Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 80

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,   Улсын яллагч Ч.Мядагбадам, Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гэндэндарги овгийн Төмөрбатын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201715000103 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                      

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гэндэндарги овгийн Төмөрбатын Бат-Эрдэнэ. /РД:ЙА84090317/  
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарьн 12-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хонгил” гэх газар иргэн Б.Буяндэлгэрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:   
 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                    Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв. 
Хохирогч Б.Буяндэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн үед манай ишиг үхээд байхаар нь гэдсийг нь задалж үзсэн чинь ходоодон дотроос нь малын ундаа шиг цагаан юм гарч ирэхээр нь Т.БатЭрдэний авгай болох М.Төрсайхан дээр очоод танайд байдаг ундааны үнэр ишигний ходоодноос үнэртээд байх шиг байна гээд хэлсэн чинь авгай нь би хийе гэж хийсэн юм уу? Би хийгээгүй гэхээр нь би М.Төрсайханг чи үнэрлээд үз гээд дөрвөлжин дээр нь гялгар уутанд хийгээд тавьсан. М.Төрсайхан наадахыг чинь үнэрлэж яахын гээд байсан. ...М.Төрсайхан гэрээсээ гарч ирээд малаа хураах гээд явж байхад нь би малын эмч дуудаж оношийг нь тодруулъя гэж хэлсэн. М.Төрсайхан малаа хураачихаад нөхөр дээрээ орж хэлсэн байсан. Намайг утсаар 1 дүгээр багийн хүний эмчтэй ярьж байтал Т.БатЭрдэнэ манайд орж ирээд юу яриад байгаа юм бэ? Манайх ишигний чинь ам руу ундаа чихэж алах юм уу, юу яриад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь чи тэгвэл үнэрлээд үз танай 
ундаатай адилхан үнэртээд байна гэж би хэлсэн. Тэгсэн чинь Т.Бат-Эрдэнэ би үнэрлэж яахын чи өлсөөд байгаа бол тэрийгээ чанаж идэхгүй юу гэж намайг доромжилсон. Тэгээд Т.Бат-Эрдэнэ миний үснээс зулгаагаад шанаа руу гараараа хоёр удаа цохьсон. Манай шанага өлгөдөг бүдүүн мод байдаг. Тэр модыг унинаас авч миний гарын булчин руу цохьсон. Тэгээд миний түнх рүү хоёр удаа өшиглөсөн. Уг өлгүүрийн модыг авахад гэрийн урд хэсгээр хоёр унь унасан. Тэр унасан унийн модоор намайг ёворч хөл рүү цохьсон. Тэгэхээр нь би унины модны үзүүрээс барьсан чинь Т.Бат-Эрдэнэ унины модоо тавьсан. Тэгээд дөрвөлжин дээр байсан тогоог над руу шидсэн. Дараа нь угаадасны хувин шидсэн. Шилбүүрийн мод хугачиж над руу шидсэн. Тэр нь миний баруун талын гуян дээр оносон. Тэгээд над руу чулуу шидсэн. Цэнхэр савтай ус шидчихээд Т.Бат-Эрдэнэ ишиг хургаа ялгах гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-22 дугаар хуудас/, 
Гэрч М.Төрсайханы хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед намайг гал түлээд сууж байтал Б.Буяндэлгэр танайх манай ишгэнд ундаа өгөөд алчихсан байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би өгөөгүй гэсэн. Тэгсэн чинь Б.Буяндэлгэр та нар манай ишгэнд ундаа өгч манайхыг хорлох гэж байна уу гэж намайг аашилж байгаад гараад явсан. Манай нөхөр 09 цаг болох гэж байхад ирэхээр нь Б.Буяндэлгэр орж ирээд манай ишгэнд ундаа өгсөн байна манайхыг хорлох гэж байгаа юм уу гээд аашлаад байсныг хэлсэн. Манай нөхөр ишиг хургаа ялгачихаад Чимэдрэгзэнийд очсон. Б.Буяндэлгэр, Т.Бат-Эрдэнэ хоёр хэрэлдэж байгаа дуулдсан. Би гэрийнх нь хажууд очсон чинь гэрийн хаалгаар нь унины модны бөгс гарч ирээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай: “...  Б.Буяндэлгэрийн биед баруун шууны хэсгийн зулгаралт, баруун бугалга, баруун шуу, 2 гуяны цус хуралт, хуйх, зүүн хацар, баруун гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх  эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 26 дугаар хуудас/,  
Шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “... Б.Буяндэлгэрт 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэмтэл үүссэн байх  магадлал байхгүй. Уг гэмтэл нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болон 12-ны өдөр үүссэн байх магадлалтай. ... Баруун гуяны ар хэсгийн 11*6 см цус хуралт, баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байх магадлалтай. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Буяндэлгэрийн биед үзлэг хийхэд баруун шууны хэсгийн зулгаралт, баруун бугалга, баруун шуу, 2 гуяны цус хуралт, хуйх, зүүн хацар, баруун гуяны зөөлөн эдийн гэмтлүүд нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үүссэн байх магадлалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Бат-Эрдэний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42, 47-48 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Бат-Эрдэний ял шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 36, 38 дугаар хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарьн 12-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хонгил” гэх газар иргэн Б.Буяндэлгэрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Буяндэлгэрийн “... Т.Бат-Эрдэнэ миний үснээс зулгаагаад шанаа руу гараараа хоёр удаа цохьсон. Манай шанага өлгөдөг бүдүүн модыг унинаас авч миний гарын булчин руу цохьсон. Миний түнхрүү хоёр удаа өшиглөсөн. Уг өлгүүрийн модыг авахад гэрийн урд хэсгээр хоёр унь унасан. Тэр унасан унины модоор намайг ёворч хөл рүү цохьсон. Би намайг ёворч цохьсон унины модны үзүүрээс барьсан чинь Т.Бат-Эрдэнэ унины модоо тавьсан. Тэгээд дөрвөлжин дээр байсан тогоог над руу шидсэн. Дараа нь угаадсны хувин шидсэн. Шилбүүрийн мод хугачиж над руу шидсэн. Тэр нь миний баруун талын гуян дээр оносон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-22/, гэрч М.Төрсайханы “... Б.Буяндэлгэр, Т.Бат-Эрдэнэ хоёр хэрэлдэж байгаа дуулдсан. Би гэрийнх нь хажууд очсон чинь гэрийн хаалгаар нь унины модны бөгс гарч ирээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт. /хх-ийн 26/, Шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /ххийн 39-41/, шүүгдэгч Т.Бат-Эрдэний хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.   
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Т.БатЭрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт хураагдсан хохирогч Б.Буяндэлгэрийн толгой, нурууны рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  
Хэрэгт шүүгдэгч Т.Бат-Эрдэний эзэмшлийн AМ5307636, АS1479118 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өлгүүрийн мод 1 ширхэг, хугарсан унины мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   
Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх 
хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Т.БатЭрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Гэндэндарги овгийн Төмөрбатын Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Гэндэндарги овгийн Төмөрбатын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   3. Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өлгүүрийн мод 1 ширхэг, хугарсан унины мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   
5. Хохирогч Б.Буяндэлгэрээс хураан авсан хохирогчийн толгой, нурууны рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Буяндэлгэрт буцаан олгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Т.Бат-Эрдэний эзэмшлийн AМ5307636, АS1479118 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.БатЭрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР