Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0901

 

 

 

 

 

 

2021 12 01 128/ШШ2022/0901

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Г.У*** нэхэмжлэлтэй, 1*** дугаар цэцэрлэгт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У*** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний охин О.С*** г цэцэрлэгт хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, цэцэрлэгт хамруулахыг даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** би 1*** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.У*** 1*** дугаар цэцэрлэгт холбогдуулан ...О.С*** г цэцэрлэгт хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, цэцэрлэгт хамруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.У*** итгэмжлэгдсэн төлөөлөгч би 1*** дугаар цэцэрглэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Г.У*** 1*** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан Миний охин О.С*** г цэцэрлэгт хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, цэцэрлэгт хамруулахыг даалгахнэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У*** 1*** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан ...Миний охин О.С*** г цэцэрлэгт хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, цэцэрлэгт хамруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ