Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00056/И |
Дугаар | 132/ШШ2017/00370 |
Огноо | 2017-09-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2017/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Хужиртын 6Д-5-1 тоотод оршин суух, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Зэдра Мичид” ХХК-ийн захирал У холбогдох 132/2017/00056/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Булган аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөнөий дагуу олгогдсон 1 дүгээр баг, Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх загвар хорооллын хашааг бариулахаар харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ула******* хот “Зэдра Мичид" ХХК түүнийг төлөөлж захирал Ч.Э******* ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах өдөр гэрээний дагуу хашааны урьдчилгаа төлбөр болох 50 хувь буюу 1260 000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтанд гарын үсэг зурж бэлнээр мөнгийг төлсөн. Мөн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хашааны үлдэгдэл төлбөр буюу 1260 000 төгрөгийг “Зэдра Мичид” ХХК-ийн захирал Ч.Энхтүвшингийн
******* тоот ХААН банкны дансанд “Г******* хашааны төлбөр” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэтэл ажил гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд хашааг бариагүй, хашааны суурийг цутгаагүй, ажлын гүйцэтгэл 0 хувьтай байсан. Иймд ажил гүйцэтгэгч “Зэдра Мичид” ХХК буюу Ч.Энхтүвшинг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн, “хашааны төлбөрийг 100 хувь төлвөл хашааг барьж өгнө” гэж төлбөрийг авчихаад барьж өгөөгүй тул хашааны төлбөрийг буцаан авах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г******* нь хариуцагч “Зэдра Мичид” ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 2520 000 төгрөг, гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Зэдра Мичид" ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан “ Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биеүүлээгүй байна.
Иргэн Ч.Г******* нь “Зэдра Мичид” ХХК-ийн захирал Ч.Э******* 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба ажил гүйцэтгэгч нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт баригдах нийт 84 нэгжталбар бүхий нэг өрхийн 0,07 га газарт25м*28 м хэмжээтэй блоктөмрийн холимог хийцтэй, хашаа бүрт 2 тасалгаат 1 ширхэг 1,4м*1м*0,8м хогийн сав, 2м*1,5м*2м хэмжээтэй бохирын нүх, 3,5м*1,6м хэмжээтэй гүйдэг дааман хаалга /төмөр хийц/, 1м*1,6м явган хүний хаалга /төмөр хийц/ зэрэг ажлыг бүрэн гүйцэтгэж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх, харин захиалагч ажлын хөлсөнд тус бүр 2520000 төгрөг төлөхөөр тохирч, талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 2-3/
Нэхэмжлэгч Ч.Г******* нь гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1260 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1260 000 төгрөгийг Ч.Энхтүвшинд өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 4/
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь гэрээний гол нөхцөл болдог бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хашааг барьж дуусган, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл ажлыг бүрэн гүйцэтгэж өгөөгүй, тус гэрээний хугацааг 2 жил гаруй хэтрүүлж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдожээ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасанд хугацаанд гүйцэтгэх учиртай бөгөөд дээрх үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1- д заасан зохицуулалттай нийцсэн байна. Ийнхүү зохигчдын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ”-нээс захиалагч татгалзаж байгаа тул тэрээр гэрээний дагуу өгсөн 2520 000 төгрөгийг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
Иймд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Зэдра Мичид” ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд шилжүүлсэн 2520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г*******т олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т
заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хурадааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн