2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/450

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410040511811 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “*******”-д кассчин ажилтай, ам бүл 5, /6-12 насны/ 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *******, *******ны ******* хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УК*******/, ******* овогт *******ийн *******.  

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* 2024 оны 9 дүгээр сарны 15-ны өдөр хохирогч аас Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны гэртээ байхдаа Хаан банкны тоот данс руу андуурч шилжүүлсэн 1.310.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Миний буруу.” гэв.

Гурав: Эрүүгийн 2410040511811 дугаартай хэргээс

1. Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Хаан банкны 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 29/10615 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал)

3. Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 29/12548 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дахь тал)

4. Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 29/13700 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-19 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны од байхдаа өглөөний 9 цагийн орчимд би өөрийн Хаан банкны тоот данс, өөрийн тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Хүлээн авагч нь *******ийн ******* гэх нэртэй хүн байсан. Ингээд би Хаан банкин дээр очиж уулзаад болсон явдлынхаа талаар хэлсэн чинь эргэж холбогдож хэлнэ гээд өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкнаас над руу утсаар яриад андуурсан дансны эзэмшигчийн утас нь холбогдохгүй байна та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн учраас гомдол гаргаж байна. Би буцаалт гэх утгатайгаар бичсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын дахин өгсөн: “...Би андуурч шилжүүлсэн гэх 1.310.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг буцаан авсан. Би үлдэгдэл болох 910.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Цагдаагийн байгууллагаас тэр хүнд мэдэгдсэнээс хойш бараг сарын хугацаанд буцаан шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн дансны эзэмшигч нь холбогдох утасны дугаараа авахгүй, буцаагаад удахгүй шилжүүлнэ гэх мэтээр шалтаг тоочсоор байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ын өгсөн: “Би тус дансыг миний нэр байдаг гэдгийг огт мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр холбогдоод тус данс нь миний нэр бүртгэлтэй байдаг гэдгийг мэдсэн. Би Хаан банкны тоот дансаараа цалингийн зээл төлдөг ба андуурч шилжүүлсэн гэх миний Хаан банкны тоот данс руу орсон 1.310.000 төгрөгийг цалингийн зээлд автоматаар суутгасан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас 1.310.000 төгрөгийг *******ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу андуурч шилжүүлснийг ******* нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 06 дахь тал), Хаан банкны 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 29/10615 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал), Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 29/12548 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 29/13700 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-19 дэх тал), хохирогч ын өгсөн: “...би өөрийн Хаан банкны тоот данс, өөрийн тоот данс руу 1.310.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Хүлээн авагч нь *******ийн ******* гэх нэртэй хүн байсан. Ингээд би Хаан банк дээр очиж уулзаад болсон явдлынхаа талаар хэлсэн чинь эргэж холбогдож хэлнэ гээд өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкнаас над руу утсаар яриад андуурсан дансны эзэмшигчийн утас нь холбогдохгүй байна та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн учраас гомдол гаргаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна. 

Гэмт хэргийн улмаас 1.310.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар шилжүүлсэн, эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Иймд хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчаас *******ыг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт хохирогч д  1.310.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 57 дахь тал)-д авагдсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын  шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн гурван төрлийн ялаас дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Энэхүү хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                               

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт *******ийн *******ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ