| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421003000337 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг 90-ийн худаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Хонгор уул гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчимд өөрийн адуун сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 2 тооны даагыг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Захч гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд өөрийн адуун сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 05 дугаар сарын эхээр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Ерийн худаг гэх газарт уруудан ирсэн хохирогч эзэмшлийн 1 тооны шаргал зүсмийн, гурван арвай тамгатай эм даагыг өөрийн ашигладаг хайчны бариул тамгаар давхар тамгалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Боонго гэх газраас алдагдсан хохирогч өмчлөлийн 2 тооны байцан гүүг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ******* сумын 2 дугаар баг “Хонгор Уул” гэх газар нутагладаг. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр адуугаа хураахад хээр зүсмийн тамгагүй эм даага, хамар цагаан зүсмийн тамгагүй эм даага манай хээр азаргатай адуундаа байсан. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр адуугаа хураахад байхгүй байхаар нь тухайн газар ойролцоо, мал малладаг малчид болох , , , , , , , , миний 2 даагыг тамгалсан нараас асууж эрж хайгаад олоогүй. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр алдсан адуу малын эрэлд явж байхад ******* сумын 2 дугаар баг Өлзийтийн нуур гэх газар миний алдсан хамар цагаан хээр даага үхсэн ...байсан ...миний дааган дээр шинэхэн /сартай 3 нүдний чандмань тамган доор хөлтэй ширээтэй/ тамгаар тамгалсан байхаар нь би ойролцоо байдаг гэх малчин залуугаас асуухад “хэд хоногийн өмнө “90 булаг” гэх газар хойд хөл нь доголсон байж байсан. Таны адуу байсан юм уу, тамгалсан болохоор нь таны даага гэж бодсонгүй, наад тамга чинь ын адуунд байдаг тамга байна” гэхээр нь *******ай уулзахаар хөрш айлын малчин ахтай очиход гэртээ байж байхаар нь шууд “та миний даагыг тамгалсан байна, нэг нь танайхаас урагш 10 орчим км зайтай ын урд үхсэн байна. Хээр даага нь хаана байна” гэхэд “би тамгалаагүй, юу гэж ах нь чиний захиад байсан 2 даагыг тамгалах билээ” гэхээр нь би тухайн үед нээрээ хүн гүтгээд байгаа юм шиг санагдаад ахтай гэрээс нь гарч яваад ын адуугаар ороход 3 нүдний сартай чандмань тамгаар шинэхэн тамгалсан 7-8 тооны даага, шүдлэн байхаар нь ахыг явуулчихаад буцаад ын гэрт ирж уулзаад “та тамгалсан байна, хоёулаа тохирох уу” гэхэд “би чиний адууг тамгалаагүй” гэхээр нь “2-лаа цагдаа дээр уулзаж учраа олно биз дээ” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. ыг ирж уулзаад төлөөд өгчих юм болов уу гээд хүлээж байсан юм. Тэгээд над руу 2024 оны 06 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед дугаарын утсаар залгаж “дүү ахыгаа уучлаарай 1 хээр даага чинь байгаа ирж ав, бас үхсэн хамар цагаан хээр дааганыхаа орыг аваарай” гэж хэлэхээр нь би 2024 оны 06 дугаар сарын 10-нд очиж авна гэж хэлсэн, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/
“...Би Цагдаагийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан юм. Тэгсэн ******* гэх “90 худагт” байдаг адуучин над руу өмнө нь залгаад байхаар нь би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр , гэх залуучуудтай алдсан 2 даагаа авахаар очоод “Хамар цагаан хар даага маань үхсэн учир орны адууг нь авна” гэхэд ******* “ахын дүү хэл амгүй салъя” гээд надаа өөрийнхөө адуунаас хайчин тамгатай хонгор зүсмийн гүү, хүрэн унагатай нь барьж өгсөн. Харин миний хээр охин дааганд сартай 3 нүдний чандмань тамга дарсан байсан би зүсээр нь авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна. Манай хөрш залуу хамт тэрний алга болсон 2 даагыг асуухаар гэх айлд очсон. Миний хувьд гэх хүнийг зүс мэднэ, сайн танихгүй. Тэр өдөр би гэх айлд очиход гэртээ байж байсан. Тэгээд ******* хандаж “та миний даагыг тамгалсан байна, урд нуурын эрэг дээр хамар цагаан хар даага 3 нүдний чандмань тамга дараад доор нь ширээтэй тамга дарсан байсан гэж байна” гэж хэлж байсан. Тэгэхэд “ах нь яалаа гэж танай даагануудыг тамгалах билээ” гэж байсан. Тэгсэн “хээр охин даага нь хаана байна, хэлэхгүй бол цагдаад хэлнэ” гэж байсан. Тухайн үед “би чиний даагыг хараагүй, мэдэхгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би гэх залууг сайн таньдаг. Адууны талаар бол надаас тамгагүй хээр даага, хамар цагаан хар даага асууж байсан. Би адуу малаа татах үедээ харж байсан надтай тухайн дааганууд таараагүй байнга адуу мал гээд явж байдаг. Тэр болгондоо надаас асууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх залууг сайн таньдаг. Манай нутгийн ах, бид адуу мал ойролцоо хөрш нэгэндээ тусалдаг. ий гэр манайхаас зүүн урд зүгт 20 гаран км зайтай нутагладаг юм. Сар гарны өмнө гэж санаж байна. Анх надаас хамар цагаан хар даага, хээр даага тамгагүй гэсэн 2 тооны адуу асууж байсан. ...Тэгсэн саяхан хэд хоногийн өмнө над руу утсаар залгаад “танай гэрийн урд нууранд ...хамар цагаан хар даагыг ширээтэй саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгаар шинээр тамгалсан байна” гэхээр нь “өө тиймүү” гэсэн чинь “харин тийм байна, үхсэн байна” гэхээр нь би “наад хамар цагаан хар даага, хээр дааганд чинь шинээр тамга дарсан байдалтай намайг малд явж байхад таарсан, тамгатай болохоор нь би танайх биш гэж бодож байсан юм. Наад тамгатай чинь төстэй тамгаар адуугаа тамгалдаг байхаа, тэдний адуу тийм сартай 3 нүдний чандмань тамгатай адуу байдаг та очиж асуу, наад чинь шинээр тамгалсан байна” гэж хэлсэн. Тэгээд ах тэр *******ай уулзсан байх. ...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ах манайд ирээд “аас адуугаа очиж авна” гэхээр нь бид 2 цуг очсон. ын гэрт очиход хээр азаргатай цөөхөн тооны адуу хашаанд байхаар нь харахад ахын хээр дааганд сартай 3-н нүдний чандмань тамга шинээр дарсан байхаар нь бид нар барьж авсан. Тэгээд , 2 хоорондоо юм ярьж байгаад хашаатай байсан адуунаас хайчин бариул тамгатай цагаан хонгор гүү хүрэн унагатай барьж байсан. ...би ахаас асуухад үхсэн хамар цагаан хар дааганы хохирол гэж өгч байгаа юм гэж байсан. Миний хувьд тэр 2 юу гэж ярьж тохирсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз тамгагүй хээр даага, хамар цагаан хар даага сар гаран хайж байгаа надаас асууж байсан. Би адуугаа хураахдаа харж явсан боловч надтай таараагүй. эдгээр 2 даагыг гэрийн гаднаасаа адуунаасаа алга болсон, ойрхон энүүгээр байгаа гээд манайхны айлуудаар захиад явж байсан. Харин саяхан хэд хоногийн өмнө хамар цагаан хар дааган дээр 3 нүдний чандмань хөлтэй ширээтэй тамгаар тамгалсан байсан, нуурын зүүн талд үхсэн байна гэж ярьж байсан. Дараа нь “ гэж хүн тамгалсан байна” гэж ярьж байсан. Мөн гэх хүний адуунд олон даага, үрээ тамгалсан байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...г сайн таньдаг. Манай нутгийн дүү юм. Хамар цагаан хар даага, хээр даагыг тамгагүй явж байгаа шүү гэж асууж байсан. Би адуу малдаа явахдаа харж байсан боловч надтай таараагүй. Харин сүүлд ынх тамгалсан байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “Захч” гэх газар нутагладаг. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа хураахад миний тэжээж байсан хонгор халзан хязаалан эр бичмэл Д болон зөв талын ташаан дээрээ хүрээтэй Т үсгэн тамгатай хар хязаалан эр дун тамгатай, хүрэн хязаалан дун тамгатай 3 тооны хязаалан байгаагүй. Тухайн үед ойролцоох айл эрэлд явж байгаа хүмүүст захидаг байсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би цагдаагийн газрын алдуул мал зарын групп дээрээс өөрийн алдаад хайгаад байсан адуунуудын зургийг олж хараад ******* сумын 2 дугаар баг “90-н худаг” гэх газар байдаг гэх айлынд очиход миний хонгор халзан хязаалан, хар хязаалан байсан ба хар хязааланг маань дун тамга дээр нь тамга дарж ямар тамга гэх юмгүй болгож баалуулж түлсэн байсан. Тэгээд би аас чи миний адууг яагаад тамгалж байгаа юм, хүрэн хязаалан нь хаана байна гэж асуухад хүрэн хязааланг нь мэдэхгүй, энэ 2 манай адуунд гүйж ирсэн, би хар үрээг чинь тамгалаагүй, намайг адууны эрэлд явах хойгуур гэр харж үлдсэн хүн тамгалсан байсан гэхээр нь чи юу гэж солиороод байгаа юм, тэр хүн чинь хаана байна, би уулзмаар байна гэхэд одоо байхгүй гэж байснаа би өөрөө тамгалсан юмаа гэхээр нь чи тэгвэл миний хүрэн хязааланг зарж үрсэн юм биш үү, миний 3 хязаалан нэгнээсээ салдаггүй, би 3 хязаалангаа уяж уралдуулна гээд 2 жил тэжээсэн гэхэд би хүрэн хязааланг чинь төлчих юм уу гэхээр нь чи эсвэл хүнд өгсөн бол би очиж авмаар байна, уяж уралдуулах адуу юм гэж хэлээд тэнд байсан 2 адуугаа ачаад явсан. ...Миний хувьд 3 тооны адуугаа алдсан бөгөөд 2 тооны адуугаа аас хүлээн авсан. Тухайн 3 тооны адуу нэгнээсээ огт салдаггүй байсан бөгөөд л нэгийг нь нааш цааш нь болгосон байх. Үлдсэн 1 тооны адууг маань нь төлчихнө гэж дуугарч байсан удаатай. Иймээс миний хувьд 1 тооны хязаалан адууны үнэлгээний мөнгөн дүн болох 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103, 105/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 3 үрээг харж байсан өвөл өвөлжөөн дээрээ тэжээж байсан. Тэгээд хавар хөдөөнөөс адуун дээр явж байхад нь миний тэжээж байсан 3 үрээг харж байгаарай, олдохгүй байна гэж хэлээд хайгаад явж байсан. Би өвөл гэрт очиход өөрийнх нь тамга буюу дун тамгатай хүрэн зээрд үрээ, мөн дун тамгатай сартай хар үрээ, онгин дотор Т тамгатай мөн гуян дээрээ Д тамгатай хонгор халзан үрээ тэжээж байсныг харсан. Харин хэзээ тэжээлээсээ гаргасан талаар мэдэхгүй байна. Надаас хавар асуугаад явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү аймгийн цагдаагийн газрын алдуул мал гэсэн хаягаар манай үрээнүүдийн зураг явж байна гээд цагдаатай уулзахаар явсан. Тэгээд ирэхдээ сартай хар үрээ, хамар халзан үрээ хоёрыг авчирсан. Сартай хар үрээг нь тамгалсан байсан. Уг нь өөрөө Дун тамгатай байсан мэдэгдэхгүй болтол нь дарсан байсан. Харин хүрэн зээрд үрээ нь ирээгүй. Хүрэн зээрд үрээ нь дун тамгатай байх ёстой. ...Энэ гурван үрээ нэгнээсээ огт салахгүй ...хавар тэжээлээс гаргаад явуулаад адууны захад гурвуулаа холбосон юм шиг явдаг байсан. ...Би тэр адуу тамгалсан хүнийг сонсож байсан. Олон хүний адуу тамгалсан зарим нэг тамгалуулсан адуу нь үхсэн сураг сонсож байсан. Нэг бол тэр хүн зарж борлуулсан үгүй бол тамгалахдаа бэртээгээд алсан өөрөөр зээрд үрээ үхнэ гэж байхгүй. Нөгөө хоёроосоо сална гэж байхгүй багаасаа ижил адуу хэзээ ч салахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорнод аймаг ******* сумын 2 дугаар баг “Хадан хөв” гэх газар нутагладаг юм. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр адуугаа хүйтэн борооноор алдсан юм. 2024 оны 05 дугаар сарын 20-нд адуугаа ******* сумын 2-р баг “90-н худаг” гэх газрын баруун талаас олж авахад адуун дотор байсан ширээтэй гурван хос арвай тамгатай шаргал зүстэй охин даага байхгүй байхаар нь би тус сумын 2-р багт байх адуучин залуус болох , , , , гэх хүмүүст шарга даагаа захиж асууж байгаад 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “90-н худаг”-т байх *******ай гэрийнх нь гадаа таараад манайх ширээтэй 3-н хос арвай тамгатай шарга охин даага хайж байна. Танайхны адуугаар таарвал хэл дуулгаж өгөөрэй гэхэд манай адуунд байхгүй тийм шарга даага хараагүй, таарвал хэл дуулгана гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн газрын алдуул мал зарын групп дээрээс манай шарга даагатай адил дааганы зураг гарч ирэхээр нь сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдож шарга дааганы зургийг авч харахад манай ширээтэй гурван хос арвай тамган дээр хайчны бариул тамга баалуулж түлж дарсан байсныг хараад 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөхөр хамт ын адуунаас очиж авсан. Би 1 адуугаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Миний хувьд гомдолтой байна. гэх хүн манай шарга даагыг адуунаас салгаж авч үлдэж өөрийнхөө тамгыг дарж бид нарыг эрэлд явуулж цаг зав, шатахуунаар хохироосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорнод аймаг ******* сумын 1-р баг “Өндөр хошуу” гэх газар амьдардаг юм. Манай адуу “Боонго” гэх газар бэлчээрлэдэг. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын эхээр цасан шуурганаар өөрийн шарга азаргатай 25 тооны адуугаа алдсан ...Би тухайн адуунуудыг хайж байхдаа ******* сумын 2 дугаар баг “90-н худаг”, “Хонгор уул” гэх газар нутагладаг , , , , , гэх хүмүүст захиж байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэртэй утсаар ярьж танай тамгатай халиун, шар хээр зүсмийн 2 адуу байна ирээд үз танай адуу биш байсан ч манайх гэж хэлээд авчих цагдаад бүртгэлтэй байгаа гэхээр нь би тэр өдөр шууд ын адуунд очиж үзэхэд миний 2 шүдлэн байцан гүүнүүд мөн байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ын адуунаас 2 байцан гүүгээ авахад Шар хээр зүсмийн байцан гүүний буйл тамган дотор нь бөөрөнхий 3 цагираг дарж тамгалсан, хээр зүсмийн байцан гүүний 3 нүдний чандмань тамгыг холбож баалуулж хайрч тамгалсан байсан. Уг нь манай нутгийнх, миний адууны тамгыг хамгийн сайн мэдэх хүн, өвөл надтай цуг адууны эрэлд цуг явна шүү гэж утсаар ярьж байсан. Мөн би 2024 оны 05 дугаар сарын 10-ны үед эдгээр адуунуудаа хайгаад 90-н худагт байх ынд орж адуугаа асуугаад хоол унд идэж амраад явсан. Тухайн үед манай адуунд илүү дутуу хүний мал байхгүй, ах нь таньж мэдэх хүмүүстэй танай адууг захиж байя, сураг гарвал хэлнэ” гэж байсан. Тухайн үед би ******* итгээд адуугаар нь ороогүй. ...Миний хувьд гомдолтой байна надад 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээр нь ороод адуугаа сураглаад хоол идээд гарахад хэлсэн бол би ******* баярлалаа гэж хэлээд гарах байсан. Энэ хүн миний адууг мэдсээр байж тамгалсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд нэр бүхий иргэдийн адуун сүргийг өөрөө зорьж очин хулгайлаагүй, тухайн алдагдсан гэх адуунууд нь манай адууг даган нийлж ирсэн бөгөөд өөр, өөр цаг хугацаанд ирсэн. ...Би адууны эрэлд явж байгаад гэртээ 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн бөгөөд 13-ны өдөр адуугаа хураахад хонгор халзан зүсмийн, зөв талын ташаан дээрээ Т үсгэн тамгатай, доод талдаа Д үсгэн тамгатай хязаалан адуу манай адуутай нийлсэн байсан. Үүний дараа 04 дүгээр сарын 15-ны өдөр хар зүмийн хязаалан адуу ирсэн байсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орчимд манай хуурай дүү манайд ирсэн байсан ба түүнтэй хамт 10-ны өдөр түүний эзэмшлийн машинтай адуундаа явахад хамар цагаан зүсмийн даага манай үрээнүүдтэй хамт явж байсан. Тэр хавиар олон айл нутагладаг болохоор нэгнийх нь адуу л нийлждээ гэж бодож байсан. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тамгагүй хээр даага миний хэдэн үрээтэй нийлчихсэн явж байсан. Мөн уг асуудлыг мэдэж байгаа. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орчимд хул азаргатай адуунд шаргал зүсмийн гурван арвай тамгатай даага нийлсэн байсан. Би 2024 оны 05 дугаар сарын сүүл /яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй/-ээр манай адуунд нийлсэн байсан зарим адууг 2 өдөрт цувуулан өөрийн ашигладаг тамгаар тамгалчихсан юм. Миний хувьд сартай гурван нүдний чандмань тамга, хайчны бариул тамгаар тамгалсан. Уг адуунуудыг тамгалдаг нь миний буруу бөгөөд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Өөрийн адуун сүрэгт нийлсэн бусдын эзэмшлийн адуун сүргээс зарж борлуулсан ямар нэгэн адуу байхгүй. Хохирлын хувьд 2 тооны дааганаас хамар цагаан хар даага нь үхсэн байсан. Үлдсэн 1 тооны даагыг өөрөө авсан бөгөөд миний хувьд үхсэн дааганы оронд нь хүрэн унагатай хонгор гүү өгч хохирлыг нь барагдуулсан. нь өөрийн эзэмшлийн 2 тооны байцсан гүүг хүлээн авсан. нь өөрийн эзэмшлийн шарга зүсмийн даагыг хүлээн авсан. хувьд 3 тооны хязаалан адууг алдсан гэж мэдүүлээд байгаа бөгөөд манай адуунд 2 тооны хязаалан адуу нийлсэн бөгөөд 2 тооны хязаалангаа хүлээн авсан. ...Тухайн үед адуугаа алдсан маш олон эрэлчид явж байсан. Нэр бүхий иргэдийн алдсан гэх адуунууд нь манай адуунд нийлээд байж л байсан. Эрэлчид ирээд тамгагүй болон бүдэг тамгатай адууг минийх гэж хэлээд аваад явчихдаг тохиолдол гардаг бөгөөд үүнээс сэргийлэх зорилгоор өөрийн эзэмшлийн тамгыг ашиглаж өөрийн адуунд нийлсэн адууг тамгалсан. Миний хувьд тамгалсан адуунуудын зургийг тамгалахаасаа өмнө нь болон тамгалсныхаа дараа нь дарсан байсан. Гэвч тухайн үед ашиглаж байсан гар утсаа 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөө явж байгаад гээгдүүлчихсэн олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 95, 142, 178/
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-09/
- Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 97-98, 144, 180-181/
- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 52-53/
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн РЦ-24-143, РЦ-24-227, РЦ-24-225, РЦ-24-226 тоот дүгнэлтүүд /хх-ийн 54-58, 116-120, 154-158, 193-197/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/
- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93, 139-140, 175-176/ болон шүүх хуралдааны өмнө хохирогч Т.аас гаргасан “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүйгээр шийдвэрлэж үүний оронд 1,000,000 төгрөгөөр тохиролцож мөнгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, чөлөөлж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Хонгор уул гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчимд өөрийн адуун сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 2 тооны даагыг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Захч гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд өөрийн адуун сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг 90-н худаг гэх газарт 2024 оны 05 дугаар сарын эхээр уруудан ирсэн хохирогч эзэмшлийн 1 тооны шаргал зүсмийн, гурван арвай тамгатай эм даагыг өөрийн ашигладаг хайчны бариул тамгаар давхар тамгалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Боонго гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр алдагдсан хохирогч өмчлөлийн 2 тооны байцан гүүг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., Т., А., Т., гэрч Э., С., А., Б., Г., , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн РЦ-24-143, РЦ-24-227, РЦ-24-225, РЦ-24-226 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Шүүгдэгч ******* нь ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малын талаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно. Гэтэл шүүгдэгч ******* нь уг 8 тооны адууг өөрийн адууны тамгаар тамгалж, эзнийг нь адуугаа эрж сураглаж явахад нь өгөхгүй нуун дарагдуулж, өөрийн өмчлөлд хууль бусаар, шунахайн сэдэлтээр шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 1,400,000 төгрөг, хохирогч эд хөрөнгөд 3,000,000 төгрөг, хохирогч эд хөрөнгөд 700,000 төгрөг, хохирогч эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч Б., А., Т. нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хохирол төлбөрөө авсан, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн, хохирогч Б. нь шүүх хуралдааны өмнө “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүйгээр ...1,000,000 төгрөгөө өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 69 см урттай, хайчны бариул тэмдэгтэй төмөр тамга, 69 см урттай, сартай 3 нүдэн тэмдэгтэй төмөр тамга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 69 см урттай, хайчны бариул тэмдэгтэй төмөр тамга, 69 см урттай, сартай 3 нүдэн тэмдэгтэй төмөр тамга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
.