Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2017/00512

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2017/00512

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******ын ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******нд холбогдох

******* сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00465/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын төлөөлөгч  *******ын , нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ******* ******* Рашаант сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн эзэмшлийн зориулалтаар баригдсан 6 дугаар байрны 2 тоот хувийн сууцыг 2015 оны 11 дүгээр сард тус сууцанд амьдарч байсан гаас худалдан авсан. Энэ байр нь өмч хувьчлалаар хувьчлагдсан. Манайх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах гэтэл өмнөх 2 айлд өмч хувьчлалын шийдвэр олгоогүйгээс болж авч чадаагүй байсан. Анх амьдарч байсан айл нь өмчилсөн гэрчилгээ авч байгаагүй гэж хэлсэн. Иймд 2015 оны 11 дүгээр сард худалдаж авсан уг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон шийдвэр гаргаж өгнө үү. Өндөр настай, бие тааруу тул шүүхэд очих боломжгүй, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рашаант сумын 2 дугаар багийн иргэн ******* овогтой ******* нь 2 дугаар багийн 6 дугаар байрны 2 тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Манай алба ******* ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрхи иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй.

Дээрхи байршилд байгаа байшин нь манай орон ******* өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ******* *******нд холбогдуулан ******* ******* Рашаант сумын 2 дугаар баг, Найрамдалын 308-Б тоот 28 м2 байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий орон сууц нь ******* ******* Рашаант суманд тэжээлийн аж ахуй байгуулагдахад тухайн үеийн механикжуулагчид амьдарч байгаад өмч хувьчлалын үеэр хувьчлагдаж хувь хүнд худалдагдсан гэх бөгөөд тухайн орон сууцыг хувьчилсан гэх өмч хувьчлалын комиссын шийдвэр, тогтоол Улсын төв архив болон ******* ******* Архивын тасгаас гараагүй, тус үл хөдлөх хөрөнгө нь ******* ******* ******* ******* *******нд бүртгэгдээгүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг, ******* ******* Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 24-25, 45/

Уг маргаан бүхий орон сууц нь хувьчлагдаснаасаа хойш өөр бусдад худалдагдаж байгаад иргэн Б.******* 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед уг орон сууцанд амьдарч байсан гаас худалдан авахаар харилцан тохиролцож, түүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянгийн ... манайх уг байрыг 2015 оны 11 дүгээр сард гаас 3500 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд мөнгийг нь хүүгийн эхнэр ын эгч дамжуулан Улаанбаатар хотод байхад нь д өгч гэрээ хийсэн юм гэх тайлбар, орон сууц худалдах худалдан авах тухай хэлцэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ./хх-ийн 4, 43-44/

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ын ...тус алба нь ******* ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрхи иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрхи байршилд байгаа байшин нь манай орон ******* өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэсэн тайлбараас үзэхэд Б.*******ийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий байрыг 2015 онд худалдаж авснаас хойш цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан төлбөр тооцоо хийж амьдарч байсан нь цахилгааны төлбөр төлж байсан гэх жагсаалт, цахилгаан зарцуулалтын тооцооны дэвтэр, гэрч , нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-9, 18-22, 26/

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх орон сууцыг худалдан авсан байх боловч тэрээр Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аваагүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх хуулийн зохицуулалттай бөгөөд Б.******* нь өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлийн газар хандаж байсан байна.

Иймд ******* ******* ******* ******* *******нд холбогдуулан гаргасан ******* ******* Рашаант сумын 2 дугаар баг, Найрамдалын 308-Б тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий орон сууц нь ******* ******* Рашаант сумын 2 дугаар баг, 6 дугаар байрны 2 тоот гэсэн хаягжилттай байсан бөгөөд ******* ******* Рашаант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар тогтоолоор тус сумын 2 дугаар баг, Найрамдалын 308-Б тоот болж өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 5/

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бадарчийн *******ийг ******* ******* Рашаант сумын 2 дугаар баг, Найрамдалын 308-Б тоотод байрлах 28м2 талбай бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН