Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 115/ШШ2015/0011

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бямбажавын*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар болон Цагдаагийн газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах материалыг зөвтгөн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн д/х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Иххэт сумын цагдаа албан тушаалтай 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хууль ёсны ээлжийн амралтыг эдэлж эхэлсэн. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарч, ******* миний Иххэт сумын цагдаа албан тушаалыг өөрчилж, мөн өдрөөс Эрүүлжүүлэх, Баривчлах байрны жижүүрийн цагдаа албан тушаалд томилсон тухай ээлжийн амралт дуусч ажилдаа орсноор мэдсэн. Энэ тушаалыг хууль ёсны ээлжийн амралттай байх хугацаанд гаргасан. Иймд 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж өгнө үү. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох болсон. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 86 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх, Баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ******* миний албан тушаал өөрчлөгдөн, энэ мөнгөн урамшуулалд хамрагдаж чадаагүй. ******* би 2005 оноос 2008 он хүртэл Замын-Үүд сумын цагдаагаар 3 жил, 2008 оноос 2009 он хүртэл Хөвсгөл сумын цагдаагаар 1 жил, 2009 оноос 2013 он хүртэл Иххэт сумын цагдаагаар 4 жил ажилласан тул энэ мөнгөн урамшуулалд хамрагдах байсан. Иймд миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж хохирч байгаа тул, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс сарын хугацаанд энэхүү мөнгөн урамшуулалыг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү. Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх, Баривчлах байрны жижүүрийн цагдаагаар томилогдон одоог хүртэл хоёр албан тушаал хавсран үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд Эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаагийн цалин авч байгаа. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаал гарсан өдрөөс Баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын, хууль заасан давхар нэмэгдэл болох цалингийн тодорхой хувь олгоогүй тул энэхүү цалингийн хувийг надад олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү. 2014 оны 03 дугаар сарын 24-нд шуудангаар энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл бичиж явуулсан. Цагдаагийн ерөнхий газраас 2014 оны 06 дугаар сард дотооддоо шалга гэсэн шийдвэр өгсөн. Мөн энэ асуудалтай холбогдуулан 8 дугаар сард дахин өөр албан хаагчид Цагдаагийн ерөнхий газарт хандаж, 9 дүгээр сард туслах комиссар Энхтогтох даргаар ахлуулсан төлөвлөгөөт бус ажлын хэсэг ирж, ажлын 5 хоног шалгаж явсан. Энэхүү албаны шалгалтын материал албаны нууцтай холбогдолтой тул хавсаргах боломжгүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны шүүхэд хандаж тушаалыг хүчингүй болговол, мөнгөн урамшуулалыг олгоно гэж хариуг утсаар мэдэгдсэн гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалыг 2015.03.24-ны өдөр мэдсэн бөгөөд энэхүү тушаалд 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 118 хоногийн хугацаанд хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар томилсон байсан. Энэхүү 118 хоногийн хугацаанд хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаагүй, Иххэт сумын цагдаагаар ажиллаж байсан болно. Иймд энэхүү тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж өгнө үү. 2013 оны 01 дүгээр сарын 11-нээс эхлэн эргүүлийн цагдаагаар одоог хүртэл ажиллаж байна. 24 цагийн үүрэг гүйцэтгэн ээлжнээс бууж орой 20 цагаас 01 цагийн хооронд 5 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэхүү цалинг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү. Хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид, ахлагч нар 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа, мөн эргүүлийн цагдаагийн албан тушаалд томилогдоогүй байхад цалингүй эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэн ажиллуулж байна. Энэхүү эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласнаас болж нойр булчирхайн өвчлөл, цагаан мах гарах, цөс, зүрх, ходоод, бөөрний өвчлөл бий болж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2015 оны 03 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа тодруулахдаа: Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 04 сарын 28-ны өдрийн 53 дугаар тушаалаар Замын-Үүд суманд 2005 оны 04 дүгээр сарын 30-нд шилжиж очоод очсон өдрөөсөө Замын-Үүд сумын Цагдаагийн тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл сумын цагдаагаар томилогдох хүртэлх хугацаанд ажилласан. Тухайн үед сонгуультай холбоотойгоор албан хаагчдыг хугацаанд нь амруулаагүй. Иххэт суманд ажиллаж байгаад 2013 оны 01 сарын 08-нд цугларалтаар сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар аймгийн Цагдаагийн газарт ирсэн. Тэгээд 01 дүгээр сарын 09,10-нд цугларалтандаа оролцсон. Нэгдсэн цугларалт тараад хэсгийн төлөөлөгч нар сумд руугаа буцсан. Аймгийн Цагдаагийн газрын даргын шийдвэрээр сумдын цагдаа нарыг аймагт ажиллуулахаар болсон. Энэ талаар албан ёсны тушаал шийдвэр гаргаагүй. 14 хоногийн хугацаанд ажиллуулна гэсэн боловч 1 сар болсон. Сумдын цагдаа нарын ар гэр, гэр бүлийн хүмүүс дээд шатны байгууллагад гомдол гаргаж Ерөнхий газраас ажлын хэсэг ирж шалгаад сумдын цагдаа нарыг сумдууд руу нь буцаасан. Намайг явуулаагүй, ямар нэг тушаалгүйгээр 2013 оны 01 дүгээр сарын 10-наас хойш 2013 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа, мэдээлэл авагч цагдаа, Монгол банкны цагдаа, эрүүлжүүлэх байрны цагдаа зэргээр ажиллуулж байсан. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн амралтын мэдэгдлээ хүлээн авч 2013 оны 07 дугаар сарын 01-нээс амарсан. 2013 оны 07 дугаар сарын 01-нд Иххэт сумын цагдаагийн ажлаас чөлөөлж, аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн цагдаагаар томилсон Цагдаагийн газрын даргын тушаал гарсаныг 2013 оны 08 дугаар сарын 05-нд Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч ахмад Анхилмаагаас мэдсэн. Дээрх 2013 оны 07 сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 86 тушаалыг илт хууль бус байсан гэж үзэж байгаа. Учир нь намайг ээлжийн амралттай хугацаанд өөр газар шилжүүлсэн байсан. Энэ тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй. 2009 оны 46 дугаар тушаалыг сая шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрт холбогдох тушаалыг байгууллагаас авахдаа мэдсэн. Миний хувьд 2009 оны 04 сарын 06-наас Хэв журмын тасагт ажиллаагүй. 2005 оноос хойш миний суманд ажилласан хугацаа тасраагүй гэж үзэж байна. 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар тушаалын талаар би мэдээгүй, надад танилцуулсан зүйл байхгүй. Тэгээд ч энэ тушаалыг 2010 онд нөхөн гаргасан байна. Би 2009 оны 04 сард аймаг дээр ирээд зөвлөлийн хурлаар орж Иххэт сумын цагдаагаар томилогдон ажилласан. Хэв журмын цагдаагаар аймаг болон Замын-Үүдэд ажилласан зүйл байхгүй. Цагдаагийн албаны тухай хуульд заасан 5 жил тутамд олгох урамшлын хугацааг Согино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 53 дугаар тушаалаар Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст шилжин ажилласан өдрөөс хойш би суманд тасралтгүй ажилласан гэж үзэж хугацаагаа тооцож байгаа. Аймгийн цагдаагийн газрын нарийн бичиг*******гээс миний материалыг яагаад явуулаагүй талаар асуухад 86 дугаар тушаалаас болоод материал чинь яваагүй гэж хэлсэн. Нэгэнт энэ тушаалыг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас аймгийн Цагдаагийн байгууллагаас миний материалыг зөвтгөж урамшил олгох тухай судалгаа материалыг цагдаагийн төв байгууллагад явуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 2014 оны 05 сарын 14-ний өдөраад явуулаагүй талаар асуухад 86 дугаар тушаалаас болоод материал чинь яваагүй гэж хэлсэн. Нэгэнт энэ тушаалыг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас аймгийн Цагдаагийн байгууллагаас миний материалыг зөвтгөж урамшил олгох тухай судалгаа матер6 дугаар тушаалтай холбоотой, 86 дугаар тушаал илт хүчин төгөлдөр бус болсоноор энэ тушаал мөн дагаж хүчингүй болно гэж үзэж байгаа. Өргөдлийн хариу ирэхгүй болохоор нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн дэд хурандаа Мөнхдэлгэр гэдэг хүнээс утсаар асуухад манай байгууллага тушаалыг хүчингүй болгодог байгууллага биш энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандаад тушаал хүчингүй болгосны дараа урамшил олгох тухай асуудлыг шийдвэрлэж болно гэсэн. 2013 оны 86 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулсанаар миний хувьд ямар нэг байдлаар цол, албан тушаал буурсан юм байхгүй. Цалингийн хувьд сүлжээгээр бага зэрэг нэмэгдсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 86 тоот тушаалаар намайг эрүүлжүүлэх байрны цагдаагаар томилсон байдаг. Энэ 86 тоот тушаалыг гарах үед би ээлжийн амралтай байсан тул уг тушаалыг хууль бус тушаал гэж үзэж байна. Мөн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 46 тоот тушаалаар намайг эргүүлийн цагдаагаар томилсон байсан. Би уг тушаалыг мөн мэдээгүй. Тухайн үед би Иххэт сумын цагдаагаар ажиллаж байсан. Энэхүү тушаалыг мөн хууль бус гэж үзэж байна. Эдгээр 86, 46 тоот тушаалууд гарснаар миний суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацаа тасалдаж байгаа. 5 жил ажилласан хугацаа тасалдсаны улмаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх минь зөрчигдсөн тул энэхүү тушаалуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргасан. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын хуульд заасан давхар нэмэгдэл болох цалингийн тодорхой хувь олгоогүй тул энэхүү цалингийн хувийг надад олгуулах, 2013 оны 01 дүгээр сарын 11-нээс эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг авч байгаагүй бөгөөд энэхүү цалинг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид, ахлагч нар 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй. Хууль хэлэлцэгдэж байх үед миний энэ 86 тоот тушаал гарчихсан байсан. Намнансүрэн дарга Цагдаагийн албаны тухай хуулийн талаар хурал дээр танилцуулаад энэ талаар ярилцаад суманд тасралтгүй 5 жил ажилласан албан хаагч энэхүү мөнгөн урамшуулалд хамрагдах талаар хэлсэн. Тэр үед надад олгогдох байх гэж бодож байсан. Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар цагдаагийн ажилчдад мөнгө урамшуулал олгож эхэлсэн. Гэтэл энэ мөнгө надад олгогдоогүй. Яагаад надад олгогдоогүй талаар асууж сураглаад явахад чиний тушаал чинь гарсан байсан учраас мөнгөн урамшуулалд хамрагдаагүй гэж хэлсэн. Энэ талаар дээд шатны байгууллагадаа хандахад энэ тушаалыг бид хүчингүй болгох эрхгүй тул шүүхэд хандаж хүчингүй болгуулсны дараа энэхүү мөнгө олгогдох боломжтой гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 оны 09 дүгээр сард Цагдаагийн Ерөнхий газраас шалгалт ирэхэд би энэ асуудлаа танилцуулсан. Дараа нь 2013 оны 12 дугаар сард дотоод хяналт шалгалтын ажилтан дэд хурандаа Мөнхдэлгэрээс хариу ирж энэ асуудлаа шүүхээр шийдүүл гэсний дагуу би шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн ахлах ахлагч ******* нь тус Цагдаагийн газрын даргын 2013.07.01-ний өдрийн 86 дугаар тушаалаар Иххэт сумын цагдаагийн ажлаас чөлөөлөгдөн эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар томилогдож мөн өдрөөс ээлжийн амралт эдэлсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-ийн 11 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014.01.01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 1 удаа 2014 онд олгох бөгөөд 2014.01.01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг тооцож 2015 оноос эхлэн олгоно. Монгол Улсын Засгийн газрын 2014.03.21-ний өдрийн 86 дугаар Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай тогтоолын хавсралтын 5-д зааснаар аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014.01.01-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй гэсэн заалтын дагуу тус Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******т олгогдох боломжгүй байсан болно. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012.04.12-ны өдрийн 179 дүгээр Бүтэц орон тоо батлах тухай тушаалаар цагдаагийн ахлах ахлагч *******ийн ажлын байр эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаа албан тушаалаар ТТ-6 шатлалаар батлагдаж ирснээр албан тушаалын цалин олгогдож байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 оноос эхлэн Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад тасралтгүй ажиллаж байна. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаал гаргахдаа тухайн үед санал авсан юм байхгүй байх. Миний хувьд 2013 оны 7 сарын 01-нээс ээлжийн амралтаа аваад амарсан байсан. Цагдаагийн даргад ЦЕГазрын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2012 оны 12 сарын 14-ний 177 тушаалаар Замын-Үүд суманд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдийг аймгийн төврүү татаж оруулж ирсэн. Ямар эрх зүйн актыг үндэслэж ингэж татсаныг миний хувьд мэдэх зүйл алга. 2013 оны 86 дугаар тушаалын үндэслэлд барьсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журмын 900.3.4-ийн А заалтад Орон нутгийн цагдаагийн даргад ахлагч болон энгийн албан хаагчийг томилох эрх олгогдсон байна. Энэ заалтаас үндэслээд 900.3.4-ийн Б-д заасны дагуу эдгээр албан хаагчдыг шилжүүлэн томилохдоо баримтладаг нийтлэг жишиг байдаг. Тухайн үедээ миний эрх ашиг хөндөгдөж байна гэж дээд шатны дарга болон Цагдаагийн ерөнхий газарт хандах боломжтой байсан. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд энэ 86 дугаар тушаал гарсан байна. Хувь хүн өөрөө тухайн комиссартай уулзсан юм болов уу гэж бодож байна. ЦЕГазраас манай байгууллагад албан ёсоор ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Шилжих гэдэг ойлголтыг манай байгууллага аймгаас өөр аймагруу, эсвэл аймгаас Улаанбаатар хотруу шилжих гэдгээр ойлгож жишиг практикаар явдаг юм. Цагдаагийн ерөнхий газрын даргын Дорноговь аймгийн цагдаагийн газрын бүтэц орон тоо зохион байгуулалтыг баталсан 2012 оны тушаал байдаг. Энэ тушаалаар Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа 4 орон тоогоор батлагдаж ирсэн. Цагдаагийн албаны тухай хууль гарсантай холбоотойгоор 2014 оны 05 сарын 13-ны тушаалаар Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа гэсэн албан тушаалын нэршилийг өөрчилж Саатуулах байрны цагдаагаар томилж тушаал гаргасан. Бидэн баталж өгсөн орон тоогоор Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа гэдэг нь нэг л ажлын байр байхаар батласан, үүний дагуу ажиллаж ирсэн. Нэг албан тушаалд ажиллаж байгаа учраас албан тушаал хавсран ажилласан зүйл байхгүй. Төрийн тусгай албан хаагчийн хувьд ажлын шаардлагаар хаана ч ажиллуулах боломжтой. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

2013 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар нэхэмжлэгч *******ийг Иххэт сумын цагдаагийн албан тушаалыг өөрчилж аймгийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар томилсон байдаг. Тухайн үед ******* нь ээлжийн амралттай байсан. Цагдаагийн албаны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр заагдсан байсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ******* нь мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлыг 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш тухайн үед нь энэ талаар дээд шатны байгууллага албан тушаалтандаа хандах нь зүйтэй байсан байх гэж үзэж байна. Тухайн үед бид ямар хууль яаж гарахыг урьдчилж мэдэхгүй. Ажлын шаардлагаар шилжүүлж ажиллуулсан байх гэж бодож байна. Өмнө нь Хөвсгөл, Замын-Үүд, Иххэт сумдууд цагдаагаар шилжин ажиллаж байсныг би мэднэ. Эдгээр нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх шиг байна. 2013 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сумдуудад цагдаагаар ажиллаж байсан талаар нь маргах зүйлгүй. 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 тоот тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аймгийн төвд ажиллаж байсан тул энэ мөнгөн урамшуулалд хамрагдах боломжгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацаа хэлээгүй учир нь энэ асуудал нь 2 жилийн өмнө болсон явдал тул үүнээс өмнө нь энэ талаар холбогдох газарт хандах хугацаа байсан юм болов уу гэж бодож байна. Учир нь цаг хугацааны хувьд оройтсон байна гэж хэлэх гээд байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд анх Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын хуульд заасан давхар нэмэгдэл болох цалингийн тодорхой хувь олгоогүй тул энэхүү цалингийн хувийг надад олгуулах, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-ыг олгохыг Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах материалыг зөвтгөн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгах гэж өөрчлөн тодруулсан байна.

 

Улмаар ******* 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2013 оны 01 дүгээр сарын 11-нээс эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг авч байгаагүй бөгөөд энэхүү цалинг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид, ахлагч нар 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын хуульд заасан давхар нэмэгдэл болох цалингийн тодорхой хувь олгоогүй тул энэхүү цалингийн хувийг надад олгуулах, 2013 оны 01 дүгээр сарын 11-нээс эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг авч байгаагүй бөгөөд энэхүү цалинг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид, ахлагч нар 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д/х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын *******т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, томилох тухай 86 дугаар тушаалаар /9 дэх заалт/ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх /код-900/ журмын 900.3.4 дэх хэсгийн Б заалтыг тус тус үндэслэн *******ийг Иххэт сумын цагдаагийн ажлаас чөлөөлж, Эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн цагдаагаар шилжүүлэн ажиллуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч *******тэй тохиролцсоны үндсэн дээр түүнийг шилжүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр байжээ.

Нэхэмжлэгчийн намайг ээлжийн амралттай хугацаанд өөр газар шилжүүлсэн байсан, тушаал гарсаныг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн эмч Анхилмаагаас мэдсэн гэх тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн үед санал авсан юм байхгүй байх гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь албан тушаал шилжүүлэн ажиллуулах талаар *******тэй тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа албан тушаал шилжүүлэн ажиллуулах талаар *******тэй тохиролцсон эсэх, түүнчлэн *******ийг шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон талаар 2013 оны 86 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлан маргаагүй, харин нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Цагдаагийн албаны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэх хүртэл энэ асуудлаар хөөцөлдөж болох байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй буюу гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж мэдсэн үеэс захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр буюу захиргааны актыг үгүйсгэхээр гомдол гаргахад ямар нэгэн хугацаа баримтлах шаардлагагүй юм. Иймээс хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа гэж тус тус заасан байна.

Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжийн амралтын хуваарь батлах тухай 21 дүгээр тушаалын /хавтаст хэргийн 29-р хуудас (цаашид хх-ийн 29 гэх)/ хавсралтын /хх-ийн 31/ дэс дугаар 24-т ******* ээлжийн амралт эхлэх огноо 2013.06.01 гэсэн байгаа боловч нэхэмжлэгч ******* нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн болох нь тус цагдаагийн газраас 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид олгосон Ээлжийн амралт олгох мэдэгдэл, Тооцооны хуудас /хх-ийн 4/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтыг буюу хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж улмаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар зохицуулсан хуульд заасан нөхцөлүүд хангагдаагүй байхад нэхэмжлэгч *******ийг Иххэт сумын цагдаагийн ажлаас чөлөөлж, Эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн цагдаагаар шилжүүлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн илт хүчин төгөлдөр бус актыг гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захигааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын /9 дэх заалт/ *******т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

 

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах материалыг зөвтгөн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгах шаардлагын тухайд:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******ийг Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамруулаагүй, түүний урамшилд хамрагдах материалыг Цагдаагийн төв байгууллагад явуулаагүй шалтгааныг ..цагдаагийн ахлах ахлагч ******* нь 2013 оны 86 дугаар тушаалаар Сайншанд суманд ажилласан тул олгогдох боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаал нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохын хувьд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа ямар ч эрх зүйн нөлөөлөлгүй байдаг учир уг захиргааны актыг захиргааны байгууллага хэрэгжүүлэх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч ******* нь анх Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь хэлтсийн даргын 2005 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тушаалаар 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус цагдаагийн хэлтэст цагдаагаар томилсон байх ба Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны 44 дүгээр тушаалаар (1-р хавсралтын 18-т) Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар томилогдох хүртлээ Дорноговь аймгийн төвөөс бусад сумдад цагдаагаар нийт 09 /есөн/ жил, 14 /арван дөрөв/ хоног тасралтгүй ажилласан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.

2.1. 2005 оны 05 дугаар сарын 01-нээс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 02 жил 11 сар 07 хоног Замын-Үүд суманд цагдаагаар ажилласан болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тушаал /хх-ийн 10/, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь хэлтсийн даргын 2005 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тушаал /хх-ийн 44/, гэрч *******ийн ...2009 онд 1 дүгээр улирлын цугларалт 3 сарын үед болсон. Энэ үеэр цагдаагийн газрын дарга манай сумын ачаалал их байгаа юм байна. Нэг цагдаа нэмж өгье гэсэн. Түүний дараа Хөвсгөл сумын цагдаа*******ийг танайх руу явуулахаар боллоо, Айраг сумаас цагдаагаа тосч ав гэсэн, ...би Баасанжав гэдэг хүнийг явуулж тосуулсан гэх мэдүүлэг , Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ажлын мэдээ /хх-ийн 109/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2008 оны 4 дүгээр сарын 08-нд Хөвсгөл суманд очиж ажлаа хүлээж авч байсан гэх тайлбар, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь хэлтсийн даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зарим албан хаагчдыг урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай 18 дугаар тушаал /хх-ийн 19/, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь хэлтсийн даргын 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зарим албан хаагчдыг урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах тухай 02 дугаар тушаал /хх-ийн 118/, гэрч*******ын ...Дэлгэр намайг анх 2007 онд тус хэлтэст томилогдон ирэхэд Хэв журмын цагдаагаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 113/ зэрэг нотлох баримтуудаар;

2.2. 2008 оны 04 дүгээр сарын 08-наас 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 01 жил 03 сар 25 хоног Хөвсгөл сумын цагдаагаар ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2008 оны 04 дүгээр сарын 08-нд Хөвсгөл суманд очиж ажлаа хүлээж авч байсан гэх тайлбар, гэрч *******ийн ... Хөвсгөл сумын цагдаа*******ийг танайхруу явуулахаар боллоо, Айраг сумаас цагдаагаа тосч ав гэсэн....******* 2009 оны 03 сараас Хөвсгөл сумаас шууд ирж Иххэт суманд ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 66/, гэрч*******ын ...******* 2009 онд Хөвсгөл суманд ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаад ажлын байр өөрчилсөн санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 70/, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь хэлтсийн даргын 2009 оны 06 сарын 22-ны өдрийн Сургалтын төв байгуулах тухай 14 дугаар тушаал /хх-ийн 116-117/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаа нарын 2009 оны эхний хагас жилд хийсэн ажил дүгнэх үзүүлэлт /хх-ийн 83-84/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаа нарын 2009 оны 3 дугаар улиралд хийсэн жил дүгнэх үзүүлэлт /хх-ийн 85-86/, Дорноговь аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн алба хаагчдын 2009 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээ/-ний биелэлт /хх-ийн 87-88/, гэрч*******гийн ...2008 оны хавар Хөвсгөл сумын цагдаагаар очиж байсан.******* манай суманд жил гаран ажиллаад 2009 онд шилжсэн. 2009 оны хэдэн сард шилжиж явсаныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 108/, Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ажлын мэдээ /хх-ийн 109/, гэрч*******ын******* намайг анх тус хэлтэст томилогдон ирэхэд Хэв журмын цагдаагаар ажиллаж байсан. 2008 онд тун удалгүй Хөвсгөл сумын Цагдаагаар шилжиж ажилласан. Хөвсгөл суманд шилжсэн тушаал байхгүй бол Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтэс нь Хөвсгөл, Хатанбулаг, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Замын-Үүд сум гэсэн 6 сумыг харъяалан ажилладаг байсан. Тиймээс албан хаагчийг харъяа сумддаа томилохдоо тушаалгүйгээр томилдог байсан байж болох юм гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/, гэрч У.Отгонбаярын шүүх хуралдаанд гаргасан ...Би 2004 оноос 2008 онд Хөвсгөл сумын Засаг даргаар ажиллаж байсан.******* нь 2008 оны хавар 04 сард манай суманд цагдаагаар томилогдож очиж байсан. Тэгэхэд хэсгийн төлөөлөгчийн хамт томилогдож очиж байсан. Хөвсгөл суманд ******* манай хажуу байранд эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Би 2008 оны 11 сард ажлаа өгсөн тэгэхэд ******* ажлаа хийгээд үлдэж байсан шиг санагдаж байна. Учир нь манайхыг нүүхэд нүүлгэлцэж өгч байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар;

2.3. 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл 04 жил 09 сар 12 хоног Иххэт сумын цагдаагаар ажилласан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Нөхөн томилгоо хийх тухай Б/16 дугаар тушаал /хх-ийн 8/, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжийн амралтын хуваарь батлах тухай 21 дүгээр тушаал /хх-ийн 29, 31/, гэрч *******ийн ...Үүнээс хойш 2010 оны 06 дугаар сарын 11-нд аймгийн төврүү би шилжин ирэх хүртэл*******тэй хамт ажилласан. Надтай 2009 оны 03 сараас хамт ажилласнаас хойш 2014 онд төвд ирэх хүртлээ******* Иххэт суманд ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 67/, Иххэт сумын цагдаагийн рапорт /хх-ийн 110-111/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч *******ийн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацаа нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч *******ийн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-ыг авах эрх зүйн баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эс үйлдэхүй гэх хуулийн нэр томъёог иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгуулахаар гаргасан голдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байх ба илт хууль бус захиргааны актын буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч *******ийн Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах баримт бичгийг бүрдүүлэн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална гэж,

Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 8-д Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь аймгийн төвөөс бусад сумд ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах шаардлагыг хангасан цагдаагийн алба хаагчдын нэр, ажилласан хугацаа, тэдэнд олгох мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийн судалгааг жил бүр гарган цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ, мөн журмын 9-д Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага энэ журмын 8 дугаар зүйлд заасан судалгааг хүргүүлэхдээ урамшил олгохыг хүссэн алба хаагчтай холбоотой дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргана; 9.1. тухайн цагдаагийн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар; 9.2.сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын үндсэн цалингийн тодорхойлолт; 9.3. ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын тодорхойлолт; 9.4. шаардлагатай тохиолдолд архивын лавлагаа., мөн журмын 11-д Энэ журмын 8, 9 дүгээр зүйлд заасан судалгаа, баримт бичгийг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналаа цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ гэж тус тус журамлан заасны дагуу нэхэмжлэгч *******ийн Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил-д хамрагдах материалыг зөвтгөн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт /цагдаагийн газрын даргад/ даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тэдгээртэй холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүйг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна, 56 дугаар зүйлийн 56.5-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй... гэж заасныг баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын *******т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил авахтай холбоотой баримт бичгийг бүрдүүлэн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт /цагдаагийн газрын даргад/ даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын хуульд заасан давхар нэмэгдэл болох цалингийн тодорхой хувь олгоогүй тул энэхүү цалингийн хувийг надад олгуулах, 2013 оны 1 дүгээр сарын 11-нээс эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг авч байгаагүй бөгөөд энэхүү цалинг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид, ахлагч нар 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч *******ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын *******т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА