Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

2025       01        28                                          2025/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.М, Р.Б

Шүүгдэгч Х.О, Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. М овгийн Х-н О, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ************** ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ***************** ***************, ам бүл 2, хүүхдийн хамт ******************** ************* оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ********/.

2. Х овгийн Ц-н Д, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ************* ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ************ *********, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ************ *******************  оршин суух, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: **************/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.О, Ц.Д нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************** багийн 7-11 тоотод нагац дүү Л.Э-г өмөөрч Т.З-г газарт унагаж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн 9,10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.О, Ц.Д нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “миний буруу. Хохиролд 600 000 орчим төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Т.Зшүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.З-н “Би Сэлэнгэ аймгийн ******** сумын 2 дугаар багт ээжийн хамт мал маллаж амьдардаг. Э гэх эмэгтэйтэй 2019 онд танилцаж улмаар 2020 онд хүүтэй болсон. Э Орхон аймгийн Баян-Өндөр сум, ************** багт тоотыг нь мэдэхгүй байна, ээж А-н хамт амьдардаг. Э бид хоёр хоёр талын гэртээ ээлжилж ирж очин амьдардаг. Харин миний хүү У ээжтэйгээ хамт Орхон аймагт амьдардаг. Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байх үед эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар Орхон аймагт ирсэн. Бас ээжийнхээ нэр дээр бүртгэлтэй Наrriег маркийн тээврийн хэрэгслийг авч явах санаатай байсан. Ингээд 26-ны шөнө 23 цагийн орчим Э-гийн гэрт очтол Э гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй, ээжийн нэр дээр байдаг машины түлхүүрийг ч өгөхгүй байсан. Тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг авна гэж Э-д хэлсэн. Гэтэл удалгүй Э-гийн ах, дүү нар буюу Д, Б хоёр согтуу, дүү О, ээж С нар хүрч ирсэн. Тухайн үед тэд нар намайг яв гэж гэрээсээ хөөсөн. Би зугтааж яваад хэсэг байж байгаад ер нь машинаа авъя гэж бодоод буцаж Э-гийн гэрт очсон. Намайг байшин руу нь ороход О намайг зуурч газар унагаасан. Газар унасан байхад Д, О хоёр миний цээж, толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэд нар намайг газар унагааж хэсэг зодож байгаад бүгдээрээ байшингаас гараад явчихсан. Гарч явсных нь дараа цагдаа нар гаднаас орж ирсэн. Цагдаа нарыг орж ирэхэд би газар хэвтэж байсан. Би машинаа авъя гэж Э-тай маргалдсан чинь ах дүү нар нь ирээд намайг зодсон. Уг нь нээх таарамжгүй харьцаа байдаггүй юм. Бас тэд нар надад маш дургүй, үзэн яддаг, чи энд дүүтэй маань амьдарвал амьдар, үгүй бол зайл гэж хэлж байсан. Надад тэр хүмүүсийг огт цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд би шууд очиж учраа олъё гэж бодоод шууд яваад орсон Д ах байшингийн үүдний амбаарт таарсан. Д ах намайг шууд бариад зуураад авсан тэр үед дотроос О гараад ирсэн. О шууд намайг миний толгой руу гараараа цохиод бид 3 зууралдаад байшин руу орсон тэр үед С эгч намайг үсдэж гэдийлгэж татаад, тэгээд тал талаас зуураад байсан болохоор би шалан дээр унасан. Намайг шалан дээр унасан байхад О миний толгойн дээр дараад Д, О хоёр намайг байнгын толгой түрүүгүй өшиглөөд цохиод байсан. Тэгээд миний гарыг хүлнэ гээд Д ах миний гарыг ард нийлүүлж бариад С эгч миний гарыг хүлээд байсан. Намайг хүлсэн бүс нь шар өнгийн бүс байсан. Намайг эсэргүүцээд байсан болохоор намайг хүлсэн байх гэж бодож байна. Намайг хүлсний дараа С эгч миний үснээс зулгаагаад хойшоо гэдийлгээд татаад байсан би өвдөглөж суугаад гараа ардаа хүлүүлсэн толгойгоо дээш тэр хэдийг хараад үснээсээ зулгаалгасан байдалтай байсан О миний зүүн гар талд байсан миний зүүн хавирга хэсэг рүү олон удаа өшиглөөд миний толгой дагз руу гараараа хамаагүй цохиод байсан. Би тэр үед Оад чи хүнийг ингэж болдог юмуу гэж хэлж байсан, Д миний баруун гар талд байсан бас миний хавирга руу 2-3 удаа өшиглөөд байсан миний араас миний төмсөг хэсэг рүү өшиглөсөн би Э руу хандаж наад хэдээ авчихаачдээ миний 2 талын хавирга хугарчихлаа бас миний төмсөг рүү өшгөлчихлөө шүүдээ гэж орилж байсан. Миний хавирга урьд өмнө гэмтэж байсан зүйл байхгүй. Тухайн үед ор луу унасан зүйл байхгүй намайг шууд шалан дээр унагаж байгаад зодсон. Би гомдолтой байна. Ялангуяа О-д их гомдолтой байна. Гарсан зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 21, 23-р тал/

2. Гэрч Л.Э-гийн “Би З гэдэг хүнтэй 2019 онд анх танилцаж дундаасаа нэг эрэгтэй хүүхэдтэй болсон, манай хүү одоо 4 настай У гэдэг З бид хоёр байнга хамт байж чаддаггүй хоёр талдаа шахуу байдаг З Сэлэнгэ аймгийн ******** сумынх сумандаа ээжтэйгээ хамт амьдардаг ирж очоод байдаг бид хоёр гэрлэлтэй батлуулж байгаагүй. З бид хоёр ер нь гэр бүлийн маргаантай байгаад байгаа юм. З ********т байж байхдаа надтай маргалдаад 10 сарын 26-ны өдөр эрүүл ганцаараа 23 цагийн үед **************д манайд хүрээд ирсэн. Гэрт нэлээн ширүүн ууртай орж ирээд хүүхдээ үнсэж нөгөө өрөөнд орчхоод гарч ирээд намайг гаръя гэхээр нь би айгаад гараагүй тэгэхэд намайг гаръя гээд татаж чангаагаад байсан тухайн үед манай төрсөн ээж Алтанцэцэг манайд байсан угаасаа хамт амьдардаг тэгэхэд ээж цагдаа дуудна гээд утсаа авсан чинь ээжийн утсыг булааж аваад хаалган дээр ээжийг түлхээд ээжийн утсыг гадагшаа шидсэн тэгэхэд ээж байшингийн хаалгаа түгжээд цагдаа дуудаад ээжийн төрсөн дүү С эгчид болсон асуудлын талаар хэлээд цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэр хооронд З хаалга цонх нүдээд орилж хашхичаад байсан. Тэр үед манай ээжийн дүү С эгч хүү О-тай хамт бас ээжийн дүү Д ах эхнэр Бы хамт О-ын машинтай ирцгээсэн. Манайд орж ирээд юу болсон талаар хэлсэн. Тэр үед З алга болсон байсан. Бид хэд хашаанд Зг хайгаад олоогүй. Тэгтэл Д ах хашаанаас гараад хайгаад явсан удалгүй эргэж ирэхдээ З хашааны булангаас гарч ирээд намайг заамдаж унагаад өнхрүүллээ гээд орж ирсэн. Тэгээд байж байтал цагдаагийн алаг машин ирсэн З байхгүй байсан болохоор буцаад яваад өгсөн. Тэр хооронд З гаднаас орж ирээд З тэр хүмүүс рүү гараа савчаад дайраад ална хогчин шүү, та нар намайг дээрэлхэж чадахгүй шүү гээд байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс айгаад З-г Д ах, О ах, С Б эгч бүгд бариад зууралдаад орлуу дарж хүлж байгаад цагдаа дуудах санаатай хүлэх гэж үзээд гарыг нь дийлэхгүй байсан. Тэгээд З ч эсэргүүцэхээ болиод салцгаасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн тэр үед З миний хавирга өвдөөд байна та нар хугалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь цагдаад нь хэлээд эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

3. Гэрч Ц.А-н “Би Орхон аймаг ************** багт охин Э зээ хүү 4 настай У-ын хамт амьдардаг Э-гийн ээж нь байгаа юм. Манай охин Э З гэдэг залуутай 2019 онд танилцаж дундаас нь У гарсан. Тэр хоёр хамт удаан бол амьдраагүй, З гэдэг залуу Сэлэнгэ аймагт ээжтэйгээ амьдардаг ирж очоод байдаг юм. 2024 оны 10 сарын 26-ны өдөр 22 цагийн үед санаж байна З гэдэг залуу манайд эрүүл ороод ирсэн. У ааваа гээд гүйж очоод З хүүгээ тэврээд жижиг өрөөнд ороод хүүгээ үлдээгээд гарч ирээд Этай гаръя гадна гарч юм яръя гээд байсан. Э гарахгүй гээд байсан. Тэгэхэд З татаж гулдраад гарахгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэсэн чинь З миний утсыг булааж аваад гадагшаа шидсэн. Тэгэхээр нь тэр хооронд нь би гадна хаалгаа цоожлоод авсан. Тэгсэн З та хэдийг ална гээд орилоод цонх хаалга нүдээд байсан. Бид хэд айгаад хүүхэд нь бас айгаад байсан. Тэр үед Э цагдаа дуудсан, бас манай дүү нар болох Д, Б, С, О нарыг дуудсан. Тэр үед З гүйгээд алга болсон. Бид хэд гарч хашаанаас хайгаад Д хашаанаас гарч хайгаад машиныхаа хажууд зогсож байтал З ирээд намайг унагаагаад зодчихлоо гэж хэлсээр ирсэн. Тэгээд бид хэд гэрт ороод байж байтал цагдаагийн машин ирээд цагдаагийн алба хаагч ирээд З байхгүй бол явлаа хүрээд ирвэл дуудаарай буцаад хүрээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд бид хэд гэртээ юм яриад байж байтал З гаднаас өөрөө ороод ирсэн, орж ирээд та нарыг ална гээд орилоод байсан. Тэгэхэд би зээ хүүгээ аваад Э бид 3 арын өрөө рүү орсон. Д, Б, С, О нар З-г хориглоод тал талаас нь бариад тэр хэд ноцолдоод нөгөө 4 Зг чи одоо болилдоо гээд байсан. З Э-г ална гээд дайраад байсан. Би арын өрөөнд байсан болохоор яг юу болсоныг сайн мэдэхгүй байна. Тэр хэд хэсэг ноцолдоод байх шиг байсан. Тэгээд тэр хэд ноцолдохоо болиод байж байтал удалгүй цагдаа ирээд Зг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

4. Гэрч Т.Б-ы “2024 оны 10 сарын 26-ны орой би гэртээ унтах гээд байтал манай нөхөр Д руу Э ярьсан хүрээд ирээч З ирээд намайг зодно гээд байна гэхээр нь би нөхөртэйгөө хэмт тэднийд очиход О, С хоёрыг бас дуудсан юм байна лээ гадна таараад хамт орсон. З цагдаагаас зугтаагаад явсан гээд З байхгүй Э ээжтэйгээ хүүтэйгээ хамт байсан. Бид хэд хашаан дотроос хайгаад олоогүй манай нөхөр Д хашаанаас гараад З-г хайсан. Тэгээд манай нөхөр З гадна намайг татаж унагаагаад намайг цохьчихоод яваад өглөө гээд ороод ирсэн. Тэгээд бид хэд яриад сууж байтал гаднаас З та нарыг ална гээд орилоод ороод ирсэн. Э, Алтанцэцэг эгч хоёр Згоос их айдаг юм байна лээ, арын өрөө рүү хүүхдээ аваад орсон. Д, О, С бид 4 З-г хориглоод бүгд тал талаас нь бариад зууралдаад байсан. Бид 4 дийлэхгүй байсан. Би гар муутай болохоор сайн хүрч чадахгүй байсан. Тэгээд бид хэд салаад З орон дээр суугаад байж байтал цагдаа ороод ирсэн З-г аваад явсан З цагдаатай хамт эмнэлэг очиж үзүүлээд хавирга хугарсан байна гэж Э руу ярьсан байсан. З тухайн үед бид нарыг ноцолдож байхад хавирга гэмтээсэн талаар яриад байх шиг байсан. Би сайн ойлгоогүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/

5. Гэрч Ц.С-гийн “Тухайн өдөр буюу 2024 оны 10 сарын 26-ны орой 23 цагийн үед нэлээн орой болсон байсан. Манай төрсөн эгчийн охин Э над руу яриад З ирчхээд ална тална гээд байна та хүрээд ирээч цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай хүү О манайд хонож байсан бөгөөд би хүүтэйгээ хамт машинтай нь замаараа манай гудамжинд байдаг Д Б хоёрыг гэрээс нь аваад яваад очсон. Очиход хаалга нь цоожтой байсан хаалгыг нь нүдээд гэрт нь ороход З байхгүй зугатаагаад явсан байсан. Тэгээд З-г олохоор Д ах гараад явсан хэсэг байж байгаад ороод ирсэн. З хашааны гадна таараад намайг унагаагаад цохичихоод явчихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд бид хэд яриад сууж байтал З гаднаас шууд ороод ирсэн. Тэгээд З орж ирэнгүүтээ ална гээд дайраад байхаар нь Д, О, Б, бид 4 тал талаас нь бариад авсан. Тэгээд З эсэргүүцээд байсан. Бид хэд зууралдаад ор луу унасан. Бид хэд Згийн гарыг хүлж байгаад цагдаад өгөх санаатай байсан мөн З эхнэр хүүхдээ зодож цохих болов уу гэж бодоод ноцолдсон юм. Бид хэд ноцолдож байхад билүү дараа нь билүү З 2 хавирга хугалчихлаа гэж орилсон. Тэгэхэд нь би худлаа ярьж байна гэж бодсон дараа нь сонсоход 2 хавирга хугарсан гэж байсан би хэзээ хугарсаныг хэлж мэдэхгүй байна. Бид нарын дундаас З-г өшиглөж цохисон зүйл байхгүй. Тухайн үед бид хэдийн унасан ор намхан буйдан байсан зөөлөн буйдан байсан ор луу унаад хугарна гэж байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

6. Гэрч Б.Т-н “Би Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаа. 2024 оны 10 сарын 26-ны өдөр албан үүргээ гүйцэтгэсэн бөгөөд хуваарийн дагуу цагдаа, ахлагч Намдагдоржийн хамт эргүүлтэй байсан. 2024 оны 10 сарын 26-ны орой 22 цагийн үед ************** багийн 7-11 тоотод манай нөхөр хаалга нүдээд байна гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Э гэж эмэгтэй хүн дуудлага өгсөн байсан. Гэрт нь 4-5 хүн байсан. З гэх хүн нь хаана байгаа талаар асуухад З гэдэг залуу гараад зугтгачихлаа гэж байсан. Тэгээд бид хоёр тэр хавиар гэрлээ тусгаж хайгаад олоогүй. З-г ирвэл эргээд дуудаарай гэж хэлсэн. Хэсэг байж байтал 102-оос над руу залгаад Эгаас дуудлага ирлээ, З гэдэг залууг хүлчихсэн байна. гэнээ гэж хэлсэн. Буцаад очиход З гэдэг залуу орон дээр сууж байсан. Энэ хүмүүс намайг зодчихлоо, миний хавирга гэмтчихлээ гэж байсан. Тэр хэд хоорондоо маргалдаж зодолдсон шинжтэй байсан. Э-гаас гадна 2 эрэгтэй 2 эмэгтэй 4 хүн байсан настай хүмүүс байсан. Тэгээд би З-г авч цагдаа орсон замдаа надад ярихдаа 2 эрэгтэй нь намайг унагаж байгаад хавирга руу өшиглөсөн. Тэгээд миний хавирга хугарчихлаа гэж байсан цагдаа ороод гомдол санал асуухад гомдолтой байна гээд надад хавиргаа харуулсан. Харахад 2 талын хавирга нь дээрээ улайсан нэлээн зовиуртай байх шиг байсан. Тэгээд би эмнэлэг рүү хүргэж үзүүлье гээд эмнэлэгийн яаралттай тусламж руу хүргэж өгсөн зураг авахуулна гээд үлдсэн би яваад өгсөн ийм л зүйл болсон. З-г тэнд байсан 4 хүн тал талаас бариад хоёр эрэгтэй нь унагаж байгаад хоёр талаас нь өшиглөсөн гэж ярьсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Эхнэрийх нь хамаатны хүмүүс гэж байсан. З гэдэг залуу өөрөө эрүүл байсан. Тэнд байсан хүмүүс согтуу байсан эсэхийг сайн анзаараагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын-04-ний өдрийн 952 дугаартай “Т.З-н биед зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 40-41-р тал/

8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай “Т.З-н биед зүүн 9,10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 50-51-р тал/

9. Яллагдагч Х.О-ын “Орхон аймгийн Баян-Өндөр сум ******** багийн 5-4 тоотод ээж С-гийн гэрт байж байхад Э-гийн гэрт асуудал үүссэн гэхээр нь ээжийгээ дагуулаад Д ах Б эгч нарын хамт орсон. Орход З байхгүй байсан. Бид хэд хашаан дотор гарч хайсан боловч олоогүй. Манай ах Д гараад гудамжинд таарсан байсан, ахыг бариад авахад цохиж унагаад зугтсан байсан. Гэрт байхад цагдаа нар ирсэн. Ирэхэд нь З байхгүй байсан учраас цагдаа нар явсан. Тэгээд бид нар гэрт нь байж байтал Золоо гаднаас орилоод ороод ирэхээр нь би барьж аваад ор луу түлхээд хүлэх гэтэл ээж С намайг холд битгий гар хүр гээд холдуулсан. Д ах хүлэх гээд Зтой дээр доороо орж ноцолдсон. Би гарч зугтаж магадгүй гээд үүдэнд сандал тавьж суугаад байж байтал цагдаа нар ирээд эхнэрийнх нь хамт аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-р тал/

10. Яллагдагч Ц.Д-гийн “манай төрсөн эгчийн охин Э гар утсаар залгаад З ирээд агсам согтуу тавиад ээжийн цээж рүү гар утсаараа цохиод цонхоор утсыг нь шидээд цонх хагалчихлаа яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Орхон аймаг Баян-Өндөр сум ************** багийн 7-11 тоотод яваад очиход цонх нь хагарсан Э ээжтэйгээ уйлчихсан сууж байсан, З нь байхгүй байсан. Би тухай үед эхнэр Б, эрэгтэй дүү О, эмэгтэй дүү С нарын хамт очсон. Тэгэхээр нь би зүрхний эм уучихаад гадаа зогсож байтал айлын хашаа даваад З миний хажууд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би чи юу болж байгаа юм гэхэд намайг түлхэж унагаасан. Миний гэдэс рүү 2 удаа гараараа цохиод гүнзгий жалга руу ороод алга болсон. Тэгээд гэрт ороод гадаа болсон үйл явдлыг яриад сууж байтал З бүгдийг нь ална гээд ороод ирсэн. Эхнэр хүүхэд нь орилолдож хашхираад байхаар нь би салгах гэж орон дээр З бид хоёр дээр доороо орсон, зодоон бол хийгээгүй, ноцолдсон. Цагдаад дуудлага өгөхөд хурдан ирсэн. Цагдаагийн газар луу эхнэрийнх нь хамт аваад явсан. Цагдаа нар ирэхээс өмнө З зугтах гээд байсан тул Б, С, О бид хэд барьж авч хүлэх гээд зууралдаад дийлээгүй. Ийм л үйл явдал болсон…” гэх мэдүүлэг. /хх-ийн 64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.О, Ц.Д нар бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************** багийн 7-11 тоотод нагац дүү Л.Э-г өмөөрч Т.З-г газарт унагаж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөргүй. Хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.З-н “Намайг шалан дээр унасан байхад О миний толгойн дээр дараад Д, О хоёр намайг байнгын толгой түрүүгүй өшиглөөд цохиод байсан. Тэгээд миний гарыг хүлнэ гээд Д ах миний гарыг ард нийлүүлж бариад С эгч миний гарыг хүлээд байсан. Намайг хүлсэн бүс нь шар өнгийн бүс байсан. Намайг эсэргүүцээд байсан болохоор намайг хүлсэн байх гэж бодож байна. Намайг хүлсний дараа С эгч миний үснээс зулгаагаад хойшоо гэдийлгээд татаад байсан би өвдөглөж суугаад гараа ардаа хүлүүлсэн толгойгоо дээш тэр хэдийг хараад үснээсээ зулгаалгасан байдалтай байсан О миний зүүн гар талд байсан миний зүүн хавирга хэсэг рүү олон удаа өшиглөөд миний толгой дагз руу гараараа хамаагүй цохиод байсан. Д миний баруун гар талд байсан бас миний хавирга руу 2-3 удаа өшиглөөд байсан миний араас миний төмсөг хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Л.Э-гийн “З тэр хүмүүс рүү гараа савчаад дайраад ална хогчин шүү, та нар намайг дээрэлхэж чадахгүй шүү гээд байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс айгаад З-г Д ах, О ах, С Б эгч бүгд бариад зууралдаад орлуу дарж хүлж байгаад цагдаа дуудах санаатай хүлэх гэж үзээд гарыг нь дийлэхгүй байсан. Тэгээд З ч эсэргүүцэхээ болиод салцгаасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн тэр үед З миний хавирга өвдөөд байна та нар хугалчихлаа гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.А-н “З гаднаас өөрөө ороод ирсэн, орж ирээд та нарыг ална гээд орилоод байсан. Тэгэхэд би зээ хүүгээ аваад Э бид 3 арын өрөө рүү орсон. Д, Б, С, О нар Зг хориглоод тал талаас нь бариад тэр хэд ноцолдоод нөгөө 4 Зг чи одоо болилдоо гээд байсан. З Эг ална гээд дайраад байсан. Би арын өрөөнд байсан болохоор яг юу болсоныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-ы “гаднаас З та нарыг ална гээд орилоод ороод ирсэн. Э, Алтанцэцэг эгч хоёр Згоос их айдаг юм байна лээ, арын өрөө рүү хүүхдээ аваад орсон. Д, О, С бид 4 З-г хориглоод бүгд тал талаас нь бариад зууралдаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.С-гийн “З орж ирэнгүүтээ ална гээд дайраад байхаар нь Д, О, Б, бид 4 тал талаас нь бариад авсан. Тэгээд З эсэргүүцээд байсан. Бид хэд зууралдаад ор луу унасан. Бид хэд З-гийн гарыг хүлж байгаад цагдаад өгөх санаатай байсан мөн З эхнэр хүүхдээ зодож цохих болов уу гэж бодоод ноцолдсон юм. Бид хэд ноцолдож байхад билүү дараа нь билүү З 2 хавирга хугалчихлаа гэж орилсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-ын: “Буцаад очиход З гэдэг залуу орон дээр сууж байсан. Энэ хүмүүс намайг зодчихлоо, миний хавирга гэмтчихлээ гэж байсан. Тэр хэд хоорондоо маргалдаж зодолдсон шинжтэй байсан. Тэгээд би З-г авч цагдаа орсон замдаа надад ярихдаа 2 эрэгтэй нь намайг унагаж байгаад хавирга руу өшиглөсөн. Тэгээд миний хавирга хугарчихлаа гэж байсан цагдаа ороод гомдол санал асуухад гомдолтой байна гээд надад хавиргаа харуулсан. Харахад 2 талын хавирга нь дээрээ улайсан нэлээн зовиуртай байх шиг байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын-04-ний өдрийн 952 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт, яллагдагч Х.О, Ц.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.О, Ц.Д нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************** багийн 7-11 тоотод нагац дүү Л.Э-г өмөөрч Т.З-г газарт унагаж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн 9,10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.О, Ц.Д нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хохирогч Т.З-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.О, Ц.Д нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.З-н эрүүл мэндэд “зүүн 9, 10-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.2-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хохирогчийн хууль бус үйлдлээс шалгаалан гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.4-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр  шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Х-н О, Х овгийн Ц-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б Х.О, Ц.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Ц.Д нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А