Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/72

 

 

 

 

 

 

     2021          01            13                                     2021/ДШМ/72

 

 

Н.Б, Э.А, С.Б,

Г.Э, Ш.Т, Д.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ, Б.Ганбулган,

шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг,

            шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

            шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Л.Золзаяа,

            шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, Д.Энхтунгалаг,

            шүүгдэгч Ш.Тгийн өмгөөлөгч Ю.Тогмид,

            шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Цагаандарийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б, Э.А, С.Б, Г.Э, Ш.Т, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1741000160080Т дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................., 19........ оны ....... дугаар сарын ................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 31-64 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

2. ..............., 19........ оны ........... дүгээр сарын ...........-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93-08 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

3. .........................., 19............. оны ............. дугаар сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт мал эмнэлгийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Энхжин” хотхоны 106-10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

4. ............................, 19......... оны ........... дүгээр сарын ..................-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................./;

5. ....................., 19................ оны ............ дугаар сарын .......................-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин ус суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам аав, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 803-501 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................./;

6. ................................., 19............ оны ........... дугаар сарын .................-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, “Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 331 дүгээр байрны 1007 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Н.Б нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Э.А нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Г.Э нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

С.Б нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

Ш.Т нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Саруултай бүлэглэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн дамжуулан хахууль өгсөн,

Д.Т нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Г.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Ш.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ................................... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ................................ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ........................ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ..........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч С.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бы шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2, цагдан хоригдсон 28, нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 30 хоног, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 7 хоногийн тус бүр нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгч Э.Агийн торгох ялыг 39.550.000 төгрөгөөр, Д.Тын торгох ялыг 8.895.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Э.А, Г.Э, С.Б, Ш.Т, Д.Т нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Э.А, С.Б, Г.Э, Ш.Т, Д.Т нарт торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг, мөн С.Бөөс Төрийн банкны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 5.000.000 төгрөг, Г.Эоос хураан авсан 5.000.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 31-64 тоот орон сууц болон 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Твин хаус” 6а-105 тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16, 17 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгсэл, Пүрэвсүрэнгийн Алтангэрэл (АМ79031714) гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай “Бенз 350” загварын тээврийн хэрэгсэл, Доржийн Пүрэвсүрэн (АЭ53121505) гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгасан Нийслэлийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, Н.Б, Н.Сарантуяа, С.Баянмөнх нарын өмчлөлийн 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Э, С.Б, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Бийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийг буцаан олгож, /маш нууц/ дардас бүхий 96 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Бы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой “Samsung” маркийн гар утас зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Э.Ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Э, С.Б, Ш.Т, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх дараах үндэслэл байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.А нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байгаагүй, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргаж байсан. Харин шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А нь шүүхээс улсын яллагчаас өөрийг нь буруутгасан гэмт үйлдлийн хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн өөрийн үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй мэтээр тодорхойлж мэдүүлэг өгснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт “...Н.Бтай бүлэглэн зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар авлига авсан гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Иргэд, албан байгууллагаас нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Яллах дүгнэлтэд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд би нийтдээ 58 хоног ажилласан. Энэ хугацаанд олон улс болон орон нутагт албан томилолттой, мөн Солонгос улсад эмчилгээнд явсан. Би Н.Баас тодорхой хэмжээний мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч улсын яллагчийн буруутгаж байгаа шиг их хэмжээний мөнгө аваагүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь шүүгдэгчийн хувьд дан ганц анхан шатны шүүх хуралдааны үед бус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе, шатуудад буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тэрээр өөрийн үйлдэлдээ хандаж буй байдлын илрэл байх бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмшиж байгаа эсэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг өөртөө бий болгосон эсэх зэрэг өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр илрэн тогтоогдох учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний өөрийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй байдал, түүний өмгөөлөгч, улсын яллагчийн байр суурийг нягтлан тодорхойлсны үндсэн дээр ялын төрөл, хэмжээг оновчтой сонгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан. Шүүгдэгч Э.Агийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга болох Монгол Улсын хилээр орж, гарч байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж хэлтсийн байцаагч, ахлах байцаагч нарт өдөр тутмын хяналт тавих, экспорт, импортын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн шийдвэрлэлт хуулийн хугацаанд шийдвэрлэгдэж байгаа эсэхэд хугацаанд хяналт тавьж гарч байгаа алдаа зөрчлийн шалтгааныг тогтоож холбогдох арга хэмжээг авах үйл ажиллагааны хэвийн ажиллагааг хангаж гарсан зөрчил, дутагдлыг арилгаж засаж сайжруулахад чиглэсэн удирдпага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх албан тушаалтан байтал албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж буюу тус газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бы албаны чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах үйлдлийг нь мэдсээр байж таслан зогсоохгүй, өөрийнх нь шууд удирдлага доор ажил үүрэг гүйцэтгэж байгаа, өөрт нь хяналт тавьдаг, албан тушаалын чиг үүрэгтэй нь холбоотойгоор хахуулийн мөнгийг нь авч байгаа гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцсон үйлдлийг тодорхойлж байгаа болно. Мөн өөрсдийн хариуцсан газар, хэлтсийн улсын ахлах байцаагч С.Б, Г.Э нарт “Аж ахуйн нэгжүүдээс хүсэлт гаргаад ирвэл нь дарамт шахалт учруул” гэсэн зүй бус хийх ёсгүй үйлдлийг хийхийг шаардаж, тэдгээрийг гэмт үйлдэлдээ хамжигчаар татан оролцуулж, гэмт үйлдлээ цаашид үргэлжлүүлэн хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгаа нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан үзэхэд, Төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагаас үзүүлэх үйлчилгээг иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус өөрийн хувийг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд урвуулан ашигласан, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтаан нөхцлийг зориудаар бүрдүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны зарчим болох Ардчилсан ёс, Шударга ёс, Тэгш байдал, Хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, Төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг Мэргэжлийн хяналтын байгууллагын үнэлэмжийг сулруулсан нийгэмд аюултай үйлдэл гэж прокуророос дүгнэсэн Э.Агийн үйлдлийн улмаас хохирч, зөрчигдсөн нийтлэг эрх ашиг, хор уршиг, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдпыг харгалзаагүй, түүнд торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоолд, шүүгдэгч Э.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгох өөрчлөлт оруулах, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Элдэв-Очирын хувьд “гэмт хэрэг үйлдээгүй, надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд тайлбар хэлэхэд шүүгдэгч Элдэв-Очирын тухайд үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Элдэв-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “Бүрэнтөгс надтай уулзаад 10 сая төгрөг байна. 5, 5 сая төгрөгөөр нь хуваагаад ав...” гэх мэдүүлэг, Бүрэнтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын эхээр Аззаяа даргын өрөөнд ороход гадны нэг танихгүй хүн байсан. Тэр хүнийг Аззаяа дарга “гарч бай” гэсэн. Гаражид байгаа машины багажид байгаа тортой зүйлийг аваад ир гэсэн. ...энэ Аззаяа, Баярсайхан дарга нарын өгч байгаа зүйл шүү гэхээр нь яагаад өгч байгаа юм бэ” гэхэд “дуугүй ав” гээд надад үлдээсэн. “Наадах чинь Элдэв-Очир та хоёрынх шүү” гэсэн. Тэгэхээр нь Элдэв-Очирын өрөөнд орж “миний цүнхэнд ийм юм хийчихээд шахаад байна. Яах ёстой вэ” гэхэд Элдэв-Очир ах маш их гайхсан. Би ч гэсэн гайхсан. Ингээд их хэмжээний мөнгө өрөөнд байлгахаас айгаад Элдэв-Очир ахын машины ард торонд хийгээд үлдээсэн. Тэр өдөр ажил тартал мөнгийг яах ёстой талаар Элдэв-Очир ах бид хоёр ярилцсан...” гэсэн байдаг. Мөн 33 дугаар хавтас хэргийн 23-25 дугаар хуудас, 26 дугаар хуудас, 57-58 дугаар хуудсанд авагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Элдэв-Очирын үйлдэл нотлогдон тогтоогдож байдаг. Иймд Элдэв-Очир болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Аззаяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд “...Г.Эрдэнэ прокурорын хэлсэн дээр нэмж гаргах дүгнэлт байхгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Эыг буруутгахдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хэлтсийн дарга Баярсайхан, газрын дарга Аззаяа нарыг хахууль авахад дэмжлэг үзүүлж оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан буруутгасан байдаг. Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэжээ. Энд дэмжлэг үзүүлэх гэсэн хуулийн нэр томъёо, ойлголт гарч ирж байна. Дэмжлэг үзүүлсэн гэдэг нь “гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр биечлэн дэмжлэг үзүүлэх мөн зааж зөвлөх, шаардлагатай мэдээллээр хангах, урамшуулах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнийг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Нэгэнт Г.Эыг дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байгаа болохоор эдгээр үйлдлүүдээс Г.Э аль нэг үйлдэл хийсэн байх ёстой. Гэтэл хэргийг бүхэлд нь уншиж судлахад эдгээр үйлдлүүдээс Г.Э аль үйлдлийг нь хийж дэмжлэг үзүүлсэн гэдгийг тогтоосон, тодорхойлсон нотолсон зүйл байдаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Г.Э мал эмнэлэг, хорио цээр, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг. Ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоор Г.Э мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг экспортлох, импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж бичиг баримт бүрдүүлэн хэлтсийн даргаар баталгаажуулах чиг үүрэгтэй байхаар зааж өгсөн байна. Энэ чиг үүргээ Г.Э биелүүлж байсан уу гэвэл цаг тухайд нь биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Э аль нэг компани болон иргэдийн зөвшөөрөл хүссэн өргөдөл хүсэлтийг хүлээж аваад бичиг баримтын бүрдүүлэлт хийхгүй, элдэв шалтаг шалтгаан тоочин хясан боогдуулсан мөн Г.Э дээр хүсэлт удаж гацаж байсан талаар нэг ч гэрч, яллагдагч нар мэдүүлдэггүй. Харин ч хугацаандаа бичиг баримтыг явуулдаг байсан талаар мөрдөн байцаалтын шатанд ч шүүхийн хэлэлцүүлгийн үед ч мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд Баярсайхан, Аззаяа нарыг хахууль авахад Г.Э дэмжлэг үзүүлж оролцоогүй, ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг хангалттай нотолж байна. Мөн хавтас хэрэгт Баярсайхан, Аззаяа нарт хахууль өгсөн гэх иргэн, аж ахуй нэгж байгууллагын ихэнх нь рапс, цагаан будаа, самар гэх мэт ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хилээр гаргах, оруулах зөвшөөрөл хүссэн байдаг. Тэгэхээр энэ хүсэлт дээр мал эмнэлэг хорио цээрийн байцаагч бүрдүүлэлт хийхгүй гэдгийг ялгаж салгаж үзнэ үү. Мөн Г.Эыг Баярсайхан, Аззаяа нарт дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг хахуульд авсан гэж буруутгадаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Г.Эын хувьд Баярсайхан, Аззаяа нартай уулзаж учирч байсан, өрөөнд нь орж үүрэг даалгавар авч байсан, урьдчилан үгсэн тохиролцож байсан нотлох баримт байдаггүй. Харин ч энэ хүмүүстэй хамааралгүй гэдгийг 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар талд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Аззаяа, Баярсайхан нарын хоорондоо бичсэн мессеж нотолдог. Энэ мессежинд бичихдээ “Баярсайхан: 14 цагаас Францын элчингийнхэн нөгөө үхрийнхээ талаар надтай уулзана гэнэ. Ц дарга уулзахгүй гэсэн. Аззаяа: тэгвэл гэрчилгээ ярина тархи сархинаадах үс билүү өвчинг зөвшөөрөөгүй гэж хэлээрэй. Баярсайхан: тэрэнд нь татгалзсан хариу өгөөд явуулсан шүү дээ. Аззаяа: Тэгэхгүй бол Батжаргал, Элдэв-Очир хоёр нийлээд зөвшөөрүүлж магадгүй шүү” гэж бичсэн байдаг. Эндээс харахад Баярсайхан, Аззаяа нар Францын элчинд татгалзсан хариу өгөхөөр санаа нэгдсэн байна. Харин Г.Э Батжаргалтай нийлээд зөвшөөрсөн хариу өгчихөж магадгүй гэсэн болгоомжлол байсан нь харагдаж байна. Энэ нь Г.Э Баярсайхан, Аззаяа нартай хамааралгүй, энэ хоёрт дэмжлэг үзүүлж ажилладаггүй гэдгийг нотолж байна. Мөн Бүрэнтөгс анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...энэ мөнгөний талаар Г.Э ахад хэлэхэд маш их гайхсан” гэж мэдүүлсэн байдаг. Хэрвээ Г.Э ямар нэг хууль бус үйлдэл хийж энэ 2 хүнд дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ мөнгийг гайхахгүйгээр шууд л авах байсан. Энэ мөнгийг авсанаас хойш ч Г.Э Баярсайхан, Аззаяа нартай хамааралгүй, өөрийн үүрэгт ажлыг үнэн шудрагаар хийж байсан нь дээрх мессежээр нотлогдож байна. Тэгэхээр шийтгэх тогтоолд Г.Эыг буруутгасан үндэслэл бодит байдалд нийцээгүй, Баярсайхан, Аззаяа нарыг хахууль авахад дэмжлэг үзүүлж оролцсон гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолын Г.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Эын үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Цагаандарийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эыг нэр бүхий 22 аж ахуйн нэгжээс авлигал авахад дэмжлэг үзүүлсэн гэж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай. 22 аж ахуйн нэгжүүдээс Г.Э гэх хүнийг таних уу, энэ хүн ямар нэгэн байдлаар бичиг баримтын зөвшөөрөл олгоход саад учруулсан уу гэдгийг асууж тодруулах шаардлагатай гэж өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл 22 аж ахуйн нэгжээс Г.Э гэх хүнийг таньдаг хүн байхгүй, баримт бичгийг нь ямар нэгэн байдлаар саатуулсан асуудал гаргаагүй талаар тодорхой хэлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байдаг. Г.Эын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Гаражинд байсан машинаас авсан гэх 5 сая төгрөгийг 22 нэр бүхий аж ахуйн нэгжээс авсан уу, үгүй юу гэдэг дээр ач холбогдол өгч гэм буруугийн асуудлыг ярихаас биш, Бүрэнтөгс, Аззаяа, Баярсайхан нарын хооронд ярьсан ярианаас улбаалаад Г.Эыг зүгээр ажлаа хийж байхад нь “чи 5 сая төгрөгийг авсанаараа буруутай” гээд яллаж байгаа нь учир дутагдалтай. 5 сая төгрөгийг Бүрэнтөгс нь Аззаяа, Баярсайхан нараас юу гэж хэлж авсан болохыг Г.Э мэдээгүй. Машинд байсан мөнгөнөөс авсан Бүрэнтөгсийн үйлдлийг яллах байтал Бүрэнтөгсөөр дамжуулж өгсөн мөнгийг авсан Г.Эын үйлдлийг хамжигчаар оролцсон гэж үзэж яллаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Прокуророос Г.Э, Бүрэнтөгс нарын өгсөн мэдүүлгээр тэдний үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэлээ. Харин ч Г.Эын мэдүүлэгт “...энэ мөнгийг авсан болохыг тухайн үед би мэдээгүй, Бүрэнтөгсийг мөнгө авсан болохыг мэдээд би их гайхсан” гэсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Г.Эын үйлдэл бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад Г.Эыг гэм бурууртайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд дурдсан Аззаяад холбогдох хэсэг дээр тайлбар хэлэх нь зөв гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч болон Аззаяа нарыг бүлэглэж үйлдсэн гээд байдаг. Иймд эрх зүйн байдлуудыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх үүднээс тайлбараа хэлье. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж буюу хуульд байхгүй үндэслэлээр эсэргүүцэл гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Өнөөдөр Монгол Улсад Корона вирусээс болоод хүнд нөхцөл байдал үүсээд байна. Шүүгдэгч Аззаяа эмэгтэй хүн, 6-12 насны 2 хүүхэдтэй. Иймд заавал хорих ял оногдуулах нь ач холбогдолтой юу, үгүй юу гэдэг дээр шүүх дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгч Н.Б, Э.А нарын эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Өндөр албан тушаалтантай холбоотой хэргүүдийг Нийслэлийн прокурорын газраас төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шударга бус байсан гэж хуульд байхгүй дүгнэлтийг хийж ялыг хүндрүүлэх гээд байдаг. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү. Заавал хорих ял оногдуулах гээд байх шаардлага байхгүй, ач холбогдол нь арилчихсан байгаа.” гэв.

Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос Н.Бы ялыг хөнгөдсөн, хүндэтсэн талаар ямар нэгэн байдлаар эсэргүүцэлдээ дурдаагүй байна. Прокурор эсэргүүцэлдээ Н.Бд оногдуулсан ял шийтгэлийн талаар дурдаагүй байдлаараа ял нь тохирсон гэж үзсэн гэж ойлгож байна. Шүүгдэгч Н.Б ч мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд ял шийтгэл тохирсон. Анхан шатны шүүхийн шүүгч дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль дээдлэх зарчмын хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс Н.Бд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Ад торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжид тохирсон гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хариуцлагын зорилт, шүүгдэгчийн хувийн байдалд хангалттай нийцсэн гэж үзэж байна. Харин ч миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд хавтас хэрэгт хуульд зааснаар бэхжүүлж авсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Үүнээс ганц хоёрыг дурдья. Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Э.А 58 хоног ажилласан байхад 196 өдрийн туршид гэмт хэрэгт холбоотой гэж үзсэн байдаг. Мөн хэн нэгнийг хясан боогдуулсан, хэн нэгнээс авлигал, хээл хахууль авч байсан тохиолдол байхгүй болох нь анхан шатны шүүхийн удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдож байсан. Шүүх хуралдаанд оролцож байсан холбогдогч нараас “та нарын хэн нэгнийг хясан боогдуулж байсан уу, та бүхний хэн нэгнээс шагнал, урамшуулал, авлигал хээл хахуулийн чанартай зүйл авч байсан уу” гэж асуухад бүгд “авч байгаагүй” гэх хариултыг өгч байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Уламбаатар гэх хүний мэдүүлэгт “Баярсайхан их хугацаа алддаг. Э.А дарга тэр дор нь буюу тэр өдөртөө цохоод гаргачихдаг байсан” гэсэн байдаг. Онон гэх хүн мэдүүлэхдээ “Э.А дарга дээр ороод “Баярсайхан дарга удаагаад байна” гэж хэлэхэд Э.А дарга Баярсайхан даргын өрөөнд ороод “бичгүүдийг яагаад удаагаад байгаа юм бэ, хурдан шийд” гэсэн байдаг. Э.А нь бусдаас хахуулийн мөнгө авсан болохыг нотлох нэг ч баримт хавтас хэрэгт байхгүй. Гэмт хэргийг санаачилсан, хэн нэгэнд зааварчилгаа өгсөн, үгсэн тохиролцсон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар “Бүрэнтөгс, Элдэв-Очир нарт аж ахуйн нэгжүүдээс хүсэлт гаргавал дарамт үзүүл” гэж хэлсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд эх сурвалжгүй юм. Прокуророос зөвхөн яллах талыг барьж эх сурвалжгүй баримтуудад дүгнэлт өгч таамгаар яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Э.А нь Н.Бтай хамтран гэмт хэрэг үйлдсэн бол Н.Бтай адилхан л мөнгө авах байсан. Шүүхээс 702.000.000 төгрөгийг хахууль авсан гэж тогтоосон. Гэтэл 642.000.000 төгрөг нь Н.Баас гараад ирсэн. Гэмт хэрэгт оролцсон оролцооноос нь хамаарч ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах хууль зүйн зохицуулалт байдаг. Шүүх үүний дагуу ялыг оногдуулсан. Прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцэл хууль зүйн шаардлага хангаагүй. Шүүгдэгч Э.А нь өндгөвчний хорт хавдраасаа болоод Солонгос улсад удаа дараа эмчлүүлж байсан. Энэ талаарх акт болон бусад баримтууд хавтас хэрэгт авагдсан. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байсан. Эмэгтэй хүн, 6-14 насны хоёр хүүхэдтэй, тодорхой оршин суух хаягтай, 13 жил төрийн албанд ажилласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Л.Золзаяа тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Ш.Тгийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокуророос гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Б нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Г.Э нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

С.Б нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

Ш.Т нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Саруултай бүлэглэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн дамжуулан хахууль өгсөн,

Д.Т нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ч.Энхбат /2хх 57-58/, гэрч Б.Хосбаяр /2хх 59-60/, гэрч Э.Солонгоо /2хх 67-68/, гэрч Ц.Бямбадорж /2хх 165-166/, гэрч Ж.Батжаргал /3хх 140-142/, гэрч Б.Алтангэрэл /3хх 148-150/, гэрч Г.Даваасүрэн /3хх 157-160/, гэрч Д.Чингиз /3хх 180-183/, гэрч Ж.Саруул /3хх 198-202/, гэрч О.Баттөр /4хх 20-26/, гэрч Д.Эрдэнэбат /4хх 58-64/, гэрч Б.Оюунтуяа /4хх 65/, гэрч Д.Хандсүрэн /4хх 77-78/, гэрч М.Цагаанбаатар /4хх 86-91/, гэрч Ц.Отгонжаргал /4хх 101-104/, гэрч Ц.Номингэрэл /4хх 113-116/, гэрч Н.Гантулга /4хх 129-132/, гэрч Н.Маржангул /4хх 172-173/, яллагдагч Д.Даваасүрэн /3хх 87-91/, яллагдагч Б.Бат-Оргил /3хх 102-105/, яллагдагч Д.Зандансүрэн /3хх 125-126/, яллагдагч Э.Онон /3хх 217-224/, яллагдагч М.Нарангэрэл /3хх 243-248/, яллагдагч Э.Оргил /32хх 5-6/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Тын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-28/, шүүгдэгч Д.Тын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-45/, шүүгдэгч Н.Бы гэрт болон сейфэнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-63, 63-64/, шүүгдэгч Н.Бы албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 97-100/, шүүгдэгч Н.Б, Г.Э, С.Б нарын албан тушаалын хуулбар /5хх 101, 203/, шүүгдэгч Д.Тын Хаан банкны дансны хуулга /18хх 8-28/, нууц ажиллагааны магадалгаа /33хх 2-5, 7-32, 33-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Быг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Г.Э, С.Б нарыг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Ш.Тг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Д.Тыг хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Бы Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт,

Г.Э, С.Б нарын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Бы бусадтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, тус бүр 5.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт,

Ш.Тгийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай бүлэглэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийг дамжуулан хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

Д.Тын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000.000 төгрөгөөр торгох ялаар,

С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Ш.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Цагаандарь “...Г.Э аль үйлдлийг нь хийж дэмжлэг үзүүлсэн гэдгийг тогтоосон, тодорхойлсон нотолсон зүйл байдаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. ...хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Г.Эын хувьд Баярсайхан, Аззаяа нартай уулзаж учирч байсан, өрөөнд нь орж үүрэг даалгавар авч байсан, урьдчилан үгсэн тохиролцож байсан нотлох баримт байдаггүй. ...шийтгэх тогтоолд Г.Эыг буруутгасан үндэслэл бодит байдалд нийцээгүй, Баярсайхан, Аззаяа нарыг хахууль авахад дэмжлэг үзүүлж оролцсон гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолын Г.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Эын үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, гэрч С.Б “...Тэгээд удалгүй буцаад ороход “за энэ Э.А, Н.Б дарга хоёрын чинь өгч байгаа юм шүү” гэхээр нь “яалаа гэж өгч байгаа юм бэ” гэхэд “дуугүй ав” гэж надад хэлсэн. Ер нь бол чамд бодлого танилцуулна, тэрийг чи хэрэгжүүлээрэй, наадах чинь Г.Э та хоёрынх шүү гэж хэлсэн. ...Ингээд өрөөнд их хэмжээний мөнгө байлгахаас айгаад Г.Э ахын машины ард торонд хийгээд үлдээсэн. ...ярилцаж байгаад уг мөнгийг хувааж авахаар болоод бид хоёр тав, таван сая төгрөг хувааж авсан. ...” /4хх 200-202/ гэж мэдүүлсэн байх бөгөөд тус мэдүүлэг нь шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...мөнгөний учир олдтол байлгаж байя гээд 5.000.000 төгрөгийг аваад гэртээ харьсан. Уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг байрны зээлэнд, 1.000.000 төгрөгийг нь өдөр тутмын хэрэглээндээ зарцуулаад дууссан. Үлдэгдэл 3.000.000 төгрөг нь гэрт бэлнээр байгаа. ...” /4хх 183/ гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо, гэмт хэрэг үйлдсэн давтамж, сэдэл санаа зорилго, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байхад шүүгдэгчид торгох ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Ад холбогдох заалтуудыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг тусгаарлан тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Ад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг шүүгдэгч Н.Б, С.Б, Г.Э, Ш.Т, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Ад холбогдох заалт, хэсгүүдээс бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Цагаандарийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ