| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01843/И |
| Дугаар | 155/ШШ2020/01960 |
| Огноо | 2020-11-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2020/01960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын .... дугаар багт оршин суух, Их мэргэд овогт*******ын ******* /......................./-ын
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2020/0834/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие*******ын ******* нь 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Шинэбаярыг төрүүлсэн юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй учир эцэг эх маань гал дээр гарсан зээгээ үрчилж авна гэснээр өөрийн эцэг Дашдаваагийн*******ад охин Шинэбаярыг үрчлүүлсэн. Одоо охин маань эхийгээ гэх болж сүүлийн 10 жил миний асрамжид хамт амьдарч байгаа. Охин маань 2020 оны 6 сард 16 нас хүрсэн ба иргэний үнэмлэхээ одоо болтол аваагүй, учир нь надаар овоглож үнэмлэхээ авах хүсэлтэй гэдэг, анги удирдсан багшийн зүгээс мөн хүүхдийн овог зөрчилтэй байгаад байна энэ зөрчлийг арилгах шаардлагатай гэдэг. Мөн охиныг маань үрчилж авсан аав, ээж хоёр маань хоёулаа биеийн байдал тааруу, тал харвасан асаргаа шаардлагатай хүмүүс байдаг тул миний бие цаашид өөрийн төрсөн охин Шинэбаярыг буцаан авч асран хамгаалах хүсэлтэй байгаа тул 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ бүхий үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Энхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Энхбат нь эхнэр Пүрэвжавтай 36 жил хамт амьдарч байгаа. Хамтын амьдралын явцад 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин ******* нь айлын 4 дэхь хүүхэд байгаа юм. Охин ******* нь 2004 онд зээ охин Шинэбаярыг төрүүлсэн. Тухайн үед оюутан байсан учир эхнэр бид 2 хүүхдийг авч үлдэж мөн гал дээр гарсан зээгээ өөрсдөө үрчилж авсан юм. Түүнээс хойш 17 жил болсон. Одоо Шинэбаяр нь ээж *******тайгаа хамт амьдарч ээжийнхээ асрамжинд байгаа тул 2005 онд үрчилсэн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Миний бие Улаанбаатар хотод эхнэрээ асардаг, эхнэр маань хэвтэрт байдаг тул шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Э.******* нь 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Э.Шинэбаярыг төрүүлсэн бөгөөд 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Харсүрэгтэн овогт Дашдаваагийн*******, Зэлмэн овогт Лувсанцэрэнгийн Пүрэвжав нарт үрчлүүлсэн болох нь 241/000223 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Ч.Хөвсгөлдалайгийн ...******* нь 2004 онд Шинэбаярыг төрүүлсэн. Охиноо төрүүлээд аав*******, ээж Пүрэвжав нарт үрчлүүлсэн. Одоо хүүхэд нь 16 настай. Ээж *******тай хамт байдаг. ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эрдэнэхүүгийн ...******* нь 2004 онд охин Шинэбаярыг төрүүлсэн. Охиноо төрүүлээд аав*******, ээж Пүрэвжав нарт үрчлүүлсэн. Одоо хүүхэд нь 16 настай. Ээж *******тайгаа хамт байдаг. ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эрдэнэхүүгийн ...******* нь 2004 онд охин Шинэбаярыг төрүүлсэн. Охиноо төрүүлээд аав*******, ээж Пүрэвжав нарт үрчлүүлсэн. Одоо хүүхэд нь 16 настай. Ээж *******тайгаа хамт байдаг. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Шинэбаяр нь одоо өөрийн төрсөн эх Э.*******ын асрамжинд байгаа гэх ба үрчлэлт хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тухай тайлбарыг үрчлэн авагч Д.Энхбат, үрчлүүлэг охин Э.Шинэбаяр нар шүүхэд гаргаж байх тул 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Шинэбаярыг 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хар сүрэгтэн овогт Дашдаваагийн*******ад үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Э.Шинэбаярыг асран хүмүүжүүлэх эрхийг төрсөн эх Э.*******т шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Шинэбаярыг 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Харсүрэгтэн овогт Дашдаваагийн******* /...................../, Зэлмэн овогт Лувсанцэрэнгийн Пүрэвжав /................./ нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Шинэбаярыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрсөн эх Э.*******т шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН