Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00142

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00142

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-13 тоотод оршин суух.... Н /.............../-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчХөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 34-04 тоотод оршин суух............ З /................/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулаххүүхдийн асрамж тогтоолгожтэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2016/01427/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онэхэмжлэгч Х.Нхариуцагч Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХ.Н миний бие Б.Зтай 2006 онд гэрлэсэн. 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Нүрчилж авсанОхин одоо миний асрамжхаламжинд өсөж байнаБ.З бид сэтгэл санаа таарч тохирохгүй учир 2010 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба бид тус тусдаа хамтран амьдрагчтай болсонцаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалжохин Нминий асрамжид үлдээж өгнө үүЭцэг болох Б.Заас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйБидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Нтэй 2006 онд гэр бүл болсон. 2009 оны 10 дугаар сарын 21-нд охин Нүрчилж авсан. 2012 он хүртэл бид 3 хамт амьдарч байсан. 2012 онд би аав Батсүхийн бие муудаад Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирэхэд өөр хүнтэй суугаад хот руу хамт яваад хотод хамт амьдарч байгаад хүүхэдтэй болоод ирсэнН охиноо өсгөөгүйБи охиноо авна гэсэн боловч хадам ээж Баасанжав гэдэг хүн би авна гээд өгөөгүйОдоо Баасанжав гуайн асрамжид өсөж байгааХ.Н нь өөр хүнтэй суугаад үр хүүхдийг нь гаргаад одоог хүртэл 4 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгааминий бие мөн хамтран амьдрагчтай болж бид тусдаа амьдарч байнаИймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байнаОхин Нэх Х.Нийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байнаХүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүйХ.Н бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй нь үнэн болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбархэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Б.Зт холбогдуулан гэрлэлт цуцлуулаххүүхдийн асрамж тогтоолгожтэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 07 дугаар сарын сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №0044396-39-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаргэрлэгчдийн үрчилж авсан охин Н нь 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №0314601-114 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгчхариуцагч нар нь 2010 оноос тус тусдаа амьдарч байгааодоо хэн аль нь хамтран амьдрагчтай болсон зэрэг бодит шалтгаанаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Н нь бага насны бөгөөд түүнд тавих эхийн халамж анхаарал болон хүүхдийн саналзохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Нэх Х.Нийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүйнэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэгэх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлжадил үүрэг хүлээх ба Нэх Х.Нийн асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Зын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулахсэтгэхүйн хувьд төлөвшүүлэххүүхдээ асран хамгаалахтэжээн тэтгэххүүхдээ үндэсний ёс заншилуламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэхтүүнд суурь боловсрол эзэмшүүлэххөдөлмөрийн анхны дадлага олгоххүүхдийн эрхийг хамгаалжүүргээ биелүүлэхэд нь туслахүүргээ хэрэгжүүлэхэдмөн эцэгэхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Х.Нийн эд хөрөнгийн бустүүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Б.Заас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар .................. НБ З /....................нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ..................... өдөр төрсөн охин Нэх Х.Нийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүйнэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Зтэнэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Нд тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Нийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Б.Заас 70.200 /далан мянга хоёр зуутөгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Х даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН