Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2020/01485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...... дугаар байрны. ........ тоотод оршин суух Үлэмж овогтой Баярмагнайгийн ******* /......................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 18 дугаар байрны ........... тоотод оршин суух Харчин овогтой Магсарлхамын******* /................/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2007 онд танилцаж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Хамтран амьдарсан хугацаанд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, архины улмаас байнгын хэрэлдэж, маргалдах болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул 2010 оноос тусдаа амьдрах болсон.Тусдаа амьдраад 10 жил болж байна.Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаангүй.Сайнтогтохтой суухаас өмнө хоёр хүүхэд гаргасан байсан ба хүүхдүүд маань*******ыг танихгүй.Иймд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.Хүүхдүүд маань надаар овоглож миний асрамжид байдаг тул асрамж тогтоолгох шаардлагагүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч М.Сайнтогтох шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэндээ:

М.Сайнтогтох миний бие Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.Гэрлэлтээ цуцлуулна.Намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.Сайнтогтоход холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Зохигчид нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №115/005451 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хариуцагч М.Сайнтогтох нь нэхэмжлэгч Б.*******ийн тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч М.Сайнтогтохыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.Сайнтогтох нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьлаа.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сайнтогтохоос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар суух Харчин овогтой Магсарлхамын******* ................./, Үлэмж овогтой Баярмагнайгийн ******* /........................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ