| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0022/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Хохирогч С.Б-н өмгөөлөгч О.Аюурзана,
Хохирогч Ш.Ч, Б.М нарын өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Ч.О-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Хохирогч Д.Ж, Р.Ж, Н.Н, Б.Б, Д.Д, Л.Б, Б.М, Ч.Д, С.Б, М.М, Г.Т,
Шүүгдэгч Б.М, Б.Б, Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б нарт холбогдох 2416001510205 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ****** аймгийн ******* сумын **** багт суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, Г овогтой Б-н М.
Монгол Улсын иргэн, халх, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, ах, хүүхдийн хамт ****** аймгийн ***** сумын ****** багийн **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Ц овогтой Ч-н О.
Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* хотын ********* дүүргийн ****-р хороо, ***** тоотод суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Х овогтой Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М-н үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.О-н үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг ,
Шүүгдэгч Б.Б-н үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М, Ч.О, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ж-тай ******* дугаарын утсаар холбогдон “...Э эгч нь байна, би А сумаас ноолуур аваад гарч байна...”, “...хүүхдүүд хоорондоо барьцаанд байна...”, “...нөхөр бид хоёр ноолуураа ачаад явж байтал Х сумын ойролцоо машин эвдэрсэн, сумын төв рүү чирээд орж ирсэн. Эндээс шинэ мотор авна...” гэж, “....машин засуулсан хөлсийг төлөх гэж байна...” гэж ойлгуулан 1,000,000(нэг сая) төгрөгийг *********** дугаартай данс руу, 1,000,000(нэг сая) төгрөгийг ************ дугаартай данс руу, 3,410,000(гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг ********** дугаартай данс руу, 1,200,000(нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг ******** дугаартай данс руу шилжүүлэн авч, нийт 6,610,000(зургаан сая зургаан зуун арван мянга) төгрөгийг авсан болох нь
1.1. Хохирогч Д.Ж-н шүүх хуралдаанд өгсөн “... Б-н авгай Э эгч нь байна гэж ярьсан. Эмэгтэй хүн байсан, яг л Э эгч ярьж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд ноолуураа ачаад гарч байна. Манай хүүхэд рүү 1 сая төгрөг хийгээд өгөөч энэ хүүхдийн баяр болж байна, хүүхдээ баярлуулах гэж байгаа юм гэхээр нь 1 сая төгрөг шилжүүлсэн чинь үдээс хойш болж байсан чинь дахиад манай нэг банди руу бас 1 сая төгрөг шилжүүлээд өгөөч бас барьцаад байна, хүүхдээ баярлуулах гэсэн юм гэнэ гээд сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь байж байсан чинь бид 2 явж байсан чинь Халиуны хоолойд машин эвдэрчихлээ. Тэгээд машинаа чирээд Халиун орж байна. Мотор нь хэмхэрчихсэн гээд тэгээд 3,410,000 төгрөг шилжүүлээдэх мотор тийм үнэтэй байна гэсэн. Тэгэхээр нь шилжүүлчихсэн юм. Тэгээд маргааш нь байж байсан чинь дахиад машинаа янзлуулчихлаа одоо машины янзлуулсны хөлс өгөх гэсэн юм 1,200,000 төгрөг шилжүүлчих ингээд бид 2 үдээс хойш орчихно гээд ярьсан. Тэгээд 1,200,000 төгрөг шилжүүлсэн юм. Маш сайн таньдаг сайн хүмүүс болохоор итгээд өгчихсөн юм ... *********** гэсэн дугаараас ярьсан ... Ээж аавтай нь бид нар наашаа цаашаа гээд ах дүү шиг явдаг болохоороо л итгэсэн ... Би О-г надтай ярьсан гэж бодож байна ... Хохирлоо төлчихвөл өөр нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 13 минутад *********** дугаарын данснаас 18705677 журналын дугаараар “Ж-с” гэх гүйлгээний утгаар 1,000,000 орлогын гүйлгээ хийгдэж, зарцуулагдсан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 22-32 дугаар хуудас/
1.3. М.Б-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 52 минутад *********** дугаарын данснаас 12252695 журналын дугаараар “Хроп *********” гэх гүйлгээний утгаар 3,410,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 58 минутад *********** дугаарын данс руу 12550076 журналын дугаараар “B****” гэх гүйлгээний утгаар 3,390,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн ...” гэх агуулга бүхий тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/
1.4. Шүүгдэгч Б.М-н Төрийн банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ************ дугаарын данснаас “Д********* Ж*******” гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, зарцуулагдсан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой ********** дугаараас Р.Ж-тай “...Э эгч нь байна, ****** сумд ноолуур авах хүн байдаггүй, бусдын 650 кг ноолуур ачаад аймаг гарах гэж байна мөнгө хийх арга байна уу? ноолуураа өгөөд тооцоо хийе...” гэж ойлгуулан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 14,600,000(арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийг Хаан банкны М.Б-н эзэмшлийн ************ дугаартай, Ч.О-н эзэмшлийн ************* дугаартай харилцах данснуудаар шилжүүлэн авсан болох нь:
2.1. Хохирогч Р.Ж-н шүүх хуралдаанд өгсөн “... М-н аав нь манай аавтай хамаатан байгаа юм. Арай ч авга биш байх авгын дараах л байх гэж бодож байна. М-г бага байхад ээж, аав нь манайд ирж байдаг байсан юм ... 06 дугаар сарын 04-нд нэг эмэгтэй хүн утсаар залгаад “ өө сайн байна уу Ж би Ж эгч нь байна” гэсэн. Би “Та хаанаас ярьж байгаа юм” гэсэн чинь “Би ***** сумаас ярьж байна” гэсэн. “Та хэнтэй явж байгаа гэсэн чинь Б ахтай чинь явж байна” гэсэн. М-н аавыг Б гэдэг юм. Авгайлгыг нь Б гэдэг. Ээжийг нь болохоор Э гэдэг авгайлгыг нь Ж эгч гэдэг. Тэгээд “өө за яасан гэсэн чинь ***** сум ороод ирсэн чинь ноолуур авдаг хүн байдаггүй. Тэгээд эгч нь ноолуураа ачаад ороод ирлээ. Одоо энд авах хүн байхгүй юм чинь аймаг руу гарах уу” гэхээр нь “За тэг та хүрээд ир ханш уначихсан л байгаа” гэсэн. Тэгсэн чинь “миний дүү нэг хүүхдийн данс руу мөнгө хийгээд өгөөч” гээд эмэгтэй хүн ярьсан. Хөгшин эмэгтэй хүн ярьсан. “За дансаа явуулчих” гэсэн чинь М-н Төрийн банкны дансыг явуулсан. Тэгэхээр нь буцааж залгаад “эгч ээ надад Төрийн банкны данс байдаггүй юм” гэсэн чинь “За тэгвэл энэ хүүхдийн данс явуулъя” гэж хэлээд О-н дансыг явуулахдаа “манай хоёр хүүхэд тусдаа байдаг юм. Миний хүү одоогийн хүүхдүүд чинь барьцаад аюултай байдаг юм чи 1,500,000, 1,500,000-г нийлүүлээд 3 саяыг өгчих” гэсэн. Тэгээд О рүү 3 саяыг хийсэн. Тэгээд “***** сумаас гараад явж байна” гэсэн. Маргааш нь “*** сум дээр ирчихлээ. Манай машины мотор цохичихлоо. Миний дүү хотоос нэг хүн гарах гэж байна чи моторын мөнгө хийгээдхээч” гэхээр нь би хийчихсэн. 5,100,000 төгрөг хийлгэсэн. Тэгээд тэр өдрөө хүлээгээд ирдэггүй. Маргааш нь дахиад хүлээгээд тэгээд буцаагаад үдээс хойш залгасан чинь “Малчны банкны зээлээ мартчихжээ. Миний дүү хаашдаа чамд очиж ноолуураа өгөх юм чинь чи 6,500,000 төгрөг хийгээд өгөөч” гэхээр нь тэрийг нь бас О-н данс руу хийсэн. Ингээд би нийтдээ 14,600,000 төгрөг өгчхөөд тэр орой нь хүлээгээд ирдэггүй. Тэгээд бүүр орой ажил хаах болоод залгаад “хаана явж байна вэ гээд асуусан чинь даваагаар даваад ирж байна миний дүү” гэсэн Тэгэхээр нь “за эгч ээ одоо хулгайд алдчих вий дээ, та ирээд ноолуур буулгачих юм уу? Тэгээд өглөө ханшаа тохироод авах уу?” гэсэн чинь “за яах вэ бид 2 А-нд очиж хоночихоод ус цасанд орчхоод өглөө очъё” гэсэн. Тэгээд өглөө 07 цаг гэж босоод залгасан чинь утас нь холбогдохоо байчихсан. Намайг энэ 2 хулхидахдаа бол 2 өөр утсаар ярьсан. Эхлээд ******-оор ярьж энэ Төрийн банк гээд М-н дансыг явуулж байгаад сүүлдээ О болоод тэгээд Б болоод ингээд тэр хоёроор авсан ... Тэгээд ерөөсөө л ээжээ болоод итгүүлээд л бид хоёрыг залилсан. Би энд бол О гэдэг хүүхэд маш их холбоотой гэж бодож байгаа ... Хөгшин намбатай эмэгтэй хүн ярьсан. Тэгээд энэ хоёр яаж тэгж үгээ нэгтгэдэг юм. Манай нөхрийн нэрийг хүртэл хэлж байсан, утасны цаанаас “нөгөө малчны зээл 6,500,000 төгрөгийг хийгээд өгөөч ээ хаашдаа л 650 килограмм ноолуур ачиж яваа юм. Миний хүү тавыг нь хүнд өртэй юм 600-г нь танайд өгнө” гээд. Тэгэхээр ****** сумын ноолуур гайгүй, дажгүй байдаг нэгдүгээрт эднийх шиг цагаан ямаатай гээд дуулддаг болохоор би цагаан ямааны ноолууртай юм чинь гэж бодоод л итгэчхэж байгаа юм ...Би сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.2. Шүүгдэгч Б.М-н Төрийн банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *********** дугаарын данснаас “Б**********-С” гэх утгаар 2,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ********** дугаарын данснаас “Б*********-С” гэх утгаар 2,999,900 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн ...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 197-202 дугаар хуудас/
2.3. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************ дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн, М.Б-н ХААН банк дахь ********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэргүй хуулганууд./1-р хавтаст хэргийн 206-213/
2.4. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэргүй хуулга болон М.Б-н ХААН банк дахь *********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэргүй хуулганд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... Ч.О /ДД**********/-н ************* дугаарын дансанд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 28 минутад ********** дугаарын данснаас “j********” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 40 минутад *********** дугаарын данснаас “3 сау” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 23 минутад ********** дугаарын данснаас “noolyyriin vne ********” гэх утгаар 5,000,0000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 28 минутад ********** дугаарын данснаас “j********-s zeeleb” гэх утгаар 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдэж *********** дугаарын данснаас нийт 9,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн,
“... М.Б /Й0******/-н ********** дугаарын дансанд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг 42 минутад ********* дугаарын данснаас “noolyyriin vne j******” гэх утгаар 2,100,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг 45 минутад ********* дугаарын данс руу “Б******-С” гэх утгаар 2,000,000 төгрөгийг зарлагын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 41 минутад ****** дугаарын данснаас “noolyyriin vne b********” гэх утгаар 3,000,000 төгрөгийг орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 44 минутад *********** дугаарын данс руу “Б********-С” гэх утгаар 2,999,900 төгрөгийг зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн.
Ч.О /ДД***********/-н ************ дугаарын данс, М.Б /Й0*********/-н ******** дугаарын дансанд Р.Ж-н ************ дугаарын данснаас нийт 14,600,000 төгрөг шилжиж орсон байна....” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 213-216 дугаар хуудас/
2.5. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны *********** тоот дансыг бага байхаасаа л ашигладаг байсан бөгөөд миний өөрийн хүүхэд байх үеийн тэтгэмжийн мөнгө орж ирдэг байсан бөгөөд одоо болтол ашиглаж байгаа ... 2024 оны 03 дугаар сарын үед над руу нэг дугаараас залгаад “...дансаа өгчих би нэг хүнээс ноолуурын үнэ мөнгө авах ёстой юм чам руу хийлгээд авъя...” гэхээр нь би өөрийн Хаан банкны ********** тоот дансыг өгөхөд 1 сая гаран төгрөг орж ирсэн бөгөөд тухайн мөнгийг би өөрийнх нь данс руу шилжүүлж байсан юм ... Сүүлд хийгдсэн гүйлгээнүүд нь мөн адил М руу буцаан шилжүүлсэн гүйлгээнүүд байна. Мөн М 06 дугаар сард “...барих дугаар байна уу түр хэрэглээд өгье...” гэхээр нь би өөрийн *********** дугаарын сим картыг өгсөн. Би уг гүйлгээг өөрийнх нь Төрийн банкны данс руу шилжүүлсэн бөгөөд одоо би дансны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Миний дансны хуулгыг шүүвэл гарч ирнэ. Одоо надтай огт холбоогүй байгаа...” гэх мэдүүлэг./2-р хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн “**********” зах дээр худалдаа наймаа эрхэлдэг хохирогч Б.Б-т “...би алтны нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг, алтны нөхөрлөлийн хүмүүс захиалсан юм, хэдхэн хоногийн дараа өгнө...” гэж ойлгуулан 12.053.000(арван хоёр сая тавин гурван мянга) төгрөгийн үнэ бүхий гурил, будаа, сахрыг авсан болох нь:
3.1. Хохирогч Б.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Энэ О-н ахан дүүсийг би таньдаг. Өмнө нь нэлээн зовлон үзчихсэн байсан болохоор аптект орж дандаа эм авдаг байсан. Тэгээд танилцсан. 05 дугаар сарын 13-ны өдөр би зах ажлаа хийж байсан чинь О энэ манай нөхөр гээд энэ залууг танилцуулаад. Удалгүй байж байсан чинь 12-ын үед дагуулж ирээд гурил будаа авах гэсэн юм гэсэн. Төлбөрийг нь яаж хийх юм гэсэн чинь нөхөр нь хажуугаас нь орж ирээд “...би энэ О-н нөхөр байна. Би алтны нөхөрлөл билүү нэг тийм юм байгуулсан юм. *****-д тэгээд гурил будаа...” авъя гэсэн. Тэгээд гурил будаа нэг удаа ачиж яваад дараа нь ахиад авна гэсэн. Тэгэхээр нь “...үгүй ээ чи яагаад мөнгө төгрөг хийхгүй байгаа юм гэсэн чинь манай тэр ойр хавийн хүмүүс таны гурилыг аягүй сайн гэж байна бүгдээрээ авахаар боллоо...” гэж хэлээд л надаас гурил аваад тэгээд “...төлбөрөө хийгээч...” гэхээр “...алтны ханш унасан байгаа эгч, тэгээд алтаа өгөөд өгнө...” гэж гэдэг. Анх О надад танилцуулснаас хойш ингээд надаас хэд дахиж гурил ачихдаа портер авч ирээд тухайн үед би үйлдвэрийн гэрээт хийдэг учраас үйлдвэрийн гурил нэлээд их буулгасан байсан... Энэ 2 хоёулаа ингэж биеэр ирж надаас авсан. Би энэ 2-ыг ингэж залилна гэж огт бодоогүй. Гэтэл намайг ингэж хулхидаж ингэж заль хэрэглэсэн. Тэгээд гэр оронд хэрүүл үүсэж би бараг сэтгэцийн өвчтэй болж байна. Одоо бараг үйлдвэрийн өрөө ч төлж чадахгүй байна. Хоёрдугаарт зээлтэй явж байгаа. Гуравдугаарт миний бие одоо сая орж ирэхдээ хүртэл эм ууж орж ирсэн. Миний даралт ихэсдэг болсон. Зүрх цохилдог болсон, шөнө нойр хүрэхээ байсан. Тэгээд аавтай нь би 2, 3 залгаж байж ярьсан. Тэр Б гуайтай. Тэгсэн чинь “...манай хүүхэд харин гурил будаа авч очсон байна билээ. Хэнийг хулхидаж байгаа юм бол гэсэн чинь чи байсан байна...” гэж хэлсэн. 05 дугаар сарын 13-ны өдрөөс 28-ны хооронд авсан байдаг. Тэгээд утас руу нь залгахаар холбогддоггүй, утас шөрмөсөө сольчихсон ... Би ямар ч байсан хохирлоо л барагдуулна. Миний хохирлыг барагдуулчихвал өөр юм байхгүй... 3 сая төгрөг өгсөн, одоо 9,053,000 төгрөг нэхэмжилж байгаа... Өөр юм байхгүй тэрийгээ авчих юм бол надад бодох юм алга Эхлээд О, М 2 хамт ирсэн. Тэгээд О дунд нь хэд ирэхгүй М-д ирж аваад тэгээд О хамгийн сүүлд авсан. Энэ 2 хамтарч л хийсэн. Тэгээд ******* хороололд бүр хураачихсан байсан гэсэн... Надад бол үйлдвэрийн өрийг яаралтай төлүүлмээр байна. Би одоо үйлдвэрээс их хэмжээний гурил авсан. Дараа нь гурилын үнэ буусан. Тэгээд одоо тэр өрөө төлж чаддаггүй. Тэгээд дээр нь гэр оронд хэрүүл үүсээд байдаг. Тэгээд хүүтэй мөнгө зээлж барих гээд асуудал болоод ер нь эдийн засгийн жоохон асуудалтай байгаа. Миний хохирлыг даруйхан төлж өгөхийг л хүсэж байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.2. Хохирогч Б.Б-с гаргаж өгсөн “гурил, будаа, сахар худалдсан” гэх тэмдэглэгээ бүхий дэвтрийн хуулбар, хүлээн авч хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл./2-р хавтаст хэргийн 82-85/
3.3. Шүүгдэгч Б.М, Ч.О нарыг хохирогч Б.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтаст хэргийн 86-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүгдэгчийн Б.М, Ч.О нарын дээрх үйлдлүүд нь Б.М-н ээж Э-н нэрээр дуу хоолойгоо өөрчлөн утсаар холбогдон бусдыг төөрөгдөлд оруулан, өөрсдийн эцэг, эх хохирогч нарын хоорондын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдал дээр биелэх боломжгүй, огт байхгүй “... ноолуур ачаад ******* сумаас гарч байна... ноолуураа тушаагаад өгнө... машин эвдэрсэн сэлбэг, засварын мөнгө хэрэгтэй ...” гэх мэт хуурмаг нөхцөл байдлыг бий болгон хохирогч Д.Ж, Р.Ж нараас мөнгө шилжүүлэн авсан, түүнчлэн бодит байдал дээр биелэх боломжгүй, огт байхгүй “...алтны нөхөрлөлийн хэрэгцээнд ашиглана ... алтаа тушаагаад өгнө...” гэх биелэгдэх боломжгүй хуурамч нөхцөл байдлыг бий болгон биелэгдэх мэтээр хохирогчид ойлгуулан, хариу төлбөр хийхгүйгээр хохирогч Д.Б-с эд зүйл авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.М, Ч.О нарыг уул гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийн хууль авахаар хамтран бусдын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
4. Шүүгдэгч Б.М нь цахим орчинд буюу зарын группүүдэд “... хурга, ишиг зарна...”, “...мал зарна...” гэх мэт агуулгатай хуурамч заруудыг байршуулж үүний дагуу холбогдсон хүмүүстэй ******* дугаарын утсыг ашиглан хохирогч Н.Н-тай харилцаж “...хямдхан мал зарах гэж байгаа ачааны том машинаар ачиж аймагт авч очиж өгнө...” гэж ойлгуулан 50(тавь) ишиг, 50(тавь) ишигтэй ямаа, нийтдээ 150(нэг зуун тавь) ямааг 6,000,000(зургаан сая) төгрөгөөр зарахаар тохиролцон 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгийг, нийт 3,000,000(гурван сая) төгрөгийг Ч.О-н эзэмшлийн *********** тоот харилцах данс руу шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-той ********* дугаараар холбогдож 30(гуч) хурга, 30(гуч) ишгийг 3,000,000(гурван сая) төгрөгөөр худалдахаар тохиролцож, тухайн өдрөө Говь-Алтай аймгийн ***** сумаас малаа Хово машинд ачаад гарсан мэтээр ойлгуулан 3,000,000(гурван сая) төгрөгийг Хаан банкны ********** тоот Ч.О-н харилцах дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Д Б.М-р дамжуулан ********** дугаараар Б.М-той холбогдож ярихад нь түүнд 200(хоёр зуу) ширхэг борлон зарна бэлэн байгаа малаа ачаад Говь-Алтай аймгийн Шаргын гүүр орохоор дөхөж явна гэж ойлгуулан Б.Д-с 200(хоёр зуу) толгой борлонгийн үнэ10,000,000 төгрөгийг Хаан банкны ************** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Д-тай *********, ****** дугаараар холбогдож “...01 сард төрсөн сэгсүүргэн хурга, 02 сард төрсөн дахлаа ишигнүүд байгаа Говь-Алтай аймгийн ****** сумаас малаа машинд ачаад гарах гэж байна...” гэж ойлгуулан Д.Д-с хоёр удаагийн гүйгээгээр Хаан банкны ********* тоот Ч.О-н харилцах дансаар 2,880,000(хоёр сая найман зуун наян мянга) төгрөг, 120,000(нэг зуун хорин мянга) төгрөг, нийт 3,000,000(гурван сая) төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.О-той ********* дугаараар холбогдож “...Говь-Алтай аймгийн Цээл сумаас малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө...” гэж ойлгуулан эм ямаа, ишиг, борлон зарахаар тохиролцон хохирогчоос урьдчилгаа гэж 2,000,000(хоёр сая) төгрөгийг Хаан банкны ************ тоот Ч.О-н харилцах дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Л.Б-тэй ********** дугаараар холбогдож “...Говь-Алтай аймгийн Цээл сумаас малаа том машинд ачуулсан байгаа одоо өөрөө жижиг машинаар гарч байна...” гэж ойлгуулан 150(нэг зуун тавь) ишиг, 200(хоёр зуу) шүдлэн ямааг зарахаар тохиролцож, урьдчилгаа 2,000,000(хоёр сая) төгрөгийг Хаан банкны ************ тоот Ч.О-н харилцах дансаар шилжүүлэн авсан,
********* дугаарын утсыг ашиглан хохирогч Б.М-тай холбогдож 200(хоёр зуу) борлон 10,000,000(арван сая) төгрөгөөр зарахаар тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000(таван сая) төгрөгийг ********* тоот данс руу шилжүүлэн авсан,
******* дугаарын утсыг ашиглан хохирогч Х.Н-тэй холбогдож 1,000,000(нэг сая) төгрөгөөр мал зарахаар тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000(нэг сая) төгрөгийг ********** тоот данс руу шилжүүлэн авсан,
*********, ********** гэх дугааруудыг ашиглан хохирогч Ч.Д-тай холбогдож 400(дөрвөн зуу) толгой мал зарахаар тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *************** тоот дансаар 3,500,000(гурван сая таван зуу) төгрөг, ******** тоот дансаар 4,900,000(дөрвөн сая есөн зуун мянга) төгрөг, нийт 8,400,000(найман сая дөрвөн зуу) төгрөгийг шилжүүлэн авсан,
********* дугаарын утсыг ашиглан С.Б-тэй холбогдож 200(хоёр зуу) толгой борлон зарахаар тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000(дөрвөн сая) төгрөгийг ************ тоот данс руу, 5,000,000(таван сая) төгрөгийг *********** тоот данс руу, нийт 9,000,000(есөн сая) төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ш.Ч-тай ******* дугаараар нь харилцан “...Говь-Алтай аймгийн Бугат сумын Алаг нуур гэх газраас малаа ачаад аймаг руу гарч байна...” гэж ойлгуулан, урьдчилгаа 3,000,000(гурван сая) төгрөгийг Хаан банкны ********** тоот Б.Б-н харилцах дансаар шилжүүлэн авсан,
******** гэх дугаарын утсыг ашиглан хохирогч М.М-той харилцан 400(дөрвөн зуу) толгой мал зарахаар тохироо хийж байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны ********** тоот Ч.О-н харилцах дансаар 20,200,000 төгрөг, Голомт банкны *********** тоот харилцах данс руу 8,000,000 төгрөг, нийт 28,200,000(хорин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан,
************ дугаарын утсыг ашиглан хохирогч Г.Т-тэй харилцан 200(хоёр зуу) толгой борлонг 11,000,000(арван нэгэн сая) төгрөгөөр зарахаар тохиролцож байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000(гурван сая) төгрөгийг ************* тоот данс руу шилжүүлэн авсан,
*************** дугаарын утсыг ашиглан хохирогч Ц.Ж-той харилцан 500,000(таван зуун мянга) төгрөгөөр мал зарахаар тохиролцож байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.О-н ********** дугаартай харилцах дансаар 500,000(таван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
4.1. Хохирогч Н.Н-н шүүх хуралдаанд өгсөн “... 08 дугаар сарын 22-ны орой манай руу ******* гэсэн утаснаас залгаад “... мал хямд зарна ...” гэсэн. Тэгээд би нөхөртөө хэлсэн чинь “... хямд бол хоёулаа мал авъя ...” гээд тэгээд “... хэд вэ? ...” гэсэн чинь “ишиг 30 гээд ишигтэй ямаагаа 60” гэсэн. Тэгэхээр нь бид 2 “за тэгвэл авъя” гээд 6 саяд мал авахаар болсон. М скайтелаасаа яриад тэр орой нь би ажлынхаа эгчээс 3 сая төгрөг аваад 1,500,000 төгрөгийг О гэсэн данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө шланзаар ачаад гарна гэсэн. Өглөө нь ярьсан чинь “малаа ачиж байна. Цогтоос ачаад гарна” гэсэн... ****** гэсэн дугаараас “залга” гээд биччихсэн байхаар нь би залгаад ярьсан чинь “...та дахиад мөнгө хийгээд өгөөч Машин ингээд ишиг мал дарагдаад болохгүй байна...” гэсэн... Энэ данс руугаа дахиад мөнгө явуулаад өг гээд энэ залуу ярихаар нь маргааш нь дахиад 1,500,000 төгрөг хийчихсэн... *****-рүү нь “юу болов оо нөгөө мал ахуй ирж байна уу яасан бэ” гээд мессеж бичсэн чинь “Бигэр дээр ороод ирсэн. Мал дарагдаад байна. Одоо Бигэрээс гарч байна” гэсэн. Нөгөө скайтел нь холбогдохгүй болсон. Тэгээд моби руу нь дахиад л мессеж бичсэн чинь “одоо дөхөж байгаа байх” гээд мессеж биччихсэн байсан. Тэгээд эргээд залгасан чинь миний дугааруудыг бүгдийг нь блоклочихсон байсан... Би энэ хохирлынхоо 3 сая төгрөгөөр гаргуулж авъя...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.2. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ********** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 08 минутад ********** дугаарын данснаас “B********* *********” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 18 минутад ********** дугаарын данснаас “TRF=006203647214-**********XX9103-ATM822>Govi” гэх утгаар 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна ...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/
4.3. Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 19-ний орой манай эхнэрийн бүл дүү болох М над руу залгаад “...би Алтай сумаас 3,000,000 төгрөгийн мал худалдаж авсан юм. Шарга сумын гүүрэн дээр явж байна гэнэ. Дахиад 200 ширхэг борлон байгаа гэнэ. Нэг ширхгийг нь 50,000 төгрөгт өгнө гэнэ та авах юм уу...” гэхээр нь би тухайн хүнтэй ********* дугаарын утсаар холбогдож ярьтал “...би малаа ачаад Шаргын гүүр дөхөж явна машин халаад явахгүй байна. Өнөө оройдоо аймаг орно...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...200 ширхэг борлон байгаа юм уу...” гэсэн чинь “...байгаа 1 тооны борлон 50,000 төгрөгөөр зарна...” гэхээр нь авахаар тохиролцон дансаа явуулчих гэж хэлсэн. Миний дугаар луу ********* дугаарын утаснаас хаан банкны О гэсэн ********** тоот данс явуулсан. Би тухайн данс руу эхнэр Б-н хаан банкны ********* тоот данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн... Манай дүү М бид 2 угтаж авъя гээд Нарангаас аймаг руу гарсан. Тэгээд аймагт ирээд залгаад тухайн 2 утас нь холбогдохгүй байсан ... Эхлээд надтай *********** дугаараас ярьсан хүн нь эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/
4.4. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Халиун сумын зарын групп дээр ишиг, хурга зарна гэсэн зар байсны дагуу ********** гэсэн дугаартай эрэгтэй хүнтэй холбогдоод 30 хурга, 30 ишиг авахаар тохиролцсон. Тэгээд би хаан банкны О гэсэн ********** тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө хүн маань “Алтай сумаас Хово машинаар малаа ачаад орой гарна” гэсэн. Нөгөөдөр нь нөгөө хүн маань залгаад “...би Төгрөг сумын хойд талын голд малаа буулгаж үлдээгээд хоосон машинтайгаа Төгрөг суман дээр орж ирээд машиныхаа өндөрлөгөөг гагнаж янзалчхаад одоо буцаж очоод малаа ачаад гарлаа...” гэсэн. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр над руу “...Шарга сум орох гэж байна аймаг ороод залгая...” гэж мессеж бичсэн байсан. Тэгээд тухайн хүнтэй тэрнээс хойш холбогдож чадаагүй ... 1 тооны хурганы үнэ нь 65,000 төгрөг, ишиг нь 35,000 төгрөгөөр бодож авахаар тохиролцсон... Би бүл ах Э гэх хүний **************** гэсэн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/
4.5. Хохирогч Д.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... Хурга ишиг зарна гэсэн зар байна гээд нутгийн нэг хүүхэд хэлээд зар аваад ирэхээр нь тэрний дагуу ярьсан чинь “...өвөл 1 сард гарсан сэгсүүрэг хурга, 2 сард гарсан дахлай ишигнүүд байна...” гэсэн. Тэгээд “...хаана явж байгаа хаанаас зарж байгаа мал вэ...” гэсэн чинь “...Алтай сумаас зарж байгаа мал. 3 эгнээ өндөрлөөд ачиж явна...” гэсэн... 16-нд манай нэг найр болсон. Юм бэлдээд би бас тэрийгээ анзаарахгүй л байсан, зах дээр бараа зарж сууж байгаад орой ирэхэд утсаар залгаад “...мөнгө одоо гялс хийгээч замдаа машин бензин маслогүй болоод саатчихлаа...” гэсэн “...үгүй ээ чиний цаана хүүхэд шуухад дуугараад эмэгтэй хүн дуугараад байх чинь чи тэгээд ямар газар байгаа юм. Хүн цаана чинь их шуугиантай байна гэсэн чинь...”, “...үгүй ээ нэг гуанзанд ирээд нэг аяга хоол идмэр болж байна. Та хурдхан мөнгөө хийхгүй бол баларлаа...” гэсэн. Үгүй, зайлуул халуун говьд сүйрсэн юм байна гээд шалавхан хүүхдээ аваачаад хийгээд өг гээд 3 сая төгрөг хийлгэсэн. Би 7,500,000 төгрөгийн мал авна гэсэн. Ишиг 30, хурга 30 авъя гэж хэлсэн... Маргааш өглөө нь ажил руу явах гээд байж байхаараа залгасан. Тэгээд “...эгч минь ахиад нэмээд хийгээд өгөөч би гэрлэж бараалах гээд тавилга ачуулсан чинь тэр машин наашаа ирээд мөнгөө хийгээд өг гээд байдаг. Би замдаа саатчихсан болохоор мөнгө хийж болдоггүй, гялс ороод таны малыг өгөнгүүт нэмээд өгье. Та ахиад мөнгөнийхөө үлдэгдэл 4,500,000 төгрөгийг хийгээд өг...” гэсэн. Би “...Тийм юм байхгүй хүү минь одоо ирэхээрээ ав. Чи хүн өчигдөр мөнгө хийж байхад өнөөдөр ахиад 3 саяын бензин энэ хоёрын хооронд зүгээр хангалттай шүү дээ хүү минь, чи юу яриад байгаа юм одоо тийм юм байхгүй арай нөгөө зарим улсууд залилан гээд л хийгээд байдаг шүү дээ арай тийм юм хийгээгүй биз дээ... би тэр 4,500,000 төгрөгийг бол одоо хийж чадахгүй. Би малаа үзэж байж авна. Би чамайг бензин масло машин тэрэг суулаа гэхээр л 3 саяыг хийлээ...” гэж хэлээд би явсан... “...Шаврын голд аваачиж буулгана...” гэж хэлсэн. Энэний газар нутаг мэддэг ч гэж жигтэйхэн юм байна билээ. Тэгээд Шаврын гол дээр 18-нд очоод ирдэггүй. Ахиад залгасан чинь утсаа авдаггүй... Би сүүлд нь 09 сар гарч байж би цагдаад өгсөн... Хохирол барагдуулчихвал сэтгэл санааны хохирол яах вэ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.6. Хохирогч М.М-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 08 дугаар сарын 22-ны орой фэйсээс олж харсан. Эрдэнийн фэйсбүүк дээр зарын групп байсан. Тэгээд 23-ны өглөө яриад 20,200,000 төгрөг Ч-н О гэдэг хүний данс руу хийсэн. Тэгээд 23-нд хийчхээд 24-нд би сүлжээн дээр явж байсан. Манайх сүлжээнээс жаахан хол байдаг. Энэ М гэдэг залуу надтай эхлээд ярихдаа өөрийгөө Г гэж танилцуулаад маргааш нь 24-нд яриад “ахаа ингээд тавилга ачуулж байгаа юм. Манай дүү хотод байгаа тавилга ачуулаад гарах гээд мөнгө дутаад байна та надад 8 сая төгрөг өгчих гээд 17-той данс руу 4, 4 саяар нь хоёр дахин хийлгэсэн. Тэгээд би 25-нд одоо эндээс гарлаа шүү өөрөө болохоор манай мал Буурын голд байгаа. Буурын голоос ирээд авчих гэсэн юм. Буурын голыг чинь би өөрөө муухан мэднэ л дээ Цээл, Цогт хоёрын заагт байдаг. Тэгвэл ах нь одоо 25-нд гарлаа гэсэн. Тэгээд би 8 сая төгрөг хийчихсэн. Нийтдээ 28,200,000 төгрөг хийсэн. Тэгээд 25-ны өглөө би гарахаасаа өмнө эхнэр хүүхдэдээ Ээж уулаар орчхоод ойрхон юм байна. 3 хоног л явах байх гээд хэлсэн. би хоёр мотоциклтой гарсан. Манайх ерөөсөө яг Эрдэнэ, Чандманы заагт байдаг. Тэгсэн чинь би өглөө гарахдаа би энэ залуу руу ярьсан юм. Энэ залуу тэр өглөө утсаа авсан. Бид 4 эндээс яг гараад явж байна шүү би Эрдэнээр дайраад гарна гээд ярьчхаад яван. Тэгээд тэр чигтээ яваад Баянтоорой руу орж байхад миний утсанд мессеж ирсэн. Одоо энэ утсан дээр байгаа. Манай дүү хэрэгт холбогдчихлоо. Аймаг явах ажилтай болчихлоо ах аа тэрийг зохицуулчхаад хүрээд ирье. Тэгээд Эрдэнэ дээр юм уу? Цогт дээр та хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би Баянтооройгоор гараад Ээж уулаар гараад тэр Буурын гол гэдэг чинь одоо 08 сарын хорин хэднээр хүн байтугай гүргүүл ч байхын аргагүй газар байна билээ. Би 2, 3 хүнтэй уулзсан. Тэр ээж уулын тэнд ногоо тарьдаг 1, 2 айл байдаг юм байна лээ. Тэнд очоод уулзсан жаахан ахимагдуу насны эрэгтэй, эмэгтэй хүн байсан “Энд одоо өдийд айл байдаггүй юм. Чи мөнгөө луйвардуулчихсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд газар мэдэхгүй тэгж явсаар байгаад орой Цээл рүү ороод ирсэн. Цээлээс 5 километрт яг нар жаргах алдад нэг хөгшинтэй уулзсан чинь ингээд таньж очих айл байдаггүй ээ одоо бид нар ийм, ийм учиртай ингээд явж байна. Чандманиас явж байна гэсэн чинь за таньж мэдэх айлгүй бол тэнгэр ч муу байна та нар манайд цай уучих гэхээр нь яваад очсон. Тэгээд би тэр хүнээр ийш тийш нь яриулаад одоо энд байдаг гэсэн ингэсэн гээд яриулсан. Ерөөсөө таньж мэддэг хүн байхгүй. За наадах чинь луйвар юм биш үү гэсэн. энэ залуу руу бол өчнөөн залгасан ерөөсөө ямар ч холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд би тэндээсээ Х гэдэг айлд очиж хоноод. 26-ны орой би Цээлээс гараад шууд аймгийн төв дээр ирсэн. Тэгэхэд орой ажил тарж байсан. Хэд дэх өдөр байсан юм бол тэгээд 27-нд би өргөдөл хийж өгөөд тэгээд явсан. Бид нарын хохирлыг барагдуулаад өгчихвөл бид нарт тэр сэтгэл санааны гомдол бол байхгүй. Тэгээд л гарын үсэг зураад өгчихнө. Одоо заавал энэ залуу улсуудыг амьдралд нь хар толбо үлдээгээд яах вэ? гэж бодож байна. Зүгээр хохирлоо л барагдуулаад л авчихвал болоо...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.7. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 06 минутад ******* тоот данснаас “малын үнэ Д********” гэсэн утгатай 2,880,000 төгрөгийн орлого, 20 цаг 13 минутад ************** тоот данснаас “maliin une” гэсэн утгатай 120,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 12 минутад *************** тоот данснаас “М****** 9********” гэсэн утгатай 3,000,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 38 минутад ************** тоот данснаас “D********* 8********** borlon une” гэсэн утгатай 10,000,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 45 минутад *********** тоот данснаас “Maliin vne M*****-s” гэсэн утгатай 20,200,000 төгрөгийн орлого тус тус орсон...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 155-159 дүгээр хуудас/
4.8. Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагаас 11 цагийн фейсбүүк дээр “M****** B***” гэсэн хаягаас эм ямаа 70,000, борлон 50,000 ишиг 35,000 зарна утас ****** гэсэн байхаар нь би уг утас руу холбоо барьж мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд Говь-Алтай аймгийн цээл сумаас үл таних хүн “малаа маргааш өглөө машинд ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө” гэж хэлээд шатахууны мөнгө хийчих гээд ************* дугаартай О гэсэн данс өгсөн юм. Би тухайн данс руу өөрийн эзэмшлийн ******** дугаартай данснаас 2,000,000 төгрөгийг “o****** 9********” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь холбоо барьсан чинь “явж байна Шаргын хоолой гэх газар айлд мал буулгаж байна хүүхдийн гэрийн тавилга авах гэсэн мөнгө дутаад байна, дахиад 4,000,000 төгрөг юм уу 5,000,000 төгрөг хийж байгаач гэсэн. Тэгэхээр нь би малаа үзэж байгаад үлдэгдэл мөнгөө хийнэ гээд хийгээгүй. Би дахиад залгаад хаана явж байгаа талаар асуух гэсэн чинь утас нь дуудаад авахгүй сүүлдээ холбогдохгүй болчихсон ...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/
4.9. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 07 минутад ********* тоот данснаас “o******* 9********” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас/
4.10. Хохирогч Л.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Би Говь-Алтай аймгийн ***** сумын 4 дүгээр багийнх 08 дугаар сарын 30-нд бид 2 нэг өдөр мөнгөө хийсэн. “Цээлийн Хүдэр дээрээс 2 шланзаар ямаа ачаад гарах гэж байна. Би 2 шаланзаар ямаа ачаад гарах гэж байна. Дэлгэрийн дээд талын уурхай дээр зам дагуу юм байна аваачаад өгье” гэсэн. Өөрөө тэгээд надтай танилцахдаа Б гэж танилцсан. 97-той дугаараар залгаж ярьсан. Би Дэлгэрийн зар дээрээс аваад тэгээд яриад би бол 2 сая төгрөг хийсэн. 5 сая төгрөг хийчих гээд тэгсэн би 2-ыг нь хийгээд манай авгай өөрөө сүлжээнд гарч шилжүүлсэн. Тэгээд “үзэж харж байгаад ирэхээр чинь ямаа малаа аваад үлдсэн мөнгийг нь хийе” гэсэн. “Тэгье ээ ах тэгээд очих дээр нь үзэж харж байгаад та үлдэгдэл мөнгийг нь өгөөрэй” гэсэн. Тэгээд энэ ахтай ярьсан чинь утас нь заримдаа холбогдоод заримдаа холбогдохгүй. Утас нь сүлжээнд орж гараад байгаа юм байна гэж бодсон. О гэдэг нөхөр манай хоёр айл байдаг юм. Тэгээд тэр нөхөр дээр бас 2 хоногийн өмнө яваад “манай ямаа Цээлээс ачаад ирж байгаа Шаргын гүүрэн дээрээс эргэж байна гэнэ. Засмал дээр гараад таны ямаа чинь ирсэн юм уу” гэсэн чинь “хойшоо нэг ямаа буулгачхаад тэгээд замаараа аймаг дээр авч ирж буулгаж өгнө гэсэн” юм гэсэн. Тэгээд асуусан чинь үгүй ээ буруу данс руу оруулчихсан юм шиг байна. Чи бид 2 энд нэг хүнд луйвардуулчихлаа гээд тэгээд энэ ахтай бид 2 ярьсан. Өгсөн мөнгөө авчихвал илүү дутуу тийм хохирол өөр тийм юм бол байхгүй ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.11. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээ сарын 04-ний өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 21 минутад *************** тоот данснаас “9*********” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /3-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
4.12. Хохирогч Б.М-н шүүх хуралдаанд өгсөн “...2024 оны 09 сарын 01-нд Бугатаас мал ачиж ирж байна гээд 5 сая төгрөг надаас авсан. Тэгээд ахиад 5 сая төгрөг сүүлд нь надаас нэхээд байсан ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.13. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад ********** дугаарын данснаас “d********” гэх утгаар 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 04 минутад **************** дугаарын данс руу “1” гэх утгаар 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /3-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/
4.14. Хохирогч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед фейсбүүк дээр “B**** O****” гэсэн хаягаас “хямд мал зарж байна утас 8*********” гэсэн байхаар нь уг утас руу холбоо барьж мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд үл таних хүн “малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг руу оруулж өгнө” гэж хэлээд “шатахууны мөнгө хийчих” гээд ************ дугаартай данс өгсөн юм. Би тухайн данс руу эхнэр Б-н ********* дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг “N****** mal 8******” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь холбоо барьсан чинь “малаа ачаад гарч байна” гэж хэлсэн. Би дахиад залгаад хаана явж байгаа талаар асуусан чинь машин эвдэрсэн гэж хэлээд дахиад мөнгө нэхсэн юм тэгэхээр нь би өөрийгөө залилуулчихлаа гэж ойлгоод дахиж мөнгө өгөөгүй ...” гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/
4.15. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 37 минутад ***************** дугаарын данснаас “N***** mal 8******” гэх утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 43 минутад ************ дугаарын данс руу “1” гэх утгаар 950,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /3-р хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/
4.16. Хохирогч Ч.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Цээлийн цагаан дэрстэйгээс ярьж байна, Б гэдэг хүн байна” гээд ярьсан. Би Дэлгэр сумын зар дээр тавьсан зарын дагуу өөрөө эхэлж залгасан юм. Тэгээд “Б гэдэг хүн байна, мал зарж байгаа Говь-Алтай руу Дэлгэр сум руу хүнд мал ачиж аваачиж өгөх юм” гэсэн. Тэгээд бид 2 малын наймаа яриад тэгээд хэсэг байж байснаа ахиж залгаад би малыг нь авахаар болсон. Тэгсэн чинь ахиж залгаад та урьдчилгаа мөнгө 3,500,000 төгрөг хийчих гээд би 3,500,000 төгрөгийн урьдчилгаа хийсэн. Тэгээд “Б гээд Бигэрийн уурхайн дээгүүр байдаг Бигэрийн хүнд мал аваачиж өгөх юм” гэсэн. Тэр хүнээс би лавлаад асуусан чинь “тийм надад мал аваачиж өгөх юм. Одоо малаа ачиж байгаа гэсэн өнөөдөр гарна гэсэн” гэж хэлхээр нь би итгэчихсэн юм... Бас тэгээд өөрөө ч гэсэн би баталгаатай гэсэн. Тэгээд 3,500,000 төгрөг урьдчилж хийчхээд, мөнгө хийхдээ энэ О гэдэг хүний данс руу 1 өнгөрч байхад хийсэн... Тэгээд дараа нь 3 өнгөрч байсан чинь ахиад над руу залгаад “нөгөөх чинь одоо ерөнхийдөө малаа ачаад юу гарч байна. Энд сүлжээ унаад мобайл болдоггүй. Хүүхэд гэрлүүлэх гээд хүүхдийн тавилгын мөнгө хийх гэсэн юм хаашдаа танд би малаа ачиж очих юм чинь та надад мөнгө нэмж өгөх юм чинь одоо 5 сая төгрөг хийчхээч” гэсэн. Тэгээд би 4,900,000 төгрөг хийсэн. 5 саяас дээш өдөртөө орохгүй байх гэж бодоод 100,000 төгрөг татаад 4,900,000 төгрөгөөр хийсэн. Тэр мөнгийг Б гээд хүний данс руу хийчих гээд тэр данс руу хийсэн. Тэгээд шөнө нь 02 цагийн үед залгаад өглөө бас ахиад 08 хүртэл залгасан. Хотод манай саахалтын айлын хүн мал зарах юм. Та эр ямаа авах юм бол эр ямаа эндээс ачаад очъё. Тэгээд тэр саахалтын айлын хүнтэй холбогдооч гэсэн чинь хоёр дугаараас залгасан байна. 98-тай дугаар байсан билүү дээ Тэгээд би хотод байна гээд тэгээд тэр Б-н малтай цуг малыг чинь ачуулчихъя та өнөөдөр мөнгө хийчих боломж байна уу? Ахиад 5 саяыг хийчих боломж байна уу гэсэн. Тэгээд би жоохон хар аваад хөгшин дуугаар яриад байсан. Тэгээд шөнө ярихдаа жоохон дуу нь зарим өнгө дээрээ адилхан болоод байсан ... О, Б хоёрын данс руу би бас мөнгө хийсэн. Тэгэхээр М бол өөрөө тэгж яриад байсан байна лээ. Одоо тэр хотод залуу хүн болоод Дэрстэй багийн малчин болоод яриад байсан байна билээ. Хамгийн гол нь би бас энэ 3-г одоо гурвуулаа л нийлж залилан хийсэн л байх. Б-н данс руу, О-н данс руу ингээд мөнгө хийлгээд байгаа юм чинь мэдээж тэр олон дахин хийлгэж байгаа юм чинь гурвуулаа л цуг нийлж л хийсэн байгаа байх гэж бодож байна. Гурвуулаа цуг нийлээд одоо намайг гомдолгүй болгочих юм бол би энэ гуравд гомдол байхгүй. Тэр сэтгэл санааны хохирол яах вэ зүгээр миний үндсэн мөнгийг өгчихөд л би гомдол байхгүй. Заавал энэ залуу улсуудыг шорон оронгоор явуулаад хайран цаг завыг нь алдуулмааргүй байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.17. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулга, шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Б-н Б-н ************** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 18 минутад *********** тоот данснаас “B****** G******* 8********” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн орлого орсон ... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 46 минутад *********** гэсэн тоот данс руу “123” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн зарлага гарсан байв,
Ч-н О-н ************* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 54 минутад ********** тоот данснаас “8********* G****** mal vne” гэсэн утгатай 3,500,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл./3-р хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудас/
4.18. Хохирогч С.Б-н шүүх хуралдаан өгсөн “... Би 2024 оны 08 сарын 17-нд фэйсбүүк хаягаар мал зарж байна гэсэн хаягаар одоо утасных нь дугаарыг сайн санахгүй байна. 98-тай Жи-гийн дугаар нэг скайтелын дугаар хоёр байсан. Тэр хоёртой холбогдсон. Алтай сумаас том шланз дээр мал ачаад гарч байна гэсэн. Тэгээд би энэ М-той яриад 100 тооны борлон авахаар болсон. Тэгсэн “та урьдчилгаагаа хийчих” гэсэн. Би тэгэхээр нь “аймаг ороод ирэхээр чинь би даваан дээр тосож аваад малын чинь мөнгийг бэлэн төлье” гэсэн чинь “одоо ингээд мал ачаад аймаг орохоор чинь бас зарим нь авахаа байчихдаг тэгээд зарагдахгүй би тэр малаа хааш нь хийх вэ? Та урьдчилгаа тал мөнгийг нь хийгээдхээч” гэсэн. Тэгээд би энэ О гэгчийн данс руу 4 сая төгрөг хийсэн. Маргааш нь ярихад “Онгоцны хөндийн эхэн дээр гараад ирж байна. Давхарлаад аччихсан байсан чинь дээд талын наар нь нураад мал дарагдаад тэрийгээ янзлаад байж байна. Надад мөнгөний хэрэг байна хүү гэрлүүлэх гэж байгаа. Тэгээд тавилгыг нь хотоос захиалсан чинь урьдчилгааг нь хийгээдэх гээд болдоггүй. Б гэж хүний данс руу 5 сая төгрөг хийгээд өгөөч” гэж ярьсан. Манай эхнэр хониндоо явчихсан байгаа. Би малаа аваад явж байна надад мобайлтай утас нь байдаггүй. Тэгээд мөнгө шилжүүлэх хэцүү байдаг, 5 сая төгрөг хийгээд өгөөч Б гэж хүний дансанд” гэсэн. Тэгээд би Б гэсэн данс руу 5 сая төгрөг хийсэн. Одоо энэ хохирлыг, сэтгэл санааны хохирлыг барагдуулж авахыг хүсэж байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.19. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 17-ний өглөө миний данс руу 4,000,000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Удалгүй 8********* дугаараас залгаад “...танаар дээл оёулсан хүн байна, хүний данс руу шилжүүлэх гэж байгаад андуураад таны данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Хүнээс мал худалдаж авч байгаа юм. Та ************* дугаарын данс руу “малын үнэ” гээд миний дугаарыг гүйлгээний утган дээр нь бичээд шилжүүлээд өгөөч гэж хэлэхээр нь би тухайн хүн рүү нь шилжүүлсэн гүйлгээ байна...” гэх мэдүүлэг./3-р хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/
4.20. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах данс, шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************ дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулганууд, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “... Б-н Б-н *********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “TRF=006189754094-*********XX0034-ATM566>Govi” гэсэн гүйлгээний утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон байв гэх тэмдэглэл, “... Ч-н О-н ************* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 23 минутад ********* тоот данснаас “maliin vne 8*******” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 25 минутад *********** тоот данс руу “QQ” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв ... Б-н Б-н ************* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 52 минутад ********** тоот данснаас “9****** 8********” гэсэн утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 58 минутад ********** гэсэн тоот данс руу “ЕВ-1” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх агуулга бүхий тэмдэглэл./3-р хавтаст хэргийн 230-238 дугаар хуудас/
4.21. Хохирогч Ш.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр бид хоёр 8******** дугаартай хүнтэй холбогдож мал авахаар тохиролцсон. Тухайн хүн нь зар байршуулсан байсан. Эм ямаа, ишиг, борлон зарна гэсэн фейсбүүк зар дээр байршуулсан байсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдрөө тухайн дугаартай хүнтэй холбогдоход “Бугатын Алаг нуур гэх газраас малаа аваад Аймаг руу гарч байна "Шарга сумд байрлах Ээв” гэх газраар дайран явна” гэсэн. Тэгээд тэндээ Ээв гэх газар нь очоод 2 хоног шахуу хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд холбоо барих утасны дугаар руу нь залгахаар энд явж байна тэнд явж байна гэх шалтгаан хэлээд байсан сүүлдээ дугаараа авахаа байчихсан. Тэгээд залилуулсан болохоо мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм... Би тухайн үед хаан банкны Б гэх эзэмшигчтэй ************** гэсэн данс руу мал авахаар тохиролцсон 3 сая төгрөгөө шилжүүлчихсэн ... Би тухайн үед 8******* дугаар руу холбогдсон холбогдох үед нэг эрэгтэй хүн утсаар надтай холбогдож байсан... Би тухайн мөнгөө төрийн банкны *************** гэсэн данснаасаа хийсэн...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/
4.22. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 52 минутад ********** дугаарын данснаас “8******** myga” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 02 минутад ************* дугаарын данс руу “1” гэх утгаар 2,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /4-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/
4.23. Хохирогч Г.Т-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн зар дээр “200 ишиг 50,000 төгрөгөөр бодож зарна” гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож ярьсан. Одоо дуу нь мөн байна. Яг сонсоход надтай ярьсан хүн Б гэдэг нэр хэлж байсан боловч энэ М гэдэг энэ залуугийн дуу яг мөн байна. Тэгээд энэ залуутай яриад 98-тай утас тавьчихсан байсан. Тэр жи мобайлын дугаар руу нь би яриад асуусан. “Хаана байгаа юм, ишгийг чинь сонирхъё” гэсэн чинь “болно, эгч би угаасаа Баянхонгорын наад талын Хүрээмарал билүү, Бууцагаан билүү энэ рүү би дөрвөн зуун хэдэн ямаа шланзаар ачих гэж байгаа юм. Тэгээд давхарлаад аччихна. Одоо 200 борлон байгаа. Тэрийг танайх зам дагуу юм байна Шаргын гүүрээр гарна. Танайх хаана байдаг айл вэ” гэсэн. “Манайх Цангилахын аманд байдаг” гэсэн чинь газар их сайн мэдэж байсан. Тэгээд Цангилахын амны урд өөд нь өгсөөд хүргээд өгч болно. Та харин урьдчилгаа мөнгө хийх хэрэгтэй байна. Би Бугатын төв дээр ороод ирчихсэн. Ингээд бензин маслоныхаа асуудлыг шийдэх гээд байж байна. Та урьдчилгаа хэдэн төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь би итгээд 3 сая төгрөг шилжүүлсэн. Яг тэр 12-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд. Тэгээд тэр дансаа хэл гэсэн чинь Б-н Б гэдэг нэр гарч ирсэн. Тэгээд “би яриад яваад байна. Ингээд сүлжээгүй болчихно шүү” гэж хэлсэн. “Маргааш хэдийд хөдлөх юм” гэсэн “өглөө тантай ярих боломжгүй 06 гээд эрт хөдлөхгүй бол болохгүй. Эндээс залуучуудаа аваад Бугатаас гарах гэж байна. Тэгээд ямаа малаа ачуулаад яриад явна. Сүлжээнд ороод Төгрөгийн тал руу ороод ярина” гэсэн. Тэгээд надтай ганц ч холбогдоогүй. Утас нь ч ерөөсөө огт холбогдоогүй. Би тэгээд орой айжуу ярьсан болохоор би энэ залууд итгээд эгч рүүгээ яриад 3 сая төгрөг эгчээсээ зээлж аваад шилжүүлсэн. Тэгээд л маргаашаас нь ерөөсөө өглөө эрт босоод залгасан утас нь холбогдоогүй ... Хохирлыг одоо барагдуулаад л өгчихвөл өшөөгөөр тэгж янз бүрийн гомдол, мууг нь үзээд шорон оронд оруулахыг бол бодохгүй байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.24. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цаг 24 минутад ********** дугаарын данснаас “borlon awah B******** 9********” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цаг 24 минутад ************ дугаарын данс руу “1” гэх утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /4-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/
4.25. Хохирогч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 20 цагийн үед фейсбүүк дээр “M**** B*****” гэсэн хаягаас “борлон 50,000 төгрөгөөр зарна утас 9********” гэсэн байхаар нь би уг утас руу өөрийн 9********* дугаараас холбоо барьж ярихад нэг эрэгтэй хүн “мал зарж байна” гэсэн тэгээд мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд Говь- Алтай аймгийн Цээл сумаас үл таних хүн “малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө та хэд өөрсдөө ирээд аваарай гэж хэлсэн. Мөн урьдчилгаа 1,500,0000 төгрөг болно хийчих гээд ************* дугаартай О гэсэн данс өгсөн. Би тухайн данс руу өөрийн Төрийн банкны *********** дугаартай данснаас 500,000 төгрөгийг “Ж******** 9*********” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь залгаад хаана явж байгааг нь асуух гэсэн чинь утас нь дуудаад авахгүй, сүүлдээ холбогдохгүй болчихсон...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/
4.26. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай дансанд үзлэг хийсэн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Ж******** 8********* гэсэн утгатай 500,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийн улмаас бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.
Тодруулбал, залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой, биелэгдэх боломжтой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгө, түүний эрхээ сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Гэмт хэрэгтэн өөрийн үйлдлээ урьдаас төлөвлөн хохирогчийн эд хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр түр шилжүүлж авах, дараа хариу төлбөрийг буцаан өгөхгүй гэсэн санаа, зорилготой байдаг
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заажээ.
Иймээс шүүгдэгч Б.М-н цахим орчин буюу фэйсбүүк олон нийтийн сүлжээний зар байрлуулдаг аймаг сумдын группуудэд “...мал хямд зарна...” гэсэн агуулгатай заруудыг байршуулан үүний дагуу холбогдсон дээрх хүмүүс /хохирогч Н.Н, Б.М, Б.Д, Д.Д, Н.О, Л.Б, Б.М, Х.Н, Ч.Д, С.Б, Ш.Ч, М.М, Г.Т, Ц.Ж/-т “... аймгийн төв оруулж өгнө... урьдчилгаа шилжүүлэх шаардлагатай ... мал ачиж яваад шатахуун дуусчихлаа шатахууны үнэ, сүлжээ болохгүй байна тавилгын мөнгө шилжүүлэх шаардлагатай болчихлоо...” гэх мэт хуурмаг бодит байдал дээр байхгүй нөхцөл байдлыг биелэгдэх боломжтой мэтээр ойлгуулан өөрийн болон бусдын арилжааны банканд эзэмшдэг данснуудыг ашиглан хохирогч Н.Н, Б.М, Б.Д, Д.Д, Н.О, Л.Б, Б.М, Х.Н, Ч.Д, С.Б, Ш.Ч, М.М, Г.Т, Ц.Ж нараас нийт 81,100,000 (наян нэгэн сая нэг зуун мянга) төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох... замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан...” үндсэн шинжийг хангасан бөгөөд уг үйлдлээс нь бусдад 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тул хүндрүүлэх шинж хангагдана гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ..
Шүүгдэгч Б.М дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нараас шүүгдэгч Ч.О, Б.Б нарын дансаар дамжуулан мөнгө авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч тухайн үйлдлүүдэд шүүгдэгч Ч.О, Б.Б нар нь хамтран оролцсон оролцоог нотолж чадах баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Шүүгдэгч Ч.О нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Л.Т руу 9******** дугаарын утсаар холбогдон харилцаж “... Б ахын чинь эхнэр Э эгч нь байна, манай хүүхдүүд машин янзалж байгаа машины сэлбэг авах гэсэн юм ноолуур гарахаар мөнгийг нь өгнө...” гэж ойлгуулан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, нийт гурван удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны ************* тоот дансаараа шилжүүлэн авсан болох нь:
5.1. Хохирогч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд сууж байсан чинь манай нөхрийн хуурай ах Б ахын эхнэр болох Э эгч нь байна гээд утсаар ярьсан. Тэгээд утсаар ярьж байсан чинь эгчийн дүү би Н-д хэлчихсэн чамд хэлээд ав гэсэн гэж хэлээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг надаас шилжүүлж авсан ... Тэгээд манай нөхөр бид хоёр дараа нь мөнгөний хэрэг гараад Б ах руу утсаар яриад мөнгөө авъя гээд хэлтэл юун мөнгө гээд бид хоёр залилуулснаа мэдсэн. Тэгсэн чинь тэдний бэр болох Ч.О Б ахын эхнэр болох Э эгчийн хоолойгоор хөгшин хүн болж худлаа ярьж надаас мөнгө авсан байсан. Тэгээд бид хоёр мөнгөө өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулахаар өргөдөл гаргасан. Тухайн үед Ч.О 9******** дугаарын утаснаас Б ахын чинь эхнэр байна Э эгч нь байна гэж хөгшин хүний хоолойгоор худлаа ярьж залгаад 3 удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000 төгрөг шилжүүлж авсан... Би гомдолтой байна ...” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,
5.2. Шүүгдэгч Ч.О-н ХААН банк дахь ************* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дүгээ сарын 04-ний өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад “9********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлого, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 30 минутад “9********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлого, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 53 минутад “9********” гэсэн утгатай 800,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /4-р хавтаст хэргийн 233-241 дүгээр хуудас/
5.3. Хохирогч Л.Т-н ХААН банк дахь ******** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дүгээ сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад “9********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн зарлага, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 30 минутад “9********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн зарлага, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 53 минутад “9*********” гэсэн утгатай 800,000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /4-р хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.О-н дээрх үйлдэл нь “... Б ахын чинь эхнэр Э эгч нь байна, манай хүүхдүүд машин янзалж байгаа машины сэлбэг авах гэсэн юм ноолуур гарахаар мөнгийг нь өгнө ...” гэж бусдын нэрийг ашиглан хуурмаг бодит байдал дээр бий болоогүй нөхцөл байдлыг болсон мэтээр хохирогч Л.Т-т ойлгуулан өөрийн дансаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000(хоёр сая) төгрөг авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.О-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Шүүгдэгч Б.Б нь Б.М-г цахим орчинд мал зарна гэж хуурамч зар байрлуулан залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж мэдсээр байж өөрийн эзэмшлийн ************** тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “d***” утгаар орсон 5,000,000(таван сая) төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “borlon awah B***** 9********” гэх утгаар орсон 3,000,000(гурван сая) төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “B****** G****** 8*******” утгаар орсон 4,900,000(дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийг Б.М-н Голомт банкны **************** тоот харилцах данс руу шилжүүлэн өгсөн,
Мөн өөрийн эзэмшлийн ************** тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “N****** mal 8***********” утгаар орсон 1,000,000(нэг сая) төгрөгөөс 950,000 төгрөгийг шилжүүлж 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “8**********” гүйлгээний утгаар орсон 3,000,000(гурван сая) төгрөгөөс 2,900,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн эзэмшлийн ********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “9******** 8**********” гэсэн утгаар орсон 5,000,000(таван сая) төгрөгөөс 4,000,000(дөрвөн сая) төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийхээ хариуд шүүгдэгч Б.М-с 50,000(тавин мянга) төгрөг, 100,000(нэг зуун мянга) төгрөг, 1,000,000(нэг сая) төгрөг авч, нийт 1,150,000(нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийн шан харамж авсан болох нь:
6.1. Шүүгдэгч Б.М /M**** B*****/, Б.Б /Б М******/ нарын хоорондоо гэмт хэрэг үйлдэж олж байгаа мөнгийг шилжүүлэх талаар харилцсан Фейсбүүк мессенжерт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /3-р хавтаст хэргийн 68-88 дугаар хуудас/
6.2. Шүүгдэгч Б.Б*н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад ************ дугаарын данснаас “d*****” гэх утгаар 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 04 минутад ************* дугаарын данс руу “1” гэх утгаар 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/
6.3. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 37 минутад *********** дугаарын данснаас “N***** mal 8********” гэх утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 43 минутад ************ дугаарын данс руу “1” гэх утгаар 950,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/
6.4. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Б-н Б-н ************** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 18 минутад **************** тоот данснаас “B****** G****** 8*****” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн орлого орсон ... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 46 минутад ********** гэсэн тоот данс руу “123” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн зарлага гарсан байв ...” гэх агуулга бүхий тэмдэглэл./3-р хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудас/
6.5. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************ дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэргүй хуулганууд, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “... Б-н Б-н ********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 52 минутад ********** тоот данснаас “9***** 8*********” гэсэн утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 58 минутад ************* гэсэн тоот данс руу “ЕВ-1” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх агуулга бүхий тэмдэглэл./3-р хавтаст хэргийн 234, 237-238 дугаар хуудас/
6.6. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 52 минутад ************ дугаарын данснаас “8****** myga” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 02 минутад ********** дугаарын данс руу “1” гэх утгаар 2,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/
6.7. Шүүгдэгч Б.Б*н ХААН банк дахь ************** дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цаг 24 минутад ******* дугаарын данснаас “borlon awah B********** 9************” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цаг 24 минутад *********** дугаарын данс руу “1” гэх утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б-н Б.М цахим орчинд мал зарна гэж хуурамч зар байрлуулан залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж мэдсээр байж өөрийн эзэмшлийн **********, ************** тоот данснуудаар мөнгийг шилжүүлэн авч, Б.М-н Голомт банкны ************ тоот харилцах данс руу шилжүүлэн өгч, зарим шилжүүлгээс шан харамж болгон мөнгө авч, нийт 1,150,000(нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийг авч ашигласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн “... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан... түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан ...” шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М, Ч.О нарын хамтарч эсвэл зарим үйлдэл дээрээ ганцаараа бодит байдал дээр огт байхгүй биелэгдэх боломжгүй мал зарах агуулгатай заруудыг байршуулан хохирогч нартай харилцаа тогтоон тодорхой тооны малыг зах зээлийн ханшнаас бага үнээр санал болгон харилцан тохиролцох замаар хуурч мэхлэн мөнгө шилжүүлэн авах, өөрсдийн эцэг эхтэй үүссэн зарим хохирогч нарын итгэлийг ашиглан тэдний нэрийг барин утсаар холбогдон хуурч мэхлэн мөнгө авсан үйлдлүүдийг нэгтгэх байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар прокурор зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор
1. Шүүгдэгч Б.М, Ч.О нарын “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2-р хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, шүүгдэгчийн Б.Б-н “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
2. Хохирогч Д.Ж-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт/1-р хавтаст хэргийн 5-6, 9 дүгээр хуудас/
3. Хохирогч Ч.Д-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт/3-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/
4. Хохирогч Л.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй гэсэн хүсэлт. /3-р хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/
5. Хохирогч Н.О-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./2-р хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас/
6. Хохирогч С.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./3-р хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/
7. Хохирогч Н.Н-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, гүйлгээний баримтын зураг, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй гэсэн хүсэлт./2-р хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас/
8. Хохирогч Б.М-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./3-р хавтаст хэргийн 58-59, 61 дүгээр хуудас/
9. Хохирогч Д.Д-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./2-р хавтаст хэргийн 200-203 дугаар хуудас/
10. Хохирогч М.М-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан гүйлгээний баримтууд, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./4-р хавтаст хэргийн 90-98 дугаар хуудас/
11. Хохирогч Б.М, Б.Д нарын Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан гүйлгээний баримтууд, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт. /2-р хавтаст хэргийн 145-148, 151 дүгээр хуудас/
12. Хохирогч Б.Д-н сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй гэсэн хүсэлт./2-р хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/
13. Хохирогч Д.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, тооцооны дэврийн хуулбар, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./2-р хавтаст хэргийн 78-79, 81, 83-85 дугаар хуудас/
14. Хохирогч Р.Ж-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./1-р хавтаст хэргийн 187-189, 192 дугаар хуудас/
15. Хохирогч Х.Н-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт. /3-р хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/
16. Хохирогч Ш.Ч-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт /4-р хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
17. Хохирогч Г.Т-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./4-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/
18. Хохирогч Ц.Ж-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт./4-р хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/
19. Хохирогч Л.Т-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт/4-р хавтаст хэргийн 227, 229 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М, Ч.О, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тэдний үйлдлийн шинж чанарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.
Шүүх шүүгдэгч Б.М-н олон удаагийн удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3(гурав) жил 6(зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Ч.О-н олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000(хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5(тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг Улаанбаатар хотын ************ дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.О-г Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦХШЗ/29 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорьсон бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ЦХШЗ/30 дугаартай захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул түүний цагдан хоригдсон 6(зургаа) хоногийн 1(нэг) хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох,
шүүгдэгч Б.Б нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдаан болтол нийт 26(хорин зургаа) хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 26(хорин зургаа) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 26(хорин зургаа) хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох,
шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦХШЗ/29 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болтол 159(нэг зуун тавин ес) хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 159(нэг зуун тавин ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч Б.М, Ч.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэлээ: Үүнд
1. Шүүгдэгч Б.М, Ч.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ж-д учирсан 6,610,000(зургаан сая зургаан зуун арван мянга) төгрөгийн, хохирогч Р.Ж-д учирсан 14,600,000(арваг дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийн, хохирогч Б.Б-т учирсан 12,053,000(арван хоёр сая тавин гурван мянга) төгрөгийн хохирлоос түүнд шүүгдэгч нарын төлсөн 3,000,000(гурван сая) төгрөгийг хасаж, үлдсэн 9,053,000(есөн сая тавин гурван мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд үүнээс шүүгдэгч Ч.О-н хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б нарт тус бүр 2,500,000(хоёр сая таван зуун мянга) төгрөг төлснийг түүний төлөх хэсгээс хасаж шийдвэрлэсэн болно.
2. Шүүгдэгч Б.М-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд түүнээс дараах дүнгээр хохирлуудыг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд:
Хохирогч Н.Н, Б.Д, Л. Б нар мөрдөн шалгах ажиллагааны үед сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос өөрсдийн хүсэлтээр татгалзсан бөгөөд хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б, Б.Д, Д.Д, Л.Б, Ч.Д, М.М, Г.Т нар шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэхээс татгалзжээ.
Харин хохирогч Б.М, Н.О, Б.М, Х.Н, С.Б, Ш.Ч, Ц.Ж нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав)-аас 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд шүүгдэгч М-н үйлдсэн залилах/17.3 дугаар зүйлийн 2/ гэмт хэрэг нь 2 дугаар зэрэглэлд хамаарахаар тусгажээ.
Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 5(тав) дахин нэмэгдүүлж хохирогч Б.М, Н.О, Б.М, Х.Н, С.Б, Ш.Ч, Ц.Ж нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.М-с гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6. Шүүгдэгч Ч.О-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Т-т 2,000,000(хоёр сая) төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний сэтгэцэд учирсан хор уршгийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн /4-р хавтаст хэргийн 229/ байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99(дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаа шийдвэрлэсний дагуу шүүгдэгч Ч.О нь хохирол төлөх завсарлагаагаар хохирогчид 2,660,000(хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөгийг төлж барагдуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Б.Б нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж 1,150,000(нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийн орлого олж хувийн хэрэгцээндээ зарцуулсан тул энэ хэмжээний төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.О нь хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б нарт тус бүр 2,500,000(хоёр сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч Л.Т-т 2,660,000(хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хохирогч Б.Б-т 3,000,000(гурван сая) төгрөгийн хохирол тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц овогт Ч-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, шүүгдэгч Г овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, шүүгдэгч Х овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 2,000(хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.М-г 3(гурав) жил 6(зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 2,000(хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000(хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5(тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3(гурав) жил 6(зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,150,000(нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийг түүнээс гаргуулан, улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.О-н цагдан хоригдсон 6(зургаа) хоногийн 1 хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас, шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 26(хорин зургаа) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 26(хорин зургаа) хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасаж, шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 159(нэг зуун тавин ес) хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.
11. Шүүгдэгч Б.М-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,305,000(гурван сая гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж-д, 7,300,000(долоон сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 4,526,500(дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т, 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н-д, 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-т, 10,000,000(арван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д, 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д, 2,000,000(хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О-д, 2,000,000(хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Б-д, 5,000,000(таван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д, 1,000,000(нэг сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н-д, 8,400,000(найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д, 9,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-т, 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ч-д, 28,200,000(хорин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.М-д, 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т-д, 500,000(таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ж-д тус тус олгосугай.
12. Шүүгдэгч Б.М-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М, Н.О, Б.М, Х.Н, С.Б, Ш.Ч, Ц.Ж нарын сэтгэцэд учирсан хор уршиг тус бүр 3,300,000(гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгосугай.
13. Шүүгдэгч Ч.О-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 805,000(найман зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж-д, 4,800,000(дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 2,026,500(хоёр сая хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т тус тус олгосугай.
14. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.О нь хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б нарт тус бүр 2,500,000(хоёр сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч Л.Т-т 2,660,000(хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хохирогч Б.Б-т 3,000,000(гурван сая) төгрөгийн хохирол тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргасугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
16. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
17. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Б-д авсан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА