| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г*******ад холбогдох эрүүгийн 2515000000001 дугаартай, 304/2025/0038/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т*******ын С******* овогт Г*******ийн Г*******, Булган аймгийн Д******* суманд 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн******* сумын 2 дугаар баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, 28 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн******* сумын Ханжаргалант 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.26 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 337.310,82 төгрөгийн шууд хохирол, 1.011.932,46 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн******* сумын Ханжаргалант 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.26 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 337.310,82 төгрөгийн шууд хохирол, 1.011.932,46 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Иргэний нэхэмжлэгч Ц.Огийн өгсөн: “... Булган аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар багийн Байгаль хамгаалагч ажилтай. Миний бие Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг хариуцан ажилдаг. Мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авсан байх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхийн тул аж ахуйн нэгж, байгууллага, ойн нөхөрлөлийн нэр дээр талбай тусгаарлалт хийгдсэн заагдсан газраас түлш болон хэрэглээний зориулалтаар ойгоос мод бэлтгэх эрх үүснэ. Харин дур мэдэж ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг болно. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин тухайн хариуцсан нутаг дэвсгэрийн эрх бүхий мод бэлтгэх эрхийн бичиг олгодог албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичгийг авч байж ойгоос мод бэлтгэх эрх нь үүснэ. Иргэн Г.Г******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн Г.Г******* нь зөвшөөрөлгүй хууль бусаар мод ойгоос бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл болсон байна. Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Г******* овогтой Г******* нь хууль бусаар мод бэлтгэсэн нь хуулийн дагуу тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
2. Гэрч Б.Нын өгсөн: “... Миний бие Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт цагдаагийн дэд ахлагч Б.Бын хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Г*******ийн Г******* гэх жолооч зөвшөөрөлгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар шинэс төрлийн мод тээвэрлэн явсныг илрүүлж саатуулсан.Миний бие эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд Г.Г******* нь тухайн тээвэрлэж явсан модны зөвшөөрөл, мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж үзүүлээгүй, би Г.Г*******аас ачиж явсан шинэс төрлийн модны холбогдох бичиг баримтыг шалгах зорилгоор тодруулахад тухайн модонд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл байгаагүй, тухайн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Г.Г*******ын өөрийнх нь жолоочийн үнэмлэх байсныг түр хураан авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
3. Гэрч Б.Бын өгсөн: “... Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт Б.Нын хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Г*******ийн Г******* гэх жолооч зөвшөөрөлгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар шинэс төрлийн мод тээвэрлэн явсныг илрүүлж саатуулсан. Би Г.Г*******аас ачиж явсан шинэс төрлийн модны холбогдох бичиг баримтыг шалгах зорилгоор тодруулахад тухайн модонд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл байгаагүй, ... гэртээ түлшний мод бэлтгээд ачиж явна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн мод нь Pinaceae Lindl Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Уг мод нь 7.59%-ийн чийгшилтэй хуурай мод байна. 43 ширхэг модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн мод байна. Шинжилгээнд ирүүлсэн модны насыг тоолж үзэхэд 81 настай, 7.59%-ийн чийгшилтэй хуурай мод байна. Нийт 43 ширхэг модыг MNS 2379:2010 стандартын ашиглан тооцоход 1.26 м3 мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу нийт 1.26 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцов. Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 337,310.82 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 337,310.82 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1,011,932.46 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-108 дахь тал/,
5. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч Ч.Жамъянгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ОРА: 1002027 дугаартай шинжээчийн “... ******* улсын дугаартай тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэлгээг 1.500.000 төгрөгөөр тогтоосон, мөн бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөө 1 ширхэг 60,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-81, 87-92 дахь тал/,
6.2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “үзлэгийн оролцогч Г.Г******* нь өөрийн хөрөөдөж унагасан гэх 6 ширхэг босоо модыг 1-6 хүртэл дугаарлаж, диаметр, хожуулын өндрийг хэмжиж тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-18 дахь тал/
7.Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “...1-43 хүртэл дугаарласан нийт 43 ширхэг модонд хэмжилт хийж үзлэг хийсэн...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 19-39 дэх тал/,
8.Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай актад “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 1.26 м2 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 337,310.82 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1,011,932.46 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 112 дахь тал/,
9. Яллагдагч Г.Г*******ын өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэхээр Булган аймгийн******* сум Ханжаргалант 2 дугаар баг "*******" гэх газар буюу өвөлжөөнийхөө арын уулнаас зөвшөөрөлгүй босоо мод унагааж бэлтгээд өөрийн ******* улсын дугаартай "" маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачаад явж байгаад Булган сумын төв рүү орох гэж яваад анхдагчийн цагаан хаалганы тэнд цагдаад баригдаад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэсэн байна модтой тээврийн хэрэгслийг маань түр саатуулж Булган сумын журмын хашаанд хийсэн. Би тухайн үед 6 ширхэг босоо мод хөрөөдөж унагаагаад машин дээрээ ачаад явсан. Би ямар нэг эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Тухай үед мод бэлтгэн тээвэрлэхэд ашигласан хөрөө болон 33-08 БУА улсын дугаартай цагаан өнгийн "" тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгальд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн******* сумын Ханжаргалант 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.26 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 337.310,82 төгрөгийн шууд хохирол, 1.011.932,46 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Г.Г******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн******* сумын Ханжаргалант 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.26 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 337.310,82 төгрөгийн шууд хохирол, 1.011.932,46 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Г******* нь байгаль орчинд учирсан 1,011,932,46 төгрөгийн хохирлыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин уур амьсгалын сангийн төрд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Г*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 130-142 дахь талд авагдсан Буган аймгийн Ханжаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г******* нь Булган аймгийн******* сумын 2 дугаар баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг,
Шүүгдэгч Г.Г******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Г.Г*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Тодруулбал гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг шүүх заавал хураана гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 43 ширхэг буюу 1.26 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан саарал өнгийн зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа хамгаалалтгүй, дээд талдааа ягаан өнгийн хуучирч гандсан тагтай цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 43 ширхэг буюу 1.26 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ