Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2020/01529

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2020/01529

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ........... тоотод оршин суух, Их мэргэд овогт Дашсүрэнгийн ******* /........................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ................... тоотод оршин суух, Тайж нар овогт Цэвэгжавын******* /...................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2020/01354 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ц.Энхболд нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:тайлбартаа: Би нөхөр Ц.Энхболдтой 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж амьдарсан. Бидний дундаас 2010 оны 6 дугаар сарын 21-нд хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Анунгоо нар тус тус төрсөн. Ц.Энхболдтой гэр бүл болохоос өмнө төрүүлсэн охин*******г эгч*******т үрчлүүлсэн боловч эгч маань нас барсан тул охин над дээр ирж амьдарсан юм. Хамт амьдарсан 13 жилийн хугацаанд бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд байсан. Хүүхдүүдийн дэргэд хэл амаар доромжлох, зодож цохих болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Мөн хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх үйлдэл гаргаж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, Э.Анунгоо нарыг өөрийн асрамжид авч эцэг Ц.Энхболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийнхээ шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна. Бид хоорондоо хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон. Салахаас өөр аргагүй болсон. Миний том охин******* нь дагавар хүүхэд юм. Би ээжийнхээ дүүд үрчлүүлсэн байсан бөгөөд үрчлүүлсэн эгч маань нас бараад би эргээгээд авсан байсан. Ийм асуудал болсон учир салахаас өөр аргагүй. Би хүүхдүүдтэйгээ болно.******* чадлынхаа хэрээр тусална гэсэн. Том охин маань цагдаагийн хүүхэд хамгааллын байранд байгаа гэв.

Хариуцагч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр сая гадаа хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоод орж ирсэн. Миний тухайд оносон ажил эрхэлдэггүй зун намартаа дулааны улиралд хүмүүсийн ажил хийж хэдэн төгрөг олдог, ийм учраас би хүүхдийн тэтгэлэгийн тэр их мөнгийг олж өгч чадахгүй. Гэсэн ч зун намартаа ажил төрөл хийгээд олсон мөнгөө эхнэртээ өгч байхаар тохиролцсон. Бид 2005 онд танилцаад 2007 онд нэг гэртээ орцгоосон одоо бараг 14 жил орчим болж байна. Миний хувьд нэг их архи хэрэглэдэггүй, Хааяа найз нөхөдтэйгээ баяр ёслолын үеэр л архи хэрэглэдэг эхнэртээ ширүүн дориун харьцдаггүй. Гэр бүлийн хүмүүс муудалцах юм гардаг. Манай гэрт нэг асуудал болсон тэрнээс болоод л ингэж салах гээд байгаа юм. Би уг нь салахгүй гэж эхнэртэйгээ ярьж үзсэн чинь болохгүй сална л гэж байна. Дагавар охиноо хүчирхийлсэн л гэж чамайг манай ах дүү нар бодож байгаа яагаад ч бүтэхгүй гэж хэлээд байна. Нэгэнт тэгж байгаа юм чинь би салья гэж бодож байна. Би хар багаас нь өсгөсөн болохоор өөрийн том охиноо л гэж бодож явдаг. Одоо прокурорын шатанд байгаа. Би хавар цагаан сарын орчим ажил хийж явж байгаад ирэхэд л эхнэр маань танай эгчийн хүү манай охиныг хүчирхийлсэн байна гэхээр нь би тэднийд очиж хэлэх үү гэхэд эхнэр цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгтэл 3 дугаар сард цагдаагаас намайг охиноо хүчирхийлсэн гэсэн асуудлаар шалгах болсон. Тийм зүйл би хийгээгүй юм.Бид хоёр нийлж суугаад гурван хүүхэдтэй болсон. Гурван хүүхдээ ээжийн нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эхнэр маань бие муутай группэд байдаг. Тэр мөнгөөрөө амьдардаг юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.Энхболдоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Д.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, зөвлөгчийн үйл явдлын тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэл, зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Хэдийгээр гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй боловч гэрлэгчид нь дээрхи хариуцагчийн яллагдагчаар татагдсан үйл баримтаас хойш тусдаа амьдарсан, хүүхдүүдэд эрсдэлт нөхцөл байдал бий болсон зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2007 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0005200-99 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Анунгоо нар төрсөн болох нь №0368311/377, 6701001016, 6701000718 бүртгэлийн хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн******* овогтой******* нь А.Сумъяабазар багштай 4-р ангийн а бүлэгт суралцдаг нь үнэн гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн Тус цэцэрлэгийн бэлтгэл А бүлэгт 5 настай*******ын******* нь суралцдаг болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар: Хүүхэд бага насны, эхийн хайр халамж, хүүхдийн амьдрах нөхцөл, хүү Э.Чингүүнжавын санал зэргийг харгалзан 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Анунгоо нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нар эх Д.*******ийн асрамжид үлдсэн нь эцэг Ц.Энхболдын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нартай эцэг Ц.Энхболд хэдийд ч уулзах, тэжээн тэтгэх, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Д.*******, Ц.Энхболд нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их мэргэд овогт Дашсүрэнгийн ******* /................/, Тайж нар овогт Цэвэгжавын******* /........................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Анунгоо нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Энхболд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.******* нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Ц.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА