| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2421001040037 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200,000 төгрөг хурааж, 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэсэн, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Зүүн шорвог гэх газарт иргэн *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож улмаар ******* эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун ухархайн ханын хугарал, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Зүүн шорвог гэх газарт иргэн *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож улмаар ******* эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Зүүн шорвог гэх газарт хоорондоо маргалдан зодолдож улмаар шүүгдэгч ******* нь ******* нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож улмаар ******* эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун ухархайн ханын хугарал, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь ******* нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож улмаар ******* эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* “...унтаж байхад нүүр рүү хүн цохих шиг болсон. Тэгэхээр нь сэрээд харахад хамарнаас цус гарсан байдалтай байсан бөгөөд би ыг цохчихлоо гэж бодоод “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гээд босоод нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд мөн миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Ингээд бид хоёр барьцалдаад газар унасан бөгөөд тэр хооронд хоёр биенээ харилцан цохисон. Тэгсэн дүү болон ын эхнэр нь бид хоёрыг салгасан бөгөөд бид хэд хоорондоо хэрэлдэж байхад гэрээсээ гарсан. ...Би согтуугаар ыг цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулснаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч ******* “...унтаж байхад *******ын гар миний дээгүүр гарч ирэхээр нь түлхсэн. Тэгсэн дахиад гараа явуулахаар нь түлхсэн. Тэгтэл ******* “чи намайг цохичихоо” гээд босоод ирсэн бөгөөд босоод ирэхэд хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд бид хоёр хоорондоо чи намайг цохилоо гээд маргалдаж барьцалдаад хоёр биенээ цохисон. Ингээд цохилцож барьцалдаад байж байхад манай эхнэр болон нар салгасан. Ингээд салгасны дараа бид хэд маргалдаж байгаад би *******ыг зодож магадгүй гэж бодсондоо гэрээсээ гараад явчихсан юм. ...Би согтуугаар *******ыг цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулснаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. ...цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
хохирогч ******* “...Тухайн үед *******, нар нь адуу хайж яваад манай гэрт ирсэн. Ингээд бид хэд 2 шил архи уусан бөгөөд *******, нар нь манай гэрт хонохоор болсон. Тэгээд унтаж байхад ******* миний бие дээгүүр гараа давуулсан. Тэгэхээр нь би согтуу байсан учир эхнэр рүү гараа явуулж байна гэж бодоод гарыг нь хүчтэй түлхчихсэн юм. Тэгтэл дахиад гараа давуулах гэхээр нь дахиад гарыг нь хүчтэй түлхэхэд ******* чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гээд босоод ирсэн. ...би босоод өөдөөс нь харахад *******ын нүүрнээс цус гарч байсан бөгөөд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авахаар нь би нүүр рүү нь мөн хэд хэдэн удаа цохисон. Ингээд бид 2 зууралдаад газар унахад эхнэр болон нар босч ирээд бид хоёрыг татаж салгасан. ...би тухайн үед архи уугаад нэлээн согтсон бөгөөд *******тай маргалдаж зодолдоод дахиад зодож магадгүй гэж бодоод гэрээсээ гараад гүйчихсэн. Тэрнээс биш намайг гэрээс гаргах гэж *******, нар нь чирж гарсан зүйл байхгүй. Тэгэхээр миний биед учирсан хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт, баруун шилбэнд 1 дүгээр зэргийн хөлдөлт нь бусдын буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
хохирогч ******* “...тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх. Тэгээд гэрэл унтраагаад унтсан бөгөөд нэг мэдэхэд хүн бахирахаар нь ...гэрэл асаахад миний нүүр ам бөөн цус болсон байдалтай байсан. Тэгээд би чи намайг яагаад цохиод байгаа юм гэхэд чиний гар над дээр ирсэн гэх утгатай юм яриад байсан. Тухайн үед би нэлээн согтсон учир болсон зүйлийг бүдэг бадаг санаад байна. Тэгээд хэрэлдэж байхад гараад явсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ц.гийн “...Тухайн үед нөхрийн найз ******* гэх залуу дүү ын хамт малаа хайж явна гээд манай гэрт ирсэн юм. Ингээд манай гэрт хонохоор болж нөхөр , ******* нар нь архи ууцгаасан бөгөөд дүү нь архи уугаагүй. Тэгээд орой унтахаар болж бүгд газар гудас дэвсээд хэвтсэн бөгөөд хэвтэж байхад гэнэт нөхөр , *******тай хэрэлдээд гар хүрлээ гэх утгатай зүйл яриад босоод ирсэн.Тэгснээ хоёр биенийхээ өөдөөс хараад нэг нэгнийхээ нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад цохиод эхэлсэн бөгөөд юунаас болсон гэдгийг нь мэдээгүй босоод ирэхэд *******ын хамарнаас цус гарсан байсан. Тэгэхээр нь би нөхрөө салгахад нь мөн ахыгаа салгасан. Тэгээд хоорондоо маргалдаад байхад ******* над руу хэл амаар доромжилж ирээд цээж рүү цохисон. Гэхдээ гэмтэл учраагүй. Тэгсэн дүү нь нөхөр ыг цохиж байгаа харагдсан бөгөөд яг хаана нь цохисныг хараагүй. Ингээд нэг харсан нөхөр гэрээс гараад гүйсэн. ...Тухайн үед ******* миний биед хүрсэн зүйл огт байхгүй, мөн нөхөр сүүлд нь хэлэхдээ *******тай маргалдаад зодолдсон учир дахиад зодож магадгүй гэж бодсондоо гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Л.ын “...Тухайн хэрэг болдог орой нь ах *******ыг эхнэр рүү нь гараа явууллаа гээд байсан бөгөөд эхнэр нь босч ирээд тийм зүйл болоогүй ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд нь тэгүүл би зайлаад өгье гэж 2, 3 удаа хэлчхээд гараад явчихсан. ...Тухайн үед нь ах *******ыг зодоод дайраад байхаар нь би 3-4 удаа салгасан. Тэгээд намайг цохихоор нь би ын нүүр рүү 2 удаа цохисон. Гэхдээ тийм хүчтэй цохиогүй. Намайг цохихоос өмнө нүүр амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139 тоот “...******* биед зулайн хуйханд шарх, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 137 тоот “...******* биед хоёр хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт, баруун тохой, шуу, баруун шилбэнд 1-р зэргийн хөлдөлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун ухархайн ханын хугарал, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун ухархайн ханын хугарал, дээд уруулын дотор салстын язрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун тохой, шуу, шилбэний 1-р зэргийн хөлдөлт, хоёр хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт гэмтлүүд нь нам хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Хоёр хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот нэмэлт дүгнэлтэд “...******* биед хоёр хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт, хоёр хөлийн бүх хурууг улны шивнүүрийн түвшинд тайрах мэс заслын дараах байдал, баруун тохой, шуу, баруун шилбэнд 1-р зэргийн хөлдөлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун ухархайн ханын хугарал, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Хоёр хөлийн тавхай хэсгийн 3-р зэргийн хөлдөлт, хоёр хөлийн бүх хурууг улны шивнүүрийн түвшинд тайрах мэс заслын дараах байдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.115.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 50% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч , нарын мэдүүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *******, ******* нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА