа наад хэдийгээ бариад ав гэсэн чинь нэг хүүхэд нь Б-г бариад авсан. Ингээд би барьчихсан байсан хүүхдээ аваад Бруу очих замд хоёр хүүхдийн арай өндөр 170 орчим өндөртэй хүүхэд нь намайг хавсраад унагачихсан тэгээд буцаж босоод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн” гэх мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-ОРХ/9642 дугаартай дүгнэлт, өсвөр насны яллагдагч Н.Э-ын “С анх жимс ногооны түц рүү явчихаад ирье гээд Б-ийн хамт явсан. Тэгээд буцаж ирээд Э бид хоёрыг дагуулаад явж байгаа юм. Би бол эхлээд учрыг нь олоогүй намайг дагуулж очиход нь жимс ногооны түцнээс юм авах гээд байгааг мэдсэн. Анх С санаачилж Э бид гурав л жимс ногооны түцнээс юм авч гарсан” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч О.С-ын “Дараа нь Б цонх нь хамгаалалтын тортой юм байна гээд хаалгыг нь онгойлгох гэж оролцож байгаад хаалганы бариул хугалсан. Энэ үед Э түцний ойролцоо газар байсан тоосгыг авч түцний цонх руу хоёр удаа хүчтэй цохиж гаднаас нь онгойлгосон. Цонх онгойсны дараа Э, Э хоёр одоо чи орчих гэхээр нт би за гээд цонхоор дотогш орсон. Дотор орсон чинь гаднаас Э усам үзэм аваарай гэхээр нь би түцний аль хэсгээс авсан гэдгээ санахгүй байна 2 ширхэг усан үзэм авч цонхоор Эт өгсөн. Дараа нь Э ундаа аваарай гэхээр нь би цонхны хажуухан талаас жижиг савтай 3 ширхэг Punch ундаа авч Эод өгсөн. Дараа нь ууттай хатаасан чихэр авч хэнд нь өгснөө санахгүй байна” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч О.Бийн “С бид хоёр төмөр хаалтыг унагаасны дараа М-н сууж байсан машин руу буцаж очсон, буцаж очсоны дараа С Э-од хандаж андаа хоёулаа хамт явчихаад ирье, төмрийг нь унагачихлаа гэсэн чинь Э машинаас буусан. Машинд Мөнхбат бид хоёр үлдсэн. Хэсэг хугацааны дараа Э, Э, С гурав тортой усан үзэм, ууттай хатаасан жимс, 3 билүү 4 ширхэг жижиг савалгаатай Punch  ундаа зэргийг авч ирсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй Н.Э-ын төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй О.Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй О.С-ын төрсөний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд талд байрлах жимс ногоо худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах зориулалттай түцний урд талын цонхны хамгаалалт төмрийг салган авч салхивчийг гаднаас нь цохиж онгойлгон нэвтэрч 20кг 2 хайрцаг чили усан үзэм, 2 хайрцаг бор усан үзэм, 2 кг зоосон хатаамал жимс, 2,5 кг шилэн чихэр, 3 ширхэг Punch ундаа зэргийг авч 475 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нь бүлэглэн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 475 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Энарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Энарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Мөнхжаргалд 475 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А овгийн О-н Б, өсвөр насны шүүгдэгч А овгийн О-н  С, өсвөр насны шүүгдэгч Ц овгийн Н-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Энарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, О.С, Н.Э нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А