| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
2025 03 06 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Э.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан Х аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С овогт Л-ийн Мд холбогдох эрүүгийн 244.. дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 00-ны өдөр У хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "А" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, У хот, Хдүүрэг, 17 дугаар хороо, Ц хотхон 00 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-ийн М. /РД:ЧВ..../
Шүүгдэгч Л.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” мөн хуулийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус компанид ерөнхий инженерээр ажиллаж байсан Ш.Б нь тус уурхайн талбайд жорлонгийн нүх доторлож байгаад шороонд дарагдаж гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус компанид ерөнхий инженерээр ажиллаж байсан Ш.Б нь тус уурхайн талбайд жорлонгийн нүх доторлож байгаад шороонд дарагдаж гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-16ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /24-29 ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-ийн 33-34, 180-181 ху/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Б, Ц.Р, Д.Б, Ч.Ө нарын мэдүүлэг /хх-ийн 37-38, 41-42, 47-48, 50-51, 55-56/,Ш.Б-ийгажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 66-71, 83-85/, Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-108 ху/, Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” /119-121 ху/, Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/05 дугаартай дүгнэлт /хх-ийн 144-146 ху/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Прокурорын санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Ш.Б-ийн амь нас хохирсон ба шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ц нар нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирол, төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцсон тэмдэглэл хэрэгт авагджээ. /хх-ийн 212-213 ху/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-аас:
1.Үйлдвэрлэлийн ослын улмаас амь эрсэдсэн ажилтны ар гэрт олгох 36 сарын нөхөн төлбөр 206,548,560 төгрөгөөс надад 180,000,000 төгрөгийг олгосон тул үлдэх 26,548,560 төгрөгийг,
2.Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 99,000,000 төгрөгийг,
3.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй 3 хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг цалингийн зөрүү болох 1,103,010 төгрөгийг сар бүр хүүхдийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүгдэгч Л.М нь үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 26,548,560 төгрөгийг анхан шатны шүүх хурлын өмнө, сэтгэцэд учирсан хор уршигт төлөх 99,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сараас 8 дугаар сарын 30-ны дотор сар бүр 16,500,000 төгрөгөөр, насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг цалингийн зөрүү болох 1,103,010 төгрөгийг сар бүр хүүхдийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Л.М нь үйлдвэрлэлийн ослын улмаас амь эрсэдсэн ажилтны ар гэрт олгох 36 сарын нөхөн төлбөр 206,548,560 төгрөгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөг, нийт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг төлсөн болох нь хэргийн 214-217 дугаар хуудаст авагдсан үлдэгдэл тооцооны акт, нөхөн төлбөр авсан тухай акт, "А" ХХК-ийн захирлын тушаал, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Тэрээр үлдэгдэл 6,548,560 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбарлав.
Шүүгдэгч Л.Мгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 28-нд төрсөн охин Б овогт Б-ийн Ц, 2018 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн охин Бовогт Б-ийн А, 2019 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн охин Бовогт Б-ийн А нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 1,103,010 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгохоор,
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас амь эрсдсэн ажилтны ар гэрт олгох 36 сарын нөхөн төлбөрийн үлдэгдэл 6,548,560 төгрөг, нийт 105,548,560 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 23,48,560 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сараас эхлэн 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус бүр 16,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Мгаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Мд холбогдох эрүүгийн 244... дугаартай хэрэгт хавсаргагдан ирсэн 2 ширхэг мемори картыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Л-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Л-ийн Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнсэнгийн хугацаанд шүүгдэгч Л.Мд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Мд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Мд тайлбарласугай.
6.Шүүгдэгч Л.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 28-нд төрсөн охин Бовогт Б-ийн Ц, 2018 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн охин Бовогт Б-ийн А, 2019 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн охин Б овогт Б-ийн А нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 1,103,010 /нэг сая нэг зуун гурван мянга арван/ төгрөгийг шүүгдэгч Л.Мгаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгосугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас амь эрсдсэн ажилтны ар гэрт олгох 36 сарын нөхөн төлбөрийн үлдэгдэл 6,548,560 төгрөг, нийт 105,548,560 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 30-ны дотор 23,048,560 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сараас эхлэн 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус бүр 16,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Мгаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгосугай.
9. Хэрэгт хавсаргагдан ирсэн 2 ширхэг мемори картыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ