Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

2025      02        27                                            2025/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2525000000051 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ш овгийн Б-ын Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-9-р байрны уулзвар дээр Д.Н-н нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Хохирол 600 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Н шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Н-н “2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд зэст багт үйл ажиллагаа явуулдаг Sugar баарны гадаа би такси барих гээд байж байсан чинь Б.Э гэх хуучны танил дүүтэйгээ таараад намайг машинд суучих хүргээд өгье гэж хэлэхээр би суугаад Э-тай  нэг шил архи хувааж уух гээд 1 шил 1 литрийн Эдэн нэртэй архи аваад явах гэсэн чинь Э  согтуу машин барих гээд байхаар нь би чи согтуу машин барьж болохгүй гэсэн чинь Э  согтуу машинаа барих гээд уурлаад машинаа унаад явсан тэгээд Согоот баг 6-9 дугаар байр руу эргээд тэнд машинаа зогсоогоод зам дээр Э  бид 2 хэрүүл маргаан хийгээд миний хамар хэсэг рүү цохиод би нэг сэрсэн чинь Э  нь миний дээр гарсан байж байсан. Тэгээд бид 2 зодолдохоо болиод би Э ын машинд нь суугаад цэвэрлэж янзлуулна гээд хэлсэн чинь Баян худалдааны төвийн урд талын CU дэлгүүрийн гадаа зогсоолд би машинаас нь буусан чинь шууд хөдлөөд явсан. Тэгээд би цагдаа дээр очоод өргөдөл бичиж өгсөн. Э  тухайн үед согтуу машин барих гээд байхаар нь би чи согтуу машин барьж болохгүй гээд хэлсэн чинь уурлаад машинаа бариад явсан тэгээд тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Би Э , Э ын эхнэр, бас найз нь гээд нэг залуу байсан тэгээд дөрвүүлээ байсан. Би яг яагаад тэр газар унаснаа санахгүй байна миний хамар руу цохихоор нь би сэрээд харсан чинь Э  миний дээр гарсан байж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р тал/

2. Гэрч Ш.Б-ий “Тэгээд хэсэг хугацааны дараа Н  нь Э ын толгой хэсэг рүү цохисон чинь Э  уурлаад за ер нь ууж идэхээ больё таныг гэрт чинь хүргээд өгье тэгэхгүй бол бөөн хэрүүл маргаан үүсэх гээд байх шиг байна багшаа гээд хэлсэн чинь өө за тэгүүл тэгье бүгдээрээ харья гэж хэлсэн Э  бас жоохон маазраад байсан юм аа машин дотор дуу явсан чинь тэрийг Э  дагаад дуулаад байсан чинь Н  нь наад дарга чинь манай найз гэж хэлээд Э ыг гар утсаараа цохиод авсан. Тухайн үед Согоот багийн Аюулгүйн тойрог өнгөрөөд явж байсан тэгээд Э  дахиад цохих юм бол тэсэхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Н  чамайг ер нь цохихоор яадаг юм бэ гээд буугаад ир гээд Эрдэнэт буудлын хажуу талын 6-9, 10 руу эргэдэг уулзвар руу эргээд зогссон чинь Н  машинаасаа буугаад ир гээд Э т хэлсэн чинь Э  машинаасаа буусан тэгээд Э ыг Н  эхлээд нэг цохисон чинь Э  зөрүүлээд Н ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиход Н  газар унаад өгсөн тэгсэн чинь Э  дээр нь гараад дахиад цохих гэж байхад нь би очоод болиулсан. Тэгээд Н ын хамраас цус гарсан байхаар нь эмнэлэг оръё гэсэн чинь Н  орохгүй гээд тэгээд байхаар нь Баян худалдааны төвийн урд талын CU ороод салфетика авч өгсөн. Тэгээл цус гарсныг нь цэвэрлэж дуусаад одоо эмнэлэг орох уу гэсэн чинь би маргааш ажилтай миний хамар хугарсан байвал би чамайг цагдаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд бид хэд тэнд нь үлдээгээд яваад өгсөн. Н ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед хамраас нь цус гарсан байсан. Н  Э  2 архи уух уухгүй дээр хэрүүл маргаан болоод байсан. Н  багш гэсэн шиг жоохон дээрэлхэх маягтай байгаад байсан. Надтай бас хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Г , Э , Н  бид 4 байсан. Н  нь машин орж ирээд явж байгаад толгойны араас цохисон, дараа нь утсаараа толгой хэсэг рүү цохисон сүүлд машинаас буугаад нэг удаа нүүрэн хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р тал/

3. Гэрч Д.Г гийн “Би сайн танихгүй манай нөхөр болох Э-тай  хамт бэлтгэл хийдэг байсан гэсэн. 2024 оны 12 дугаар сарын 20-нд Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Sugar бааранд ажлын газрын хүмүүстэй орж бүжиглэж хэсэг сууж байгаад тухайн баарнаас гарах болоод нөхөр болох Э ыг 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө намайг ирээд аваач гээд дуудсан чинь манай нөхөр өөрийн нэг найз болох Бат-Эрдэний хамтаар Sugar баарны гадаа ирээд намайг авсан. Тэгээд явах гэж байхад манай нөхөр танил ахтайгаа таараад хүргэж өгөхөөр болсон тухайн хүн нь нэлээн их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд машин дотор суугаад явж байгаад тухайн хүн нь горд ороод ганц юм хуваагаад уух уу гэж хэлэхээр нь манай нөхөр за тэгээ тэг ахаа гэж хэлээд 1 литрийн эдэн нэртэй архи авсан. Тэгээд би нөхөр болох Э ыг чи машин барьж явж байж архи ууж яах гээд байгаа юм бэ гээд хэлсэн чинь тухайн хүн нь манай нөхрийг архи уугаад машин барьж яваад байна гэж ойлгосон юм шиг байгаа юм манай нөхөр лүү дайраад машины арын суудлаас толгой, нуруу хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд явж байгаад Согоот баг Эрдэнэт буудлын хажууд явж байсан чинь тухайн хүн гэнэт зогс гээд тэгэхээр нь манай нөхөр зам чөлөөлөөд зогссон чинь тэр хүн манай нөхрийг машинаас буугаад ир гэж хэлэхээр нь би энэ хоёр ярилцах гэж байгаа юм байна гэж ойлгосон чинь манай нөхрийг шууд буугаад нүүрэн хэсэг рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь манай нөхөр та яагаад байгаа юм бэ одоо арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд бариад заамдаад авсан чинь тухайн хүн халтираад унасан тэгсэн чинь манай нөхөр дээр нь гараал нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиод авсан чинь хамраас нь цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг орно гэж хэлсэн чинь орохгүй гээд байсан тэгэхээр нь Уурхайчин багт байрлах CU дэлгүүр дээр очоод салфетика авч өгөөд явсан. Тэгээд нөхөр бид хоёр гэр лүүгээ явсан. Манай нөхөр Э  нь Н  гэж хүний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж байхыг нь би харсан тэр хүний хамраас нь цус гарсан байсан. Манай нөхрийг архи уугаад машин бариад яваад байна гэж ойлгосон юм шиг байгаа юм, тэгээд манай нөхрийг чи яагаад архи уучихаад машин бариад яваад байдаг юм бэ гээд уурлаад нуруу руу нь цохиод байсан. Би манай нөхөр Э , манай нөхрийн найз болох Бат-Эрдэнэ, ах гээд байсан хүн Н  нарын хамт байсан. Манай нөхөр Э  гэмтэл бэртэл аваагүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14-р тал/

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 139 дугаартай “Д.Н-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 22-23-р тал/

5. Сэжигтэн Б.Э ын “Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэг найзынгаа Зэст багт байрлах сэт баарнаас аваад явж байсан чинь эхнэр залгаад намайг ирээд аваач гэж хэлхээр нь Шугар баарнаас эхнэрээ аваад явах гэж байсан чинь Н  ах нилээн согтуу таараад ахыгаа хүргээд өг гэж хэлхээр нь за тэгъя гэж хэлээд машиндаа суулгаад явж байсан чинь Н  ах машин дотор чинь ганц юм уучихуу гэж асуухаар нь за тэгээ гэж хэлээд 1 лтирийн Эдэн нэртэй архи аваад явж байсан чинь манай эхнэр болох Г  нь намайг чи машин барьж явж байж архи ууж яаах гээд байгаа юм бэ гээд над руу уурласан чинь Н  ах намайг архи уусан явж байна гэж ойлгоод над руу уурлаад унасан. Би анхнаасаа машинтай явж байсан болхоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд эхнэр надруу уурлаад байхаар нь заза болъё гээд Н  ахыг хүргэж өгий гээд хөдөлөөд явсан чинь Н  ах намайг архи уучаад машин барьдаг чи ямар том гар вэ чаддаг юм бол намайг гэрт хүргээд өгчих гэж хэлхээр нь би Н  ахаар тоглоод тэгий би хүргээд өгий архи уугаагүй байхад намайг яаахаараа цагдаа зогсоодог юм бэ гэж хэлээд би явж байсан чинь Н  ах намайг араас толгой хэсэг рүү 2 удаа цохиод авхаар нь би за ахаа одоо арай хэтрээд байна шүү гэж хэлсэн чинь намайг зогс гээд тэгээд би замаа чөлөөлөөд зогссог чинь Н  ах намайг буугаад ир гэж хэлхээр нь би буусан чинь намайг шууд нэг удаа цохиод авсан тэгхээр нь би бариад авсан чинь халтираад унасан. Тэгэхээр нь дээр нь гараад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь хамраас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-9-р байрны уулзвар дээр Д.Н-н нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Н-н “Э  бид 2 хэрүүл маргаан хийгээд миний хамар хэсэг рүү цохиод би нэг сэрсэн чинь Э  нь миний дээр гарсан байж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-ий “Э ыг Н  эхлээд нэг цохисон чинь Э  зөрүүлээд Н ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиход Н  газар унаад өгсөн тэгсэн чинь Э  дээр нь гараад дахиад цохих гэж байхад нь би очоод болиулсан. Тэгээд Н ын хамраас цус гарсан байхаар нь эмнэлэг оръё гэсэн чинь Н  орохгүй гээд тэгээд байхаар нь Баян худалдааны төвийн урд талын CU ороод салфетика авч өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Г гийн “манай нөхрийг шууд буугаад нүүрэн хэсэг рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь манай нөхөр та яагаад байгаа юм бэ одоо арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд бариад заамдаад авсан чинь тухайн хүн халтираад унасан тэгсэн чинь манай нөхөр дээр нь гараал нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиод авсан чинь хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Б.Э ын “Н  ах намайг араас толгой хэсэг рүү 2 удаа цохиод авхаар нь би за ахаа одоо арай хэтрээд байна шүү гэж хэлсэн чинь намайг зогс гээд тэгээд би замаа чөлөөлөөд зогссог чинь Н  ах намайг буугаад ир гэж хэлхээр нь би буусан чинь намайг шууд нэг удаа цохиод авсан тэгхээр нь би бариад авсан чинь халтираад унасан. Тэгэхээр нь дээр нь гараад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь хамраас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-9-р байрны уулзвар дээр Д.Н тай маргалдаж, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-н эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлснийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Б-ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС