| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0212/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/454 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Г.Мөнхтүвшин /томилолтоор/
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308029231063 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******ын *******ны од оршин суух бүртгэлтэй, урьд нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УУ/, ******* овогт *******ийн *******.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******ын эзэмшлийн Хаан банкны виза картаас 489.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Бэлнээр 100.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгийг би аваагүй. ыг явсны дараа буудлын шилэн хаалганы мөнгийг төлснөө санахгүй байна. Би шил хагалаагүй.” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг гэртээ байхад миний данснаас мөнгө гарсан байсан.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2308029231063 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)
2. *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын депозит дансны хуулга (хавтаст хэргийн 16 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэр ойрхон амьдардаг ******* гэх залуутай уулзсан бөгөөд бид хоёр гудамжинд миний машинд архи уусан. Тэгээд ууж байгаад үргэлжлүүлж буудал орж уухаар болоод бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “GMG” нэртэй дэн буудалд орж дахиж нэг шил архи аваад ууж эхлээд би согтчихсон. Тэгээд буудлаас гараад шууд гэртээ хариад унтчихсан. Өглөө нь манай эхнэр надад хандаж чамайг унтаж байхад чинь данснаас чинь мөнгө гараад байна гэж надад хэлсэн учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Би гэртээ хэдэн цагт орсон талаар сайн санахгүй байна. Манай эхнэр намайг шөнө 12 болж байхад орж ирсэн талаар надад хэлсэн. Тэгээд би унтаад маргааш нь эхнэртэйгээ хамт цагдаагийн байгууллагад ирсэн. Миний данснаас нийт 489.000 төгрөг алдагдсан байсан. Би тухайн гүйлгээг хийгдэх үед гэртээ эхнэртэйгээ унтаж байсан. Тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч байхгүй. *******аас өөр хүнтэй хамт байгаагүй. Маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүк чатаар мөнгөө асуухад чаддаг юм бол цагдаагийн байгууллагаар хөөцөлдөөд яваарай би чиний мөнгийг үрээгүй гэж хэлээд байсан. Одоо бичсэн чат нь фейсбүүк дээр хадгалаастай байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын дахин өгсөн: “Би тэр үед *******т өөрийнхөө хаан банкны 500543510 дугаартай дансныхаа картыг огт *******т өгөөгүй. Би тэр үед буудлын хаалганы цонхыг хагалсан зүйл байхгүй. Тэр үед ******* миний зөвшөөрөлгүй Хаан банкны картыг авч данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын дахин өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би 21 цагийн үед найз *******тай Баянхошууны шинэ эцэс дээр таараад ******* бид хоёр архи уухаар болоод би дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил архи 50.000 төгрөгөөр өөрийнхөө Хаан банкны дугаартай данснаасаа уншуулж аваад тэгээд миний машинд ******* бид хоёр архиа хувааж уучихаад буудал орохоор болоод ******* бид хоёр “GMG” нэртэй буудал орж 1 шил архи аваад хувааж уусан. Би тухайн үед архиндаа согтчихсон /хэн тухайн 1 шил архи авсан талаар мэдэхгүй байна/. Тэгээд би цаашаа юу болсноо сайн санахгүй байгаа юм нэг мэдсэн чинь гэртээ харьчихсан унтаж байсан. Би тэр үед буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны 02-03 цагийн үед гэртээ харьснаа санаж байна. Би тухайн үед буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13-14 цагийн үед би сэрэхэд миний гар утас хажууд байхаар нь би гар утсаа харахад миний гар утсанд миний Хаан банкны дугаартай данснаас зарлагын мессеж ирсэн байсан. Тэгээд би өндийж харахад манай эхнэр байхгүй болохоор нь би миний картыг авч яваад зарлага гаргаад байгаа юм байх гэж бодоод би тоогоогүй буцаад унтсан. Тэгсэн тухайн өдрийн 18 цагийн үед манай эхнэр хүрч ирээд миний гар утсыг хараад чиний гар утсанд юун зарлагын мэдээлэл ирсэн юм гэхээр нь би гайхаад чи миний картыг авч яваагүй юм уу гэсэн чинь манай эхнэр үгүй гэж хэлэхээр нь би эхнэртээ би өмнөх өдөр *******тай хамт архи уусан ******* зарлага гаргасан юм байна гэж бодоод би *******тай холбогдоход ******* надад хандаж би чиний картаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэр үед буудлын төлбөр, архины мөнгө зэргийг хэн өгсөн талаар би мэдэхгүй байна, би ямар ч байсан буудлын төлбөр, буудал орж архи уусан архины мөнгө зэргийг би гаргаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.гийн өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 18 цаг 30 минутын үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ын тоотод ирээд хоолоо хийгээд нөхөр ******* руу залгасан чинь хайр нь ажлаа тараад найз тай хамт гэрийн хажууд нэг шил архи уугаад сууж байна удахгүй гэртэй орно гэж хэлэхээр нь за за гэж хэлээд хүүгийн хамт удалгүй унтаж амарсан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед над руу манай нөхөр ******* нь гэсэн дугаараа залгаад хайр нь гэртэй орох гэж байна би нилээн муудсан байна бас миний Хаан банкны виза карт алга болсон байна гэж хэлээд гар утсаа таслаад 10-20 минутын дараа гэртэй орж ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд би өглөө 07 цагийн үед сэрээд ажилдаа явах гээд гэрийн гадаа гарсан чинь ын машин болон гар утас нь байхгүй байхаар нь гэртээ орж ирээд машин гар утсаа яасан юм бэ гээд асуусан хариу өгөхгүй унтаад байхаар нь ажилдаа яваад өдөр 11 цагийн үед нөхөр ******* руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байгаад байхаар нь хүү ын дугаар руу залгаж асуутал аав сэрээгүй унтаж байна сая аавын найз гээд нэг ах ирээд машин болон аавын гар утсыг өгөөд явсан гэж надад хэлсэн юм. Би орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр нь унтаж байхаар нь сэрээгээд гар утсыг нь асаагаад үзтэл картаас нь зарлага гарсан байхыг анзаараад нөхөр аас асуухад би тай хамт хоёр шил архи уусан өөр мөнгө үрээгүй гэж надаа хэлхээр найз гээд байгаа тай холбогдож асуутал би мэдэхгүй байна би аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.гийн дахин өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр нь над руу гар утсаараа залгаад би найз буюу *******тай таарчихлаа машиндаа ганц архи уугаад сууж байна удахгүй гэртээ орно гэж хэлсэн. Тэгээд би гар утас руу нь удаа дараа залгасан боловч гар утсаа авахгүй байгаад байсан юм. Тэгээд тухайн өдрийн буюу 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед манай нөхөр нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд унтсан. Тэгээд би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 07 цагийн үед би ажилдаа гараад явсан. Би тухайн өдрийн 15 цагийн үед цэцэрлэгийн хүүхдийн унтлагын цагийн үед би өөрийн хүү болох руу залгаж нөхөр ыг асууж аав нь ажилдаа явсан юм уу гэсэн чинь надад хандаж аав ажилдаа яваагүй унтаж байна, аавын машины түлхүүрийг нэг ах авч ирж өгсөн гэж надад хэлсэн юм. Тэгээд би тухайн өдрийн буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед гэртээ хариад нөхөр ыг сэрээгээд чи гар утсаа асаасан юм уу гэсэн чинь гар утсаа асаасан гэхээр нь би ын гар утсыг аваад үзтэл ын гар утсанд баахан зарлагын мессеж ирсэн байхаар нь би аас юун зарлагын мэдээлэл ирсэн юм гэсэн чинь би өчигдөр тай хамт архи уусан гэхээр нь би гийн чат руу нь залгасан чинь авахгүй болохоор нь чат бичээд чи ын картыг авсан юм уу гэсэн чинь үгүй би авсан бол 100.000 төгрөг авсан байх тэрийг чинь өгчихнө гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дэх тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.ын өгсөн: “...тухайн танихгүй ах надад аавын машины түлхүүрийг өгөөд яваад өгсөн...Тэр үед аавын банкны карт байсныг би мэдэхгүй...Тэр танихгүй ах аавыг асуугаад надад ганцхан машины түлхүүр өгчхөөд яваад өгсөн. Банкны карт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дэх тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.гийн өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын эхээр санагдаж байна, намайг тухайн буудалд ресейпшнээр ажиллаж байх үед орой 00-01 цагийн үед хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би тэр хоёр залууг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг манай буудал авахгүй гэсэн чинь тэр хоёр залуу надад хандаж “хоёр ах нь найзууд байгаа юм, ямар ч асуудал байхгүй” гэж хэлэхээр тухайн залуучуудыг буудалд оруулсан. Тэгсэн тухайн хоёр залуу буудалдаа орчхоод удалгүй хоорондоо маргалдаад өрөөнөөсөө гараад ирэхээр нь би яагаад байгаа юм бэ, та хоёр гэсэн чинь тэр хоёр залуу миний үгийг сонсохгүй, нэг залуу нь гарч явах гээд, нөгөө залуу нь явуулахгүй гээд байгаа бололтой байсан. Тэр хоёр залуу буудлын хаалган дээр ирээд, нөгөө залуугаа явуулахгүй гээд байгаа бололтой залуу уурлаад манай буудлын вакум хаалганы том цонхны шилийг бээлийтэй гараараа цохиод хагалчихсан. Би тэр хоёр залууг яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр цонх хагалдаг залуу ах нар нь төлчихнө гээд дахиад хоорондоо маргалдаж байгаад гарч явах гээд байсан залуу нь гараад явчихсан. Цонх хагалдаг залуу нь буудалд үлдсэн ба би тэр үлдсэн буюу цонх хагалсан залууд хандаж та энэ хагалсан цонхны хохирлыг барагдуул, барагдуулахгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тухайн залуу Хаан банкны карт гаргаж ирээд энэ картаас авчих гэхээр нь би буудлын пос машинаар тухайн картаас 160.000 төгрөг уншуулж авсан...Тэр үед буудлын хаалганы цонх хагалдаг залуу жаахан ширүүн харцтай, дундаж биетэй залуу байсан...Тэр үед тухайн цонх хагалдаг залуу хаан банкны карт өгөхөөр нь би пос машины чипийг уншуулаад авсан санагдаж байна. Би хэний эзэмшлийн карт талаар асуугаагүй...Тэр үед цонх хагалдаг залуу нь л карт уншуулаад юм авсан санагдаж байна. Тэр цонх хагалдаг залуугийн нөгөө залуу нь бол нэлээн архиндаа согтчихсон байдалтай байсан. Цонх хагалдаг залуу нөгөө залуугаа бодвол арай гайгүй ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал)
10. Таньж олуулах ажиллагаа явуулсан “*******ийн зургийг 2 дугаарт, *******ын зургийг 5 дугаарт байрлуулж зургаа хүртэл дугаарласан гэрэл зургийг Х.д харуулж тухайн үед “GMG” буудлын хаалганы цонхны шилийг хагалсан хүний гэрэл зураг дунд байна уу, хэрэв байвал та уг хүний зургийг зааж ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа талаар ярина уу, гэхэд гэрч Х. нь тэр үед “GMG” буудлын хаалганы цонхны шилийг хагалсан хүний гэрэл зураг 2 дугаартай гэрэл зураг мөн байна, би тухайн эмэгтэйн царайг нь хараад танилаа, тухайн эрэгтэй нь ширээн харцтай хүн байсан. Харин тухайн цонх хагалдаг залуутай хамт явж байсан найз нь гээд эрэгтэйн гэрэл зураг 5 дугаартай гэрэл зураг байна.” гэсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 146-150 дахь тал)
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* 2023 оны 9 дүгээр сарын 07-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын данстай, виза картаас 489.000 төгрөгийн гүйлгээ хийж, эд зүйлс худалдан авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дипозит дансны хуулга (хавтаст хэргийн 16 дахь тал), хохирогч *******ын өгсөн: “...Миний данснаас нийт 489.000 төгрөг алдагдсан байсан. Би тухайн гүйлгээг хийгдэх үед гэртээ эхнэртэйгээ унтаж байсан. Тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч байхгүй. *******аас өөр хүнтэй хамт байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), хохирогч *******ын дахин өгсөн: “Би тэр үед *******т өөрийнхөө Хаан банкны 500543510 дугаартай дансныхаа картыг огт өгөөгүй. Би тэр үед буудлын хаалганы цонхыг хагалсан зүйл байхгүй. Тэр үед ******* Хаан банкны карттай данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), хохирогч *******ын дахин өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 07-ны 02-03 цагийн үед гэртээ харьснаа санаж байна. Би тухайн үед буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13-14 цагийн үед би сэрэхэд миний гар утас хажууд байхаар нь би гар утсаа харахад миний гар утсанд миний Хаан банкны дугаартай данснаас зарлагын мессеж ирсэн байсан...*******тай хамт архи уусан ******* зарлага гаргасан юм байна гэж бодоод би *******тай холбогдоход ******* надад хандаж би чиний картаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэр үед буудлын төлбөр, архины мөнгө зэргийг хэн өгсөн талаар би мэдэхгүй байна, би ямар ч байсан буудлын төлбөр, буудал орж архи уусан архины мөнгө зэргийг би гаргаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал), гэрч Г.гийн өгсөн: “...нөхөр ******* руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байгаад байхаар нь хүү ын дугаар руу залгаж асуутал аав сэрээгүй унтаж байна сая аавын найз гээд нэг ах ирээд машин болон аавын гар утсыг өгөөд явсан гэж надад хэлсэн юм. Би орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр нь унтаж байхаар нь сэрээгээд гар утсыг нь асаагаад үзтэл картаас нь зарлага гарсан байхыг анзаараад нөхөр аас асуухад би тай хамт хоёр шил архи уусан өөр мөнгө үрээгүй гэж надаа хэлхээр найз гээд байгаа тай холбогдож асуутал би мэдэхгүй байна би аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрч Г.гийн дахин өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр нь над руу гар утсаараа залгаад би найз буюу *******тай таарчихлаа машиндаа ганц архи уугаад сууж байна удахгүй гэртээ орно гэж хэлсэн...би гийн чат руу нь залгасан чинь авахгүй болохоор нь чат бичээд чи ын картыг авсан юм уу гэсэн чинь үгүй би авсан бол 100.000 төгрөг авсан байх тэрийг чинь өгчихнө гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дэх тал), насанд хүрээгүй гэрч Г.ын өгсөн: “...тухайн танихгүй ах надад аавын машины түлхүүрийг өгөөд яваад өгсөн. Тэгээд би аавын машиных нь түлхүүрийг ширээн дээр тавиад хичээлдээ явсан. Орой аав 23-00 цагийн үед ирэхдээ гар утастайгаа ирсэн ба аавын гар утас нь унтарчихсан байсан. Тэр үед аав орж ирээд шууд унтсан ба манай ээж нь аавын гар утсыг үзэх гээд энэ одоо гар утсаа авахгүй, хаагуур яваад ирж байгаа юм гээд аавын гар утсыг үзэх гэтэл аавын гар утас нь унтарчихсан байсан тул ээж аавын гар утсыг хажууд нь тавиад унтаж амарсан. Тэр үед аавын банкны карт байсныг би мэдэхгүй...Тэр танихгүй ах аавыг асуугаад надад ганцхан машины түлхүүр өгчхөөд яваад өгсөн. Банкны карт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дэх тал), гэрч Х.гийн өгсөн: “...хоорондоо маргалдаад өрөөнөөсөө гараад ирэхээр нь би яагаад байгаа юм бэ, та хоёр гэсэн чинь тэр хоёр залуу миний үгийг сонсохгүй, нэг залуу нь гарч явах гээд, нөгөө залуу нь явуулахгүй гээд байгаа бололтой байсан. Тэр хоёр залуу буудлын хаалган дээр ирээд, нөгөө залуугаа явуулахгүй гээд байгаа бололтой залуу уурлаад манай буудлын вакум хаалганы том цонхны шилийг бээлийтэй гараараа цохиод хагалчихсан. Би тэр хоёр залууг яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр цонх хагалдаг залуу ах нар нь төлчихнө гээд дахиад хоорондоо маргалдаж байгаад гарч явах гээд байсан залуу нь гараад явчихсан. Цонх хагалдаг залуу нь буудалд үлдсэн ба би тэр үлдсэн буюу цонх хагалсан залууд хандаж та энэ хагалсан цонхны хохирлыг барагдуул, барагдуулахгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тухайн залуу Хаан банкны карт гаргаж ирээд энэ картаас авчих гэхээр нь би буудлын пос машинаар тухайн картаас 160.000 төгрөг уншуулж авсан...Тэр үед буудлын хаалганы цонх хагалдаг залуу жаахан ширүүн харцтай, дундаж биетэй залуу байсан...Тэр үед тухайн цонх хагалдаг залуу хаан банкны карт өгөхөөр нь би пос машины чипийг уншуулаад авсан санагдаж байна. Би хэний эзэмшлийн карт талаар асуугаагүй...Тэр үед цонх хагалдаг залуу нь л карт уншуулаад юм авсан санагдаж байна. Тэр цонх хагалдаг залуугийн нөгөө залуу нь бол нэлээн архиндаа согтчихсон байдалтай байсан. Цонх хагалдаг залуу нөгөө залуугаа бодвол арай гайгүй ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 144-150 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 146-150 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд хохирогчийн мэдүүлснээр “...*******т өөрийнхөө Хаан банкны 500543510 дугаартай дансныхаа картыг огт өгөөгүй. Би тэр үед буудлын хаалганы цонхыг хагалсан зүйл байхгүй. Тэр үед ******* Хаан банкны карттай данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсан байсан...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дипозит дансны хуулга, гэрчээр тогтоогдсон буудлын ресейпшн Х.гийн өгсөн мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр давхар бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хаан банкны виза картыг өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, өөрийн өмч хөрөнгө адил захиран зарцуулсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл ******* эзэмшлийн виза картаас ******* нь гүйлгээ хийсэн үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, зэргийг тодорхой зааж мэдүүлсэн гэрч Х.гийн мэдүүлэг, үүнийг давхар хохирогчийн дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд няцаагддаг.
Иймд хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 489.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчээс хохирогчид 100.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болно. Иймд төлөгдөөгүй үлдсэн 389.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттунгалгаас гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчид хамгийн бага хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэв.
Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 389.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад олгосугай.
6. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ