2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар  2025/ШЦТ/609

 

 

 

 

2025          02         28                                      2025/ШЦТ/609

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г.Г,

         Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө ххх дүүргийн 15 дугаар хороо, ххх дүгээр гудамж ххх тоотод хамтран амьдрагч Д.Гг чи утасны цаанаас их том байна, хоол хийж өг өлсөж байна, махгүй хоол хийсэн байна гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1. Шүүгдэгч Г.Г нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ггийн:… 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 22:00 цагийн үед би гэртээ жаахан халамцуу орсон. Тэгсэн манай хамтран амьдрагч Г нь нэлээн согтуу байсан. Миний гар утсыг шүүрч аваад эвдээд хаяхаар нь би айсандаа гэрээсээ гараад байрны бас нэг өрөө түрээслэн амьдардаг охины утаснаас өөрийн охин С руу залгаад хүрч ирээд ээжийгээ аваарай гэж хэлсэн чинь би одоо очиж чадахгүй байна өглөө очно гэхээр нь би гараад нийтийн байрны галлагааны өрөөний тэнд сууж байхад миний хамтран амьдрагч Г.Г одоо зүгээрээ хоёулаа орж унтаж амрахаар оръё гэхээр нь би дагаад гэртээ орсон чинь чамайг  битгий ирээрэй гэсэн чинь яах гэж ирсэн юм бэ гээд чи утасны цаанаас их том байна. Одоо би маханд чинь үзүүлнэ гээд тогооны залгуур аваад миний биеийн хөл хэсэгт нэлээн олон удаа цохиод хоол хийж өг өлсөж байна гээд би байсан хоолны материалаа ашиглаад хийсэн чинь махгүй хоол хийсэн гээд махтай хоол хий гээд дахин тогооны залгуураар нуруу гар луу ороолгоод тэгээд жаахан тайвшраад унтаад өгсөн өглөө 08:00 цаг өнгөрч байхад сэрээд эрүүл болсон болохоор зүгээр байх гэж бодсон чинь намайг чи муу их байна ална чамайг гээд үсдэж аваад нүүр буюу толгой хэсэгт гараа атгаж байгаад 6-7 удаа цохиод нүүрлүү 3-4 удаа алгадаад чи утасны цаанаас доромжилсон гээд дахин хоёр гарын булчин хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд зодохоо больсон тэгснээ би чамайг арай хэтрүүлээд зодчихлоо одоо чи гэрээс гарахгүй шүү ийм бие нүүр царайтай би өөрөө ажил хийж чамайг тэжээн гэж хэлсэн. Тэгээд байж байхад охин видео каллаар залгахаар ярьсан чинь ээж би одоо яваад очно наад нүүр царай чинь яасан юм бэ гээд байсан. Тэгсэн охиноо ирүүлж яах гээд байгаа юм бэ гээд хажуугаас хэрэггүй гээд байсан. Удалгүй охин С ирсэн чинь охинтой юм ярих гэж үзсэн. Тэгсэн охин уурлаад та арай давраад байна би цагдаа дуудна гэсэн чинь гараад явсан. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зодуулсан бол миний охин С гэрчилнэ. Миний хувьд сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг одоо сүүлийн үед бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Би тухайн үед өөрөө согтуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас надад ямар нэгэн сэтгэцэд хор хохирол учраагүй сэтгэл санааны хохирол нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар тал/,  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Сийн:...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад миний ээж Г надруу залгаад намайг ирээд аваарай энд алах гээд байна гэж орилоод байсан. Би маргааш өглөө очно хүүхэд харах хүн байхгүй гэж хэлээд наад хавьдаа байгаа хүндээ утсаа өгөөрэй гэсэн чинь манай хажуу өрөөнд байр түрээсэлдэг мөн доод дэлгүүрийн эгч гээд хүнд утсаа өгсөн тэгэхээр би та цагдаа дуудаад өгчих гэсэн чинь танай ээжийг аваад явчихна гэхээр нь би хамаагүй, би өөрөө очоод авчихна гэж хэлсэн чинь тэр эгч би хаягийг нь мэдэхгүй байна гээд хажуу талд амьдардаг эгч би өөр хүнээс асуугаад дуудна гээд алга болсон. Би хэсэг хугацааны дараа залгахад би хаягийг нь мэдэхгүй байна гээд цагдаа дуудаж өгөөгүй гэсэн. Би маргааш өглөө 10:00 цагийн үед ээжийн амьдарч байгаа газар очоод хаалгыг нь онгойлгуулаад орсон чинь миний ээж хувцасгүй хамаг бие нь хөхөрсөн, хавдсан, няцарсан байдалтай хажууд нь хамтран амьдрагч нь гэх эрэгтэй сууж байсан. Би яагаад манай ээжийг ийм болгосон юм бэ гэсэн чинь ээж намайг тамхины мөнгө явуулаагүй гээд тогооны залгуураар ороолгож гөвөөд зодоод бас гараараа толгой хэсэгт олон удаа цохисон гээд нүүр нь бас хөхөрч, хавдсан байсан. Би яагаад тэгж байгаа юм гэсэн чинь ээжээсээ асуу ээж чинь намайг доромжилсон. Тэгээд би зодсон би чамд ярихгүй чи зүгээр л явдаг газраараа яв гээд үл тоогоод хамаг бурууг ээж рүү чихээд байсан. Өмнөх орой ээж надруу ярихад чиний охин ирэхгүй чи дуудаад ирэхгүй хэзээ ирдэг байсан юм гээд цаанаас орилоод байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/, 

2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын      05-ны өдрийн №14419 дугаартай дүгнэлт:

         1. Г.Гийн биед баруун хацрын шонтон, зүүн хацар, дух, зүүн бугалга, шуу, бугуйн үе, баруун бугалга, шуу, нуруу, хоёр гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

           3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 19-20 дугаар тал/,

         Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.

           3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах  талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дүгээр гудамж ххх тоотод хамтран амьдрагч Д.Гг чи утасны цаанаас их том байна, хоол хийж өг өлсөж байна, махгүй хоол хийсэн байна гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Д.Ггийн:… 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 22:00 цагийн үед би гэртээ жаахан халамцуу орсон. Тэгсэн манай хамтран амьдрагч Г нь нэлээн согтуу байсан. Миний гар утсыг шүүрч аваад эвдээд хаяхаар нь би айсандаа гэрээсээ гараад байрны бас нэг өрөө түрээслэн амьдардаг охины утаснаас өөрийн охин С руу залгаад хүрч ирээд ээжийгээ аваарай гэж хэлсэн чинь би одоо очиж чадахгүй байна өглөө очно гэхээр нь би гараад нийтийн байрны галлагааны өрөөний тэнд сууж байхад миний хамтран амьдрагч Г.Г одоо зүгээрээ хоёулаа орж унтаж амрахаар оръё гэхээр нь би дагаад гэртээ орсон чинь чамайг  битгий ирээрэй гэсэн чинь яах гэж ирсэн юм бэ гээд чи утасны цаанаас их том байна. Одоо би маханд чинь үзүүлнэ гээд тогооны залгуур аваад миний биеийн хөл хэсэгт нэлээн олон удаа цохиод хоол хийж өг өлсөж байна гээд би байсан хоолны материалаа ашиглаад хийсэн чинь махгүй хоол хийсэн гээд махтай хоол хий гээд дахин тогооны залгуураар нуруу гар луу ороолгоод тэгээд жаахан тайвшраад унтаад өгсөн өглөө 08:00 цаг өнгөрч байхад сэрээд эрүүл болсон болохоор зүгээр байх гэж бодсон чинь намайг чи муу их байна ална чамайг гээд үсдэж аваад нүүр буюу толгой хэсэгт гараа атгаж байгаад 6-7 удаа цохиод нүүрлүү 3-4 удаа алгадаад чи утасны цаанаас доромжилсон гээд дахин хоёр гарын булчин хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд зодохоо больсон тэгснээ би чамайг арай хэтрүүлээд зодчихлоо одоо чи гэрээс гарахгүй шүү ийм бие нүүр царайтай би өөрөө ажил хийж чамайг тэжээн гэж хэлсэн. Тэгээд байж байхад охин видео каллаар залгахаар ярьсан чинь ээж би одоо яваад очно наад нүүр царай чинь яасан юм бэ гээд байсан. Тэгсэн охиноо ирүүлж яах гээд байгаа юм бэ гээд хажуугаас хэрэггүй гээд байсан. Удалгүй охин С ирсэн чинь охинтой юм ярих гэж үзсэн. Тэгсэн охин уурлаад та арай давраад байна би цагдаа дуудна гэсэн чинь гараад явсан. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зодуулсан бол миний охин С гэрчилнэ. Миний хувьд сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг одоо сүүлийн үед бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Би тухайн үед өөрөө согтуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас надад ямар нэгэн сэтгэцэд хор хохирол учраагүй сэтгэл санааны хохирол нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар тал/,  

-  гэрч Г.Сийн:...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад миний ээж Г надруу залгаад намайг ирээд аваарай энд алах гээд байна гэж орилоод байсан. Би маргааш өглөө очно хүүхэд харах хүн байхгүй гэж хэлээд наад хавьдаа байгаа хүндээ утсаа өгөөрэй гэсэн чинь манай хажуу өрөөнд байр түрээсэлдэг мөн доод дэлгүүрийн эгч гээд хүнд утсаа өгсөн тэгэхээр би та цагдаа дуудаад өгчих гэсэн чинь танай ээжийг аваад явчихна гэхээр нь би хамаагүй, би өөрөө очоод авчихна гэж хэлсэн чинь тэр эгч би хаягийг нь мэдэхгүй байна гээд хажуу талд амьдардаг эгч би өөр хүнээс асуугаад дуудна гээд алга болсон. Би хэсэг хугацааны дараа залгахад би хаягийг нь мэдэхгүй байна гээд цагдаа дуудаж өгөөгүй гэсэн. Би маргааш өглөө 10:00 цагийн үед ээжийн амьдарч байгаа газар очоод хаалгыг нь онгойлгуулаад орсон чинь миний ээж хувцасгүй хамаг бие нь хөхөрсөн, хавдсан, няцарсан байдалтай хажууд нь хамтран амьдрагч нь гэх эрэгтэй сууж байсан. Би яагаад манай ээжийг ийм болгосон юм бэ гэсэн чинь ээж намайг тамхины мөнгө явуулаагүй гээд тогооны залгуураар ороолгож гөвөөд зодоод бас гараараа толгой хэсэгт олон удаа цохисон гээд нүүр нь бас хөхөрч, хавдсан байсан. Би яагаад тэгж байгаа юм гэсэн чинь ээжээсээ асуу ээж чинь намайг доромжилсон. Тэгээд би зодсон би чамд ярихгүй чи зүгээр л явдаг газраараа яв гээд үл тоогоод хамаг бурууг ээж рүү чихээд байсан. Өмнөх орой ээж надруу ярихад чиний охин ирэхгүй чи дуудаад ирэхгүй хэзээ ирдэг байсан юм гээд цаанаас орилоод байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/, 

            - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын      05-ны өдрийн №14419 дугаартай дүгнэлт:

         1. Г.Г биед баруун хацрын шонтон, зүүн хацар, дух, зүүн бугалга, шуу, бугуйн үе, баруун бугалга, шуу, нуруу, хоёр гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

           3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 19-20 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг зодож  эрүүл нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Г гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.Г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Г.Гд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

           Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  хохирогч Д.Г нь хэрэг бүргэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж, өгөөгүй, шүүх  хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэж шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл байх тул Г.Гыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Г.Г эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

      Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч               Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ