Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

2025     01         09                                            2025/ШЦТ/16

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-ад холбогдох эрүүгийн 2425**************** дугаартай 171/2025/00110/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Г-ын М, Ө аймагт **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа, ************ аймаг ********* сум *****дүгээр багт оршин суух бүртгэлтэй ч ********* аймаг ********* суманд түр оршин суух хаягтай, *********** боловсролтой, ************** мэргэжилтэй, *********** *************** өртөөний *************** ********* ************ ажилтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

************* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /РД:**************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** оны ** дугаар сарын **-ны едрөөс **-нд шилжих шөнө ***** аймгийн *********** сум, ************** багийн нутаг дэвсгэрт, "*****************" ХХН-ийн "Эрдэнэт өртөө"-ний амралтын байранд хохирогч Б.О-тай "архи уулаа" гэсэн шалтгаанаас үүдэлтэй маргаанаас болж хохирогч Б.О-ыг нүүрэн хэсэгт цохих үед нь ширээн дээр байсан шилтэй аягаар хохирогчийн толгой хэсэгт нь цохиж, тус аяганы хагархай хэсгээр нь хохирогчийн гарын булчин хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь "хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425003300476 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.М нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **-нд шилжих шөнө "*****************" ХХН-ийн "**********"-ний амралтын байранд **************** Б.О-ын түүнийг "маргааш зугаалгаар явах гэж байж архи уулаа" гэсэн шаардлага тавьсаны улмаас хоорондоо маргалдаж, Б.О-ыг түүний нүүр хэсэгт цохих үед нь ширээн дээр байсан шилтэй аягаар толгой хэсэгт нь цохиж, аяганы хагархай хэсгээр гарын булчин хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь "хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М-ын өгсөн: **** оны ** дугаар сарын **-**-нд шилжих шөнө хэрэг болсон. Би ************* зөрлөгт томилолтын жижүүрээр ажилладаг байсан. Тэгээд ажиллаж байх хугацаанд байгууллагаас яриад энэ онд ажлаа давуулан биелүүлсэн шилдэг хүмүүсийг баруун * аймгаар аялуулах гэж байгаа юм аа, танай зөрлөгөөс чамайг шилдэг ажилтнаар тодорхойлсон байна. Өнөөдөр оройдоо ир гэсэн шийдвэрийг удирдлагын зүгээс өгсөн. Маргааш нь буюу **-ны өглөө суудлаар очъё гэсэн боловч **-ны өглөө эрт гарах тул өнөөдөр орой таксигаар хүрээд ир гэж хэлсэн. Тэрний дагуу ажлаас чөлөөлөгдөөд наашаа ******* зөрлөгийн тооцооны оператор ***********, *************** зөрлөгийн жижүүр бид 3 хамт таксигаар ирээд таксинаас буухад 20-21 цаг болсон байсан. ************* эгч амрах байрны түлхүүр, буудлын түлхүүр авъя гээд орсон. Улаантолгой зөрлөгийн жижүүр бид хоёр үлдсэн байсан. ************ өртөөний амрах байрны гадаа Б.О дарга 2, 3 хүмүүсийн хамт гарч ирэхтэй тааралдсан. Б.О дарга гарч ирэхээр нь би удирдах албан тушаалтан болохоор сайн байна уу дарга гэсэн чинь өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, ямар нэгэн яагаад архи уусан бэ гэсэн албан ёсны шаардлага тавиагүй, намайг 2, 3 удаа цохисон. Би яагаад намайг цохиж байгаа юм бол гэж бодоод, асуух үед хүмүүс О даргыг цааш нь салгаад аваад явсан болохоор амрах байр руу амрах гээд орсон. Тэгээд тэнд үлдсэн ************* зөрлөгийн жижүүрийг бас надаас гадна зодсон байсан. Тэгээд явсных нь дараа удирдах албан тушаалтан хүн байж яагаад ингэж байгаа юм бол? зүгээр байж байгаад хүнд зодуулна гэдэг чинь юу гэсэн үг юм, ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу? гээд тодруулах үүднээс ардаас нь залгаж, мэссэж бичсэн нь үнэн. Яагаад ингэсэн юм, би цааш нь гомдлоо гаргана, би танд ямар нэгэн буруу юм хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд шөнө амрах өрөөндөө амарч байхад гаднаас нэг хүн орж ирээд ************-ыг гарч бай гэж хэлсэн. ************ гарах хугацаанд би өрөөний гэрлээ асаасан чинь унтраа гэсэн. Тэгээд намайг босоод ир гээд босоод ирсэн чинь чи ямар олон үгтэй бацаан бэ гээд цохиод авсан. Би ор, шүүгээ хоёрын завсраар хавчуулагдаж доошоо унахад дээрээс намайг дарсан байсан болохоор ямар ч босох боломжгүй байсан. Тэгээд гартаа таарсан зүйлээр цохисон, тэр нь шилэн аяга байсан. Энэ нь миний буруу, би буруугаа хүлээж байгаа. Гэхдээ би гарыг нь зүсээгүй. Нэг удаа аягаар цохисон нь үнэн. Би өөрөө эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн дуудсан гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.О-ын өгсөн: "... **** оны ** дугаар сарын **-ны өдөр өөрийн танил хүмүүстэй хамт бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Ингээд *******ын шар байрнаас гараад явж байсан чинь ***** замын хашааны дотор талд машинаас ************, *********, ********** зөрлөгийн * жижүүр согтуу байдалтай бууж ирэхээр нь би тухайн ажилчдад "маргааш өглөө зугаалганд явах хүмүүс яагаад согтуу явж байгаа юм бэ" гэсэн утгатай шаардлага тавьсан чинь ************* зөрлөгийн жижүүр ******** нь эсэргүүцэж намайг янз бүрийн ёс бус үгээр хэлэх үед нь би түлхээд түүний цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд би буцаад хамт явж байгаа хүмүүсийнхээ машинд суугаад гэртээ харихаар явсан. Гэрлүүгээ харих гээд явж байсан чинь миний утсанд дахин дахин дуудлага ирээд байхаар нь харсан чинь Бэлэндалай зөрлөгийн жижүүр М нь над руу янз бүрийн утгатай мессеж бичсэн байсан. Энэ үед нь би буцаж очоод *******-тай уулзаж, яагаад ингэж мессеж бичсэн талаар асууж тодруулах зорилгоор буцаад очсон юм. Намайг очиход ********** нь ************ төмөр замын ********* салбарын амрах байранд байж байсан. Ингээд би явж ороод хэнд юу ярих гээд байгаа юм бэ бичлэг энэ тэрээ хий гэж хэлээд дахин хоорондоо маргалдаж, нэг нэгнийгээ барьж аваад нэг, хоёр удаа бие биенийгээ гараараа цохиж байгаад буцаад салаад гарах гэж байтал ********* нь амрах байрны жижиг шүүгээн дээр байсан сэнжтэй аягаар миний толгой хэсэг хэсэг рүү нэг удаа цохиж, хагарсан шилээр нь баруун гарын булчингийн ар хэсэгт зүссэн. Энэ үед миний толгойноос цус гарч байсан, ойрхон байсан ажилчдаас нь нэг нь намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн байсан... Би хамгийн анх тааралдах үедээ удирдлагын зүгээс яагаад согтуу байгаа талаар шаардлага тавих үед намайг янз бүрээр доромжилж, маргалдаж эхэлсэн. Ингээд салаад явчихсан байх үед миний утас руу залгаж, намайг янз бүрээр хэлээд байхаар нь буцаж очиж хоорондоо маргалдаж байгаад миний толгой хэсэг рүү цохисон юм... Өөр хэн нэгэн намайг зодож, цохьсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 9 дэх тал/,

2. Гэрч ************** өгсөн: "... Ингээд тэндээсээ гараад нэг шил архи аваад тухайн архийг бүгдээрээ хувааж уусан. Уг архийг ууж дуусаад **************г гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан чинь Эрдэнэт өртөөний үүдний хэсэгт ************** зөрлөгийн тооцооны оператор ***********, *********** зөрлөгийн жижүүр *********** нар зогсож байсан ба тэр хоёртой уулзсан чинь *********** нь өртөөний буудлын жижүүрийг хаана байгаа талаар асуухаар нь кассын хэсэгт байгаа гэж хэлээд ************* нь кассын хэсэг рүү явсан. Энэ хооронд ********* нь машинаас буучихсан М гэх залуутай маргалдаад зогсож байснаа Мын толгой хэсэг рүү хоёр удаа алгадсан. Энэ үед нь би ***********-ыг салгаж авч яваад машинд суулгасан чинь *********** нь дахин машинаас буугаад ********** руу очихоор нь би нөхөр **********-ыг буугаад араас нь очооч гэж хэлсэн. Энэ үед нөхөр ************ араас нь очоод удаад байхаар нь би араас нь очсон чинь ************ ********** хоёр дахин маргалдаад байхаар нь *********-ыг дахин машин руу авч ирээд суулгаад төв рүү орохоор явсан. Ингээд төв рүү ороод явж байсан чинь ******** нь ******* руу залгаад одоо ирж учраа олохгүй бол би хэлдэг газарт чинь хэлнэ шүү гэх мэт зүйл яриад байсан. Энэ үед ************* нь би заавал очиж уулзана гээд байхаар нь нөхөр бид хоёр түүнийг гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч гэрлүүгээ явахгүй, заавал буцаад очно гээд болохгүй болохоор нь буцаад явсан. Буцаж очоод Эрдэнэт өртөөний буудлын гадна ажлын газрын **********-тэй хамт үлдсэн. Энэ үед нөхөр бид хоёр буцаад гэрлүүгээ харьсан юм. Ингээд гэртээ орж ирээд удаагүй байсан чинь ********* над руу залгаад М, О хоёр хоорондоо зодолдоод О-ын толгой нь хагарчихлаа цус гараад байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Энэ үед би нөхрийгөө унтуулчхаад хүү *******-ыг дагуулаад буцаад явж байх замаараа Б руу яриад юу болж байгаа талаар асуусан чинь эмнэлэг рүү явж байна гэхээр нь би буцаж эргээд эмнэлэг дээр очсон юм. Эмнэлэг дээр ирснийх нь дараа харсан чинь О-ын толгой  нь хагарчихсан цус гарч байсан  юм. Ингээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Яллагдагч Г.М-ын өгсөн: "...**** оны ** дугаар сарын **-ны өдөр О зөрлөгийн тооцооны оператор Б-ын хамт замын машинд суугаад ******* аймагт ирсэн юм. **** оны ** дугаар сарын **-ны өглөө Эрдэнэт зөрлөгийн ажилчид аялалд явах байсан. Ингээд ******** аймагт **-** цагийн үед орж ирээд *********** өртөөний буудлын хажууд буугаад зогсож байсан чинь ачаа тээврийн орлогч дарга Б.О нь тааралдах үед би сайн байна уу гэж мэндэлсэн чинь өөдөөс ямар нэгэн шалтгаангүйгээр над руу дайрсан. Энэ үед хамт байсан хүмүүс салгаад аваад явсан. Ингээд би ********-ын хамт *********** өртөөний буудал руу ороод амрахаар болсон. Ингэж байхдаа би дотроо Б.О-ыг яах гэж над руу дайрч намайг цохисон юм бол би ямар буруу юм хийсэн юм бол гэж бодоод Б.О руу би ямар буруу юм хийсэн юм бэ гэсэн утгатай чат бичсэн чинь хүрээд ир гэхээр нь би чадахгүй амарлаа гэж хэлсэн. Ингээд би цаг орой болсон байсан болохоор унтаж амарсан. Шөнө дунд унтаж, амарч байсан өрөөнд хүн ороод ирэх шиг болсон ба уг хүн Б.О дарга байсан. Б.О нь орж ирэнгүүтээ *********-ыг чи гарч бай гэж хэлсэн. Б нь гарахдаа өрөөний гэрэл асаан чинь унтраа гэж хэлээд унтраалгасан. Б-ыг гараад явсаны дараа Б.О нь намайг босоод ир гэж хэлэхээр нь би босоод очсон чинь шууд намайг гараараа цохиж газар унагааж над руу дайрсан. Би босох гэсэн боловч намайг дараад босгохгүй байхаар нь би гарт тааралдсан сэнжтэй аягаар түүний толгой хэсэг рүү цохисон чинь гаднаас хүмүүс орж ирээд Б.О-ыг салгаад цааш нь аваад явсан. Энэ үед өрөөний гэрлийг хүмүүс асаасан чинь Б.О-ын толгойноос цус гарч байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 575 дугаартай "Б.О-ын биед хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал нь хатуу зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна.  Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.О, гэрч Н.М нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Г.М нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө "**********" ХХН-ийн "**********"-ний амралтын байранд *********** өртөөний ачаа тээврийн орлогч дарга Б.О-ын түүнийг "маргааш зугаалгаар явах гэж байж архи уулаа" гэсэн шаардлага тавьсаны улмаас хоорондоо маргалдаж, Б.О-ыг түүний нүүр хэсэгт цохих үед нь ширээн дээр байсан шилэн аягаар толгой хэсэгт нь цохиж, аяганы хагархай хэсгээр гарын булчин хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь "хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хуйханд зүүн чамархай хэсэг, баруун бугалганд шарх, хуйханд зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 575 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, шилэн аягаар толгой хэсэгт цохьсон, хагарсан шилэн аягаар гарын бугалга хэсэгт цохьсон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.М-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийг арилгуулахаар хохирогч Б.О нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байна.  

Иймд шүүгдэгч Г.М-ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.М-ыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 51-59, 66-73 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэрлэж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Г.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ