| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0369/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/473 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/473
2025 02 12 2025/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, хохирогч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүслэт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод байнга оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь хуульчийн сонгон шалгаруулалт болон нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцүүлж өгдөг таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Мгээс түүний эзэмшлийн ххх банкны ххх дугаартай данснаас 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус өөрийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дансаар авч залилан 16.000,000 төгрөгийн хохирол учруулсан,
- хохирогч Б.Пт дүү П.Ныг нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Паас 2021 оны 9 дүгээр сард ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, мөн хохирогч П.Наас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дансаар авч залилан 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
- хохирогч Х.Сд нотариатчийн эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Сгоос 2021 оны 9 дүгээр сары 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ххх банкны ххх дугаартай дансаар шилжүүлэн авч 20,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилж нийт 43,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн 0465 дугаарт бүртгэлтэй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэйгээр ажиллаж байхдаа өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хууль дээдлэх, щударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, 14.1.9-д үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах”, 15 дугаар зүйлийн 15.1,11-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэж заасныг зөрчиж эрүүгийн “2211 00000 2040” дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Тт хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцох үедээ мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж прокурорын хяналтад ирүүлснийг мөрдөх байгууллагад үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах, зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19:00 цагийн үед ххх дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх дүүргийн прокурорын газрын гадаа Б.О ххх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу хайрцагтай ээмэг, бөгж хахуульд өгөхөөр санал болгож, улмаар гадуур хувцасных нь халаас руу хийхээр завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний бие ххх онд ххх их сургуулийн хуулийн сургуулийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаж тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд би прокурорын байгууллагад ажиллаж байсан, шүүхийн байгууллагад ажиллаж байсан, хуулийн сургуульд багшаар ажиллаж 2023 он хүртэл нийт 20 жил мэргэжлээрээ ажил хийсэн. Мэргэжлээрээ өсөж өчнөөн олон сайхан шавь нар бэлдэж хуулийн салбарт танигдуулсан тийм мэргэжилтэн байсан. 2017 оноос эхлээд миний сэтгэл зүйд их сонин байдал үүсэж эхэлсэн. Хоёр чихэнд минь юм дугардаг болсон. Энэ талаар эмнэлэгт үзүүлье гэж огт бодож байгаагүй. Бариач, үзмэрчид байнга үзүүлдэг болсон. Тэд нар үзээд чиний хувь заяа өөрчлөгдөнө, энэ ажил чинийх биш, чи маш олон хүнд тус үзүүлэх хүн байна зэрэг юм хэлдэг байсан. Би үүнд итгэхгүй явж байгаад 2020 онд С гэх хүн надаас зөвлөгөө аваад уулзсан. Тэр хүн намайг явж байхад гэнэт гарч ирээд та олон хүнд тус хүргэх хүн. Таны ажиллаж байгаа салбарт олон хүн шалгалтад тэнцдэггүй юм байна. Надад тэнцүүлэх арга зам байгаа гэх утгатай юм ярьдаг байсан. Би 2020 онд үгүй тийм юм байхгүй. Би хуульчаар ажиллаж байх хугацаанд нэг ч удаа хуульчийн шалгалт, мэргэжлийн шалгалтад нөлөөлөх ухаан санаа надад байгаагүй гэж хэлсэн. 17 жил багшлахдаа, хуульч мэргэжлээр ажиллахдаа би шалгалтын тест боловсруулж байсан. Тэр үед ухаанд минь тийм юм ордоггүй байсан. Тэр хүн гэнэт гарч ирэхээр чихэнд минь хэлсэн зүйл гэнэт санагдаад олон хүнд туслах ёстой гээд байсан нь энэ юм биш биз дээ гээд намайг эргэлзэнгүүт тийм, үгүй гэж чихэнд минь ярьдаг сонин мэдрэмжтэй болсон. Тэгээд би С итгэж эхэлсэн. Энэ миний худал итгэл үнэмшил байсан гэдгийг би одоо л ухаарч байна. Итгэж эхлээд би таньдаг мэддэг мэргэжил нэгт багш нар, шавь нарт энэ тухайгаа хэлнээ гээд 2020 онд би зөвшөөрөөгүй. 2021 онд С гэдэг хүн дахиад гарч ирсэн. Ихэвчлэн баруун дөрвөн замын хавьцаа намайг явж байхад гарч ирдэг, утсаар ярьдаггүй. Би мунхаг ухаанаар худал итгэл үнэмшилд автсан. Тэгээд хүмүүс надад та мэргэжлээрээ олон жил ажилласан, танил талтай, шалгалтад тэнцүүлж өгдөг гэсэн гээд М хүртэл надтай ярьж эхэлсэн. Би хүмүүсээс юм авахдаа өөртөө ашиглая, идье гэх сэтгэлээр аваагүй. Олон хүнд тус болж байна гэсэн худал итгэл үнэмшилд автаад авсан. 2020 онд би Т гэдэг хүнийг өмгөөлсөн. Тэр хүн үзмэрч хүн байсан. Би Т чихэнд минь юм сонсогддог тухай ярихад яг үнэн, та олон хүнд тус болох хүн, та амьдралдаа олон амжилтад хүрнэ гэх мэт олон юм ярьсан. Тэр хүн бурхны үйл, бариа заслын тухай асуудалд орсон байсан. Тэгээд хохирлыг төлөх гэсэн чинь бурхнаас тодорхой хугацаанд өг гэж болдоггүй гээд надад туслаач гэж гуйсан. Би нөгөө хүнд туслах гээд гурван өрөө байраа зараад чиний хохирлыг төлөөд өгье чи дараа нь надад төлж өгч чадах уу гэхэд чадна гэсэн. Би хохирлыг төлж өгөөд тэр хүнд туслаад өнгөрсөн. Тэгээд явж байтал дахиад 2021 онд Тунгалагийн охин нь надад холбогдоод ээжийг хүн барьж байхад нь хорьсон гэж хэлсэн. Би туслах гээд гомдол гаргаад гаргаж авсан. Тэгсэн чинь та л намайг өмгөөл гээд салахгүй байсан. Т надад мөрдөгч надаас 100,000,000 төгрөг нэхэмжилж байна, төлбөл хэргийг чинь иргэний хэрэг болгож өгнө гэж байна гэсэн. Би гомдол гаргаад О прокурорт ийм юм болж байна гэж хэлэхэд авч хэлэлцээгүй. О прокурор хохирлыг төлчих, хохирлыг төлбөл яаж ч болно гээд байсан. Тэгээд би энэ шийдвэр гүйцэтгэлийн асуудал биш, хохирлыг шүүх тогтооно гээд О прокурор бид хоёр муудалцсан. О прокурор мэдүүлэгтээ сонин сонин юм ярьсан байна. Надад өөрөө утсаа өгсөн, Тт бас утсаа өгсөн байсан. Намайг хүсэлт гаргахад та 14 хоногийн дараа ирээрэй, залгаарай гээд шийдэхгүй байсан. Намайг очиход дандаа өрөөндөө уулздаггүй. Хохирлыг төлбөл болох гээд байдаг гэдэг байсан. Тэр тухайгаа би улсын прокурорт гомдол гаргасан. Тэгээд би прокурор ажлаа хийж байгаа бол яагаад хууль журмаар явъя гэж хэлдэггүй юм бэ гэж бодоод туршсан. Гэхдээ туршсан нь миний буруу байсан. Ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Би 20 жил мэргэжлээрээ ажиллахдаа ийм байдлаар хандаж үзээгүй. Харамсаж байна гэв.
1.2. Хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2019, 2020 онд хуулийн шалгалтад тэнцэх гэж явж байсан. Тэгээд Д прокурорын талаар сонсоод хоёр удаа мөнгө шилжүүлж өгсөн. Би тэр цагаас хойш нэг л удаа очиж мэдүүлэг өгсөн. Хохирлоо нэхэмжилж байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пын:...би Ц.Д гэдэг хүнийг өмгөөлөгч болохоор нь зүс мэддэг. 2021 оны Намрын хуульчийн сонгон шалгаруулалт Увс аймагт байдаг ач дүү болох Н сонгон шалгаруулалтад орсон, өмнө нь нэг, хоёр удаа ороод ганц нэг оноо тэнцээгүй дахин орж байсан. Би Дтай холбогдоод манай дүү хуульчийн сонгон шалгаруулалтад ороод оноо дутчихлаа арга чарга байна уу гэхэд Ц.Д өө таньдаг хүн байгаа шүү дээ харин мөнгө л хэрэг болох байх гэхээр нь би тийм үү, хэдэн төгрөг болох юм, хэдэн хүнд өгөх юм гэхэд надад өгчих, тэгэхэд л болгочихно гэж хэлсэн. Тэгээд надтай Төв шуудангийн ард уулзья гэхээр нь бэлэн 5,000,000 төгрөг аваад гараад ир гэж хэлээд эхнэрийн хамт Төв шуудангийн ард очиход, Ц.Д машинд ирж суусан. Би 5,000,000 төгрөгөө Ц.Дт бэлнээр өгсөн. Тухайн үед манай дүүгийн нэрийг дэвтэр дээрээ бичиж аваад мөнгөө аваад явсан. Үүний маргааш Насанбат руу Д нь өөрөө залгаад чи надад 2,000,000 төгрөг зээлээч мөнгө хэрэг болоод байна гэхээр нь Н ээжээсээ 2,000,000 төгрөг аваад энэ хүнд өгсөн байдаг. Хүмүүс нь батламжаа аваад манай дүү үлдсэн. 2022 оны 4 дүгээр сард цагдаад өргөдөл өгснөөс хойш дахин холбогдоогүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 186-187 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Нын:...миний бие 2020 онд хуульчийн мэргэжлийн шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй талаараа авга ах Пт хэлсэн. 2021 оны 9 дүгээр сард санахгүй байна, авга ах П над руу утсаар яриад одоо 9 дүгээр сард болох хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцүүлж өгөх хүн байна, 5 сая төгрөг гэж байна гэсэн. Би тэнцүүлж өгөх юм бол мөнгийг нь өгчихвөл П ах тэр тэнцүүлж өгнө гэсэн Ц.Дтай уулзаад 5,000,000 бэлнээр өгсөн байсан. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод болсон хуульчийн мэргэжлийн шалгалтад ороод эхний хэсэг буюу эрх зүйн тестийн шалгалтыг өгөөд тэнцээгүй. Шалгалтад тэнцээгүй тул Д гэдэг хүн рүү П ах ярьсан, мөн надад утасны дугаарыг нь өгөөд чи өөрөө нэг ярьчих гэсэн. Би тэр өдрөө шалгалтын хариугаа хараад тэнцээгүй болохоор Д руу утсаар яриад шалгалтад тэнцээгүй талаараа хэлсэн. Тэгэхэд за за асуудал байхгүй, би наадахыг чинь зохицуулчихна гэсэн. Би түүнд энэ шатандаа тэнцэж байж бодлогын шалгалтад орно шүү дээ, тэр шалгалтаа яах вэ гэхэд зүгээр зүгээр би зохицуулчихна гэсэн. Хариу нь гарах үеэр би чамайг тэнцсэн болгоод оруулчихна гэсэн. Шалгалтын эцсийн хариу 14 хоногийн дотор гардаг бөгөөд тэр үед хариу нь гарах үед тэнцсэн хүмүүсийн жагсаалтад миний нэр байгаагүй. Би энэ талаар Д руу утсаар ярихад зүгээр зүгээр гэрчилгээ гардуулах үеэр чиний нэртэй гэрчилгээ олгогдоно, хүмүүст тэнцсэн гэж хэлээд байж бай гэсэн. Энэ үеэс хойш дүн гараагүй байхад надруу утсаар яриад чиний гэрчилгээ бол гаргачихна аа, надад 2 сая төгрөгийн хэрэг гарлаа, надад зээлчих, чамд буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Би ерөнхийдөө зээлчих гэсэн нэрээр л авсан байх, би гэрчилгээ гарах уу гэж залгаж байсан. Надад мөнгө байгаагүй болохоор би ээж рүү дансыг нь өгөөд, ээж хүнээс мөнгө авч шилжүүлсэн. Мөн л гэрчилгээ гардуулах үеэр нэр байгаагүй учраас дахин түүн рүү утсаар яриад хүмүүс тангаргаа өргөөд байна, миний нэр байхгүй байна гэхэд хүлээж бай гэсэн. Ингээд 1-2 cap хүлээсэн, энэ үедээ утсаар ярихад одоо тэд хоногийн дараа гарна гээд хоног хойшлуулаад байдаг байсан. Би худлаа боллоо гээд мөнгөө авъя гэхэд өгөхгүй алга болсон. Дараа нь П ахаас өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргахад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 193-194 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мгийн:...би шалгалт өгөхдөө ер нь бараг тэнцэхгүй байх гэж бодоод тухайн үед манай аймгийн прокурор байсан Ц.Д хотод ирсэн өмгөөлөгч хийж байгаа, хүмүүсийг хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгдөг гэх дам яриа сонсоод Ц.Д прокурорын утасны дугаарыг олоод 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр залгаад, танд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгөх боломж байгаа юу гэхэд болно ямар ч асуудалгүй. Чи хууль зүйн үндэсний төвөөс явуулдаг 3 хоногийн бодлогын сургалтад бүртгүүлээд хандив өгөхөөр сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгдөг гэсэн. Тэгээд яриа дуусаад утсаа салгаад эргээд надруу Ц.Д прокурор залгаад чи ерөөсөө мөнгөө эохицуулчих, мөнгөө л хурдан зохицуулчихвал би дээшээ хүнтэй ярьчихлаа. Чи 5,000,000 төгрөг бэлдчих гэхээр нь би найзаасаа 6,000,000 төгрөг зээлж аваад өөрийн ххх банкны ххх гэсэн данснаас Ц.Д прокурорын өгсөн түүний ххх банкны ххх данс руу интернэт банкаар их дэлгүүрийн хажууд нэг кофей шофод сууж байхдаа шилжүүлсэн. Тэр үед надаас миний регистрийн дугаар овог нэрийг хэлүүлж аваад одоо дээд хүндээ хэлчихсэн байгаа. Тэнцсэн хүмүүсийн нэр дотор чиний нэр гараад ирнэ хүлээж байгаарай гэсэн.Тэгээд хүлээж байх хоорондоо юу болж байна гэж Ц.Д прокуророос асуухаар удахгүй гарчихна тайван байж бай гэдэг байсан. Энэ хооронд утсаар ярьж байхдаа надаас чи сонгон шалгаруултанд тэнцээд дараа нь ямар чиглэлээр ажиллах гэж байна гэхээр нь би эд хөрөнгөтэй олон жил холбоотой ажилласан. Би нотариат болох санаатай байна гэсэн чинь Ц.Д прокурор өө наад нотариаттай холбоотой ажлыг чинь зохицуулах хүн байгаа. Наадахыг чинь би яриад өгье л дөө. Чиний хуульчийн гэрчилгээ гарчих юм чинь нэг мөсөн дараагийн ажлыг чинь ярьж байя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа надруу Ц.Д прокурор эргэж залгаад нотариатын асуудлыг чинь дээд хүнтэй ярьлаа, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгчих. Танай ххх тойрогт 2 нотариатын орон тоо сул байгаа юм байна. Эртхэн ярьж хөөрч байя гэхээр нь би зөвшөөрөөд аав ээждээ энэ асуудлын талаар хэлээд 10.000.000 төгрөг зээлчих гэсэн. Тэгээд аав надад 10,000,000 төгрөг зээлүүлээд данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн дээр хэлсэн данснаас Д гуай руу мөн данс руу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ххх аймагт гэртээ интернэт банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд шалгалтад тэнцсэн хүмүүсийн жагсаалт гарсан чинь миний нэр тэнд байгаагүй. Тэгээд нэр ороогүй нөгөө нотариатын шалгалтандаа ч орж чадаагүй, Тэгээд нэр ороогүй болохоор Ц.Д гуай руу залгаад миний нэр жагсаалтанд байхгүй байна шүү дээ гэсэн чинь санаа зоволтгүй гомдол гаргасан хүмүүсийн жагсаалт дунд нэр чинь орчихно гэх зэргээр хойшлуулж эхэлсэн. Тэгээд би ч энэ худлаа боллоо гэдгийг мэдээд мөнгөө авъя гэж хэлсэн чинь дээрээ болгоно гэсэн гэх зэргээр хойшлуулаад 2022 он гарсан. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би хотод ирээд Ц.Д прокурортой уулзаад таныг миний мөнгийг өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэж хэлсэн чинь их дэлгүүрийн хойно байдаг урт цагааны үзүүрийн нотариат ороод зээлүүлсэн мөнгө төлөх баталгаа гэж цаасан дээр гараар бичээд нотариатаар батлуулаад 2022 оны 4 дүгээр сарын 13-ны дотор мөнгийг маань төлнө гэсэн. Үүнээс хойш залгаад мөнгөө нэхэхээр өгнөө болно гэж байсан. Тэгээд 2022 оны намрын шалгалтад чамайг тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Би энэ хүнд өгсөн 16.000.000 төгрөгөө буцааж авч хохиролгүй болмоор байна. 2022 онд би өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргалаа гэсэн чинь битгий гомдол өгөөрэй гээд миний данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 14.000.000 төгрөг энэ хүнээс авна гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 50-51 дүгээр тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Сгийн: ...Ц.Д багш надад чи нотариатч болох уу, би нотариатчийн үйл ажиллагаа явуулах эрх гаргаж өгч болно. Тухайн эрхийг гаргаж өгдөг хүн байгаа өгөөд гаргахын тулд мөнгө хэрэгтэй. Чи нотариатч болно гэвэл урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчих. Эрх олгогдсоны дараа 5,000,000 төгрөг авна гэж надад хэлсэн. Ингээд тухайн үед би гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, бодож байгаад хэлье гэж хэлсэн. Гэтэл 9 дүгээр сард залгаад би нотариатчийн эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэхээр нь би 2021 оны 9 дүгээр сард түүний ххх тоот хаан банкны данс руу 10,000,000 төгрөгийг би өөрийн ххх тоот данснаас zeelev гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би нотариатын мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн, шалгалтаа өгсний дараа 2021 оны 11 дүгээр сард нөхөр Бын ххх тоот данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед манай нөхөр ххх дүүргийн 17 дугаар хороо ххх банкны АТМ-ээс шилжүүлсэн. Нотариатчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. Би 21 хоногийн дараагаас өнөөдрийг хүртэл залгаж ярьж мессеж бичхэд удахгүй өгнө гэж хэлсээр байгаа. Нотариатчийн эрхийн үнэмлэх гаргаж өгөөгүй байгаа гэх мэдүүлэг. / 4 дүгээр хавтас, 77 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О:...би Х.Тт холбогдох хэргийг анх гомдлоос нь эхлэн хянаж ажилласан. Х.Тт холбогдох бусдаас 20 удаагийн гүйлгээгээр 301,500,000 төгрөг залилсан гэх хэргийг хянаж гэмт хэргийн шинжтэй гомдлоос нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өмгөөлөгч Ц.Д нь Х.Тийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хэрэг прокурорын хяналтад орж ирэхээс өмнө буюу огноог нь санахгүй байна 1 удаа хүсэлт өгнө гээд өмгөөлөгч Ц.Д ирсэн байсан. Тэгээд хэрэг хяналтад ирэхээс өмнө хүсэлт гаргана гээд надтай тус прокурорын газарт ирж уулзаж байсан. Энэ хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналтай прокурорын хяналтад орж ирсэн. Түүнээс хойш хэргийг хянаж байхад 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил тарахаас өмнө 17:00 цагийн орчимд миний гар утас руу өмгөөлөгч Ц.Д залгаад уулзмаар байна гэсэн. Би та орж ирээд уулз гэсэн чинь ажил тарахаар чинь уулзъя, ажлын чинь хажуу талд байна гэж хэлсэн. Би та орж ирээд уулз гэж хэлчихээд байж байхад 19:00 цагийн орчимд дахин надруу залгаад би таныг гадаа хүлээж байна гэсэн. Би тантай гадуур уулзахгүй гэж хэлсэн. Би түүнтэй утсаар ярьчихаад хэсэг хугацааны дараа ажлынхаа гадаа хүнсний дэлгүүр орох гэж гарахад Ц.Д өмгөөлөгч ажлын гадаа зогсож байсан. Тэгээд надруу ирэхээр нь би та яах гэсэн юм гэхэд уулзъя гээд бид хоёр ххх дүүргийн прокурорын газрын зүүн талын байрны буланд байдаг дэлгүүрийн гадаа замын дэргэд уулзсан. Өмгөөлөгч Д надад хэлэхдээ Х.Тт холбогдох хэргийг нэг л удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад өгөөч ээ, би энэ хүнийг урьдаас мэддэг юм, өмнөх хэрэг дээр нь өмгөөлөгчөөр явж байсан, одоо энэ хэрэг дээр нь явж байгаа, энэ хүн зөн билигтэй хүн байгаа юм, би мэддэг болохоор, чи нэг л удаа буцаагаад өгөөч ээ гэсэн. Би үгүй ээ, хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалт дууссан учраас хэргийг шүүхэд шилжүүлнэ, таны өмнө гаргасан хүсэлтийг татгалзаад шийдвэрлэсэн шүү гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байхад Ц.Д өмгөөлөгч танай прокурорын газрын дарга хэн байгаа юм, орлогч чинь хэн байгаа юм гэж асууж байснаа харагдах байдал нь жижиг хамбан бор хайрцагтай, шаргал бантиктай гоёл чимэглэлийн хайрцаг онгойлгоод энийг танд өгөх гэсэн юм, энэ гоё гээд шармал, шар өнгийн шигтгэдэг 2 ээмэг, нэг нарийн бөгж харуулсан. Би авахгүй гэхэд тэр хайрцагтай ээмэг, бөгжөө миний өмсөж байсан хар өнгийн куртикний халаас руу хийх гэж оролдсон. Би өмгөөлөгч Ц.Дт таны энэ үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг бичнэ гэхэд Ц.Д өмгөөлөгч за за, тийм юм хэрэггүй шүү гээд нөгөө хайрцагтай ээмэг, бөгжөө буцаагаад далд хийсэн. Тэгээд би дэлгүүр орохгүйгээр буцаад ажил руугаа ороход ажлын үүд хүртэл дагаж явж байгаад буцаад явсан. Би орохдоо таны хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүү гэж хэлээд орсон. Би тэр өдөр хар өнгийн урт загартай куртик өмссөн байсан, Д өмгөөлөгч маск зүүсэн байсныг санаж байна, хувцсыг нь санахгүй байна. Урьд өмнө нь намайг ажлаасаа гараад явж байхад хүсэлт өгнө гэж байсан учраас би та надруу ярьчихаарай гээд дугаараа өгч байсан. Энэ нь энэ асуудлаас 14-20 хоногийн өмнө байх гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 72-73 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Аийн:...2021 оны 9 дүгээр сард байх орой 22:00 цагийн орчим байсан байх гэртээ байж байтал нөхөр Б.П мөнгө аваад гараад ир гэж хэлсэн. Би гэртээ бэлэн байсан 5,000,000 төгрөгийг аваад гартал гадаа Б.П такси дотор сууж байсан. Төв шуудангийн ар талд очиж зогсоод нэг танихгүй эмэгтэй хүнд өгч байсан. Би ямар учиртай болох талаар асууж шалгаагаагүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 175 дугаар тал/,
2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Нийн:...манай хүү Н нь надад дансны дугаар өгөөд хүн мөнгө шилжүүлчих гээд байна гэж хэлэхээр нь би хүнээс зээлж өгсөн. Ямар учиртай мөнгө өгөх болсныг сайн мэдэхгүй байна. 2022 оны 10 дугаар сард миний дансанд Ц.Д гэх хүнээс 2,000,000 төгрөг буцаж орж ирсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 31 дүгээр тал/,
2.8. ххх дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1768 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “..2.1. ...Эрүүгийн хххх дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Ц.Д 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20:00 цагийн орчимххх дүүргийн прокурорын газрын гадна Хүнсний дэлгүүрийн үүдэнд таарч жижиг сав бүхий эд зүйл өгөхийг оролдсон”, 3.6 ...хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хяналтад байгаа хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгөхийг хүссэн нөлөөллийн мэдүүлгийн баримтууд. / 1 дүгээр хавтас, 2-7 дугаар тал/,
2.9. ххх дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны баруун хойд буланд байрлах “ххх" ХХК-ийн хүнсний дэлгүүрийн гадаах орчныг хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн, ххх ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг харах дэлгэц дээрх мэдээллийг харахад бодит огнооноос 1 өдрөөр хоцорсон, 11 минутаар түрүүлсэн өдөр, цагийг зааж байв. Тус дэлгүүрийн гадна орчныг 1 дурангаар хянах ба уг 02 гэх дугаартай жяналтын камерын бичлэгийг хэрэг болсон гэх өдрөөр буцаан сарын 23-ны өдрийн 9:43:33 цагт хар өнгийн урт куртик, хар өнгийн гутал бүхий хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн хар өнгийн цүнх барьсан эмэгтэй урд зүгээс хойд зүгийг чиглэн алхаж байгаа / гэрэл зургийн үзүүлэлт №3/, 19:43:33 цагаас 19:44:03 цагт дэлгүүрийн гадаах явган хүний зам дээр алхах, зогсох үйлдэл хийж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5/, 19:44:03-19:44:18 цагт дэлгүүрийн шатны хашлага дээр цүнхээ тавьж, баруун гартаа барьж байсан цагаан өнгийн гар утсыг цүнх рүү хийж, цүнхний дотор хэсгээс баруун гараар дөрвөлжин хэлбэртэй зүйл авч баруун халаасандаа хийж байгаа /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6, 7, 8, 9, 10/, 9:44:18-19:46:13 цагт дэлгүүрийн гадаах явган хүний зам дээр алхах, зогсох үйлдэл хийж байгаа, баруун талд байх ххх дүүргийн прокурорын газрын хашаанаас хар өнгийн урт хувцас өмссөн эмэгтэй утсаар ярьсан байдалтай гарч ирж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11,12/, 19:46:13-19:46:33 цагт дээрх 2 эмэгтэй хүн уулзаж, дэлгүүрийн шатны цаад хэсгээр зүүн зүг рүү алхсаар хяналтын камерын дуранд харагдахгүй болж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №13, 14, 15/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас, 9-16 дугаар тал/,
2.10. ххх дүүрэг 3 дугаар хороо тус дүүргийн прокурорын газрын хойно байрлах ххх ХХК-ийн “ххх /40 мянгат-02/” дэлгүүрийн гадаах орчныг хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 12000001608000000 дугаартай 1,039,536 гигабайт хэмжээтэй файлыг “VLC” нэртэй тоглуулагчаар нээж үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19:30:09 цагаас 20:25:15 цаг хүртэлх хугацааны “ххх /40 мянгат-02/” дэлгүүрийн гадна орчныг баруун зүүн зүгт хянах, хяналтын дурангийн дэлгэцэд ххх дүүргийн прокурорын газрын байрны хойд хэсэг, 8 дугаар байрны баруун хойд булан хэсэгт байх дэлгүүрийн гадна орчин зам, зогсоолын хэсэг харагдаж байв. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд тус камерын бичлэгийн цагаар 19:40:05 минутанд урд зүгээс хар өнгийн урт куртик, хар өнгийн гутал бүхий хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн эмэгтэй баруун гартаа цагаан өнгийн утас, зүүн гартаа хар өнгийн цүнх барьсан байдалтай хойд зүг рүү алхаж байгаа дүрс харагдах ба 19:43:01 цаг хүртэлх хугацаанд дэлгүүрийн урд хэсэгт алхах, зогсох үйлдэл хийж байгаа /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1-4/, 19:43:01-19:43:18 цагт баруун урд зүгээс хар өнгийн хувцастай эмэгтэй гарч гарч байгаа болон тухайн хоёр эмэгтэй уулзаад зүүн зүг рүү алхаж, барилгын баруун хэсэгт харагдах 2 модны дунд хэсгийн зайд өөд өөдөөсөө харсан байрлалтай зогсож байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5-7/, 19:43:18 цагаас өөд өөдөөсөө харсан байдалтай зогсож ба 19:47:46-19:48:04 цаг хүртэлх хугацаанд цагаан өнгийн маск зүүсэн эмэгтэй баруун гараар эсрэг талдаа зогсох хар өнгийн хувцастай эмэгтэйд баруун гараар эд зүйл өгөх үйлдэл хийх ба нөгөө эмэгтэй нь авахаас татгалзах, баруун гараараа хөдөлгөж эсэргүүцсэн үйлдэл хийж буй /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8-12/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 19-26 дугаар тал/,
2.11. Монгол Өмгөөлөгчдийн Холбооны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ххх дугаартай Ц.Д нь Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн ххх бүртгэлтэй, өмгөөлөлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно гэх албан бичиг. / 1 дүгээр хавтас, 76 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулъя гэв.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: 56 дугаар тал/-д авагдсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн албан тоот, 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд шүүгдэгч Д эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн өвчтөний түүх болон түүнд тавьсан онош, эмчилгээ хийлгэх эм тарианы жагсаалт зэрэг нийт 14 хуудас баримтыг шинжлэн судална гэв.
3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: 1-р хавтаст хэргийн 112 дугаар тал, 1-р хавтаст хэргийн 69 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулъя гэв.
3.4. Хохирогч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Д нь хуульчийн сонгон шалгаруулалт болон нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцүүлж өгдөг таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Мгээс түүний эзэмшлийн ххх банкны ххх дугаартай данснаас 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус өөрийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дансаар авч залилан 16.000,000 төгрөгийн хохирол учруулсан,
- хохирогч Б.Пт дүү П.Ныг нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Паас 2021 оны 9 дүгээр сард ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, мөн хохирогч П.Наас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дансаар авч залилан 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
- хохирогч Х.Сд нотариатчийн эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Сгоос 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ххх банкны ххх дугаартай дансаар шилжүүлэн авч 20,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилж нийт 43,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн 0465 дугаарт бүртгэлтэй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэйгээр ажиллаж байхдаа өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хууль дээдлэх, щударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, 14.1.9-д үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах”, 15 дугаар зүйлийн 15.1,11-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэж заасныг зөрчиж эрүүгийн “2211 00000 2040” дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Тт хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцох үедээ мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж прокурорын хяналтад ирүүлснийг мөрдөх байгууллагад үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах, зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19:00 цагийн үед ххх дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх дүүргийн прокурорын газрын гадаа Б.Оийн ххх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу хайрцагтай ээмэг, бөгж хахуульд өгөхөөр санал болгож, улмаар гадуур хувцасных нь халаас руу хийхээр завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогч Б.Пын:...би Ц.Д гэдэг хүнийг өмгөөлөгч болохоор нь зүс мэддэг. 2021 оны Намрын хуульчийн сонгон шалгаруулалт ххх аймагт байдаг ач дүү болох Н сонгон шалгаруулалтад орсон бөгөөд өмнө нь нэг, хоёр удаа ороод ганц нэг оноо тэнцээгүй дахин орж байсан. Би Дтай холбогдоод манай дүү Хуульчийн сонгон шалгаруулалтад ороод оноо дутчихлаа арга чарга байна уу гэхэд Ц.Д өө таньдаг хүн байгаа ш дээ харин мөнгө л хэрэг болох байх” гэ хээр нь би тийм үү, хэдэн төгрөг болох юм, хэдэн хүнд өгөх юм гэхэд надад өгчих, тэгэхэд л болгочихно гэж хэлсэн. Тэгээд надтай Төв шуудангийн ард уулзъя гэхээр нь бэлэн 5,000,000 төгрөг аваад гараад ир гэж хэлээд эхнэрийн хамт Төв шуудангийн ард очиход, Ц.Д машинд ирж суусан. Би 5,000,000 төгрөгөө Ц.Дт бэлнээр өгсөн. Тухайн үед манай дүүгийн нэр усыг дэвтэр дээрээ бичиж аваад мөнгөө аваад явсан. Үүний маргааш Н руу Д нь өөрөө залгаад чи надад 2,000,000 төгрөг зээлээч мөнгө хэрэг болоод. Байна гэхээр нь Н ээжээсээ 2,000,000 төгрөг аваад энэ хүнд өгсөн байдаг. Хүмүүс нь батламжаа аваад манай дүү үлдсэн. 2022 оны 4 дүгээр сард цагдаад өргөдөл өгснөөс хойш дахин холбогдоогүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 186-187 дугаар тал/,
-хохирогч П.Нын:...миний бие 2020 онд хуульчийн мэргэжлийн шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд хуульчийн мэргэжпийн шалгалгад тэнцээгүй талаараа авга ах Пт хэлсэн, 2021 оньг 9 дүгээр сард санахгүй байна, авга ах П над руу утсаар яриад одоо 9 дүгээр сард болох хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцүүлж өгөх хүн байна, мөнгө 5 сая төгрөг гэж байна гэсэн. Би тэнцүүлж өгөх юм бол мөнгөийг нь өгчихвөл П ах тэр тэнцүүлж өгнө гэсэн Ц.Дтай уулзаад 5,000,000 бэлнээр өгсөн байсан. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод болсон хуульчийн мэргэжлийн шалгалтад ороод эхний хэсэг буюу эрх зүйн тестийн шалгалтыг өгөөд тэнцээгүй. Шалгалтад тэнцээгүй тул Д гэдэг хүн рүү П ах ярьсан, мөн надад утасны дугаарыг нь өгөөд чи өөрөө нэг ярьчих гэсэн. Би тэр өдрөө шалгалтын хариугаа хараад тэнцээгүй болохоор Д руу утсаар яриад шалгалтад тэнцээгүй талаараа хэлсэн. Тэгэхэд за за асуудал байхгүй, би наадхыг нь чинь зохицуулчихна гэсэн. Би түүнд энэ шатандаа тэнцэж байж бодлогын шалгалтад орно ш дээ, тэр шалгалтаа яах вэ гэхэд зүгээр зүгээр би зохицуулчихна гэсэн. Хариу нь гарах үеэр би чамайг тэнцсэн болгоод оруулчихна гэсэн. Шалгалтын эцсийн хариу 14 хоногийн дотор гардаг бөгөөд тэр үед хариу нь гарах үед тэнцсэн хүмүүсийн жагсаалтад миний нэр байгаагүй. Би энэ талаар Д руу утсаар ярихад зүгээр зүгээр гэрчилгээ гардуулах үеэр чиний нэртэй гэрчилгээ олгогдоно, хүмүүст тэнцсэн гэж хэлээд байж бай гэсэн. Энэ үеэс хойш дүн гараагүй байхад над руу утсаар яриад чиний гэрчилгээ бол гаргачихна аа, надад 2 сая төгрөгийн хэрэг гарлаа, надад зээлчих, чамд буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Би ерөнхийдөө зээлчих гэсэн нэрээр л авсан байх, би гэрчилгээ гарах уу гэж залгаж байсан юм. Надад мөнгө байгаагүй болохоор би ээж рүү дансыг нь өгөөд, ээж хүнээс мөнгө авч шилжүүлсэн. Мөн л гэрчилгээ гардуулах үеэр нэр байгаагүй учраас дахин түүн рүү утсаар яриад хүмүүс тангаргаа өргөөд байна, миний нэр байхгүй байна гэхэд хүлээж бай гэсэн. Ингээд 1-2 cap хүлээсэн ба энэ үедээ утсаар ярихад одоо тэд хоногийн дараа гарна гээд хоног хойшлуулаад байдаг байсан. Би худлаа боллоо гээд мөнгөө авъя гэхэд өгөхгүй алга болсон. Дараа нь П ахаас өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргахад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 193-194 дүгээр тал/,
- хохирогч Б.Мгийн:...би шалгалт өгөхдөө ер нь бараг тэнцэхгүй байх гэж бодоод тухайн үед манай аймгийн прокурор байсан Ц.Д хотод ирсэн өмгөөлөгч хийж байгаа. Хүмүүсийг хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгдөг гэх дам яриа сонсоод Ц.Д прокурорын утасны дугаарыг олоод 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр залгаад. танд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгөх боломж байгаа юу гэхэд болно ямар ч асуудалгүй. Чи хууль зүйн үндэсний төвөөс явуулдаг 3 хоногийн бодлогын сургалтад бүртгүүлээд хандив өгөхөөр сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгдөг гэсэн. Тэгээд яриа дуусаад утсаа салгаад эргээд над руу Ц.Д прокурор залгаад чи ерөөсөө мөнгөө эохицуулчих, мөнгөө л хурдан зохицуулчихвал би дээшээ хүнтэй ярьчихлаа. Чи 5,000,000 төгрөг бэлдчих гэхээр нь би найзаасаа 6,000,000 төгрөг зээлж аваад өөрийн ххх банкны ххх гэсэн данснаас Ц.Д прокурорын өгөн түүний ххх банкны хххданс руу интернэт банкаар их дэлгүүрийн хажууд нэг кофей шофод сууж байхдаа шилжүүлсэн. Тэр үед надаас миний регистрийн дугаар овог нэрийг хэлүүлж аваад одоо дээд хүндээ хэлчихсэн байгаа. Тэнцсэн хүмүүсийн нэр дотор чиний нэр гараад ирнэ хүлээж байгаарай гэсэн.Тэгээд хүлээж байх хоорондооо юу болж байна гэж Ц.Д прокуророос асуухаар удахгүй гарчихна тайван байж бай гэдэг байсан. Энэ хооронд утсаар ярьж байхдаа надаас чи сонгон шалгаруултанд тэнцээд дараа нь ямар чиглэлээр ажиллах гэж байна гэхээр нь би эд хөрөнгөтэй олон жил холбоотой ажилласан. Би нотариат болох санаатай байна гэсэн чинь Ц.Д прокурор өө наад нотариаттай холбоотой ажлыг чинь зохицуулах хүн байгаа. Наадахыг чинь би яриад өгье лдөө. Чиний хуульчийн гэрчилгээ гарчих юм чинь нэг мөсөн дараагийн ажлыг чинь ярьж байя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу Ц.Д прокурор эргэж залгаад Ислариатын асуудлыг дээд хүнтэй ярилаа, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгчих. Танай ххх тойрогт 2 нотариатын орон тоо сул байгаа юм байна. Эртхэн ярьж хөөрч байя гэхээр нь би зөвшөөрөөд аав ээждээ энэ асуудлын талаар хэлээд 10.000.000 төгрөг зээлчих гэсэн. Тэгээд аав надад 10,000,000 төгрөг зээлүүлээд данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн дээр хэлсэн данснаас Д гуай руу мөн данс руу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ххх аймагт гэртээ интернэт банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд шалгалтад тэнцсэн хүмүүсийн жагсаалт гарсан чинь миний нэр тэнд байгаагүй. Тэгээд нэр ороогүй байна, нөгөө нотариатын шалгалтдаа ч орж чадаагүй, Тэгээд нэр ороогүй болохоор Ц.Д гуай руу залгаад миний нэр жагсаалтад байхгүй байна ш дээ гэсэн чинь санаа зоволтгүй гомдол гаргасан хүмүүсийн жагсаалт дунд нэр чинь орчихно гэх зэргээр хойшлуулж эхэлсэн. Би ч энэ худлаа боллоо гэдгийг мэдээд мөнгөө авъя гэж хэлсэн чинь дээрээ болгоно гэсэн гэх зэргээр хойшлуулаад 2022 он гарсан. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би хотод ирээд Ц.Д прокурортой уулзаад таныг миний мөнгийг өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэж хэлсэн чинь их дэлгүүрийн хойно байдаг урт цагааны үзүүрийн нотариат ороод зээлүүлсэн мөнгө төлөх баталгаа гэж цаасан дээр гараар бичээд нотариатаар батлуулаад 2022 оны 4 дүгээр сарын 13-ны дотор мөнгийг маань төлнө гэсэн. Үүнээс хойш залгаад мөнгөө нэхэхээр өгнөө болно гэж байсан. Тэгээд 2022 оны намрын шалгалтад чамайг тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Би энэ хүнд өгсөн 16.000.000 төгрөгөө буцааж авч хохиролгүй болмоор байна. 2022 онд би өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргалаа гэсэн чинь битгий гомдол өгөөрэй гээд миний данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 14.000.000 төгрөг энэ хүнээс авна гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 50-51 дүгээр тал/,
- хохирогч Х.Сгийн: ...Ц.Д багш надад чи нотариатч болох уу? би нотариатчийн үйл ажиллагаа явуулах гаргаж өгч болно. Тухайн эрхийг гаргаж өгдөг хүн байгаа өгөөд гаргахын тулд мөнгө хэрэгтэй. Чи нотариатч болно гэвэл урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчих. Эрх олгогдсоны дараа 5,000,000 төгрөг авна гэж надад хэлсэн. Тухайн үед би гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, бодож байгаад хэлье гэж хэлсэн. Гэтэл 9 дүгээр сард залгаад би нотариатчийн эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэхээр нь би 2021 оны 9 дүгээр сард түүний ххх тоот ххх банкны данс руу 10,000,000 төгрөгийг би өөрийн ххх тоот данснаас zeelev гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би нотариатын мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн, шалгалтаа өгсний дараа 2021 оны 11 дүгээр сард нөхөр Бын ххх тоот данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед манай нөхөр ххх дүүргийн 17 дугаар хороо ххх банкны АТМ-ээс шилжүүлсэн нотариатчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. Би 21 хоногийн дараагаас өнөөдрийг хүртэл залгаж ярьж мессеж бичихэд удахгүй өгнө гэж хэлсээр байгаа. Нотариатчийн эрхийи үнэмлэх гаргаж өгөөгүй байгаа гэх мэдүүлэг. / 4 дүгээр хавтас, 77 дугаар тал/,
- гэрч Б.Оч:...би Х.Тт холбогдох хэргийг анх гомдлоос нь эхлэн хянаж ажилласан. Х.Тт холбогдох бусдаас 20 удаагийн гүйлгээгээр 301,500,000 төгрөг залилсан гэх хэргийг хянаж гэмт хэргийн шинжтэй гомдлоос нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өмгөөлөгч Ц.Д нь Х.Тийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хэрэг прокурорын хяналтад орж ирэхээс өмнө буюу огноог нь санахгүй байна 1 удаа хүсэлт өгнө гээд өмгөөлөгч Ц.Д ирсэн байсан. Тэгээд хэрэг хяналтад ирэхээс өмнө хүсэлт гаргана гээд надтай тус прокурорын газарт ирж уулзаж байсан. Энэ хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналтай прокурорын хяналтад орж ирсэн. Түүнээс хойш хэргийг хянаж байхад 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил тарахаас өмнө 17:00 цагийн орчимд миний гар утас руу өмгөөлөгч Ц.Д залгаад уулзмаар байн гэсэн. Би та орж ирээд уулз гэсэн чинь ажил тарахаар чинь уулзъя, ажлын чинь хажуу талд байна гэж хэлсэн. Би та орж ирж уулз гэж хэлчхээд байж байхад 19:00 цагийн орчимд дахин над руу залгаад би таныг гадаа хүлээж байна гэсэн. Би тантай гадуур уулзахгүй гэж хэлсэн. Би түүнтэй утсаар ярьчхаад хэсэг хугацааны дараа ажлынхаа гадаа хүнсний дэлгүүр орох гэж гарахад Ц.Д өмгөөлөгч ажлын гадаа зогсож байсан. Тэгээд над руу ирэхээр нь би та яах гэсэн юм гэхэд уулзъя гээд бид хоёр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын зүүн талын байрны буланд байдаг дэлгүүрийн гадаа замын дэргэд уулзсан. Өмгөөлөгч Д надад хэлэхдээ Х.Тт холбогдох хэргийг нэг л удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад өгөөч ээ, би энэ хүнийг урьдаас мэддэг юм, өмнөх хэрэг дээр нь өмгөөлөгчөөр явж байсан, одоо энэ хэрэг дээр нь явж байгаа, энэ хүн зөн билигтэй хүн байгаа юм, би мэддэг болохоор юм аа, чи нэг л удаа буцаагаад өгөөч ээ гэсэн. Би үгүй ээ, хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалт дууссан учраас хэргийг шүүхэд шилжүүлнэ, таны өмнө гаргасан хүсэлтийг татгалзаад шийдвэрлэсэн шүү гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байхад Ц.Д өмгөөлөгч танай прокурорын газрын дарга хэн байгаа юм, орлогч чинь хэн байгаа юм гэж асууж байснаа харагдах байдал нь жижиг хамбан бор хайрцагтай, шаргал бантиктай гоёл чимэглэлийн хайрцаг онгойлгоод энгийг танд өгөх гэсэн юм, энэ гоё гээд шармал, шар өнгийн шигтгэдэг 2 ээмэг, нэг нарийн бөгж харуулсан. Би авахгүй гэхэд тэр хайрцагтай ээмэг, бөгжөө миний өмсөж байсан хар өнгийн куртикний халаас руу хийх гэж оролдсон. Би өмгөалөгч Ц.Дт таны энэ үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг бичнэ гэхэд Ц.Д өмгөөлөгч за за, тийм юм хэрэггүй шүү гээд нөгөө хайрцагтай ээмэг, бөгжөө буцаагаад далд хийсэн. Би дэлгүүр орохгүйгээр буцаад ажил руугаа ороход ажлын үүд хүртэл дагаж явж байгаад буцаад явсан. Би орохдоо таны хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүү гэж хэлээд орсон. Би тэр өдөр хар өнгийн урт загартай куртик өмссөн байсан, Д өмгөөлөгч маск зүүсэн байсныг санаж хувцсыг нь санахгүй байна. Урьд өмнө нь намайг ажлаасаа гараад явж байхад хүсэлт өгнө гэж байсан учраас би та над руу ярьчхаарай гээд дугаараа өгч байсан. Энэ нь энэ асуудлаас 14-20 хоногийн өмнө байх гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 72-73 дугаар тал/,
-гэрч Ш.Аийн:...2021 оны 9 дүгээр сард байх орой 22:00 цагийн орчим байсан байх гэртээ байж байтал нөхөр Б.П мөнгө аваад гараад ир гэж хэлсэн. Би гэртээ бэлэн байсан 5,000,000 төгрөгийг аваад гартал гадаа Б.П такси дотор сууж байсан. ххх ар талд очиж зогсоод нэг танихгүй эмэгтэй хүнд өгч байсан. Бм ямар учиртай болох талаар асууж шалгаагаагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 175 дугаар тал/,
- гэрч Х.Нийн:...манай хүү Н нь надад дансны дугаар өгөөд хүн мөнгө-шилжүүлчих гээд байна гэж хэлэхээр нь би хүнээс зээлж өгсөн. Ямар учиртай мөнгө өгөх болсныг сайн мэдэхгүй байна. 2022 оны 10 дугаар сард миний дансанд Ц.Д гэх хүнээс 2,000,000 төгрөг буцаж орж ирсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 31 дүгээр тал/,
-ххх дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1768 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “..2.1. ...Эрүүгийн ххх дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Ц.Д 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20:00 цагийн орчим ххх дүүргийн прокурорын газрын гадна Хүнсний дэлгүүрийн үүдэнд таарч жижиг сав бүхий эд зүйл өгөхийг оролдсон”, 3.6 ...хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хяналтад байгаа хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгөхийг хүссэн нөлөөллийн мэдүүлгийн баримтууд. / 1 дүгээр хавтас, 2-7 дугаар тал/,
- хххх дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны баруун хойд буланд байрлах “ххх " ХХК-ийн хүнсний дэлгүүрийн гадаах орчныг хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн, ххх ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг харах дэлгэц дээрх мэдээллийг харахад бодит огнооноос 1 өдрөөр хоцорсон, 11 минутаар түрүүлсэн өдөр, цагийг зааж байв.Тус дэлгүүрийн гадна орчныг 1 дурангаар хянах ба уг 02 гэх дугаартай жяналтын камерын бичлэгийг хэрэг болсон гэх өдрөөр буцаан сарын 23-ны өдрийн 9:43:33 цагт хар өнгийн урт куртик, хар өнгийн гутал бүхий хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн хар өнгийн цүнх барьсан эмэгтэй урд зүгээс хойд зүгийг чиглэн алхаж байгаа / гэрэл зургийн үзүүлэлт №3/, 19:43:33 цагаас 19:44:03 цагт дэлгүүрийн гадаах явган хүний зам дээр алхах, зогсох үйлдэл хийж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5/, 19:44:03-19:44:18 цагт дэлгүүрийн шатны хашлага дээр цүнхээ тавьж, баруун гартаа барьж байсан цагаан өнгийн гар утсыг цүнх рүү хийж, цүнхний дотор хэсгээс баруун гараар дөрвөлжин хэлбэртэй зүйл авч баруун халаасандаа хийж байгаа /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6, 7, 8, 9, 10/, 9:44:18-19:46:13 цагт дэлгүүрийн гадаах явган хүний зам дээр алхах, зогсох үйлдэл хийж байгаа, баруун талд байх ххх дүүргийн прокурорын газрын хашаанаас хар өнгийн урт хувцас өмссөн эмэгтэй утсаар ярьсан байдалтай гарч ирж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11,12/, 19:46:13-19:46:33 цагт дээрх 2 эмэгтэй хүн уулзаж, дэлгүүрийн шатны цаад хэсгээр зүүн зүг рүү алхсаар хяналтын камерын дуранд харагдахгүй болж байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №13, 14, 15/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үүд / 1 дүгээр хавтас, 9-16 дугаар тал/,
- ххх дүүрэг 3 дугаар хороо тус дүүргийн прокурорын газрын хойно байрлах ххх ХХК-ийн “ххх/40 мянгат-02/” дэлгүүрийн гадаах орчныг хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн ххх дугаартай 1,039,536 гигабайт хэмжээтэй файлыг “VLC” нэртэй тоглуулагчаар нээж үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19:30:09 цагаас 20:25:15 цаг хүртэлх хугацааны “ххх /40 мянгат-02/” дэлгүүрийн гадна орчныг баруун зүүн зүгт хянах, хяналтын дурангийн дэлгэцэд ххх дүүргийн прокурорын газрын байрны хойд хэсэг, 8 дугаар байрны баруун хойд булан хэсэгт байх дэлгүүрийн гадна орчин зам, зогсоолын хэсэг харагдаж байв. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд тус камерын бичлэгийн цагаар 19:40:05 минутанд урд зүгээс хар өнгийн урт куртик, хар өнгийн гутал бүхий хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн эмэгтэй баруун гартаа цагаан өнгийн утас, зүүн гартаа хар өнгийн цүнх барьсан байдалтай хойд зүг рүү алхаж байгаа дүрс харагдах ба 19:43:01 цаг хүртэлх хугацаанд дэлгүүрийн урд хэсэгт алхах, зогсох үйлдэл хийж байгаа /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1-4/, 19:43:01-19:43:18 цагт баруун урд зүгээс хар өнгийн хувцастай эмэгтэй гарч гарч байгаа болон тухайн хоёр эмэгтэй уулзаад зүүн зүг рүү алхаж, барилгын баруун хэсэгт харагдах 2 модны дунд хэсгийн зайд өөд өөдөөсөө харсан байрлалтай зогсож байгаа, /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5-7/, 19:43:18 цагаас өөд өөдөөсөө харсан байдалтай зогсож ба 19:47:46-19:48:04 цаг хүртэлх хугацаанд цагаан өнгийн маск зүүсэн эмэгтэй баруун гараар эсрэг талдаа зогсох хар өнгийн хувцастай эмэгтэйд баруун гараар эд зүйл өгөх үйлдэл хийх ба нөгөө эмэгтэй нь авахаас татгалзах, баруун гараараа хөдөлгөж эсэргүүцсэн үйлдэл хийж буй /гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8-12/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 19-26 дугаар тал/,
-Монгол Өмгөөлөгчдийн Холбооны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/689 дугаартай Ц.Д нь Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн 0465 дугаарт бүртгэлтэй, өмгөөлөлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно гэх албан бичиг. / 1 дүгээр хавтас, 76 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, мөн шүүгдэгч нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах прокурорын шийдвэр гаргуулахаар хяналт тавьж буй прокурорт хахууль өгөхийг завдсан талаар гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд мөн хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь бусдад эд зүйл өгөхийг завдсан, хохирогч нарт зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч байгаа, мөн хахууль өгөхийг завдаж байгаа Ц.Дын дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Дын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр залилах”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөхийг завдсан” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэг заасан “ үргэлжилсэн үйлдлээр залилах”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөхийг завдсан” гэмт хэрэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь хохирогч Б.П, П.Н нарт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан, харин хохирогч Б.Мд 14.000.000 төгрөг, хохирогч Х.Сд 20.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, энэ талаар хохирогч нараас хохирлоо гаргуулж авна гэж бичгээр гаргасан хүсэлтүүд болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Д нь би энэ хүмүүсээс энэ мөнгийг авсан нь үнэн маргах зүйл байхгүй төлнө гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Даас нийт 34.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мд 14.000.000 төгрөг, хохирогч Х.Сд 20.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 3000 нэгж буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ял,
-мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон хугацааг нь нэг хоногийн 15 нэгжээр тооцож, 915.000 төгрөгийг хасаж, 5.085.000 нэгж буюу 5.085.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч нь 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, ххх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Дт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах ”
-мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөхийг завдсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,
-мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийн 15 нэгжээр тооцож, 915.000 төгрөгийг хасаж, торгох ялыг 5.085 нэгж буюу 5.085.000 /таван сая наян таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Даас нийт 34.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд 14.000.000 төгрөг, хохирогч Х.Сд 20.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
10. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Дт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ