Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

                                                                            2025/ШЦТ/48

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй,

            Улсын яллагч: Б.Тулга

            Иргэдийн төлөөлөгч: Б.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

            Шүүгдэгч: Л.Т           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Лийн Тт холбогдох 2412000000218 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Х багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Лийн Т /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н мэдүүлэхдээ: “...Би нөхөр, 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Би нөхөртэйгөө 2017 онд гэр бүл болсон. Миний нөхөр хөдөлмөрийн чадвар сайтай, ар гэрээ авч явдаг, аав, ээждээ тус дэмтэй, сум орон нутагтаа нэр хүнтэй, олны дунд байр суурь эзэлсэн, хувийн бизнес эрхэлж, мал маллан амьдардаг, сумынхаа адуучдын холбооны тэргүүн, олон уралдаан тэмцээнд орж түрүү авдаг, олны дунд хүмүүсийн итгэл олсон хүн байсан. Миний нөхөр нэр төртэй хүн байсан болохоор миний 2 хүүхдийн ирээдүй батАтай байсан. 09 дүгээр сарын 12-ны өдөр хамаатныхаа хүнээс ийм хэрэг болсныг утсаар сонсоод эмнэлэг дээр очтол эмч 20 цаг 32 минутад нас барсан гэхэд нь нөхөр рүүгээ ороод амийг нь аврахыг гуйж, нөхрийгөө тэврэхэд нас барсан байдалтай байсан. Үүнээс хойш би  ухаан алдсан байсан. 23 цагийн үед би дусал тариа залгуулсан байдлаар ухаан орсон. Энэ явдал болсноос хойш 2 хүүхэдтэйгээ хамт хэцүү байгаа. Сэтгэл санаа хүнд байна. Өвчин намдаах эм, нойрны эм байнга хэрэглэдэг болсон. Миний нөхөр айлын ганц хүү байсан. Үүнээс хойш аав, ээжийнх нь биеийн байдал муу болсон. Бүгд эмийн хамааралтай болсон. Би гомдолтой байгаа...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000218 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын “...Би яг нарийвчлан гаргасан зүйл байхгүй. Ойролцоогоор 12 гаруй сая төгрөгийн зардал гарсан байх гэж бодож байна. Гэхдээ тэр бүх баримт нь байгаа. Мөн сэтгэл санааны хохирлыг тэд, эд гэж хэлж, үнэлж чадахгүй байна. Баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-24 хуу/,

 

Гэрч О.Ц “...Тэгэхэд Т нь Бын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн Б газар ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад босохгүй болохоор нь шууд эмнэлэг рүү машинаар авч очсон. Би Тын хамт хэргийн газар үлдсэн. Сүүлд сонсох нь ээ Б нас барсан талаар дуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30 хуу/,

 

Гэрч М.Бын “...Тэгтэл Т Г.Быг цохичихлоо гээд шуугилдаад унасан. Тэгээд бид хэд яваад очих үед Г.Б дээшээ харчихсан хэвтэж байсан. Яг тэр үед нь бид нар очоод хамар аман дээр нь дараад яасан ийсэн болоход гайгүй амьсгаатай байсан. Тэгээд бид нар нэг л болохоо байсан бололтой гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу, 2хх-ийн 10-11 хуу/,

 

Гэрч Б.Сын “...Тэгээд гал тойроод сууж байсан. Бид нарын хажууд ирснээ Онгоо буюу Т тэр залууг чих рүү нь цохиж, арагшаа саваад унахаар нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. ...Т нь тэр Б гэх хүнийг гараараа зүүн талынх нь шанаа, эсхүл чих хавьцаа нь цохиод л савж унасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуу/,

 

Гэрч Д.Жн “...Тэнд байсан залуусаас Б /амь хохирогч/ Б гэх залууд хандан ахын дүү одоо яв, ажлаа бод гэтэл Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ, хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. Би бол тухайн үед цохисныг нь өөрийн нүдээр огт хараагүй. Хүмүүс бужигнаад л эхэлсэн тийм зүйл болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуу/,

 

Гэрч М.Цын “...Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ гээд маргалдаад байсан. Удалгүй хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. ...ухаан алдаад унасан хойно нь нүүрнийх нь шанаа хавьцаа өшиглөж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-48 хуу/,

 

Гэрч Л.Тын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг хүртэл Архангай аймгийн Х сум Ө багийн нутаг дэвсгэр “Х Хишиг” дэлгүүрийн хашаан дотор байдаг гэртээ байсан. Гэртээ байж байгаад Архангай аймгийн Х сумын Х багийн Зурхайч гэх газар оршин суудаг ээж Аийн гэрт очиж хадлан хийх гээд гарсан. Хөдөө гэртээ очоогүй байж байхад буюу замдаа Б, Т, Б нар замд таарсан. Би тухайн үед Агийн хамт явж байсан болохоор тухайн хүмүүстэй уулзсан. Намайг очиход нөгөө хүмүүс архи согтууруулах ундааны зүйл буюу 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво ууж байсан. Тухайн пивоноос хамт хуваалцаж бид нар уусан. Тухайн пивийг уугаад сууж байхад араас Ц, Н, Снар тээврийн хэрэгсэлтэй хүрээд ирсэн. Ууж байх үедээ би Г ахыг дуудсан чинь Г ахын араас Л, А ах нар ирсэн. Уг пиво дуусч орой 18 цаг болж байхад Б ганцаараа ирсэн. Тэгсэн чинь Б Бт хандаж одоо та яв гэж хэлэхээр нь би Бд хандаж ганц нэг пиво уугаад яваг, чи яах гэж хүн хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд миний өөдөөс та тийм овоо пизда юу гээд босоод ирсэн. Хариуд нь чи надтай юм яриад хэрэггүй гэж хэлэхэд Б намайг нэг удаа цохичих, чаддаг юм бол унатал цохичих гээд над руу хүрээд ирэхээр нь боль гэж хэлж байгаад цээж хэсэг рүүгээ бие биеэ түлхсэн чинь чи намайг унатал шаачих гээд над руу дайраад байхаар нэг удаа нүүр хэсэг рүү гараараа алгадах, мангасдах хоёрын дундуур нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний өөдөөс Б хар өнгийн иштэй тонгоргон хутга гаргаж ирэхээр нь би зугтаасан. Тэгсэн чинь миний араас хөөж гүйсэн. Хариуд нь би тээврийн хэрэгсэл дээр байсан өвс сэрээдэж ачдаг сэрээг аваад урдаас нь далайх үед Б зогссон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрын барьж байсан зүйлсийг булааж аваад Быг нэг нь барьж авсан. Тэгэхээр нь би барьж байсан сэрээгээ газар хаяад Бд хандаж чи намайг согтоож байгаад зодох гэж дуудсан юм уу, ахыгаа хоёрын хооронд хутга хэрэггүй гэж хэлэхэд чамтай маргалдана гээд хутга авсан юм гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би ах нь явлаа гэж хэлээд тээврийн хэрэгсэлд суугаад тээврийн хэрэгслээ асаагаад хөдлөх гэсэн чинь тэнд байсан хүмүүсийн нэг нь миний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж авсан. Яг хэн нь булааж авсан талаар би санахгүй байна. Б надад хандаж хоёулаа зодолдъё гэхээр нь би хог барихгүйгээр хоёулаа зодолдъё гэж хэлсэн. Тэгэхэд эхлээд та намайг нэг удаа цохичих чаддаг юм унатал шаачих гэсэн. Энэ үйлдэл нь 3-4 удаа давтаж хэлсэн. Тэгэхээр нь би Бд хандаж ах нь чамд дийлдсэн, больё гэж хэлээд пиво ууж байсан хүмүүс дээр пиво уугаад сууж байхад над руу ирээд Б цус нь гарсан, ялагдсан больё хэлэхээр нь би босоод бие биеэ барилцаад байж байх үед зүүн гараараа цохих гэж далайх үед би бултаж Бын зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Б газар ухаан алдаж унасан. Тэрнээс хойш босож ирээгүй. Тийм болохоор нь шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг рүү би хамт яваагүй. Эмнэлэг рүү авч явсан хүмүүсээс нэг хүн рүү хүнээр яриулж асуухад зүрх нь зогссон гэж сонссон. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Ер нь бол ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-55 хуу/,

 

Гэрч Л.Аын “...Миний төрсөн дүү болох Л.Т нь хүнтэй нийтэч, яриасаг, хөгжөөнтэй залуу байгаа юм. Хурдан моринд сонирхолтой, морь их уядаг, уясан морьд нь хурдан байдаг ба 2018 онд Х сумын наадмаар барилдаж сумын заан цол авсан залуу байгаа юм. Миний дүү Л.Т нь МУБИС-ийн биеийн тамирын багшаар төгсөж улмаар сумандаа ирж мал маллаж байгаа. Архангай аймгийн Х суманд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, 2017 онд хуримаа хийж өдий хүртэл хамт амьдарч байгаа юм. Хоёр эрэгтэй хүүхэдтэй ба 6 болон 10 насны хоёр хүүхэдтэй. Манай дүү Л.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь ганц хоёр удаа харж байсан ба тэр болгон хэрэглэж байхыг нь би хараагүй. Миний дэргэд архи ууж харагдах үедээ надаас айгаад ч юм уу, ах гэдэг утгаараа ярилгүй, дуугүй гэртээ харих ч юм уу өөр тийш яваад өгдөг байсан. Манайхан архи уухаараа агсан согтуу тавьдаггүй, мөрөөрөө унтаад өгдөг хүмүүс гэж би боддог...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/,

 

Гэрч Л.Аийн “...Миний хүү Л.Т нь сум орон нутагтаа нэр хүндтэй, самбо, жүдо бөхөөр барилддаг, МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангийг төгсөж байсан. 2020 онд иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан, сумын заан цолтой, сумын алдарт уяач, аймгийн алдарт уяачийн болзол хангасан, мянгат малчин, ямааны аварга сайн хүү байгаа юм. Миний хүү ямар ч үед ээж дээрээ халамцуу орж ирж байгаагүй. Нэр хүндтэй, нийтэч хүү байгаа юм. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Миний хүү Л.Таар нь миний нүдэнд архи ууж харагдаж байгаагүй, найз нөхдийн хүрээнд ууж байдгийг нь би сайн мэдэхгүй байна. Энд, тэнд архи ууж агсан тавилаа гэж сонсогдож байгаагүй. Миний хүү Х сумын Х багийн Зурхайч гэх газарт малтайгаа, Х сумын Ө багийн төвд эхнэр, хоёр хүүхэд нь амьдардаг юм. Сумын төв, хөдөө хоёрын хооронд амьдардаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуу/,

 

Гэрч Б.Нгийн “...Б Т нар нь маргалдах болсон шалтгааныг сайн мэдэхгүй байна. Гэнэт хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Амь хохирогч Г.Б намайг нэг цохь гэж Тт хандаж хэлэх үед Т амь хохирогчийг баруун гараараа нүүр хэрэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч гэнэт тонгорог гаргаж ирсэн ба Т Б гэх хүний “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 4 ширхэг өвс хамах зориулалт бүхий сэрээнээс нэгийг авч өөдөөс нь биеэ хамгаалж зогссон ба тэр үед тэр хоёрыг бид нар очиж салгах үед амь хохирогчийн зүүн шанаа хэсэг нь цус мэт улаан зүйл урссан байсан ба сэрээ болон хутга зэргийг хурааж авч холдуулсан юм. Тэгээд тэр хоёр салснаас хойш эвлэрч хэсэг босоогоороо юм ярьж байснаа Т амь хохирогчийн зүүн шанаа хэсэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч нь газарт унасан үед нь хөлөөрөө шанаа хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд дахиж сэрээгүй, ухаан алдсан байдалтай сумын эрүүл мэндийн төвд Г, Б нар хүргэж ирсэн ба би араас нь ирж эмнэлэг орж Бын биеийн байдлыг эмч нараас асуухад зүрхний пулс уначихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-69 хуу/,

 

Гэрч Б.Бгийн “...Амь хохирогч Г.Б нь анх Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэх үед ухаангүй, зүрхний пулс унасан байдалтай, толгойдоо хүнд гэмтэл авсан байна гэж би дүгнэсэн ба нас барсан байна гэж би харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/,

 

Гэрч Л.Ггийн “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн найз Ц, Л нарын хамт Цын гэрт өвсний хадуурын эр эрлэж байх үед миний гар утас руу Т нь залгаж Х сумын Ө баг болох сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд байх гандангийн хажуу талд байна, миний машин асахгүй байна, хүрээд ир гэхээр нь би ганцаараа явж очтол Т амь хохирогч Б, Б, Б, Ц, Н, Ц гэх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хажууд сууж байсан. Би тухайн үед өдрийн 15 цагийн үе байсан гэж би бодож байна. Тэнд байсан залуучууд бүгд пиво уусан байсан ба тэгээд таныг дуудлаа гэж Т надад хэлсэн ба надтай цуг байсан Ц болон Л нарыг би хүрээд ир, пиво уу гэж хэлсэн ба удалгүй тэр хоёр ирсэн бөгөөд тэнд байсан залуучуудын хамт пиво хэрэглэж суусан. Тухайн үед Б гэх залуу гэр рүү явъя гэтэл Т Б гэх хүнд хандаж та байж бай, пиво уугаад сууж бай гэж хэлтэл Б нь одоо яв гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж Бын нүүр хэсэг рүү нь Т нэг цохисон. Тэгээд байж байтал Б халааснаасаа хутга гаргаж ирээд Т руу дайрсан ба тэр үед Т ачааны машин руу гүйж очиж ачаан дээр нь байсан өвсний сэрээ авч биеэ хамгаалж өөдөөс нь чичилж байсан. Тэгээд бид нар очиж тэр хоёрын барьсан сэрээ болон хутгыг нь хурааж аваад байж байтал тэр хоёр өөр өөрсдийн машин машиндаа суугаад байж байтал Б нь хоёулаа индүүцэлдбэл индүүцэлдий гэж хэлэхээр нь бид нар тэр хоёрыг машинаас буулгаж салгатал Б болон Т нар нь хоорондоо хүнээс зайдуу очиж байгаад зодолдъё гэж хэлээд тэр хоёр явах гэтэл бид нар явуулаагүй байж байтал Т өөрийгөө ялагдсан болог, больё гэж хэлтэл Б нь Тт хандаж хоёулаа сайхан үзье, түрүүлж цус гарсан нь ялагдсан гэж тооцно  гэж хэлээд гар бариад тэр хоёр доош өрөлт авч зодолдох үед Т шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Б нь хойш суух маягаар унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс очиж биеийг нь асуутал ухаангүй байсан. Тэгээд Ц гэх залуугаар түргэн дуудуулахаар сум руу явуулсан ба бид нар араас нь Б гэх хүнийг машинтай Эрүүл мэндийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/,

 

Гэрч Ц.Бын “...Зайнд гараад нөгөө хоёр зодолдох болоод Т түрүүлээд амь хохирогчийг цохисон. Тэгсэн чинь амь хохирогч ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад ахиж сэрээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-12 хуу/,

 

Л.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Амь хохирогч намайг зүүн гараараа цохих үед зүүн гараараа хамгаалаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхэд амь хохирогч газар унасан. Газар унахаар нь баруун хөлөөрөө өшиглөсөн бөгөөд яг аль хэсэг рүү нь өшиглөснийг санахгүй байна. Газар унаад босохгүй болохоор нь яваад очиход ухаангүй юм шиг байсан. Тэр үед А амь хохирогчийн хамрын доод хэсэгт гараараа дараад байсан. Тэгэхээр нь би цээжин дээр нь хэсэг дээр хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхэд Н хамаагүй хөдөлгөж болохгүй байх гэхээр нь би өөрөө эмнэлэг дуудъя гэсэн. ...Эмнэлэг дээр очсоны дараа надтай хамт байсан хүмүүсийн нэг рүү эмнэлэг явсан хүмүүсийн нэг гар утсаар ярихад пулс нь 55 байна гэж хэлсэн. Тэнд үлдсэн хүмүүс болон бид нар Х ууланд залбиръя, гайгүй байлгүй гэж залбирцгаасан. Ингээд байж байхад амь хохирогчийн пулс нь өсөж байна, 61 болчихлоо гэсэн. Үүний дараа хэсэг хугацааны дараа амь хохирогчийг нас барчихлаа гэж хэлсэн. ...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Зүйлчлэл болон бусад зүйл дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуу, 205-209 хуу/,

 

Архангай аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн “Яаралтай тусламжийн хуудас” /1хх-ийн 145-151 хуу/,

 

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаартай “...1. Шинжлүүлэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан байна. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө өвчингүй байсан, 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Л.Т нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Л.Т нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1хх-ийн 175-177 хуу/,

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 104 дугаартай “...1. Цогцост их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал. цус харвалт, духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, хажуугийн ховдол, 4-р ховдлын цус харвалт, толгой, хүзүү, цээжний булчинд цус хуралт, хацар, уруулд хатгагдсан шарх, хуйх, зүүн хацар, хүзүү, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:20 цагийн байдлаар нас Бд 24 цагаас дээш болжээ. 5. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 187-194 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 1 дугаартай, нэмэлт шинжилгээний “...1. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 2. Цогцост учирсан их тархины хоёр тал бөмбөлгийн дух чамархай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, хажуугийн ховдол, 4-р ховдлын цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно. Толгой, хүзүү, цээжний булчинд цус хуралт, хацар, уруулд хатгагдсан шарх, хуйх, зүүн хацар, хүзүү, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх дүгнэлт /1хх-ийн 238-241 хуу/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн мэдүүлэг /1хх 246-247 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-9 хуу/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 184-186 хуу/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 126 хуу/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 127 хуу/,

Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 128 хуу/,

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /1хх-ийн 129 хуу/,

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1хх-ийн 130 хуу/,

Архангай аймгийн Х сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 133 хуу/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого /1хх-ийн 134-136 хуу/,

Архангай аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, хавсралт /1хх-ийн 137-143 хуу/,

Оршин сууж байсан хаягийн тодорхойлолт /2хх-ийн 2 хуу/,

Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр /2хх-ийн 3 хуу/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 4 хуу/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 5-6 хуу/,

Хохирлын баримтууд,

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргасан Архангай аймгийн Х сумын Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Х сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт зүүн шанаа тус газарт, гараар нэг удаа цохиулж, газарт унахад нь нүүрэн тус газартаа өшиглүүлсний улмаас Г.Бын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйл “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...”, “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх “...Амьд явах  эрхтэй...” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт, Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын “...Би нөхөр, 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Би нөхөртэйгөө 2017 онд гэр бүл болсон. Миний нөхөр хөдөлмөрийн чадвар сайтай, ар гэрээ авч явдаг, аав, ээждээ тус дэмтэй, сум орон нутагтаа нэр хүнтэй, олны дунд байр суурь эзэлсэн, хувийн бизнес эрхэлж, мал маллан амьдардаг, сумынхаа адуучдын холбооны тэргүүн, олон уралдаан тэмцээнд орж түрүү авдаг, олны дунд хүмүүсийн итгэл олсон хүн байсан. Миний нөхөр нэр төртэй хүн байсан болохоор миний 2 хүүхдийн ирээдүй батАтай байсан. 09 дүгээр сарын 12-ны өдөр хамаатныхаа хүнээс ийм хэрэг болсныг утсаар сонсоод эмнэлэг дээр очтол эмч 20 цаг 32 минутад нас барсан гэхэд нь нөхөр рүүгээ ороод амийг нь аврахыг гуйж, нөхрийгөө тэврэхэд нас барсан байдалтай байсан. Үүнээс хойш би  ухаан алдсан байсан. 23 цагийн үед би дусал тариа залгуулсан байдлаар ухаан орсон. Энэ явдал болсноос хойш 2 хүүхэдтэйгээ хамт хэцүү байгаа. Сэтгэл санаа хүнд байна. Өвчин намдаах эм, нойрны эм байнга хэрэглэдэг болсон. Миний нөхөр айлын ганц хүү байсан. Үүнээс хойш аав, ээжийнх нь биеийн байдал муу болсон. Бүгд эмийн хамааралтай болсон. Би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын “...Би яг нарийвчлан гаргасан зүйл байхгүй. Ойролцоогоор 12 гаруй сая төгрөгийн зардал гарсан байх гэж бодож байна. Гэхдээ тэр бүх баримт нь байгаа. Мөн сэтгэл санааны хохирлыг тэд, эд гэж хэлж, үнэлж чадахгүй байна. Баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-24 хуу/,

гэрч О.Ц “...Тэгэхэд Т нь Бын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн Б газар ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад босохгүй болохоор нь шууд эмнэлэг рүү машинаар авч очсон. Би Тын хамт хэргийн газар үлдсэн. Сүүлд сонсох нь ээ Б нас барсан талаар дуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30 хуу/,

гэрч М.Бын “...Тэгтэл Т Г.Быг цохичихлоо гээд шуугилдаад унасан. Тэгээд бид хэд яваад очих үед Г.Б дээшээ харчихсан хэвтэж байсан. Яг тэр үед нь бид нар очоод хамар аман дээр нь дараад яасан ийсэн болоход гайгүй амьсгаатай байсан. Тэгээд бид нар нэг л болохоо байсан бололтой гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу, 2хх-ийн 10-11 хуу/,

гэрч Б.Сын “...Тэгээд гал тойроод сууж байсан. Бид нарын хажууд ирснээ Онгоо буюу Т тэр залууг чих рүү нь цохиж, арагшаа саваад унахаар нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. ...Т нь тэр Б гэх хүнийг гараараа зүүн талынх нь шанаа, эсхүл чих хавьцаа нь цохиод л савж унасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуу/,

гэрч Д.Жн “...Тэнд байсан залуусаас Б /амь хохирогч/ Б гэх залууд хандан ахын дүү одоо яв, ажлаа бод гэтэл Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ, хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. Би бол тухайн үед цохисныг нь өөрийн нүдээр огт хараагүй. Хүмүүс бужигнаад л эхэлсэн тийм зүйл болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуу/,

гэрч М.Цын “...Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ гээд маргалдаад байсан. Удалгүй хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. ...ухаан алдаад унасан хойно нь нүүрнийх нь шанаа хавьцаа өшиглөж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-48 хуу/,

гэрч Л.Тын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг хүртэл Архангай аймгийн Х сум Ө багийн нутаг дэвсгэр “Х Хишиг” дэлгүүрийн хашаан дотор байдаг гэртээ байсан. Гэртээ байж байгаад Архангай аймгийн Х сумын Х багийн Зурхайч гэх газар оршин суудаг ээж Аийн гэрт очиж хадлан хийх гээд гарсан. Хөдөө гэртээ очоогүй байж байхад буюу замдаа Б, Т, Б нар замд таарсан. Би тухайн үед Агийн хамт явж байсан болохоор тухайн хүмүүстэй уулзсан. Намайг очиход нөгөө хүмүүс архи согтууруулах ундааны зүйл буюу 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво ууж байсан. Тухайн пивоноос хамт хуваалцаж бид нар уусан. Тухайн пивийг уугаад сууж байхад араас Ц, Н, Снар тээврийн хэрэгсэлтэй хүрээд ирсэн. Ууж байх үедээ би Г ахыг дуудсан чинь Г ахын араас Л, А ах нар ирсэн. Уг пиво дуусч орой 18 цаг болж байхад Б ганцаараа ирсэн. Тэгсэн чинь Б Бт хандаж одоо та яв гэж хэлэхээр нь би Бд хандаж ганц нэг пиво уугаад яваг, чи яах гэж хүн хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд миний өөдөөс та тийм овоо пизда юу гээд босоод ирсэн. Хариуд нь чи надтай юм яриад хэрэггүй гэж хэлэхэд Б намайг нэг удаа цохичих, чаддаг юм бол унатал цохичих гээд над руу хүрээд ирэхээр нь боль гэж хэлж байгаад цээж хэсэг рүүгээ бие биеэ түлхсэн чинь чи намайг унатал шаачих гээд над руу дайраад байхаар нэг удаа нүүр хэсэг рүү гараараа алгадах, мангасдах хоёрын дундуур нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний өөдөөс Б хар өнгийн иштэй тонгоргон хутга гаргаж ирэхээр нь би зугтаасан. Тэгсэн чинь миний араас хөөж гүйсэн. Хариуд нь би тээврийн хэрэгсэл дээр байсан өвс сэрээдэж ачдаг сэрээг аваад урдаас нь далайх үед Б зогссон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрын барьж байсан зүйлсийг булааж аваад Быг нэг нь барьж авсан. Тэгэхээр нь би барьж байсан сэрээгээ газар хаяад Бд хандаж чи намайг согтоож байгаад зодох гэж дуудсан юм уу, ахыгаа хоёрын хооронд хутга хэрэггүй гэж хэлэхэд чамтай маргалдана гээд хутга авсан юм гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би ах нь явлаа гэж хэлээд тээврийн хэрэгсэлд суугаад тээврийн хэрэгслээ асаагаад хөдлөх гэсэн чинь тэнд байсан хүмүүсийн нэг нь миний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж авсан. Яг хэн нь булааж авсан талаар би санахгүй байна. Б надад хандаж хоёулаа зодолдъё гэхээр нь би хог барихгүйгээр хоёулаа зодолдъё гэж хэлсэн. Тэгэхэд эхлээд та намайг нэг удаа цохичих чаддаг юм унатал шаачих гэсэн. Энэ үйлдэл нь 3-4 удаа давтаж хэлсэн. Тэгэхээр нь би Бд хандаж ах нь чамд дийлдсэн, больё гэж хэлээд пиво ууж байсан хүмүүс дээр пиво уугаад сууж байхад над руу ирээд Б цус нь гарсан, ялагдсан больё хэлэхээр нь би босоод бие биеэ барилцаад байж байх үед зүүн гараараа цохих гэж далайх үед би бултаж Бын зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Б газар ухаан алдаж унасан. Тэрнээс хойш босож ирээгүй. Тийм болохоор нь шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг рүү би хамт яваагүй. Эмнэлэг рүү авч явсан хүмүүсээс нэг хүн рүү хүнээр яриулж асуухад зүрх нь зогссон гэж сонссон. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Ер нь бол ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-55 хуу/,

гэрч Б.Нгийн “...Б Т нар нь маргалдах болсон шалтгааныг сайн мэдэхгүй байна. Гэнэт хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Амь хохирогч Г.Б намайг нэг цохь гэж Тт хандаж хэлэх үед Т амь хохирогчийг баруун гараараа нүүр хэрэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч гэнэт тонгорог гаргаж ирсэн ба Т Б гэх хүний “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 4 ширхэг өвс хамах зориулалт бүхий сэрээнээс нэгийг авч өөдөөс нь биеэ хамгаалж зогссон ба тэр үед тэр хоёрыг бид нар очиж салгах үед амь хохирогчийн зүүн шанаа хэсэг нь цус мэт улаан зүйл урссан байсан ба сэрээ болон хутга зэргийг хурааж авч холдуулсан юм. Тэгээд тэр хоёр салснаас хойш эвлэрч хэсэг босоогоороо юм ярьж байснаа Т амь хохирогчийн зүүн шанаа хэсэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч нь газарт унасан үед нь хөлөөрөө шанаа хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд дахиж сэрээгүй, ухаан алдсан байдалтай сумын эрүүл мэндийн төвд Г, Б нар хүргэж ирсэн ба би араас нь ирж эмнэлэг орж Бын биеийн байдлыг эмч нараас асуухад зүрхний пулс уначихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-69 хуу/,

гэрч Б.Бгийн “...Амь хохирогч Г.Б нь анх Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэх үед ухаангүй, зүрхний пулс унасан байдалтай, толгойдоо хүнд гэмтэл авсан байна гэж би дүгнэсэн ба нас барсан байна гэж би харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/,

гэрч Л.Ггийн “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн найз Ц, Л нарын хамт Цын гэрт өвсний хадуурын эр эрлэж байх үед миний гар утас руу Т нь залгаж Х сумын Ө баг болох сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд байх гандангийн хажуу талд байна, миний машин асахгүй байна, хүрээд ир гэхээр нь би ганцаараа явж очтол Т амь хохирогч Б, Б, Б, Ц, Н, Ц гэх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хажууд сууж байсан. Би тухайн үед өдрийн 15 цагийн үе байсан гэж би бодож байна. Тэнд байсан залуучууд бүгд пиво уусан байсан ба тэгээд таныг дуудлаа гэж Т надад хэлсэн ба надтай цуг байсан Ц болон Л нарыг би хүрээд ир, пиво уу гэж хэлсэн ба удалгүй тэр хоёр ирсэн бөгөөд тэнд байсан залуучуудын хамт пиво хэрэглэж суусан. Тухайн үед Б гэх залуу гэр рүү явъя гэтэл Т Б гэх хүнд хандаж та байж бай, пиво уугаад сууж бай гэж хэлтэл Б нь одоо яв гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж Бын нүүр хэсэг рүү нь Т нэг цохисон. Тэгээд байж байтал Б халааснаасаа хутга гаргаж ирээд Т руу дайрсан ба тэр үед Т ачааны машин руу гүйж очиж ачаан дээр нь байсан өвсний сэрээ авч биеэ хамгаалж өөдөөс нь чичилж байсан. Тэгээд бид нар очиж тэр хоёрын барьсан сэрээ болон хутгыг нь хурааж аваад байж байтал тэр хоёр өөр өөрсдийн машин машиндаа суугаад байж байтал Б нь хоёулаа индүүцэлдбэл индүүцэлдий гэж хэлэхээр нь бид нар тэр хоёрыг машинаас буулгаж салгатал Б болон Т нар нь хоорондоо хүнээс зайдуу очиж байгаад зодолдъё гэж хэлээд тэр хоёр явах гэтэл бид нар явуулаагүй байж байтал Т өөрийгөө ялагдсан болог, больё гэж хэлтэл Б нь Тт хандаж хоёулаа сайхан үзье, түрүүлж цус гарсан нь ялагдсан гэж тооцно  гэж хэлээд гар бариад тэр хоёр доош өрөлт авч зодолдох үед Т шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Б нь хойш суух маягаар унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс очиж биеийг нь асуутал ухаангүй байсан. Тэгээд Ц гэх залуугаар түргэн дуудуулахаар сум руу явуулсан ба бид нар араас нь Б гэх хүнийг машинтай Эрүүл мэндийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/,

гэрч Ц.Бын “...Зайнд гараад нөгөө хоёр зодолдох болоод Т түрүүлээд амь хохирогчийг цохисон. Тэгсэн чинь амь хохирогч ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад ахиж сэрээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-12 хуу/,

Л.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Амь хохирогч намайг зүүн гараараа цохих үед зүүн гараараа хамгаалаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхэд амь хохирогч газар унасан. Газар унахаар нь баруун хөлөөрөө өшиглөсөн бөгөөд яг аль хэсэг рүү нь өшиглөснийг санахгүй байна. Газар унаад босохгүй болохоор нь яваад очиход ухаангүй юм шиг байсан. Тэр үед А амь хохирогчийн хамрын доод хэсэгт гараараа дараад байсан. Тэгэхээр нь би цээжин дээр нь хэсэг дээр хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхэд Н хамаагүй хөдөлгөж болохгүй байх гэхээр нь би өөрөө эмнэлэг дуудъя гэсэн. ...Эмнэлэг дээр очсоны дараа надтай хамт байсан хүмүүсийн нэг рүү эмнэлэг явсан хүмүүсийн нэг гар утсаар ярихад пулс нь 55 байна гэж хэлсэн. Тэнд үлдсэн хүмүүс болон бид нар Х ууланд залбиръя, гайгүй байлгүй гэж залбирцгаасан. Ингээд байж байхад амь хохирогчийн пулс нь өсөж байна, 61 болчихлоо гэсэн. Үүний дараа хэсэг хугацааны дараа амь хохирогчийг нас барчихлаа гэж хэлсэн. ...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Зүйлчлэл болон бусад зүйл дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуу, 205-209 хуу/,

Архангай аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн “Яаралтай тусламжийн хуудас” /1хх-ийн 145-151 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 104 дугаартай “...1. Цогцост их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал. цус харвалт, духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, хажуугийн ховдол, 4-р ховдлын цус харвалт, толгой, хүзүү, цээжний булчинд цус хуралт, хацар, уруулд хатгагдсан шарх, хуйх, зүүн хацар, хүзүү, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:20 цагийн байдлаар нас Бд 24 цагаас дээш болжээ. 5. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 187-194 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 1 дугаартай, нэмэлт шинжилгээний “...1. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 2. Цогцост учирсан их тархины хоёр тал бөмбөлгийн дух чамархай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, хажуугийн ховдол, 4-р ховдлын цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно. Толгой, хүзүү, цээжний булчинд цус хуралт, хацар, уруулд хатгагдсан шарх, хуйх, зүүн хацар, хүзүү, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх дүгнэлт /1хх-ийн 238-241 хуу/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-9 хуу/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 184-186 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Л.Тын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

Эдгээр үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Тын “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Бын амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Л.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогчийг гараар цохиж, хөлөөр өшиглөх үйлдлийг хүсэж үйлдсэн, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтой талаар мэдэж байсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, амь хохирогч Г.Бын зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах”  гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн болон хэсэг хугацааны амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Иймд шүүгдэгч Л.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Тыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг иргэний хуульд зааснаар шүүгдэгчээс гаргуулах...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохиролд 20,000,000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг нөхөн төлнө...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, оршуулгын зардалтай холбоотой хохиролд баримтаар 27,776,580 төгрөг нэхэмжилж, шүүгдэгчээс хохиролд төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцуулах, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.А нь “Т нь буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2412000000218 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 237 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэрийг “Лхагвадорж” гэж бичжээ.

 

Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар шүүгдэгч Л.Тын эцэг /эх/-ийн нэр “Л” байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэрийг “Лхагвадорж” гэснийг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болно.

 

Мөн шүүгдэгч Л.Тыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 49-55 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Д.Тын  мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Г.Бын амь нас хохирсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н нь оршуулгын зардалд баримтаар 27,776,580 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгчээс хохиролд төлсөн 20,000,000 төгрөгийг уг нэхэмжлэлийн шаардлагаас хасан тооцож, оршуулгын зардалд 7,776,580 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 99,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н нь хэрэгт 27,776,580 төгрөгийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжилсэн боловч хэрэгт баримтаар 27,498,942 төгрөгийн баримт авагджээ.

 

Хэрэгт баримтаар авагдсан 27,498,942 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан, оршуулгын зардалтай холбоотой, хэрэгт хамааралтай 21,980,042 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй 5,518,900 төгрөгийн нэхэмжлэлийн баримт авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 21,980,042 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, 1,980,042 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй “Амгалан Х” гүйлгээний баримт бүхий “Б” баримтууд, “GNAJI” ХХК гүйлгээний баримт бүхий “материалын үнэ” баримтууд зэрэг 5,518,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                             

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож /660,000*150=99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгөөр тооцож нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 660,000х150=99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Таас оршуулгын зардлын төлбөрт 1,980,042 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 99,000,000 төгрөг нийт 100,980,042 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд  2,000,000 төгрөгийг төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлБр тус тус нотлогдож байх тул уг төлбөрийг хасаж шүүгдэгчээс 98,980,042 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Тын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 1 /нэг/ сарын хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Л.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5-д тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан оногдуулах эрүүгийн хариуцлагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...”-аар заасан.

 

Шүүгдэгч нь Л.Т нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн боловч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, хохирогчид төлөх төлбөртэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Л.Тт оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Л.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Тт хүлээлгэсэн 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Л.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЦХШЗ/27 дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЦХШЗ/28 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЦХШЗ/37 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас эхлэн цагдан хорих байрнаас суллажээ.

 

Мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарч, түүнд авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул уг хугацааг түүний эдлэх ялд оруулах тооцох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тын 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 31 /гучин нэг/ хоног, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 7 /долоо/ хоног, нийт 38 /гучин найм/ хоног баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

        

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Лийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тын баривчлагдсан, цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгчээс нийт  100,980,042 /нэг зуун сая есөн зуун наян мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч шүүх хуралдааны явцад 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Таас  98,980,042 /ерэн найман сая есөн зуун наян мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Х сумын Ө багийн У н хороололд оршин суух М овогт Пын Н /РД:../-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5,518,900 /таван сая таван зуун арван найман мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                            Ч.ЖАРГАЛАН