| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
з
2025 02 27 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.З-д холбогдох эрүүгийн 2525000000021 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн М-ын З
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.З нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны авто машины зогсоол дээр Б.Т-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.Т шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 9-10-р тал/
2. Хохирогч Б.Т-н “2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр таньдаг найзтай зогсоол дээр 0,5 граммын Экс нэртэй архи хувааж уугаад дуусаад гэрлүүгээ орох гээд байж байхад манай эхнэр Мөнхзулын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хойд хаалга онгойгоод цонх нь онгорхой байхаар нь хүн байна гэж бодоод би яваад очиход машин дотор эхнэр, эгч Т нар пиво уугаад сууж байхаар нь юун пиво уух одоо болно гэртээ орцгооё гэж хэлэхэд байж байгаад орно чи орж бай гэж хэлхээр нь би хамт орно гэж хэлэхэд эхнэр үгүй орохгүй гээд байсан тэгээд маргалдаж байхад хүү З гэнэт хоёр найзын хамт хажууд ирсэн байсан. Тэгээд би З эхнэр бид хоёрт та хоёр хоёулаа архи уучаад хоорондоо маргалдаад байх юм гэж хэлхэд нь би хүү З ыг та нарт хамаагүй юу хийж яваа юм гэж загнахад эхнэр намайг чи яах гэж хүүхэд загнаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд орно орохгүй гээд үргэлжлүүлээд би маргалдаж байхад хүү З ээжийгээ өмөөрөөд нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгээд би нүд балартаад намайг сая хэн цохив гэж асуухад манай эгч Т.З-г цохисон гэж хэлэхээр нь би З-д хандаад чи аавыгаа яаж байгаа юм бэ гэж асуухад дугарахгүй зогсож байгаад хоёр найзын хамт машинд суугаад яваад өгөхөөр нь цагдаад дуулага өгөөд би шуурхай тусламж орж эмнэлгийн тусламж авч 4 оёдол тавиулаад цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/
3. Гэрч Э.А-ий “2024 оны 12 дугаар сарын 06-ны орой найз З , Б нарын хамт Зэст багт цахим тоглоомын газар тоглож байхад З ын үеэл Б миний утас руу залгаад З тай ярих хэрэг байна аав, ээж хоёр нь гадаа маргалдаад байна гэж хэлэхэд нь би дамжуулаад танай аав, ээж хоёр маргалдаад байна хүрээд ир гэж Б ярьлаа гэж хэлэхэд З би Б тэй яръя гээд ярьж дуусаад З намайг хүргээд өгчих гээд бид 3 цагаа хаалгаад миний машинаар Хүрэнбулаг баг 4-16-р байрны гадна очиход аав, ээж хоёр нь 4-16-р байрны гадна авто зогсоол дээр хоорондоо маргалдаж байхаар нь бид гурав хамт очоод Б бид хоёр тийшээ болгоод байж байхад З-н аав дахиад дайраад байхаар нь би түлхээд холдуулаад түлхэж орхиод З ын ээжийг аваад цаашаа явж байхад З аавыгаа цохичих шиг болоод аав нь намайг зодчихлоо миний хүү аавыгаа зоддог юм уу гээд цагдаа дууд гээд орилож байгаад З ын аав цагдаад өөрөө дуудлага өгсөн. Тэгээд З ын ээжийг нь дулаан газар байлгая гээд би машина асаагаад машиндаа суулгаад байж байхад З ын аав ардаас ирээд дахиад ээжтэй нь хэрүүл хийгээд З ыг машинаас буугаад ир ярилцмаар байна гэж хэлхэд З машинаас буугаагүй, зогсож байгаад Б З ын аавтай үлдээд бид нар машинаар Б ий гэр рүү явцгаасан. З ын аав, ээж хоёр хоёулаа архи уусан байсан. 3үүн нүдний дээрээс нь цус гоожоод нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/
4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №51 дугаартай “Б.Т-н биед зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүүн нүдний зовхинд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 22-23-р тал/
5. Сэжигтэн М.З ын “2024 оны 12 дугаар сарын 06-ны орой найз А, Б нарын хамт Зэст багт байдаг цахим тоглоомын газар тоглож байхад манай үеэл Б миний утас луу залгахаар нь утсыг нь аваагүй тэгсэн Б А лүү залгаад З ын аав ээж хоёр 4-16-р байрны гадна муудалцаад байна гэж хэлхээр нь очиж хари гээд А, Б бид гурав Хүрэнбулаг баг 4-16-р байрны гадна Анар-Эрдэний машинаар ирээд би ээж Мөнхзул руу залгахад аав Т ээжийн гар утсыг аваад байна уу гэсэн чинь байна гэж хэлхээр нь ээж хаана байгаа талаар асуухад ээж чинь машин дотор байна гэж хэлхээр нь би та хоёр яагаад муудалцаад байгаа юм бэ? Гэж асуухад ээжийг чинь гэртэй оры гэхэд ээж чинь орхогүй маяглаад байна гэж хэлхээр нь за гээд утсаа таслаад тэр хавиар хайсан чинь харагдаагүй тэгээд тоглоомын талбайн хажууд зогсож хүлээгээд байж байхад аав харагдаад аавыг дагуулаад хархад ээжийн машин луу очихоор нь гайгүй байх гэж бодоод хараад байж байсан чинь аав машинд суугаад машин хедлөөд байхаар нь яваад очисон чинь машин дотор Т эгч ээж Мөнхзул, аав Тнар хамт байсан. Тэгээд Т эгч намайг Т шанаадчихлаа гээд уурлаад маинаас буухаар нь Т эгчийг тэврээд тайвшруулах гэж байхад ээжийн машины түлхүүрийг аав авсан байсан ба ээж түлхүүр, утсаа авъя гэж уурлаад аав бас өгөхгүй гээд ээжийг түлхээд уурлаад байсан. Тэгээд аав руу ээж түлхүүр, утсаа авна гээд уурлаад дайраад аавын гар луу цохиод байсан. Аав уурлаад тэсэхээ болиод ээжийг гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь түлхэхээр нь би ээжийг өмөөрөөд аавын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод, нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь аав газар унаал босч ирээд над руу аавыгаа зодлоо гэж орилоод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. / хх-ийн 19-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч М.З нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны авто машины зогсоол дээр 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Б.Т-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санаалтай байна. уг ялыг Хот тохижуулах газарт эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Т-н “хүү З ээжийгээ өмөөрөөд нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгээд би нүд балартаад намайг сая хэн цохив гэж асуухад манай эгч Т.З-г цохисон гэж хэлэхээр нь би З-д хандаад чи аавыгаа яаж байгаа юм бэ гэж асуухад дугарахгүй зогсож байгаад хоёр найзын хамт машинд суугаад яваад өгөхөөр нь цагдаад дуулага өгөөд би шуурхай тусламж орж эмнэлгийн тусламж авч 4 оёдол тавиулаад цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг, гэрч Э.А-ий “З аавыгаа цохичих шиг болоод аав нь намайг зодчихлоо миний хүү аавыгаа зоддог юм уу гээд цагдаа дууд гээд орилож байгаад З ын аав цагдаад өөрөө дуудлага өгсөн. 3үүн нүдний дээрээс нь цус гоожоод нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №51 дугаартай дүгнэлт, сэжигтэн М.З ын “Аав уурлаад тэсэхээ болиод ээжийг гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь түлхэхээр нь би ээжийг өмөөрөөд аавын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод, нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь аав газар унаад босч ирээд над руу аавыгаа зодлоо гэж орилоод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.З нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны авто машины зогсоол дээр Б.Тэгш-Оргилтой маргалдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, өшиглөн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.З нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.З-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-н эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М-ын З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч М.З-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС