Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2015/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүгч Б.Цэнд, шүүгч Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Намсрайн Сарантуяагийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:*******,*******, нарт олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ болон дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож,, болон миний 5 хүүхдийн нэр дээр Шивээговь сумынийнтоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чинбаяр, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд*******, түүний өмгөөлөгч, гэрч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүмбэр сумын тоотод амьдран суугч Дамдин овогтой Чулуунбатын /талийгаач/ хууль ёсны гэр бүл Сарантуяа бид Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын,тоот эзэмшиж байсан байраа хувьчилж авахаар Орон сууц хувьчлах товчоонд 1999.02.28-ны өдөр өгөөд шийдэж өгөхгүй болохоор нь 2002 оны 6 сард Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгч Ц.Сарантуяагаас манай хүнийг /талийгаачийг/ асуухад танай байрыг хувьчлахгүй шийдвэр гарсан гэхлээр бид энэ байрыг манайд хувьчилахгүй юм байна гэж бодоод асуудал хөндөж тавилгүй Сүмбэр суманд шилжиж ирсэн. Гэтэл 2013 оны 10 сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013.05.20-ны өдрийн 30 тоот тогтоолоор хүчингүй болгохоор аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр асуудал яригдаж байхад манайхыг Шивээговь сумынын 7-р байр 66 тоот эзэмшиж байсан байраа хувьчилж авсан баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлснээр манай байр хувьчилж авахаар бүрдүүлсэн баримтыг ашиглаж хуурамч гарын үсэг зурж М.Өлзийбаяр гэдэг хүнд худалдсан байна гэдгийг мэдэж аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг  хяналтын прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд бид аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч Ц.Сарантуяа гэдэг хүний Орон сууц хувьчлах тухай хууль журам зөрчиж биднийг гарын үсэг зуруулалгүй Өлзийбаяр гэдэг хүнд манай нэртэй байрны үл хөрөнгийн гэрчилгээг гаргаж маргааш өдөр нь худалдах худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн алдааг засаж өгөөч гэсэн хүсэлт гаргасны хариуд 2008.08.21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хуулийн байгууллагад хандаж болох тухай албан бичгийг 2014.03.13-ны өдөр манай нөхөрт гардуулж өгсөн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2008.08.21-ний өдрийн 0006741 тоот гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн шийдвэр болж бид бүгдийг хохироож байна.
Иргэн*******,,******* нарын одоо амьдарч байгаа Шивээговь сумын 7-66 тоотын орон сууцны гэрчилгээг 2013.09.10-нд бичигдсэн байгаа. Энэхүү дугаартай гэрчилгээ Улсын бүртгэлийн 1903000078 дугаарыг хүчингүй болгож өгнө үү.Манай гэр бүлийн нэр дээр гарч ирсэн анхны цэнхэр гэрчилгээг улсын бүртгэл өөр нэр бүхий хүмүүст худалдан, худалдах авах бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээг хууль бус үйлдэл хийж миний эзэмших байрны эрхийг хөндөж байна. Одоо амьдарч байгаа байраа талийгаач нөхрийн нэр дээр хувьчилж өгөх гэсэн боловч Шивээ-говь 7-66 тоотыг хувьчилж авсан гэж үзээд байрыг дахин олгохгүй гэсэн. Иймд би хаана ч орон байргүй үлдэх гэж байгаа тул Шивээговийн 7-66 тоотыг өөрийн өмч болгох, өөрийн нэр дээр хувьчилж авах хүсэлтэй байна. Ц.Гомбо,,******* нарын одоо амьдарч байгаа Шивээ-говь сумын 7-66 тоотын орон сууцны гэрчилгээг 2013.09.10-нд бичигдсэн дугаартай гэрчилгээ улсын бүртгэлийн 1903000078 дугаарыг хүчингүй болгуулах,, болон миний 5 хүүхдийн нэр дээр Шивээ-говийнийнтоот орон сууцыг бүртгэсэн бүртгэлээс бусад энэ байранд гарсан гэрчилгээ, бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэнын 1999 оны 2 сарын 28-ны өдөр Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийг үндэслэн 1999 оны 3 сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг нээж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн газарт очиход хувьчлагдахгүй гэсэн тайлбарыг өгсөн. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өлзийбаатараас Гомбод шилжсэн. Улсын бүртгэл нь хууль бусаар бүртгэгдсэн бүртгэл байна. Аль алийг нь хүчингүй болгож байж эрх нь сэргээгдэнэ. Чулуунбатын нэр дээр гэрчилгээ гараагүй бүгд хууль бус явагдсан. 0006741 дугаартай гэрчилгээ хүчингүй болсон. дугаартай гэрчилгээг хүчингүй болгож байж манай эрх сэргээгдэнэ. өөрийн амьдарч байсан Мэргэжлийн хяналтын газрын орон сууцыг хувьчилж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрт уг байрыг хувьчлан авсан гэдгээр нэхэмжлэл хангагдаагүй. Өргөдлөө гаргасан,ын нэр дээр цэнхэр гэрчилгээ гарчээ, харин нэхэмжлэгч энэ цэнхэр гэрчилгээг олж хараагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулинд өмчлөх эрхээ баталгаажуулах гэж байгаа. Цэнхэр гэрчилгээгээ бүртгүүлж, гэрчилгээ авснаар гэж байгаа. Тухайн үед ягаан цаасаар баталгаажуулж өгсөн. Гэтэл үүнийг өгөлгүйгээр цааш нь худалдсан. 2002 оны 8 сарын 22-нд худалдах худалдан авах гэрээ хийсэн байхад гэрчилгээ нь 2002 оны 7 сарын 29-нд гарсан байдаг. Хууль бус болсон гэдэг нь тогтоогддог. Худалдах худалдан авах, бэлэглэлийн гэрээ нь худал гэж Бадамжав, Энхбаяр нар мэдүүлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүсч байна.*******,*******, нарын дугаарын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Хуулинд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирвал төр хариуцна гэж заасан дагуу бид шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Y-1903000078 дугаартай Шивээ-говь сум,,тоот, 42м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг анх Дамдин овогтой Чулуунбатын хүсэлт, аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 03 сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор олгогдсон орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээ, материал зэргийг үндэслэн,,,,, нарын 7 хүний өмчлөлд 1996 оны 06 сарын 25-ны өдөр бүртгэсэн байдаг. 2002 оны 08 сарын 21-ний өдрийнын гаргасан мэдүүлэг, 33 дугаартай нотариатчийн гэрчилсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн Дамдингийн Чулуунбат болон түүний хамтран өмчлөгдөөс Шивээ-говь сум,тоот, 42м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Манжирын Өлзийбаатарт өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, 0006741 дугаартай гэрчилгээг олгосон байна. 2005 оны 11 сарын 04-ний өдрийн*******,******* нарын гаргасан мэдүүлэг, Шивээговь сумын нотариатчийн гэрчилсэн Бэлэглэлийн гэрээ-г үндэслэн Манжирийн Өлзийбаатараас Шивээговь сум,тоот, 42м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг*******,******* нарт өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, 000180063 дугаартай гэрчилгээг олгосон байна. 2013 оны 09 сарын 10-ны өдрийнийн гаргасан мэдүүлэг, 297 дугаартай нотариатчийн гэрчилсэн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл-ийг үндэслэн*******,******* нараас Шивээговь сумтоот, 42м2 талбай бүхий 3 өрөө орон сууцандаа Гомбын Бямбадоржийг нэмж бүртгүүлж, дугаартай гэрчилгээг олгосон нь бүртгэл үнэн зөв хийгдсэн гэж үзэж байна. Мөн уг орон сууцанд Хаан банкны 2013 оны 10 сарын 23-ны 1605 дугаартай барьцааны гэрээ болох 80.000.000 төгрөгний зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан байна.
Иймд уг байрны өмчлөгчид болох*******,******* нар нь Монгол улсын иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах гэж заасны дагуу 2013 оны 09 сарын 10-нд 297 дугаартай нотариатчийн гэрчилсэн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийн дагууийг өмчлөлдөө нэмж оруулж, хуулийн дагуу бүртгүүлсэн байх тул эрхийн улсын бүртгэлийн Y-1903000078 дугаартай, 2013.09.10-нд бичигдсэн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тухайн үед Чулуунбатад өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Орон сууц хувьчлах тухай хуулийн 18 дугаар зүйлд Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байгаа, манайхаас гэрчилгээг олгоогүй.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбарmаа: Энэ байрыг миний аав ******* нь Чулуунбат гэх хүнээс уг байрыг наймаа хийсэн юм. Мөн уг байрыг Намжил овогтой Ганхөлөг гэх хүнд зарсаныг мэднэ. Ганхөлөг нь уг байранд амьдарч байгаад Гомбо гэх хүнд зарсныг хожим сонссон. 2014 оны эхээр намайг дуудаж уг байрны талаар тодруулга хийсэн би уг байрны талаар онц мэдэх зүйл байхгүй талийгаач аав минь хүнтэй хийсэн наймаа байсан юм. Уг байрны талаар бүрдүүлсэн баримт бичгийг үзэхэд нэг өнгийн балаар дармалдаж мөн бичмэлээр 2 янзаар бичсэн нэг хүний бичиг байсан. Уг бичиг баримтан дээр миний гарын үсгийг дуурайлгаж бичсэн байсан. Уг байрыг худалдаж авсан мөн зарсан нь үнэн. Энэ талаар миний мэдэж байгаа зүйл энэ байна, надад өөр мэдэх зүйл байхгүй гэв.
Гуравдагч этгээдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хөгшин Чулуунбат гэдэг айлаас авсан гэдэг. Эднийхний 1 хүнээс л авсан. 200000 төгрөгөөр авсан. Цэнхэр дэвтрийг яг хэнээс нь авсанаа мэдэхгүй байна. Эднийхэн ах дүү олон, бас адилхан учраас би ялгадаггүй. Сугарсүрэн бил үү, Ураннаст гэж хүүхдээс нь авсан байх. Намжилын Ганхөлөгт эргүүлээд зарсан. Үл хөдлөхийн баримт дээр гэрээ нь манайхаас Гомбынд очсон харагддаг. Ганхөлөг 2004 онд Гомбод зарсан гэдэг. Манайх худалдаж авсан нь үнэн, худалдсан нь үнэн. Материал дээр манай хүүхдийн гарын үсэг байдаг. Бид бичиг баримт юу авсан байсан бүгдийг нь Ганхөлөгт өгсөн. Дэвтэр авдаг юм шүү гэж хүн зааж өгсөн, тэгээд гэрчилгээг нь авсан. Би эднийхний хэн нь хариуцаж наймаа хийснийг мэдэхгүй, гар дамжаад явсан байр хууль яаж шийднэ түүгээрээ л болох байх гэв.
Гуравдагч этгээд Ц.Гомбо,,******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шивээ-Говьтоот байр нь 2005 онд Ганхөлөг гэдэг залуугаас том таван ханатай, бүрэн хэрэглэж байсан гэрээр сольж худалдан авч байсан. Ганхөлөг нь гэрээр солих саналыг тавьж байсан. Ингээд манайх авсан байраа засвар хийж чадахгүй байсаар байгаад 2012 онд банкны зээл авч засч орсон. Өнөөдөр энэ баримтаас харахад Өлзийбаатараас худалдаж авснаар баримт үйлдэгдсэн байна. Манайх Өлзийбаатараас аваагүй нь үнэн. Манайх үл хөдлөхөөс улсын бүртгэлийн гэрчилгээ авахад ямар ч асуудал гарч байгаагүй юм. Одоо яагаад Ганхөлөгийн нэр огт байхгүй байгааг ойлгохгүй юм. Байрны маргаан гарсан талаар бид хожуу мэдсэн. Ингээд Өлзийбаатарын ээж Бадамжавтай уулзаж асуухад манайх Чулуунбатынхаас худалдаж авсан. Гэхдээ талийгаач ч зараагүй, Сараа ч зараагүй, Сараагийн дүү нараас ч юм уу, өөр хүн зарчихсан юм шиг байгаа юм. Сараагийн олон адилхан дүү нарыг ялгадаггүй юм гэж байсан. Манайх хоёр хонь юугаар ч билээ авч байсан гэж ярьсан. Манай хүүгийн гарын үсгийг хуурамчаар хэрэглэсэн баримт байсан би банкны гарын үсэг аваачиж үзүүл гэж хэлсэн байсан. Би тэгээд Сараа гэдэг нь өргөдөл өгсөн биз дээ яахаараа Бадамжавыг өргөдлөө буцаа гэдэг юм бол гэж бодосхийгээд л асуулгүй өнгөрсөн. Нэхэмжлэгч Сарантуяа үл хөдлөхөд баримт өгч байсан өгч байсан болохоос гэрчилгээ гаргуулж, гардан аваагүй гэж ойлгож байгаа гэх мэт олон асуудлууд байгаа юм байна. Манайх энэ байраа худалдаж аваад 9 жил гаран болж байна. Энэ хугацаанд банкны зээлэнд хэдэн удаа тавьж байсан. Асуудал гардаггүй байсан.Одоогийн байдлаар орон сууцны 8 хувийн барьцаанд 20 жилээр тавигдсан байгаа. Өлзийбаатараас Ганхөлөгт өгсөн  гэрчилгээ байхгүй гэж ойлгож байна. Маргааны талаар Ганхөлөгтэй холбогдож асуусан боловч би мэдэхгүй байна. Удсан болохор мэдэх юм алга гэж л хариулсан. Өнөөдөр хөгшин бид хоёр бага хүүгийн хамт амьдардаг. Манайд Өлзийбаатарынх ямар ч хамаа байхгүй. Энэ маргаанд манай авсан айлын нэр огт байхгүй байна. Ингээд тэтгэврийн бид насаараа амьдарч байгаа байрны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Маргааны талаар гарсан асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээд******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагатай санал нэгдэхгүй байна. Говьсүмбэр аймгийн Захиргааны шүүхийн шийдвэр гарахад бид мэдээгүй. Дорноговьд шилжсэн байхад мэдсэн. Бидэнд хэлж байгаагүй хэрнээ хурал хийж шийдвэр гарсан байсан. Энэ байрыг 5 ханатай гэрээр солъё гэсэн саналыг Ганхөлөг тавьсанаар Ганхөлөгөөс авсан. Гэрчилгээний талаар Ганхөлөгтэй 2 удаа ярьсан. Үл хөдлөх дээр очиход ямар ч асуудалгүйгээр гэрчилгээ гарсан. Урьд гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ айл Сугарсүрэндээ зараад, Сугарсүрэн нь Манжир гуайнд зараад, Ганхөлөгөөс манайх авсан гэв. 
Гуравдагч этгээд Ц.Гомбо,,******* нарын өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэллээ, хариуцагч татгалзлаа. Нэхэмжлэгчийн нөхөр Чулуунбат Орон сууц хувьчлах товчоонд 1999 оны 2 дугаар сарын 28-нд өргөдөл гаргасан, энэ өргөдөл дээрх гарын үсгийг нэхэмжлэгч Сарантуяа миний бичиг мөн гэдэг тайлбарыг өгсөн. 1999 оны 3 дугаар сарын 05-нд Орон сууц хувьчлах товчооны хурлаар байраа хувьчилж авсан айлуудад гэрчилгээ бичиж өгөхийг У.Батдолгор гэдэг хүнд үүрэг болгосон байдаг. У.Батдолгорыг гэрчээр асуухад цэнхэр дэвтрийг тухайн өргөдөл гаргасан иргэнд л олгож байсан гэж мэдүүлсэн. 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг нэхэмжлэгч Сарантуяа би бичсэн гэж шүүхэд тайлбар өгсөн. Мэдүүлгийг Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ баталгаажуулахыг хүссэн иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргадаг байсан. Уг мэдүүлэгт бичсэн Шивээ-говь сумын 7-66 тоот, 42м2, 882000 төгрөг, нэрс, он сар өдөр, регистрийн дугаар зэргийг бичсэн байдаг. Энэ бүгд нь цэнхэр дэвтэр дээр байгаа, тухайлбал 882000 төгрөг гэсэн хувьчлагдах орон сууцны үнийг цэнхэр дэвтэрээс хуулж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд энэ цэнхэр гэрчилгээ мэдүүлэг гаргасан этгээдэд байжээ гэдэг нь харагдаж байдаг. Мэдүүлэг гаргахаас өмнө өмчлөх эрхийн гэрчилгээг гардаж авсан байна. Энэ гэрчилгээ баталгаажуулагдсан. Чулуунбат Үл хөдлөхөөс асуухад танай байр хувьчлагдахгүй гэсэн тайлбар нь ямар нэгэн хэлбэрээр нотлогдоогүй. Гэрч Сарантуяа Хувьчлах эсэх асуудал манайд хамаагүй, хувьчлах шийдвэрийг өөр байгууллага албан тушаалтан гаргадаг гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд орон сууцыг хувьчилж авсан, эгч Сугарсүрэндээ худалдсан. Цааш дамжаад худалдагдаад явсан. Байр нь өөрсдийн нэр дээр хувьчлагдсан байсныг 2013 оны 5 сард мэдсэн гэдэг нь нотлогдоогүй, үндэслэлгүй байна. Тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн 2002 оны Иргэний хуулиар ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 1999 онд төрсөн дүү Сарантуяагаасбирюса хөргөгчийг 80000 төгрөгт бодож өгөөд энэ байрыг авсан. Бадамжав гуайнд 1 хонь, 140000 төгрөгөөр зарсан. Би энэ байрыг худалдаж л авсан. Бадамжав гуайтай наймаа хийсэн, өвгөнтэйгээ хамт ирсэн болов уу даа. Бадамжав гуайд байрны бичиг гэж өгч байгаагүй. Цахилгаан байрны өр байгаагүй. Миний хувийн орон сууц учраас зарсан. Бадамжав гуай надаас авсан гээд байна, надад бол манай дүү юм өгсөн бодогдохгүй байгаа юм гэв. 
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нөхөр Чулуунбат нь уг байрыг бусдад борлуулсан нь тодорхойгүй. Эхнэр Сарантуяа нь эгч Сугарсүрэнд уг байрыг хөргөгчөөр өгсөн. Эгч Сугарсүрэн нь байрыг худалдаж авсан. Миний өөрийн эзэмшлийн байр мөн тул бусдад худалдсан гэх зэрэг мэдүүлгээс харахад нэхэмжлэгч Сарантуяад уг байрыг эргүүлж олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл муутай байна гэв.
   ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч анх Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0006741 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******,*******, нарт олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ болон дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож,, болон миний 5 хүүхдийн нэр дээр Шивээговь сумынийнтоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар маргааны талаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. 
1. Шивээговь сумынтоот орон сууцыг иргэд эзэмшил, өмчлөлдөө хэрхэн шилжүүлж байсан талаар
1.1. Нэхэмжлэгчгийн нөхөр агсан /Хавтаст хэргийн (цаашид хх гэх) 5-6-р хуудас/ын 1999 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл, холбогдох материалыг /хх 39-41-р хуудас/үндэслэн Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тэмдэглэлээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынтоот орон сууцыгад хувьчлахаар шийдвэрлэсэн /хх 72-74-р хуудас/ ба болон түүний гэр бүлийн 6 гишүүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн Орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаартай гэрчилгээ /хх 44-р хуудас /хавтаст хэрэгт авагдсан байна.
Н.Сарантуяа 1999 онд гэр бүлийнхээ хамтаар Говьсүмбэр аймгийн төвд сууршихаар шилжин явахдаа угтоот орон сууцаа өөрийн төрсөн эгчд Брюса хөргөгчийг 80000 төгрөгт тооцож худалдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх 162-163-р хуудас/, гэрчгийн мэдүүлгээр /хх 182-183 р хуудас/ 
1.2. нь уг орон сууцыг ******* түүний эхнэр нарт худалдсан болох нь гэрчгийн мэдүүлэг болон гуравдагч этгээдын тайлбар /хх 56-р хуудас/ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар /хх 99-р хуудас/
1.3. ******* нь иргэн Н.Ганхөлөгт худалдсан болох нь гэрч Н.Ганхөлөгийн мэдүүлэг /хх 246-р хуудас/, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчын тайлбараар
1.4. Н.Ганхөлөг нь уг орон сууцны одоогийн өмчлөгч болох*******д худалдсан болох нь гэрч Н.Ганхөлөгийн мэдүүлэг, гуравдагч этгээд*******,******* нарын тайлбар /хх 148-р хуудас/зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогддог.
Мөн Шивээговь сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтрээс /хх 67-69-р хуудас/ үзэхэд дээрхтоот орон сууцанд 2001 онд нэхэмжлэгчийн эгч нөхөр 2 хүүхдийн хамт, 2004 онд гэрч Н.Ганхөлөг гэр бүлийн хамт захиргааны байгууллагад бүртгүүлэн оршин сууж байжээ.
2. Шивээговь сумынтоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн талаар 
2.1. Шивээговь сумынтоот орон сууцыг 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөрын гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлийн 1903000175 дугаарт анх бүртгэсэн байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 3-д төрийн байгууллагаас олгосон гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ уг гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийх замаар хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулна гэж заасантай нийцсэн, хуульд заасны дагуу хийгдсэн бүртгэл болох нь Орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаартай гэрчилгээний 4-р хуудсанд Улсын бүртгэлийн 1903000175-рт бүртгэв гэсэн тэмдэглэл хийгдсэнээр тогтоогдож байна.
2.2. Үүний дараа Дамдины Чулуунбат, Манжирын Өлзийбаатар нарын хооронд 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Манжирын Өлзийбаярын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн Говьсүмбэр дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нь Манжирын Өлзийбаатарыг Шивээговь сумынтоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн 1902000175 дугаарт бүртгэж, 0006741 дугаарын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. 
Уг бүртгэлийн үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлгийн талаар нэхэмжлэгч нь гэрээн дээрх гарын үсэгынх биш, гэж маргадаг, харин гуравдагч этгээд нь уг байрны талаар бүрдүүлсэн бичиг баримтыг үзэхэд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан гэсэн тайлбарыг гаргадаг.
Энэ дагуу Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 058 дугаар дүгнэлтийн /хх 199-р хуудас/ 1-д 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээнд Бэлэглэгч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгийн бичвэр нь гуравдагч этгээдын гарын үсэг биш байна; мөн дүгнэлтийн 2-т, нарын хооронд хийгдсэн 2002 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэр ньын гарын үсэг биш байна гэж гарсан дүгнэлтүүд, түүнчлэн гэрч Ц.Сарантуяагийн /тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан/ 2002.08.02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбараас харахад дармалаар бичсэн миний бичиг байна, мэдүүлгийг би бөглөж өгч, би хүлээн авсан байна, би архивлах үед гарын үсэг дутуу учир би өөрөө зурсан байж магадгүй гэх мэдүүлэг /хх 172-175-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд дээрх Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн тухайн үед гаргаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг дэх  Д.Чулуунбат, нарын гарын үсгийг гэрч Ц.Сарантуяа зурсан болох нь тогтоогдож байна.
Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж байгаа 7 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөх эрхийн 1903000175 тоот улсын бүртгэлийн дугаар ньт шилжихдээ 1902000175 дугаартай болж өөрчлөгдсөнийг болон 2002.08.21-ний өдөр хийгдсэн гэрээг үндэслэж олгосон гэрчилгээний он, сар, өдрийг 2002.07.29 гэж бичигдсэн талаар гэрч Ц.Сарантуяа нь энэ 19 гэдэг нь Говьсүмбэр аймгийн дугаар, 03 гэдэг нь Шивээ-говь сумынх, 02 нь Сүмбэр сумынх, ...үүний хувьд бичгийн алдаа л гаргасан байна, энэ бол миний бичиглэлийн алдаа байна. тухайн үед өөр юм бодож, эсвэл өөр бүртгэлтэй хольж хутгаснаас болсон байна гэсэн мэдүүлгийг өгчээ.
Үүнээс үзвэл улсын бүртгэлийн байгууллага нь уг орон сууцны өмчлөх эрхийгааст шилжүүлэн бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянан үзэж, зохих шийдвэр гаргах, 9 дүгээр зүйлийн 1-д Иргэн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана, 11 дүгээр зүйлийн 2-т улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах, 12 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2,3,4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусад нь бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана. 12 дугаар зүйлийн 3-т ...үл хөдлөх хөрөнгө өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг-ийг бүртгэлд тусгах гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.
2.3. Дээрхи бүртгэл хийгдсэний дараа 7 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөх эрх ньаас*******,******* нарт 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжиж улсын бүртгэлийн 1903000175 дугаарт бүртгэгдэн, 000180063 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Уг бүртгэлийн үндэслэл болж буй Бэлэглэлийн гэрээний талаар гуравдагч этгээд миний аав ******* нь Чулуунбат гэх хүнээс уг байрыг наймаа хийсэн юм. Уг байрыг Н.Ганхөлөг гэх хүнд зарсныг, Ганхөлөг нь Гомбо гэх хүнд зарсаныг хожим сонссон, уг байрыг худалдаж авсан нь үнэн, зарсан нь үнэн, энэ талаар миний мэдэх зүйл энэ;
Гуравдагч этгээд******* нар нь бид энэ байрыг Ганхөлөгөөс худалдаж авсан, гэрчилгээгээ авахад үл хөдлөх дээр ямар нэг асуудал гараагүй, гэтэл одоо баримтаас нь харахадаас бэлэглэлийн гэрээгээр авсан гэсэн байна гэх тайлбаруудыг гаргадаг. 
Дээрхи Бэлэглэлийн гэрээн дэх гарын үсгийн талаар гуравдагч этгээд*******,******* нар маргаагүй ба харин болон түүний төлөөлөгч Бадамжав нар Өлзийбаатарын гарын үсэг биш гэх тайлбарыг гаргадаг. 
Үүнийг тодруулахаар шүүхээс томилсон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 058 дугаар дүгнэлтийн 1-д 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээнд Бэлэглэгч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгийн бичвэр нь гуравдагч этгээдын гарын үсэг биш байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Дээрхи байдлаас үзэхэд уг бүртгэлийг хийхэд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан үнэн зөв бодитой, ...байх зарчим, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д бүртгэл үнэн зөв байх гэсэн шаардлага зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 
2.4. Мөн дээрхи бүртгэл хийгдсэний дараа хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь*******,******* нараас уг орон сууцандаа Гомбын Бямбадоржийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийнийн гаргасан мэдүүлэг зэргийг үндэслэнийг Шивээговь сумын 7 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээг олгосон байна. 
Маргаан бүхий актад дурдагдаж байгаа дээрх орон сууцны улсын бүртгэлийн анхны дугаар болох 1903000175 тоот дугаар нь болж өөрчлөгдсөн тухайг тодруулбал Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд эрхийн Улсын Ерөнхий бүртгэгчийн 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн код, дугаар олгох журам-ын хэрэгжилтийг шалгасан дүнгийн тухай 165 дугаар тушаалын /хх р хуудас/ 1-д 1997 оноос хойш буруу дугаарлан олгосон Говьсүмбэр аймгийн 1-р хавсралтад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн Ү кодтой 256...ширхэг эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тус тус хүчингүйд тооцсугай гэснээр мөн тушаалын хавсралтын хүчингүй болгох эрхийн улсын бүртгэлийн дугаарууд  гэх хэсэгт Ү-1903000175, залруулж шинээр олгох эрхийн улсын бүртгэлийн дугаарууд гэх хэсэгт гэсэн бүртгэлийн дугаар бичигдсэн байна. Үүнээс үзэхэд Ү-1903000175 тоот бүртгэлийн дугаарыг бүртгэлийн байгууллага өөрөө хүчингүй болгож, дугаартай болгон зөвтгөсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь уг орон сууцны өмчлөх эрхийн сүүлийн бүртгэл буюу*******,******* нарын өмчлөл дээрийг нэмж, улмаар тэдний өмчлөх эрхийг дээр дурдсанаар зөвтгөн өөрчилсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэн, тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн мөн орон сууцанд Хаан банкны 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1605 дугаартай барьцааны гэрээгээр 80.000.000 төгрөгийн үүрэг ногдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
3. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынийнтоот орон сууцны өмчлөгчөөр*******,*******, нарыг бүртгэж тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий улсын бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар
Нэхэмжлэгч нь Орон сууц хувьчлах товчооноос түүний нөхөр агсан болон гэр бүлийн 6 гишүүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэж Орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаартай гэрчилгээ /хуучнаар цэнхэр дэвтэр/ олгосныг мэдээгүй, гэрчилгээг хараагүй, байр бидний нэр дээр хувьчлагдсаныг 2013 оны 5 сард мэдсэн, бидний байраа өмчлөхөөр бүрдүүлсэн материалыг ашиглаж хуурамч гарын үсэг зурж М.Өлзийбаяр гэдэг хүнд худалдагдсан байна гэж, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цэнхэр гэрчилгээг ягаан гэрчилгээ болгож өгснөөр баталгаажих ёстой, үүнийг өгөөгүйгээс цааш худалдагдсан гэж маргаж байгаа бөгөөд эдгээр нь доорх байдлаар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч нь 2002 оны 6 сард үл хөдлөх эд хөрөнгийн улсын
бүртгэгч Ц.Сарантуяагаас манай гэр бүлийн хүн асуухад танай байрыг хувьчлахгүй
шийдвэр гарсан гэсэн хариуг өгсөн байсан, манай гэр бүлд хувьчилж өгөхгүй юм байна гэж ойлгож, энэ асуудлыг дахиж хөөцөлдөлгүйгээр Сүмбэр суманд шилжиж ирсэн гэсэн тайлбарыг гаргадаг боловч 1999 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон тус өргөдөл, мэдүүлэг дэх гэсэн гарын үсгийг нэхэмжлэгч нь өөрөө бичсэн болох нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үүнийгээ хүлээн зөвшөөрч гаргаж буй тайлбаруудаар тогтоогдож байна. 
Мөн гэрч У.Батдолгор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн иргэнд л олгодог байсан /хх 280-р хуудас/ гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн бичсэн 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хувьчлагдсан орон сууцны үнийг 882000 төгрөг гэж, мэдүүлэгт хавсаргах бичиг баримтын жагсаалт гэсэн хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ гэж, бүртгүүлэх үндэслэл гэх хэсэгт баталгаажуулах, үйлчилгээний үнийн хураамж гэх хэсэгт 2400 төгрөг гэж тус тус бичсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь мэдүүлэг гаргахдаа Орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаартай гэрчилгээ /цэнхэр дэвтэр/-г хавсаргаж өгсөн, мөн маргаан бүхий захиргааны актад дурдагдж буй орон сууцыг түүний гэр бүлд хувьчилсан болохыг мэдсэн, тэрээр гэрчилгээг гардан авч байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 1-д Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно, 13 дугаар зүйлийн 3-д төрийн байгууллагаас олгосон гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ уг гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийх замаар хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулна гэж заасан бөгөөд Орон сууц өмчлөх эрхийн 0068050 дугаартай гэрчилгээний 4-р хуудсанд Улсын бүртгэлийн 1903000175-рт бүртгэв гэж тэмдэглэснээс үзэхэд цэнхэр гэрчилгээг ягаан гэрчилгээ болгож өгснөөр баталгаажих ёстой, үүнийг өгөөгүйгээс цааш худалдагдсан гэж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь мөн үндэслэлгүй бөгөөд бүртгэлийн байгууллагаасын нэрээр гаргасан /нэхэмжлэгчгийн бичсэн/ мэдүүлгийн дагуу маргаан бүхий актад дурдагдаж буй орон сууцыг улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
Мөн үүнээс гадна нэхэмжлэгч нь уг орон сууцыг тухайн үед төрсөн эгчдээ худалдсан талаар ...эгч Сугарсүрэндээ 1999 онд бирюса хөргөгчийг 80000 төгрөгөөр бодож байраа хөргөгчөөр сольсон юм, тэр үед бүгд л тэгж зардаг байсан гэх тайлбарыг гаргадаг бөгөөд түүний эгч гэрч нь 1999 онд тус байранд манай дүүгийх амьдарч байгаад Чойр руу шилжихэд нь Бирюсса хөргөгчөө өгөөд байрыг нь авч байсан юм. Би худалдаж л авсан, миний өмч болохоор цааш зарсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд, нарын хооронд Иргэний хуулийн /1994 оны/ 222 дугаар зүйлд зааснаар Арилжааны гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн /1994 оны/ 222 дугаар зүйлд Арилжааны гэрээгээр талууд нь тодорхой эд хөрөнгийг солилцох журмаар өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дүгээр зүйл/-эд харилцан шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төрсөн эгчтэйгээ орон сууцаа бирюса хөргөгчийг 80000 төгрөгт тооцон солилцсонооргийн тухайд маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй Шивээговь дахь 7 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөх эрх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Дээр тогтоогдож буй үндэслэлүүдээс дүгнэн үзэхэд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 7 дугаар байрны 66 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хариуцагч болох улсын бүртгэлийн байгууллага ньааст,аас*******,******* нарын өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэх явцдаа бүртгэлийн үйл ажиллагаандаа мөрддөг холбогдох хууль болон журмыг зөрчиж байсан нь тогтоогдож байгаа хэдий ч тухайн үйл ажиллагааны улмаас буюу нэхэмжлэгчийн өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь Говьсүмбэр аймгийн Шивээговь сум дахь, 7 дугаар байрны 66 тоот орон сууцыг*******,*******, Г. Бямбадорж нарын нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
 ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18,1, Иргэний хуулийн /1994 оны/ 222 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчгийн*******,*******, нарт олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ болон дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож,, болон миний 5 хүүхдийн нэр дээр Шивээговь сумынийнтоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОТГОНТУЯА
            ШҮҮГЧИД                              Б.ЦЭНД
                                                                        Б.СИЙЛЭГМАА