| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01225/И |
| Дугаар | 155/ШШ2020/01554 |
| Огноо | 2020-08-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2020/01554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн .......... тоотод оршин суух, Дайртан овогт Лундаагийн ******* /................../ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ............. тоотод оршин суух, Хар дархад овогт Ганбаатарын******* /................/
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ........... тоотод оршин суух, Шовгор овогт Рэнчингийн******* /......................../ нарт холбогдох
10.0006.850 /арван сая зургаан мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 155/2020/01225/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийгөө Оюунаа гэх Мөрөн сумын 4 дүгээр баг 4-11 тоотод оршин суудаг, эргийн 4 дүгээр байрны 22 тоотод гадаад хэлний сургалт явуулдаг багш эмэгтэйд хүү, охин хоёроо Япон хэлний сургалтанд хамруулахаар анх 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анх танилцсан. Үүнээс хойш хүүхдүүд тогтмол япон хэлний сургалтанд хамрагдсан. Би түүнд хүүгээ Япон явуулахаар виз мэдүүлсэн хариу хүлээж байгаа гэж танилцуулж байсан бөгөөд бид бие биенээ мэдэх болсон. 2020 оны 1 дүгээр сарын 8-нд манай хүү Оюунаа багш илүү хямд зардлаар Японы виз гаргана гэнэ гэснээр би очиж уулзахад та нар давхар виз мэдүүлж болно эхэлж гарснаар нь явна гээд 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 2020 оны 03 дугаар сарын 19-ний хооронд нийтдээ 18.945.600 төгрөгийг түүний Хаан банк дахь 5916092769 данс руу шилжүүлсэн. Гэтэл миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй боллоо гэсэн. Ингээд Оюунаа буюу Г.Нямдэлгэр, ээж Р.Бузмаа гуайд хандаад бүгдийг хэлэхэд охин Оюунаа буюу******* нь надаас авсан мөнгөө өөртөө ашигласан гэдгээ хүлээсэн.******* болон******* миний бие харилцан ярилцаад тэдний хүсэлтийг харгалзан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нотариат дээр очин Баталгаа гэх баримтыг үйлдсэн ч үүнийгээ хэрэгжүүлээгүй дахин гэрээ хийхийг надад санал болгоход би зөвшөөрсөн. Уг гэрээг Г.Нямдэлгэртэй байгуулсан. Хариуцагч болох Г.Нямдэлгэр болон түүний ээж Р.Бузмаа нар нь гаргасан баталгаагаа хэрэгжүүлэхгүй тохиолдолд торгууль болох 5.000.000 төгрөгийг хүлээнэ гэдгээ баталгаандаа зааж өгсөн. Гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тул 2 хоногийн алданги 221.850 төгрөг, үүн дээр баталгаа хэрэгжээгүйгээс түүний торгуулийн 5.000.000 төгрөг нийт 27.406.850 төгрөг нэхэмжлэхээс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17.400.000 төгрөг надад өгсөн тул үлдсэн 10.006.850 төгрөгийг хариуцагч Г.Нямдэлгэр болон түүний ээж Р.Бузмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.Нямдэлгэр Р.Бузмаа нарт нэхэмжлэл гаргаж тэдний гаргасан хариу тайлбарын дагуу Г.Нямдэлгэрийн 2020 оны 01 сарын 15-аас 2020 оны 03 сарын 19 хүртэлл хугацааны дансны хуулгатай танилцахад данснаасаа миний мөнгийг зарлагадсан байдал болон тэдний шүүхэд өгсөн хариу тайлбарын хооронд эрс зөрүүтэй байна.
1.Г.Нямдэлгэрийн ХААН банк дахь 5916092769 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дансны эхний үлдэгдэл 548.80 төгрөг байх бөгөөд тухайн өдөр миний ХААН банк дахь 5913201558 данснаас Ж.Бат-Оргилын визний төлбөрт /гурав дахь удаагийн шилжүүлэг, үүнээс өмнө 2020.01.10-нд 465.000 төгрөг, 2020.01.13-нд 35.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийн 2 удаагийн шилжүүлгийн хуулга банкнаас ирээгүй болно/ гэж шилжүүлсэн 9.723.100 төгрөгийн орлого орж 9.723.648.80 болж үүнийгээ дараах байдлаар зарцуулсан байна.
|
Д/д |
Огноо |
Гүйлгээний утга | Шилжүүлсэн дүн |
Хүлээн авсан данс |
| 1 | 2020.01.15 | Ногоо | 100.000 | 5990124704 |
| 2 | 2020.01.15 | Малчны зээл эргэн төлөлт | 6.140.500 | ----------------- |
| 3 | 2020.01.15 | 10554 р.бузмаа | 43.000 | 5916015751 |
| 4 | 2020.01.15 | ундаа | 2400 | 5913208414 |
| 5 | 2020.01.15 | Отгонбаяр Ганбаяр | 300.000 | 5028542797 |
| 6 | 2020.01.16 | Ногоо 90701015 | 9.330 | 5890368223 |
| 7 | 2020.01.16 | Ногоо | 210.000 | 5024284024 |
| 8 | 2020.01.16 | Ногоо | 10.000 | 5990124704 |
| 9 | 2020.01.16 | Ногоо | 10.000 | 5990377438 |
| 10 | 2020.01.16 | Ногоо | 2.000.000 | 5890977336 |
| 11 | 2020.01.16 | Ногоо | 25.000 | 5894101492 |
| 12 | 2020.01.16 | Ногоо | 70.000 | 5890323452 |
| 13 | 2020.01.16 | Ногоо | 18.000 | 5070149135 |
| 14 | 2020.01.16 | Нүдний тэн | 5.000 | 5890521556 |
| 15 | 2020.01.16 | Bishrelt hu | 35.000 | --------------- |
| 16 | 2020.01.16 | Ногоо | 35.000 | 5890557049 |
| 17 | 2020.01.16 | Өсөх хүнс | 4.650 | --------------- |
| 18 | 2020.01.16 | Өсөх хүнс | 3.000 | --------------- |
| 19 | 2020.01.16 | Өсөх хүнс | 2.750 | --------------- |
| 20 | 2020.01.16 | Өсөх хүнс | 2.300 | --------------- |
| 21 | 2020.01.16 | Тэвхэн2 МӨ | 29.077 | --------------- |
| 22 | 2020.01.17 | АТМ | 25.000 | --------------- |
| 23 | 2020.01.17 | Тэвхэн1 МӨ | 2.420 | --------------- |
| 24 | 2020.01.17 | qpay90701015 | 2.000 | 5038011184 |
| 25 | 2020.01.17 | Мах | 168.000 | 5890977336 |
| 26 | 2020.01.17 | Ногоо | 12.600 | 5914099278 |
| 27 | 2020.01.17 | *******ан рэ | 10.400 | ----------------- |
| 28 | 2020.01.17 | Green gold M | 1400 | -------------- |
| 29 | 2020.01.17 | Бишрэлт Х | 7.000 | -------------- |
| 30 | 2020.01.17 | Нямка | 5000 | 5913215017 |
| 31 | 2020.01.18 | Аниа | 10.000 | 5032740511 |
| 32 | 2020.01.18 | Ногоо | 9.290 | 5890368223 |
| 33 | 2020.01.18 | Анарэрдэнэ | 20.420 | ---------------- |
| 34 | 2020.01.19 | ориплам | 6.500 | 5916061344 |
| 35 | 2020.01.19 | Тэвхэн1 МӨ | 5.190 | --------------- |
| 36 | 2020.01.20 | Амраа | 10.000 | 5916071487 |
| 37 | 2020.01.20 | эмлэг | 100.000 | 5990377438 |
| 38 | 2020.01.20 | Ханз ном | 10.000 | 5916071487 |
| 39 | 2020.01.20 | qpay Мянганбаяр | 103.500 | 5175029296 |
| 40 | 2020.01.20 | 8259хөү | 142.000 | 5029632329 |
| 41 | 2020.01.21 | нямдай | 5000 | 5032740511 |
| 42 | 2020.01.21 | Ундаа oilond | 5000 | 5037730959 |
| 43 | 2020.01.22 | qpay 90701015 аас 2000 | 2000 | 5038011184 |
Үлдэгдэл 1.271 төгрөг
2. 2020 оны 03 сарын 05-ны өдөр элчингийн хүнд өгнө гэж шилжүүлж авсан 500.000 төгрөгийг зарцуулсан байдал. Эхний үлдэгдэл 299.203.05 төгрөг миний 500.000 төгрөг нэмэгдээд 799.153.05 төгрөгтэй болж зарлагадсан байдал
|
Д/д |
Огноо |
Гүйлгээний утга | Шилжүүлсэн дүн |
Хүлээн авсан данс |
| 1 | 2020.03.05 | Qpay91601113 | 2.000 | 5038011184 |
| 2 | 2020.03.05 | Бузмаа байцаа | 100.000 | 5914201625 |
| 3 | 2020.03.05 | хайрдаа | 20.000 | 5990377438 |
| 4 | 2020.03.05 | Нямдай хадам | 100.000 | 5092063591 |
| 5 | 2020.03.05 | Анарэрдэнэ | 14.360 | ---------------- |
| 6 | 2020.03.05 | qpay Мянганбаяр Санж | 185.900 | 5175029296 |
| 7 | 2020.03.05 | qpay Мянганбаяр Санж | 85.900 | 5175029296 |
Үлдэгдэл 293.443.05
3. 2020 оны 03 сарын 07-ны өдөр онгоцны тийз захиална гэж шилжүүлж авсан 1.122.500 төгрөгийг зарцуулсан байдал. Эхний үлдэгдэл 265.643.05 төгрөг миний 1.122.500 төгрөг нэмэгдээд 1.379.143.05 төгрөгтэй болж зарлагадсан байдал
|
Д/д |
Огноо |
Гүйлгээний утга | Шилжүүлсэн дүн |
Хүлээн авсан данс |
| 1 | 2020.03.07 | Анарэрдэнэ | 6.400 | ------------------- |
| 2 | 2020.03.07 | Нямка | 100.000 | 5990377438 |
| 3 | 2020.03.07 | Нямка | 20.000 | 5990124704 |
| 4 | 2020.03.08 | 91601113 4.4.11 | 20.000 | 5914098582 |
| 5 | 2020.03.08 | Нямка | 100.000 | 5890889484 |
| 6 | 2020.03.08 | Анарэрдэнэ | 8.660 | ---------------- |
| 7 | 2020.03.09 | Утас | 130.000 | 5032740511 |
| 8 | 2020.03.09 | Narsupermarket | 6.500 | ------------------ |
| 9 | 2020.03.09 | Undral khun | 2.400 | ----------------- |
| 10 | 2020.03.09 | qpay 90701015 | 3000 | 5038011184 |
| 11 | 2020.03.09 | qpay88807774 | 3000 | 5038003706 |
| 12 | 2020.03.09 | АТМ | 12.600 | 5914045132 |
| 13 | 2020.03.09 | 10308 | 22.380 | 5890969143 |
| 14 | 2020.03.09 | Qpay нямдэлгэр ганбаатар | 587.600 | 5175029296 |
| 15 | 2020.03.09 | Qpay отгонбаяр энхтайван | 7.100 | 5175029296 |
| 16 | 2020.03.09 | Хайр | 140.000 | 5990377438 |
Үлдэгдэл 208.103.05 төгрөг
4. 2020 оны 03 сарын 15-ны өдөр Л.*******ын визний төлбөр гэж шилжүүлж авсан 6.000.000 төгрөгийг зарцуулсан байдал. Эхний үлдэгдэл 5.278.05 төгрөг. Миний 6.000.000 төгрөг нэмэгдээд 6.005.278.05 төгрөгтэй болж зарлагадсан байдал
|
Д/д |
Огноо |
Гүйлгээний утга | Шилжүүлсэн дүн |
Хүлээн авсан данс |
| 1 | 2020.03.15 | Сургалтын төлбөр буцаалт | 510.000 | 5913020934 |
| 2 | 2020.03.15 | БэлтэсмөрөнХХКцалин бонус | 3.800.000 | 5990377438 |
| 3 | 2020.03.15 | Цалин | 156.000 | ----------------- |
| 4 | 2020.03.15 | Qpay 9070011015 | 3000 | 5038011184 |
| 5 | 2020.03.15 | Нямдай | 1.500.000 | 5092063591 |
| 6 | 2020.03.16 | qpay 88807774 | 3000 | 5038003706 |
| 7 | 2020.03.16 | Машин | 50.000 | 5990377438 |
| 8 | 2020.03.17 | бензин | 25.000 | 5990377438 |
| 9 | 2020.03.18 | Хөргөгч | 75.000 | 5890889484 |
Үлдэгдэл 7.078.05
5. 2020 оны 03 сарын 15-ны өдөр Л.*******ын үлдэгдэл визний төлбөр гэж шилжүүлж авсан 1.100.000 төгрөгийг зарцуулсан байдал. Эхний үлдэгдэл 3.928.05 төгрөг. Миний 1.100.000 төгрөг нэмэгдээд 1.103.928.05 төгрөгтэй болж зарлагадсан байдал.
2020 оны 03 сарын 19-нд qpay Мянганбаяр Санж 113.800 төгрөг данс 5175029296 гэж шилжүүлээд үлдэгдэл 1.001.327 төгрөг.
Г.Нямдэлгэр нь хариу тайлбартаа хотын Ариунгэрэл Ариунбилэг тогтсон нэр байхгүй хүнд бэлнээр мөнгө өгөөд залилуулсан гэдэг бөгөөд харин тэд миний мөнгийг хэрхэн зарлагадсан байдлаас үзэхэд шууд эцэг Ганбаатар, эх Р.Бузмаа нарын малчны зээлийг дарах, ажилчдын цалин олгох, ээж Р.Бузмаагийн ногоо зарах ажилд тогтмол зарлагадсан байгаа нь эцэг эхийнхээ захиалгаар миний мөнгийг хууран авч тэдэнд зарцуулжээ. Иймд энэ хэргийн гол оролцогч түүний аав Ганбаатар, хариуцагч Р.Бузмаа нарын малчны зээлийг дарж, ногооны худалдаа эрхлэх бизнесийг хөгжүүлэхийн тулд*******т дээрх мөнгийг олж өгөхийн тулд ойр дотны хүнээс машиныхаа бичиг баримтыг барьцаалж сарын 7 хувийн хүүтэй 8 сая төгрөг, БИД банк бус санхүүгийн байгууллагаас 2 сая төгрөг сарын 3.9 хувийн хүүтэй тус тус зээлсэн болж таарч байна. Учир нь******* намайг ямар ч мөнгөгүй түрээсийн байранд маьдардгийг мэдэх бөгөөд байнга манайд очиж байдлыг бодитоор мэдэж байсан. Дээрх мөнгийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүнээс хүүтэй зээлснийг мэдэж байгаа. Эдгээрийг яагаад зээлж өгсөн бэ гэхээр Г.Нямдэлгэр нь очоод шууд тал мөнгөө авна, ажил хийгээд цалингаа аваад өрөө даруй төлөх боломжтой гэж итгүүлэхдээ дэндүү итгэлтэйгээр үргэлж би жирэмсэн төрөх гэж байж юунд хүн хуурахав дээ гэж байнга гэрт ирж одоо оюутны Японд суралцах ямар ч боломжгүй болгож хохироосон үйлдлийг тусад нь холбогдох газарт нь хандаж шалгуулна. Хүнд жаахан ч гэсэн ёс суртахуун баймаар юм. Намайг мөнгөө нэхэж очиход Р.Бузмаа энэ муухай хүүхнийг битгий гэртээ оруул, чи манайхаар битгий ирээд бай, бидэнд огт хамаагүй*******ийг залилсан хүнээс ав гэж хашгичдаг байсан. Хэн*******ийг залилсан юм бэ? Хэн ч түүнийг залилаагүй, харин******* намайг 100 хувь хуурч намайг залилсан. Мөн намайг мөнгөө нэхээд эхлэхээр тэд Г.Нямдэлгэрийн нэр дээрх 2020.01.23-ны өдөр буюу надаас мөнгө авснаас 8 хоногийн дараа Г.Нямдэлгэрийн нэр дээр шилжсэн хашаа байшингаа фэйсбүүк дээр зарах тухай зар тавьж байсан ба бусдад зарж намайг оргүй хоосон орхих санаа өвөртөлж байсныг цагдаагийн байгууллагад би өргөдлөөр дамжуулан тус хашаа байшинг битүүмжлэхийг уламжилж байсан боловч огт хэрэгжүүлээгүй. Яагаад оргүй хоосон орхих санаатай байсан бэ гэхээр Г.Нямдэлгэр хашаа байшингаа зарах өдрөө над дээр ирж эгчээ би хашаа байшингаа бэлэн 7 сая төгрөг аваад үлдэгдлийг нь зээлээр зарахаар тохирлоо, таньд өнөөдөр хэдэн төгрөг өгнө, үлдэгдэлд нь машинаа өгнө гэхдээ Баянзүрх сум руу эмээгээ машинтай байгаа дээрээ хүргэж өгөөд хэд хоногоос машинаа өгнө гэсээр ирсэн. Би ч итгэсэн. Гэвч бас л худлаа бэлэн 17.5 саяд зарж байснаа өмгөөлөгчтэйгээ нийлж намайг хохироох арга заль гаргасан байсан. Би Г.Нямдэлгэрт мөрдөгн байцаагч Даваацэрэнгээр дамжуулан, мөн өөрийн биеэр хашаа байшингаа өгөөд энэ хэргээ ингээд дуусгая гэж удаа дараа хэлэхэд хэзээ ч хашаа байшингаа өгөхгүй, чаддаг юм бол мөнгөө шүүх цагдаагаар яваад аваарай гэсэн. Энэ үгийг ээж Р.Бузмаа мөн охиноосоо өмнө 2 удаа хэлж байсан ч би тухайн үедээ хуулийн байгууллагад хандахгүй эвээр шийдэхийг хүсч байсан болохоор уучлаад орхиж байсан нь миний маш буруу үйлдэл байсан. Иймд Г.Нямдэлгэр, түүний ээж Р.Бузмаа нартай үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хийгдсэн гэрээний болон баталгааны хариуцлага болох торгууль алдангийг бүрэн гаргуулах хүсэлтэй байна. Би Г.Нямдэлгэрийн банкны харилцах дансны хуулгатай танилцахаас өмнө түүнийг хотын ямар нэгэн хүнд давхар залилуулсан байж ч болно гэж бодож байсан. Энэ нь би түүнд 2020 оны 08 сарын 01 хүртэл итгэж байсныг харуулна. Одоо нэгэнт бүгдийг мэдсэн тул надад болон хүүгийн минь тус бүрд нь хохиродл учраад байгааг шүүхэд мэдэгдэж байна. Хүү Ж.Бат-Оргилын оюутны визийг Г.Нямдэлгэрийн хүсэлт, оролцоогоор цуцлуулсанд маш гомдолтой байна. Дээрхи дансны хуулгаас хүүгийн минь Японд суралдцах боломжоо алдсанаараа өөрөө хохирч байгаа тул хохирсон хохирол төлбөрөө Г.Нямдэлгэрээс өөрөө тусдаа нэхэмжлэх бодолтой байгаа. Надтай Г.Нямдэлгэр нь Японоор Ариука, монголоор Сараа гэх хуурамч 2 фэйсбүүк хаягаар өөрөө чат бичиж намайг улам өөртөө итгүүлж байсан. Гэвч тэд бүгд 1 хүн буюу Г.Нямдэлгэр өөрөө гэдгийг виз гэдэг үгийг висэ гэж бичдэгээрээ, мөн одоо бүгд намайг блоколсон нь үүнийг гэрчилнэ. Гэрээ баталгаа хэрхэн хийгдсэн тухай тайлбарыг түрүүнд хүргүүлсэн. Иймд би хариуцагч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нараас баталгаа хэрэгжээгүйн 5.000.000 төгрөг, гэрээний 22.185.000 төгрөг үүнээс 500.000 төгрөг, 17.400.000 төгрөг, 1.045.000 төгрөг, нийт 18.945.000 төгрөг хангагдаж үлдэгдэл 3.240.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх гэрээний үүргээ биелүүлээгүйн 2 хоногийн алдагдал 221.850 төгрөг нийт 8.461.850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Нямдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны үед өөрийнхөө "Оюунаа Оюука" гэсэн фэйсбүүк хаягнаасаа япон хэлний хичээл заана гэсэн зар тавьсан байхад Л.******* гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй 13-20 насны 2 хүүхэддээ хичээл заалгана гэж дагуулсаар ирсэн. Би бага охиныг нь бүртгэж аваад, том хүүхдэд нь хичээл орох бопомжгүй гэж тайпбарласан. Л.******* гэдэг эмэгтэй надаас 2-3 удаа том хүүхдийг маань сургаад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2020 оны 01 дүгээр сараас том хүүд нь сургалт оруулж эхэлсэн. Л.******* гэдэг эмэгтэй хүүгээ япон руу явуулахаар оюутнаар бүртгүүлсэн байгаа гэж байсан ба хүү Оргил нь 3 сард Япон руу явахгүй юм бол би цэрэгт явах болчихоод байгаа юм яах вэ? багшаа, яаралтай л явах хэрэгтэй байна гэхээр нь би хотод танилцсан байсан н.Ариунгэрэл гэдэг эмэгтэйтэй чатаар холбогдоод манай нэг шавь Япон руу явах яаралтай хэрэгтэй байна, та явуулж өгч тус болж чадах уу гэхэд, явуулж чадна гэхдээ ажилтнаар явуулж болох юм гэхээр нь Л.******* болон түүний хүү Оргилыг дуудаж уулзаад Япон руу ажилтнаар явуулж чадна гэж миний таньдаг хүн хэпж байна гэхэд тэгье, явъя гэж зөвшөөрсөн. Л.******* ч өөрөө хүүгийнхээ хамт явахаар болоод н.Ариунгэрэл визийг нь гаргахаар болсон. Ингээд нийтдээ 18.945.000 төгрөгийг Л.******* миний өөрийн 5916092769 дугаарын данс руу 4-5 удаа тасалж хийсэн. Н.Ариунбилэг нь өөрийн биеэр Хөвсгөл аймагт ирсэн байхад нь би нөхөр Отгонбаярыг мөн Япон явуулна гээд Л.*******ын өгсөн 18.945.000 төгрөг дээр 6.500.000 төгрөгийг нэмж бэлнээр өгсөн. Уг мөнгийг н.Ариунбилэг аваад сураггүй болсон. Л.******* гэдэг эмэгтэй чи миний мөнгийг өг гээд удаа дараа шаардаж эсвэл заавал баталгаа гаргаж өг гээд байнгын гэрт өмгөөлөгч Б.Батдорж гэдэг хүний хамт ирж сүрдүүлдэг болсон. Ингээд намайг хүүхдээ төрүүлсэн байхад Л.******* болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нар ээж Р.Бузмааг дагуулан нотариат дээр очоод, өмгөөлөгч Б.Батдорж нь ингэж бич гэж өөрөө зааж өгөн ээжээр хүчээр баталгаа бичүүлж улмаар манай гадаа ирээд миний цахим үнэмлэхийг авч, надаар гарын үсэг зуруулсан. Баталгааг миний ээж Р.Бузмаа болон миний зүгээс хүсэл зоригийнхоо дагуу үйлдээгүй ямар учиртай баталгааг мэдэлгүй баталгаан дээр гарын үсэг зурсан. Баталгаа хийсний дараа Л.******* нь Цагдаагийн байгууллагад надад залилуулсан гэж өргөдөп гаргасан ба өргөдөлд холбогдох шапгалтыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваацэрэн хийсэн. Шалгалтын явцад би өөрийн эзэмшлийн Хөвсгөп аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 4-11 тоотод байрлах хашаа байшингаа 17.400.000 төгрөгт Оюунцэцэг гэдэг эмэгтэйд зарах болсон. Оюунцэцэг нь миний хашаа байшинг өөрийнхөө нэр дээр худалдах, худаддан авах гэрээг хийгээд мөнгийг чинь нэг айлд очоод чамд өгнө хамтдаа явна гээд мөнгө нэхэмжлээд байгаа Л.*******ын гэрт очоод надад өгөх байсан мөнгийг надад өгөлгүйгээр Л.*******ын 5913201550 дугаарын ХААН банкны данс руу 17.400.000 төгрөгийг шилжүүлэхээр нь яаж байгаа юм гэж тодруулж асуухад чи Л.*******д мөнгө өгөх ёстой юм билээ ******* чамд битгий мөнгө өгөөрэй, надад өгөөрэй гэсэн учраас чамд мөнгийг өгсөнгүй гэсэн. Гэтэл Л.******* нь Оюунцэцэг гэдэг эмэгтэйгээр дамжуулж намайг жинхэнэ утгаараа залилж 17.400.000 төгрөг авсан. Одоо би түүнд 1.045.000 төгрөг ёстой байсныгаа өгсөн байтал ээж******* болон миний хүсэл зоригийн дагуу хийгдээгүй Л.******* түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын хүчээр хийлгэсэн баталгааны дагуу болон мөрдөгч Даваацэрэн дээр шалгагдаж байхдаа хийсэн гэрээний дагуу мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Р.Бузмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нямдэлгэрийн тайлбар дээр нэмж хэлэхэд хашаа байшингийн хувьд 2000 онд Мөрөн суманд нүүж ирэхдээ анх худалдаж авч байсан хашаа байшин минь байгаа юм. Г.Нямдэлгэрийг хүүхэдтэй болохоор нь шилжүүлж өгсөн. Баталгааны тухайд Б.Батдорж өмгөөлөгч Л.*******ыг миний дүү байгаа юм гэж байнга дагуулж манай гэрт ирж байсан ба баталгаа гаргаж өг гэхээр нь юу байдаг талаар асуухад явъя гээд намайг улаан өнгийн машинд суулгаад нотариатч дээр очоод Батдорж гуай түрүүлж нотариатчтайгаа уулзсан. Тэгээд болсон ороод ир гэхээр нь ортол би хэлээд өгнө та бичээрэй гэсэн. Б.Батдорж өмгөөлөгч надад хэлж өгч бичүүлсэн ба би сүрдэж айсан болохоороо хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бичсэн. Баталгаа гэдэг энэ зүйлийг бичсэний дараа Г.Нямдэлгэрээр яаж гарын үсэг зуруулах вэ гэж байсан. Тэгсэн нотариатч та өөрөө очоод Г.Нямдэлгэрээр гарын үсэг зуруулаад ир гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа гэрч очиж охиныг минь дуудаж гаргаад машин дотор гарын үсэг зуруулаад хүчээр баталгаа хийлгүүлсэн. Хамгийн сүүлд намайг 5,000,000 төгрөг өгнө гэж бич гэсэн. Нэхэмжлэгч өмгөөлөгчөө дагуулаад өдөр болгон ирдэг байсан. Охин минь төрөөд сар болж байхаас нь өдөр болгон ирээд, нохойноос ч айхгүй шууд орж ирээд охиныг минь дарамталж уйлуулаад сүүлдээ охин минь энэ дарамтаас болж хөх нь сүүгүй болоод хүүхдийнх нь ам руу хүртэл халбагаар хоолыг нь өгч байсан. Б.Батдорж нь би өмгөөлөгч хийгээд олон жил болж байна. ******* миний дүү байгаа юм гэдэг байсан. Очих болгондоо мөнгө нэхээд тэр өдрийн дотор өг гэж дарамталдаг байсан. Зах дээр ногоогоо зарах гээд байж байхад захын тэнд байна ирээд уулз гээд байдаг. Хэрэг хийсэн хүн шиг гүйгээд л очдог. Манайх малчны зээл Төрийн банкнаас авсан нь үнэн түүнд холбогдолтой гэрээ хүртэл байгаа. Г.Нямдэлгэрт нөхөртэйгөө гадаад улс руу яв гээд бүх мөнгөө өгсөн. Миний хувьд мөнгө төгрөг өгөх тал дээр эсэргүүцэж байна. Г.Нямдэлгэр уг нь манайхаас өрх тусгаарлаад тусдаа гарсан хүн. Одоо орох оронгүй, нялх хүүхэдтэй учраас миний хажууд байгаа. Ийм болохоор би гомдолтой байгаа бөгөөд охиныгоо ингэж гүтгүүлсэн явдалд бүр их гомдолтой байна. ...Өмгөөлөгч хүн айлд очоод хүнийг дарамтлаад байж болдог юм уу? Айлд хамт очоод хууль уншаад байхад сүртэй юм байналээ. Өөрөө машинтайгаа ирээд, үйлчлээд гарын үсэг зуруулаад,*******ийг би гарч гарын үсгээ зур өмгөөлөгч ах нь ингэж байна гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Иргэний үнэмлэх нь хэрэгтэй гэхээр нь хайж байгаад олоод аваад гартал аваад явсан. Иргэний үнэмлэхийг нь өгөхгүй байхаар нь Л.*******ын гэрт нь очиж авч байсан. Ийм учраас би энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарт холбогдуулан 10.006.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Нямдэлгэр 1.545.000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8.461.850 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нараас өөрийн хүү Ж.Бат-Оргилыг Япон улсад явуулж өгнө гэж авсан 18.945.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйээс үүдэн гарсан хохирол 3.240.000 төгрөг, алданги 221.850 төгрөг, баталгаа хэрэгжээгүйн 5.000.000 төгрөг, нийт 27.406.850 төгрөг болж байгаагаас хариуцагч нарын надад өгсөн 18.945.000 төгрөгийг хасаж үлдэх хэсэг болох 8.461.850 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Г.Нямдэлгэр нь нэхэмжлэгч Л.*******аас түүний хүү Ж.Бат-Оргилыг Япон улсад явуулахад зуучилж өгнө гэж 18.945.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэхүү мөнгийг нэхэмжлэгчид өгсөн тул бидний хооронд одоо төлбөр, тооцоо байхгүй. 2020 оны 04 сарын 28-ны өдөр хийсэн Баталгаа, 2020 оны 05 сарын 26-ны өдөр байгуулсан хийсэн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Баталгаа гэх зүйлийг хийхэд миний бие оролцоогүй, өмгөөлөгч Б.Батдорж, Л.******* нар манай гэрт ирж намайг гарын үсгээ зур гээд хүчээр гарын үсэг зуруулсан, энэхүү гэрээ болон баталгаа нь миний ашиг сонирхлын эсрэг, хүчээр хийлгэсэн тул зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Р.Бузмаа нь Л.******* бидний хооронд мөнгө төгрөг өгч авалцсан зүйл огт байхгүй. 2020 оны 04 сарын 28-ны өдөр хийгдсэн Баталгаа гэх зүйлийг Л.*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар манай гэрт ирж дарамт шахалт үүсгэж нотариат дээр очиж гэрээ хийнэ гээд авч явсан ба өөрсдөө надад хэлж бичүүлэн гарын үсэг зуруулж авсан. Би энэ Баталгаа гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Л.*******аас мөнгө огт аваагүй учир нэхэмжилсэн мөнгийг би хариуцахгүй гэж тайлбар гарган маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Р.Бузмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Нямдэлгэрээс 3.461.850 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Хариуцагч Г.Нямдэлгэр нь нэхэмжлэгч Л.*******ын хүү Ж.Бат-Оргилыг Япон улсад зорчих виз гаргаж өгөхөд зуучлах үүргийг хүлээн түүнээс 2020 оны 01 сарын 10-ны өдөр 465.000 төгрөгийг, 2020 оны 01 сарын 13-ны өдөр 35.000 төгрөгийг, 2020 оны 01 сарын 15-ны өдөр 9.723.100 төгрөгийг, 2020 оны 03 сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 03 сарын 07-ны өдөр 1.122.500 төгрөгийг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 1.100.000 төгрөгийг, нийт 18.945.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5916092769 дугаар дансаар шилжүүлэн авсан болох нь Г.Нямдэлгэрийн ХААН банк дахь 5916092769 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 21, 45-49, 53-58-р тал/ Л.*******ын ХААН банк дахь 5913201558 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-31-р тал/ зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигч нь дээрх үйл баримтанд маргаагүй ба нэхэмжлэгч Л.******* нь өөрийн хүү Ж.Бат-Оргилыг Япон улсад зорчих виз гаргаж өгөхөд зуучлах үүргээ хариуцагч Г.Нямдэлгэр гүйцэтгээгүйгээс өөрт учирсан хохирол, алдангийг баталгаа хэрэгжээгүйн 5.000.000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарлан хавтаст хэрэгт Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын гаргасан Баталгаа, /хх-ийн 4-р тал/ Төлбөр барагдуулах гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/ зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлжээ.
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Л.*******ын өмнө Г.Нямдэлгэр, Р.Бузмаа нарын гаргасан баталгаа нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан гэрээг бичгээр байгуулах тухай хуулийн шаардлага хангасан боловч мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангаагүй тул талуудын хооронд Баталгааны гэрээ хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал гэрээг биелүүлэх баталгаа болгож Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах 6 төрлийн аргыг тусгасан ба үүний нэг нь баталгаа бөгөөд гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх нь үүрэг гүйцэтгүүлэгчид буюу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх учиртай.
Иймд хариуцагч Р.Бузмаа нэхэмжлэгч Л.******* нарын хооронд гэрээгээр тохиролцсон харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй болно.
Харин нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Г.Нямдэлгэр нарын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Энэхүү гэрээ ёсоор хариуцагч Г.Нямдэлгэр нь нэхэмжлэгч Л.*******аас Япон улсад зорчих виз гаргаж өгөх зорилгоор авсан 18.945.000 төгрөг, дээрх үйлдлийн улмаас гарсан хохирол 3.240.000 төгрөг, нийт 22.185.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх ба гэрээний биелэлтийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Иймд дээрх Төлбөр барагдуулах гэрээ ёсоор хариуцагч Г.Нямдэлгэрээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн гарсан хохирол 3.240.000 төгрөг, нийт 22.185.000 төгрөгийн хоёр хоногийн алданги болох 221.850 төгрөг, нийт 3.461.850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Нямдэлгэр нь Төлбөр барагдуулах гэрээ нь миний хүсэл зоригийн дагуу биш, цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хүчээр хийсэн гэрээ тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байх боловч түүнийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулуулсан боловч мөн өдрөөр улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******аас 10.006.850 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 175.060 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Нямдэлгэрээс 3.461.850 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 234 дүгээр зүйлийн 234.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Нямдэлгэрээс 3.461.850 /гурван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******аас 175.060 /нэг зуун далан таван мянга жар/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Нямдэлгэрээс 70.340 /далан мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН