Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

2025      02         03                                           2025/ШЦТ/

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Пад холбогдох эрүүгийн 2425004850*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д овгийн Э-н П, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ *********** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, **************** *************, ам бүл 7, ээж, эгч дүү нарын хамт *************** ***************  оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, ял шийтгэлгүй, /РД: ********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.П нь 2024 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт А.М-тэй  маргалдаж, цээж хэсэгт нь өшиглөн газарт унаган дэвсэж, эрүүл мэндэд нь цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.П-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Хохирогч А.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч А.М-ын “Тухайн хэрэг гардаг өдөр би анх Н.А намайг нүүрэн тус газар мөргөхөөр нь барьцалдаж газарт унахад нэг өдөр өндөр залуу шууд миний хойноос хоолой хэсгийг боож байхад манай найз Х.Т машинаасаа гарч ирээд өндөр залууд хандан чи хүн аллаа шүүдээ гэж хэлсэн чинь алсан ч яадаг юм гэж хэлээд миний хоолойг боохоо болиод бүгд газраас боссон. Тэгээд би хажууд байх машины урдуур тойрох гэж байтал өндөр залуу миний цээжин тус газар хөлөөрөө жийсэн. Тэгээд би замын боржуранд тээглээд савж унасан, тэгээд миний дээрээс дэвссэн. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би шинжээч томилуулахгүй. Надад учруулсан бэртэл гэмтэлдээ эмчилгээний зардал болон нөхөн төлбөр өгөөгүй. Эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-р тал/

2. Гэрч Х.Т-ын “2024 оны 09 дүгээр сарын 14-ний оройны 22 цагийн үед манай найз болох М надруу утсаар залгаад *****нэртэй бааранд байна намайг ирээд аваарай гэхээр нь би за гэж хэлээд гадуур хүн хүргэж явж байгаад шөнө 02 цагийн үед тухайн баарнаас орж М-ыг аваад эмнэлгийн хашаагаар ороод хүүхдийн эмнэлгээр уруудаад гарах гэсэн чинь зам засвартай хаалт тавьчихсан байсан тэгээд ирсэн замаар буцаад эргээд явтал урд талд нэг залуу машин хаагаад зам дээр зогсож байсан тэгээд М машинаас буугаад холдооч ээ гэж уурлангуй хэлэхэд туранхай залуу шууд М-тэй барьцалдаж заамдалцаад миний машины хойд талд очсон. Тэгээд машинаа асаалттай чигт нь үлдээгээд машинаас буугаад ард талд очсон чинь нэг залуу нь босчихсон нэг залуу нь М-ын хоолойг нь боогоод хойш татаад өөр дээрээ шахаад газар хэвтчихсэн байхаар нь нөгөө залууд хандан чи хүн аллаа шүүдээ гэсэн чинь алсан ч яадаг юм гэж хэлсэн тэгээд нэг урт польтоотой хүүхэн бид хоёр босгож салгасан. Тэгээд анх М-ыг барьцалдсан гэх залуу миний машиныг эвдлэх гээд байхаар нь би машинаа холдуулсан. Тэгээд М дээр буцаад ирсэн чинь нөгөө хүмүүс нь цаашаа эмнэлгийн хашаанаас гараад цааш явж байсан. Тэгээд М над дээр ирээд миний хавирга эвгүй болчихлоо гэсэн” гэх мэдүүлэг. /хх- ийн 26-р тал/

3. Гэрч Б.О-н “2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай ажлынхан **** нэртэй бааранд ороод архи пиво ууцгаасан. Тэгээд уг баарнаас гараад А түүний эхнэр Э, инженер Д, Механик инженер П бид 5-лаа эмнэлэгийн дотор ороод явж байтал замаар нэг саарал өнгийн машин П А 2-г дайрах дөхөөд өнгөрсөн тэгээд замын 2 талруу салж зам тавьж өгсөн Д, Э эгч бид 3 хойноос нь явж байсан. Тэгтэл нөгөө машин буцаж ирээд А яаж яваад байгаа талаар хэлэхэд машинаас нэг залуу бууж ирээд А ахтай барьцалдаад нудралцаад байсан, тэгээд тэр барьцалдаж заамдалцаад А ах нөгөө залуутайгаа барьцалдсаар байгаад уг машины хойд талд очсон. Тэгээд тухайн үед П нөгөө 2-г салгах гээд миний ахыг яаж байна гээд нөгөө А ахтай барьцалдаад байсан ахын хоолойноос гараараа боож аваад газар унасан. Тэгээд машины жолооч ах болох хүн Пад хандан чи наад хүнээ аллаа шүүдээ тавиач гэж хэлэхэд П алсан ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд би П-ад хандан одоо больчих гээд уурлангуй хэлээд цааш гэрийн зүг алхаад эмнэлгийн хашаанаас гараад явж байтал П хойноос ирээд тэгээд цуг 4 дүгээр микр лүү явсан. Тэгээд Д эгч А ах Э эгч нар тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

4. Гэрч Ж.П-н “Тухайн өдөр А.М гэх хүнээс шөнө дунд хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу хохирогч А.М-тэй утсаар ярихад намайг зодсон хүмүүсийг би хойноос дагаад алхаад явж байна гэсэн. Тэгээд хохирогчтой утсаар нь холбогдсоор байгаа 4-20 дугаар байрны тэнд очиход хохирогч эрэгтэй эмэгтэй 2 хүнрүү гараараа заагаад энэ залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд уг эрэгтэй эмэгтэй хүнийг болон хохирогч А.М-ыг цагдаагийн газарт авч ирчихээд дараагийн дуудпагандаа явсан. Тухайн үед очиход хохирогч А.М намайг зодсон гэж хэлээд элэгээ тэврээд суугаад байсан. Тэгээд өргөж босгоод машинд суулгаад цагдаагийн газарт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний дөрийн 817 дугаартай “А.М-ын биед цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй’’ гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт А.М-тэй машинаараа дайрлаа гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж цээж хэсэгт нь өшиглөн газарт унаган дэвсэж эрүүл мэндэд нь цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.М-ын “би хажууд байх машины урдуур тойрох гэж байтал өндөр залуу миний цээжин тус газар хөлөөрөө жийсэн. Тэгээд би замын боржуранд тээглээд савж унасан, тэгээд миний дээрээс дэвссэн” гэх мэдүүлэг, гэрч Х.Тын “нэг залуу нь М-ын хоолойг нь боогоод хойш татаад өөр дээрээ шахаад газар хэвтчихсэн байхаар нь нөгөө залууд хандан чи хүн аллаа шүүдээ гэсэн чинь алсан ч яадаг юм гэж хэлсэн тэгээд нэг урт польтоотой хүүхэн бид хоёр босгож салгасан. Тэгээд М над дээр ирээд миний хавирга эвгүй болчихлоо гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н“машинаас нэг залуу бууж ирээд А ахтай барьцалдаад нудралцаад байсан, тэгээд тэр барьцалдаж заамдалцаад А ах нөгөө залуутайгаа барьцалдсаар байгаад уг машины хойд талд очсон. Тэгээд тухайн үед П нөгөө 2-г салгах гээд миний ахыг яаж байна гээд нөгөө А ахтай барьцалдаад байсан ахын хоолойноос гараараа боож аваад газар унасан” гэх мэдүүлэг, гэрч Ж.П-н “очиход хохирогч эрэгтэй эмэгтэй 2 хүнрүү гараараа заагаад энэ залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд уг эрэгтэй эмэгтэй хүнийг болон хохирогч А.Мыг цагдаагийн газарт авч ирчихээд дараагийн дуудпагандаа явсан. Тухайн үед очиход хохирогч А.М намайг зодсон гэж хэлээд элэгээ тэврээд суугаад байсан. Тэгээд өргөж босгоод машинд суулгаад цагдаагийн газарт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний дөрийн 817 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.П нь 2024 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт А.М-тэй маргалдаж, цээж хэсэгт нь өшиглөн газарт унаган дэвсэж, эрүүл мэндэд нь цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.П нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд “цээжний баруун талын найм дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Э-н П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ад оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Э.П-ад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А