| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00383/И |
| Дугаар | 132/ШШ2017/00554 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 132/ШШ2017/00554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1972 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух, Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Өмчийн албанд холбогдох
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00383/И индекстэй иргэний хэргийгхянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Рашаант сумын нийтийн эзэмшилийн зориулалтаар баригдсан Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг 100-а тоот байрыг 2013 оны 01 дүгээр сард тус сумын иргэн Т.Гомбосүрэнгээс худалдаж авсан. Энэ байр нь өмч хувьчлалаар хувьчлагдаж 2000 онд П.Г******* гэдэг хүнд худалдагдсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл өмнөх айлууд өмч хувьчлалын шийдвэр олдоогүйгээс болж авч чадаагүй. Улсын бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээг олгоно гэсэн тул уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ул******* хариу тайлбартаа: Рашаант сумын 3 дугаар багийн иргэн П.Отгонбаяр нь 2 дугаар багийн Найрамдалын 100-а тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Манай алба Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрх байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймгийн Рашаант сумын иргэн П.О******* нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж мэргэжилтэн Д.Ул******* оролцох байсан боловч албан ажлаар хөдөө сумдаар явсан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Отгонбаяр нь Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 100-а тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй гэх тайлбарыг гаргажээ.
Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 100-а тоот орон сууцны зориулалттай байр нь анх 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ашиглалтанд орж, тус аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувь хүнд худалдсан гэх бөгөөд энэ талаарх бүртгэл болон өмч хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд Үндэсний төв архив болон Булган аймгийн архивын тасаг, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт байхгүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Уг маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч П.Отгонбаяр нь 2013 онд Т.Гомбосүрэнгээс худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь цахилгааны төлбөр төлж байсан гэх жагсаалт, цахилгаан зарцуулалтын тооцооны дэвтэр, гэрч Г.Г*******, Н.Ц******* нарын "...Тухайн байрнууд 1990 онд ягаан тасалбараар хувьчлагдсан. П.Отгонбаяр нь 100-а тоотод 2013 оноос хойш амьдарч байгаа. Өмнө Гантөмөр, Болдбаатар, Гомбодорж зэрэг айлууд амьдарч байсан...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ул*******ын “...тус алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Дээрх байрыг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрхи байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно” гэх тайлбараас үзэхэд П.О******* нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ.
Иймд Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 100-а тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч П.О******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй, өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: