Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2017/00418

 


                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Б******* аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалалын зөвлөлд холбогдох

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00361/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн эзэмшилийн зориулалтаар баригдсан 11 дүгээр байрны 5 тоот хувийн орон сууцыг 2010 оны 10 дугаар сард худалдан авсан. Энэ байр нь өмч хувьчлалаар хувьчлагдаж, 1985 онд Г.П******* худалдан авч 1997 онд хүү П.О*******д өвлүүлэн өгч П.О******* нь 2005 он хүртэл амьдарч байгаад 2006 онд Ж.Б*******д худалдсан. Ж.Б******* 2010 он хүртэл амьдарч байгаад 2010 оны 10 дугаар сард миний бие Ж.Б*******аас худалдан аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл өмнөх 3 айлд өмч хувьчлалын шийдвэр олгоогүйгээс авч чадаагүй тул уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.У******* хариу тайлбартаа: Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Б.Жавжмаа нь 2 дугаар багийн 11 дүгээр байрны 5 тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Манай алба Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр  бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрх байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б******* аймгийн Рашаант сумын иргэн Б.Ж*******гийн нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж мэргэжилтэн Д.У******* оролцох байсан боловч албан ажлаар хөдөө сумдаар явсан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж******* нь Б******* аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 11-05 тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б******* аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө  орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй гэх тайлбарыг гаргажээ.

Б******* аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 11-05 тоот орон сууцны зориулалттай байр нь анх 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ашиглалтанд орж, тус аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувь хүнд худалдсан гэх бөгөөд энэ талаарх бүртгэл болон өмч хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд Үндэсний төв архив болон Б******* аймгийн архивын тасаг, Б******* аймгийн Орон нутгийн өмчийн газарт байхгүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг, Б******* аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Уг маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Ж******* нь 2010 оны 10 дугаар сард Ж.Б*******аас худалдан аваад  өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь цахилгааны төлбөр төлж байсан гэх жагсаалт, цахилгаан зарцуулалтын тооцооны дэвтэр, гэрч Ж.Ш*******, Д.Э******* нарын ”...Уг байранд Б.Ж******* нь 2010 оны 10 дугаар сараас хойш одоог болтол амьдарч байгаа. Өм хувьчлалаар хувьчлагдаж байсан байр байгаа юм. Ж.Б*******аас Б.Ж******* худалдаж авсан..” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******ын  “...тус алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Дээрх байрыг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүйДээрхи байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно” гэх тайлбараас үзэхэд Б.Ж******* дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ.

Иймд Б******* аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан Б******* аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 11-05 тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Ж*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй, өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1  заасныг баримтлан нэхэмжлэгч  Б******* аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 11-05 тоот орон сууцны зориулалтай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.ОДОНЧИМЭГ