Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00140

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00140

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр багийн 96-02 тоотод оршин суух ШБ /............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух, М/............./-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2016/01476/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б би Н.Мягмартай 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуусан бөгөөд бид хоёр 2011 оны 11 сард салсан. Одоо би Өвөрхангай аймагт амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдрал зохиогоод 4 жил болж байна. Би одоо гэр бүлтэй болсон бөгөөд 3 настай хүүхэдтэй. Мбид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан бөгөөд М.Сугар нь 2006 онд төрсөн, одоо 10 настай, охин Х2008 онд төрсөн, одоо 8 настай. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ ээж дээрээ байгаа. Би Мсалахдаа өөрийн хуваарьт эд хөрөнгө болон дундын эд хөрөнгөөс ямар нэгэн эд зүйл аваагүй бөгөөд Мнь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болоод амьдрал зохиогоод явж байгаа болно. Иймд бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би эцэг хүний хувьд эдгээр хүүхдээ харж хандах болно. Иймд Н.Мягмар, Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Өвөрхангай аймагт амьдарч байгаа учраас өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод намайг оролцуулах хүсэлт гаргаж би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Б, Мягмар нар нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн. Хоёр хүүхдээ эх нь авч асарч байдаг. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болоод хүүхдийн тэтгэлгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Мшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд танилцаж 2006 оны 07 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Сугар, 2008 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Хөвсгөлдалай нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд Д.Б нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, байнгын архи уудаг, гэр орондоо ирэхгүй олон хоногоор яваад өгчихдөг байсан. Ийм байдлаас болж бид 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Бид хэн аль нь хамтран амьдрагчтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрыг тусдаа амьдарснаас хойш Д.Б нь 2 хүүхэддээ ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй, хүүхдийн тэтгэлэг дээр харилцан ярилцаж тохирсон зүйл байхгүй байхад харилцан тохирсон гэж гүтгэж бичсэн байна. Хүүхдүүдээ том болохоор тусламж дэмжлэг үзүүлнэ гэж ярьсан болохоор хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Мхолбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №122-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргаж байх ба 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон зэрэг бодит шалтгаанаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчдийн дундаас 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүүМ.Сугарыг төрүүлсэн болох нь 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн №0116816 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Хөвсгөлдалайг төрүүлсэн болох нь 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн №0143853-296 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэгч Д.Б нь хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, мөн хүүхдийн санал зэргийг харгалзан 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн өдөр хүү С, 2008 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Хнарыг эх Масрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Мнь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн ба зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба С, Хнарыг эх Масрамжинд үлдээсэн нь эцэг Д.Бд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Бын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ШБ /............../, М/................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү С, ....................... төрсөн охин Хнарыг эх Масрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Мтус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай..

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН