| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01111/и |
| Дугаар | 155/ШШ2017/00133 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2017/00133
| 2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2017/00133 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 09 дүгээр гудамжны 43А тоотод оршин суух, Б...О /............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Гт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2016/01111/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн өмгөөлөгч Унар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Холбооны газарт 2015 онд ажилд орсон. Уг байгууллагад 1 жил ажилласан. Ингэж ажиллаж ирэхдээ ямар нэгэн зөрчил гарган арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016.07.02 өдөр Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Бнь А/80 дугаартай тушаал гарган Зарим орон тоо хасч, ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хувьд мэдээлэл технологийн инженер тус байгууллагад зайлшгүй байх орон тоо гэж бодож байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х.Гт ажилд орж уг байгууллагад 1 жил ажилласан. Энэ хугацаанд зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мэдээлэл технологийн инженерийн албан тушаал цомхтгогдсон гэж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэл өгч намайг ажлаас чөлөөлсөн. Миний бодлоор мэдээлэл технологийн инженер гэсэн албан тушаал тухайн байгууллагад зайлшгүй шаардлагатай, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна. Техникт суурилсан манайх шиг байгууллагад мэдээлэл технологийн инженер зайлшгүй хэрэгтэй байсан. Манай аймгийн хувьд олон хүн амтай, хэрэглэгчийн тоо их байгаа учраас мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй гэж үзэж байна. Бусад аймгуудын жагсаалтаас харахад цомхтголоор мэдээлэл технологийн инженер гарсан аймаг байхгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаас харахад миний хийдэг байсан ажил үүргүүд үгүй болоогүй. Цомхтголд оруулахдаа ажлын байрны зураглал хийхгүй, байгууллагынхаа онцлогыг харгалзан үзэлгүйгээр өөрийн үзэмжээр цомхтгол хийсэн. Дуламжав дарга хэлэхдээ байгууллага ашиггүй ажиллаж байгаа учраас ажилчдаа халж байгаа гэсэн нь ашиггүй ажилласан хохирлыг зарим ажилтныг хохироож шийдэж байгаа мэт санагдаж байгаа. Иймд энэ цомхтголыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний орон тоог цомхтгож байгаа бол орон тоо хасагдсан гэсэн мэдэгдэл өгөх ёстой байсан.
Хариуцагч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай Зарим орон тоо хасч, ажилтны тоог цөөрүүлэх тухай тушаал гарч Оажиллаж байсан орон тоо хасагдсан. Бид хуулийн дагуу холбогдох мэдэгдлийг өгч ажилтныг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон. Одоо манай байгууллагад мэдээлэл технологийн инженер гэх орон тоо байхгүй тул Ц.Ог авч ажиллуулах боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тушаал тогтоолын дагуу орон тоо цөөрүүлэх, тэтгэмжийг багасгах талаар тогтоол гарсны дагуу орон тооны цомхтгол хийгдсэн. Манай аймгийн мэдээлэл технологийн инженер 2, касс 2, засварчин 1, жолооч 1, салбарын ажилтан 1 гэсэн орон тоо цомхтголоор орж ирсэн. Одоо би мэдээлэл технологийн инженерийн ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Нэмэлт цалин хөлс байхгүй. Манай компанид одоогоор мэдээлэл технологийн инженерийн шаардлага байхгүй, ажил хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Х.Гт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Ц.О нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс Х.Г даргын Б/41 дугаартай тушаалаар мэдээлэл технологийн инженерийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/90 дугаартай Зарим орон тоог хасч цөөрүүлэх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Х.Г даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Х.Г даргын Б/41 дугаартай Жинхлэн ажиллуулах тухай тушаал /хх-ийн 02-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь Ц.Ог 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/90 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь заалт, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот тогтоол, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нийтлэг үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхтгол нь байгууллагыг татан буулгасан, ажиллагсдын тоог хасах, цөөрүүлэх гэсэн 3 агуулгаар хэрэгждэг.
Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай тушаалаар тус компанийн орон тоог нягтруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэр бүхий орон тоог хасч ажилтны тоог цөөрүүлжээ. Үүнд: Х.Гкасс оператор-2, мэдээллийн технологийн инженер-1, техникч-1, жолооч-1, салбарын эрхлэгч-1, засварчин-1, нийт 7 орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлжээ.
Хариуцагч Х.Г нь нэхэмжлэгч Ошүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот тогтоол, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 тоот тушаалыг тус тус үндэслэн Х.Г даргын тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр мэдээлэл технологийн инженер Ц.Ог ажлаас чөлөөлсөн ... гэж тайлбарлаж, энэхүү тайлбартайгаа холбогдуулан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай Зарим орон тоо хасч, ажилтны тоог цөөрүүлэх тухай тушаалаар Х.Г Мэдээллийн технологийн инженерийн орон хасагдсан болох нь тогтоогдож байгаа боловч дээрх тушаалыг гаргахдаа үндэслэлээ болгосон Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулж нотариатчаар гэрчлүүлсэн байна гэх шаардлага хангахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан бөгөөд хариуцагч Х.Г Ц.Ог ажлын байрны орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөх бол энэ тухайгаа түүнд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч Ц.Од өгсөн гэх мэдэгдэх хуудсанд ...Цээлхаажав овогтой Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д /орон тоо цөөрүүлсэн/ заасан үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцлах гэж байгаа талаар мэдэгдсэн мэдэгдэл байх ба ажилтныг ажлаас чөлөөлсөн Х.Г даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/90 дугаартай Зарим орон тоог хасч цөөрүүлэх тухай тушаалд Цээлхаажав овогтой Ог орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх ба хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Ог ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй,
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Ог Х.Г мэдээлэл технологийн инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн тул 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулж өгнө үү гэж нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 6, 7, 8 сард бүтэн ажиллаагүй болох нь О№0669806 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 1-3 дугаар сард авсан дундаж цалин хөлсөөр тодорхойллоо. Үүнд: 1-р сард 600.000 төгрөг, 2-р сард 600.000 төгрөг, 3-р сард 600.000 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №00669806 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул 3 сарын цалин 1.800.000 төгрөг, нэг сард 600.000 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 27.906 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажлын нийт 101 хоногийн цалин 2.818.506 төгрөгийг Х.Ггаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Оэрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогч /Х.Г/-д даалгах нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.818.506 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 60.046 төгрөг, нийт 130.246 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ог Х.Г мэдээлэл технологийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х.Гажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.818.506 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Од олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.818.506 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х.Гт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Гулсын тэмдэгтийн хураамж 130.246 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН