Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

2025      02       10                                             2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга П.Пм

    Улсын яллагч Э.Г

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б

    Хохирогчийн өмгөөлөгч Б.Н

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

    Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2425003960688 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б-ны Д

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар “Хийморьт найман шарга” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота маркийн Приус 20 загварын **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Д-г мөргөж, чирч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, миний буруу. Хохиролд 21 сая төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б  мэдүүлэхдээ “Энэ хүнд маш их гомдолтой байна. Хүн ёсоор яриад эмгэнэл илэрхийлээгүй. Талийгаач хүүг маань хардаг байсан. Сэтгэл санааны хохирлыг яаж барагдуулахыг асуумаар байна. Сэтгэл санааны хохирол 99 сая төгрөг нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 6-26-р тал/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 27-39-р тал/

3. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 40-45-р тал/

4. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 46-50-р тал/

5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 57-р тал/

6. Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж-Ундрага хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Тухайн камерын бичлэгийн зүүн дээд буланд 2024-08-03 03:05:45 секундэд зүүнээс баруун чиглэлтэй хүйсийг тодорхойлох боломжгүй нэг хүн явж байх бөгөөд. 2024-08-03 03:06:01 секундэд тухайн явж буй хүн арагш унаж байгаа бичлэг бичигдсэн байна. 2024-08-03 03:09:47 секундэд тухайн хүн зам дээр хэвтэж байгаа нь баруунаас зүүн чиглэлтэй явж тээврийн хэрэгслийн гэрэлд харагдаж байна. 2024-08-03 03:10:11 секундэд тухайн зам дээр хэвтэж байсан хүн босож суугаа байгаа дүрс бичигдсэн байна. 2024-08-03 03:14:19 секундэд баруунаас зүүн чиглэлтэй тээврийн хэрэгсэл ирж байх бөгөөд тухайн хүнийг сууж байсан газарт өнгөрөх явцад дайрч байгаа бөгөөд машины гэрэл тусаад өнгөрөхөд тухайн сууж байсан газартаа байхгүй болж байгаа нь машинд дайрагдсан нь харагдаж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 67-69-р тал/

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б гийн “Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би баримтанд тусгагдсан 21,016,919 оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг бас нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учир гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 76-69-р тал/

8. Гэрч З.Б-н “Улаанбаатар хотоос ах дүү, хамаатны хүмүүстэй Хөвсгөл аймаг Хөвсгөл нуур орохоор явж байгаа. Амрах зорилготой явж байгаа. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 цагийн үед дайрч гарсан. Бид нар нийт 4 машинтай явж байсан. Эрдэнэт хот руу орж ирээд манай хадам ээжийн дүүгийн охин гэх хүн тосож аваад манай ээжийн дүүгийн гэрт хүргэж өгсөн. Замд саатан зогсох зүйл байхгүй. Зүгээр яваад очих айлдаа очсон. Би цувааны хамгийн ард явж байсан болохоор ямар хүн дагуулж явсан. Ямар машинтай байсан талаар нь мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 78-79-р тал/

9. Гэрч Д.Ц-н “Бид Орхон аймаг Баян-Өнөр суманд 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед ирсэн. Тухайн үед хамаатан Б.Д нь Тоёота приус 20 маркийн саарал өнгийн машинтай тосож авсан. Би Эрдэнэт хотод газар мэдэхгүй учраас хаана тосож авсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хэдийг Б.Д нь тосож аваад Б.Д-н  ээж болох Б-ны  хөдөө гэрт газар зааж авч ирсэн. Б.Д нь тосож аваад хөдөө гэр лүүгээ явахдаа хамгийн эхээр зам зааж Б.Д нь **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 81-83-р тал/

10. Гэрч Г.Г-н “Орхон аймгийн 03 цагийн үед орж ирэхэд Батсайхан эгчийн хүүхэд Д  **-** УБВ саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын урд талын зогсоолд тосож аваад төв замаараа явж байгаад Эрдэнэтээс гараад Батсайхан эгчийнд ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 85-86-р тал/

11. Гэрч Ц.Я-н  “Аймгийн төв рүү орж ирээд урдуур нь явах төв замаар явж байгаад гэрлэн дохио өнгөрөөд Шунхлай ШТС станцын хажууд байрлах зогсоол дээр манай эхнэрийн төрсөн эгч Х  гэх хүний нөхрийн хамаатан эмэгтэй саарал өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тоссон. Бид нарыг тосож авах хүнтэйгээ уулзаад Булган аймгийн чиглэлд гарч Орхон аймгийн төвөөс зайтай хөдөөний айлд 04 цагийн орчим ирж хоноглосон. 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Орхон аймгаар дамжин гарч явахад миний урд талд бид нарыг тосож авсан саарал өнгийн приус 20 загварын машин явсан, би ард талд нь явж байхад Петровис ШТС-аас өнгөрч байхад замын баруун гар талын хажууд байрлалтай шуудай шиг зүйл байсан би тойрч гарсан. Өөр ямар нэгэн зүйл замд таараагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 88-89-р тал/

12. Гэрч Г.Э-н  “Би 2024 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан. Ингээд шөнийн 03 цаг 20 минутын үед Ар мэргэнд байх амралт руу дуудлага аваад явж байх үед зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан. Ингээд Ар мэргэн рүү салсан шороон зам руу ороод хэсэг явж байгаад шаварт суугаад дуудлагаа цуцалсан. Ингээд машинтайгаа оролдож байгаад арай гэж шавраас гараад буцаад Орхон аймаг руу явж байх үед түрүүний зам дээр хэвтэж байсан хүн хэвтэж л байсан. Энэ үед би машинтайгаа хажуугаар нь удаан явж тэр хүнийг харсан чинь цус алдаж байгаа харагдсан. Ингээд машинаа зогсоогоод буугаад очиж харсан чинь хөдлөхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Машинаас буугаад очих үед тэр хүн доошоо харсан байдалтай толгой нь баруун тал руу харсан байдалтай доороос нь цус гараад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 91-р тал/

13. Гэрч Д.О-ны  “Би 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн сэлбийн За-9 тоотод байх охин О-ны гэрт очиж хоносон юм. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 02 цагийн үед унтаж амарч байсан чинь нохой хуцаад, хаалга нүдэж байгаа чимээ дуугараад байсан. Ингээд сэрээд камераа харсан чинь хашааны гадна талд махлагдуу нэг хүн хашааны хаалганд налчихсан байдалтай зогсож байгаад урд зүг рүү алхаад явсан манай нохой хуцаад л байсан. Ингээд нохой хуцаж байгаад чимээгүй болохоор нь буцаад унтаж амрахаар хэвтсэн. Ингээд хэсэг хугацааны дараа дахин нохой хуцах үед дахин босоод харсан чинь түрүүний хүн дахиад эргээд ирчихсэн хашааны гадна байсан машины хажууд ирээд зогсож байсан. Энэ үед цаг 02 цаг 50 минут болж байсан. Ингээд тэр хүн зүгээр зогсож байгаад хажуу талын зэргэлдээ байх Өгөөж ундрах дэлгүүрийн зүг рүү явсан. Ингээд буцаад унтаж амарсан. Дээгүүрээ хөх өнгийн хувцастай харагдсан, малгайгүй байсан. Эрэгтэй хүн байсан. Би зөвхөн камераараа харсан. Түүнээс гарч хараагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 93-р тал/

14. Гэрч Э.Б-ны  “2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 01-02 цагийн үед миний ээжийн талын хамаатны хүүхдүүд болох Г  нь залгаад Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явж байна. Танайх зам дагуу байвал танайд очиж хоноод маргааш цааш нь явмаар байна Эрдэнэт рүү орж ирж байна гэж хэлэхээр нь би хүнээр тосуулъя гэж хэлсэн. Ингээд би шөнө охин Б.Д руу хэд хэдэн удаа залгаж утсаа авахаар нь түүнд болсон асуудлын талаар хэлээд дугаарыг нь өгсөн. Ингээд цаг гаруй хугацааны дараа охин Б.Д нь Г  болон бусад хүмүүсийг дагуулаад манай гэрт ирсэн. Тухайн хүмүүс 4 машинтай ирсэн ба уг хүмүүс майхнаа бариад манай гэрийн гадна талд унтаж амарсан. Охин Б.Д нь ой 5 сартай хүүхдийн хамт машин дотроо унтаж амарсан юм. Өнөөдөр өглөө манай гэрт цагдаа ирээд тэгээд би ийм зүйл болсон талаар мэдсэн гэхдээ охин Д  нь энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 97-р тал/

15. Шинжээч Л.Э-н “Суудлын автомашины ойрын гэрэл 10,000 байдаг ба холын гэрэл 250 стандарттай байдаг. /ССЭ/ мөн **-** УБВ улсын дугаартай ойрын гэрэл нь 10,000 байхаас 4200-4100 байна. Энэ стандартын шаардлага хангахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 105-р тал/

16. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай “Амь хохирогч Д овогтой Г-н цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ба суурь яс, нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарал, их тархины эдийн суурь хэсгийн няцрал, их тархи, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, цээжний хөндийн ил гэмтэл, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, баруун талын олон хавирганы дан хугарал, өвчүү ясны хугарал, баруун сарвууны бугуй үеэр бүрэн салсан хугарал, баруун дунд чөмөгний ясны далд хугарал, нүүр, хүзүү, цээж, баруун гарын эдийн дутагдал бүхий шарх, духанд шарх, зүүн мөр, бугалга, зүүн ташаанд зулгарсан шарх, хоёр өвдөг, тавхай, баруун шилбэ, зүүн шагайн үе, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, нидрэгдэх, чирэгдэх, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой шууд үхэлд хүргэсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байх тул хохирлын зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Амь хохирогч нь хэргийн газрын үзлэгээр нас бараад 2-3 цагийн хугацаа өнгөрчээ. Амь хохирогчийн ходоод агууламжгүй байв. Шүүх химийн №96 дугаартай шинжилгээнд цусанд 6,5, шээсэнд 6,5 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /хх-ийн 122-128-р тал/

17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4692 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талд байх тор дээр биологийн ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод хэсгээс авсан гэх 3 ширхэг арчдас бамбар, **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод хэсгээс авсан гэх 1 ширхэг хатсан цус мэт улаан өнгийн тагтай вакумд хийн ирүүлсэн дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Д. Ганзориг гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой хүний геномын микросателлитын 0351358, у\Л/А, 0165539, С5Р1РО, ТРОХ, 0851179, 021511, 018551, 025441, 0195433, 055818, 0135317, 075820, 5ЕЗЗ, 01051248, 0151656, 0125391, 01251338 гэсэн локусын аллелиар тохирно” дүгнэлт. /хх-ийн 140-144-р тал/

18. Орхон аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай “Уг тээврийн хэрэгсэл урд талын гуфер хагарсан, урд гэрлийн хүч стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /хх-ийн 148-153-р тал/

19. Шинжээч Т.Т-н 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 46/64 дугаартай “Тоуоtа Рrius маркийн **-** УБВ улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.6 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт. /хх-ийн 135-137-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар Хийморьт найман шарга банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота маркийн Приус 20 загварын **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн С жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Д-г мөргөж, чирч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалд 21 сая төгрөг төлсөн байна. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Н  дүгнэлтдээ “Шүүгдэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Д гийн унаж явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад зүүн талын ойрын гэрлийн тусгал 4200, баруун талын ойрын гэрлийн тусгал 4100, зүүн холын гэрлийн тусгал 4100, баруун холын гэрлийн тусгал 6400 байсан байна. Стандартаар гэрлийн чадал 10 000-25 000 байх ёстой. Автомашины гэрлийн тусгалын тохирогоо бага байснаас осол гарсан байна. Д  нь жолоочийн үүргээ биелүүлж, автомашины хурдыг хасч зогсоох арга хэмжээ авсан бол хор уршиг нэмэгдэхгүй байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдлүүлсэн хэмжээгээр буюу 99 сая төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсний төлөөлөгчид олгуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц  дүгнэлтдээ “Улсын яллагчтай гэм буруу болоод хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн эсрэг гэмт хэрэг ихэнхдээ болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шинжээчийн дүгнэлтээр явган зорчигчийн буруутай нөхцөл байдлын байсан байна.Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, шөнө бороо орсон, зам нойтон байсан. Д  хүн дайрсан гэдгээ мэдээгүй. Шууд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд хэдэн хувиар тогтоохыг шүүх шийдвэрлэхэд анхаарах зүйлүүд байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хохирол учирсан уу, гэр бүлийн гишүүн мөн үү гэх мэт зүйлүүд байна. Амь хохирогч төрсөн охинтой юм байна. Одоо хаана байдаг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бий. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын удлмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шууд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй. Бага хүүхэд нь 1 ой гарантай болох тухай төрсний гэрчилгээний хуулбар байгаа. Имйд түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж-Ундрага хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б гийн “Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би баримтанд тусгагдсан 21,016,919 оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг бас нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учир гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч З.Б-н “Эрдэнэт хот руу орж ирээд манай хадам ээжийн дүүгийн охин гэх хүн тосож аваад манай ээжийн дүүгийн гэрт хүргэж өгсөн. Замд саатан зогсох зүйл байхгүй. Зүгээр яваад очих айлдаа очсон. Би цувааны хамгийн ард явж байсан болохоор ямар хүн дагуулж явсан. Ямар машинтай байсан талаар нь мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н : “бид хэдийг Б.Д нь тосож аваад Б.Д-н  ээж болох Б-ны  хөдөө гэрт газар зааж авч ирсэн. Б.Д нь тосож аваад хөдөө гэр лүүгээ явахдаа хамгийн эхээр зам зааж Б.Д нь **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-н “Орхон аймгийн 03 цагийн үед орж ирэхэд Батсайхан эгчийн хүүхэд Д  **-** УБВ саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын урд талын зогсоолд тосож аваад төв замаараа явж байгаад Эрдэнэтээс гараад Батсайхан эгчийнд ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Я-н  “2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Орхон аймгаар дамжин гарч явахад миний урд талд бид нарыг тосож авсан саарал өнгийн приус 20 загварын машин явсан, би ард талд нь явж байхад Петровис ШТС-аас өнгөрч байхад замын баруун гар талын хажууд байрлалтай шуудай шиг зүйл байсан би тойрч гарсан. Өөр ямар нэгэн зүйл замд таараагүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-н  “Би 2024 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан. Ингээд шөнийн 03 цаг 20 минутын үед Ар мэргэнд байх амралт руу дуудлага аваад явж байх үед зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан, буцаад Орхон аймаг руу явж байх үед түрүүний зам дээр хэвтэж байсан хүн хэвтэж л байсан. Энэ үед би машинтайгаа хажуугаар нь удаан явж тэр хүнийг харсан чинь цус алдаж байгаа харагдсан. Ингээд машинаа зогсоогоод буугаад очиж харсан чинь хөдлөхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Машинаас буугаад очих үед тэр хүн доошоо харсан байдалтай толгой нь баруун тал руу харсан байдалтай доороос нь цус гараад байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ны  “2024 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 02 цагийн үед унтаж амарч байсан чинь нохой хуцаад, хаалга нүдэж байгаа чимээ дуугараад байсан. Ингээд сэрээд камераа харсан чинь хашааны гадна талд махлагдуу нэг хүн хашааны хаалганд налчихсан байдалтай зогсож байгаад урд зүг рүү алхаад явсан манай нохой хуцаад л байсан. Ингээд нохой хуцаж байгаад чимээгүй болохоор нь буцаад унтаж амрахаар хэвтсэн. Ингээд хэсэг хугацааны дараа дахин нохой хуцах үед дахин босоод харсан чинь түрүүний хүн дахиад эргээд ирчихсэн хашааны гадна байсан машины хажууд ирээд зогсож байсан. Энэ үед цаг 02 цаг 50 минут болж байсан. Ингээд тэр хүн зүгээр зогсож байгаад хажуу талын зэргэлдээ байх Өгөөж ундрах дэлгүүрийн зүг рүү явсан. Ингээд буцаад унтаж амарсан. Дээгүүрээ хөх өнгийн хувцастай харагдсан, малгайгүй байсан. Эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-ны  “охин Б.Д нь Г  болон бусад хүмүүсийг дагуулаад манай гэрт ирсэн. Тухайн хүмүүс 4 машинтай ирсэн ба уг хүмүүс майхнаа бариад манай гэрийн гадна талд унтаж амарсан. Охин Б.Д нь ой 5 сартай хүүхдийн хамт машин дотроо унтаж амарсан юм. Өнөөдөр өглөө манай гэрт цагдаа ирээд тэгээд би ийм зүйл болсон талаар мэдсэн гэхдээ охин Д  нь энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг, Шинжээч Л.Э-н “Суудлын автомашины ойрын гэрэл 10,000 байдаг ба холын гэрэл 250 стандарттай байдаг. /ССЭ/ мөн **-** УБВ улсын дугаартай ойрын гэрэл нь 10,000 байхаас 4200-4100 байна. Энэ стандартын шаардлага хангахгүй байна” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4692 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд, Шинжээч Т.Т-н 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 46/64 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар Тоёота маркийн Приус 20 загварын **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн С жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Д-н  үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол учирсан бөгөөд шүүгдэгч амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б  нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч амь хохирогч Д.Ганзоригтой хамт амьдарч байсан, гэр бүлийн гишүүн мөн эсэх тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан эрх хасах болон хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзэв.

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, нэмэгдэл ялын хэмжээ зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй

 

            Шүүгдэгч нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлэгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Бонд /bond/ гэсэн хайрцагтай 4 ширхэг тамхи, Кастер /caster/ гэсэн хайрцагтай 14 ширхэг тамхи, бор хүрэн хавтастай Хуавей ю-6 про /Huawei Y6 pro/ загварын гар утас хоосон чүдэнзний хайрцаг, хар өнгийн хувцасны тасархай хэсэг, хар өнгийн спорт спорт /sport sport/ гэсэн бичигтэй хос пүүз, хиймэл шүд, амь хохирогч Д.Г-н  өмсөж явсан хувцас болох хар өнгийн малгайтай нимгэн куртик, босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай богино ханцуйтай хөх цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн тэлээ, хөх өнгийн жийнс өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн дотоож, хөх өнгийн судалтай оймс, **-** УБВ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд бэхэлсэн байсан цагаан өнгийн тор зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ны  Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5, 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Бонд /bond/ гэсэн хайрцагтай 4 ширхэг тамхи, Кастер /caster/ гэсэн хайрцагтай 14 ширхэг тамхи, бор хүрэн хавтастай Хуавей ю-6 про /Huawei Y6 pro/ загварын гар утас хоосон чүдэнзний хайрцаг, хар өнгийн хувцасны тасархай хэсэг, хар өнгийн спорт спорт /sport sport/ гэсэн бичигтэй хос пүүз, хиймэл шүд, амь хохирогч Д.Г-н  өмсөж явсан хувцас болох хар өнгийн малгайтай нимгэн куртик, босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай босоо захтай ногоон саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, дугуй захтай богино ханцуйтай хөх цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн тэлээ, хөх өнгийн жийнс өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн дотоож, хөх өнгийн судалтай оймс, **-** УБВ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд бэхэлсэн байсан цагаан өнгийн тор зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б  нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЭ