| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
2025 01 13 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Л.Т
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-т холбогдох эрүүгийн 2425000000724 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ц-ийн М-в, Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: ******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.56 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан баримт. /хх-ийн 8-р тал/
2. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч гэх дээгүүрээ саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүний согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар шалгахад 0.56 хувийн согтолттой байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 13-14-р тал/
3. Гэрч Б.М-ы “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг Их хаадын цувааны доод талын сүмийн уулзвар дээр тээврийн хэрэгслийн хяналт шалгалтаар ажиллаж байсан. 10 цаг 40 минутын орчимд ** УНН улсын дугаартай үзмэн ягаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочийн бичиг баримтыг шалгах гэтэл жолооч нь илтэд архи үнэртүүлсэн байхаар нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хэмжигч драгер багаж үлээлгэн шалгахад 0,56% ийн согтолттой байсан учраас тээврийн хэрэгслийг журамлаж, жолооч Ц.М-г цагдаагийн газар хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/
4. Гэрч Б.У-н “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд Ц.М надтай утсаар холбоо бариад согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад тээврийн хэрэгслээ журамлуулчихлаа гэж хэлж байсан.Би хэнтэй хамт архи уусан талаар нь асуухад 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цаг болтол найзтайгаа пиво уусан гэж хэлсэн. Мөн тухайн өдөр тээврийн хэрэгсэл яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж жолоодсон талаар асуухад эхнэр нь ажилтай, өөрөө ажилдаа явах гээд хүүхдээ Эрдэнэ багт байдаг хадам ээждээ хүргэж өгөх гээд явж байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/
5. Гэрч О.Э-н “Ц.М бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 20 цагийн орчимд би Ц.М-н гэрт нь 3 хүүхдийн хамт очоод хоол хийж идэнгээ пиво ууцгаасан. Гэрт нь эхнэр хүүхдүүд нь байж байгаад эхнэр нь оройн ээлжийн ажилтай 23 цагийн орчимд явсан.Тэгээд Ц.М бид хоёр эхнзр нь ажилдаа явсны дараа байрных нь дэлгүүрээс дахин 5 ширхэг том 2,52 литрийн хэмжээтэй пиво аваад гэрт нь орж хүүхдүүдээ унтуулаад үүр цайтал бараг 04-05 цаг болтол пиво ууж юм ярьж суусан. Пиво дуусаад би эхнэр лүүгээ залгаад ирж ав гээд манай эхнэр машинтайгаа ирээд намайг хүүхдүүдтэй аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
6. Яллагдагч Ц.М-н “Би 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үүрийн 05 цаг болтол өөрийн найз Э-тай манай гэрт пиво уусан юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт сэрээд ажилдаа явах гээд эхнэр ээлжийн ажилтай байсан учраас хүүхэд харах хүн байхгүй 10 өнгөрч байхад хүүхдээ хадам аав ээжийндээ хүргэж өгөх гээд Найрамдал багийн Их хаадын цуваа байрны урд авто зам дээр машинаа жолоодоод явж байтал замын цагдаа зогсоогоод үлээлгэхэд 0.56 хувийн согтолттой байсан юм. Тэгээд намайг цагдаагийн газар луу авч явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/
7. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/687 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Б овогт Ц-н М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн шийтгэвэр /хх-ийн 39-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.56 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан баримт, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч гэх дээгүүрээ саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүний согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар шалгахад 0.56 хувийн согтолттой байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Б.М-ы “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг Их хаадын цувааны доод талын сүмийн уулзвар дээр тээврийн хэрэгслийн хяналт шалгалтаар ажиллаж байсан. 10 цаг 40 минутын орчимд ** УНН улсын дугаартай үзмэн ягаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочийн бичиг баримтыг шалгах гэтэл жолооч нь илтэд архи үнэртүүлсэн байхаар нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хэмжигч драгер багаж үлээлгэн шалгахад 0,56% ийн согтолттой байсан учраас тээврийн хэрэгслийг журамлаж, жолооч Ц.М-г цагдаагийн газар хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.У-н “Би хэнтэй хамт архи уусан талаар нь асуухад 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цаг болтол найзтайгаа пиво уусан гэж хэлсэн. Мөн тухайн өдөр тээврийн хэрэгсэл яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж жолоодсон талаар асуухад эхнэр нь ажилтай, өөрөө ажилдаа явах гээд хүүхдээ Эрдэнэ багт байдаг хадам ээждээ хүргэж өгөх гээд явж байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Э-н “Ц.М бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 20 цагийн орчимд би Ц.М-н гэрт нь 3 хүүхдийн хамт очоод хоол хийж идэнгээ пиво ууцгаасан. Гэрт нь эхнэр хүүхдүүд нь байж байгаад эхнэр нь оройн ээлжийн ажилтай 23 цагийн орчимд явсан.Тэгээд Ц.М бид хоёр эхнзр нь ажилдаа явсны дараа байрных нь дэлгүүрээс дахин 5 ширхэг том 2,52 литрийн хэмжээтэй пиво аваад гэрт нь орж хүүхдүүдээ унтуулаад үүр цайтал бараг 04-05 цаг болтол пиво ууж юм ярьж суусан. Пиво дуусаад би эхнэр лүүгээ залгаад ирж ав гээд манай эхнэр машинтайгаа ирээд намайг хүүхдүүдтэй аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.М-н “Би 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үүрийн 05 цаг болтол өөрийн найз Э-тай манай гэрт пиво уусан юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт сэрээд ажилдаа явах гээд эхнэр ээлжийн ажилтай байсан учраас хүүхэд харах хүн байхгүй 10 өнгөрч байхад хүүхдээ хадам аав ээжийндээ хүргэж өгөх гээд Найрамдал багийн Их хаадын цуваа байрны урд авто зам дээр машинаа жолоодоод явж байтал замын цагдаа зогсоогоод үлээлгэхэд 0.56 хувийн согтолттой байсан юм. Тэгээд намайг цагдаагийн газар луу авч явсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/687 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.56 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота приус 30 маркийн ** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.56 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан 2 800 000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А