Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2025/ШЦТ/54

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Тулга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, Г.Э, Э.М, О.Б  

Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус  шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Ат холбогдох 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт А аймгийн Э сумын .. дугаар баг, Т хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Бын А /РД: .../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан

Ж.Дг А аймгийн Бсумын Унэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

иргэн Дгийн Цг А аймгийн Бсумын Унэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цг танихгүй. Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцсон. Ингээд Ц нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон нь тус шүүхийн шийдвэрээс харагддаг. Би тухайн үед өөрийн ажилдаа хайнга хандсан байна. Дгийн хувьд мөн энэ хүнийг танихгүй. Д өөрөө ажиллаж байсан байдлынхаа талаарх нотлох баримт авчирч өгсөн. Энэ миний ажилдаа хайнга хандсан үйлдэл байна. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь энэ шүүх хуралдаанд оролцож байгаагүй. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн тул өнөөдрийн шүүх хуралдаанд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн үйл явдлын талаар улсын яллагч яллах  дүгнэлтдээ тодорхой бичсэн байна. Анх 2018 оноос эхлэн малчны тэтгэврийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр Архангай аймгийн Бсумын иргэн Д, Ц нар малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2020 оны сүүлээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт ирсэн. Тухайн үеэр нь ковид цар тахал гарсан тул шалгалтаа дуусгалгүй буцсан. Ингээд 2021 оноос шалгалтаа үргэлжлүүлсэн. Д, Ц нар өөр бусад газар ажиллаж байсан байдлаа малчнаар ажиллаж байсан хэмээн Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулж нийгмийн даатгалын газраас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Энэ нөхцөл байдал нь 2021 онд илэрсэн. Ингээд Д, Ц нарыг дуудан уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Д, Ц нар худлаа, хууль бус шийдвэр гаргуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч өргөдөл бичиж өгсөн. Ингээд нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Д 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анх тэтгэвэр тогтоолгосон. Үүнээс хойш  2020 оны 12 дугаар сарын 31-ний өрийн дуустал, нийт 2 жил 7 хоногийн тэтгэвэр илүү тогтоолгосон. Мөнгөн дүн нь 7,913,225  төгрөг болж төлсөн. Цгийн тухайд 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2020 оныг дуустал авсан тэтгэврийн тооцоо 4,082,000 төгрөг болсон. Эдгээр хүмүүс нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Д 7,913,225 төгрөгийг 5 удаа хувааж төлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгосон. Харин Ц 2021 оны 01 дүгээр сарын 18 өдрийн актаар дуудан уулзаад үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2021  оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлсөн байгаа. Иймд нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2212000000111 дугаартай хэргээс улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд:

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01053 дугаартай шийдвэр /1хх-ийн 236 хуу/,

Гэрч Ж.Дгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 180-182 хуу/,

Гэрч Н.Дын “...хяналт шалгалтаар Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 төгрөгийн хохирол учруулсан юм..., ...Дээрх иргэн Ж.Д нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөр зөрчлийн дүн болох 7 913.225 төгрөгөөс 50 хувийг нь төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 185-188 хуу/,

Ж.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1хх-ийн 213-236 хуу/,

Гэрч Б.Тын “...Ж.Д нь 1984-өөс 1985 оны үед санагдаж байна. Архангай аймгийн Бсумын “У" нэгдэлд Чанар тордох цехэд хүний оронд түр зуур туслах ажилтнаар ажиллаж байсан шиг санагдаж байна. Гэхдээ Ж.Д нь Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор нэлээд олон жил ажиллаж байсан..., ...“У" нэгдлийн чанар тордох цех нь малын арьс шир элдэх, малын арьс, ширний халимыг нь авч чанарыг нь сайжруулах, мөн туулай тэжээх, мал нядлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байсан юм..., ...2018 онд санагдаж байна Архангай аймгийн Бсумын харьяат Ж.Д нь нөхөр Ц.Тын хамт ирээд Ж.Д нь өндөр насны тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд намайг Бсумын “У” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би Ж.Дгийн гуйлтаар түүнийг Бсумын Унэгдэлд 1984-өөс 1985 онуудад ажиллаж байсныг нь мэдэж байсан учраас шүүхэд гэрчээр орж “У" нэгдэлд Ж.Дг 1983 оноос 1992 оны хооронд саальчнаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуу/,

Гэрч Ж.Дгийн “...Би 2018 онд санагдаж байна. Архангай аймгийн Бсумаас аймгийн төвд орж ирээд миний таньдаг өмгөөлөгч хийдэг Б.А гэх хүнтэй уулзаж өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа талаараа хэлж зөвлөгөө авсан юм. Тэгээд тэр үед Б.А өмгөөлөгч би таны тэтгэврийг хөөцөлдөөд өгье гэхээр нь би Б.А өмгөөлөгчид итгэмжлэл хийлгэж өгөөд нотариатаар батлуулсан юм. Тэгээд Б.А өмгөөлөгч нь миний тэтгэвэр тогтоолгох тухай материал болон шүүхэд ажилласан жилийг тогтооход бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна би өмгөөлөгч Б.Аээс Архангай аймгийн Бсумын “У” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэрээ аваад Бсумын нийгмийн даатгалын байцаагч Цд материалаа өгөөд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож байсан юм. Гэтэл сүүлд нь намайг хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ярьж намайг илүү авсан тэтгэвэр болох 7.913.225 төгрөгийг нийгмийн даатгалын санд тушаах ёстой гэж хэлсэн юм. Би тухайн үед өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч дээрх төлбөрөөс 3.313.225 төгрөгийг төлж одоо 4.600.000 төгрөгийг нь төлөөгүй үлдэгдэлтэй байгаа юм..., ...Би 1983 онд анх Архангай аймгийн Бсуманд Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд ороод 1991 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад тэгээд Ахуйн үйлчилгээ татан буугдаж, Өрнөх нэртэй хоршоо байгуулагдсан бөгөөд уг хоршоонд би 1995 он хүртэл ажиллаж байсан. Гэхдээ тэр үед би ихэнхдээ гэрээрээ оёдол хийдэг байсан юм..., ... би 2018 онд 2 жилийн өмнө тэтгэвэрт орох гээд өмгөөлөгч Б.Аээс зөвлөгөө авч Б.А өмгөөлөгчийг гуйгаад малчнаар худлаа шүүхийн шийдвэр гаргуулж тэтгэвэрт орсон нь үнэн юм. Дээрх асуудал миний буруу юм...Дээрх баримтыг надад өмгөөлөгч Б.А гаргаж өгсөн юм. Намайг Архангай аймгийн Бсумын “У” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан талаарх худал баримтыг өмгөөлөгч Б.А хаанаас авсныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-246, 94-97 хуу/,

Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/285 дугаартай албан бичиг /1хх-ийн 93 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...хяналт шалгалтаар Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 /долоон сая есөн зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийн хохирол учруулсан юм..., ...Дээрх иргэн Ж.Д нь өөрийн гаргасан Зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөр зөрчлийн дүн болох 7.913.225 /долоон сая есөн зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг төлж одоо 213.225 /хоёр зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөг төлөөгүй дутуу байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуу/,

Гэрч Б.Дын “...Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөг байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал,..., ...өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм..., ... Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42 хуу/,

Гэрч Н.Дын “...Ж.Д нь намайг тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд очоод намайг Бсуманд малчин, саальчнаар ажиллаж байсан гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь би шүүхэд очоод Ж.Дгийн хэлснээр буюу Ж.Дгийн зааж өгснөөр мэдүүлсэн юм. Тэрнээс би Ж.Дг Бсуманд мал маллаж байсан талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 45-47 хуу/,

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00850 дугаартай шийдвэр /1хх-ийн 50-51 хуу/,

Гэрч Д.Цгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 12-13 хуу/,

Гэрч Д.Тын “...Д.Ц нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 7 сар Бсумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Дээр дурдсанаар 11 жил авахдаа бүрдүүлж өгсөн материалыг тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй нь тулган шалгахад тухайн иргэн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймаг дахь Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ канондож өгсөн байсан. Энэ тухай тухайн иргэнийг дуудаж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзалт хийхэд Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан хугацаа болон Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хугацаагаа малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулснаа хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл илүү авсан 4.082.000 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 хуу/,

Гэрч Д.Цгийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өмгөөлөгч Б.Атэй уулзаж өндөр насны тэтгэвэрт хэрхэн орох талаар зөвлөгөө авсан юм. Тухайн үед Б.А өмгөөлөгч миний бичиг, баримтыг үзсэнээ буцаагаад өгсөн. Тэгснээ тэр үед Б.А өмгөөлөгч намайг тэтгэвэрт орох нас чинь болсон байна гэж хэлсэн. Дараа нь Б.А өмгөөлөгч миний ажилласан жилийг тогтоох тухай шүүх хуралд миний өмнөөс оролцож шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Тэгээд би тухайн үед Б.А өмгөөлөгчийн хэлснээр малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан..., Би 1982 онд Архангай аймгийн Чулуут сумын бүрэн дунд сургуульд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буюу Цэцэрлэг хотод Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид орж суралцаад 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөж, Дархан-Уул аймагт Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрс агрохимийн лабораторид нормчноор очиж ажилласан. Би дээрх газарт 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр Архангай аймгийн Хайрхан сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжиж ирсэн юм. Тэр үед би Хайрхан суманд ганц нэг сар ажиллаад ажлаасаа гарч байсан юм. Тэрнээс хойш одоог хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд мал маллан амьдарч байна. Нийгмийн даатгалын хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр миний хөдөлмөрийн дэвтэр мөн бөгөөд миний ажиллаж байсан газрыг уг дэвтэрт зөв бичсэн байна..., ...Би Б.А өмгөөлөгчид тэтгэвэр хөөцөлдөж өгсний төлөө өмгөөлөгчийн төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгч байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29, 155-157 хуу/,

Д.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1хх-ийн 32-51 хуу/,

Гэрч Бы “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Би дээрх Д.Ц гэх хүнийг огт танихгүй юм байна..., ... Манай нутгийн буюу Архангай аймгийн Бсумын харьяат Б.Таар дамжуулан өмгөөлөгч Б.Аийн гуйлтаар Б.Тын хамт Бсумын “У" нэгдэлд хамт ажиллаж байсан хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна..., ...Намайг Бсумын “У” нэгдэлд 1979 оноос хойш нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 оныг хүртэл ажиллах хугацаанд манай нэгдэлд Лын Ц гэж хүн саальчнаар хамт ажиллаж байсан өөр Ц гэдэг нэртэй хүн нэгдэлд хамт ажиллаж байгаагүй юм..., ... Би өмгөөлөгч Б.А гэх хүний гуйлтаар Б.Тын хамт Л.Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд оролцож байсан шиг санагдаж байна..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодоод Л.Ц гэх хүний талаар хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгийг би уншиж үзэхэд Бсумын “У” нэгдэлд хамт ажиллаж байсан Лын Ц гэх хүний талаар бичсэн байгаа учир миний гэрчээр өгсөн мэдүүлэг мөн байна. Л.Ц гэх хүн нь одоо Бсумын Цац багт мал маллан амьдарч байгаа юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-56 хуу/,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У" нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ц.Дын талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1988 онд Ц.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 2 хуудас материал мөн өмч хувьчлалын 3 хуудас материал нийт 5 хуудас материал гарсныг тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм....Д.Цгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймгийн Бсумын “У” нэгдлийн материалыг  шүүн үзэхэд Д.Ц гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. ...Мөн Ж.Дгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймгийн Бсумын “Уг” нэгдлийн материалыг шүүн үзэхэд Д гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм. Харин Цгийн Дын талаар овог, нэр бүтнээрээ бичигдсэн лавлагаа гарсан юм....Би Д.Ц, Ц.Д, Ж.Д гэх хүмүүсийг танихгүй. Б.А гэх хүнийг танина. Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь таньдаг юм. Би дээрх хүмүүстэй төрөл, садны холбоо байхгүй....Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримтаас дээрх 2 хүний талаар шүүж үзээд илэрсэн архивын лавлагааг нь л олгосон юм. Өмгөөлөгч Б.А нь Ц.Дын талаар авсан архивын лавлагааны хураамж 5000 /таван мянган/ төгрөг, Ж.Дгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг, Д.Цгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг тус тус төрийн сангийн 010051001 дугаартай дансанд тушаасан юм. Энэ талаар Ц.Дын архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт манай архивд байгаа биш. Д.Ц, Ж.Д нарын талаар архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт нь Засаг даргын тамгын газрын архивд байгаа юм...” /1хх-ийн 105-107 хуу/,

Гэрч Б.Тын “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Харин Бсумын харьяат Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд 2018 онд байх өмгөөлөгч Б.А гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би шүүхэд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна...., ...Би өмгөөлөгч Б.Аийн хүсэлтээр Л.Цгийн ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан юм. Д.Ц гэх хүнийг би огт танихгүй юм. Тухайн үед өмгөөлөгч Б.А нь Л.Цгийн бичиг баримтыг үзүүлээд намайг таних уу хамт ажиллаж байсан уу гэхээр нь би Л.Цтай цуг Бсумын Унэгдэлд хамт ажиллаж байсан учраас таних юм байна хамт ажиллаж байсан гээд шүүхэд гэрчээр орж байсан юм..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодсон болохоор тэр хүнтэй хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Мөн өмгөөлөгч Б.А нь тухайн үед Л.Цгийн иргэний үнэмлэхийг үзүүлээд таних уу гэхээр нь танина хамт ажиллаж байсан гээд тэгээд шүүхэд гэрчээр оролцож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуу/,

БНМАУ-ны А боловсролын яамны Харьяа Архангай аймаг дахь Х а ан т мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбар /1хх-ийн 126-127 хуу/,

Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/285 дугаартай албан бичиг /1хх-ийн 93 хуу/,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал..., тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм        Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42 хуу/,

Гэрч Х.Дийн “...Надаас энэ хүмүүс өөрсдөө тодорхойлолт хийлгэж авсан. Би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нөхөн тооцох бичгийг үндэслэн  малчин байсан гэсэн тодорхойлолтыг эдгээр 3 хүнд хийж өгсөн. ...Би 1990 оноос 1994 оны хооронд Бсумын Цац багт мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53 хуу/,

Яллагдагч Б.А, гэрч Д.Ц нарыг нүүрэлдүүлж авсан “...Би Архангай аймгийн архиваас ямар ч материал авч Б.А өмгөөлөгчид өгөөгүй. Б.А өмгөөлөгч өөрөө миний тэтгэврийн асуудлыг хөөцөлдөж өгсөн. Би өөрт байсан Дархан-уул аймагт ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгал төлж байсан дэвтэр зэргийг үзүүлэхэд буцаагаад надад өгч байсан бөгөөд тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалын ажилтан хурааж авсан....” гэх мэдүүлэг /Зхх-ийн 215-217 хуу/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Цгийн хүсэлт /1хх-ийн 64-66 хуу/,

Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол /1хх-ийн 218 хуу/,

Д.Цд холбогдох иргэний хэргийн баримтууд /1хх-ийн 34-43 хуу/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 80-89 хуу/,

Гэрч Д.Цгийн дахин өгсөн “...Би Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь мэднэ. Би А гэх өмгөөлөгчтэй нэг удаа 30 минутын орчим уулзсан тэрнээс хойш дахин нэг ч удаа уулзаагүй, Ж.Д, Л.Ц нарыг би танихгүй. Би олон жилийн өмнөх болохоор санахгүй байгаа юм. А өмгөөлөгчтэй би 2018 оны 07 сар билүү 08 сард тэтгэвэр тогтоолгохоор уулзсан. Тэрнээс хойш иргэний үнэмлэхээ үлдээсэн бол авснаа санана. Одоо огт санахгүй байгаад байна. Үлдээсэн үлдээгээгүйгээ санахгүй байна. Би Эрдэнэмандал суманд амьдардаг гэдгээ хэлсэн. Тэрнээс би аль суманд төрснөө бол хэлж яриагүй. Надад тийм иргэний үнэмлэх байх боломжгүй. Тиймээс би Ат гаргаж өгөөгүй. Хуулийн туслалцаа авсны болон цаашид материал хөөцөлдөх 500,000 төгрөг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би архивын тасгаас материал авч үзээгүй. Би Архангай аймгийн Бсумын талаар мэдэхгүй. Миний ах дүү хамаатан садан тэр суманд байхгүй. Тиймээс би Л.Ц гэх хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 78-79 хуу/,

Гэрч С.Пгийн өгсөн “...2017, 2018 оны хугацаанд онцгой ажиллагааны журмаар улсад ажилласан байдлаа тогтоолгох хэрэг ихээр байсан. Тухайн үед малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль гарсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд мал маллаж байсан иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг доошлуулж эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас гэж өөрчилсөн зэрэгтэй холбоотойгоор болон улсад ажилласан жил тогтоолгох иргэд маш их байсан. Үүнийг дагаад өмгөөлөгч нарын ажлын ачаалал их байсан. 2018, 2019 онд 1 өмгөөлөгч 100 гаран хэрэгт ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл шийдүүлэх иргэний хэрэгт оролцсон байсан. Миний тухайд Архангай аймгийн Өндөр Улаан, Хангай, Тариат, Цахир, Чулуут сумын иргэдэд ихээр үйлчилдэг байсан. Яагаад гэвэл би Өндөр Улаан сумын гаралтай учир миний ах дүү хамаатан садан ихээр байдаг юм. А өмгөөлӨгч өөрөө Төвшрүүлэх сумынх нөхөр нь Бсумынх учир таньдаг мэддэг хүмүүс нь маш ихээр ирдэг онцлогтой байдаг. 2018 онд шиг санагдаж байна Архангай аймгийн өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлөөс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт оролцох өмгөөлөгчдийн хөлсний жишиг тарифыг 1 саяас 1,5 сая төгрөгийн хооронд байхаар баталж байсан. Тухайн өмгөөлөгч үүнээс багаар болон ихээр өмгөөллийн хөлсийг авах нь өмгөөлөгч нарын эрхийн асуудал байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 96-97 хуу/,

Гэрч О.Цгийн өгсөн “...Би Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн С.Л, Д, Д нарын малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох материалыг анх хүлээн авч ажилласан жилийг нь тооцоход Ж.Д нь нийт ажилласан жил нь 20 жил 2 сар, С.Л нь нийт ажилласан жил нь 23 жил 9 сар, Д нь нийт ажилласан жил нь 15 жил 7 сар, үүн дээр нэмэгдээд 3 хүүхдийн 4 сар нийт 20 жил 1 сар болж малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул тэтгэврийн хувийн хэрэг нээж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан байцаагчид хүргүүлсэн юм. Дээрх нэр бүхий хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг нь үндэслээд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг нь тогтоосон юм. Харин сүүлд нь дээрх хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон байсан бөгөөд тэр үед шүүхийн шийдвэрээр дээрх хүмүүс ажилласан байдлаа худлаа тогтоолгосон гэдгийг нь би мэдээгүй юм. Би дээрх хүмүүсийн тэтгэврийг анх тогтоож байхдаа шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон нь мэдээгүй мэдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-22 хуу/,

Гэрч Ц.Тын өгсөн “...Манай эхнэр Жгийн Д нь 2018 онд шүүхээр тэтгэврээ тогтоолгосон. Хэрхэн яаж тэтгэврээ тогтоолгосныг сайн мэдэхгүй. 2018 онд тэтгэврээ тогтоолгоно гээд аймгийн төв рүү тухайн үед ганцаараа явж байсан, би хөдөө мал дээрээ үлдсэн. Тэгсэн 2018 оны сүүлээр тэтгэврээ тогтоолгочихлоо гэж байсан. 2021 оны өвөл санагдаж байна, хугацааг нь нарийн мэдэхгүй байна аймаг руу нийгмийн даатгалын газраас дуудаад тэтгэврээ буруу тогтоолгосон байна гээд нэлээн асуудал яригдаад төлбөр төлж байсан. Одоогийн байдлаар нийт 8.000.000 орчим төгрөг төлж барагдуулсан. Би эхнэр Ж.Дтой 1985 онд сууж, гэр бүл болоод одоог хүртэл амьдарч байна. Надтай суухад Архангай аймгийн Бсумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тараад хөдөө мал дээр гарсан. Эхнэр Ж.Д нь 1983 оноос 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Бсумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тараад хөдөө мал дээр гарсан. Нэгдэл тараад Өрнөх нэртэй хоршоонд хэсэг хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд мал дээрээ гарсан хүн байгаа юм. Манай эхнэр Ж.Д нь сумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байгаагүй, Харин хүүхдээ төрүүлэх хугацаанд, жирэмсний хугацаанд надтай хамт саальчин байсан. Тэрийг өөрөө саальчин гэж андуурсан байсан. Нэгдэл тарах хугацаанд ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан, оёдолчноор ажиллах хугацаанд 1985,1987,1988,1990 онуудад тус тус төрж байсан. Энэ хугацаанд надтай хамт хөдөө байсан. Анхны хүүхэд төрөөд нас барсан түүнээс хойших 3 хүүхдээ эсэн мэнд өсгөж бойжуулсан. Эхнэр тэтгэврээ хөөцөлдөнө гэж аймгийн төв рүү ганцаараа явж байсан учир мэдэхгүй байна. Би эхнэр Д болон Д гэх нэртэй хүнийг мэдэхгүй. Эхнэрээ л мэдэх юм байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 80-81 хуу/,

Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол /3хх-ийн 68-69, 115-118 хуу/,

Гэмт хэргийн талаарх  гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1хх-ийн 01-03 хуу/,

Тэтгэвэр тогтоолтын хуудас /1хх-ийн 09 хуу/,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 12-13 хуу/,

Тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэл /1хх-ийн 14-15 хуу/,

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн1/246 дугаартай албан бичиг /1хх-ийн 102 хуу/,

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/465 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 129-135 хуу/,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 180-182 хуу/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 190-211 хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 98 хуу/,

85/00416 дипломын хавсралт сурлагын дүн /2хх-ийн 130 хуу/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33/4/1653 дугаартай албан бичиг түүний хавсралт /2хх-ийн 133-139 хуу/,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан:

Итгэмжлэл, Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...”,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах...”,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн сэдэл зорилго, шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох...”,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй. Дээрх гэмт хэргийн субьект биш бөгөөд Б.А нь Ц, Д нарт холбогдох иргэний хэрэгт итгэмжлэлээр төлөөлөн оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн субьект биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батцэрэн гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийн обьектив талын шинж байгаа юм уу гэдэг талаас нь бас анхаарч үзэх хэрэгтэй байх. Гэмт хэргийн обьектив талын шинжид нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гэсэн шинжтэй. Гэтэл яллах дүгнэлтэд  хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гэж буруутгаад байгаа нь Б.А гэдэг хүний зүгээс бол мэдэх боломжгүй байсан мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл анх үйлчлүүлэгчийнхээ ажилласан байдлын талаарх хүсэлтийг архивт өгч шүүлгээд нэрээр гарсан баримтыг шүүхэд өгсөн байдаг. Аийн хувьд архиваас гарч байгаа баримтыг хуурамч эсэхийг шалгах үүрэг байхгүй. Мөн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжүүд  тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэрч нарыг ятгасан гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний зарчмын үндсэн дээр дүгнэлтүүдийг гаргасан болно.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг Ж.Дг А аймгийн Бсумын Унэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Иргэн Дгийн Цг А аймгийн Бсумын Унэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Ааймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжийг “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” гэж, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгай субьекттэй байхаар “...хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн...” хуульчилжээ.

 

Эрүүгийн зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулийн обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог бөгөөд гэмт хэргийн субьект, обьект, субьектив тал, обьектив талын бүх шинжүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог.

 

Шүүгдэгч Б.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгөх гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн гэм хэргийн

Субьект нь: Тусгай субьекттэй бөгөөд  хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан байхаар хуульчилсан.  

Обьект нь: Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь давхар обьекттой гэмт хэрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах үйлдлийн улмаас хохирогч, шүүхээр хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт, гомдол гаргасан оролцогчдын эрх ашиг, сонирхол байна.

Субьектив тал нь: Гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэр гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

Обьектив тал нь: Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй юм.

 

 Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн гэж нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж дээрх байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөхийг ойлгодог.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэргийн

Субьект нь: Прокурор, эсхүл өмгөөлөгч байхаар хуульчилсан байна. 

Обьект нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам

Субьектив тал нь: Гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилготой байна.

Обьектив тал нь: Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан үйлдэл, эс үйлдэхүй байх шинжээр тус тус дээрх гэмт хэргийн  хэргийн бүрэлдэхүүний шинжүүд хангагдана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах”, 21.14 дүгээр зүйлд заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэргийн дээрх бүрэлдэхүүний бүх шинжүүд хангагдсан нөхцөлд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт “...хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн...” шинжээр зүйлчилжээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын өгсөн “...Д.Ц нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 7 сар Бсумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Дээр дурдсанаар 11 жил авахдаа бүрдүүлж өгсөн материалыг тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй нь тулган шалгахад тухайн иргэн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл А аймаг дахь Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан. Д.Ц нь 2013-2016 оны хооронд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичилт тооцуулах үед материалдаа хавсаргаж өгсөн, одоо ч хувийн хэрэгт эх хувиараа байгаа...” гэх мэдүүлэг,

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01053 дугаартай шийдвэр /1хх-ийн 236 хуу/,

Гэрч Ж.Дгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 180-182 хуу/,

Гэрч Н.Дын “...хяналт шалгалтаар А аймгийн Бсумын Цац багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 төгрөгийн хохирол учруулсан юм..., ...Дээрх иргэн Ж.Д нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөр зөрчлийн дүн болох 7 913.225 төгрөгөөс 50 хувийг нь төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 185-188 хуу/,

Ж.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1хх-ийн 213-236 хуу/,

Гэрч Б.Тын “...Ж.Д нь 1984-өөс 1985 оны үед санагдаж байна. А аймгийн Бсумын “У" нэгдэлд Чанар тордох цехэд хүний оронд түр зуур туслах ажилтнаар ажиллаж байсан шиг санагдаж байна. Гэхдээ Ж.Д нь Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор нэлээд олон жил ажиллаж байсан..., ...“У" нэгдлийн чанар тордох цех нь малын арьс шир элдэх, малын арьс, ширний халимыг нь авч чанарыг нь сайжруулах, мөн туулай тэжээх, мал нядлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байсан юм..., ...2018 онд санагдаж байна А аймгийн Бсумын харьяат Ж.Д нь нөхөр Ц.Тын хамт ирээд Ж.Д нь өндөр насны тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд намайг Бсумын “У” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би Ж.Дгийн гуйлтаар түүнийг Бсумын Унэгдэлд 1984-өөс 1985 онуудад ажиллаж байсныг нь мэдэж байсан учраас шүүхэд гэрчээр орж “У" нэгдэлд Ж.Дг 1983 оноос 1992 оны хооронд саальчнаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуу/,

Гэрч Ж.Дгийн “...Би 2018 онд санагдаж байна. Архангай аймгийн Бсумаас аймгийн төвд орж ирээд миний таньдаг өмгөөлөгч хийдэг Б.А гэх хүнтэй уулзаж өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа талаараа хэлж зөвлөгөө авсан юм. Тэгээд тэр үед Б.А өмгөөлөгч би таны тэтгэврийг хөөцөлдөөд өгье гэхээр нь би Б.А өмгөөлөгчид итгэмжлэл хийлгэж өгөөд нотариатаар батлуулсан юм. Тэгээд Б.А өмгөөлөгч нь миний тэтгэвэр тогтоолгох тухай материал болон шүүхэд ажилласан жилийг тогтооход бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна би өмгөөлөгч Б.Аээс А аймгийн Бсумын “У” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэрээ аваад Бсумын нийгмийн даатгалын байцаагч Цд материалаа өгөөд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож байсан юм. Гэтэл сүүлд нь намайг хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ярьж намайг илүү авсан тэтгэвэр болох 7.913.225 төгрөгийг нийгмийн даатгалын санд тушаах ёстой гэж хэлсэн юм. Би тухайн үед өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч дээрх төлбөрөөс 3.313.225 төгрөгийг төлж одоо 4.600.000 төгрөгийг нь төлөөгүй үлдэгдэлтэй байгаа юм..., ...Би 1983 онд анх А аймгийн Бсуманд Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд ороод 1991 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад тэгээд Ахуйн үйлчилгээ татан буугдаж, Өрнөх нэртэй хоршоо байгуулагдсан бөгөөд уг хоршоонд би 1995 он хүртэл ажиллаж байсан. Гэхдээ тэр үед би ихэнхдээ гэрээрээ оёдол хийдэг байсан юм..., ... би 2018 онд 2 жилийн өмнө тэтгэвэрт орох гээд өмгөөлөгч Б.Аээс зөвлөгөө авч Б.А өмгөөлөгчийг гуйгаад малчнаар худлаа шүүхийн шийдвэр гаргуулж тэтгэвэрт орсон нь үнэн юм. Дээрх асуудал миний буруу юм...Дээрх баримтыг надад өмгөөлөгч Б.А гаргаж өгсөн юм. Намайг А аймгийн Бсумын “У” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан талаарх худал баримтыг өмгөөлөгч Б.А хаанаас авсныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-246, 94-97 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...хяналт шалгалтаар А аймгийн Бсумын Ц багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 /долоон сая есөн зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийн хохирол учруулсан юм..., ...Дээрх иргэн Ж.Д нь өөрийн гаргасан Зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөр зөрчлийн дүн болох 7.913.225 /долоон сая есөн зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг төлж одоо 213.225 /хоёр зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөг төлөөгүй дутуу байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуу/,

Гэрч Б.Дын “...Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөг байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал,..., ...өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм..., ... Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42 хуу/,

Гэрч Н.Дын “...Ж.Д нь намайг тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд очоод намайг Бсуманд малчин, саальчнаар ажиллаж байсан гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь би шүүхэд очоод Ж.Дгийн хэлснээр буюу Ж.Дгийн зааж өгснөөр мэдүүлсэн юм. Тэрнээс би Ж.Дг Бсуманд мал маллаж байсан талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 45-47 хуу/,

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00850 дугаартай шийдвэр /1хх-ийн 50-51 хуу/,

Гэрч Д.Цгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 12-13 хуу/,

Гэрч Д.Тын “...Д.Ц нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 7 сар Бсумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Дээр дурдсанаар 11 жил авахдаа бүрдүүлж өгсөн материалыг тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй нь тулган шалгахад тухайн иргэн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймаг дахь Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ канондож өгсөн байсан. Энэ тухай тухайн иргэнийг дуудаж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзалт хийхэд Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан хугацаа болон Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хугацаагаа малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулснаа хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл илүү авсан 4.082.000 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 хуу/,

Гэрч Д.Цгийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өмгөөлөгч Б.Атэй уулзаж өндөр насны тэтгэвэрт хэрхэн орох талаар зөвлөгөө авсан юм. Тухайн үед Б.А өмгөөлөгч миний бичиг, баримтыг үзсэнээ буцаагаад өгсөн. Тэгснээ тэр үед Б.А өмгөөлөгч намайг тэтгэвэрт орох нас чинь болсон байна гэж хэлсэн. Дараа нь Б.А өмгөөлөгч миний ажилласан жилийг тогтоох тухай шүүх хуралд миний өмнөөс оролцож шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Тэгээд би тухайн үед Б.А өмгөөлөгчийн хэлснээр малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан..., Би 1982 онд Архангай аймгийн Чулуут сумын бүрэн дунд сургуульд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буюу Цэцэрлэг хотод Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид орж суралцаад 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөж, Дархан-Уул аймагт Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрс агрохимийн лабораторид нормчноор очиж ажилласан. Би дээрх газарт 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр Архангай аймгийн Хайрхан сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжиж ирсэн юм. Тэр үед би Хайрхан суманд ганц нэг сар ажиллаад ажлаасаа гарч байсан юм. Тэрнээс хойш одоог хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд мал маллан амьдарч байна. Нийгмийн даатгалын хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр миний хөдөлмөрийн дэвтэр мөн бөгөөд миний ажиллаж байсан газрыг уг дэвтэрт зөв бичсэн байна..., ...Би Б.А өмгөөлөгчид тэтгэвэр хөөцөлдөж өгсний төлөө өмгөөлөгчийн төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгч байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29, 155-157 хуу/,

Д.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1хх-ийн 32-51 хуу/,

Гэрч Бы “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Би дээрх Д.Ц гэх хүнийг огт танихгүй юм байна..., ... Манай нутгийн буюу Архангай аймгийн Бсумын харьяат Б.Таар дамжуулан өмгөөлөгч Б.Аийн гуйлтаар Б.Тын хамт Бсумын “У" нэгдэлд хамт ажиллаж байсан хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна..., ...Намайг Бсумын “У” нэгдэлд 1979 оноос хойш нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 оныг хүртэл ажиллах хугацаанд манай нэгдэлд Лын Ц гэж хүн саальчнаар хамт ажиллаж байсан өөр Ц гэдэг нэртэй хүн нэгдэлд хамт ажиллаж байгаагүй юм..., ... Би өмгөөлөгч Б.А гэх хүний гуйлтаар Б.Тын хамт Л.Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд оролцож байсан шиг санагдаж байна..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодоод Л.Ц гэх хүний талаар хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгийг би уншиж үзэхэд Бсумын “У” нэгдэлд хамт ажиллаж байсан Лын Ц гэх хүний талаар бичсэн байгаа учир миний гэрчээр өгсөн мэдүүлэг мөн байна. Л.Ц гэх хүн нь одоо Бсумын Цац багт мал маллан амьдарч байгаа юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-56 хуу/,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У" нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ц.Дын талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1988 онд Ц.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 2 хуудас материал мөн өмч хувьчлалын 3 хуудас материал нийт 5 хуудас материал гарсныг тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм....Д.Цгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймгийн Бсумын “У” нэгдлийн материалыг  шүүн үзэхэд Д.Ц гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. ...Мөн Ж.Дгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу А аймгийн Бсумын “Уг” нэгдлийн материалыг шүүн үзэхэд Д гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм. Харин Цгийн Дын талаар овог, нэр бүтнээрээ бичигдсэн лавлагаа гарсан юм....Би Д.Ц, Ц.Д, Ж.Д гэх хүмүүсийг танихгүй. Б.А гэх хүнийг танина. Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь таньдаг юм. Би дээрх хүмүүстэй төрөл, садны холбоо байхгүй....Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримтаас дээрх 2 хүний талаар шүүж үзээд илэрсэн архивын лавлагааг нь л олгосон юм. Өмгөөлөгч Б.А нь Ц.Дын талаар авсан архивын лавлагааны хураамж 5000 /таван мянган/ төгрөг, Ж.Дгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг, Д.Цгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг тус тус төрийн сангийн 010051001 дугаартай дансанд тушаасан юм. Энэ талаар Ц.Дын архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт манай архивд байгаа биш. Д.Ц, Ж.Д нарын талаар архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт нь Засаг даргын тамгын газрын архивд байгаа юм...” /1хх-ийн 105-107 хуу/,

Гэрч Б.Тын “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Харин Бсумын харьяат Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд 2018 онд байх өмгөөлөгч Б.А гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би шүүхэд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна...., ...Би өмгөөлөгч Б.Аийн хүсэлтээр Л.Цгийн ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан юм. Д.Ц гэх хүнийг би огт танихгүй юм. Тухайн үед өмгөөлөгч Б.А нь Л.Цгийн бичиг баримтыг үзүүлээд намайг таних уу хамт ажиллаж байсан уу гэхээр нь би Л.Цтай цуг Бсумын Унэгдэлд хамт ажиллаж байсан учраас таних юм байна хамт ажиллаж байсан гээд шүүхэд гэрчээр орж байсан юм..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодсон болохоор тэр хүнтэй хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Мөн өмгөөлөгч Б.А нь тухайн үед Л.Цгийн иргэний үнэмлэхийг үзүүлээд таних уу гэхээр нь танина хамт ажиллаж байсан гээд тэгээд шүүхэд гэрчээр оролцож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуу/,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал..., тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм        Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42 хуу/,

Гэрч Х.Дийн “...Надаас энэ хүмүүс өөрсдөө тодорхойлолт хийлгэж авсан. Би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нөхөн тооцох бичгийг үндэслэн  малчин байсан гэсэн тодорхойлолтыг эдгээр 3 хүнд хийж өгсөн. ...Би 1990 оноос 1994 оны хооронд Бсумын Цац багт мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53 хуу/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Цгийн хүсэлт /1хх-ийн 64-66 хуу/,

Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол /1хх-ийн 218 хуу/,

Д.Цд холбогдох иргэний хэргийн баримтууд /1хх-ийн 34-43 хуу/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 80-89 хуу/,

Гэрч Д.Цгийн дахин өгсөн “...Би Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь мэднэ. Би А гэх өмгөөлөгчтэй нэг удаа 30 минутын орчим уулзсан тэрнээс хойш дахин нэг ч удаа уулзаагүй, Ж.Д, Л.Ц нарыг би танихгүй. Би олон жилийн өмнөх болохоор санахгүй байгаа юм. А өмгөөлөгчтэй би 2018 оны 07 сар билүү 08 сард тэтгэвэр тогтоолгохоор уулзсан. Тэрнээс хойш иргэний үнэмлэхээ үлдээсэн бол авснаа санана. Одоо огт санахгүй байгаад байна. Үлдээсэн үлдээгээгүйгээ санахгүй байна. Би Эрдэнэмандал суманд амьдардаг гэдгээ хэлсэн. Тэрнээс би аль суманд төрснөө бол хэлж яриагүй. Надад тийм иргэний үнэмлэх байх боломжгүй. Тиймээс би Ат гаргаж өгөөгүй. Хуулийн туслалцаа авсны болон цаашид материал хөөцөлдөх 500,000 төгрөг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би архивын тасгаас материал авч үзээгүй. Би Архангай аймгийн Бсумын талаар мэдэхгүй. Миний ах дүү хамаатан садан тэр суманд байхгүй. Тиймээс би Л.Ц гэх хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 78-79 хуу/,

Гэрч С.Пгийн өгсөн “...2017, 2018 оны хугацаанд онцгой ажиллагааны журмаар улсад ажилласан байдлаа тогтоолгох хэрэг ихээр байсан. Тухайн үед малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль гарсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд мал маллаж байсан иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг доошлуулж эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас гэж өөрчилсөн зэрэгтэй холбоотойгоор болон улсад ажилласан жил тогтоолгох иргэд маш их байсан. Үүнийг дагаад өмгөөлөгч нарын ажлын ачаалал их байсан. 2018, 2019 онд 1 өмгөөлөгч 100 гаран хэрэгт ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл шийдүүлэх иргэний хэрэгт оролцсон байсан. Миний тухайд Архангай аймгийн Өндөр Улаан, Хангай, Тариат, Цахир, Чулуут сумын иргэдэд ихээр үйлчилдэг байсан. Яагаад гэвэл би Өндөр Улаан сумын гаралтай учир миний ах дүү хамаатан садан ихээр байдаг юм. А өмгөөлӨгч өөрөө Төвшрүүлэх сумынх нөхөр нь Бсумынх учир таньдаг мэддэг хүмүүс нь маш ихээр ирдэг онцлогтой байдаг. 2018 онд шиг санагдаж байна Архангай аймгийн өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлөөс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт оролцох өмгөөлөгчдийн хөлсний жишиг тарифыг 1 саяас 1,5 сая төгрөгийн хооронд байхаар баталж байсан. Тухайн өмгөөлөгч үүнээс багаар болон ихээр өмгөөллийн хөлсийг авах нь өмгөөлөгч нарын эрхийн асуудал байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 96-97 хуу/,

Гэрч О.Цгийн өгсөн “...Би Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн С.Л, Д, Д нарын малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох материалыг анх хүлээн авч ажилласан жилийг нь тооцоход Ж.Д нь нийт ажилласан жил нь 20 жил 2 сар, С.Л нь нийт ажилласан жил нь 23 жил 9 сар, Д нь нийт ажилласан жил нь 15 жил 7 сар, үүн дээр нэмэгдээд 3 хүүхдийн 4 сар нийт 20 жил 1 сар болж малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул тэтгэврийн хувийн хэрэг нээж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан байцаагчид хүргүүлсэн юм. Дээрх нэр бүхий хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг нь үндэслээд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг нь тогтоосон юм. Харин сүүлд нь дээрх хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон байсан бөгөөд тэр үед шүүхийн шийдвэрээр дээрх хүмүүс ажилласан байдлаа худлаа тогтоолгосон гэдгийг нь би мэдээгүй юм. Би дээрх хүмүүсийн тэтгэврийг анх тогтоож байхдаа шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон нь мэдээгүй мэдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-22 хуу/,

Гэрч Ц.Тын өгсөн “...Манай эхнэр Жгийн Д нь 2018 онд шүүхээр тэтгэврээ тогтоолгосон. Хэрхэн яаж тэтгэврээ тогтоолгосныг сайн мэдэхгүй. 2018 онд тэтгэврээ тогтоолгоно гээд аймгийн төв рүү тухайн үед ганцаараа явж байсан, би хөдөө мал дээрээ үлдсэн. Тэгсэн 2018 оны сүүлээр тэтгэврээ тогтоолгочихлоо гэж байсан. 2021 оны өвөл санагдаж байна, хугацааг нь нарийн мэдэхгүй байна аймаг руу нийгмийн даатгалын газраас дуудаад тэтгэврээ буруу тогтоолгосон байна гээд нэлээн асуудал яригдаад төлбөр төлж байсан. Одоогийн байдлаар нийт 8.000.000 орчим төгрөг төлж барагдуулсан. Би эхнэр Ж.Дтой 1985 онд сууж, гэр бүл болоод одоог хүртэл амьдарч байна. Надтай суухад Архангай аймгийн Бсумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тараад хөдөө мал дээр гарсан. Эхнэр Ж.Д нь 1983 оноос 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Бсумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тараад хөдөө мал дээр гарсан. Нэгдэл тараад Өрнөх нэртэй хоршоонд хэсэг хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд мал дээрээ гарсан хүн байгаа юм. Манай эхнэр Ж.Д нь сумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байгаагүй, Харин хүүхдээ төрүүлэх хугацаанд, жирэмсний хугацаанд надтай хамт саальчин байсан. Тэрийг өөрөө саальчин гэж андуурсан байсан. Нэгдэл тарах хугацаанд ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан, оёдолчноор ажиллах хугацаанд 1985,1987,1988,1990 онуудад тус тус төрж байсан. Энэ хугацаанд надтай хамт хөдөө байсан. Анхны хүүхэд төрөөд нас барсан түүнээс хойших 3 хүүхдээ эсэн мэнд өсгөж бойжуулсан. Эхнэр тэтгэврээ хөөцөлдөнө гэж аймгийн төв рүү ганцаараа явж байсан учир мэдэхгүй байна. Би эхнэр Д болон Д гэх нэртэй хүнийг мэдэхгүй. Эхнэрээ л мэдэх юм байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 80-81 хуу/,

Тэтгэвэр тогтоолтын хуудас /1хх-ийн 09 хуу/,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 12-13 хуу/,

Тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэл /1хх-ийн 14-15 хуу/,

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/465 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 129-135 хуу/,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 180-182 хуу/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 190-211 хуу/ гэх баримтуудаар Ж.Дг А аймгийн Бсумын Унэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Дгийн Цг А аймгийн Бсумын Унэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын өгсөн “...Д.Ц нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 7 сар Бсумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Дээр дурдсанаар 11 жил авахдаа бүрдүүлж өгсөн материалыг тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй нь тулган шалгахад тухайн иргэн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймаг дахь Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан. Д.Ц нь 2013-2016 оны хооронд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичилт тооцуулах үед материалдаа хавсаргаж өгсөн, одоо ч хувийн хэрэгт эх хувиараа байгаа...” гэх мэдүүлэг,

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01053 дугаартай шийдвэр /1хх-ийн 236 хуу/,

Гэрч Ж.Дгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Гэрч Н.Дын “...хяналт шалгалтаар Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 төгрөгийн хохирол учруулсан юм...” гэх мэдүүлэг,

Ж.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд,

Гэрч Б.Тын “...Ж.Д нь 1984-өөс 1985 оны үед санагдаж байна. Архангай аймгийн Бсумын “У" нэгдэлд Чанар тордох цехэд хүний оронд түр зуур туслах ажилтнаар ажиллаж байсан шиг санагдаж байна. Гэхдээ Ж.Д нь Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор нэлээд олон жил ажиллаж байсан..., ...“У" нэгдлийн чанар тордох цех нь малын арьс шир элдэх, малын арьс, ширний халимыг нь авч чанарыг нь сайжруулах, мөн туулай тэжээх, мал нядлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байсан юм..., ...2018 онд санагдаж байна Архангай аймгийн Бсумын харьяат Ж.Д нь нөхөр Ц.Тын хамт ирээд Ж.Д нь өндөр насны тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд намайг Бсумын “У” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би Ж.Дгийн гуйлтаар түүнийг Бсумын Унэгдэлд 1984-өөс 1985 онуудад ажиллаж байсныг нь мэдэж байсан учраас шүүхэд гэрчээр орж “У" нэгдэлд Ж.Дг 1983 оноос 1992 оны хооронд саальчнаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Дгийн “...Би 2018 онд санагдаж байна. Архангай аймгийн Бсумаас аймгийн төвд орж ирээд миний таньдаг өмгөөлөгч хийдэг Б.А гэх хүнтэй уулзаж өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа талаараа хэлж зөвлөгөө авсан юм. Тэгээд тэр үед Б.А өмгөөлөгч би таны тэтгэврийг хөөцөлдөөд өгье гэхээр нь би Б.А өмгөөлөгчид итгэмжлэл хийлгэж өгөөд нотариатаар батлуулсан юм. Тэгээд Б.А өмгөөлөгч нь миний тэтгэвэр тогтоолгох тухай материал болон шүүхэд ажилласан жилийг тогтооход бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна би өмгөөлөгч Б.Аээс Архангай аймгийн Бсумын “У” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэрээ аваад Бсумын нийгмийн даатгалын байцаагч Цд материалаа өгөөд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож байсан юм. Гэтэл сүүлд нь намайг хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ярьж намайг илүү авсан тэтгэвэр болох 7.913.225 төгрөгийг нийгмийн даатгалын санд тушаах ёстой гэж хэлсэн юм. Би тухайн үед өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч дээрх төлбөрөөс 3.313.225 төгрөгийг төлж одоо 4.600.000 төгрөгийг нь төлөөгүй үлдэгдэлтэй байгаа юм..., ...Би 1983 онд анх Архангай аймгийн Бсуманд Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд ороод 1991 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад тэгээд Ахуйн үйлчилгээ татан буугдаж, Өрнөх нэртэй хоршоо байгуулагдсан бөгөөд уг хоршоонд би 1995 он хүртэл ажиллаж байсан. Гэхдээ тэр үед би ихэнхдээ гэрээрээ оёдол хийдэг байсан юм..., ... би 2018 онд 2 жилийн өмнө тэтгэвэрт орох гээд өмгөөлөгч Б.Аээс зөвлөгөө авч Б.А өмгөөлөгчийг гуйгаад малчнаар худлаа шүүхийн шийдвэр гаргуулж тэтгэвэрт орсон нь үнэн юм. Дээрх асуудал миний буруу юм...Дээрх баримтыг надад өмгөөлөгч Б.А гаргаж өгсөн юм. Намайг Архангай аймгийн Бсумын “У” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан талаарх худал баримтыг өмгөөлөгч Б.А хаанаас авсныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...хяналт шалгалтаар Архангай аймгийн Бсумын Цац багийн иргэн Ж овогтой Д нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгохдоо малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Дээрх иргэн нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Бсумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа юм. Иргэн Ж.Д нь анх буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын санд 7.913.225 /долоон сая есөн зуун арван гурван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийн хохирол учруулсан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дын “...Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөг байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал,..., ...өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм..., ... Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Дын “...Ж.Д нь намайг тэтгэвэрт орох гэсэн юм. Та шүүхэд очоод намайг Бсуманд малчин, саальчнаар ажиллаж байсан гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь би шүүхэд очоод Ж.Дгийн хэлснээр буюу Ж.Дгийн зааж өгснөөр мэдүүлсэн юм. Тэрнээс би Ж.Дг Бсуманд мал маллаж байсан талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00850 дугаартай шийдвэр,

Гэрч Д.Цгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Гэрч Д.Тын “...Д.Ц нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 7 сар Бсумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Дээр дурдсанаар 11 жил авахдаа бүрдүүлж өгсөн материалыг тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй нь тулган шалгахад тухайн иргэн нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймаг дахь Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ канондож өгсөн байсан. Энэ тухай тухайн иргэнийг дуудаж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзалт хийхэд Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцаж байсан хугацаа болон Улсын газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан хугацаагаа малчин болгож шүүхийн шийдвэр гаргуулснаа хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл илүү авсан 4.082.000 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цгийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өмгөөлөгч Б.Атэй уулзаж өндөр насны тэтгэвэрт хэрхэн орох талаар зөвлөгөө авсан юм. Тухайн үед Б.А өмгөөлөгч миний бичиг, баримтыг үзсэнээ буцаагаад өгсөн. Тэгснээ тэр үед Б.А өмгөөлөгч намайг тэтгэвэрт орох нас чинь болсон байна гэж хэлсэн. Дараа нь Б.А өмгөөлөгч миний ажилласан жилийг тогтоох тухай шүүх хуралд миний өмнөөс оролцож шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Тэгээд би тухайн үед Б.А өмгөөлөгчийн хэлснээр малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан..., Би 1982 онд Архангай аймгийн Чулуут сумын бүрэн дунд сургуульд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буюу Цэцэрлэг хотод Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид орж суралцаад 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөж, Дархан-Уул аймагт Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрс агрохимийн лабораторид нормчноор очиж ажилласан. Би дээрх газарт 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр Архангай аймгийн Хайрхан сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжиж ирсэн юм. Тэр үед би Хайрхан суманд ганц нэг сар ажиллаад ажлаасаа гарч байсан юм. Тэрнээс хойш одоог хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд мал маллан амьдарч байна. Нийгмийн даатгалын хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр миний хөдөлмөрийн дэвтэр мөн бөгөөд миний ажиллаж байсан газрыг уг дэвтэрт зөв бичсэн байна..., ...Би Б.А өмгөөлөгчид тэтгэвэр хөөцөлдөж өгсний төлөө өмгөөлөгчийн төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгч байсан юм...” гэх мэдүүлэг,

Д.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тус хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд,

Гэрч Бы “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Би дээрх Д.Ц гэх хүнийг огт танихгүй юм байна..., ... Манай нутгийн буюу Архангай аймгийн Бсумын харьяат Б.Таар дамжуулан өмгөөлөгч Б.Аийн гуйлтаар Б.Тын хамт Бсумын “У" нэгдэлд хамт ажиллаж байсан хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна..., ...Намайг Бсумын “У” нэгдэлд 1979 оноос хойш нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 оныг хүртэл ажиллах хугацаанд манай нэгдэлд Лын Ц гэж хүн саальчнаар хамт ажиллаж байсан өөр Ц гэдэг нэртэй хүн нэгдэлд хамт ажиллаж байгаагүй юм..., ... Би өмгөөлөгч Б.А гэх хүний гуйлтаар Б.Тын хамт Л.Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд оролцож байсан шиг санагдаж байна..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодоод Л.Ц гэх хүний талаар хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгийг би уншиж үзэхэд Бсумын “У” нэгдэлд хамт ажиллаж байсан Лын Ц гэх хүний талаар бичсэн байгаа учир миний гэрчээр өгсөн мэдүүлэг мөн байна. Л.Ц гэх хүн нь одоо Бсумын Цац багт мал маллан амьдарч байгаа юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У" нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ц.Дын талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1988 онд Ц.Д нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 2 хуудас материал мөн өмч хувьчлалын 3 хуудас материал нийт 5 хуудас материал гарсныг тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм....Д.Цгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймгийн Бсумын “У” нэгдлийн материалыг  шүүн үзэхэд Д.Ц гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. ...Мөн Ж.Дгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу Архангай аймгийн Бсумын “Уг” нэгдлийн материалыг шүүн үзэхэд Д гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн. Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм. Харин Цгийн Дын талаар овог, нэр бүтнээрээ бичигдсэн лавлагаа гарсан юм....Би Д.Ц, Ц.Д, Ж.Д гэх хүмүүсийг танихгүй. Б.А гэх хүнийг танина. Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь таньдаг юм. Би дээрх хүмүүстэй төрөл, садны холбоо байхгүй....Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримтаас дээрх 2 хүний талаар шүүж үзээд илэрсэн архивын лавлагааг нь л олгосон юм. Өмгөөлөгч Б.А нь Ц.Дын талаар авсан архивын лавлагааны хураамж 5000 /таван мянган/ төгрөг, Ж.Дгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг, Д.Цгийн талаар авсан архивын лавлагааны хураамж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг тус тус төрийн сангийн 010051001 дугаартай дансанд тушаасан юм. Энэ талаар Ц.Дын архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт манай архивд байгаа биш. Д.Ц, Ж.Д нарын талаар архивын лавлагаа авсан хураамж тушаасан баримт нь Засаг даргын тамгын газрын архивд байгаа юм...”,

Гэрч Б.Тын “...Би Эрдэнэмандал сумын харьяат Дгийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Харин Бсумын харьяат Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд 2018 онд байх өмгөөлөгч Б.А гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би шүүхэд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна...., ...Би өмгөөлөгч Б.Аийн хүсэлтээр Л.Цгийн ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байсан юм. Д.Ц гэх хүнийг би огт танихгүй юм. Тухайн үед өмгөөлөгч Б.А нь Л.Цгийн бичиг баримтыг үзүүлээд намайг таних уу хамт ажиллаж байсан уу гэхээр нь би Л.Цтай цуг Бсумын Унэгдэлд хамт ажиллаж байсан учраас таних юм байна хамт ажиллаж байсан гээд шүүхэд гэрчээр орж байсан юм..., ...Дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг мөн байна. Гэхдээ мэдүүлэг дээр Дгийн Ц гэж бичсэн нь буруу байх би тухайн үед Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байна гэж бодсон болохоор тэр хүнтэй хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн юм. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Мөн өмгөөлөгч Б.А нь тухайн үед Л.Цгийн иргэний үнэмлэхийг үзүүлээд таних уу гэхээр нь танина хамт ажиллаж байсан гээд тэгээд шүүхэд гэрчээр оролцож байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дын “...Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Бсумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Бсумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал..., тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм        Дээрх 2 хүний овог, нэр нь бүтнээрээ бичигдсэн лавлагаа архиваас гараагүй бөгөөд адил нэртэй хүмүүсийн лавлагаа гарсан байх боломжтой юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Дийн “...Надаас энэ хүмүүс өөрсдөө тодорхойлолт хийлгэж авсан. Би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нөхөн тооцох бичгийг үндэслэн  малчин байсан гэсэн тодорхойлолтыг эдгээр 3 хүнд хийж өгсөн. ...Би 1990 оноос 1994 оны хооронд Бсумын Цац багт мал маллаж байсан...” гэх мэдүүлэг,

Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолууд,

Д.Цд холбогдох иргэний хэргийн баримтууд,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай албан бичиг түүний хавсралт,

Гэрч Д.Цгийн дахин өгсөн “...Би Б.А гэх хүнийг өмгөөлөгч гэдгээр нь мэднэ. Би А гэх өмгөөлөгчтэй нэг удаа 30 минутын орчим уулзсан тэрнээс хойш дахин нэг ч удаа уулзаагүй, Ж.Д, Л.Ц нарыг би танихгүй. Би олон жилийн өмнөх болохоор санахгүй байгаа юм. А өмгөөлөгчтэй би 2018 оны 07 сар билүү 08 сард тэтгэвэр тогтоолгохоор уулзсан. Тэрнээс хойш иргэний үнэмлэхээ үлдээсэн бол авснаа санана. Одоо огт санахгүй байгаад байна. Үлдээсэн үлдээгээгүйгээ санахгүй байна. Би Эрдэнэмандал суманд амьдардаг гэдгээ хэлсэн. Тэрнээс би аль суманд төрснөө бол хэлж яриагүй. Надад тийм иргэний үнэмлэх байх боломжгүй. Тиймээс би Ат гаргаж өгөөгүй. Хуулийн туслалцаа авсны болон цаашид материал хөөцөлдөх 500,000 төгрөг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би архивын тасгаас материал авч үзээгүй. Би Архангай аймгийн Бсумын талаар мэдэхгүй. Миний ах дүү хамаатан садан тэр суманд байхгүй. Тиймээс би Л.Ц гэх хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Пгийн өгсөн “...2017, 2018 оны хугацаанд онцгой ажиллагааны журмаар улсад ажилласан байдлаа тогтоолгох хэрэг ихээр байсан. Тухайн үед малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль гарсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд мал маллаж байсан иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг доошлуулж эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас гэж өөрчилсөн зэрэгтэй холбоотойгоор болон улсад ажилласан жил тогтоолгох иргэд маш их байсан. Үүнийг дагаад өмгөөлөгч нарын ажлын ачаалал их байсан. 2018, 2019 онд 1 өмгөөлөгч 100 гаран хэрэгт ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл шийдүүлэх иргэний хэрэгт оролцсон байсан. Миний тухайд Архангай аймгийн Өндөр Улаан, Хангай, Тариат, Цахир, Чулуут сумын иргэдэд ихээр үйлчилдэг байсан. Яагаад гэвэл би Өндөр Улаан сумын гаралтай учир миний ах дүү хамаатан садан ихээр байдаг юм. А өмгөөлӨгч өөрөө Төвшрүүлэх сумынх нөхөр нь Бсумынх учир таньдаг мэддэг хүмүүс нь маш ихээр ирдэг онцлогтой байдаг. 2018 онд шиг санагдаж байна Архангай аймгийн өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлөөс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт оролцох өмгөөлөгчдийн хөлсний жишиг тарифыг 1 саяас 1,5 сая төгрөгийн хооронд байхаар баталж байсан. Тухайн өмгөөлөгч үүнээс багаар болон ихээр өмгөөллийн хөлсийг авах нь өмгөөлөгч нарын эрхийн асуудал байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Цгийн өгсөн “...Дээрх нэр бүхий хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг нь үндэслээд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг нь тогтоосон юм. Харин сүүлд нь дээрх хүмүүс нь шүүхээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон байсан бөгөөд тэр үед шүүхийн шийдвэрээр дээрх хүмүүс ажилласан байдлаа худлаа тогтоолгосон гэдгийг нь би мэдээгүй юм. Би дээрх хүмүүсийн тэтгэврийг анх тогтоож байхдаа шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа худлаа тогтоолгосон нь мэдээгүй мэдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Тын өгсөн “...Манай эхнэр Жгийн Д нь 2018 онд шүүхээр тэтгэврээ тогтоолгосон. Хэрхэн яаж тэтгэврээ тогтоолгосныг сайн мэдэхгүй. 2018 онд тэтгэврээ тогтоолгоно гээд аймгийн төв рүү тухайн үед ганцаараа явж байсан, би хөдөө мал дээрээ үлдсэн. Тэгсэн 2018 оны сүүлээр тэтгэврээ тогтоолгочихлоо гэж байсан. Манай эхнэр Ж.Д нь сумын Унэгдэлд саальчнаар ажиллаж байгаагүй, Харин хүүхдээ төрүүлэх хугацаанд, жирэмсний хугацаанд надтай хамт саальчин байсан. Тэрийг өөрөө саальчин гэж андуурсан байсан. Би эхнэр Д болон Д гэх нэртэй хүнийг мэдэхгүй. Эхнэрээ л мэдэх юм байна...” гэх мэдүүлэг,

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/465 дугаартай албан бичиг түүний хавсралт,

Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай албан бичиг түүний хавсралт зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Аийн “...нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар “Ц”, “Д” гэх нэрээр гарсан архивын баримтуудыг “хуурамч болох”-ыг мэдсээр байж гэх шинжийг хангаагүй буюу эдгээр баримтууд нь Д.Ц, Ж.Д нарын ажиллаж байсан талаарх баримт биш гэдгийг анхнаасаа мэдэж, уг баримтыг ашиглаж үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох гэсэн субьектив санаа зорилго тогтоогдохгүй байна.  

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх гэмт хэргийн обьектив талын шинж болох өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх шинж тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгодог.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүйг зөрчсөн байхыг шаарддаг.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд “...Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон...” заасан үйлдлийг хамааруулах бөгөөд шүүгдэгч Б.А нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6, 27 дугаар зүйлд заасан мэргэжлийн үйл ажиллагааны хориглосон үйлдэл, эс үйлдэхүйгээр уг гэмт хэргийн шинжийг хангаж, хууль дүрмийн ямар заалтыг зөрчиж бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хангасан гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь Ж.Дгийн ажилласан байдлыг тогтоолгох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон үйл баримт нотлогдож байгаа хэдий ч түүнийг Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн,

Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Аийг “...Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар тус тус явуулсан...” гэх үйл баримт нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, Дгийн Цгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор Архангай аймгийн Бсумын Унэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжээр,

мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг Унэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжээр зүйлчилсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг тогтоогоогүй байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж тогтоогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд

-Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;

-хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх;

-шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах

-Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах;

-төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх, эсхүл хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж хүссэн үр дүндээ хүрч чадах мэт илэрхийлэх;

-шүүгч болон шүүхийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах;

-мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;

-үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших үйлдлийг хориглохоор заасан.

 

Прокуророос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хориглосон заалтын аль шинжид яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл хэрхэн нотлогдсон талаар хангалттай нотлох ажиллагааг гүйцэтгээгүй, яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа нотлох баримтын хүрэлцээ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсонгүй.  

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

 

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Б.А нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл,  36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.А нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ДОНИДДОЛГОР