| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004600468 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* газрын ******* ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* 1 дүгээр баг Бунхан толгойн зогсоол дээр иргэн маргалдаж улмаар түүнийг салгах гэж байсан *******гийн баруун хөлөн тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие шүүхийн шинжилгээ болон ******* нийт 16 жил ажилласан. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн биеэр битүү тууралт гарч, Улаанбаатар хот руу явсан. Эхнэр ядаргааны өвчин, 2 хүүхэд цусны бөөмийн асуудалтай болсон. Би цаашид гэр бүлээсээ хол ажиллаж болохгүй болсон учраас ажлаас халагдах хүсэлт өгсөн. 2024 оны 08 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд эхнэртэйгээ маргалдаж гэрээсээ гараад ******* цагдаа жолооч уулзсан. Тэгээд бид хоёр тэдний машинд 0.5 л хэмжээтэй 2 шил пиво уусан. Миний картыг эхнэр блоклосон учраас 2014 оноос хойш 10 орчим жил найзалсан дугаар руу залгаж “мөнгө байвал зээлчих өглөө өгье” гэсэн байдалтай ярих гэсэн боловч танихгүй залуу утсыг нь булааж аваад элдвээр хараагаад байсан учраас утсаа тасалсан. Ууганзаяагийн хамт 2 цаг орчим юм ярьж байгаад шөнийн 02 цаг 40 минутын орчимд СМУ-гийн дундах ТҮЦ-нээс тамхи авсан. Тухайн үед над руу залгаж “нөхөр буруугаар ойлгоод байна, чи ирээд манай нөхөрт тайлбарлаад өг” гэсэн. Тэгээд Бунхан толгой руу яваад очиход хар өнгийн приус маркийн машин баруун тийш харсан байрлалтай, гэрлээ асаагаад зогсож байсан. Машины арын суудалд 2 том биетэй залуу сууж байхаар нь ямар нэгэн асуудал гарч болзошгүй гэж бодоод айлгах зорилгоор машинаас жижиг тонгорго хутга авч ирийг нь өөр рүүгээ харуулж, урд талын хаалгыг нээхэд надтай утсаар ярьж байсан залуу бүсээ тайлах гээд “би чамайг яг одоо ална” гэж дайрахаар нь хутгатай байсан зүүн гараараа бүсний түгжээ хэсэгт дарж, баруун гараараа цээжин дээр нь дарж тайлбарлах гэж оролдсон. Тэр үед “чи холд” гэж хэлээд над руу өшиглөх явцдаа хөлөө зүссэн байсан. Өөрөөр надад санаатайгаар зүсэж, д хохирол учруулсан зүйл байхгүй. Мөн би “шоронгийн хулгайч явуулна” гэж яриагүй. Тухайн машины ар талаас урд тал руу нь зогсоход арын суудалд 2 залуу, урд нь 1 залуу сууж байсан. Тэднийг над руу дайрч давшилж, асуудал гарч магадгүй гэж бодоод айлгах зорилгоор хутга авч буусан. Хохирогчийн зүгээс надаас нэхэмжилсэн мөнгө байхгүй. Би түүнд эмчилгээний зардал 2, 400,000 төгрөг өгсөн...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найз залуу түүний найзуудын хамт Бунхан толгойн зогсоол дээр байсан. Тэр үед миний утасны клип хаагдчихсан байсан. Над руу 03 цаг өнгөрч байхад дугаараа нууцалсан дугаараас залгаад “ байна, хаана байгаа юм бэ хөгшөөн” гэсэн. Манай хүн уурлаад “хар шөнө чам руу залгадаг хэн юм бэ, наадах чинь” гээд хэрүүл болж эхэлсэн. ямар учраас залгасныг нь асууж, тайлбарлах боломж өгөхгүйгээр шууд л уурласан. Манай хүн ч архи уучихсан, ч уучихсан таарч 2 согтуу хоорондоо хэрэлдэж маргалдсан. Би түүнд “наадах чинь миний багын найз, Чи юундаа хардаж уурлах вэ дээ” гэж хэлсэн боловч ойлгохгүй хардсан. ыг утсаа таслав уу үгүй юу намайг алгадаад, чи угаасаа ийм ш дээ. Хар шөнө чам руу залгаад, энийг чинь би олж авна” гэсэн. Тэгээд руу залгаад “хаана байна” гэж асуухад “хонхорт байна” гэсэн. Би хонхор гэхээр нь Улаанбаатар хотын хонхор гэж ойлгосон. Хонхорт байгаа хүн ай учраа олно гэж юу байх вэ гэж бодоод “оо чи ер нь хүрээд ир, чамайг буруугаар ойлгоод байна. Ирээд тайлбарлаад өг” гэж асуудлыг намжаах байдалтай хэлсэн боловч хүрээд ирсэн. ирээд эхэлж арын хаалга нээгээд “өө биш байна” гээд хаагаад дараа нь урд талын буюу ын сууж байсан талын хаалгыг нээсэн. энэ 2-ыг бөөн юм болох байх гэж бодоод ын бүсийг нь дарж “оо болиоч, яаж байгаа юм бэ” гээд хөлөөрөө жийж байгаад ын барьж явсан хутганд хөлөө зүссэн. Энэнээс биш над руу дайрч давшилсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний багын найз 2024 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цаг 16 минутаас эхлэн над руу ...удаа дараа залгасан. Тэгээд манай хүн утсыг маань хажуунаас аваад “яагаад манай эхнэр рүү залгаад байгаа юм бэ” гэхэд найзтай минь яриулаадах пизда минь гээд , нар нь маргалдаад эхэлсэн. Тэгээд сүүлд сонсоход “2 хоригдол явуулаад чамайг булшлуулна, булшныхаа нүхээ бэлдэж байгаарай” гээд байсан. Тэгээд нь бид нарын зогсож байсан Бунхан толгойн зогсоол дээр 04 цагийн үед улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүнтэй хамт ирсэн бөгөөд машины арын суудлаас гартаа хутга барьсан байдалтай ганцаараа бууж ирсэн. ... эхлээд арын хаалгыг татаад буцааж хаагаад жолоочийн хажуу талын хаалгыг нээж нөхөр ыг хутгалах гэж байхаар нь би хажуу талаас нь “хүүшээ чи болиочээ” гээд баруун хөлөө түүн рүү явуултал тэрээр манай нөхрийг хутгалах гэж байгаад миний баруун хөлний шилбэний дотор хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/
“... нь манай нөхөртэй маргаж муудалцаад байсан. Миний хувьд машин дотор жолоон дээр сууж байсан. Нөхөр жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. нь нөхрийн талын хаалгыг татаад хутга бариад дайрах үед нь би хажуу талаас нь хөлөөрөө руу “хөөе чи яаж байна, болиоч” гэж хэлээд жийх үед нь хутганд нь хөл зүсэгдсэн. Түүнээс намайг хутгалъя гэж дайрч, санаатай зүссэн асуудал байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
“... нөхөртэй маргалдахдаа шоронгийн хоёр хулгайч явуулж ална, булшаа ухаад байж бай, байгаа газар чинь очно гэх зэргээр маргалдсан. Тэгээд удалгүй гэнэт саарал өнгийн приус загварын автомашин ирж зогсоход бууж ирээд эхэлж хойд талын хаалга онгойлгож өө писда гэснээ ын талын хаалгыг онгойлгож хутгатай гараараа далайхаар нь би жолооны хойно сууж байсан тул ыг хутгалуулахаас хамгаалж цээжнээс нь хойш дарж урдуур нь хөлөө жийсэн чинь хутганд нь баруун хөлний дотор шилбэ орчим зүсэгдсэн. Тэгээд автомашинаас буугаад түүнтэй барьцалдах үед хамт байсан гэдэг ах эхнэрийг чинь хутгалсан байна гэсэн чинь цаашаа зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч *******гийн эмчилгээний зардалд 106,190 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03 цагийн үед эхнэрийн утас руу согтуу эрэгтэй хүн залгахаар нь би утсыг нь авч тэр хүнтэй маргалдсан чинь тэр залуу байгаа газар чинь 2 шоронгийн хулгайч явуулъя, нүхээ бэлдээд байж бай гэж хэлээд тасалсан. ...Тэгээд удаагүй нөгөө утсаар маргалддаг гэдэг залуу приус-20 маркийн тээврийн хэрэгслээс урт цагаан хутга барьсан бууж ирээд миний талын хаалгыг онгойлгож намайг ална гэж хутга барьж дайрсан. Тэгэхэд хажуу талаас эхнэр хөлөөрөө миний дээгүүр жийсэн чинь баруун хөлний шагай орчимд хутгалсан. ...Би той утсаар маргалдаж Бунхан толгойн хажууд байна, хүрээд ир гэж дуудахад намайг алах гэж ирсэн гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… нэг эмэгтэй хүн рүү залгасан чинь нөхөр нь гэх хүн утсыг нь авч хэрэлдэж маргалдаж байгаад салгасан. ...тэгээд шууд Бунхан толгойн орчим нэг автомашины хажууд буруу хараад зогсоход хүнтэй уулзана гээд буусан. Би араас нь 2-3 минутын дараа буусан чинь 3 залуутай маргалдаж байсан. Нэг эмэгтэй чи болиоч дээ гэсэн. ...Би автомашиныхаа хажууд бие засах үед эмэгтэй хүн орилж ээжээ намайг зүсчихлээ гэлүү, хутгалчихлаа гэх шиг болсон. Эргээд харахад нэг залуу ыг цохиж унагаасан чинь босоод цаашаа зугтаасан. ...Би хохирогчид хэрхэн яаж гэмтэл учруулсныг хараагүй, тэр эмэгтэй хөлийг хутгалчихлаа, зүсчихлээ гэж орилохыг сонссон. Өөрсдөө машин дотроо гэрэл тусгаж хохирогчийн хөлийг хараад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнө танил дүү , , түүний эхнэр гэх хүний хамт манайд ирж, бид дөрөв тэд нарын автомашинд архи уусан. Тэгтэл шөнө 03 цагийн үед ын эхнэрийн утас руу эрэгтэй хүн залгаж утсыг нь авч тэр хүнтэй маргалдаж эхэлсэн. Утасны цаанаас эрэгтэй хүн ална гэх мэтээр элдэв янзаар харааж маргалдсан. Тэгээд удалгүй нэг приус маркийн автомашин ирж зогссон. Нөгөө утсаар маргалдсан гэх залуу бууж ирээд ын талын хаалгыг онгойлгож гөлөг минь гэж хэлээд нүдээд эхэлсэн. Урд жолооны ард сууж байсан эхнэр нь хамгаалах гэж хөлөө урдуур нь жийсэн. Тэгтэл миний хөлийг хутгалчихлаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь хөлийг нь харахад шагай орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Шүүгдэгч *******ын 2025.02.19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед эхнэртэйгээ ам муруйж муудалцаад хүүхдүүдийнхээ дэргэд маргалдахгүй гээд гэрээсээ гараад ******* цагдаа жолооч таараад машинд нь юм ярьж суугаад 0,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд дахин пиво авах гэхэд Хаан банкны интернэт банк руу ороход эхнэр маань блоклочихсон байсан. Ингээд 9-10 жил найзалж яваа дугаарын утас руу залгаж мөнгө зээлээч маргааш өгье гэж хэлэх гэж байхад нэг залуу утсыг нь шүүрч аваад чи хэн юм бэ гээд элдэв янзын үгээр намайг доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгачихсан. Тэгээд юм яриад сууж байхад 2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг 40 минутын орчимд өөрөө надруу залгаад “миний найз ирээд манай нөхөртэй уулзаад бид хэд найзууд юм гээд учирлаад хэлээд өгөөч, нөхөр маань бид хоёрыг буруугаар ойлгоод байна, бид хэд Бунхан толгой дээр байна” гэхээр нь яваад очиход хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаачихсан баруун тийшээ хараад зогсож байхаар нь араар нь тойроод машинтайгаа урд талд нь гараад зогсоход уг тээврийн хэрэгслийн хаалганууд онгорхой ард талд нь 2 том биетэй залуу, урд талд нь 1 залуу сууж байхаар нь ямар нэг юм болж магадгүй болохоор айлгаад холдъё гэж бодоод машины голын хайрцганд байсан жижиг хэмжээтэй тонгоргийг зүүн гарандаа ир хэсгийг нь өөр рүүгээ харуулаад машинаас буухад тухайн приус-30 маркийн машинд сууж явсан залуус хаалга хаачихсан. ...урд талын хаалгыг онгойлгоход чамайг ална гээд суудлын бүсээ тайлах гээд байхаар нь хутгатай байсан зүүн гараараа суудлын бүсийн цоожлогчийг дараад баруун гараараа тухайн залуугийн цээж хэсэгт дараад чи буруугаар ойлгоод байна, би чамд тайлбарлах гэж ирлээ гэхэд өөдөөс уурлаад ална гээд надруу дайраад байсан. Тэгтэл харин жолоочийн суудал дээр сууж байсан машин дотор суудал дээр бүтэн эргээд баруун хөлөөрөө намайг холдолдоо гээд өшиглөхөөр нь би машинаас зайтай болоод холдоход машинаас 3 залуу бууж ирээд урд суудал дээр сууж байсан залуу намайг цохиод авсан. Ингээд босоод ирэхэд хоёр залуу нь миний гарнаас бариад нөгөө залуу нь намайг өшиглөсөн, тэгээд би газарт унаад босоод зугтаачихсан. ... шилбэнд учирсан гэмтэл шархны талаар тухайн үедээ огт мэдээгүй. Харин сүүлд сонсоход намайг приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгоод найз залууг нь гаргахгүй гээд хутга барьсан зүүн гараараа суудлын бүсний цоожлогчийг дарж байх үед нь намайг өшиглөх үедээ зүссэн гэж байсан. Миний хувьд биед санаатай гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. Мөн тэнд байсан хүмүүсийн биед халдаж цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13742 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 36-37/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82-85/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/
- *******ын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 91-120, 122-123/ болон хохирогчоос шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн зүсэгдсэн хөлний зураг, гадаад паспортын хуулбар, шүүгдэгчээс хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч *******од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг 40 минутын орчимд өөрөө надруу залгаад “миний найз ирээд манай нөхөртэй уулзаад бид хэд найзууд юм гээд учирлаад хэлээд өгөөч, нөхөр маань бид хоёрыг буруугаар ойлгоод байна, бид хэд бунхан толгой дээр байна” гэхээр нь яваад очиход хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаачихсан баруун тийшээ хараад зогсож байхаар нь араар нь тойроод машинтайгаа урд талд нь гараад зогсоход уг тээврийн хэрэгслийн хаалганууд онгорхой ард талд нь 2 том биетэй залуу, урд талд нь 1 залуу сууж байхаар нь ямар нэг юм болж магадгүй болохоор айлгаад холдъё гэж бодоод машины голын хайрцганд байсан жижиг хэмжээтэй тонгоргийг зүүн гарандаа ир хэсгийг нь өөр рүүгээ харуулаад машинаас буухад тухайн приус-30 маркийн машинд сууж явсан залуус хаалга хаачихсан. ...урд талын хаалгыг онгойлгоход чамайг ална гээд суудлын бүсээ тайлах гээд байхаар нь хутгатай байсан зүүн гараараа суудлын бүсийн цоожлогчийг дараад баруун гараараа тухайн залуугийн цээж хэсэгт дараад чи буруугаар ойлгоод байна, би чамд тайлбарлах гэж ирлээ гэхэд өөдөөс уурлаад ална гээд надруу дайраад байсан. Тэгтэл харин жолоочийн суудал дээр сууж байсан нь машин дотор суудал дээр бүтэн эргээд баруун хөлөөрөө намайг холдолдоо гээд өшиглөхөөр нь би машинаас зайтай болоод холдоход машинаас 3 залуу бууж ирээд урд суудал дээр сууж байсан залуу намайг цохиод авсан. ... шилбэнд учирсан гэмтэл шархны талаар тухайн үедээ огт мэдээгүй. ...Миний хувьд биед санаатай гэмтэл учруулсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг,
хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ирээд эхэлж арын хаалга нээгээд “өө биш байна” гэж хаагаад дараа нь урд талын буюу ын сууж байсан талын хаалгыг нээсэн. энэ 2-ыг бөөн юм болох байх гэж бодоод ын бүсийг нь дарж “оо болиоч, яаж байгаа юм бэ” гээд хөлөөрөө жийж байгаад ын барьж явсан хутганд хөлөө зүссэн. Энэнээс биш ******* над руу дайрч давшилсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, мөн түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 удаа өгсөн “... эхлээд арын хаалгыг татаад буцааж хаагаад жолоочийн хажуу талын хаалгыг нээж нөхөр ыг хутгалах гэж байхаар нь би хажуу талаас нь “хүүшээ чи болиочээ” гээд баруун хөлөө түүн рүү явуултал тэрээр манай нөхрийг хутгалах гэж байгаад миний баруун хөлний шилбэний дотор хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх, “... нь нөхрийн талын хаалгыг татаад хутга бариад дайрах үед нь би хажуу талаас нь хөлөөрөө руу “хөөе чи яаж байна, болиоч” гэж хэлээд жийх үед нь хутганд нь хөл зүсэгдсэн. Түүнээс намайг хутгалъя гэж дайрч, санаатай зүссэн асуудал байхгүй...” гэх, “... ...ын талын хаалгыг онгойлгож хутгатай гараараа далайхаар нь би жолооны хойно сууж байсан тул ыг хутгалуулахаас хамгаалж цээжнээс нь хойш дарж урдуур нь хөлөө жийсэн чинь хутганд нь баруун хөлний дотор шилбэ орчим зүсэгдсэн...” гэх мэдүүлгүүд,
гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удаагүй нөгөө утсаар маргалддаг гэдэг залуу приус-20 маркийн тээврийн хэрэгслээс урт цагаан хутга барьсан бууж ирээд миний талын хаалгыг онгойлгож намайг ална гэж хутга барьж дайрсан. Тэгэхэд хажуу талаас эхнэр хөлөөрөө миний дээгүүр жийсэн чинь баруун хөлний шагай орчимд хутгалсан....” гэх мэдүүлэг,
гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… нэг эмэгтэй хүн рүү залгасан чинь нөхөр нь гэх хүн утсыг нь авч хэрэлдэж маргалдаж байгаад салгасан. ...тэгээд шууд Бунхан толгойн орчим нэг автомашины хажууд буруу хараад зогсоход хүнтэй уулзана гээд буусан. Би араас нь 2-3 минутын дараа буусан чинь 3 залуутай маргалдаж байсан. Нэг эмэгтэй чи болиоч дээ гэсэн. ...Би автомашиныхаа хажууд бие засах үед эмэгтэй хүн орилж ээжээ намайг зүсчихлээ гэлүү, хутгалчихлаа гэх шиг болсон...” гэх мэдүүлэг,
гэрч “...Тэгээд удалгүй нэг приус маркийн автомашин ирж зогссон, нөгөө утсаар маргалдсан гэх залуу бууж ирээд ын талын хаалгыг онгойлгож гөлөг минь гэж хэлээд нүдээд эхэлсэн. Урд жолооны ард сууж байсан эхнэр нь хамгаалах гэж хөлөө урдуур нь жийсэн. Тэгтэл миний хөлийг хутгалчихлаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь хөлийг нь харахад шагай орчмоос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13742 тоот дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн бусад нотлох баримтууд авагдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд хохирогч *******гийн нөхөр болох утсаар маргалдаж, *******гийн “...оо чи хүрээд ир, чамайг буруугаар ойлгоод байна. Ирээд тайлбарлаад өг...” гэж дуудсанаар тэдний байгаа газарт буюу Дорнод аймгийн ******* 1-р багт байрлах “Бунхан толгой”-н автомашины зогсоол дээр очсон байна. Улмаар шүүгдэгч ******* нь хутга барьж Г.ын сууж байсан талын машины хаалгыг нээж түүнтэй маргалдан зууралдаж байхад ******* нь *******ыг нөхөр Г.ыг нь хутгалах гэж байна гэж ойлгоод *******ыг холдуулах гэж өшиглөхдөө түүний барьж байсан хутганд баруун хөлийн шилбийг зүссэн үйл баримт тогтоогдож байна.
Тухайн цаг хугацаанд хохирогч *******гийн баруун хөлийн шилбэнд ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас зүсэгдсэн шарх үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүгдэгч *******ын “...*******гийн шилбэнд учирсан гэмтэл шархны талаар тухайн үедээ огт мэдээгүй. Харин сүүлд сонсоход намайг приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгоод найз залууг нь гаргахгүй гээд хутга барьсан зүүн гараараа суудлын бүсний цоожлогчийг дарж байх үед нь намайг өшиглөх үедээ зүссэн гэж байсан. Миний хувьд биед санаатай гэмтэл учруулсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч *******од Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, эрүүгийн 2421004600468 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн учир түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсарган, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх 1.1-т заасныг журамлан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт ******* ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2421004600468 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА