| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0759/З |
| Дугаар | 128/ШШ2022/0843 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0843
2022 11 14 128/ШШ2022/0843
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “... “М***** ***** ** ********”-аас гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сургуулиас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1192 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****аас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Тус тушаалаар “Боловсролын сайдын 1992 оны “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Сургуулийн ангилал өөрчлөх тухай” А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэж нэхэмжлэгчийн маргаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд цаашид маргах зүйлгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүссэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргагч “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ-ын “М***** ****** ** *******-иас гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сургуулиас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1192 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай” нэхэмжлэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг гаргаж өгсөн нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах нөхцөл байдал бий болсон. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар “Боловсролын сайдын 1992 оны “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Сургуулийн ангилал өөрчлөх тухай” А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэж нэхэмжлэгчийн маргаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан гэж үзэж болохоор байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****-д нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон, түүний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгч “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***** нь “М***** ***** ** ******иас гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сургуулиас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1192 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох 128/2022/0759/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М***** ***** ** ********” ТБАГУТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН