Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2022/00169

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2022/00169

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ий ******* салбар,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9-р баг, ******* 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /ЗЮ/, овогт ын /ЗЮ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7597584, 71 /долоон сая таван зуун ерэн долоон мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00568/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Хариуцагч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-ий ******* салбар нь Ё.*******, Т. нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7597584, 71 /долоон сая таван зуун ерэн долоон мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын захирал Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Зээлдэгч Ё.*******, Т. нар нь нэхэмжлэгч ХААН банк ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/201944428582 тоот зээлийн гэрээ байгуулж 7000000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний барьцаанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БГХ201944428582 тоот барьцааны гэрээ байгуулж дөрвөн ханатай гэр, зурагт, хөргөгч болон цалингийн орлого зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201944428582 тоот зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1667056, 68 төгрөг, зээлийн хүүд 1103382,31 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 11961 төгрө нийт 2782399, 99 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл төлөгдөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нар нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 5332943, 32 төгрөг, зээлийн хүүд 2246698, 20 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 17943, 19 төгрөг нийт 7597584, 71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/201944428582 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ болох 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 7597584, 71 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах 4 ханатай гэр, хөргөгч, цалингийн орлогоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Ё.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 9-р багийн иргэн ******* овгийн *******гийн ******* би ХААН банктай 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/201944428582 тоот зээлийн гэрээ байгуулж 7000000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн тул маргах асуудал байхгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. ******* миний бие нь Өмнөговь аймгийн Таван толгой нүүрсний уурхайд ажилладаг юмаа. Тухай байгууллага цалин хөлсөө цаг тухайд нь олгоогүйгээс зээл төлөлт хийгдээгүй өдий хүрсэн. Одоо манай ажил 2022 оны 4, 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа тогтмол хэрэгжиж цалин хөлс дээр маргаан гарч ирэхгүй гэсэн ойлголтыг бидэнд өгсөн. ******* миний бие нь уг зээлээ 2022 оны 05 сараас эхлэн сар бүр тогтмол 500000 төгрөгөөр төлнө. Харин хариуцагч Т. нь тухайн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан тул ******* би зээлийг ямар ч маргаан гаргахгүй зээлийг цаг хугацаанд нь төлнө. Иймд ******* намайг банк санхүүгийн байгууллагаас зээл авахад хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан Т.ийг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Ё.дөлгөөнхэрлэн би уг зээлийг авч ахуйн хэрэглээнд хэрэглэсэн тул шүүхээс Ё.*******д холбогдуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 9-р багийн иргэн овогт ын би *******гийн *******г ХААН банктай 2019 оны 04 сарын 16-ны өдөр ЗГ201944428582 тоот зээлийн гэрээ байгуулж 7000000 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл хийхэд ньхамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан. Уг зээлээс нь би хэрэглээгүй. Зээлээ ******* төлж байгаа гэж байсан. Гэтэл саяхан шүүхээс намайг дуудаж банкны гаргасан нэхэмжлэлийн нэг хувийн гардуулж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зээлийн маргааныг ******* бүхэлд нь хариуцаж төлөх ёстой гэж бодож байна. Миний бие нь өрхийн дотор ам бүл 1-18 насны 5 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй, бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. би хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа залгуулж байсан гэтэл санхүүгийн байгууллагаас миний эзэмшлийн хүүхдийн мөнгө болон, цалинтай ээжийн 50000 төгрөгийг хүртэл барьцаалаад байна. Иймд хариуцагч надад холбогдуулан гаргасан ХААН банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2019 оны 4 сарын 16-ны өдөр ******* банктай зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны 4 сард зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж цалингийн зээл 30 сарын хугацаатай 20,4 хувийн хүүтэй зээл авсан. Барьцаанд 4 ханатай гэр, зурагт, хөргөгч, мөн цалингийн орлогыг тус тус барьцаалж цалингийн зээл авсан. Улмаар Ё.******* ажлаас гараад 2020 оны 8 сараас зээлийн хугацаа хэтэрч эхэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл зээлийн хугацаа хэтэрсэн төлөөгүй. Үндсэн зээлдэгч ба хамтран үүрэг гүйцэтгэгч нарт зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл энэ зээл төлөгдөөгүй. Ийм учраас манай тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлөхийг шаардаж байна. Манай талаас зээлдэгч, хамтран зээлдэгч нараас хамтад нь нэхэмжилж байна. Аль нэгээр төлүүлэхгүй гэсэн зүйл байхгүй хоёулангаас нь нэхэмжилж байна. Манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

6. Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ зээлийг хугацаанд нь төлөөд явж байсан. Ажилласан компанууд нь цалингаа өгөхгүй байгаа учраас төлж чадахгүй байгаа. 3 компанид ажилласан байсан нэг нь ч цалингаа өгөхгүй байгаа. Бид 2 гэр бүлийн хамааралтай. Хамт амьдраад 8 жил болж байна Ё.******* өөрөө машин авч унасан. Машин нь эвдэрсэн. Би 2 ихэр жоохон хүүхэдтэй би өөрөө ажил хийж чаддаггүй. 12 наснаас 6 сартай 4 дэрсхэн охинтой. Миний ******* банкны дансанд хүүхдийн асаргааны 50.000 төгрөг ордог. Бид нарт өөр ямар ч мөнгө орлого байхгүй. Би хүүхдийнхээ мөнгийг барьцаанд тавьсан үүгээр амьдарч байгаа гэв.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 хуудас/, итгэмжлэл /хэргийн 6-р хуудас/, 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хэргийн 7-р хуудас/, 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 29/12298 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хэргийн 8-р хуудас/, 2693321 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 9-р хуудас/, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/2019444428582 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 10-12 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 13-р хуудас/, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн БГ-2019444428582 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 14-16 хуудас/, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн ЗГ/2019444428582-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 17-18 хуудас/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 19-р хуудас/, зээлдэгч Ё.*******гийн зээлийн бүртгэлийн карт /хэргийн 20-р хуудас/, зээлийн хүсэлт /хэргийн 21-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 9-р багийн засаг даргын 2021 оны 08 сарын 19-ний 105 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-р хуудас/, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 02 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хэргийн 24-р хуудас/, 2021 оны 11 сарын 08-ны 06 дугаартай зээл буцаан дуудах мэдэгдэл /хэргийн 25-р хуудас/ баримтууд, хариуцагч талаас хариуцагч Ё.*******гийн хариу тайлбар /хэргийн 35-р хуудас/, хариуцагч Т.ийн хариу тайлбар /хэргийн 36-р хуудас/, баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/201944428582 дугаартай зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3. Хариуцагч Ё.******* Т. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн байна.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/2019444428582 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 10-12 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 13-р хуудас/, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн БГ-2019444428582 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 14-16 хуудас/, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн ЗГ/2019444428582-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 17-18 хуудас/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 19-р хуудас/, зээлийн хүсэлт /хэргийн 21-р хуудас/, , 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 02 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хэргийн 24-р хуудас/, 2021 оны 11 сарын 08-ны 06 дугаартай зээл буцаан дуудах мэдэгдэл /хэргийн 25-р хуудас/ баримтуудаар ******* банк болон Ё.*******, Т. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 7597584, 71 /долоон сая таван зуун ерэн долоон мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/2019444428582 дугаартай зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.1-д Дараах тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлөхийг шаардана. 6.1.1. зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй... гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

7.Хариуцагч нар нь төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.******* сар бүр 500000 төгрөгөөр төлж дуусгах, хариуцагч Т. нь би энэ зээлийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нар нь гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулсан болохоо илэрхийлж байх ба гэрээг байгуулан гарын үсэг зурснаар хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч Т. нь зээлийг төлөхгүй гэж маргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* банктай зээлийн гэрээ байгуулсан атал хариуцагч Т. нь уг зээлийг төлөхгүй байх үндэслэлээ нотлоогүй ба хариуцагч Ё.******* уг зээлийг төлнө гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бус хамтран хариуцагч этгээдэд хамааралтай тайлбар татгалзал гаргаж байх тул хариуцагч Т.ийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймд 7597584, 71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ё.*******гийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ё.*******гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗЮ/, овогт ын /ЗЮ/ нараас 7597584, 71 /долоон сая таван зуун ерэн долоон мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Ё.*******, Т. нарын зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206711 / хоёр зуун зургаан мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.*******, Т. нараас 206711 / хоёр зуун зургаан мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******