| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0495/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
2025 01 13 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С
Хохирогчийн өмгөөлөгч Д.О /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-д холбогдох эрүүгийн 2425001600*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овгийн Э-н Ө, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ************** ************** төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ************** **************, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт ****************** ************ оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** баг болон ********** багийн дунд байх төв асфалтан зам дээр өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. д, 3.5. а, б, в, г, 9.3-а, 9.4. а, 9.5, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчин зам дээр 1.6 хувийн согтолттой байсан Д.Э-г дайрч амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ө-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ “Миний буруу, анхаарал болгоомжгүй явсан. Оршуулгын зардалд 19 сая төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 8 сая төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С мэдүүлэхдээ “Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал төлсөн, сэтгэцэд учирсан хохирол 8 сая төгрөг төлсөн, үлдэгдэл 91 сая төгрөгийг нэхэмжилнэ. Аав маань их согтуу байгаагүй, гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн “амь хохирогч мөргүүлсэн анхны цэгийг тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүдийн байрлал, зам дээр үүссэн арчигдаж чирэгдсэн мөр болон **-*****улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Ө-гээр заалгаж “А” үсгээр тэмдэглэв. Амь хохирогчийн баруун хойд талын хашаан дээр ********** багийн ******** 22а-1-21 гэсэн тэмдэглэгээтэй байв. А цэгээс урд зүгийн чиглэлд 3,8 метрийн зайд зам дээр хөх өнгийн хувцастай сэмэрдэс байсныг 1 дугаараар тэмдэглэж хураан авав. А цэгээс урд зүгийн чиглэлд 3,7 метрийн зайд тээврийн хэрэгслийн гэмээр жижигхэн будагны хэлтэрхийнүүд үргэлжилсэн байдалтайгаар зам дээр цацагдсан байх бөгөөд хар өнгийн ноосон малгай хүртэл байх тул 4 дугаараар тэмдэглэж А цэгээс 4 дугаартай тэмдэглэгээ хүртэлх цагаан өнгийн будагны мэт хэлтэрхийнүүдийг болон ноосон малгайд тус тус хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 8-10, 12-19-р тал/
2. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг. /хх-ийн 11-р тал/
3. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 23-28-р тал/
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 33-37-р тал/
5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “**-*****улсын дугаартай тоёота приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг байрлуулж үзлэг явуулахад урд гуперны доод дунд хэсгээрээ халцарч цуурсан, гуперний доод хэсэгт байх хар өнгийн сетик хөдөлж дотогш чихэгдсэн, урд гуперний баруун доод хэсгийн будаг халцарч дээш чиглэлтэй цуурсан мөн хамгаалалтын хуванцар доош унжсан байна Тус тээврийн хэрэгслийг өргөгч төхөөрөмжөөр дээш өргөхөд доод эд анги болон хамгаалалтын хаалт зэргийн тоос шороо бохирдолт нь баруун талаараа арчигдсан мэт харагдаж байна. Баруун хойд талын амортизатор пүрш, амортизаторын суурь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд амортизаторын суурь хэсгийн бохирдолт арчигдсан мэт харагдаж байна. Мөн тус суурь хэсгийн төмрөнд биологийн гаралтай ул мөр буюу үс мэт зүйл байх тул бэхжүүлэн авав. Мөн бамбарт хөвөн ашиглаж цус мэт улаан өнгийн зүйлээс арчдас авав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 38-42-р тал/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С-гийн “2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орой 17 цагийн орчимд миний ******** дугаарын утас руу танихгүй дугаарын утаснаас залгаад танай гадаа ирсэн байна, хүн байхгүй байна, хэзээ ирэх юм гэхээр нь би байж байгаарай одоо удахгүй очлоо гэж хэлээд гэртээ очиж аавыг гэртээ оруулж хоол цай хийж өгсөн. Аавтай хамт байж байхдаа эгч Э.С-тэй фейсбүүкийн чатаар видео коллоор ярьж аавыг ирсэн талаар хэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад аав гэрт хүргээд өг, эргээд буцаад хүрээд ирнэ гэхээр нь би өөрийн машинаар аавыг ********** багийн 21-11 тоот хаягтай гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь ойролцоо очиход аав өөрөө ********** дэлгүүрийн ард талд төв зам дагуу бууя гээд гэрийнхээ зүг буюу урд зүгийг чиглээд төв замын баруун талын явган хүний замаар ганцаараа алхаж харагдсан, тэгээд би эргээд гэр лүүгээ явсан. Анх манай гэрт ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэхдээ маш бага хэмжээний согтолттой байсан манайд хоол цай идчихээд хүүхдүүд дагуулж гараад хүнсний дэлгүүр орж хүүхдүүдэд зайрмаг ундаа авч өгчихөөд эргээд гэрт ирээд хэсэг бид нартай юм ярьж байгаад бид хоёр хамт гарсан юм. Машинаас буухад хэвийн зүгээр алхаж байсан өөрийгөө удирдан жолоодох чадвар өндөр байсан. Гар утас цэнэггүй, манай гэрт үлдээгээд явсан байсан, машинаас буухад гэрээр орчихоод эргээд очино гэж хэлсэн хүнтэй уулзах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Надаас салахдаа гадуураа цэнхэр өнгийн дээл, шар бүс, үстэй түрийтэй бакал, хар бор өнгийн ноосон малгайтай байсан, хувцас нь бохирдолгүй, урагдаж элэгдсэн зүйлгүй хэвийн зүгээр байсан. Нүүр болон биед ил харагдах ямар ч гэмтэл шархгүй хэвийн зүгээр байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53-р тал/
7. Гэрч Ө.Б-н “Би Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д сантехникчээр ажилд орох санаатай Э.Ө-тэй фейсбүүкийн чатаар харилцаж байгаад уулзахаар болж 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой 20 цаг 45 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум ********** багт байрлах “**********” хүнсний дэлгүүрийн гадна уулзахаар ярилцан тохиролцсон бөгөөд би өөрийн ********** багийн ******** 29-13 тоот хаягтай гэрээсээ найз охин Ч.А-н хамтаар гарч “**********” дэлгүүрийн үүдэнд ирэхэд Э.Ө өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сууж байсан, тээврийн хэрэгсэл дотор өөр хүн байгаагүй. Тэгээд бид гурав миний ажилд орох талаар 20-30 минутын хугацаатай ярилцаж байгаад дуусахад найз охин бид хоёрыг Э.Ө нь гэрийн хашааны үүдэнд буулгаж өөрөө цааш гэртээ харина гээд явсан. Тэгээд надтай холбогдоогүй, надтай сүүлд уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р тал/
8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2119 дугаартай “Шинжилгээнд Д.Э-н гэх хатаасан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Биологийн ур мөр тээврийн хэрэгслийн үзлэгийн явцад 1 гэж хаягласан дээж үсний хэсгүүдтэй эд мэт зүйл /1/, тээврийн хэрэгслийн үзлэгийн явцад биологийн ул мөр 2 гэж хаягласан дээж -шаргал өнгийн бохирдолтой /2/ шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн үзлэгээр бэхжүүлэн 2 гэх дээжийг цус илрүүлэх фенолфталейны тестээр шинжлэхэд урвал үзүүлсэн цус илэрсэн гэж үзэх үндэслэл болов. 1 болон 2 гэж дугаарласан илэрсэн дээжнээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Д.Э-н ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт. /хх-ийн 68-69-р тал/
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лаборторын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1317 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр 1,3 гэж дугаарлан бэхжүүлж авсан гэх хөх өнгийн даавууны сэмэрдэснүүдтэй хохирогчийн өмсөж байсан гэх дээлийн хэсгээс бэхжүүлж авсан гэх 140х180мм хэмжээтэй даавууны хэсэгтэй өнгө, гадаргуун үзүүлэлт, өргөний диаметр хэмжээ зэргээрээ тохирч байна” гэх дүгнэлт. /хх-ийн 76-81-р тал/
10. Орхон аймгийн Авто тээврийн төвийн Техникийн хяналтын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай “уг тээврийн хэрэгслийн урд талын бамфер хамгаалалт хагарсан гэмтэл байгаа нь стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд илэрсэн дээрх гэмтэл нь осол болох үед үүссэн гэмтэл болох нь тодорхой, эдгээр гэмтлүүдийг засварлах бүрэн боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 87-93-р тал/
11. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай “Талийгаач Д.Э-н биед баруун зулай чамархай, суурийн баруун, зүүн дунд хонхор, турк эмээл, чулуулаг яс, тахиан залаа яс баруун ухархайн дээд хана, дух ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, суурь зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархины орой болон суурийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. хажуугийн ховдолд цус хуралт, гол судасны урагдал, баруун бөөрний бяцрал, баруун. зүүн уушги, элгэнд шарх, цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт /450мл/, зүрх, уушги. дэлүүний уг, үнхэлцэг хальсанд цус хуралт, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12, зүүн 2.3.4.5.6,7,8,9,10,11,12-р хавирга, умдаг ясны зүүн дээд салаа, баруун, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн атгаал ил хугарал, баруун дунд чөмөгт ясны өвдөгний үеийн мултрал. баруун чих, баруун чамархай, дух, зулай, баруун өвдөг, зүүн бугалга, баруун гуянд шарх. дух, баруун хацар, эрүү, баруун, зүүн чамархай, баруун мөр, баруун бугалга, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун алга, баруун гарын 3-р хуруу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун зулай чамархай, суурийн баруун, зүүн дунд хонхор, турк эмээл, чулуулаг яс, тахиан залаа яс, баруун ухархайн дээд хана, дух ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархины орой болон суурийн аалзан хальсан доорх цусан хураа, хажуугийн ховдолд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар, гол судасны урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар, баруун бөөрний бяцрал, баруун, зүүн уушги, элгэнд шарх, цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт /450мл/, зүрх, уушги, дэлүүний уг, үнхэлцэг хальсанд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Умдаг ясны зүүн дээд салаа, баруун, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун дунд чөмөгт ясны өвдөгний үений мултрал, баруун чих, баруун чамархай, дух, зулай, баруун өвдөг, зүүн бугалга, баруун гуянд шарх гэмтэл нь дан дангаараа, бусад дух, баруун хацар, эрүү, баруун, зүүн чамархай, баруун мөр, баруун бугалга, баруун, зүүн тохой. баруун шуу, баруун алга, баруун гарын 3-р хуруу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун' шилбэнд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна.Талийгаач нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний 16 цаг 22 минутын цогцосын гадна үзлэгээр нас бараад 48-аас дээш цаг болсон байна. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтэл, гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно” гэх дүгнэлт. /хх-ийн 98-108-р тал/
12. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2024 03 дугаар сарын 29-ний 68 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Д.Э ЗТО-оор нас барсан, хэргийн газрын үзлэгээр 5 дугаараар тэмдэглэсэн зүйлс, 2024.03.01 гэж бичиж хаягласан уутанд 19*19 хэмжээтэй будгийн хэсэг **-*****улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 129*83 мм хэмжээтэй будаг ховхорсон хэсгийн зах ирмэгтэй эвлэж нэг бүхлийг үүсгэж байна” гэх дүгнэлт. /хх-ийн 114-118-р тал/
13. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа “Амь хохирогч Д.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрсөн байх үндэслэлтэй байна. Үүнд: Амь хохирогч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйл: Явган зорчигчийн үүрэг. 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна. Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна. Тайлбар: Нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явах тохиолдолд дээрх заалтыг мөрдөхгүй байж болно/ гэсэн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5 2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах. тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 27.3амын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг: 27.2.3амын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тоёота приус 30 загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд: З.Жолоочийн үүрэг, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх; Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх. цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах. цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. .Анхааруулах дохио ба таних тэмдэг, 9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; Ослын зогсолтын тэмдэг 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед: Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. 12 Тээврийн хэрэгслийн хурд, 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна” гэх магадалгаа. /хх-ийн 120-123-р тал
14. Яллагдагч Э.Ө-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-132-135-р тал/
15. Яллагдагч Э.Ө-н “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, миний урд явсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш огцом эргээд явах үед нь би хүн хэвтэж байхыг хараад зогсоох оролдлого хийсэн боловч амжаагүй. Би айж сандарсандаа хэргийн газрыг орхин явсан тэгэхдээ буцаж ирсэн. Толгой нь зүүн тийш харчихсан доошоо харчихсан байдалтай хэвтэж байх шиг байсан. Тэгэхдээ сайн харж амжаагүй. Би хэргийг газрыг орхиж яваад 10-15 минутын дараа эргэж ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 153-154-р тал/
16. CD-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /2-р хх-ийн 66-69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** баг болон ********** багийн дунд байх төв асфалтан зам дээр өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. д, 3.5. а, б, в, г, 9.3-а, 9.4. а, 9.5, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчин зам дээр 1.6 хувийн согтолттой хэвтэж байсан Дашзэвэгийн Эрдэнэсайханыг дайрч амь насыг хохироосон, улмаар Д.Э-г тоёота приус 30 загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон жолооч Э.Ө нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлээс 91 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон. Эрүүгийн хариуцлагын хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй. Харин сэтгэцэд учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 91 сая төгрөгийг төлүүлмээр байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй. Мөн амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлоос 8 сая төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэнтэмдэглэл, гэрэл зургууд, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С-гийн “19 цаг өнгөрч байхад аав гэрт хүргээд өг, эргээд буцаад хүрээд ирнэ гэхээр нь би өөрийн машинаар аавыг ********** багийн 21-11 тоот хаягтай гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь ойролцоо очиход аав өөрөө ********** дэлгүүрийн ард талд төв зам дагуу бууя гээд гэрийнхээ зүг буюу урд зүгийг чиглээд төв замын баруун талын явган хүний замаар ганцаараа алхаж харагдсан, тэгээд би эргээд гэр лүүгээ явсан. Анх манай гэрт ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэхдээ маш бага хэмжээний согтолттой байсан манайд хоол цай идчихээд хүүхдүүд дагуулж гараад хүнсний дэлгүүр орж хүүхдүүдэд зайрмаг ундаа авч өгчихөөд эргээд гэрт ирээд хэсэг бид нартай юм ярьж байгаад бид хоёр хамт гарсан юм. Надаас салахдаа гадуураа цэнхэр өнгийн дээл, шар бүс, үстэй түрийтэй бакал, хар бор өнгийн ноосон малгайтай байсан, хувцас нь бохирдолгүй, урагдаж элэгдсэн зүйлгүй хэвийн зүгээр байсан. Нүүр болон биед ил харагдах ямар ч гэмтэл шархгүй хэвийн зүгээр байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Б-н “**********” дэлгүүрийн үүдэнд ирэхэд Э.Ө өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сууж байсан, тээврийн хэрэгсэл дотор өөр хүн байгаагүй. Тэгээд бид гурав миний ажилд орох талаар 20-30 минутын хугацаатай ярилцаж байгаад дуусахад найз охин бид хоёрыг Э.Ө нь гэрийн хашааны үүдэнд буулгаж өөрөө цааш гэртээ харина гээд явсан. Тэгээд надтай холбогдоогүй, надтай сүүлд уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2119 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лаборторын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1317 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Авто тээврийн төвийн Техникийн хяналтын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2024 03 дугаар сарын 29-ний 68 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн магадалгаа, яллагдагч Э.Ө-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, яллагдагч Э.Ө-н “миний урд явсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш огцом эргээд явах үед нь би хүн хэвтэж байхыг хараад зогсоох оролдлого хийсэн боловч амжаагүй. Би айж сандарсандаа хэргийн газрыг орхин явсан тэгэхдээ буцаж ирсэн. Толгой нь зүүн тийш харчихсан доошоо харчихсан байдалтай хэвтэж байх шиг байсан. Тэгэхдээ сайн харж амжаагүй. Би хэргийг газрыг орхиж яваад 10-15 минутын дараа эргэж ирсэн” гэх мэдүүлэг, CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** баг болон ********** багийн дунд байх төв асфалтан зам дээр өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акыг зөрчиж, 1.6 хувийн согтолттой байсан Д.Э-г дайрч амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ө нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. д, 3.5. а, б, в, г, 9.3-а, 9.4. а, 9.5, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ө-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ө-гийн үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршулгын зардал 18 сая төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч амь хохирогчийн оршуулгын зардалд 19 сая төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8 сая төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 91 000 000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүд, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, хөх өнгийн сэмэрдэс 2 ширхэг, хөх өнгийн дээл 1 ширхэг, цагаан өнгийн канттай бор өнгийн арьсан бүстэй бор өнгийн ажлын зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар улаан эрээн өнгийн дөрвөлжин хээтэй сороочкон цамц 1 ширхэг, эсгий дотортой эсгий түрийтэй уландаа 292 гэсэн тэмдэглэгээтэй хар өнгийн хос гутал 1 хос, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг Nike гэсэн шошготой бор саарал өнгийн зузаан малгай 1 ширхэг, **-*****улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад амортизаторын доод тавагнаас авсан үсний болон цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Э-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өгээс 91 000 000 /ерэн нэгэн сая/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С /************* ********** ******** оршин суух, РД: ***************, утас ********/-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүд, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, хөх өнгийн сэмэрдэс 2 ширхэг, хөх өнгийн дээл 1 ширхэг, цагаан өнгийн канттай бор өнгийн арьсан бүстэй бор өнгийн ажлын зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар улаан эрээн өнгийн дөрвөлжин хээтэй сороочкон цамц 1 ширхэг, эсгий дотортой эсгий түрийтэй уландаа 292 гэсэн тэмдэглэгээтэй хар өнгийн хос гутал 1 хос, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг Nike гэсэн шошготой бор саарал өнгийн зузаан малгай 1 ширхэг, **-*****улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад амортизаторын доод тавагнаас авсан үсний болон цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин **********дөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А