Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 79

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,   Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,  Улсын яллагч Ч.Мядагбадам,  Хохирогч Т.Мөнгөнцэцэг, Д.Одхүү, С.Доньдренчин, Б.Дашчирэв, Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, А.Адъяасүрэн, Б.Хандмаа,  Шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жужнай овгийн Мангалын Энхболд, Нярав овогт Гачингийн Баяржавхлан, Боржигин овогт БатОчирын Мягмардорж, Балдандорж овогт Сосорбарамын Нямбаяр, Бор товог овогт Мэндбаярын Одсүрэн нарт холбогдох эрүүгийн 201615000131 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.   Шүүгдэгч: 1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, бага боловсролтой, оператор, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 11 дүгээр багийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жужнай овгийн Мангалын Энхболд. РД:Й392102811, Шүүгдэгч: 2. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх дүүгийн хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 11 дүгээр багийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй,  Нярав овгийн Гачингийн Баяржавхлан. РД:Й393101213,  Шүүгдэгч: 3. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эмээ дүү нарын хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум, 10 дугаар баг, 49-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигин овгийн Бат-Очирын Мягмардорж. РД:ЙИ97022615, Шүүгдэгч: 4. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1995 орны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймаг Уянга сумын 7 дугаар баг “Бөөрөлжүүт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаяр. РД:ЙО95122510, Шүүгдэгч: 5. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9 дүгээр баг, 29-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан ял шийтгэл гавья, шагнал үгүй, Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэн. РД:ЙЮ97060612,  
1. Шүүгдэгч М.Энхболд нь 2016 оны 04 дүгээр сарын 11-12-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Т.Мөнгөнцэцгийн хашаанаас 44-45 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль  хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх баарны зогсоолд 
байсан иргэн И.Загарзүсэмйин эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол, Мөн Г.Баяржавхлантай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоотоос иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол, 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношилгооны Эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр Г.Баяржавхлан М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол, Давтан үйлдлээр Б.Мягмардорж, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  
2. Шүүгдэгч Г.Баяржавхлан нь М.Энхболдтой бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоот хашаанаас иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоциклийг хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр М.Энхболдтой бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр М.Энхболд, М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Тарагт” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  
3. Шүүгдэгч Б.Мягмардорж нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр М.Энхболд, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан,  
4. Шүүгдэгч М.Одсүрэн нь Г.Баяржавхлан М.Энхболд нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг  хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан,  
5. Шүүгдэгч С.Нямбаяр нь М.Энхболд, Б.Мягмардорж нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,   ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.    Шүүгдэгч М.Энхболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Т.Мөнгөнцэцэг, Б.Ууганбаяр, Д.Одхүү нарын  мотоциклийг аваагүй. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.  
 Шүүгдэгч Г.Баяржавхлан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хохирогч Т.Одхүү, Б.Ууганбаяр хоёрын мотоциклийг аваагүй. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.  
 Шүүгдэгч Б.Мягмардорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.    Шүүгдэгч С.Нямбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.    Шүүгдэгч М.Одсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Надад авсан зүйл байхгүй. Хамт явчихаад ирье гээд 1 цаг гаран гуйгаад байсан тэгээд л хамт явсан” гэв.    Хохирогч Д.Одхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай найзын төрсөн өдөр “Даймонд” гэх газар болсон. Би “Даймонд”-ын зогсоол дээрээс мотоциклио алдсан. Мягмарсүрэн байцаагч дээр намайг ороход шүүгдэгч М.Энхболд авсан гээд хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж байсан. Хохирол төлөгдөөгүй байгаа. Гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 800.000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.  
 Хохирогч Т.Мөнгөнцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 47-09 тоотод түр оршин суух хаягтай байсан. Манай дүү цэрэгт татагдаад хөдөөнөөс ирсэн байсан. Тухайн үед өөрөө цэрэгт явах гэж байсан болохоор цагдаад хэлээгүй юм. Цагдаагаас мотоцикль авсан хүнийг чинь олчихлоо гээд энэ хүн авсан байна гээд М.Энхболдыг зааж өгсөн. М.Энхболд цагдаагийн гадаа машины зогсоол дээр байсан. Чи яагаад мотоцикль авсан юм бэ гэсэн чинь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийнх юм уу гэж байсан. Мотоцикль 700.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирлоо төлчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.  
 Хохирогч С.Доньдренчин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Манай эхнэр төрөөд хүүхэд уйлаад байна гэхээр нь хоол цай аваад эмнэлэгт очсон. Тэгээд эмнэлэг рүү ороод 30 минут орчим болоод гараад ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Камер шүүлгэх гэсэн тэнд камер байхгүй гэсэн. Шүүгдэгч Г.Баяржавхлангаас 400.000 төгрөгийн хохирол авсан. Одоо 400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлоо төлж барагдуулах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.  
Хохирогч Б.Дашчирэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 5 сард хадмындаа 19-20 цагийн үед ирж хоноод маргааш өглөө нь 5 цагийн үед явах гэтэл мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан чинь Амартүвшин байцаагч ирсэн. Тэгээд зураг, хөрөг аваад явсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа  би “Дэлгэрэх”ийн хавьд явж байтал М.Энхболд мотоцикльтой явж байсан. Би хойноос давхиад гүйцээгүй. Тэгээд хадмындаа ирээд байж байтал Энхболд ирсэн. Түүний мотоциклийг үзтэл миний мотоциклийн керлоныг тавьсан байсан. Гагнуураар нь таньсан.  Баяржавхлангийнх хамар хашаа байсан юм. Баяржавхлан 450000 төгрөг төлсөн. Одоо үлдсэн 450000 төгрөгийг Энхболдоос нэхэмжилж байгаа” гэв.     Хохирогч Д.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Найзуудтайгаа пиво ууж сууж байгаад бид нарын орсон газар хаах гээд байхаар нь гараад гэр гэр лүүгээ явах болсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор би мотоциклио унаж болохгүй гэж бодоод “Даймонд” кароакений арын арын хашаа налуулаад нугасыг нь түгжээд орхисон юм. Намайг мотоциклио тавихад ойролцоогоор 00 цаг болж байсан байх. Маргааш нь 10 цагийн үед мотоциклио авах гээд очиход миний мотоцикль байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,  
 Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... “Даймонд” караокед ороод сууж байтал Д.Одхүү, Б.Мөнх-Очир 2 болон манай өөр нэг 2 найз удалгүй хүрээд ирсэн. Бид хэд нэлээн хэдэн пиво ууж суусан. Бараг хүний 3-4 лаазтай пиво уусан байх. Тухайн үед Д.Одхүү өөрийнхөө ундаг улаан өнгийн “мустанг-5” маркийн 43-77 ӨВЗ улсын дугаартай мотоцикльтой ирсэн. Бид нар нэлээн юм ярьж сууж байгаад уг газар хаахаар нь бид нар гэр гэр лүүгээ явсан. Тэгтэл маргааш өглөө 10 цагийн үед Д.Одхүү над руу залгаад миний мотоцикль өчигдрийн тавьсан газар байхгүй байна гэхээр нь би хамт хайлцаад олоогүй” гэсэн мэдүүлэг /1-p хх-ийн 15 дугаар хуудас/,  
 Хохирогч С.Доньдренчингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр төрөөд орой хоол цай өгчихөөд эмнэлгээс гараад ирсэн чинь миний унаж явсан улбар шар өнгийн “Веня” маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 48 дугаар хуудас/,  
 Гэрч П.Янжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай бэр төрчихөөд хүүхэд нь уйлаад байна гэхээр нь хоол цайг нь хийчихээд хүү С.Доньдренчингийн хамт эмнэлэг дээр ирсэн. Хоол цайг нь өгчихөөд хүүгийн хамт гараад иртэл төрхийн гадаа тавьсан байсан манай хүүгийн мотоцикль алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,  
 Хохирогч Б.Дашчирэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоциклио унаад Арвайхээр сумын 11 дүгээр багт байх хадам аав Жамбалсүрэнгийнд Тарагт сумаас ирсэн. Мотоциклио хадам аавынхаа хашаанд оруулаад гэрийнх нь зүүн урд талд тавьсан юм. Би хадам аавындаа хадам аав болон найз охин Пашмасүрэнгийн хамт хоночихоод 05 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутанд хөдөө явах гээд гарахад миний мотоцикль байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 98 дугаар хуудас/,  
 Хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 10 сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Арвайхээр сумын 11-р баг 55-01 тоотод байх хашаанаасаа гэрийн зүүн талд байсан өөрийн улсын дугааргүй хар өнгийн Хенсим маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклио алдсан. ...гэр лүү бол ороогүй байсан цоож зүгээр доторх эд зүйл зүгээр байсан. Манай эхнэр тухайн үед Өвдгийн худагт ажил дээрээ байсан. 2005 оны 04 сарын 09-ний өдөр хүнээс 700.000 төгрөгөөр шинээр нь авч байсан, бичиг баримт байхгүй, арал моторын дугаарыг нь мэдэхгүй байна. Гаалийн бичиг байхгүй. Би худалдаж авч байсан миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. 
Мотоцикль худалдаж авч байсан хүнээ танихгүй 2005 онд xaмт ажил хийж явах үедээ танилцаж авч байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,  
 Гэрч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Би сайн мэдэхгүй 2015 онд өөрийнхөө хар өнгийн “Хенсим” маркийн мотоциклио хулгайлд алдсан гэж байсан. Хар өнгийн улсын дугаар, гаалийн бичиг баримтгүй, “Хенсим” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан. Тэр мотоциклийг яг хэзээ алдсаныг би мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 26 дугаар хуудас/,  
 Хохирогч Т.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна хөдөөнөөс манай дүү Цогбадрах цэрэгт явах гээд аав Төрбаатарын 44-45 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой ирсэн. Манайд ороод 30-40 минутын дараа гарахад  мотоцикль нь байхгүй байсан. Тухайн үедээ манай дүү цэрэгт явах гээд цагдаад мэдэгдэх боломж олдоогүй. Мотоцикль алдах үед Арвайхээр сумын 4-р баг 47-09 амьдардаг байж байгаад 2-р баг руу 5 сард нүүж ирсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 166 дугаар хуудас/,  
 Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тарагт сум 3-р багийн нутагт “Сөртийн ам” гэх газар гэрийнхээ гаднаас боронзон саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан. Тухайн үед эхнэртээ хоёул хажуу талын илүү гэрт Буяннэмэх Мөнхзул нар ирцгээсэн тоглож байсан. Би 04 сарын 09-ний 23 цагийн үед гэрийнхээ зүүн талд данхраадаад тавьчихсан байсан. Мотоциклио алдсанаа өглөө босоод л мэдсэн. Тухайн үед мал төллөөд ажил ихтэй, унтах үедээ ямарч чимээ сонсоогүй нам унтчихсан байсан. Гэрийн гадуур мал их шөргөөдөг болохоор анзаарч мэдээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 дүгээр хуудас/,  
 Гэрч Ц.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 сарын 09-10-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас мотоциклио алдсан. Манай нөхөр Б.Батжаргал уг мотоциклийг 2015 оны 05 дугаар сарын 20-нд сумын “Хаан” банкнаас 1.520.000 төгрөгөөр авч байсан. Боронзон саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль, улсын дугааргүй, гаалийн бичигтэй. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө би гэрийнхээ зүн талаар хойш тогоогоо авах гээд очтол зүүн талд байсан мотоцикль алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 177 дугаар хуудас/,  
 Хохирогч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын эхээр Тарагт сумын төвөөс 01 цаг өнгөрч байхад урд гол гарах үедээ ойччихсон. Тэр үед хажууд мотоцикльтой 3 залуу ирчихсэн байсан. Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор босож чадахгүй хэсэг хэвтэж байх үед миний мотоциклийг унаад явчихсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/,   Хохирогч И.Загарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 сарын 24-ний 22 цагийн үед бүжгэнд орох гээд “Дэлгэрэх” баарны үүдэнд мотоциклио үлдээчхээд ороод 23 цаг өнгөрч байх үед гараад ирсэн чинь мотоцикль алга болчихсон байсан. Би 2015 оны 10 сард аймгийн зах дээрээс 1.480.000 төгрөгөөр худалдан авч байсан, гаалийн бичигтэй, улсын дугааргүй, улаан өнгийн 150 мотортой, “Мустанг-5” маркийн мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг /1-p хх-ийн 189 дүгээр хуудас/,  
Гэрч Н.Нямдолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хамгийн анх М.Энхболд, Г.Баяржавхлан хоёр 2015 оны 10 дугаар сард намайг Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэж байхад над дээр хоол цай авчирч өгөхдөө улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлаад 11 дүгээр хороонд байдаг Анхбаяр гэж айлын хашаанд аваачиж задлаад М.Энхболд мотоциклио янзалсан гэж Г.Баяржавхлангийн эмэгтэй дүү нь хэлж байсан. Би өдрийн сайн мэдэхгүй байна. Г.Баяржавхланг хот руу явчихсан хойгуур 4-р сард шиг санагдаж байна Энхболд эмнэлгийн гаднаас мотоцикль хулгайлсан гэж өөрөө надад хэлсэн. Мөн Г.Баяржавхланг байхгүй хойгуур 4-р сарын 20-дын үеэр М.Энхболд “Дэлгэрэх” баарны гаднаас банкныхаа 
буруу тал дээр цөмөрхийтэй улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлсан. М.Энхболд, М.Одсүрэн, Г.Баяржавхлан гурав Тарагт сумаас саарал өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлсан. Хамгийн сүүлд М.Энхболд, Г.Баяржавхлан хоёр 5 дугаар  сарын 24-ний орой Г.Баяржавхлангийн баруун талын хашаанаас улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлаад 11 дүгээр хороонд байдаг Анхбаярын хашаанд шөнө аваачиж тавьчихаад маргааш орой нь мотоциклио задалсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,  
Яллагдагч М.Энхболдын “... 1 дүгээр сургуулийн зүүн хойно байдаг “Даймонд” караокений гадна байсан. 43-77 ӨВЗ улсын дугаартай улаан өнгөтэй цагаан никэл ачаатай “мустанг-5” маркийн мотоциклийг кундактрын утсыг нь салгаж би унаад Г.Баяржавхлан араар суугаад засмалд нийлээд цэцэрлэгийн хажуугаар гарч яваад шууд Г.Баяржавхлангийнд очиж хуучин мотоциклийн сэлбэгээр сэлбэж өнгө үзэмжийг нь сольж унаж байтал мотоциклийн мотор нь болохгүй байхаар нь 5 сарын дундуур 11 дүгээр багийн цаагуур хоосон хашаанд тавиад орхисон. Видео бичлэг дээр байгаа хүн би нэг нь мөн. Харин нөгөөдөх нь Г.Баяржавхлан байгаа юм. Би тэр цаана нь цагаан цамцтай явж байгаа нь харин наад талынх нь Баяржавхлан байгаа юм. Миний өмсөж явсан малгайтай цамц одоо Баяржавхлангийнд байгаа. 2015 оны 09 дүгээр cap шиг санагдаж байна. Г.Баяржавхлан бид хоёр 11 дүгээр хорооны цаагуур дэмий тэнэж явж байгаад хашаандаа ганц гэртэй хашаан дотор гэрийн зүүн талын хатавчинд налуулж тавьсан байсан. хуучин улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль байхаар нь Г.Баяржавхлан хашааг нь давж ороод хашааны жижиг хаалгаар нь түрж гаргаад хулгайлсан. Уг мотоциклийг урдны мотоцикль шиг бид хоёр эд ангийг тоноод өөрсдийнхөө мотоцикльд тавьчихсан. 2015 оны 04 дүгээр сард “Дэлгэрэх” баарны өмнө зогсоол дээр байсан улсын дугааргүй улаан өнгийн шинэ “мустанг-5” маркийн мотоциклийг ганцаараа хулгайлаад Г.Баяржавхлангийн гэрт аваачаад задлаад рамыг нь 11 дүгээр багийн урд тал руу байдаг хоосон хашаанд аваачаад хаячихсан. 2016 оны 04 дүгээр сард Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн цаад талаас улбар шар билүү улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль Г.Баяржавхлангийн хамт хулгайлсан. Уг мотоциклийг Г.Баяржавхлан унаж байсан болохоор тэр сайн мэдэж байгаа. 2016 оны 05 дугаар сарын 10-дын үед Тарагт сумын Хуурай сайр гэх газар байсан эзэнгүй хөдөөний айлын гадна байсан. саарал өнгийн “мустанг-5” маркийн мотоциклийг Г.Баяржавхлантай хамт хулгайлсан... гэсэн мэдүүлэг /1р хх-ийн 29-30 хуудас/,  
...Би Г.Баяржавхлангийн гэрт хэвтэж байгаад 01 цаг жоохон өнгөрөөгөөд Г.Баяржавхлангийн гэрээс гараад Г.Баяржавхлангийн баруун талын айлын хашааг давж ороод гэрийнх нь зүүн талд байсан “мустанг-5” маркийн мотоциклийг түрж гаргаад Г.Баяржавхлангийн урд гудамны зүүн үзүүр дээр нь аваачаад Г.Баяржавхлангийн гэрт ороод Г.Баяржавхланд би мотоцикль хулгайлчихлаа хоёулаа эзэнгүй айлын хашаанд аваачиж тавъя гээд хамт гарсан. Хулгайлсан мотоциклио би унаад Г.Баяржавхлан ард суугаад Г.Баяржавхлангийн гудамжнаас нэлээн доош эзэнгүй айлын хашаанд мотоциклио тавьсан. Маргааш орой 19 цагийн орчим Г.Баяржвхлан бид 2 очиж хулгайлсан мотоциклио задлаад Г.Баяржавхлан моторыг нь аваад би дугуй болон бусад зүйлсийг нь авсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,  
...Би Арвайхээр сумын 4-р баг, 47-09 тоот хашааны үүднээс улбар шар өнгийн улсын дугаар байсан, одоо ямар дугаар байсныг санахгүй байна мустанг маркийн мотоциклийг ганцаараа хулгайлсан. Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ би хаягийг нь буруу мэдүүлсэн байсан 45-07 тоот биш 47-09 тоот хаягтай хашааны үүднээс хулгай хийсэн тухайн үед би ганцаараа явсан юм. гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 33 дугаар хуудас/,  Яллагдагч Г.Баяржавхлангийн “... М.Энхболд гэдэг залуутай хамт 1 дүгээр сургуулийн зүүн хойно байдаг Даймонд караокений гадна байсан 43-77 ӨВЗ улсын дугаартай улаан өнгөтэй цагаан никэл ачаатай мустанг-5 маркийн мотоциклийн кундактрын утсыг нь салгаад М.Энхболд унаад би араар нь суугаад засмал замд нийлээд 8-р цэцэрлэгийн хажуугаар гарч яваад манай гэрт ирээд мотоциклийн сэлбэгээр нь сэлбэж өнгө үзэмжийг нь солиод М.Энхболд унаад явсан. ... Видео бичлэг дээр байгаа хүний нэг 
нь би мөн харин нөгөөдөх нь Энхболд байгаа юм. Би тэр цаана нь явж байгаа харин наад талынх нь М.Энхболд байгаа юм... 2016 оны 04 дүгээр сард Бүсийн оношилгооны үндэсний төвийн цаад талд байсан шар өнгийн мотоциклийг М.Энхболдын хамт хулгайлаад өөрийнхөө мотоцикльтой сэлбээд бусад үлдсэнийг нь хаячихсан. 2015 оны 09 дүгээр cap шиг санагдаж байна М.Энхболд бид хоёр 11 дүгээр хорооны цаагуур дэмий тэнэж явж байгаад хашаандаа ганц гэртэй хашаан дотор гэрийн зүүн талын хатавчинд налуулж тавьсан байсан хуучивтар улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль байхаар нь би хашааг нь давж ороод хашааны жижиг хаалгаар түрж гаргаад хулгайлсан. 2015 оны хавар Тарагт сумын хуурай сайр гэх газар байсан эзэнгүй хөдөөний айлын гадна байсан саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг М.Энхболд, Д.Одсүрэн хоёртой хамтран хулгайлсан. Уг мотоциклийг одоо би өнгийг нь өөрчлөөд унаж байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/,  
М.Энхболд манай гэрээс гараад явсан удалгүй орж ирээд Чийрэвийн мотоциклийг хашаанаас нь түрээд гаргаад ирлээ 2 уулаа хамт явж нуучихаад ирье гээд хамт гарсан. Тэгээд М.Энхболдын хулгайлсан мотоцикльтой манай гудамнаас зүүн тийш яваад эзэнгүй хашаанд аваачиж тавиад буцаж алхаж ирээд манай гэрт ирж хоносон. Маргааш 23 цагийн орчим М.Энхболд бид 2 хулгайлсан мотоцикль дээрээ очоод мотоциклио аваад 11 дүгээр багаас цааш 2 орчим км явж хөдөө очиж задалсан. М.Энхболд 2 дугуй моторыг нь авсан би судрын хайрцаг, урд хойд гэрэл, аккумуляторын таг зэргийг авсан. Үлдсэн эд зүйлийг тухайн газар үлдээсэн. гэсэн мэдүүлэг /1-p хх-ийн 107 дугаар хуудас/,   
Яллагдагч Б.Мягмардоржийн “... М.Энхболд, С.Нямбаяр хоёр мотоцикль  хулгайлъя гэхээр нь тэгье гэж хэлсэн. Бид гурав Өвөрхангай аймгийн тарагт сум руу 19 цагийн орчим М.Энхболдын Улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикльтой гурвуулаа сундлаад явсан. Тарагт суманд харанхуй болж байхад очсон ба Тарагт сумын төвийн урьд согтуу хүн мотоциклтойгоо унасан байхаар нь тухайн хүний улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоциклийг нь С.Нямбаяр унаад М.Энхболд бид хоёр М.Энхболдын мотоцикльтой Арвайхээр суманд ирсэн. Тэгээд шөнөдөө Арвайхээр сумын 11 дүгээр багт байх айлын эзэнгүй хашаанд тухайн мотоциклийг задалсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 41 хуудас/,   
Яллагдагч М.Одсүрэнгийн “... Энхболдын улаан өнгийн мустанг маркийн улсын дугааргүй хятад мотоцикльтой бид 3 сундлаад М.Энхболд унаад манай гаднаас Тарагт сум руу яваад “Хуурай сайр” гэх газар нэг айлын гадаа өнгөрөөд эрэгний хажууд хадны ард нуугдаад үлдсэн. Г.Баяржавхлан, М.Энхболд хоёр айл руу алхаж яваад гэрийн гаднаас мотоциклийг нь унаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд М.Энхболд бид хоёр сундлаад Г.Баяржавхлан хулгайлсан саарал өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад аймаг руу явсан. Аймагт ирээд Г.Баяржавхлан гэр лүүгээ явсан. М.Энхболд намайг гэрт хүргэж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/,  
Яллагдагч С.Нямбаярын “... М.Энхболд надад хулгай хийж мотор олж өгье гээд Б.Мягмардорж, М.Энхболд бид гурав М.Энхболдын улаан өнгийн мутанг-5 маркийн мотоцикльтой 21 цагийн орчим Тарагт сум руу сундлаад явсан. Тэгээд Тарагт сумын баруун урд талын гол дээр мотоцикльтойгоо ойчсон хүн байхаар нь мотоциклийг нь Б.Мягмардорж унаад зугтаасан. Тэгээд Арвайхээр суманд 10 дугаар багт эзэнгүй хашаанд мотоциклио задалж би моторыг нь аваад М.Энхболд, Б.Мягмардорж нар үлдсэн эд ангийг нь авсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 37 дугаар хуудас/   
Хууль зүйн яам Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 4.7 гб хэмжээтэй DVD дээр хуулбарлан ирүүлсэн 162 мб хэмжээтэй 1 минут 58 секунд 57 долийн бичлэг болон 267 мб хэмжээтэй 4 минут 59 секунд 43 долийн бичлэгүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг нь 24 битийн өнгөний мэдрэх мэдрэмжээс харанхуй нөхцөлд 12 битийн өнгөн мэдрэж бичсэн бичлэг байх тул шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэг дэх 2 хүний хувцасны өнгийн тодруулан үзэхэд бодит өнгө нь харагдах боломжгүй. М.Энхболдийн баруун гарын дээш хагас нумарсан 
хэсэг алхалтын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг алхааны урт биеийн баруун болон зүүн хажуу талын налалт гарын алганы ар тал хэсгийн өргөн нүүрний өргөн, урт зэрэг шинж тэмдэгээр камерийн бичлэгт байх №1 дугаартай хүний зураглалтай тохирч байна. Г.Баяржавхлантай шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэгт байх №2 дугаартай хүний зураглалттай үйл хөдлөлийн шинж алхамын урт өндөр, хөлийн тавил зэрэг ерөнхий шинжээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэгт байх 2 хүний зураглалын хувцасны зураглалын хувцасны өнгө тодрох боломжгүй тул харьцуулах боломжгүй...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 40-45 дугаар хуудас/,  
 Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1, 39, дугаар хуудас/,  Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 41,  76, дугаар хуудас/,  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ххийн 42-44, 77-78, дугаар хуудас/,  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ххийн 156-160 дугаар хуудас/,   Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/,  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 9, 94 дүгээр хуудас/,  Эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10, 95  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 109-112, 114-121 дүгээр   хуудас/,  “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №ӨВР/007 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 18 хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №05/01 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №06/13 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 84-86 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №6/20 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 191-192 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №07/24 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 197-198 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №07/25 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 202-203 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №06/70 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 207-208 дугаар хуудас/,   Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №07/30 дугаартай эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлан /1-р хх-ийн 212-213 дугаар  хуудас/,  Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 42-43, 48-49, 50-52, 56-58, 70-74, 80-83, 84, 88-100, 101-102, 107-120 дугаар хуудас/,  Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 44, 53, 75, 103,    дугаар хуудас/,  Шүүгдэгч М.Энхболдыг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 28-30, 65-66, 104-105, 106-108,  хуудас/,  Шүүгдэгч Г.Баяржавхланг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 3132, хуудас/,  Шүүгдэгч Б.Мягмардоржийг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 2425 дугаар хуудас/,  Шүүгдэгч С.Нямбаярыг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,  Шүүгдэгч М.Одсүрэнг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг болно.,  
- Шүүгдэгч М.Энхболд нь 2016 оны 04 дүгээр сарын 11-12-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Т.Мөнгөнцэцгийн хашаанаас 44-45 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль  хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх баарны зогсоолд байсан иргэн И.Загарзүсэмйин эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол, Мөн Г.Баяржавхлантай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоотоос иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол, 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношилгооны Эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр Г.Баяржавхлан М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол, Давтан үйлдлээр Б.Мягмардорж, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  
- Шүүгдэгч Г.Баяржавхлан нь М.Энхболдтой бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоот хашаанаас иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоциклийг хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр М.Энхболдтой бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол, Мөн давтан үйлдлээр М.Энхболд, М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Тарагт” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  
- Шүүгдэгч Б.Мягмардорж нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр М.Энхболд, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан,  
- Шүүгдэгч М.Одсүрэн нь Г.Баяржавхлан М.Энхболд нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг  хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан,  
- Шүүгдэгч С.Нямбаяр нь М.Энхболд, Б.Мягмардорж нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд:  Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Одхүүгийн “... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор мотоциклио унаж болохгүй гэж бодоод “Даймонд” караокений арын хашаа налуулаад нугасыг нь түгжээд орхисон юм. Намайг мотоциклио тавихад ойролцоогоор 00 цаг болж байсан байх. Маргааш нь 10 цагийн үед мотоциклио авах гээд очиход миний мотоцикль байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 13/, хохирогч С.Доньдренчингийн “... 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр төрөөд орой хоол цай өгчихөөд эмнэлгээс гараад ирсэн чинь миний унаж явсан улбар шар өнгийн “Веня” маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 48/, хохирогч Б.Дашчирэвийн “... Мотоциклио хадам аавынхаа хашаанд оруулаад гэрийнх нь зүүн урд талд тавьсан юм. Би хадам аавындаа хадам аав болон найз охин Пагмасүрэнгийн хамт хоночихоод 05 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутанд хөдөө явах гээд гарахад миний мотоцикль байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 98/, хохирогч Б.Ууганбаярын “... Би цэцэрлэгийн хүүхэд авах гээд 16 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан тэгээд 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд мотоцикль алга болсон байсан, гэр лүү бол ороогүй байсан цоож зүгээр доторх эд зүйл зүгээр байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 163/, хохирогч Т.Мөнгөнцэцэгийн “...2016 оны 04 сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна хөдөөнөөс манай дүү Цогбадрах цэрэгт явах гээд аав Төрбаатарын 44-45 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой ирсэн. Манайд ороод 30-40 минутын дараа гарахад  мотоцикль нь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 166/, хохирогч Б.Батжаргалын “... Тарагт сум 3-р багийн нутагт “Сөртийн ам” гэх газар гэрийнхээ гаднаас боронзон саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан. ... Би 04 сарын 09-ний 23 цагийн үед гэрийнхээ зүүн талд данхраадаад тавьчихсан байсан. Мотоциклио алдсанаа өглөө босоод л мэдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174/, хохирогч Б.Дамдинсүрэнгийн “... 2015 оны 01 дүгээр сарын эхээр Тарагт сумын төвөөс 01 цаг өнгөрч байхад урд гол гарах үедээ ойччихсон. Тэр үед хажууд мотоцикльтой 3 залуу ирчихсэн байсан. Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор босож чадахгүй хэсэг хэвтэж байх үед миний мотоциклийг унаад явчихсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 183-184/, хохирогч И.Загарзүсэмийн “... 2016 оны 04 сарын 24-ний 22 цагийн үед бүжгэнд орох гээд “Дэлгэрэх” баарны үүдэнд мотоциклио үлдээчхээд ороод 23 цаг өнгөрч байх үед гараад ирсэн чинь мотоцикль алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /1-p хх-ийн 189/, гэрч Б.Лхагвадоржийн “... Тухайн үед Д.Одхүү өөрийнхөө унадаг улаан өнгийн “мустанг-5” маркийн 43-77 ӨВЗ улсын дугаартай мотоцикльтой ирсэн. Бид нар нэлээн юм ярьж сууж байгаад уг газар хаахаар нь бид нар гэр, гэр лүүгээ явсан. Тэгтэл маргааш өглөө 10 цагийн үед Д.Одхүү над руу залгаад миний мотоцикль өчигдрийн тавьсан газар байхгүй байна гэхээр нь би хамт хайлцаад олоогүй” гэсэн мэдүүлэг /1-p хх-ийн 15/, гэрч П.Янжингийн “... 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай бэр төрчихөөд хүүхэд нь уйлаад байна гэхээр нь хоол цайг нь хийчихээд хүү С.Доньдренчингийн хамт эмнэлэг дээр 
ирсэн. Хоол цайг нь өгчихөөд хүүгийн хамт гараад иртэл төрөхийн гадаа тавьсан байсан манай хүүгийн мотоцикль алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 49/, гэрч Ц.Лхасүрэнгийн “... 2016 оны 04 сарын 09-10-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас мотоциклио алдсан. Манай нөхөр Б.Батжаргал уг мотоциклийг 2015 оны 05 дугаар сарын 20-нд сумын хаан банкнаас 1.520.000 төгрөгөөр авч байсан. Боронзон саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль, улсын дугааргүй, гаалийн бичигтэй байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 177/, гэрч Н.Нямдолгорын “...Би өдрийг нь сайн мэдэхгүй байна. М.Энхболд эмнэлгийн гаднаас мотоцикль хулгайлсан гэж өөрөө надад хэлсэн. Мөн Г.Баяржавхланг байхгүй хойгуур 4-р сарын 20-дын үеэр М.Энхболд “Дэлгэрэх” баарны гаднаас банкныхаа буруу тал дээр цөмөрхийтэй улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлсан. М.Энхболд, М.Одсүрэн, Г.Баяржавхлан гурав Тарагт сумаас саарал өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлсан. Хамгийн сүүлд М.Энхболд, Г.Баяржавхлан хоёр 5 дугаар  сарын 24-ний орой Г.Баяржавхлангийн баруун талын хашаанаас улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлаад 11 дүгээр хороонд байдан Анхбаярын хашаанд шөнө аваачиж тавьчихаад маргааш орой нь мотоциклио задалсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 50/, Гэрч О.Даваасүрэнгийн “… Би сайн мэдэхгүй 2015 онд өөрийнхөө хар өнгийн “Хенсим” маркийн мотоциклио хулгайлд алдсан гэж байсан. Хар өнгийн улсын дугаар, гаалийн бичиг баримтгүй, “Хенсим” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан…” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 26/, яллагдагч М.Энхболдын “... 1 дүгээр сургуулийн зүүн хойно байдаг “Даймонд” караокений гадна байсан. 43-77 ӨВЗ улсын дугаартай улаан өнгөтэй цагаан никель  ачаатай “мустанг-5” маркийн мотоциклийг кундактрын утсыг нь салгаж, би унаад Г.Баяржавхлан араар суугаад засмалд нийлээд цэцэрлэгийн хажуугаар гарч яваад шууд Г.Баяржавхлангийнд очиж хуучин мотоциклын сэлбэгээр сэлбэж өнгө үзэмжийг нь сольж унасан. ... Видео бичлэг дээр байгаа хүн би нэг нь мөн. Харин нөгөөдөх нь Г.Баяржавхлан байгаа юм. ... Г.Баяржавхлан бид хоёр 11 дүгээр хорооны цаагуур дэмий тэнэж явж байгаад хашаандаа ганц гэртэй хашаан дотор гэрийн зүүн талын хатавчинд налуулж тавьсан байсан хуучин улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль байхаар нь Г.Баяржавхлан хашааг нь давж ороод хашааны жижиг хаалгаар нь түрж гаргаад хулгайлсан. Уг мотоциклыг урдны мотоцикль шиг бид хоёр эд ангийг тоноод өөрсдийнхөө мотоциклд тавьчихсан. 2015 оны 04 дүгээр сард “Дэлгэрэх” баарны өмнө зогсоол дээр байсан улсын дугааргүй улаан өнгийн шинэ “мустанг-5” маркийн мотоциклийг ганцаараа хулгайлаад Г.Баяржавхлангийн гэрт аваачиж задлаад рамыг нь 11 дүгээр багийн урд тал руу байдаг хоосон хашаанд аваачаад хаячихсан. 2016 оны 04 дүгээр сард Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн цаад талаас улбар шар билүү улаан өнгийн “мустанг-5” мотоцикль Г.Баяржавхлангийн хамт хулгайлсан. ... 2016 оны 05 дугаар сарын 10-дын үед Тарагт сумын Хуурай сайр гэх газар байсан эзэнгүй хөдөөний айлын гадна байсан саарал өнгийн “мустанг-5” маркийн мотоциклийг Г.Баяржавхлантай хамт хулгайлсан. ...Би Г.Баяржавхлангийн гэрт хэвтэж байгаад 01 цаг жоохон өнгөрөөгөөд Г.Баяржавхлангийн гэрээс гараад Г.Баяржавхлангийн баруун талын айлын хашааг давж ороод гэрийнх нь зүүн талд байсан “мустанг-5” маркийн мотоциклыг түрж гаргаад Г.Баяржавхлангийн урд гудамжны зүүн үзүүр дээр нь аваачаад Г.Баяржавхлангийн гэрт ороод Г.Баяржавхланд би мотоцикль хулгайлчихлаа хоёулаа эзэнгүй айлын хашаанд аваачиж тавья гээд хамт гарсан. ...Би Арвайхээр сумын 4-р баг, 47-09 тоот хашааны үүднээс улбар шар өнгийн улсын дугаар байсан, одоо ямар дугаар байсныг санахгүй байна мустанг маркийн мотоциклийг ганцаараа хулгайлсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30, 2-р хх-ийн 33/, яллагдагч Г.Баяржавхлангийн “... М.Энхболд гэдэг залуутай хамт 1 дүгээр сургуулийн зүүн хойно байдаг “Даймонд” караокений гадна байсан 43-77 ӨВЗ улсын дугаартай улаан өнгөтэй цагаан никель ачаатай “мустанг-5” маркийн мотоциклийн кундактрын утсыг нь салгаад М.Энхболд унаад, би араар нь суугаад засмал замд нийлээд 8-р цэцэрлэгийн хажуугаар гарч яваад манай гэрт ирээд мотоциклийн сэлбэгээр нь сэлбэж өнгө үзэмжийг нь солиод М.Энхболд унаад явсан. ...Видео бичлэг дээр байгаа хүний нэг нь би мөн харин нөгөөдөх нь Энхболд байгаа юм. ...2016 оны 04 дүгээр сард Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн цаад талд байсан шар өнгийн мотоциклийг М.Энхболдын хамт хулгайлаад өөрийнхөө мотоцикльтой сэлбээд бусад үлдсэнийг нь хаячихсан. 2015 оны 09 дүгээр cap шиг санагдаж байна М.Энхболд бид хоёр 11 дүгээр хорооны цаагуур дэмий тэнэж явж байгаад хашаандаа ганц гэртэй хашаан дотор гэрийн зүүн талын хатавчинд 
налуулж тавьсан байсан хуучивтар улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль байхаар нь би хашааг нь давж ороод хашааны жижиг хаалгаар түрж гаргаад хулгайлсан. 2015 оны хавар Тарагт сумын хуурай сайр гэх газар байсан эзэнгүй хөдөөний айлын гадна байсан саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг М.Энхболд, Д.Одсүрэн хоёртой хамтран хулгайлсан. ... М.Энхболд манай гэрээс гараад явсан удалгүй орж ирээд Чийрэвийн мотоциклийг хашаанаас нь түрээд гаргаад ирлээ 2 уулаа хамт явж нуучихаад ирье гээд хамт гарсан. Тэгээд М.Энхболдын хулгайлсан мотоцикльтой манай гудамнаас зүүн тийш яваад эзэнгүй хашаанд аваачиж тавиад буцаж алхаж ирээд манай гэрт ирж хоносон”. гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32, 107/, яллагдагч Б.Мягмардоржийн “...М.Энхболд, С.Нямбаяр хоёр мотоцикль  хулгайлъя гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд бид гурав Өвөрхангай аймгийн Тарагт сум руу 19 цагийн орчим М.Энхболдын Улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикльтой гурвуулаа сундлаад явсан. Тарагт суманд харанхуй болж байхад очсон ба Тарагт сумын төвийн урд согтуу хүн мотоциклтойгоо унасан байхаар нь тухайн хүний улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоциклийг нь С.Нямбаяр унаад М.Энхболд бид хоёр М.Энхболдын мотоцикльтой Арвайхээр суманд ирсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 41/, яллагдагч М.Одсүрэнгийн “... Энхболдын улаан өнгийн “мустанг-5” маркийн улсын дугааргүй хятад мотоциклтой бид 3 сундлаад би дунд нь суугаад М.Энхболд унаад манай гаднаас Тарагт сум руу яваад “Хуурай сайр” гэх газар нэг айлын гадаа өнгөрөөд эрэгний хажууд хадны ард нуугдаад үлдсэн тэр хоёр айл руу алхаж яваад гэрийн гаднаас Г.Баяржавхлан, М.Энхболд хоёр унаад над дээр хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 39/, яллагдагч С.Нямбаярын “... М.Энхболд надад хулгай хийж мотор олж өгье гээд Б.Мягмардорж, М.Энхболд бид гурав М.Энхболдын улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикльтой 21 цагийн орчим Тарагт сум руу сундлаад явсан. Тэгээд Тарагт сумын баруун урд талын гол дээр мотоцикльтойгоо ойчсон хүн байхаар нь мотоциклийг нь Б.Мягмардорж унаад зугтаасан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 37/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1, 39/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 73/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 41,  76/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-44, 77-78/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 156-160/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 92-93/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 9, 94/, Эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10, 95/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 109-112, 114-121/,  Хууль зүйн яам Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 40-45/,  шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхболд “хохирогч Д.Одхүү, Т.Мөнгөнцэцэг, Б.Ууганбаяр нарын мотоциклийг хулгай хийгээгүй”, түүний өмгөөлөгч Б.Хандмаа “шүүгдэгч М.Энхболд нь хохирогч Д.Одхүү, Т.Мөнгөнцэцэг, Б.Ууганбаяр нарын мотоциклийг хулгай хийсэн гэдэг нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байгаа тул энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, шүүгдэгч Г.Баяржавхлан нь “Д.Одхүү, Ууганбаяр нарын мотоциклийг хулгай хийгээгүй”, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн   “шүүгдэгч Г.Баяржавхлан нь Д.Одхүү, Ууганбаяр нарын мотоциклийг хулгай хийсэн гэдэг нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байгаа тул энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэж тус тус мэдүүлэг, тайлбар  гаргаж байгаа боловч энэ нь хохирогч Д.Одхүү, Т.Мөнгөнцэцэг, Б.Ууганбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг, “М.Энхболдын Баруун гарын дээш хагас нумарсан хэсэг алхалтын ерөнхий болон налалт гарын алганы ар тал хэсгийн өргөн нүүрний өргөн, урт зэрэг шинж тэмдгээр камерийн бичлэгт байх №1 дугаартай хүний зураглалтай тохирч байна, Г.Баяржавхлантай шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэгт байх №2 дугаартай хүний зураглалтай үйл хөдлөлийн шинж алхамын урт, өндөр, хөлийн тавил зэрэг ерөнхий шинжээрээ тохирч байна” гэсэн Хууль зүйн яам Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №261 дугаартай Шинжээчийн дүгнэлт /3-р хх-37-42/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 
тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-156-160/  зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.   
Шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, М.Одсүрэн, С.Нямбаяр нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Жужнай овгийн Мангалын Энхболдыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан, мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Нярав овгийн Гачингийн Баяржавхланг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Боржигин овгийн Бат-Очирын Мягмардоржийг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярыг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, - Шүүгдэгч Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэнг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэсэгт хамаарагдаж байна.  
Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Мягмардоржийн өмгөөлөгч А.Адъяасүрэн  “шүүгдэгч Б.Мягмардорж нь 2015 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдсэн тул  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ял нь өршөөгдөнө. Иймд энэ хуульд хамруулж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч  Б.Мягмардорж  нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 153  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж  Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан байгаа бөгөөд энэ тогтоолоор ял шийтгүүлэхдээ  2015 оны 06 дугаар сар, 2015 оны 07 дугаар сарын 14, 2015 оны 07 дугаар сарын 28, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд хэрэг үйлдсэн байдаг. Энэ удаагийн үйлдэл нь эдгээр үйлдэлтэй үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж шүүх үзэв.     Шүүгдэгч Б.Мягмардорж нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан ба шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3д зааснаар өмнөх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар шийтгэх 
тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  
 Харин шүүгдэгч Б.Мягмардорж нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан ба шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул Б.Мягмардоржийн үйлдэл нь Шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдэж шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн нэг төрлийн хэрэг гэж үзэх үндэслэлтэй ба Б.Мягмардоржийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байна гэж үзэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзлээ.    
Шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүйг харгалзан үзсэн болно.   
Шүүгдэгч М.Одсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзсэн болно.   
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклийн их гэрэл 1 ширхэг, сударын хайрцаг 1 ширхэг зэргийг устгаж, камерийн бичлэг бүхий СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  - Шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль, шүүгдэгч Г.Баяржавхлангийн эзэмшлийн 5993 ӨВР улсын дугаартай хар ногоон өнгийн Тоёота марк-2 маркийн автомашин, шүүгдэгч Б.Мягмардоржийн эзэмшлийн Скай Т-100 маркийн гар утас, шүүгдэгч С.Нямбаярын эзэмшлийн булган малгай, шүүгдэгч С.Одсүрэнгийн эзэмшлийн Самсунг С-3 маркийн гар утас зэргийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох,  - Шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулахыг,   - Шүүгдэгч М.Энхболдын цагдан хоригдсон 130 хоног, шүүгдэгч Г.Баяржавхлангийн цагдан хоригдсон 112 хоног, шүүгдэгч Б.Мягмардоржийн цагдан хоригдсон 109 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав.    
Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов.   
Үүнд: Шүүгдэгч М.Энхболдоос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч С.Доньдренчинд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг, Б.Дашчирэвт 450.000 төгрөг, Б.Дамдинсүрэнд 200.000 төгрөг, Т.Мөнхцэцэгт 700.000 төгрөг, И.Загарзүсэмд 1.200.000 төгрөг,   Шүүгдэгч Г.Баяржавхлангаас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.    
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.    
Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   
ТОГТООХ нь:  
 1. - Шүүгдэгч Жужнай овгийн Мангалын Энхболдыг бусдын эд хөрөнгийг  давтан үйлдлээр хулгайлсан, мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Нярав овгийн Гачингын Баяржавхланг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Боржигин овгийн Бат-Очирын Мягмардоржийг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  - Шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярыг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, - Шүүгдэгч Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэнг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  - шүүгдэгч Жужнай овгийн Мангалын Энхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар,   - шүүгдэгч Нярав овгийн Гачингын Баяржавхланг эд хөрөнгө хураахгүйгээр 4  /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар,  - шүүгдэгч Боржигин овгийн Бат-Очирын Мягмардоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,   - шүүгдэгч Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч Б.Мягмардоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих  ял дээр 2015 оны 12 дугаар сарын 14-ний 153 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мягмардоржид оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Одсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Энхболдод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Г.Баяржавхланд оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.   
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.Энхболдын цагдан хоригдсон 130 хоног, шүүгдэгч Г.Баяржавхлангийн цагдан хоригдсон 112 хоног, шүүгдэгч Б.Мягмардоржийн цагдан хоригдсон 109 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.    
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч М.Энхболдоос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч С.Доньдренчинд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг, хохирогч Б.Дашчирэвт 450.000 төгрөг, хохирогч Б.Дамдинсүрэнд 200.000 төгрөг, хохирогч Т.Мөнгөнцэцэгт 700.000 төгрөг, И.Загарзүсэмд 1.200.000 төгрөг,   Шүүгдэгч Г.Баяржавхлангаас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг тус тус олгосугай.  
 10. Шүүгдэгч Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.   
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоцикл,  шүүгдэгч Г.Баяржавхлангийн эзэмшлийн 59-93 ӨВР улсын дугаартай хар ногоон өнгийн Тоёота марк-2 маркийн автомашин, шүүгдэгч Б.Мягмардоржийн эзэмшлийн Скай Т-100 маркийн гар утас, шүүгдэгч С.Нямбаярын эзэмшлийн булган малгай, шүүгдэгч С.Одсүрэнгийн эзэмшлийн Самсунг С-3 маркийн гар утас зэргийг  битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклийн их гэрэл 1 ширхэг, сударын хайрцаг 1 ширхэг зэргийг устгаж камерийн бичлэг бүхий СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.   
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  Б.Мягмардоржид оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч  М.Одсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жил 3 /гурван/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.  14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Мягмардорж, М.Одсүрэн нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Мягмардорж, М.Одсүрэн нарт мэдэгдсүгэй.  
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мягмардоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч тус батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Одсүрэн, С.Нямбаяр нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.    
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч Б.Мягмардоржийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.       17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
18. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.                                       
   
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР