| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01387/И |
| Дугаар | 155/ШШ2020/01487 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2020/01487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ... дугаар багт оршин суух Хариад буриад овогтой Нямдоржийн ******* /..................../- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ...... дугаар багт оршин суух Хатагин овогтой Баттогтохын******* /...................../-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Н.*******, Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр Б.Цэнд-Аюуштай 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч 2012 оноос хойш эргээд хамтран амьдарч энэ хугацаанд охин Ц.Аминзаяа, хүү Ц.Маргад-Эрдэнэ нарыг төрүүлсэн юм. Гэвч бид цаашид үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болсон гэдгээ ойлгож, харилцан ярилцаад 2020 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна.
Иймд Ц.Аминзаяа, Ц.Маргад-Эрдэнэ нарт эцэг Б.Цэнд-Аюушаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Цэнд-Аюуш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан таылбартаа:
Бидний дундаас охин*******, хүү******* нар төрсөн нь үнэн. Миний хүүхдүүд мөн. Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.Цэнд-Аюушид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.Цэнд-Аюуш нар нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба гэрлэлтээ сэргээлгүйгээр 2012 оноос 2020 оны 1 дүгээр сар хүртэл хамтран амьдарч, хамт амьдрах хугацаандаа 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин Ц.Аминзаяа, 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүү Ц.Маргад-Эрдэнэ нар төрсөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаартай шийдвэрийн хуулбар, охин Ц.Аминзаяагийн №0000892133/54 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүү Ц.Маргад-Эрдэнийн №6740000073 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Охин Ц.Амин-Эрдэнэ, хүү Ц.Маргад-Эрдэнэ нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд эцэг Б.Цэнд-Аюушаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.450 /жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68.450 /жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар дундаас 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Аминзаяа, 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүү Ц.Маргад-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Цэнд-Аюушаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.450/жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамж 68.450/жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ