| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Д.Ганцэцэг
Шүүгдэгч Т.С-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Шүүгдэгч Л.Н, Ц.Б, Ц.А нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Л.Н-н өмгөөлөгч Л.Баттогтох,
Шүүгдэгч Д.Ц, Н.М нарын өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Д.Ц-н өмгөөлөгч О.Аюурзана,
Шүүгдэгч Л.Н, Т.С, Ц.А, Д.Э, Н.М, Ц.Б, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарт холбогдох 2016001090171 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Реклам зар сурталчилгааны менежмент мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын ****-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Л овогт Л-н Н.
Монгол Улсын иргэн, халх, ******* оны *** дугаар сарын *****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газрын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ************** багийн *********** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Д овогт Т-н С.
Монгол Улсын иргэн, халх, ****** оны **** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Экологич мэргэжилтэй, төрийн захиргаа удирдлагаар мэргэшсэн, Говь-Алтай аймгийн ******************* ажилтай, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ********** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, И овогт Д-н Э.
Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн **************** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн **** сумын ********* багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай, Д овогт Н-н М.
Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ******** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ********* сумын *********** багийн ******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Б овогт Ц-н Б.
Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ********** ажилтай, ам бүл 2, эхийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын *********** багийн ******** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Б овогт Д-н Ц.
Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********* оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Б овогт Ц-н А.
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Л.Н-н үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Т.С-н үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Д.Э-н үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Ц.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг,
шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарын үйлдлийг 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А, Н.М, Ц.Б, Д.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Н нь Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.С, Тамгын газрын дарга Д.Э, нягтлан бодогч Ц.А нартай хамтран Говь-Алтай аймгийн ******** сумын 2017 оны төсөвт суусан хортон мэрэгч устгах 15,000,000(арван таван сая) төгрөгийг иргэн Х.О-н ХААН банк ХХК дахь ********* тоот данс руу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.А-н ХААН банк ХХК дахь ********* тоот данс руу шилжүүлсэн, мөн өдрөө шүүгдэгч Ц.А, Л.Н нарын хамтран эзэмшдэг ХААН банкны ********* хувийн данс руу шилжүүлэн авсан болох нь:
1.1. Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2017 оны 12 сарын дундуур яг хэзээ байсныг сайн санахгүй байна. Намайг эхнэртэйгээ айлд байж байсан чинь манай сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С утсаар залгаад “...О чи дансаа өгчих...” гэхээр нь би ямар нэгэн зүйл бодолгүй дансаа түүнд хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа нь миний данс руу 15 сая төгрөг шилжигдэж орж ирэхээр нь С дарга данс асуугаад байсан, мөнгө шилжүүлээд буцаад авахын юм болов уу гэж ойлгосон. Тэгээд он гараад хэд хоногийн дараа Тамгын газрын нягтлан бодогч А-тай захиргааны байран дээр явж байгаад таарсан чинь “...дансанд орсон 15 сая төгрөгийг буцаагаад өгөөрэй...” гэсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл бодоогүй, дансанд орсон уг 15 сая төгрөгийг А-н нэр дээрх данс руу шилжүүлсэн ... Би 2017, 2018 онд сумын Засаг даргын Тамгын газар дээр очиж оготно устгалын ажил хийх талаар ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, гэрээ хийх талаар хэн нэгэн надад санал болгоогүй, сумын захиргаанаас хэн нэгэн албан тушаалтан гэрээ байгуулах талаар танилцуулж байгаагүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/
1.2. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н дарга намайг нягтлан бодогч А-н дансанд байгаа мөнгийг шинээр данс нээгээд аваарай гэсний дагуу би уг 7,099,000 төгрөгийг нээлгэсэн данс руугаа шилжүүлж авсан байдаг. Н даргын шийдвэрийн дагуу данс нээж, А шилжүүлэг хийлгэж авсан... Н даргын шийдвэрээр эдгээр гүйлгээ, мөнгөн шилжүүлгүүдийг 1,2-р гарын үсэг зурж зарлага гаргаж, шилжүүлэг хийсэн. Миний хувьд ямар нэгэн байдлаар А-с шилжүүлж авсан дээрх 7,099,000 төгрөгийг миний бие өөрөө дур мэдэн банкнаас очиж аваад дур мэдэн зарцуулж байсан зүйл огт байхгүй, угаасаа ч тийм боломж байхгүй. Банкнаас зарлага гаргахдаа 1,2-р гарын үсгийг үндэслэж шилжүүлэг болон зарлага хийж байсан учраас энэ 4,0 сая төгрөгийн тухайд дарга намайг өрөөндөө дуудахаар нь явж ороход нөгөө данснаасаа 4,0 сая төгрөгийг авах хэрэгтэй байна гэхээр нь банк ороод зарлагын баримт аваад мөнгөн дүнгээ бичээд өөрийнхөө гарын үсэг зураад дарга дээр аваачиж 2-р гарын үсгийг зуруулаад ингээд зарлагын баримт дээр 1,2-р гарын үсэг зурагдсан учраас тооцооны төв дээр очиж уг 4,0 сая төгрөгийг гаргаж аваад нярав Б-д өгсөн санагдаад байна, эсвэл Н даргад өөрт нь ч өгсөн бил үү, ямартай ч энэ хоёрын аль нэгэнд нь л өгсөн. Би энэ мөнгийг хувьдаа зарцуулаагүй, надад тэгэх шаардлага ч байхгүй. Үүнийг баталгаатай хэлж чадна. Л.Ц гэж хүн бол манай ***** сумын бөхчүүдийн дэвжээг хариуцсан улсын начин цолтой, Н даргын төрсөн дүү нь байгаа юмаа. Би энэ гүйлгээний утгыг бол мэдэхгүй байна.Н дарга намайг энэ данс руу 1,0 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь сумын төвийн Хаан банкны тооцооны төв дээр очиж зарлагын баримт аваад өөрөө 1-р гарын үсэг зураад, даргаар 2-р гарын үсэг зуруулаад уг 1,0 сая төгрөгийг Ц-н данс руу шилжүүлэг хийсэн байна. Даргын хэлснийх нь дагуу л шилжүүлэг хийсэн. Дарга намайг энэ гүйлгээг ямар учраас, мөнгийг тэр юманд, ийм юманд зарцуулах талаар хэлж яриагүй. Б-н данс руу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг шилжүүлэхийн хувьд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/
1.3. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр О бид 2 хүргэн ах Б гэх айлд сууж байтал С дарга О-тай түүний утсаар ярьсан, юун тухай ярьсныг нь мэдэхгүй С дарга утсаар ярьсны дараа нэг их удалгүй манай нөхөр О-н данс руу 15,000,000 төгрөг ороод ирсэн бодвол дансанд чинь байлгаж байгаад авъя гэсэн юм байлгүй, удалгүй 5-аас 7 хоногийн дараа нөгөө мөнгөө буцаагаад нэг данс руу хийлгээд авчихсан тэр дансыг нь сайн санахгүй байна тэр мөнгийг О ХААН банкин дээр очиж буцаагаад шилжүүлж байсан хэний данс руу буцаад шилжүүлсэн гэдгийг нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/
1.4. Шүүгдэгч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааныд яллагдагчаар өгсөн “...Би мөнгө шилжүүлсний дараагаар Засаг дарга намайг дуудаад “...О оготно устгалын ажлыг хийхээ болчихсон тул чи тэр мөнгийг буцаагаад өөрийнхөө дансаар ав...” гэж хэлсэн. Би тухайн үед “...байгууллагын дансаар авъя...” гэхэд “...болохгүй өөрийнхөө дансаар түр авч бай...” гэж хэлсэн. Тэгж байтал О сумын Засаг даргын тамгын газар дээр ирэхэд нь би “...Засаг дарга чамаас мөнгө ав...” гэсэн гэхэд “...та дансаа өгчих...” гэхээр нь би Засаг даргын хэлснээр өөрийнхөө дансыг өгөөд тухайн 15 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Ингээд тэр өдрөө засаг дарга орж “...мөнгө ороод ирчихлээ...” гэхэд “...чи тэгвэл өөр дээрээ чи бид хоёрын гарын үсгээр гарахаар шинэ данс нээлгэчих...” гэхээр нь би сумын Засаг даргын Тамгын газрын дэргэд байх Хаан банканд орж ********* дугаарын данс нээлгэж миний дансанд өмнө нь аварга малчин өрх, тариаланч, байгууллагуудын аваргуудыг шагнах 5 сая төгрөг байсан дээр О-н 15 сая төгрөг орж ирснийг нэмээд 20 сая төгрөгийг 10 саяар 2 хувааж шинээр нээсэн данс руугаа шилжүүлсэн... миний шинээр нээсэн дансанд золголтын мөнгө гэж 1,144,000 төгрөг орж ирж миний дансанд байсан оготно устгалын 15 сая болон аваргуудын 5 сая төгрөгийг өөрийнхөө мөнгөтэй холихгүй шинэ данс руугаа хийсэн дээр гэж бодоод шинэ данс руугаа шилжүүлж нийт тэр дансанд 21 сая төгрөг оруулсан... Ингээд тэр дансанд Огтоно устгалын мөнгө болох 15 сая төгрөг үлдсэнээс:
1. Засаг даргын хэлснээр М жолоочид бензиний мөнгө 500,000 төгрөг өг гэхээр нь түүний данс руу 500,000 төгрөг хийсэн.
2.Манай сум шинэ Хантер машинтай байсан бөгөөд тэр машины доторлогоо хийхэд 3,000,000 төгрөгийг “*************” ХХК-ний данс руу шилжүүлсэн,
3. Сумын ЗДТГ-т 750,000 төгрөгийн сандал Улаанбаатар хотоос авсан. Тухайн үед сандал авсан падаан гэж ирээгүй сандал нь одоо бодитоор байгаа үндсэн хөрөнгийн бүртгэлд ч бүртгэгдсэн байгаа.
4. Үүний дараагаар Засаг дарга 4,200,000 төгрөг авна гэхээр нь би шинэ данснаасаа өөрийнхөө хувийн данс руу шилжүүлээд
-1 сая төгрөгийг бэлнээр гаргаж аваад Улаанбаатар хот руу нутгийн зөвлөлийн золголтонд явахад нь айраг, ууц идээ будаанд зарцуулж түүнийг Улаанбаатар хот руу явсан хүмүүст өгч явуулсан.
-1,400,000 төгрөг болон 400,000 төгрөгийг Б-н данс руу шилжүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод байхдаа ийм мөнгө шилжүүл гэхээр нь л шилжүүлсэн.
-80,000 төгрөгийг бэлнээр авч золголтонд явахдаа тавьсан өр төлсөн. Ийнхүү байдлаар 4,200,000 төгрөгийг Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн золголтонд зарцуулсан.
5.Мөн оготно устгалын мөнгөнөөс 588,200 төгрөгийг Ник Шатахуун түгээх станц руу багийн дарга нарт олгосон бензиний мөнгө гэж шилжүүлсэн.
Ингээд би ажлаасаа гарч өөр ажилд шилжихээр болоод шинээр нээсэн байсан Засаг дарга Н бид хоёрын гарын үсгээр гардаг байсан дансанд байсан 7 сая гаруй төгрөгийг би өөрөө авахгүйгээр надаас ажил авсан нягтлан бодогч Б-н данс руу шилжүүлж өгсөн ...” гэх мэдүүлэг./3-р хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/
1.5. Шүүгдэгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг./3-р хавтаст хэргийн 215 дугаар хуудас/
1.6. Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2018 оны хэдэн сард билээ, сарыг нь санахгүй байна. Захиргааны хурал дээр сууж байхад оготны сүүл худалдаж авах талаар яригдаж байсан болохоос биш манай багийн хэмжээнд оготны сүүл худалдаж авах санхүүжилт мөнгө олгогдоогүй, манай багийн малчид, ард иргэдийн зүгээс захиргаан дээр оготны сүүл тушааж байсныг би лав мэдэхгүй юм байна ... хоёр удаагийн оготно устгалын ажилд сумын захиргаанаас мөнгө төгрөг багуудад гаргаж өгөөгүй, хэдэн ширхэг ажлын бээлий хулганы нүр рүү цацдаг шуудайтай хулганы хор орж байснаас тусгайлсан санхүүжилт, мөнгө төгрөг олгодоггүй юм...” гэсэн мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
1.7. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Яг тэр үед оны сүүл болчихсон, төрийн сангийн гүйлгээ хаах гээд би маш их ажилтай байсан үе. Тэгсэн нягтлан А нь манай өрөөнд энэ 52 дугаартай төлбөрийн хүсэлт барьж орж ирээд “...энэ 15 сая төгрөгийн гүйлгээг Х. О-н данс руу шилжүүлэх хэрэгтэй байна, ирэх хавар оготно устгах гэж байгаа мөнгө...” гэсэн. Нэг л төлбөрийн хүсэлт байхаар нь би нягтлан А-c “...ажил гүйцэтгэх гэрээ юм нь хаана байгаа юм бэ гэсэн чинь...” гэрээ нь хийгдэж байгаа, би тэгж байгаад оруулаад ирье, шилжүүлгийг нь хурдан хийхгүй бол мөнгө нь татагдах гээд байна" гээд байна гэсэн. Нягтлан бодогч А нь гэрээг нь дараа тэгж байгаад оруулаад ирье, мөнгийг нь шилжүүлэхгүй бол болохгүй байна, татагдах гээд байна гэхээр нь би гэрээгээ дараа өгчих байх гээд төрийн сангаар иргэн Х.О-н данс руу нь 15 сая төгрөгийн гүйлгээг хийсэн юм… Төрийн сангийн гүйлгээ хаагдах гээд байна, 15 сая төгрөг татагдах гээд байна, шилжүүлгийг нь гялс хийгээд өгөөч, О-тай байгуулсан гэрээг тэгж байгаад өгье гэхээр нь нягтлан А-т итгээд шилжүүлсэн … Би тухайн үед О-н данс руу шилжүүлсэн мөнгийг түүнээс буцааж татаж аваад юунд зарцуулсныг бол мэдээгүй. 2020 оны 09 бил үү 10 сард энд ирж мэдүүлэг өгөх үедээ л О-с татаж авсан 15 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан юм байна гэж ойлгосон. Зарцуулалтад нь хяналт тавих чиг үүрэг ч миний албан тушаалын тодорхойлолтод байхгүй. Энэ зарцуулалт нь нягтлан бодогчийн мэдэх асуудал байна…” гэх мэдүүлэг. /7-р хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/
1.8. Х.О-н ХААН банк дахь ********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “... Х.О-н ********* тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 31 минутад “***** сумын ОНХСан” гэсэн утгатай 15,000,000 төгрөг шилжигдэж орж ирсэн байна ... Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ********* тоот Ц.А гэж хүний данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн байлаа...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 157 дугаар хуудас/
1.9. Ц.А-н ХААН банк дахь ************* тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 26 минутад ********* тоот Х.О-н данснаас 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үлдэгдэл 20,077,010.16 төгрөг болов ... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цаг 44 минутад “ЗДТГ-с” гэх утгатай 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 10,000,000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ********* тоот данс руу шилжүүлсэн,
ХААН банк дахь Ц.А-н эзэмшлийн ********* тоот данснаас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад 8,500,000 төгрөгийн орлого орж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 12 минутад “Шатахуун” гэх утгаар Р.М-н *********** тоот данс руу 500,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 38 минутад “e****” гэх утгаар П.Д-н ********* тоот данс руу 240,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 15 минутад “a****” гэх утгаар З.Б-н ************* тоот данс руу 4,740,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 49 минутад “ГАА ******** СУМ ЗДТГ-аас” гэх утгаар ************ ХХК-н *********** тоот данс руу 3,000,000 төгрөгийн зарлага тус тус гарсан,
ХААН банк дахь Ц.А-н эзэмшлийн ********* тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 25 минутад 4,200,000 төгрөгийн орлого орж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 26 минутад “А” гэх утгаар 1,000,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 05 минутад “Адика” гэх утгаар З.Б-н ********* тоот данс руу 1,400,000 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 06 минутад “Адика” гэх утгаар З.Б-н ********* тоот данс руу 400,000 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 27 минутад “А” гэх утгаар 80,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 30 минутад “a***” гэх утгаар Д.Э-н ********** тоот данс руу 279,000 төгрөгийн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 49 минутад “Адика” гэх утгаар Д.Э-н ********** тоот данс руу 415,500 төгрөгийн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 52 минутад “Б********” гэх утгаар Н.Б-н *********** тоот данс руу 500,000 төгрөгийн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 36 минутад “ХХХХ” гэх утгаар 20,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 07 минутад “Gg” гэх утгаар 20,000 төгрөгийн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “а” гэх утгаар 45,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “А/ДМ75060707/” гэх утгаар 44,000 төгрөгийн бэлэн зарлага тус тус гарсан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/
1.10. Т.Б-н ХААН банк дахь ********** тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн “... Т.Б-н ********* тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 11 цаг 35 минутад ********* тоот Ц.А-н данснаас 7,099,000 төгрөгийг шилжүүлсэн байх байна. Т.Б нь дээрх мөнгийг дансандаа шилжигдэж орж ирсний дараа дараах данс руу шилжүүлэг хийж, бэлнээр зарлагын гүйлгээ хийж зарцуулсан байна. Үүнд:
- 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 02 минутад гүйлгээний утган дээрээ “Б, Н” гэж бичин 4,000,000 төгрөгийг зарлагаар бэлнээр авсан.
-2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 28 минутад ********** тоот П.Ц гэж хүний данс руу гүйлгээний утган дээрээ “бөхчүүдийн баяр наадмын бэлтгэлийн зардал” гэж бичин 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн,
2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 16 минутад нярав З.Б-н ********** тоот данс руу засварын зардал гэж бичин 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/
Л-н Ц-н ХААН банк дахь ************ тоот дансны хуулга/1-р хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/
1.11. Л.Ц-н ********* тоот, Б.Ц-н *********** тоот, Ц.А-н ********* тоот, Т.Б-н ********* тоот данснуудад тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд. /3-р хавтаст хэргийн 91-100/
1.12. Шүүгдэгч Ц.А-н ХААН банк дахь ********* тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 44 минутад ********* тоот данснаас 10,000,000 төгрөг, 16 цаг 49 минутад 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн байна ... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад “ЗДТГ-с” гэх утгаар Ц.А-н ********* тоот данс руу 8,500,000 төгрөгийн зарлага, 15 цаг 46 минутад “САНДАЛНЫ ҮНЭ” гэх утгаар 750,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 25 минутад “ЗДТГ-с” гэх утгаар Ц.А-н ********* тоот данс руу 4,200,000 төгрөгийн зарлага, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 42 минутад ШАТАХУУНЫ ҮНЭ гэх утгаар ***** ХХК-н *************** тоот данс руу 588,200 төгрөгийн зарлага, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “ШИЛЖҮҮЛЭГ” гэх утгаар Т.Б-н *********** тоот данс руу 7,099,000 төгрөгийн зарлага тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 172 дугаар хуудас/
1.13. ХААН банк дахь З.Б-н ********** тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “2018 оны 01 дүгээр сарын 25-ны 14 цаг 15 минутад ********* тоот Ц.А-н данснаас 4,740,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба уг мөнгө шилжигдэж орж ирсний дараа 16 цаг 32 минутад ********** тоот Л.Н-н данс руу 4,690,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 05 минутад ********* тоот Ц.А-н данснаас 1,400,000 төгрөг, 19:06 цагт 400,000 төгрөгийг тус тус шилжүүлж орлого хийсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 175 дугаар хуудас/
1.14. Шүүгдэгч Л.Н-н ХААН банк дахь ********** тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “... Л.Н-н Хаан банкны *********** тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 32 минутад ******** сумын ЗДТГ-ын нярав З.Б-н ********** тоот данснаас 4,690,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ************ тоот Ж.Э-н данс руу “Ugaalga” гэх утгаар 41,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бэлэн мөнгөний машинаас 50,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Dotorlogoo” гэх утгаар ********** тоот О.Н-н данс руу 950,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бэлэн мөнгөний машинаас 50,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “b” гэх утгаар ********** тоот Б.Б-н данс руу 16,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Temdeg une” гэх утгаар *********** тоот Д.У-н данс руу 286,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Tenen Kalbi посс машинд 47,500 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Enkanto посс машинд 200,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Ayaga une” гэх утгаар ********* тоот данс руу 2,080,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “tamhi” гэх утгаар ********** тоот данс руу 50,000 төгрөгийн зарлага, Burger king посс машинд 31,200 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Zaswar” гэх утгаар ******** тоот Х.М-н данс руу 150,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөгийн бэлэн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ebi” гэх утгаар *********** тоот данс руу 10,300 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Mashini zaswar” гэх утгаар ********** тоот Х.М-н данс руу 475,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Temdeg une” гэх утгаар *********** тоот данс руу 50,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “ebi” гэх утгаар *********** тоот данс руу 12,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “ebi” гэх утгаар ********** тоот данс руу 7,600 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Monos-Encan посс машинд 268,500 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Monnider HH посс машинд 167,320 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Shagnaliin zuils” гэх утгаар ******** тоот данс руу 218,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Hudulguunt посс машинд 50,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Baylag undr посс машинд 60,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр CH NERGUI посс машинд 65,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр B B********* посс машинд 40,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “une” гэх утгаар ************ тоот данс руу 1550,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Seoul hair посс машинд 15,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Dunjingaraw посс машинд 250,000 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөгийн зарлага 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “us” гэх утгаар ************ тоот данс руу 7,500 төгрөгийн зарлага, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “E*********s” гэх утгаар ************* тоот данс руу 15,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр EMART CHIN посс машинд 110,000 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “ayga” гэх утгаар ********** тоот данс руу 336,430 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “e**********s” гэх утгаар *************** тоот данс руу 10,600 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “em” гэх утгаар ********** тоот данс руу 27,550 төгрөгийн зарлага, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Shagnaliin zuils” гэх утгаар ************* тоот данс руу 125,000 төгрөгийн зарлага тус тус хийсэн…” гэх агуулга бүхий тэмдэглэл./1-р хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/
1.15. ХААН банкны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 585 дугаартай “…************* тоот данс нь Л.Н-н зээлийн данс мөн байна…” гэх агуулга бүхий бичиг./1-р хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/
1.16. Говь-Алтай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай “***** сумын 2017 оны тодотгосон төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтын хуулбар./2-р хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/
1.23. Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай магадалгаа /9-р хавтаст хэргийн 171-193 дугаар хуудас/
1.24. Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12/163 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага/7-р хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” бол, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргүүдийн үндсэн шинжүүдийг тодорхойлжээ.
Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдал гэдгийг хууль, түүнд үндэслэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ажил үүргийн хуваарь, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, бүрэн эрх, эрх хэмжээний агуулгаар ойлгох бөгөөд үүгээр нь урвуулан ашиглах, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх гэх мэт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Түүнчлэн, 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Энэ нь нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдах агуулгаар тайлбарлагдана.
Нийтийн албан тушаалтан нь дээрх байдлаар тодорхойлогдсон албан үүрэг, бүрэн эрхээ биелүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, эсвэл хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдал бүрэн эрхээ урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.35 дахь заалтад “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг, 4.1.36. “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор хуулийн нэр томьёог тодорхойлсон.
Сумын засаг дарга гэдэг албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.20 дахь хэсэгт сум, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны орон нутгийн төсвийн хувьд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон түүнд ажлаа тайлагнадаг байгууллагын төсвөөс бусдад нь ерөнхийлөн захирагч байхаар зааснаас гадна хуулиар хүлээсэн чиг үүргийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд тул шүүгдэгч Л.Н-г төсвийн захирагч гэж үзнэ.
Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг; гэж, мөн зүйлийн 4.1.27-д “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; ойлгохоор тайлбарлажээ.
Говь Алтай аймгийн *********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2017 оны сумын төсвийг тодотгон баталсан 27 дугаартай тогтоолоор 15,000,000(арван таван сая) төгрөгийг хортон мэрэгч устгах ажилд зарцуулахаар баталжээ. Энэ төсөв нь Төсвийн тухай хуульд заасан орон нутгийн төсөв гэх ойлголтод хамаарах бөгөөд сумын Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасны дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах учиртай.
Мөн Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заасан бөгөөд мөн зүйлийн 7.7 дахь хэсэгт уг хугацаа дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болж үлдэгдлийг төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлж байхаар зохицуулсан. Энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төсвийн захирагчийг төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахыг хориглосон байна.
Гэтэл шүүгдэгч Л.Н нь төсөвтэй холбоотой дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр тухайн жилийн төсөвт хортон мэрэгч устгах ажилд зарцуулагдахаар тусгагдсан боловч зарцуулагдаагүй байсан 15,000,000(арван таван сая) төгрөгийг Төсвийн тухай хуулийн “...төсвийг жил дамжуулан зарцуулахыг хориглох...үлдэгдлээ төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлэх...” зохицуулалтаас зайлсхийх зорилгоор хувь хүний данс руу шилжүүлүүлэн авч, үүнийгээ тухайн үед сумын Засаг даргын Тамгын газар нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Ц.А-н ХААН банк дахь хувийн данс руу шилжүүлэн авсан улмаар өөрийн шүүгдэгч Ц.А-тай хамтран эзэмшдэг ХААН банкны данс руу шилжүүлэн авч орон нутгийн төсөвт 15,000,000(арван таван сая) төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Л.Н-н төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах үйлдэлд шүүгдэгч Т.С нь дансаа ашиглуулах хүнийг хайж олох түүнийг ятгах байдлаар, шүүгдэгч Д.Э нь тухайн сонгон шалгаруулалт болоогүй гэдгийг мэдсээр байж хууль бус гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулах, гэрээг О-тай байгуулах зэргээр, шүүгдэгч Ц.А-н хувьд хууль бус гүйлгээнд хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээг хийх, 15,000,000(арван таван сая) төгрөгийг хувийн дансаараа авах, Л.Н-тай хамтран эзэмшдэг ХААН банкны данс руугаа шилжүүлэх байдлаар хамтран оролцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Т.С, Д.Э, Ц.А нарын үйлдэл нь бүхэлдээ шүүгдэгч Л.Н-н хууль бус үйлдлийг дэмжих шинж чанартай, хэн нэгнийх нь үйлдэл оролцоогүйгээр тухайн гэмт үйлдэл туйлдаа хүрэн төгсөх боломжгүй тул тэднийг шүүгдэгч Л.Н-н үйлдсэн гэмт хэргийн хамжигч гэж шүүх үзсэн болно. Хэдийгээр шүүгдэгч Т.С-т /засаг даргын орлогч/ хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүрэг нь төсөв зарцуулахтай холбогдохгүй боловч түүний гэм бурууг нь бусдын үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байдлаар тодорхойлсон тул заавал хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ зөрчсөн байхыг шаардахгүйг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Н-н дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдал бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Шүүгдэгч Л.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх шийдвэрлэсэн болно.
Энэхүү гэмт хэргийн хор уршиг нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан буруутай үйл ажиллагааны улмаас төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын сонгон шалгаруулалтад бусад аж ахуйн нэгж, иргэн тэгш, шударгаар өрсөлдөх боломж хязгаарлагдаж, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил хийгдэлгүй үлдэж, улмаар нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлж чадна гэсэн олон нийтийн итгэл алдагдсанаар тодорхойлогдоно.
Иймээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг зарцуулах ёстой зүйлдээ зарцуулагдаагүй 15,000,000(арван таван сая) төгрөгөөр шүүх тогтоосон бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч нар хэрхэн зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, банкны гүйлгээний утган дээр бичигдсэн агуулгад үндэслэн хохирлоос хасаж тооцох боломжгүй байна.
Мөн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийг 15,000,000(арван таван сая) төгрөг хувийн данс руу шилжин орж захиран зарцуулах боломж бүрдсэн буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төгссөн гэж шүүх дүгнэлээ.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус өөрчлөн найруулсан. Гэтэл шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А нарын гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 01 дүгээр сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....нийтийн албанд томилогдох эрхийг 2-оос 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжээр торгох, эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжээр торгох, эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байжээ.
Өөрчлөн найруулсан хуулиар шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А нарын эрх зүйн байдал дээрдээгүй буюу тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ял хасагдсан, эрх хасах ялын агуулга хүндэрсэн, хэмжээ нэмэгдсэн байдлаар ялын төрөл, хэмжээ өөрчлөгдсөн байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж шүүх дүгнэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно...” гэж зохицуулсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ч энэ агуулгаар хуульчилсан байна. Шүүгдэгч нарыг прокурор хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсанаас гадна нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас буюу 2020 оны 10 дугаар сараас эхлэх хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх агуулгатай дүгнэлтийг шүүх хангаагүй болно.
2. Хортон мэрэгч устгах ажлын төсвийг өөр зүйлд зарцуулсан хэрэгт Авлигатай тэмцэх газар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлжээ. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 20-оос 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд шүүгдэгч Ц.Б, Н.М, Д.Ц нар нь сумын Засаг даргын орлогч Т.С, Тамгын газрын дарга Д.Э нарын удирдлага, ятгалгаар 2017 онд огт хийгдээгүй хортон мэрэгч устгах ажлын тендерийн бичиг баримтыг иргэн Х.О-с хүлээн авч сонгон шалгаруулалт явуулсан мэтээр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2 дугаартай хурлын тэмдэглэл, мөн өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь:
2.1. Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр одоогоос 7 хоногийн өмнө /мэдүүлгийг 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн/ Тамгын газрын дарга Э над руу утсаар яриад “...манай өрөөнд яваад ирээч уулзах хэрэг байна...” гэхээр нь Э даргын өрөөнд яваад орсон чинь “...энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, гэрээний дагуу 2018 онд үлийн цагаан оготно устгасан, 15 сая төгрөг авсан гэж хэлээрэй...” гэж надад шууд тулгаж хэлсэн... Надад тэр гэрээ юмыг бүрэн уншиж танилцуулаагүй, “...гялс, гялс зурчих...” гээд шахаад байхаар нь яах аргагүй зурсан... Э даргын өрөөнд гарын үсэг зурсан цаасан дунд 2018 онд оготно устгах ажлын гэрээ, үнийн санал, ажил гүйцэтгэх хуваарь зэрэг материалууд байсан... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн оготно устгах ажлын гэрээ, үнийн санал, тайлан бас бус бичиг баримтууд байж харагдсан. Э дарга намайг зурчих зурчих ямар ч асуудал байхгүй гэхээр нь гарын үсэг зурсан... 2020 оны 09 сарын 25-ны өдөр намайг гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ байж байсан чинь С дарга залгаад “...сайн явж ирсэн үү, миний хэлснээр ярьсан уу...” гэхээр нь “...тиймээ, тийм...” гээд амыг нь дагуулаад худлаа хэлсэн чинь “...за за...” гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш С дарга над руу дахиж яриагүй байж байгаад 09 сарын 27-ны өдөр дахиж залгаад, “...чи гэртээ байна уу гэхээр нь гэртээ байна...” гэсэн чинь “...одоо яваад очъё, уулзах хэрэг байна...” гэсэн. Тэгээд нээх удаагүй гэрийн чинь гадаа ирчихлээ, гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь би хашааныхаа гадаа гарахад тэрээр машинтайгаа ирчихсэн байсан ба машин дотор нь түүнээс өөр хүн байгаагүй. Ингээд би машиных нь арын хаалгаар ороод суусан чинь мэнд ус мэдэхэд, тэрээр халааснаасаа нугалчихсан, нэлээн зузаавтар хорин мянгатын дэвсгэртүүд гаргаж ирээд “...май энийг хувьдаа хэрэглээрэй, Н дарга өгүүлсэн шүү...” гэж хэлээд надад өгсөн. Би тухайн үед яах учраа олохгүй, надад яагаад мөнгө өгөөд байгааг нь ойлгохдоо “...байцаагчид ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй...” гэснийх нь дагуу хэлсэн байх гэж бодоод яваад байгаа юм гэж бодоод надад уг 1,0 сая төгрөгийг баярлалаа гэсэн байдлаар өгч байгаа юм болов уу гэж ойлгосон. Би тухайн үед С-н өгсөн мөнгийг нь авах уу яах уу, авахгүй гээд хэлчихвэл янз бүрийн бодоод жижиг суманд амьдардаг болохоор хавчиж, гадуурхах болов уу, эхнэр О маань захиргаанд байгаль орчны байцаагчаар ажилладаг болохоор янз бүрийн дарамтад орж магадгүй гэж бодоод, юу ч гэсэн өгсөн мөнгийг нь аваад хадгалж байгаад хууль, хяналтын байгууллагад нь өгье гээд авсан... Тэгээд би гэртээ ороод мөнгийг нь тоолоод үзсэн чинь 1,0 сая төгрөг байсан, эхнэртээ энэ талаар хэлээд “...энэ асуудал нэг л сонин болоод явчихлаа, байцаагч юм уу, прокурорт нь энэ талаар хэлж мэдэгдээд С даргын өгсөн мөнгийг нь хүлээлгэж өгсөн нь хоёуланд дээр байх...” гээд авдар дотроо хийгээд хадгалсан. Тэгээд тантай өөрийн биеэр ирж уулзаж хэлье гээд ирлээ. С даргын өгсөн 1,0 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа үрээгүй, яг тэр чигээрээ байгаар. Манай эхнэр О хүртэл мэдэж байгаа. Би суманд очоод тэр мөнгийг танд өгч явуулах уу, эсвэл прокурорт гаргаж өгдөг юм болов уу, танаас асууж байгаад больё гээд ирсэн юмаа...Тэгээд мөн одоогоос 2 хоногийн өмнө буюу 10 сарын 07-ны өдөр намайг соёлын төвд барилга дээр ажиллаж байсан чинь Э дарга залгасан байсан. Би тухайн үед гагнуурын ажил хийж байсан болохоор чимээнд нь утас сонсогдоогүй. Тэгж байтал 1 цагийн дараа Э дарга над дээр хүрч ирээд “...чамтай нэг уулзаа байна, хүн амьтнаас зайдуу газар очъё...” гээд намайг барилгын ажлаас нэлээн зайдуу газар дагуулж очоод “...дарга чамд 1,0 сая төгрөг өгсөн гэж байна, чи байцаагчид ярьдаг зүйлээ л хэлж яриарай...” гэж дахин, дахин хэлэхээр нь “тэгнээ, тэгнээ” л гэж хэлээд өнгөрсөн. Би дотроо Э дарга намайг буруу зүйл рүү чирч оруулах гээд байна гэдгийг мэдэж байгааг нь мөн энэ асуудлаас болж би хэрэгт холбогдохгүйн тулд байцаагчид бүх үнэнийг нь хэлсэн, цаашдаа ч бүх үнэнээ хуулийнх нь дагуу хэлье гэсэн байдлаар хандаж ирсэн...” гэх мэдүүлэг. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн “...ажил хүлээлгэж өгсөн тэмдэглэл дээр зурагдсан Х.О гэж нэрийн урд талд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний өмнөөс хэн нэгэн зурсан юм шиг байна. Оготно устгалын ажил хийгээгүй юм чинь ямар юмных нь ажил хүлээлгэж өгөх вэ дээ...миний дуугүй томоотой, хүний өөдөөс юм дуугарч чаддаггүй байдлыг ашигласан юм болов уу л гэж бодож байна. Өнөөдөр 12, 13 цагийн үед Ц манай эхнэр рүү утсаар яриад “О-г дуудаж байцаалт авсан юм уу, чамайг бас дуудаж байцаалт авсан уу, О очоод үнэнээ хэлчихсэн юм уу гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/
2.2. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар “иргэн Х.О, **** сумын тамгын газрын дарга Д.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь, иргэн Х.О-с 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргад хүргүүлсэн үнийн санал, ур чадварын мэдээллийн маягт” зэргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хураан авч хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтууд./1-р хавтаст хэргийн 47-54 дүгээр хуудас/
2.3. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О тийм тендертэй холбоотой нэг ч бичиг баримт сумын захиргаанд хүргүүлж байгаагүй, тэрийг бол би сайн мэдэж байна. Нөхөр бид 2-ын болон миний ахын нэр яагаад тэр оготно устгах тендерт бичигдсэн бэ гэхээр сая 2020 оны 09-р сарын 22 өдөр Э дарга над руу яриад О-г авчирч гэрээн дээр гарын үсэг зуруулмаар байна чи дуудаадхаач гэсэн тэгээд би нөхрөө дуудсан чинь нөхөр маань орой 21 цагийн үед хөдөөнөөс ирсэн 22 цагийн үед О Э дарга дээр очиж гэрээн дээр гарын үсэг зурсан, тэгэхдээ миний болон миний ахын бас О-н иргэний үнэмлэхийг авч канондож авсан. Тэр гэрээн дээр 2017 онд биш сая 2020 оны 09-р сарын 22-ын орой 22 цагт бидний нэрс бичигдэж иргэний үнэмлэхүүд канондогдсон юм. Нөхөр бид хоёр албан ёсоор тамгын газарт тендерт оролцох гээд үнэлгээний хороонд бичиг баримт, хүсэлт гаргаж өгсөн тохиолдол байхгүй. Ажил хийж гүйцэтгэх гэрээ ч байгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/
2.4. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 26-нд 15 цагийн орчим цагийг нь сайн тодорхой санахгүй байна. Манай нөхөр О-н утас руу С дарга залгаад чи гэртээ юм уу гэж нөхрөөс маань асуусан гэсэн. Тэр үед бид 2 хоёулаа гэртээ байсан тэгээд манай нөхөр гэртээ байна гэж хэлэхэд С дарга одоо гэрт чинь яваад очъё гэж хэлсэн гэсэн манай нөхөр утсаар ярьж дуусчихаад С дарга байна одоо манай гэрт ирэх юм гэнэ гэж надад хэлж байсан. Нэг их удалгүй гэрийн гадаа машины дуу гарсан манай нөхөр гэрээсээ гараад явсан би С даргыг ирж байгаа юм байна гэж ойлгосон. Манай нөхөр гарч яваад 10 гаруй минутын дараа гэртээ эргээд ороод ирсэн орж ирэхдээ мөнгө бариад ороод ирсэн манай нөхөр уг мөнгийг С дарга өгсөн өгөхдөө наана чинь 50 ширхэг байгаа гэж хэлсэн гэсэн тэр нь дандаа 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан бид 2 тоолж үзэхэд 51 ширхэг 20,000 дэвсгэртээр нийт 1,000,000 төгрөг байсан. Нөхөр маань үрж болохгүй гээд хадгалсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/
2.5. Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны 04 сард байхаа яг хэдний өдөр болсон хурал гэдгийг мэдэхгүй байна. Манай сумын Тамгын газрын ажилтнуудын бүрэлдэхүүний хурал болсон. Тухайн хуралд Засаг дарга Л.Н, Тамгын газрын дарга Э оготнотой тэмцэх ажлыг 05 сараас эхлүүлнэ, нутгийн ард иргэдийг хамруулаад оготныг алж устгах, алж устгасан оготны сүүлийг 300 төгрөгөөр худалдан аваад дараагаар нь устгах ажлыг зохион байгуулъя, тэгээд хулганы сүүлийг нярав Б дээр цугларуулаад дараагаар нь устгах ажлыг хийх талаар ярилцаж шийдвэрлэсэн. Тухайн үед тарвага ичээнээсээ гарсан, хөдөөгүүр эргүүл хяналтын ажлыг хийх байсан учраас миний бие оготно устгалын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжгүй байсан ба хэчнээн ширхэг сүүлийг худалдаж аваад устгасан талаар огт мэдэхгүй байна... Би тухайн өдөр оготны сүүл устгах комиссын бүрэлдэхүүнд орж сүүл устгаагүй. Надад харуулж байгаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн сүүл устгасан тухай акт дээр зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна, би өөрийнхөө гарын үсгийг зурахдаа эрээчсэн байдлаар зурдаг ба А гэж бүтнээр нэрээ бичиж гарын үсгээ зурдаггүй. Миний гарын үсгийг хэн нэгэн зурсан юм шиг байна...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/
2.6. Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоол дээр намайг 21.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэдгээр ял сонсгосон байгаа. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ер нь болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлээд явсан нь дээр юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн ... 2017 онд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орсон гэдгээ мэдэж байсан бөгөөд харин яг ямар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байсан эсэхээ нэг бүрчлэн сайн мэдэхгүй байсан. Ямартай ч хэд хэдэн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажиллаж байсан гэдгээ мэдэж байна. Харин үлийн цагаан оготно устгалын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал хуралдаагүй. Гэтэл 2020 оны намар 9 билүү 10 сарын үед Тамгын газрын дарга Д.Э нэг орой над руу утсаар яриад “...2017 онд үлийн цагаан оготно устгалын ажлын тендерийн материал байхгүй албажаагүй байгаа байх, би аймгийн төв дээр АТГ-ын байцаагчид оготно устгалын ажлын талаар мэдүүлэг өгөөд гарч байна, тийм учраас өнөөдрийн дотор тендерийн материалыг нөхөж гарган албажуулах шаардлагатай байна гэж...” хэлсэн. Э дарга надаас гадна бусад хүмүүс рүү бас залгаж хэлсэн байсан. Тэгээд Хурлын нарийн бичгийн дарга Ц, Санхүүгийн албаны дарга М эгч, Засаг дарга Н, мэргэжилтэн Ц харин байгаагүй байхаа, Ц луу утсаар залгаад дуудуулж байсан, хүрч ирсэн эсэхийг санахгүй байна. Тэгээд бид хэд тус бүрээ компьютер дээрээ үлийн цагаан оготно устгалын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд, бас бус бүрдүүлэх материалаа хувааж аваад компьютер тус бүр дээрээ нөхөж бичээд гаргасан. Хурлын ажлын албаны өрөөнд цуглаж тендерийн бичиг баримтуудыг нөхөж хийсэн болохоор би өөрийнхөө албан хэрэгцээнд ашиглагддаг зөөврийн компьютерыг Хурлын ажлын албаны өрөө лүү зөөвөрлөж байсан гэхээр нөтбүүк дээрээ л нөхөж үйлдсэн болж таараад байна. Ингээд бид хэд компьютер тус бүр дээрээ тендерийн баримт бичгийг нөхөж үйлдсэн. Тэгээд үнэлгээний хорооны гишүүдээр бүгдээр нь гарын үсэг зуруулж албажуулаад 2017 оны архивын баримтад нөхөж хийсэн юм. Ингээд тэр шөнөдөө Э дарга ирээд “...нөхөж хийсэн үнэлгээний хорооны материалыг эх хувиар нь АТГ-т шалгуулахгүй бол болохгүй байна гээд авсан... Тамгын газрын дарга Э утсаар яриад үнэлгээний хорооны материалыг нөхөж хийхгүй бол болохгүй байна, та хэд өнөөдрийн дотор сууж байгаад үлийн цагаан оготно устгалын тендерийн баримт бичгүүдийг нөхөөд хийгээдхээч...” гэхээр нь бид хэд нөхөөд хийчихсэн нь буруу болжээ... Ц эгч, М эгч байсан, Н дарга Хурлын ажлын албаны өрөөнөөс орж, гараад байсан. Ц байгаагүй, харин Ц-г утсаар дуудаж гарын үсэг зуруулъя гэж бид хэд хоорондоо ярилцаж байсан...” гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 233-236 дугаар хуудас/
2.7. Шүүгдэгч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд Үлийн цагаан оготно устгах ажилд 15 сая төгрөг төсөвлөгдсөн байсан. Ингээд энэ ажлын тендер сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хороонд миний бие байсан юм ... Би үнэлгээний хороонд орж ажиллахдаа яг дээрх Үлийн цагаан оготно устгах үнэлгээний хороонд бодитоор ажиллаагүй. Энэ талаар үнэлгээний хороо албан ёсоор цуглаж хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй юм ... Би О гэдэг хүнийг тендерийн баримт оруулж ирээд үнийн санал ирүүлсэн талаар мэдэхгүй, хараагүй. Би дээр хэлсэн О-г тендерт шалгарсан гэсэн тэмдэглэл үйлдэж надаар гарын үсэг зуруулсан гэж үүнийг л мэдэж байна. Би үнэлгээний хороонд ороод О-н ирүүлсэн материалыг үзээд тендер шалгаруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг./3-р хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/
2.8. Шүүгдэгч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сард үнэлгээний хороо оготно устгалын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ямар нэгэн хурал хийгээгүй гэдгийг хэлмээр байна... намайг нэг өдөр ажил дээрээ байж байтал Тамгын газрын дарга Э утсаар яриад үлийн цагаан оготны тендерийн материалууд нь дутуу байна тэрийг гүйцээж гаргах хэрэгтэй байна шүү гэж ярьсан. Тэгээд намайг орой нь ажлаа тараад гэртээ амарч байтал хурлын дарга С дарга утсаар яриад ажил дээр хурдан хүрээд ирэх хэрэгтэй байна гээд дуудсан. Тэгээд би явж очиход үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б, Хурлын нарийн бичгийн дарга Ц, хурлын дарга С нар иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын өрөөнд байцгааж байсан. Тэгээд юу болоод дуудсан юм бэ гэсэн чинь С одоо та нар бүгдээрээ баг болж ажиллана, үнэлгээний хорооноос хуралдсан дутуу хөтүү материалыг гаргах хэрэгтэй байна гэхээр нь ямар материал юм бол гээд сайн ойлгоогүй. С дарга 2017 онд үлийн цагаан оготно устгалын ажлын мөнгө гарсан тэр санхүүжилтийн тендерийн баримт бичгийг гаргах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид нарыг суугаад байж байтал шөнө нь Э дарга аймгаас ирсэн. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б нь компьютер дээрээсээ үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендерийн баримт бичгүүдийг хэвлэж гаргаад тэгээд тэнд байсан хүмүүс гарын үсэг зурцгаасан...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 148-150 дугаар хуудас/
2.9. Шүүгдэгч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би 2020 онд сар, өдрийг нь сайн санахгүй байна, зун байна уу, намар байна уу намайг Улаанбаатар хот руу ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр **** сумаас гараад ***** сумын нутаг дэвсгэр дээр явж байсан чинь Э дарга над руу хэд хэдэн удаа залгасан мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь яагаад залгасан юм бол гээд Э дарга луу залгаад “яав юу болов” гээд залгасан чинь “...үлийн цагаан оготно устгалын асуудлаар асуудал үүсээд байна, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тендерийн ажил болохоор материал бүрдүүлэх шаардлагатай байна...” гэхээр нь “...би хот руу явж байна шүү дээ, замын унаагаар явж байгаа болохоор сум руу буцах боломж алга байна...” гэсэн чинь “...аймгаас Хурлын дарга С ирж байгаа, С-н машинд дайгдаад хүрээд ир...” гэсэн. Тэгээд би Бигэрийн Мянгаа гэх газарт айлд хүлээж байгаад С даргыг ирэхээр машинд нь суугаад буцаад сум руу явсан. Орой 22 цагийн үед сумандаа очоод шууд Тамгын газар дээр буусан. Тэгээд хурлын даргын өрөөнд ороход Б, М тэр хэд байсан. Э дарга аймгийн төвөөс шөнөдөө багтаж ирсэн. Би тамгын газрын дарга Э-с юун учиртай тендерийн баримт бүрдүүлэх гээд байгаа юм гэсэн чинь “...О-р үлийн цагаан оготно устгуулсан тендерийн баримт бүрдүүлэх хэрэгтэй байна...” гэхээр нь “...наадах чинь хэзээний ямар ажил байсан юм бэ, би мэдэхгүй байна...” гэсэн чинь “...урд нь мөнгө төгрөг нь шилжигдээд гарчихсан юм аа...” гэсэн. Би “...үнэлгээний хороонд орсон гэдгээ мэдэхгүй шүү дээ, ямар учиртай асуудал болоод байгаа юм бэ...” гэсэн чинь Э дарга Засаг дарга Н-н 2017 онд үнэлгээний хороо байгуулах тухай захирамж гаргаж ирж харуулснаа “...энэ захирамжийн дагуу 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ёстой ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой...” гэсэн. Би Б-с хүртэл энийг тэгээд заавал хийх ёстой юм уу гэсэн чинь одоо энийг нь хийхгүй бол унтаж амрах нойрноос хасагдаад хэцүү юм биш үү, гаргаж өгөөд эртхэн амаръя гэсэн. Тэгээд М эгч, Б, Э, С дарга ч гэсэн байсан. Тендерийн баримт бичгийг Б-н компьютер дээр хийгээд тэгээд хэвлэж гаргаад байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг. / 4-р хавтаст хэргийн 162-166 дугаар хуудас/
2.10. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О ах сүүл авч ирж өгөөгүй. Хогийн цэг дээр аваачиж устгаж шатаасан хулганы сүүлүүдээс О ахын авч ирж өгсөн сүүл байгаагүй. Ганц нэг улсууд сумын сургуулийн хэд хэдэн хүүхдүүд бол хулганы сүүл авч ирж өгөхийн хувьд өгч байсан. Хулганы сүүл устгасан ажлын танилцуулга дээр нэг сүүлийг 300 төгрөгөөр тооцож нийт 50,000 ширхэг сүүл худалдан авч байсан талаар би бичиж байсан боловч бодит байдал дээр хулганы сүүл худалдаж авах мөнгө надаар дамжигдаагүй, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлын талаар би огт мэдэхгүй байна... 2018 оны 07 дугаар сарын сүүлд хийсэн тэр хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга гэдэг утгаараа бас С даргын хэлсэн үүрэг, чиглэлийн дагуу оготны сүүлний тоо, устгалын ажлыг хэрхэн яаж хийсэн тайлангаа бичих үед С дарга намайг сүүл устгасан тэмдэглэлээ бичихдээ тэдний өдөр тэдэн ширхэг сүүл, тэдний өдөр тэдийг гээд бичээрэй, нэг ёсондоо сүүлний тоог 50,000-д бариулаад тэмдэглэлээ гаргаарай гэснийх нь дагуу гаргасан... 50,0000 тоо бодит тоо биш ээ С дарга намайг биччих гэхээр нь л бичсэн тоо... 2000-аас нэг их хэтрэхгүй...” гэх мэдүүлэг./4-р хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
2.11. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би хоёр дүүтэйгээ хамт тийм/2017 оны үлийн цагаан оготно усгалын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн баримт бичиг, үнийн санал/ бичиг баримтыг сумын захиргааныд гаргаж өгч байгаагүй. Яагаад бидний нэг бичигдсэн байгаа мэдэхгүй байна ... 2019, 2020 онд нэгдсэн журмаар хийгдсэн оготно устгалд Г-н голд ****** багийн иргэдтэй хамт хийж байсан. Тэр үед цалин мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
2.12. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 он юм уу хэдэн он гэдгээ бол санахгүй байна. Би 2017 онд бол гарын үсэг зураагүй төрөх гээд Говь-Алтай аймгийн төвд байж байгаад 12 дугаар сарын 30-ны өдөр очсон болохоор 2017 онд зураагүй гэдгээ бол мэдэж байна. Харин яг хэзээ зурснаа санадаггүй ээ. Хурлын тэмдэглэлээс гадна ашиг сонирхлын хуудаст бас зурсан байхаа... Миний одоо өгч байгаа мэдүүлэг маань үнэн. Би өмнө нь мэдүүлэхдээ нэгэнт гарын үсэг зурчихсан юм чинь тэгж хэлэхгүй бол хэрэгт холбогдох байх гэж бодоод хурал болсон гээд мэдүүлчихсэн. Би үнэхээр ямар ч хуралд суугаагүй, хуралд ямар нэгэн санал хэлээгүй. Энэ хурлын тэмдэглэл бол сүүлд нөхөгдөж зурагдсан баримт байгаа юм ...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/
2.13. Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би тухайн үед үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллана гэдгээ мэдээгүй. Надад хэн нэгэн хэлж мэдэгдээгүй. Тэгсэн намайг 2020 оны 10 сард Авлигатай тэмцэх газраас дуудаж байна гэрчийн мэдүүлэг өг гэхээр нь ирж мэдүүлэг өгөх үед л миний нэрийг үнэлгээний хорооны гишүүнээр оруулчихсан байсныг мэдсэн. Хэн ямар учиртай оруулсан гэдгийг мэдэхгүй байна. Түрүү жил буюу 2020 оны 10 сард аймагт ирж гэрчийн мэдүүлэг өгөхөөс хэдэн өдрийн өмнө байх, би өдрийг сайн санахгүй байна. Надаар хэн ч билээ, Б байх гэж бодож байна, баахан цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Олон цаас байсан болохоор анзааралгүй зурсан... ” гэх мэдүүлэг./4-р хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/
2.14. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 556 дугаартай “… 2017 оны худалдан авах ажиллагаанд ***** сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлын тендер шалгаруулалт зарлагдаагүй... ***** сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажилтай холбоотой тендерийн бичиг баримт байхгүй болно...” гэх агуулга бүхий албан бичиг./1-р хавтаст хэргийн 212 дугаар хуудас/
2.15. Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/166 дугаартай “...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үлийн цагаан оготно устгах ажлыг Х.О ахлагчтай бүлэгтэй 15,000,000 төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Засаг даргын Тамгын газрын дарга/Д.Э/-т олгосон...” агуулга бүхий захирамжийн хуулбар./1-р хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/
2.16. Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр2017 онд хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дарга Д.Ц, нарийн бичгийн дарга Ц.Б, гишүүд Ж.Б, Н.М, Ц.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ...” гэх агуулга бүхий захирамжийн хуулбар./3-р хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
2.17. Архивын бичиг баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд. /2-р хавтаст хэргийн 29-47 дугаар хуудас/
2.18. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч Ц.Б-н албан хэрэгцээнд ашиглагддаг Dell загварын OptiPlex 7060 суурин компьютерт үзлэг хийсэн “… Түр хураан авсан Dell OptiPlex 7060 маркийн зөөврийн компьютерын процессыг залгуураар дэлгэцэд холбож асаахад кодтой байна. Кодыг Ц.Б-с асуухад Tsogt2020 гэв. Ингээд нэвтрэх хэсэгт Tsogt2020 гэх нууц үгийг оруулж нэвтрэн оров. Ц.Б нь оготно устгалын ажлын тэмдэглэл D диск дотор байж магадгүй гэсний дагуу компьютерын D диск рүү ороход Record, Sariin medee, Tailan, zurag, Tender гэсэн фолдерууд байх бөгөөд Ц.Б Tender гэж хадгалсан фолдер дотор байж магадгүй наад руу ордоо гэв.
Үзлэгийг үргэлжлүүлэн Tender гэсэн фолдер луу ороход uliin tsagaan.doc 2020-09-22 4:56 цагт хадгалсан файл байсныг мөрдөгч би өөрийн гар утсаар гэрэл зургаар бэхжүүлэн авч, уг фолдерийг нээж үзэхэд ***** сумын нутаг дэвсгэрт тархсан бэлчээрийн хорт мэрэгч үлийн цагаан оготно устгах тендерийн баримт бичиг гэсэн хаягтай Document байх ба нийт 14 хуудас цахим баримт байна. Үүнд:
1. Үнийн санал авах /2017-12-01/ урилга 1 хуудас
2. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 4 хуудас
3. Тендер шалгаруулах төслийн хүснэгт 1 хуудас
4. Техникийн тодорхойлолт 1 хуудас
5. Үнийн саналын маягт 1 хуудас
6. Гэрээний маягт хуудас
7. Чадварын мэдээллийн маягт
8. Хамтран ажиллах гэрээ 2 хуудас тус тус байсныг хэвлэж үзлэгийн тэмдэглэлд хавсаргав... Үзлэгээр 2017-12-07-ны өдрийн огноотой үлийн цагаан оготно устгалын тендерийн баримт бичгүүд нь компьютерын D дискийн Tender гэж хадгалсан фолдерт 2020-09-22 4:56 PM, 2020-09-22, 6:12 PМ цагт тус тус хадгалагдсан байсныг тэмдэглэлд тусгах нь зүйтэй байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./4-р хавтаст хэргийн 47-77 дугаар хуудас/
2.18. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ***** сумын засаг даргын Тамгын газрын дарга Д.Э-с иргэн Х.О-тай байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийн хураан авсан ажиллагааны мөрдөгчийн тэмдэглэл, уг баримтууд, прокурорын зөвшөөрөл./1-р хавтаст хэргийн 43-аас 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд шүүгдэгч Д.Э-с мэдүүлэг авсны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-оос 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Д.Э, Т.С нарын даалгавар, ятгалгаар шүүгдэгч Ц.Б, Н.М, Д.Ц нар 2017 онд огт хийгдээгүй хортон мэрэгч устгах ажлын тендерийн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, уг баримтуудыг 2017 оны архивын баримтад нөхөн хийсэн, тухайн баримтыг шүүгдэгч Д.Э нь авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчид гаргаж өгсөн болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан “...шөнө дуудагдаж цуглаад хэвлээд гарын үсэг зураад өгсөн...архивын баримтад нөхөж хийсэн... огтоно устгах ажлын сонгон шалгаруулалт болоогүй...С, Э дарга нарын удирдлагаар хийсэн...” гэх агуулгатай хоорондоо ноцтой зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, огтоно устгах ажлын сонгон шалгаруулалтад оролцоогүй боловч энэ ажилтай холбоотой мөнгийг дансаараа оруулан буцааж өгсөн талаараа мэдүүлсэн гэрч Х.О болон түүний эхнэр Г.О, гэрч Г.Б-т нарын удаа дараагийн мэдүүлгүүд, мэрэгч устгах ажлын сонгон шалгаруулалт явагдаагүй талаар мэдүүлсэн уг үнэлгээний хорооны гишүүн Ц.Ц, Ж.Б нарын мэдүүлгүүд болон нөхөн хийсэн тендерийн бичиг баримтууд түүний хуулбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, тухайн хуурамч баримт нь заавал хууль сахиулагч, прокурор, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байхыг шаардахгүй гагцхүү үйлдсэнээр, гаргаж өгснөөр гэмт хэрэг төгсөнө гэж ойлгоно.
Нотлох баримт гэх ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиудад аливаа хууль зүйн маргаантай асуудал дээр талууд өөрсдийн байр сууриа нотлоход ашиглаж болох хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хамааруулахаар тайлбарлажээ. Үүнийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжид үйлдэгдсэн хуурамч нотлох баримт нь дан ганц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, хамааралтай байхаас гадна захиргаа, иргэн, зөрчлийн хэргийг ч хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдвэл хамаарна гэсэн агуулгаар тайлбарлагдана.
Ийм баримтат мэдээллийг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч, прокурор, шүүхэд гаргаж өгсөн бол энэ гэмт хэргийн бүрдэл хангагдана.
Үнэлгээний хорооны гишүүд болох шүүгдэгч Ц.Б, Д.Ц, Н.М нар нь мэрэгч устгах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хурал 2017 онд болоогүй гэдгийг мэдсээр байж үүнд хамаарах баримтуудыг нөхөн үйлдэж, гарын үсэг зурснаараа тэдний үйлдэл нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.С Д.Э нар нь үнэлгээний хорооны гишүүдийг дуудан цуглуулах, ятгах, зааварлах байдлаар оролцсон тул нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзэх үндэстэй байна. Мөн шүүгдэгч Д.Э нь эдгээр баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгчийн албан өрөөнд/хэсгийн мөрдөгчийн өрөө/ гаргаж өгснөөрөө хуурамч нотлох баримтыг хууль сахиулагчид гаргаж өгөх гэмт хэргийн шинжүүдийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг.
Шүүгдэгч Д.Э, Т.С, Ц.Б, Д.Ц, Н.М нар нь 2017 онд огт болоогүй үлийн цагаан оготно устгах ажлын сонгон шалгаруулалт болсон мэтээр үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэрэг баримтуудыг хожим нь үйлдэж, мөн мөрдөгчид гаргаж өгсөн тул тэднийг 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Т.С, Д.Э нар нь үнэлгээний хорооны гишүүдийг цуглуулах, тэднийг ятгах байдлаар дээрх баримтуудыг хуурамчаар нөхөн хийх ажлыг зохион байгуулсан, шүүгдэгч Д.Э мөрдөгчид гаргаж өгсөн тул уг шүүгдэгч нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн зохион байгуулагч гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн, гаргаж өгсөн сонгон шалгаруулалттай холбоотой дээрх баримтууд нь бусдын болон өөрсдийн хууль бус үйлдлийг далдлах, хуулийн хариуцлагаас чөлөөлүүлэх, гэм бурууг үгүйсгэх зорилгоор хийгдсэн бөгөөд шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж байсан тул тэднийг энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно. Гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах гэдэгт заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон шинжийг мэдсэн байхыг шаардахгүй бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус болох мэдрэмжийг ухамсарлаж байхад хангалттай гэж үздэг болохыг тайлбарлаж байна.
Иймээс өмгөөлөгч О.Аюурзанын гаргасан “...шүүгдэгч Д.Ц тухайн баримт бичгийг ямар зорилгоор, хэнд өгөх гэж бүрдүүлж байгааг мэдээгүй тул тухайн гэмт хэргийн сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна...” гэх агуулгатай дүгнэлтийг, даалгавраар ажиллагаа хийсэн хэсгийн мөрдөгчийн өрөөнд шүүгдэгч Д.Э нь баримтуудыг гаргаж өгсөн тул өмгөөлөгч М.Энхзаяагийн “...тухайн хуурамч нотлох баримтыг шүүгдэгч хууль сахиулагчид гаргаж өгөөгүй, хууль сахиулагч өөрөө үзлэг хийж хураан авсан тул энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй...” гэх дүгнэлтийг шүүх тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Харин 2017 онд огт хийгдээгүй хортон мэрэгч устгах ажлын тендерийн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэхэд шүүгдэгч Л.Н оролцсон гэх болон шүүгдэгч Т.С тухайн хуурамч баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээрт зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шүүгдэгч нарын “Л.Н нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, шүүгдэгч Т.С, Д.Э, Ц.А, Ц.Б, Д.Ц нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд. /4-р хавтаст хэргийн 241 дүгээр хуудас, 6-р хавтаст хэргийн 144-147, 149-150/, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /5-р хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/, Х.О-н ХААН банк дахь ********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “... Х.О-н ********* тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 31 минутад “**** сумын ОНХСан” гэсэн утгатай 15,000,000 төгрөг шилжигдэж орж ирсэн байна ... Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ********* тоот Ц.А гэж хүний данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн байлаа...” гэх агуулга бүхий тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 157 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Т.С, Д.Э нарын хохиролд 10,000,000(арван сая) төгрөг, шүүгдэгч Л.Н хохиролд 5,000,000(таван сая) төгрөг төлсөн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, шүүгдэгч Ц.Б-н хүүхэд Н.Хантөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Ц.А-н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... хохирлоо нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.А, Н.М, Д.Ц, Ц.Б нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...” гэж заасан тул шүүгдэгч Л.Н-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 11,400(арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000(арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.С-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэсэн тул шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 11,400(арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000(арван нэгэн сая дөрвөн зуун мянга)төгрөгөөр торгох ялыг, Т.С-т оногдуулсан 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.А-т оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарт тус бүр оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт учирсан хохирол 15,000,000 (арван таван сая) төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж Говь-Алтай аймгийн төсвийн орлого бүрдүүлэх төрийн санд буцаан олгохоор шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.С Х.О-т өгсөн гэх 1,000,000(нэг сая) төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дүгээр зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул улсын орлогод хэвээр үлдээх нь Эрүүгийн хуулийн уг зохицуулалтад нийцнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нар тус бүр 5,000,000(таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээрт зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан 2016001090171 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Л.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Т.С-т холбогдох “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч гаргаж өгсөн” гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л овогт Л-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д овогт Т-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг зохион байгуулагчаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч И овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг зохион байгуулагчаар үйлдсэн гэм буруутайд
шүүгдэгч Б овогт Ц-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар үйлдсэн гэм буруутайд
шүүгдэгч Б овогт Ц-н Б, Б овогт Д-н Ц, Д овогт Н-н М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 11,400(арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000(арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.С-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 11,400(арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000(арван нэгэн сая дөрвөн зуун мянга)төгрөгөөр торгох ялыг, Т.С-т оногдуулсан 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.А-т оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарт тус бүр оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дүгээр зүйл, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 1,000,000 (нэг сая) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нар тус бүр 5,000,000(таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА