Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

  Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005750082 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг 5-23 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Улаанбаатар хот дүүргийн 24 дүгээр хороо 1 гудамжны 16 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 6-р багт малыг харж байхдаа хамт малчнаар ажиллаж байсан хохирогч эзэмшлийн Төрийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 1,669,679 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

          Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 6-р багт малыг харж байхдаа хамт малчнаар ажиллаж байсан хохирогч эзэмшлийн Төрийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,669,679 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг Гашууны гол гэх газарт иргэн эзэмшлийн олон тооны адууг маллаж туслах малчнаар ажилладаг байсан. Энэ үед надтай хамт гэх ах хамт амьдардаг байсан бөгөөд тэрээр эзэмшлийн олон тооны хонь, ямааг харж малладаг байсан туслах малчин юм. ахын хувьд хамт амьдарч байхдаа надад өөрийн эзэмшлийн Төрийн банкны цэнхэр өнгөтэй виза картыг өгч олон ч удаа архинд явуулж байсан удаа байгаа. Энэ хугацаанд би ахад мэдэгдэхгүйгээр виза картыг нь авч хэрэглэсэн тохиолдол байдаг. Түүний картнаас мөнгө авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан хэд хэдэн тохиолдол байдаг учраас би тодорхой мөнгөн дүн байхгүй байсан. Ингэж явсаар 2024 оны 08 дугаар сард малыг харах гэрээ дуусаж би Улаанбаатар хот руу явсан бөгөөд ...хотод шувуун паприк гэх газар шорооны ажилд орсон. ...Миний хувьд ахын виза картнаас нь зөвшөөрөлгүйгээр мөнгө авсан нь үнэн учраас би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч түүний хохирлыг бүрэн барагдуулсан. ахтай холбогдож бэлэн мөнгөөр хохирлыг нь барагдуулах гэсэн боловч бэлэн мөнгө авахгүй гэсэн тул би түүнд өөрийн эзэмшлийн 5 тооны адуугаа өгсөн. ...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, хохирогч "...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний халамжийн мөнгө цуглаад би найз эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа гэхээр нь өөрийн Төрийн банкны ....тоот данснаас Дорнод аймгийн Матад сумын төвийн банкин дээр орж мөнгө шилжүүлээд гарсан. Ингээд би тухайн өдрөө сумын төвд хоноод маргааш нь сумын төвийн Улаан эргэ гэх нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн Төрийн банкны виза картаа гээгдүүлсэн болохыг 2024 оны 09 дүгээр сарын дундуур мэдсэн. ...Тэгээд би өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд ирж Төрийн банкны хуулгаа авахад нийт 1,538,000 төгрөгийн гүйлгээ миний эзэмшлийн данснаас гарсан болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Матад сумын төв дээр ирээд банкаар орж мөнгө байхгүй болсныг анх мэдсэн. ...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Гурван өндөр ХХК хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн гурван хүний зургуудыг харлаа үүнээс саравчтай малгай дээрээ эрээн алчуур, хар нүдний шилтэй залууг нь таньж байна. Манай малын эзэн адууг маллаж надтай хамт амьдарч байсан гэх залуу байна. ...миний карт бололтой цэнхэр өнгийн карт уншуулж байна. ...Би виза картаа яг яаж байгаад алга болгосноо мэдэхгүй байсан болохоор хаяж гээгдүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Харин надтай ...хамт амьдарч байсан нь миний картыг авсан гэж бодоогүй. Миний виза карт чиптэй уншдаг юм аа. Мөн ганц нэг удаа ******* картаа өгч архинд явуулж байсан. ...Өөрийнхөө мөнгийг авчихвал надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “... нь 2022 оны 06 сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл манай адууг маллаж байгаад хот руу явсан юм. ...Манай малчин нь картаа алга болгочихоод тоохгүй явж байгаад 2024 оны 10 дугаар сард данснаасаа мөнгөө авах гэтэл дансанд мөнгө нь байхгүй, картаас нь хууль бусаар мөнгө нь гарсан талаар надад хэлсэн тул цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Мөн манай адуучин байсан нь манай малчин тэй 2023.08 сараас 2024.08 сар хүртэл хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Төрийн банкны дансны хуулга, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичиг /дансны хуулга/-т үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.өд 1,669,679 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.НАМУУНТУЯА