| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2421006430048 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Экспо худалдааны төвд иргэн үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж эрүүл мэндэд нь зүүн гарын чигчий 5-р хурууны уг хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Экспо худалдааны төвд хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж эрүүл мэндэд нь зүүн гарын чигчий 5-р хурууны уг хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд прокурорын тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. Өөрийн гэм буруутай үйлдэл дээр маргах зүйл байхгүй болохоор гэх хүнтэй маргалдаж гарыг нь гэмтээсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор энэ асуудлаа хурдан түргэн шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг, хохирогч Н.ийн “...Би Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Экспо худалдааны төвд лангуу түрээсэлдэг. ...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед өөрийн лангуугаа нээгээд байж байхад ойролцоо лангуу түрээсэлдэг гэх эмэгтэй ирээд надаас хэрүүл өдөөд, янз бүрээр хэлээд маргасан. ...хажуу талд лангуу түрээсэлдэг бас ирснээ миний лангууг өшиглөөд чемодан юм авч шидээд байхаар нь би зүгээр байхгүй ...тэсэлгүй өөдөөс нь хэрэлдээд маргах болсон. Тэгтэл гэх эмэгтэй хүрч ирснээ миний зүүн гарыг бариад базаад мушгичихсан. Тэр үед миний хуруу их өвдөөд өнгөрсөн. Харин манай нөхөр бид хэдийг салгаад намайг аваад гарсан. ...миний гар өвдөөд байсан болохоор хүлээн авах тасаг руу очиж үзүүлэхэд зүүн гарын чигчий хуруу хугараад 2-3 яс няцарсан байна гэж байсан. ...Миний зүүн чигчий хуруунд учруулсан гэмтлийг зөвхөн гэх эмэгтэй учруулсан. гэх эмэгтэй хүнтэй маргалдахаас өмнө миний гар ямар нэг гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. ...Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулах шаардлагагүй. ...Нөхөр бид 2 ажил ихтэй өөрсдөө лангуун дээрээ суудаг болохоор ийш тийш явах боломж байхгүй. ...нэхэмжлэх зүйлийн талаар нөхөр, бид 2 өдөрт дунджаар 1,000,000 төгрөгийн орлого олдог. Тухайн орлогоос цэвэр ашиг нь ойролцоогоор 400,000-500,000 төгрөг байдаг болохоор гараа хугалуулаад нэг өдөр ажиллаагүй өдрийнхөө орлогыг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.ын “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрөөд 12 цаг болж байх үед манай эхнэрийн лангууны цаад талд нь суудаг болон гэх эмэгтэй нар манай эхнэр рүү лангуугаа цааш нь хийгээч гээд хэрүүл өдөөд маргалдаад байсан. ... гэх эмэгтэй нь манай эхнэрийн лангуун дээр байсан чемодан, цүнх, оймс гээд бүгдийг нь тарааж шидээд ...эхнэртэй маргалдаад зүүн гарнаас нь барьж байгаад гарыг нь эвгүй мушгичихсан. Тэгээд маргалдаад байхаар нь би эхнэрийгээ аваад лангуугаа орхиод гадагш гарсан. Гэтэл манай эхнэрийн зүүн гарын чигчий хуруу нь хөхрөөд хавдаад ирсэн. Тэгэхээр нь би шууд эмнэлэг рүү явж үзүүлээд зургийг нь авхуулахад зүүн гарын чигчий хуруу нь хугарчихсан байсан. ...Тухайн гэмтлийг гэх хүүхэн учруулсан. Учир нь манай эхнэртэй барьцалдаж маргалдсан хүн нь зөвхөн гэх эмэгтэй. Маргалдаж байгаад зүүн гарын чигчий хуруунаас нь мушгичихсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Манай ХХК-ийн зүгээс лангуу түрээслэхээр ирсэн иргэдтэй ямар ч байсан гэрээ хийдэг. Гэхдээ тодорхой заагдсан талбайгаа түрээслэхээс биш, тогтоосон газарт илүү бараа материал зарж болохгүй гэсэн ерөнхий заалт бол байгаа. Гэхдээ манай Экспо худалдааны төв, Шүр зах, Тана зах гээд бүх худалдааны төвд лангуу түрээсэлж байгаа иргэд бүгдээрээ лангуунаас илүү бараа материал гаргаад хаана л зай байна, тэр болгоныг ашиглаж ажил амьдралаа дээшлүүлэх гэж л явдаг гэсэн үг. ... гэдэг хүн манай худалдааны төвд 4-5 лангуу түрээсэлдэг. Өмнө нь ганц хоёр хүнтэй хэрэлдэж маргалдаж байсан талаар сонсогдож байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот “...Н.ийн биед зүүн гарын чигчий /5-р/ хурууны уг хэсгийн хугарал, зүүн гарын чигчий, ядам хуруу, алганы цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.*******.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Н.ийн Хас банкны дансны хуулга, шүүгдэгч хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “хохирол төлбөрт 500,000 төгрөг авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА