| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 188/2024/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/414 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308009450094 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 27-нд ******* аймгийн ******* суманд төрсөн 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ******* аймгийн ******* сумын *******, ******* гэх газарт оршин суух хаягтай, *******баатар хотод Сонгинохайрхан дүүргийн *******, -гийн ны од оршин сууж байгаа, урьд нь;
2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон өмнөх ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, /РД:ИН/, ******* овогт *******ын *******.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.******* 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны ны жижүүрийн байранд байхдаа хохирогч ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний Хаан банкны дугаарын данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр АТМ-ээс нийт 4.059.450 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би одоогоор Говь Хангай мебельд ажиллаж байгаа. Цалингаасаа хохирлыг төлж барагдуулна. Миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Гурав: Эрүүгийн 2308009450094 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн ны ны хогоо цэвэрлээд явж байтал тухайн орцны 4-р давхарт үл таних эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн хүнийг юу хийж байгаа юм, гараарай гэж хэлээд доошоо буугаад нойтон цэвэрлэгээ хийхээр 30 минутын дараа дээшээ гартал 8 давхрын бункерийн араар нөгөө үл таних эрэгтэй хүн хэвтэж байхаар нь босгоод танилцсан. Тухайн залуу өөрийгөө “” гэж танилцуулаад, би хөдөөнийх учир очих айл байхгүй гэхээр нь тэр залууг би тухайн үед өөрийн амьдарч байсан ны ны жижүүрийн өрөөнд цуг амьдарсан. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би тухайн залуутай 0,33 литрийн хэмжээтэй 2 шил “Сөжү” нэртэй архи, 0,33 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж уугаад байж байтал тухайн залуу шүүр бариад гаднах цасаа цэвэрлэе гэхээр нь за за тэг гэж хэлээд би орон дээрээ хэвтэж байтал гаднаас “” цасаа цэвэрлэчхээд ороод ирлээ гээд жоохон хэвтээдэхье гэж хэлээд миний хажуугаар хэвтсэн. Удалгүй манай гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь би сэртэл “” нь гарах гэж байхаар нь чи хаачих гэж байгаа юм гэж асуутал би хаачих ч үгүй одоохон гэж хэлээд гараад явахаар нь юу ч бодолгүй эргээд унтаад өгсөн. Тэгээд шөнийн 22 цагийн үед сэртэл би гэртээ ганцаараа байсан бөгөөд “” нь байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайж үзэхэд “” ерөөсөө байхгүй байсан бөгөөд тухайн үед өмсөж байсан миний өмдний халаасанд байсан Хаан, Хас банкнуудын виза карт байхгүй байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би данс дахь мөнгөө үзтэл миний дансанд байсан 4.059.450 төгрөг байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад тухайн үед хандаж байсан боловч би эмнэлэгт хэвтээд цагдаатай холбогдож чадахгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гараад дахин цагдаагийн байгууллагын байгууллагад хандаж байгаа юм. Миний Хаан банкны тоот данснаас 4.059.450 төгрөгийн зарлага гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын дахин өгсөн: “Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Надтай холбогдсон бөгөөд миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Гэхдээ барагдуулна гэж хэлсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзаж тодорхой хэмжээний хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Би гомдолтой байгаа бөгөөд өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал)
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-73 дахь тал)
4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц-1016 дугаартай “Хаан банкны виза карт нэг ширхэг 20.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
5. Хаан банкны ын эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 75 дахь тал)
6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “ 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 07 цаг 12 минут 42 секундэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 92 тоот “UB Platinum” оффисын 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 1.700.000 төгрөгийг авсан дүрс бичлэг байв. Тухайн бичлэгт халимаг засалттай хар өнгийн үстэй, шар царайтай, дэлдэн чихтэй, урт малгайтай хар өнгийн куртиктэй, хар өмд, бараан өнгийн гуталтай, 25-30 орчим насны эрэгтэй хүн Хаан банкны АТМ-ээс зүүн талаасаа 2 дахь тооцооны машины дэргэд ирж халааснаасаа виза карт гаргаж, АТМ-ээр үйлчилгээ авч байгаа дүрс бичлэг харагдах бөгөөд тухайн картын нууц үгийг өөрөө бичиж үйлчилгээ авч байгаа нь тусаж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 77-79 дэх тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.*******гийн өгсөн: “Миний бие 2022 оны 12 дугаар сарын дундуур найзуудтайгаа гадуур архи ууж явж байгаад гадаа хонохоор болсон бөгөөд даарч байсан болохоор ны ны жижүүрээс гуйгаад орж хонохоор болсон. Тухайн байрны жижүүр ахыг гэдэг байсан бөгөөд тэр өдөр бид хоёр танилцаад маргааш нь би гараад явсан. Харин 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би ахын гэр буюу ны ны жижүүрийн байранд очсон бөгөөд ахын мөнгөөр 2 шил архи аваад 16-17 цагийн орчимд хувааж уусан. ах тэр үед өөрт нь байсан дугуй засварын 3.000.000 төгрөгтэй гэж ярьж байсан. Тэгээд бид 2 архиа хувааж ууж дуусахад ах тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөгтэй гэдгийг нь мэдэж байсан болохоор шууд банкны картыг нь аваад гараад явчихсан. Тэр өдөр дэлгүүрээс юм авахад кодоо хэлж байсан бөгөөд тэгэхэд нь би мэдээд авчихсан юм. Гэхдээ одоо би кодыг нь хэд байсныг мартчихсан байна. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ дээр явж очоод картыг нь уншуултал дотор нь 4.000.000 төгрөг байсан. Тэгэхээр нь би 1.800.000 төгрөгийг нь авчхаад яваад өгсөн. Тэгээд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын хойд талд байдаг Хаан банкны АТМ-с тухайн картад байсан үлдсэн 2.250.000 төгрөгийг нь авчихсан. Тэгээд тэр мөнгөө 2023 оны 01 дүгээр сард бүгдийг нь үрээд дуусгасан. Харин 2023 оны 12 дугаар сард цагдаа нар ирээд намайг барьсан. Би тэр мөнгөөр хоноглох газар хайж зочид буудалд хоноод, үлдсэн мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Би шунахайн сэдэлтээр ын картыг нь хулгай хийгээд дотроос нь мөнгийг нь авчихсан юм . Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа бөгөөд дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг ойлгож ухаарлаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал)
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 114-123 дахь тал), 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1133 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 104-112 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны ны жижүүрийн байранд байхдаа хохирогч ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүнийг унтсан байхад нь Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, ын эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 4.059.450 төгрөг авсан болох нь:
хохирогч ын өгсөн: “...Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би данс дахь мөнгөө үзтэл миний дансанд байсан 4.059.450 төгрөг байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад тухайн үед хандаж байсан боловч би эмнэлэгт хэвтээд цагдаатай холбогдож чадахгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гараад дахин цагдаагийн байгууллагын байгууллагад хандаж байгаа юм. Миний Хаан банкны тоот данснаас 4.059.450 төгрөгийн зарлага гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), хохирогч ын дахин өгсөн: “..Би гомдолтой байгаа бөгөөд өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-73 дахь тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Хаан банкны ын эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 75 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 77-79 дэх тал)зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хаан банкны АТМ дээр явж очоод картыг нь уншуултал дотор нь 4.000.000 төгрөг байсан. Тэгэхээр нь би 1.800.000 төгрөгийг нь авчхаад яваад өгсөн. Тэгээд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын хойд талд байдаг Хаан банкны АТМ-ээс тухайн картад байсан үлдсэн 2.250.000 төгрөгийг нь авчихсан. Тэгээд тэр мөнгөө 2023 оны 01 дүгээр сард бүгдийг нь үрээд дуусгасан. Харин 2023 оны 12 дугаар сард цагдаа нар ирээд намайг барьсан.Би тэр мөнгөөр хоноглох газар хайж зочид буудалд хоноод, үлдсэн мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Би шунахайн сэдэлтээр ын картыг нь хулгай хийгээд дотроос нь мөнгийг нь авчихсан юм . Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа бөгөөд дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг ойлгож ухаарлаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд хохирогчийн мэдүүлснээр “...гараад явахаар нь юу ч бодолгүй эргээд унтаад өгсөн. Тэгээд шөнийн 22 цагийн үед сэртэл би гэртээ ганцаараа байсан бөгөөд “” нь байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайж үзэхэд “” ерөөсөө байхгүй байсан бөгөөд тухайн үед өмсөж байсан миний өмдний халаасанд байсан Хаан, Хас банкнуудын виза карт байхгүй байсан... 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гараад дахин цагдаагийн байгууллагын байгууллагад хандаж байгаа юм. Миний Хаан банкны тоот данснаас 4.059.450 төгрөгийн зарлага гарсан...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч ын Хаан банкны виза картыг хулгайлж (“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар виза карт 20.000 төгрөгөөр үнэлэгдсэн) АТМ-ээс 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 4.059.450 төгрөг авч хохирогчид нийт 4.079.450 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч 500.000 төгрөг хохирогчид төлсөн гэж мэдүүлж байх боловч энэ талаар баримтгүйн учир түүний мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас 4.079.450 төгрөг гаргуулж хохирогч од олгохоор шийдвэрлэсэн болно.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.
Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ШЗ/747 дугаартай захирамжаар “ Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлж, цагдан хорих”-оор шийдвэр гаргасан байна. Шүүхийн уг шийдвэрийн дагуу эрүүгийн цагдаагийн албанаас шүүгдэгчийг олж 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон байна. Иймд түүний цагдан хоригдсон 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцно.
Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас 4.079.450 төгрөг гаргуулж хохирогч од олгосугай.
7. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ